Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




МИШИОНЕРУУД БАЙХ БИДНИЙ ДУУДЛАГА!

OUR CALL TO BE MISSIONARIES!
(Mongolian)

Др Химерс Жр.
Пастор Емеритус
by Dr. R. L. Hymers, Jr.
Pastor Emeritus

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2020 оны 03 дугаар сарын 8-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Afternoon, March 8, 2020


Би хувьдаа Исаиа бусдаасаа хамгийн агуу эш үзүүлэгч байсан гэж боддог. Гэхдээ Исаиа яаж ийм Бурханы хүн болсон бэ? Исаиагийн зургаадугаар бүлгээс бид үүний харилтыг мэдэж болно.

“Уззиа хааны нас барсан жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэж байхыг харлаа” (Исаиа 6:1).

Исаиа серафууд “Түмэн цэргийн ЭЗЭН ариун, ариун, ариун. Бүх л газар Түүний алдраар дүүрэн байна” (Исаиа 6:3) хэмээн хашгирахыг сонсож байсан.

Залуу Исаиа залуухан хүндтэй Уззиа хааныг хайрладаг байсан. Харин одоо тэр сайн хаан нь нас барсан. Энэ сайн хаан үхсэнээр одоо Исаиад юу тохиох бол? Энэ залуу яг л та нарын зарим шиг уналтад орсон байх гэж би бодож байна. Манай чуулган дуусахад та нар дарамтыг мэдэрдэг. Гэхдээ Бурхан Исаиатай шууд харилцаж байгаагүй.

Бурханы энэ үзэгдэл түүний сэтгэлийг татсан. Исаиа ямар ч найдваргүй уналтад ороогүй. Үүний оронд Бурханы энэ үзэгдэлээс өөр байдлаар зуурч авсан. Тэр ийнхүү хэлсэн,

“Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа” (Исаиа 6:5).

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Энэ бол залуу Исаиагын хувьд бол сүнслэг цөмлөлт байсан! Энэ бол та нарт маш олон зүйлийг туулсан цөмлөлт юм. Гэхдээ та нар бүхнээс илүүгээр Бурханыг хүсэн тэмүүлэх ёстой! Др А.В Тозер ийнхүү хэлсэн, “Тэд хэдий Бурханыг хүсээгүй ч гэсэн чуулганаас холдон яваагүй – гэхдээ тэд Бурханаас илүү өөрсдийн хүсэж буй ямар нэг зүйлийг олсон учраас... тэдний төрөлх байдал нь үймүүлэгдэх үед тэд Бурхан руу нуруугаа харуулан эргээд чуулганаас салан одох болно. Тэд дэлхийн залуус охидтойгоо харилцаагаа тогтоохоор явж одсон. Тэд дэлхийн нөхөрлөл рүүгээ явсан. Тэд Бурханд таалагдах болон Түүнийг алдаршуулах ямар ч боломжгүй тийм ажилд орохоор явсан. Тэд дэлхий рүү буцан явсан. Тэд яг өөрсдийн хамгийн их хүсэж байгаа зүйлээ олж харсан... Би тэднийг Христ итгэгч байгаад өнөөгийн энэ дэлхийг хайрлаад байж болно гэсэн тийм боломжгүй зүйлийг тэдэнд зааж, тэднийг хуурч мэхлэн хараагдах байдалд оруулахыг зөвшөөрөхгүй. Тиймээ, та нар хоёр нүүр гарган дэлхийг хайрлаж чадна. Та нар пастораа хуураад, дэлхийг хайрлаж чадна. Та нар орчин цагийн хөнгөмсөг евангелист болон дэлхийг хайрлагч байж чадна. Гэхдээ та нар жинхэнэ Библийн дагуух Христ итгэгч байгаад бас хажуугаар нь дэлхийг хайрлагч байж чадахгүй. Энэ байр суурин дээр ганцаараа зогсох нь намайг их шаналгадаг ч гэсэн үүн дээр би та нарыг хуурч чадахгүй.” (Тозерын Номлол).

Мөн Др Тозер ийнхүү хэлсэн, “Миний бодлоор өнөөгийн амин чухал хэрэгцээ бол өнгөцхөн евангелистуудын баяр хөөртэй байдал нь сэнтийн дээр өргөмжлөгдөн, дээдлэгдэн заларсан Бурханы нөмрөгийн хормой нь сүмийг дүүргэсэн шиг үзэгдлээр үгүй болох юм.” Үүн шиг Бурханы үзэгдэлгүйгээр “бид өөрсдийн арга барилаа өндөрт өргөж, чуулганы хүмүүсийн анхаарлыг барьж байхын тулд чанаргүй инээдтэй үйл ажиллагаар тэднийг авчирах гэж хүчилдэг... Бид шахагдахаас маш их айдаг учраас дэлхийлэг байдалд өөрсдийн үүдээ нээж өгдөг. Энэ нь зөвхөн сүнслэг гамшиг руу хөтөлдөг... Евангелизм бол Бурханд хандах хандлага, дэлхийд хандах хандлага, гэм нүгэлд хандах хандлага зэргийг уналтад оруулдаг.” (Салхийг түших)

5 дугаар эшлэлийг анхаарна уу,

“Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа” (Исаиа 6:5).

