Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




АСУУЛТУУДАД ХАРИУЛАХ НЬ

ANSWERING QUESTIONS
(Mongolian)

Др Химерс Жр.
Пастор Емеритус
by Dr. R. L. Hymers, Jr.,
Pastor Emeritus

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Afternoon, October 4, 2020

Номлолоос өмнө магтаал дуу дууна:
“Мянга мянган хэлээр дуулья”
(Charles Wesley, 1707-1788).


Таниас хүн юм асуухад та гомдох хэрэг байна уу? Мэдээж үгүй. Элч Петр ийнхүү хэлсэн,

“Харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариул. Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна.” (I Петр 3:15).

Нийтлэг Асуултууд

1. Би библид итгэдгүй.

Элч Паул библид итгэдгүй Грекчүүдэд библиэс эш татаад хэлсэн. Паул гэрчилж байгаа хүмүүстээ ойлгуулах гэж оролдоогүй. Гэрчлэл хийхэд бидний гол үүрэг бол хамгаалах бус, харин тунхаглах юм.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Библийн гол санаа бол хүн хэрхэн мөнх амьтай болох тухай юм. Хэрвээ тэр мөнх амьд итгэдгүй гэж хэлбэл чи “Библи энэ сэдвийн талаар хэлж байгаа зүйлээс чи юу ойлгож байгаа вэ? Библийн ярьж буй энэ сэдвийн талаарх чиний ойлголт юу вэ?” хэмээн асууж болно.

Тэдний хариултын 98 орчим хувь нь “Арван хуулийг сахиснаар эсвэл Христийг үлгэрлэн дуурайвал” хэмээн хариулах болно. Тэгээд дараа нь чи “Энэ чинь л миний санаа зовоод байгаа зүйл. Чи библийн гол санааг ойлгохгүйгээр түүнийг үгүйсгээд байна, учир нь чиний хариулт зөвхөн буруу байгаад зогсохгүй библийн юу зааж байгаагийн бүрэн эсрэг утгатай байна. Одоо чи арай ул үндэстэй хариулттай болохын тулд библи энэ талаар юу заадаг талаар чамтай ярилцахыг зөвшөөрөх үү? Тэгээд энэ нь болсон ч бай, болоогүй ч бай, чи ул үндэстэй шийдвэр гаргах боломжтой болно.”

Одоо би чамд Есүсийн талаар 10 зөгнөлийг уншиж өгье.

1. Доромжилсон,

“Тэд бас надад миний хүнсэнд цөсийг, Намайг цангахад уулгахаар цууг өгсөн.” (Дуулал 69:21).

2. Олны төлөө зовсон

“Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов. Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн. Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (Исаиа 53:4-6).

3. Гайхамшиг үйлдсэн,

“Тэгээд сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих нь онгойно.” (Исаиа 35:5 – 713 МЭӨ)

4. Найз нь урвасан,

“Миний итгэдэг, Миний талхыг идэж байсан дотно найз минь ч Миний эсрэг өсгийгөө өргөсөн.” (Дуулал 41:9).

5. Гучин мөнгөн зоосоор худалдагдсан,

“Би тэдэнд "Хэрэв энэ нь та нарт сайн гэж үзэгдвэл надад хөлсийг минь өг. Харин, хэрэв үгүй бол боль" гэв. Ингээд тэд миний хөлс гэж гучин мөнгөн шекелийг хэмжив.” (Зехариа 11:12 – 487 МЭӨ).

6.Нулимуулж, ташуурдуулсан,

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.” (Исаиа 50:6 – 712 МЭӨ).

7. Загалмайд хадагдсан,

“Тэд миний гар, хөлийг нэвт хатгасан.” (Дуулал 22:16).

8. Бурханд хаягдсан,

“Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхисон бэ?” (Дуулал 22:1).

9. Түүний дахин амилалт

“Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй.” (Дуулал 16:10).

10. Харь үндэстнүүд Түүнд итгэсэн

“Би Түүний дээр Өөрийн Сүнсийг тавина. Тэр харь үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.” (Исаиа 42:1 – 712 МЭӨ).

Эдгээр нь Есүсий талаарх ердөө 10 эш үзүүллэг. Библид хоёр мянга гаруй нарийн эш үзүүллэгүүд одоо аль хэдийн биелээд явж байна.

