Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .



Номлолоос өмнө “Өндөрлөг Газар” магтаал дуулна: (Жонсон Оатмэн Жр., 1856-1926).


КОРОНАВИРУС БИДНИЙГ ЗОГСООХ УУ?

SHALL THE CORONAVIRUS STOP US?
(Mongolian)

Др Химерс Жр.
Пастор Емеритус
by Dr. R. L. Hymers, Jr.
Pastor Emeritus

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Afternoon, May 10, 2020


Одоо Лук 21:8-11 дүгээр зүйлийг гаргаарай.

“Тэр -Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай. Яагаад гэвэл Миний нэрээр олон хүн ирэх бөгөөд тэд "Би бол Тэр байна", "Цаг ойрхон байна" гэх болно. Тэдний араас бүү яв. Та нар дайн дажин, түгшүүрийн тухай сонсвол бүү айгтун. Учир нь эхлээд энэ бүхэн болох ёстой юм. Харин төгсгөл нь хараахан биш юм гэв. Тэгээд Тэр цааш нь тэдэнд -Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд хүчтэй газар хөдлөлтүүд болно. Олон газар халдварт өвчнүүд болон өлсгөлөн болж, тэнгэрээс аймшиг болон үлэмж тэмдгүүд үзэгдэнэ.” (Лук 21:8-11).

Одоо Матай 24:4-8 үзье.

“Есүс хариуд нь -Хэн нэг нь та нарыг төөрөлдүүлэх вий, болгоомжил. Учир нь олон хүн "Би бол Христ" хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ. Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Айж сандруузай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм.” (Матай 24:4-8).

Эдгээр эшлэлүүдээс – “халдварт өвчин” гэсэн үгийг анхаарна хэмээн би хүсэж байна. Тэгээд Матай 24:8 дугаар зүйлийн “энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм” гэснийг анхаарч үзээрэй.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Одоо “халдварт өвчин” гэсэн утга нь чухал бөгөөд үүнийг Грекээр loimoi (олон тоо) гэдэг. Унгерийн Библийн Тайлбар тольд энэ үгийг “тахал... гэсэн утгаар хэрэглэнэ“ гэсэн байна. Есүс ДОХ-ын халдварт өвчний талаар зөгнөн хэлсэн. Энэ үг нь мөн коронавирусын цар тахалыг ч хэлсэн. Эдгээр халдварт өвчнүүдийн талаар 8 дугаар эшлэлд “энэ бүгд нь өвдөлтийн эхэн юм” гэснийг үзээрэй. Грекээр үүнийг “төрөх өвдөлтийн эхэн юм” гэсэн утгатай. (МакАртур).

Бидний өдрийн талаар Ж.Н Дарби ййнхүү хэлсэн, “Тэнд хуурамч чуулганууд байх болно: Тэнд өлсгөлөн, тахал, газар хөдлөлт байх болно.” Вайны Тайлбар Тольд халдварт өвчнүүд гэсэн үгийг “Лук 21:11-д олон тоон дээр хэрэглэгдсэн үг нь үхлийн аюултай цар тахлын өвчин” хэмээн тайлбарласан.

Одоо ковид цар тахалын дараагаас хүмүүс “цуглаанаа яаж хийхийг хүсэж байна вэ” гэдэгт анхаарна уу. Оnenewsnow.com (Дөрөвдүгээр сарын 24, 2020)-д “Ковид хямралын дараа хүмүүс цуглаанаа яаж хийхийг хүсэж байна вэ?” гэсэн гарчигтай мэдээ байсан. Энд олон хүмүүс “цахим цуглаанд хамрагдаж” буй талаар дурьдсан. Энд “цар тахлаас хойших чуулганы амьдрал өмнө хийж байснаасаа эрс ялгаатай байхаар харагдаж байна” хэмээн өгүүлсэн. “42 хувь нь өргөл цар тахлын өмнөхөөс хамгийн муу түвшиндээ хүрсэн.” “Хэзээ нэг өдөр хөл хорио цуцлагдахад чуулганы удирдагч нар юу тулгарах бол гэсэн айдсаас болоод маш их санаа зовиурт автагдсан байдалтай байна.” “Мега чуулгануудад явдаг хүмүүсийн ихэнх хувь нь байдаг Америк даяарх чуулганы удирдагч нарын дунд айж болгоомжилсон байдлын хэмжээ их байна.” “Судлаач нарын хандлага шиг бид тайзан дээр өрнөж буй үйл явдлын ‘оронд’ илүү үнэнд ойр зүйлд итгэдэг – энэ нь олон пасторуудын сэтгэл түгшээсэн асуудал юм.” “Соёл хүмүүст аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж авахыг сургадаг... эрэлтэд нийцсэн боломжийг.”