Зөвхөн үүний дараа л Бурханы галаар залуу Исаиагийн “бузар булай авч хаягдаж, чиний нүгэл уучлагдлаа” (Исаиа 6:7) хэмээн цэвэрлэгдсэн байдаг.

Одоо 8 дугаар зүйл үзээрэй. “Дараа нь -Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод -Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд” (Исаиа 6:8)

Чуулганы хуваагдал болох үед би евангелизмын төлөөх өөрийн хүчин чармайлтаа гарцаагүй алдах нь хэмээн мэдэрсэн. Тиймээс би Христэд бүхнээ зориулсан гурван эртэй – Пастор Ричард Вурмбрэнд, Жон Весли, Хятад руу сүүлчийн мишшинерыг эхлүүлсэн Жонатан Гофорт нартай хамтран орой бүрийг хамт өнгөрүүлэхээр шийдсэн. Энэ бол мэргэн шийдвэр байсан. Би унтлагын өрөөнийхөө хажууд байдаг жижигхэн угаалгын өрөөгөө өөрийнхөө залбирлын өрөө болгоод эдгээр гурван Бурханы агуу хүмүүстэй нөхөрлөсөн. Вурмбрэндээс би тууштай байдлыг сурсан. Веслигээс би нэг сорилтоос нөгөө сорилт руу явсаар байдгыг сурсан. Харин Гофорт болон түүний гэргий Росалиндаас би өвдөг дээрээ залбирсаар урагшилах ёстойг сурсан. Хадсон Тэйлор Гофорт болон түүний эхнэрийг сэргээсэн нэгэн захиаг бичсэн байдаг. Хадсон Тэйлор ийнхүү хэлсэн, “Бид нэг зорилготой хүмүүс шиг [Хятадын] Хонан муж руу нэвтрэн орохын тулд хоёр жилийг зарцуулсан бөгөөд саяхнаас л бүтэлтэй болж байна. Дүү минь, хэрвээ чи тэр муж руу орох гэж байгаа бол чи заавал өвдөг сөгдөлт дундуур туулах ёстой болно.” Хадсон Тэйлорын эдгээр үгс нь Гофортын Хойд Нонан дахь Мишшионы уриа болсон.

Тэгээд тэдний нялх хүүхэд нас барсан. Гофорт ийнхүү бичсэн, “Гэртруд өнгөрлөө. Бидний хувьд маш том гарц. Хоёр ч хүрэхгүй долоо хоногийн өмнө тэр зүгээр байсан ч ердөө зургаан хоногийн дараа цусан суулга өвчин туссаны дараа Долдугаар сарын 24-нд тэр маань өөд болчихлоо. Би түүнийхээ цогцосыг тэргэнд түрээд ная гаруй км газарт аваачих хэрэгтэй болсон... Тэнд бид үдшийн бүрийд хүрээд хайртай үрээ амраахаар оршуулсан.” Хоёр жаахан хятад охид өглөө бүр бидний нандин охины минь оршуулганд шинэхэн цэцэг өргөхөөр ирдэг байсан.

Гэртрудын өөд болсоны дараахан Гофортын гэргий бяцхан хөөрхөн хүү төрүүлсэн. Тэд түүнийг “Бяцхан Доналд” хэмээн нэрлэдэг байсан. Тэр унаад толгойгоо юманд цохисон. Тэр аажмаар гар болон хөлийн мэдрэмжээ алдаж эхэлсэн. Долоон сарын 25-ны маш халуун бөгчим өдөр ердөө арван есхөн настай Бяцхан Доналд нь бас өөд болсон. Хоёр дахь удаагаа Гофорт хүүгийнхээ цогцосыг тэргэнд түрээд наяад км газарт хүргэсэн. Бяцхан Доналд өөрийнхөө эгч Гэртрудын шарилын дэргэд оршуулагдсан. Тэндээс ирсэн даруйдаа Гофорт хайртай эхнэрийнхээ хамт Хойд Хонаны доторх шинэ гэр рүү нүүхээр бэлтгэж эхэлсэн. Тэдний таван сартай Паул хүү нь тэдэнтэй хамт явсан.