Хэдэн жилийн өмнө Үндэсний Судалгаа хэвлэлийн газар өнөөгийн “эш үзүүлэгч” нарын хэлсэн 61 эш үзүүллэгийг жагсаан бичсэн. Эдгээр 61 эш үзүүллэг нь ердөө энэ оны өнгөрсөн 6 сарын туршид биелсэн байна. Тэд яаж ийм сайн мэдэж байна вэ? Итгэнэ үү байна уу өөрөө мэд, тэдний 61 эш үзүүллэг бүгд зөрсөн. Тэд Поп Паул тэтгэвэрт гарна, Ромын Католик Сүм шашны бус хүмүүсээр удирдагдана, халагдана; Жорж Формен Африкт Мохаммед Алитай тулалдаад хүнд жингийн титмээ хадгалах болно; Тед Кеннеди ерөнхийлөгчийн төлөөх компанит ажлаа эхлүүлнэ! Өнөөгийн эш үзүүллэг болон библи дэх эш үзүүллэг хоёрын ялгаа нь өнөөгийн “эш үзүүллэг” бол тэрчигээрээ алдаатай байсан, библи дэх эш үзүүлэгч нар ямар ч алдаагүй зөв байсан!

2. Хувьслын онол бүтээлийг үгүйсгэдгүй гэж үү?

Др А.В Тозер ийнхүү хэлсэн, “Библид итгэдэг бид энэ дэлхий бол бүтээл гэдгийг мэддэг. Энэ эхэлсэн цагаасаа л мөнхийн байгаагүй. Энэ бол ямар нэг азтай санамсаргүй үйл явдлаар хэсэг зүйлс санамсаргүйгээр бие биенээ олж таараад, нэг газарт төвлөрөөд, тэгээд ажиллаж эхэлсэн юм шиг тийм зүйл биш. Үүнд итгэнэ гэвэл маш цөөхөн хүнд л байж болох гэнэн цагаанаар шууд итгэх зүйлийг шаардана.”

Нэгэн залуугаас ийнхүү асуусан, “Хувьсалын онол үнэн гэдэг ямар нотолгоонд нь чи итгэсэн бэ?” Тэрээр ийнхүү хариулсан, “Амьтад болон хүмүүсийн ижил төсөөтэй байдлаас. Миний хувьд энэ нь хувьслыг баталдаг.”

1950-иад оны сүүлээр Жемс Ватсон болон Францис Крик нар амьдралын гол молекул болох ДНК-г нээсэн – энэ нээлтээр Нобелийн Шагнал авсан. Хүний биед бүр нэг их наяд гаруй ДНК молекулууд байдаг. Энэ бол гайхамшигтай иж бүрэн систем юм.

Хувьсалынхны хэлдэг шиг ДНК молекулууд 4.6 тэрбум жилийн турш хар аяндаа буй болсон нь дэлхий дээрх өнөөгийн амьдрал юм гэдэг нь байж болох эсэх талаар Бурхангүй үзэлтэй, хувьсалын онолд итгэдэг Крик олж илрүүлэхээр шийдсэн. Дэлхийн түүхэнд ДНК-ийн ганц эсийнболомж нь юу байсан бэ? Түүний дүгнэлтийг та нар мэдэх үү? Нойл. Бүр 4.6 тэрбум жилд ч ийм зүйл тохиох ямар ч боломжгүй!

Үүний дараа Францис Крик үүнийг хийсэн Бурхан байгаа талаар юм хэлсэн үү? Тэр тэгээгүй.

Энэ бүх баримтыг мэдсэн эдгээр эрдэмтдийн нэг нь ч тэдний онол буруу байсныг хүлээн зөвшөөрсөн талаар хэлээгүй нь хачин санагдахгүй байна уу? Тэдний хэн нь ч ийнхүү хэлээгүй, “Дарвинаас хойш бид үнэн биш зүйлийг заасаар байжээ. Бид амьдрал амины хүчил шиг анхны замагнууд хамтдаа бүрэлдээд нэг эсийг бүрдүүлснээр амьдрал буй болсон гэж зааж байсан. Тэгээд хэдэн тэрбум жилийн дараа бид одоо энд байна. Бид энэ нь ингэж л бий болсон гэж боддог байсан. Гэвч бидний онол батлагдсангүй. Та бүгдийг төөрөгдүүлж байсанд биднийг уучлаарай.”