Өнгөрсөн 62 жилийг үйлчлэлд зориулсан миний хувьд эдгээр айдсууд бол үндэслэлтэй гэдэгт би итгэдэг. Энэ нь 2 Тесалоник 2:3-д “Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд итгэлээс салах явдал гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй.” (Hē apostasia” – урвалт) гэсэн эцсийн цагийн эш үзүүллэгийн нэг хэсгийг тодорхой харуулсан гэж би бодож байна.

Др Меррилл Ф.Унгер ийнхүү хэлсэн, “Нэг хэсгийн салах явдал бүрэн салахын замыг засна – Христ итгэлийн ертөнц даяар итгэлээсээ бүрэн урвах байдал эцэс хүртэл явна” (Библийн Демонологи,хуудас. 207). Хэрвээ бид энэ бичээсийн чухал эшлэлийг дуулгавартай дагахаас татгалзвал жинхэнэ итгэгч байх боломжтой юу?”

“Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя.” (Еврей 10:25).

Др В.А Крисвелл энэ эшлэлийн талаар “Еврей бичээсийн зохиогч хамтдаа цуглах зуршил нь өсөн нэмэгдэх ёстой гэдгийг баталсан... Христийн ирэх өдөр ойртох үед... нутгийн чуулганы амин чухал болон Христ итгэгч бүрд нутгийн чуулганы ариун хүмүүсийн нөхөрлөлд итгэмжит байх явдлыг зайлшгүй байдлыг ойлгуулах.” (The Criswell Study Bible; Еврей 10:25 тайлбар).

Христийн дахин ирэлт ойртож буйг бид харахдаа эдгээр эшлэлүүд өнөөдөр биелэл болж бидэнд бүр илүү гүн утгатай болж байгаа гэдэгт би итгэж байна. Шинэ-евангелистууд энэ эшлэлийг тоодоггүй. Их Гамшигийг туулан өнгөрөх үед эдгээр нь бүр ихээр үл тоогдох болно. Жинхэнэ Христэд итгэгч нарыг нутгийн чуулганаас нь холдуулаад бүр илүү сул дорой болно гэдгийг сатан мэддэг бөгөөд тэгээд эцэст нь тэд Антихристэд захирагдах болно.

Давид Иеремиа мэт хүмүүс өөрсдийн нутгийн чуулганд илүүтэй хамрагдах энгийн ойлголтын талаар онцгойлж үздэггүйд нь би маш гунигтай байдаг. Др Иеремиа Их Гамшигиийн үед хэрхэн бэлтгэлтэй байх талаар гишүүддээ хэлэхдээ алдаа гаргасан.

Одоо Матай 24:6-8 үзээрэй.

“Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Айж сандруузай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм.” (Матай 24:6, 7, 8).

“Төгсгөл нь хараахан биш” (24:6).

“Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм.” (Матай 24:7, 8).

“Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм.” (24:8).

Др Ж.Вернон МсЖий 24:9 бол Их Гамшгийн эхэн юм гэсэнтэй одоо би санал нэг байна. Др А.В Тозер ийнхүү хэлсэн,

“Өдрүүд нь гарцаагүй хорон муу бөгөөд цаг хугацаа хоцролт руугаа өсөж (том болж байгаа) байна, харин жинхэнэ Христ итгэгч үүнийг мэдэхгүй байх байдалд автахгүй. Түүнд эдгээр өдрүүд шиг яг энэ цаг үе урьдчилан хэлэгдсэн бөгөөд тэр эдгээрийг хүлээж байгаа.” (“Бурханы болон Хүмүүс,” хуудас. 131).