Дараа нь Жонатан Гофорт гэдэсний хижиг хэмээх үхлийн өвчин туссан. Түүний амь үхэл амьдралын зааг дээр дэнжигнэж байсан. Нэгдүгээр сарын 3-ны өдөр Флоренц хэмээх хүү нь төрсөн. Энэ бол бяцхан Паулыг халуун цохиулан үхүүлэхээс ч хүчтэй халуун зун байсан боловч үхлийн халуун буурах хүртэл амьдрахаар тэмцэлдэн зохицуулж байсан.

Маш олон аймшигтай асуудал болон сорилтууд дагалдсаар байсан. Тэдний анхны хүүхэд хавар нас барсан. Тэдний өөр нэг хүүхэд нь чичрэг болон менингит өвчнөөр дараа нь нас барсан. Хожим нь Гофорт эхнэрийнхээ хамт Боксерийн Бослогоос зугтах хэрэгтэй болсон. Тэд гарцаагүй алуулах байсан зүйлээсээ гайхамшигаар амь гарсан.

Хатагтай Росалинд Гофорт дүлий болсон. Тэр эхнэрийнхээ чих нь болсон. Гофорт бүрэн хараагүй болоход эхнэр нь түүний нүд нь болсон. Тэрээр эхнэр нь угаалгын өрөөнд байх зуур унтаж байгаад өөд болсон. Түүний оршуулах ёслол дээр хүү Паул нь аавынхаа тухай ийнхүү хэлсэн, “Миний хувьд аав маань агуу эр хүн юм.” Түүний охин Рүүт Ветнамд мишшионераар явсан. Рүүт ээждээ ийнхүү захиа бичсэн, “Би Аавынхаа явж байсан алдарын хэсгийг л зөвхөн бодож чадаж байна... Бурхан түүнийг зүгээр л дээд үйлчлэл рүү ахиулж байжээ.”

Хятадын Гофорт хэмээх номыг түүний өөд болсоны дараахан эхнэр Росалиндаа бичсэн. Росалинд Гофорт ямар гайхамшигтай жинхэнэ мишшионер байсан юм бэ!

Тэрээр түүний Библийг харсаныхаа дараахан түүнтэй уулзсан, “Би түүний урагдаж хуучирсан хавтаснаас хавтас хүртэл тэмдэглэл хийсэн библийг нь олсон.” Росалинд ийнхүү хэлсэн, “Энэ бол миний гэрлэхийг хүсдэг тэр эр яг мөн байна.” Тэр намар Гофорт түүнд ийнхүү хэлсэн, “Би үргэлж өөрийн Эзэн болон Түүний ажлуудыг бүр чамаас дээгүүр тавьж явахыг минь чи зөвшөөрөхөө надад амлах уу?” Тэрээр түүнд “Тиймээ, би үргэлж тэгэх болно.” Энэ амлалт нь ямар их үнэ цэнэ төлнө гэдгээ тэр бага ч гэсэн мэдэж байсан!

“Дараа нь -Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод -Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд” (Исаиа 6:8).

Манай чуулган мишшионерууд болох хүсэлгүй тэдгээр хүмүүсээ алдсан. Энэ орой энд буй хүн бүр мишшионер болоосой гэдэг нь миний залбирал юм. Бид интернет мишшион явагдсаар байхад зориулж хангалттай мөнгө цуглууахын төлөө их хүнд цагуудыг туулах болно. Бид болон би (1) Сүнсийг аврах; (2) Бидний дэлхий даяарх мишшионы төлөө залбирч; (3) Гурав дахь ертөнцийн мишшинерууд Сайн мэдээг тунхаглахад туслах зорилгоор энэ номлол болон бусад бидний номлолуудыг интернэтээр тэдэнд хүргэхэд зориулж сар бүр хангалттай мөнгө өгсөнөөр бүх дэлхий даяарх мишшионерууд болж чадна. Өнөөдрийн бидний боломжуудын талаар нэгэн мишшионер пастор ийнхүү хэлсэн, “Бид дэлхийн мишшионтойгоор дэлхийн Христ итгэгч болох ёстой, учир нь бидний Бурхан бол дэлхийн Бурхан юм.” Та нар Росалинд Гофорттай хамт “Тиймээ, би үргэлж тэгэх болно” хэмээн хариулах уу?

Аврагч минь, миний бүх алсын харааг биелүүлээч, би гуйж байна,
   Өнөөдөр зөвхөн Есүсийг харахыг зөвшөөрөөч;
Аймшигт хөндий дундуур ч гэсэн намайг Та хөтлөөч,
   Таны гандашгүй алдар намайг хүрээлсэн.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.

Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч
   Таны алдарын төлөө Миний сүнс зоригжуулаач
Таны ариун хайр, Таны төгс төгөлдөр байдал
   Миний замыг дээрээс гэрэлтүүлэн дүүргээч.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.

Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
   Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
   Миний сүнс Таны төгс ивээлд баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч”
      Avis Burgeson Christiansen, 1895-1985).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.