Францис Крик юу хийснийг та нар мэдэх үү? Тэр бүр боломжгүй өөр нэг онолыг гаргаж ирсэн. Тэрээр алс холын гаригаас сайжруулсан бодгалын эсийг бүхээгт хийгээд сансрын хөлгөөр хэд хэдэн гаригт нутагшуулсан гэсэн шинэ ололыг ярих болсон. Энэ бол бидний ирсэн газар юм. Энэ ерөнхийдөө Оддын Дайн кино шиг сонсогдож байна!

Амьдрал амьгүй зүйлээс ирэх боломжгүй. Тийм л учраас библи ийнхүү хэлдэг, “Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ.” (Эхлэл 1:1).

Бурханы оршин буйд итгэх одоогийн байгаа гурван нотолгоо надад тус болдог:

1. Учир шалтгаан болон үр дагварын хууль.

      Орчлон ертөнцөөс би миний итгэдэг агуу үл үзэгдэх учир шалтгаан бол Бурхан гэсэн зүйл рүү эдгээр учир шалтгаан болон үр дагавар логик байдлаар намайг чиглүүлдэг.

2. Загварын нотолгоо.

      Хэрвээ чи Марс руу очоод, тэндээс гайхалтай төгс загвартай бугуйн цаг олбол шууд л энэ цаг нь чамайг цагчин руу логикоор чиглүүлэх болно. Тиймээс гайхамшигтай загвартай дэлхий нь дэлхийг бүтээгч буюу миний Бурхан хэмээн нэрлэдэг загвар зохион бүтээгч рүү чиглүүлнэ.

3. Хувь хүний нотолгооThe evidence of personality.

      Бид Мона Лиза хэмээх алдартай зургийг хардаг. Бид хувь хүний нотолгоог хардаг. Уг зураг эзэн биегүй, учир шалтгааны үр дагавар байх боломжгүй. Энэ гурав дахь нотолгоо бол чухал, учир нь шалтгаан эсвэл хүч нь бидэнд хариуцлага тооцохгүй, харин хэн нэгэн хүн бидний гэм нүгэлд хариуцлага тооцож чадна.

3. Миний Бурхан ийм зүйлтэй адил биш.

Методист чуулганыг эхлүүлсэн Жон Веслийн амьдрал зөвхөн авралын төлөө Есүс Христэд итгэх чухлыг маш тодорхойгоор үлгэрлэн харуулдаг. Тэрээр Оксфордын библийн сургуульд элсэн орж, улмаар Англи Чуулганд үйлчлэгчээр арав орчим жил үйлчилсэн. Ойролцоогоор 1735 он дуусах тийш болсон үеэр Англиас Жеоржиа руу мишионер болон явсан.

Хэдий тэр сүсэг бишрэлээрээ бидэнд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн нэг мөн боловч тэр бүхий л амьдралийнхаа үйлчлэлдээ үргэлж л асуудалтай байсан. Тэр өглөө эрт 4 цагт босоод хоёр цагийн турш залбирдаг байсан. Тэгээд тэр дараа нь цаг гаруй библиэ уншаад, тэгээд шорон, гяндан, эмнэлэгт буй төрөл бүрийн хүмүүст үйлчлэхээр гардаг байсан. Тэр шөнө болтол бусдад тусалж, зааж, залбирдаг байсан. Тэр ийм байдлаар олон жил үйлчилсэн. Үнэндээ Медотист чуулган нэрээ Весли болон түүний найз нарын сүсэг бишрэл, ёс журамтай амьдралаас нь авсан.

Америкаас буцах замд нь далайд маш хүчтэй шуурга тохиосон. Тэдний залуурдан явж буй жижиг усан онгоц бараг л живэх дээрээ ирсэн. Маш хүчтэй том давалгаа усан завины хошууг цохиж, дарвуулуудыг цуулсан. Весли тэр цагт үхэх нь хэмээн их айсан бөгөөд сүнс нь зайлах шахсан. Тэр мөчид тэрээр үхэх үед юу болох талаар ямар ч баталгаа түүнд байгаагүй. Хэдий тэрээр бүх боломжоороо сайн байлгах гэж оролдсон ч үхэл гэдэг бол түүний хувьд нэгэн том, хар, асуултын тэмдэг байсан.