Одоо босоод Матай 24:7-14 уншья.

“Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм. Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө. Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ.” (Матай 24:7-14).

Би цаашид гамшгийн өмнөх шүүрэлтэд итгэхгүй болсон гэдгийг одоо та нарт хэлэх ёстой. Энэ шүүрэлт Бурханы уур хилэн асгарахаас өмнө болно гэдэгт итгэж эхэлж байгаа. Тиймээс, ерөнхийдөө Марвин Росенталын Чуулганы Уур хилэн-Өмнөх Шүүрэлт (Thomas Nelson Publications, 1990) хэмээх номондоо хэлсэн шиг би чуулганы уур хилэн-өмнөх Шүүрэлтэд итгэж байна. Эхлээд Росенталын номыг уншихаасаа өмнө түүнийг бүү шүүгээрэй.

Марвин Ж.Росентал над шиг Гамшиг-өмнөх чуулганы шүүрэлтэд итгэдэг байсан. Росентал өөрийн номондоо Илчлэлт 16 дугаар бүлгийн Аягатай Шийтгэлийн яг эхэн хүртэл шүүрэлт болохгүй хэмээн заадаг. Тиймээс би шүүрэлтэд итгэдэг, гэхдээ энэ нь Илчлэлт 16 дугаар бүлгийг Аягатай Шийтгэлийн яг өмнө тулахад болно гэдэгт би итгэдгүй. Энэ бол тэрс үзэл биш ч гэсэн яг библийн зөгнөлүүд юм. Агуу Хятадын евангелист Жон Санг үүнд итгэсэн. Мөн миний 24 жилийн ментор, пастор Тимоти Лин бас итгэж байсан. Др Кристофер Л.Каган үүнд бас итгэдэг.

Росенталын зөв үү? Миний бодлоор тэр зөв болоход маш ойрхон байна гэж бодож байна. Росенталыг буруутгахаас өмнө түүний “Ирж байна болон Эцэс” гэсэн номны арванзургаадугаар бүлгийг уншиж судлаарай.

Миний энэ номлолоор харуулах гэсэн зорилго нь хэрвээ “Христэд итгэгч” бид Агуу Гамшиг өмнөх өдрүүд дэх “тахал”-ын өмнө зогсож чадахгүй бол яг Агуу Гамшиг тохиоход тэд яаж зогсож чадах вэ?

“Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно.” (Матай 24:21, 22).

Эдгээр эшлэлүүд “Агуу Гамшиг” талаар өгүүлдэг. Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн, “Илчлэлт номоос бид Агуу Гамшиг үеэр дэлхий дээрх хүн амын гуравны нэг нь устгагдах болно гэдгийг уншдаг... энэ үеэр устгагдах болно. Энэ нь арай хэтрүүлсэн мэт санагдах тийм үе байх болно. Гэхдээ одоо хэд хэдэн улсад дэлхийн хүн амыг бүрэн устгах чадалтай цөмийн зэвсэг байгаа бөгөөд цаашид энэ нь хэтрүүлэг гэж харагдахгүй.” (Thru the Bible; Матай 24:22 тайлбар).

Есүс ийнхүү хэлсэн, “Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузар юм ариун газар байхыг та нар харвал (уншигч нь ойлгог),” (Матай 24:15) Др МсЖий ийнхүү хэлсэн, “Бидний Эзэн ямар ч эргэлзэх зүйлгүйгээр тайлбарласан... Сүмийн [дахин босголтод] тавигдах Антихристийн дүр төрх (Даниел 12:11 үз).”

“Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно.” (Матай 24:21, 22).

Др МсЖий ийнхүү хэлсэн, “Бурхан хүмүүсийг амиа хорлох байдлыг зөвшөөрөхгүй. Ийм учраас энэ нь богинохон цаг үе байх болно.” (McGee, адил., Матай 24:22 тайлбар). Марвин Ж. Росентал өөрийнхөө “Чуулганы Уур хилэн-Өмнөх Шүүрэлт” номондоо хэлсэн шиг “сонгогдсон” Христ итгэгчид мөн байсаар байх болно гэдгийг анхаараарай.

