Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
A. W. ТОЗЕР СЭРГЭЛТИЙН ТАЛААРA. W. TOZER ON REVIVAL Др Химерс Жр. Номлолоос өмнө магтаал дуулна: “Миний бүх алсын харааг биелүүлээч” (Avis Burgeson Christiansen, 1895-1985). |
Одоо Иошуа 7:12 эшлэлийг гаргаарай. Хамтдаа босоод уншья.
“Тийм учраас Израилийн хөвгүүд дайснуудынхаа эсрэг зогсож чадахгүй. Тэд хараагдсан тул дайсандаа нуруугаа харуулан зугтсан. Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориглогдсон зүйлсийг үгүй хийхээс нааш Би та нартай цаашид хамт байхгүй” (Иошуа 7:12).
Одоо сууцгаана уу. Одоог хүртэл Израйльчууд үл итгэгч нарыг байлдан дагуулж маш ялалттай байсан. Тэдний дундаас нэгэн хүн тэдний эзэлсэн улсынхаа зүйлсээс хулгай хийсэн. Тиймээс цөл дэх чуулганд Бурхан маш ихээр уурласан. Өнгөрсөнд Бурхан Израйльчуудад тусалж байсныг Ахан хэмээх нэртэй хүн зогсооход хүргэсэн. Др Скотфилд үүний талаар их зөв хэлсэн,
“Христ шархтсан бүх шалтгаан нь гэм нүгэл, үл хэрэгсэх буюу нэг итгэгчийн сүнслэг бус байдлаас болсон.” (хуудас 266-ын доод тэмдэглэл).
Бид Түүний тогтоолуудыг зөрчиж, Бурханы шаардлагуудыг бүдүүлгээр үл тоомсорлож байх зуураа Бурханд хандан сэргэлт илгээгээч хэмээн их цагийг залбиралд зориулаад байж чаддаг. Бурхан Иошуад ийнхүү хэлсэн,
“Та нар өөрсдийн дотроос тэрхүү хориглогдсон зүйлсийг үгүй хийхээс нааш Би та нартай цаашид хамт байхгүй” (Иошуа 7:12).
Нэгэн Католик гаралтай хүн гэм нүглээ ухамсарласан үедээ үүнийгээ гэмшихийг хүссэн. Гэхдээ ийм гэмшил нь үргэлж л хоёр дахин дор байдалд хүргэдэг. Сургаалт үгс 28:13 дугаар зүйлийг үзээрэй. Босоод хамтдаа чангаар уншья.
“Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй: Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ.” (Сургаалт үгс 28:13).
Одоо сууцгаана уу. Хаяхгүйгээр гэмээ гэмших нь огт гэмшихгүй байснаас хамаагүй дор зүйл юм. Яагаад? Учир нь дуулгаваргүй хүмүүст энэ нь огтоос тус болохгүй!
Иохан 14:21 үзээрэй.
“Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ.” (Иохан 14:21).
Одоо Иохан 14:15-ийг гаргаарай,
“Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь..”
Др Тозерийн сэргэлтэд хүргэх үе шат.
1. Өөртөө сэтгэл хангалуун бүү бай. Хараагаа өөрийнхөө амьдралын өөрчлөлт рүү чиглүүл.
2. Өөрийгөө ерөөлийн цорын ганц зам дээр байрлуул. Сэргэлтийг хүсэх болон үүний зэрэгцээ хувийн залбирлаа үл ойшоох нь нэг замыг хүсээд өөр замаар алхах нь юм.
3. Гэмшлийг бүрэн бүтнээр нь гүйцэд хий. Үүнийг дуусгах гэж бүү яар.
4. Аль болох учруулсан хохирлоо барагдуул.
5. Нухацтай бай. ТВ-гээ унтраа. Өөрийнхөө хобби зэрэгт эрс өөрчлөлт гаргах эс бөгөөс чиний сүнслэг амьдралд ямар нэг дэвшил гарахгүй.
6. Өөрийнхөө ашиг сонирхолыг багасга. Зүрх сэтгэлээ энэ дэлхий болон гэм нүгэлд хаагаад Христэд нээх үед зүрхэнд чинь сэргэлт ирэх болно.
7. “Зэвэрч муудахыг” эсэргүүц. Өөрийгөө үгэнд нээлттэй байлгаж, хий гэсэн ямар ч зүйлийг нь хийгээрэй. Дуулгавартай байдалд суралцаарай.
8. Гэрчилж эхэл. Ням гарагийн цуглаанд хэн нэгнийг дагуулж ирээрэй.
9. Библи уужуухан унш. Агуу эрдэмтэн Др Самуел Жонсон Английн Хаанд зочлон очих үедээ тэр хоёр хэсэг хугацаанд чимээгүй хамтдаа суудалдаа суусаар байсан. Эцэст нь Хаан Жонсонд ийнхүү хэлсэн, “Би таныг маш их зүйл уншиж судалсан гэж бодож байна.” “Тиймээ, эрхмээ,” хэмээн Др Жонсон хэлээд, “гэхдээ би бүр илүүгээр маш их боддог.”
10. Бурханд итгэлтэй бай. Хүлээж эхэл. Бурхан руу хар. Тэр чиний талд. Тэр чиний урмыг хугалахгүй.
Танай чуулганд сэргэлт хичнээн хэрэгтэй байгааг Бурхан мэдэж байгаа. Энэ нь чамтай л адилхан сэргэлт авсан хүмүүсээр л дамжин ирэх боломжтой юм.
Энэ сургаалийг аваад гэртээ хариасай гэж би хүсэж байна. Др Тозерын сэргэлтийн талаар хэлсэн зүйлсийг хийгээрэй. Өөртөө сэргэлтийг авчирвал Бурхан чамайг бусдыг сэргэлтэд хүргэхэд нь туслуулахаар ашиглах болно. Босоод магтаал дуу дуулцгаая.
Аврагч минь, миний бүх алсын харааг биелүүлээч, би гуйж байна,
Өнөөдөр зөвхөн Есүсийг харахыг зөвшөөрөөч;
Аймшигт хөндий дундуур ч гэсэн намайг Та хөтлөөч,
Таны гандашгүй алдар намайг хүрээлсэн.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч
Таны алдарын төлөө Миний сүнс зоригжуулаач
Таны ариун хайр, Таны төгс төгөлдөр байдал
Миний замыг дээрээс гэрэлтүүлэн дүүргээч.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
Миний сүнс Таны төгс ивээлд баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч”, Avis Burgeson Christiansen, 1895-1985).
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.