Завины нөгөө талд байсан завины багийн хүмүүс магтан дуу дуулж байсан. Тэрээр тэднээс ийнхүү асуусан, “Энэ орой үхэх гэж байгаа энэ цагт та нар яаж дуулж чадаж байна вэ?” Тэд ийнхүү хариулсан, “Хэрвээ энэ завь доош живбэл бид Эзэнтэйгээ хамт үүрд байхаар дээш өргөгдөх болно.”

Весли толгой сэгсрэн тэднээс холдох үедээ өөртөө ийнхүү бодсон, “Тэд үүнийгээ яаж мэдэж байгаа юм бэ? Тэд миний хийдгээс илүү өөр юу хийсэн юм бол?” Тэгээд тэр мөн, “Би итгэгч бус хүмүүсийг өөрчлөхийн тулд ирсэн. Өө, тэгвэл хэн намайг өөрчлөх юм бэ?”

Бурханы авралаар завь нь аюулгүйгээр Англид хүрсэн. Весли Лондон явж, замдаа Алдергэйт гудамжны нэгэн жижиг сүмийг олсон. Тэнд тэрээр Мартин Лүүтэрийн “Ром Номонд зориулсан Лүүтэрийн Өмнөтгөл” гэсэн гарчигтай хоёр зууны өмнө бичигдсэн номлолыг нэгэн эр дамжуулж байхыг сонссон. Энэ номлол нь жинхэнэ итгэл юу вэ гэдгийг тайлбарласан байсан. Энэ нь авралын төлөө зөвхөн Есүс Христиэд итгэх нь бөгөөд – бидний өөрсдийн сайн үйлсээр биш юм.

Весли бүх л амьдралынхаа турш буруу зам дээр байснаа гэнэт ухаарсан. Тэр орой өөрийн тэмдэглэлдээ эдгээр үгсийг бичсэн: “Ес болоход хорин хэдэн минутын өмнө тэр хүн Христэд итгэх итгэлээр Бурхан зүрхэнд ажилласнаар өөрчлөлт ирдэг талаар тайлбарлаж байх зуур миний зүрх нэг л хачин халуу оргохыг би мэдэрсэн. Би авралын төлөө зөвхөн Христэд, Христэд итгэчихлээ гэдгээ мэдэрсэн; тэгээд Тэр миний гэм нүглийг, бүр намайг хүртэл зайлуулаад намайг гэм нүгэл болон үхлийн хуулиас аварсан тэр баталгаа надад ирсэн.”

Тэнд л байна. Аврал өгдөг итгэл. Авралын төлөө өөрийнхөө гэмийг гэмшиж, зөвхөн Есүс Христэд тэр итгэсэн. Одоо та нар Веслиг тэр оройноос өмнө итгэдгүй нэгэн байсан гэж хэлэх үү? Мэдээж, тэр тийм байсан. Тэр Библи судлаач байсан бөгөөд Христийг англи, латин, грек, еврей хэлээр нь судалдаг байсан. Тэрээр Христэд энэ бүх хэлээр итгэдэг байсан. Гэхдээ тэр авралынхаа төлөө Жон Весли гэж хүнд итгэж байсан.

Үүний дараа тэрээр арваннаймдугаар зууны агуу номлогч нарын нэг болсон. Гэхдээ эдгээр нь тэр авралынхаа төлөө зөвхөн Есүс Христэд итгэлээ тавьж, Түүнийг өөрийнхөө Эзэнээр хүлээн зөвшөөрсөн үед л эхэлсэн. (Dr. D. James Kennedy, Сайнмэдээний Тэсрэлт, дөрөв дэх хэвлэл, Tyndale House Publishers, 1996, хуудас 183-184).

Танин мэдэхүйн онол бол бид яаж мэдэх вэ? – хэмээх асуулгатай холбогддог филиософын нэг салбар юм. Энд Бурханы талаар юу боддог талаар хүмүүсийн хоёр төрлийн хариулт байдаг.

1.Рационализм. Рационализмын хэрэглээ нь хүн төрөлхтөнийг зарим нэг хачин жигтэй шашны зам руу хөтлөн дагуулдаг.