Одоо 2 Тесалоник 2:3 үзээрэй.

“Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд итгэлээс салах явдал гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй.” (II Тесалоник 2:3).

“Эхлээс урвалт ирэхээс нааш” (орчин цагийн орчуулга).

Өнөөгийн энэ урвалтын өдрүүдэд Крейгтон болон Валдрип нар шиг олон номлогчид 1 Тимот 4:1,2 дугаар зүйлд өгсөн анхааруулгыг мартсан. 1 Тимот 4:1,2 дугаар зүйлийг гаргаарай.

“Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг. Тэд өөрсдийн мөс чанартаа халуун төмрөөр тамгалагдан хоёр нүүр гарган худал ярьж,” (I Тимот 4:1,2).

Энэ бүх эш үзүүллэгийг тэд мартаж эхэлсэнээс хойш тэд мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн (шуламнуудын) номлолд анхаарлаа хандуулна; Тэд өөрсдийн мөс чанартаа халуун төмрөөр тамгалагдан хоёр нүүр гарган худал ярьж.” Ийм л учраас тэдэн шиг хүмүүс чуулганыг хуваагдалд хүргэдэг. Яагаад? Учир нь тэд сохроор “чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна” гэсэн учирт юм!

Энд чуулгануудыг хагалдаг “удирдагч” нарын хэдэн шинж тэмдгүүд байна. Эдгээрийг Др Рой Брэнсоны Чуулганы Хуваагдал (хуудас. 29-31) номонд дурьдсан юм.


1. Тэд бол өөрийгөө өргөмжилөгсөд. Тэд хэнийг ч хүлээн зөвшөөрөх хүсэлгүй, бүр пастораа хүртэл, тэднээс ч илүү мэргэн байхыг боддог.

2. Тэд бол амин хувиа хичээгчид. Тэд өөрсдийн хувийн эрх ашгийг хайдаг бөгөөд үүний үр дүнд хэн нэгэн яаж зовох нь нэг их чухал биш.

3. Тэд буруудах үедээ үүнийгээ зөвшөөрөх хүсэлгүй. Өөрийгөө өргөмжлөгч нарын өөр нэг шинж нь.

4. Тэд бусдаас сайшаал болон алдар хүндийг авахаар цангаж байдаг.

5. Тэд бол хүнд захирагддаггүй. Чуулганы ахлагчийн эрх мэдэл болон сануулгад дуулгавартай байж, түүнийг дагах талаар илүү тодорхой сургааль библид байхгүй.

6. Тэд бол мэхлэгчид. Тэд чуулганд анхаарал хандуулж буй мэт харагддаг. Гэхдээ тэд яг үнэндээ өөрсдийн захиргаа болон байр суурьд анхаарал хандуулж байдаг.

7. Тэд үгийг буруугаар ашигладаг. “Би ахлагчдаа хайртай, гэхдээ...” Тэгээд тэд ахлагч руугаа дайрдаг.

8. Тэд ахлагчийнхаа үгийг мушгин гуйвуулдаг, эсвэл түүний үгэнд эсрэг үйлдэл үзүүлдэг.

9. Тэд ахлагчийнхаа хийж байгаа зүйлд эсрэг үйлдэл үзүүлдэг.

10. Тэд сургаалийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд библийн юу хэлж буйг “хайхардаггүй.”

11. Тэд ахлагчийн эсрэг гомдогч бусад хүмүүсийг манлайлан удирддаг. Тиймээс тэд удахгүй хуваагдах гэж буй чуулганы хүмүүсийг өөртөө нэгтгэн авдаг.


Эдгээр бүх шинж тэмдгүүд Крейгтон/Валдрип нарын хуваагдал үеэр илэрч гарсан.