2.Илчлэлт Revelation. Одоо Христийн Чуулган Бурхан библиэр дамжуулж, бүр илүүгээр Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан Өөрийгөө илэрхийлдэг гэдгийг үргэлж мөрдөж байдаг. Тиймээс одоо асуулт бол бид юу бодож байна үгүйгээс бус болдог. Асуулт бол “Библид Бурхан юу хэлж байна, мөн Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан?”

4. Итгэдгүй хүмүүс орхигдсон уу?

Ийм үг байна, “Одоо би энд юу хийж байна гэдэг бол теологийн маргаан өрнүүлэхээс илүү амин чухал зүйл юм.”

Та нар ингэж хэлж магад, “Боб, энэ бол сайн асуулт байна, гэхдээ үнэхээр Африк дахь итгэдгүй тэр хүмүүсийг төгс хүчит агуу, өршөөнгүй Бурханы мутарт орхиж болно. Өнөөдөр та нарт мөнх амь гэдэг нь тодорхой юу гэдгийг би мэдээсэй гэж хүсэж байна. Магадгүй хожим бид Бурханы хэлж байсан Сайнмэдээ хэзээ ч сонсоогүй тэдгээр бүх хүмүүсийг харж болох юм...Асуудал нь энэ асуулт эргэн тойрон эргэлддэг, “Христийг хэзээ ч сонсож байгаагүй тэдгээр үл итгэгч хүмүүсийг Бурхан зүгээр л итгээгүй гэдгээр нь Там руу илгээнэ гэж үү?”

Аль эрт шийтгэгдсэн тэдгээр хүмүүсийг шийтгэхээр Христ ирээгүй гэдгийг библи заадаг. Хүмүүс зөвхөн ганц зүйлээр л шийтгэгдэнэ – тэдний гэм нүглүүдээс.”

5. Үхлийн дараах амьдралд би итгэдгүй.

1. Плато. Эртний гүн ухаантан Плато мод амтат жимс гаргахын тулд үр нь ялзрал болон үхлийн процессийг туулах ёстой гэдгийг харуулсан. Плато хүний бие өөр ертөнц болон өөр амийг буй болохын тулд эхлээд заавал үхэх ёстой гэсэн дүгнэлт гаргасан.
     Плато Христ болон Элч Паулаас дөрвөн зуун жилийн өмнө амьдарч байсан. Гэсэн ч тэр Паул болон Христ I Коринт 15:35-36 болон Иохан 12:24 дурьдсан үхлийн дараах амийн тухай адилхан баталгааг зааж байсан байна.

2. Философич Иммауел Кант бүх хүн төрлөхтөн мөс чанарын мэдрэмжээрээ зөв болон бурууг сонирходог болохыг ажигласан байсан. Тэрээр ийнхүү хэлсэн, “Хэрвээ шудрага ёс ялахгүй юм бол яагаад зөвийг үйлдэх гэж?” Өөрөөр хэлбэл тэр мөс чанарын мэдрэмж утга учиртай байхын тулд тэнд заавал шудрага ёс байх ёстой гэдгийг Хэрвээ шудрага ёс ялахгүй юм бол яагаад зөвийг үйлдэх гэж? гэдгээр учирлан тайлбарласан. Шудрага ёс энэ амьдралд ялахгүй байгаа бол өөр нэг газар заавал байж байх л ёстой хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл философич Кант шудрага ёс нь үхлийн дараах амьдралыг шаардаж байгааг тайлбарласан. Энэ нь библийн Еврей 9:27 зүйлд тайлбарласантай адилхан сонсогдож байна.
     Мөн цааш нь Иммауел Кант практик дээрх ёс зүй нь үхлийн дараахь амь болон Библийн Бурхантай маш адилхан шүүгчийг шаарддаг гэсэн.

3. Эйнштэйний баталсан Термодинамикийн нэгдүгээр хууль. Энэ нь энерги болон матер нь бүтээгдэх эсвэл устгагдах боломжгүй гэдгийг тодорхойлдог. Хэрвээ хүн оршихыг болиулбал тэр орчлон ертөнц дээрх ганц зүйл л болох болно. Библийн I Коринт 15:49-51 Христэд итгэгч нарын бие хэрхэн үргэлжлэх талаар тодорхой бичсэн байдаг. Тэрчлэн Эйнштэйн сүсэг бишрэлгүй хүн байгаагүй.