Би номлол хийж байх зуураа цаашид тэсвэрлэж чадахгүй болсон. Энэ зориг шулуудсан Крейгтоныг. Тэр бол нилээд бүрэг зантай боловч түүнийг гол номлогч болохыг зөвшөөрөөгүй учраас надад уурласан. Тэр надад ерөөсөө гомдоогүй хэмээн дахин дахин хэлж байсан. Тэр бүр Др Каганы “сэтгэлд нийцэх” тийм номлол хийх хэрэггүй байсан гэсэн зэмлэлийг хүртэл бичсэн. Түүнд номлол хийх бэлэг авьяас өгөгдөөгүй учраас би түүнийг номлохыг зөвшөөрдөггүй байсан. Тэр миний энэ шийдвэрийг зөвшөөрч байсан. Гэхдээ тэр үүнийг хэлж байхдаа худал хэлж байсан. Түүний насны олон залуучуудтай адил тэрээр өөрийнхөө аавтай таарамж муутай байсан. Тэгээд намайг өвчтэй болох үед миний талаарх уураа аавынхаа эсрэг гаргаж эхэлсэн. Гэхдээ тэр үүнийгээ нууцаар хийсэн. Надтай ярихын оронд тэр Жон Валдрип хэмээх өөр нэг номлогчтой нууцаар уулзах болсон. Валдриптэй хийсэн уулзалтыг би мэдээгүй байсан. Эдгээр “нууц” уулзалтуудаар Валдрип түүний хамсаатан болсон.

Тэгээд Крейгтон намайг хүлээн зөвшөөрдөггүй талаараа чуулганы бусад хүмүүст мэдэгдэж эхэлсэн. Гэхдээ тэр өөрийнхөө үл хүлээн зөвшөөрөл талаар надад нэг ч удаа хэлж байгаагүй. Тэр үед би Крейгтоны урвалт нь аль эрт оройтсон болохыг олж мэдсэн. Тэр манай залуусын гуравны хоёрыг авч гаран тэдэнтэй хамт өөрсдийн “чуулганыг” эхлүүлсэн. Бид ердөө 35 үнэнч хүмүүстэйгээ л үлдсэн.

Хуваагдлын үеэр би бараг 80 нас хүрсэн бөгөө өвчтэй байсан. Өмнө нь иймэрхүү зүйлээр туулж байхдаа Бурхан надтай үргэлж цуг байдаг гэдгийг мэдэж байсан учраас би үүнд нэг их санаа зовоогүй.

Үйлчлэгч нарын нэг нь надтай тулалдахаар тэдэнтэй нэгдэх гэж оролдсон. Өөр нэгэн үйлчлэгч өөрийнхөө болон нэгэн эмэгтэйн порно зургийг өөрийнхөө сайтад байрлуулсан. Өөр нэг удирдагч намайг манай чуулганы хар арьст хүмүүсийн эсрэг хэт үзэлд автсан гэж хэлсэн. Өөр нэг нь намайг ямар ч тусламж үгүй болсон ижил хүйстэн хүмүүсийн дайралтаас болоод гудамд сайн мэдээ тараахаа зогсоосон хэмээн гомдоллосон.

Эдгээр бүх зүйл өрнөж байхад би пасторын ажлаасаа тэтгэвэрт гарч Др Каган пастораар томилогдсон. Миний дараагийн пастор хэмээн бэлдэж байсан түүний төрсөн хүү хүртэл орхин явсан, хэдий би түүнийг өөрийнхөө дотно найз хэмээн бодож байсан ч гэсэн.

Тэгээд корона вирус гарч ирсэн! Тэгээд бид хуучин сүмийн байрнаасаа нүүгээд шинэ чуулганаа хувийн байшингуудаасаа надтай хамтран пастор Емеритус ням гараг бүр ТВ номлол хийж эхэлсэн. \

Бид Лос-Анжелс хотын захад шинэ сүмийн байр худалдан авсан. Би цаашид номлож чадахгүй болох үед Хятад залуучууд цааш нь аваад явахын төлөө би тэднийг бэлдэх болно.

Би чөтгөрүүд болон чуулганы хуваагдлын талаар номлоод шүүмжлүүлж байгаа ч гэсэн дэлхий даяар 43 хэл дээр миний номлолыг уншиж байгаа “гурав дахь ертөнцийн” номлогч нар бол миний том сонсогч нар юм. Чуулганы хуваагдлаас хойш гурав дахь ертөнцөд Америк шиг зүйл тохиолдож байгаа бөгөөд эдгээр номлол нь бидэнд тустай байсан шиг тэдэнд ч бас тус болно гэж би мэдэрч байна. Бид шинэ Хятад чуулган эхлэх үед Бурхан намайг энэ сэдвээр хуваалц гэж байгааг би мэдэрдэг.