4. Үхсэн хүмүүсийн тухай сүүлчийн үгс.
     Бурхангүй үзэлтэн Гиббон өөрийнхөө оронд үхэхээр байж байхдаа ийнхүү хашгирсан, “Бүгд харанхуй байна.” Адам гэж нэртэй өөр нэг бурхангүй үзэлтэн үхэж байхдаа “Энэ өрөөнд чөтгөрүүд байна, тэд намайг доош нь татаж явахыг хүсээ байна” хэмээн орилж байсан.
     Эсрэгээрээ, Христийн магтан дуу зохиогч Топлэди ийнхүү орилж байсан, “Бүгд гэрэл, гэрэл, гэрэл!” Еверетт үхэхээс 25 минут өмнө ийнхүү хэлсэн, “Алдар, алдар, алдар.” Хэдэн мянган хүмүүс амиас шилжин өнгөрч, ирж буй тэр зүйлийн талаар харсаныг нь баталсан байдаг.

6. Сэхээн амьдруулахад амилсан хүмүүсийн дурсамжууд.

Саяхан хэсэг эрдэмтэн өөрсдийн судалгааны явцад үхлийн цаана амьдрал өрнөж буйд итгэхэд хүрсэн талаарх дүгнэлт нь дэлхийн эрдэмтдийг бужигнахад хүргэснийг мэдэх нь үнэхээр үнэ цэнэтэй үйл явдал юм. Би Диваажин ба Там буй эсэхийг урьдчилан мэдсэн алдартай эрдэмтдийн талаар сонсож байсан. Тэдний туршилт хариулах хэрэгтэй хэд хэдэн асуултуудыг үлдээсэн. Гэхдээ тэд сонирхолтой баримт үлдээсэн.

Елизабет Кублер–Росс бол харваас Христэд итгэгч хүн биш ч гэсэн тэрээр тодорхойлолт хэлсэн, “Одоо энэ нотолгоо бол сүүлчийнх. Үхлийн дараа амьдрал байна.” Др Кублер–Россын хэлснээр эдгээр үхэлд-ойрхон хүмүүсийн туршилтууд нь шинжлэх ухааны үүднээс батлагдсан зүйл. “Бид энэ талаар ярихаас зүгээр л айж байна” хэмээн тэрээр хэлсэн.

Др Рэймонд Мүүди ийнхүү хэлсэн, “Үхэх агшинд жингэнэх эсвэл хангинах нэг дуу байдаг.” Тэд бүгдээрээ биеэсээ хөвөн гарч сэхээн амьдруулах өрөөнд буй бүх эмч нарыг дээрээс нь харсан талаараа тайлагнасан байдаг. Эдгээр хүмүүс цөөхөн биш, харин дэлхийн дахинаас цуглуулсан таван зуу гаруй хүн. Эдгээр хүмүүс бүгдээрээ шашны хүмүүсийн тодорхойлдог шиг нэгэн хүнийг харсанаа тайлагнасан. Энэ зүйл нь бүр бурхангүй үзэлтэй хүмүүст бүр үнэн байсан.

Др Кублер–Росс өөрийг нь сонсож буй хэдэн зуун анагаахын докторуудад “Би ‘Үхлийн дараахь амьд итгэдэг’ хэмээн хэлдэг байсан, харин одоо би үүнийг мэдэж байна” хэмээн хэлсэн.

Түүнийг илтгэлээ тавьж дуусахад мянга гаруй анагаахын эрдэмтэн докторууд суудлаасаа босон алга нижигнэтэл ташиж хүндэтгэл үзүүлсэн.

7. Хойд төрөлдөө төрөх талаар?

Энэ бол Хинди болон Буддистуудын итгэл үнэмшил, харин Христэд итгэгчдийнх биш! Би ингэж хариулна, “Библи ийнхүү хэлдэг, ‘Нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон. Үүний дараа шүүгдэхийн адил’” (Еврей 9:27).

Эдгээр бүх санаанууд нь Есүс Христийн орлуулалт болон Түүний төгс зөвтгөлийг үгүйсгэдэг. Загалмай дээрх Түүний үхлээр нэг удаа бүгдийг бидний бүх гэм нүглийг зайлуулдаг. Тиймээс бид Есүст итгэхэд Түүний загалмай дээр асгаруулсан цусаар бид цэвэрлэгддэг!

8. Там бол бодит биш.