Намайг 19 настай байхад Хятад хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэхээр Бурхан намайг дуудсанд би маш талархалтай байдаг. Би 60 гаруй жилийн дараа ч гэсэн олон жилийн өмнө Бурхан намайг хийлгэхээр дуудсан тэр зүйлээ хийсээр байна. Би одоо ч гэсэн Бурханы нигүүлсэлээр мишшионер юм. Олон жилийн өмнө би хэн ч биш байх үзлийг хүлээн зөвшөөрсөн! Агуу Жон Веслигийн тэмдэглэлээс эш татсан шүлгийн хэсэг бадаг байна,

Хэсэгхэн сүр жавхлан, хэсэгхэн гунхалт
Өвлийн нэгэн өдрийн нар
Бүхий л агуу болон хүчирхэг нь
Өлгий болон булш хооронд байдаг

Миний 62 жилийн номлолын “сараачилтаас” би хэд хэдэн чуулган эхлүүлсэн. Бурхан Др Каган болон надад дахиад эхлэхэд туслана гэдэгт би итгэлтэй байна.

Хэдий энэ нь амаргүй ч гэсэн. Бурханы ивээлээр бид эцсийн өдрүүдийн энэхүү ёс бус шинэ-евангелистуудын үед энэхүү шинэ чуулганаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь биднээс хатуу Фундаменталистууд байхыг шаардана. Есүс Христийн төлөө байх ёстой байрнаас чинь болиулахаар оролдох короновирус мэт жижиг зүйлсэд автахгүй яг л Др Тимоти Лин болон Пастор Ричард Вурмбрэнд шиг хүчтэй байхыг биднээс энэ нь шаардана. Бичээст “-Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой” (Үйлс 14:22) гэснийг саанаарай.

Би дээшээ зам руу зүтгэж байна, өдөр бүр би шинэ өндөрлөгт хүрч байна;
   Би дээшлэхдээ “Эзэн, хөлийг минь өндөрлөг газарт тавиач” гэж залбирна.
Эзэн, намайг өргөөд зогсохыг зөвшөөрөөч, итгэлээр Тэнгэрлэг тэгш газарт,
   Миний олсоноос өндөр талд; Эзэн, хөлийг минь өндөрлөг газарт тавиач.

Миний зүрхэнд эргэлзээ төрүүлэн айдаст автуулах газарт зогсох хүсэл алга;
   Хэдий зарим нь эдгээр нь их буй газарт байх ч, миний залбирал, миний зорилго бол өндөрлөг газарт юм.
Эзэн, намайг өргөөд зогсохыг зөвшөөрөөч, итгэлээр Тэнгэрлэг тэгш газарт,
   Миний олсоноос өндөр талд; Эзэн, хөлийг минь өндөрлөг газарт тавиач.

Би дэлхийн дээр амьдармаар байна, хэдий Сатан сумаа над руу харвасан ч;
   Итгэлээр өндөрлөг газрын ариунтнуудын баясгалант аялгуу дууг сонсдог,
Эзэн, намайг өргөөд зогсохыг зөвшөөрөөч, итгэлээр Тэнгэрлэг тэгш газарт,
   Миний олсоноос өндөр талд; Эзэн, хөлийг минь өндөрлөг газарт тавиач.

Би өндрийн хязгаарыг хэмжиж, алдарын гэгээний туяаг баримаар байна;
   Гэвч би Тэнгэрт очтолоо залбирна, “Эзэн, намайг өндөрлөг газарт хөтлөөч”
Эзэн, намайг өргөөд зогсохыг зөвшөөрөөч, итгэлээр Тэнгэрлэг тэгш газарт,
   Миний олсоноос өндөр талд; Эзэн, хөлийг минь өндөрлөг газарт тавиач.
(“Өндөрлөг Газар” Johnson Oatman, Jr., 1856-1926).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.