Заримдаа үүнийг хэлэх нь бидэнд тустай байдаг, “Бид маш ихээр айсан зүйлсүүдээ бүх боломжоороо үгүйсгэдэг нь бидний сэтгэлзүйн асуудал гэдгийг бид мэддэг. Хэрвээ там байгаад чи итгэдгүй гэдэг шалтгаан чинь чамайг сэтгэлээр унагаж байгаа бол хэрвээ тэнд чиний гарцаагүй очих тийм газар байгаа бол чи түүнээс айж байгаа.” Ихэнх хариулт нь ийм байдаг, “Магадгүй чиний зөв байж болох юм.”

Гэхдээ чи заавал үргэлжлүүлээд өөрийн бодлоо хэлэх ёстой, “Би чамайг Тамд итгээсээ гэж хүсэхгүй байна. Чи там руу явахгүй байх боломж байгааг мэдэж болно. Энэ бол Сайнмэдээний бүх зүйл юм. Би бол Тамд итгэдэг, гэхдээ Бурханы амлалтын улмаас би тийшээ явахгүй гэдгээ мэднэ. Энэ бол “Би Там руу явахгүй гэдгээ мэднэ, учир нь би тэнд тийм газар байгаа гэдэгт итгэдгүй” гэж хэлэхээс илүү дээр юм.

9. Энэ дэлхийд дээр бид өөрсдийн Тамд байна.

Тиймээ, нэг талаараа чиний зөв. Би дэлхий дээр хар тамхинд донтсон амьд Тамд явж буй хүмүүсийг мэднэ. Архинд боолчлогдсон архичид байгааг ч мэднэ.

Пастор Марк Букли хар тамхи хэрэглээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгээр дуусдаг талаараа ярьдаг. Пастор Букли Есүст итгэснээр дэлхий дээрх Тамаас зугтаж чадсан. Есүс Рев.Буклиг хар тамхины донгоос – дэлхий дээрх тамаас аварсан. Чи түүний Есүс рүү өөрчлөгдсөн гайхалтай түүхийг – Есүс Христ доторх амьдрал өөрчилсөн авралын талаарх хувийг захиалан авч болно. Амазон.ком руу ороод Маркийн ном гээд захиал. Энэ нь Пастор Марк Буклигийн “Харанхуйгаас Гэрэл рүү: Миний аялал” гэсэн гарчигтай ном байгаа. Хэрвээ чи эхний хэдэн хуудсыг уншивал номыг бүтнээр нь унших л болно. Би саяхан энэ номыг хоёронтоо уншисан.

Бид Саббатчууд биш ч гэсэн Пастор Буклигийн дараах хэлсэн үгийг хүлээн зөвшөөрдөг,

“Бид Бурханд итгэн амрах үед Тэр биднийг алсын гүйлтэд илүү итгэлтэй болгон гүн ойлголт болон ухаарлыг бидэнд өгөх чадалтай... Би бол сүнслэг хуульчлалыг дэмжигч нэгэн биш. Би та нарыг амрахыг хойш тавьсанаар эрүүл байгаасаа хэмээн зоригжуулж байна.” (Харанхуйгаас Гэрэл рүү: Миний аялал, Mark Buckley).

Босоод энэ магтаалыг дуулцгаая!

Өө, мянга мянган хэлээр дуулья
   Миний агуу Аврагчийн магтаалыг
Миний Бурхан болон Хааны алдарууд
   Түүний нигүүлслийн ялалтуудыг

Миний өршөөлт Эзэн, миний Бурхан,
   Намайг тунхаглахад туслаач,
Бүх дэлхийн хөндлөн гулд тархахаар
   Таны нэрийн хүндэтгэлүүдэд.

Есүс! бидний айдсыг хөөх эрхэм нэр,
   Энэ нь бидний гунигийг төгсгөх санал;
Энэ бол нүгэлтний чихэн дэх ая эгшиг,
   Энэ бол амь, эрүүл мэнд, амар тайван.

Тэр гэм нүглийг хүчийг нураан устгадаг,
   Тэр хоригдлуудыг эрх чөлөөтэй болгодог.
Түүний цус хамгийн мууг ч цэвэр болгож чадна,
   Түүний цус надад тустай.
(“Мянга мянган хэлээр дуулья” (Charles Wesley, 1707-1788).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.