Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХЯТАДЫН МАРИА МОНСЕН БҮСГҮЙН СУРГАМЖ

LESSONS FROM MISS MARIE MONSEN IN CHINA
(Mongolian)

Др Химерс Жр.
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, December 8, 2019


Мариа Монсен (1878-1962) бол Хятадын Хойд болон Төв хэсэгт гуч гаран жилийн турш мишшионер хийсэн Норвеги эмэгтэй юм. Түүний Сэргэлт номыг уншвал энэ үеэр тэр сэргэлтэд Бурханаар ашиглагдаж байсан байна. Энэ сэргэлт нь маш их хүчтэй сэргэлт болсон Газар доорх Чуулганы агуу сэргэлтийн эхний хэсэг нь болж өгсөн. Энэ нь өнөөдрийг хүртэл Хятадад үргэлжилсээр байна.

Би хадагтай Монсений номыг уншаад миний мишшионер болон сүм таригчийн хувийн амьдралд минь Бурхан ямар гайхамшигтайгаар ажилласан юм бэ гэдгийг би ойлгосон. Хэрвээ та миний Бүхий л Айдсын Эсрэг хэмээх миний намтар номыг уншивал Бурхан намайг анхандаа яаж Есүс рүү дагуулсан гайхамшигт явдалыг ойлгох болно. Би бол тэрчигээрээ дэлхийн гэр бүлд өсөж торнисон. Намайг хоёр настай байхад манай аав ээж хоёр салсан.Би хорин хоёр асран халамжлагч айл дамжиж, хойш урагш нүүсээр найз нөхөд ч үгүй, дунд сургууль болон коллеждоо олигтой ч сурч чадахгүй, элдвийн төөрөгдөлд орон амиа хорлоход хүртэл хүрсэн – сайн замаар хүмүүжигдээгүй ирсэн!

Би Мүүдий Прессийн хэвлэсэн Жон Веслигийн Өдрийн Тэмдэглэл бүхий товхимолыг анх уншиж байхдаа арван есөн настай байсан. Дараа нь би дундад Хятадад анх мишшинероор явсан Хадсон Тэйлорын түүхийг уншисан. Нэгэн орой Лос-Анжелес хотын гудмаар тэнүүчлэн явж байхдаа “Хятадын Баптист Нэгдүгээр Чуулган” гэсэн тэмдэгтэй сүмийн байшинг харсан. Би энэ чуулганд хамрагдах болсноор олон жилийн турш гишүүн нь болсон. Мэдрэмж маань мишшионер болохоор дуудагдаад байсан тул Биола Их Сургуульд сурч эхэлсэн ч гэсэн хичээл хийдэггүй зуршлаасаа болоод уг сургуульдаа унасан. Гэхдээ Чарльз Веслигийн “Ийм байж болно гэж үү?” хэмээх дууны үгийг сонсоод би өөрчлөгдсөн гайхамшигтайгаа учирсан.

Тэгээд дунд сургууль болон коллежид унасан үедээ Филиппой 4:13-ийн “Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (хуудас. 1261 Скотфилд) гэсэн үгтэй тааралдахад хоёр дахь гайхамшигтай учирсан. Тэр үед би бүтэн цагийн ажилд орсон байсан. Гурав дахь гайхамшиг нь Лос-Анжелесийн Калифорниа Улсын Их Сургуулийг эцэст нь нэг юм төгссөн – өдрийн 16 цагийн хичээл болон ажил гэсэн олон жил болон мөн Хятад чуулганд олон хариуцсан ажил хийх зэрэг энэ бүгдийн дараа нэг юм төгссөн.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Тэгээд би Сан Франциско хотын Голден Гэйт Баптист Теологийн Сургуульд явсан. Энэ сургуульд миний хамрагдаж байсан ихэнх багш нар нь Библиэс урвасан, түүнийг цуулж урсан тийм байсан учраас үнэхээр аймшигтай үе байсан. Дөрөв дэх гайхамшиг надад тохиох үед би сургуулиа тэр чигээр нь орхиход бэлэн болсон байсан. Нэгэн орой шөнө дунд өнгөрсөн үед Бурханы дуу хоолой надад ирсэн. Би Пентекост болон карисматик биш байсан гэдгийг та бүхэнд мэдэх хэрэгтэй. Гэхдээ Бурхан маш нам гүм дунд маш тодорхойгоор, намуухнаар миний сүнсэнд ярьж эхэлсэн. Бурхан надад сургуулиа бүү орхи гэж хэлсэн бөгөөд намайг настай болоход Хятад хүмүүс болон бусад үндэстэн ястны бүлгүүдэд мишшионер болж номлол хийснээр Түүнд үйлчлэхэд хэрэглэнэ гэж хэлсэн. Энэ бол надад тохиосон дөрөв дэх гайхамшиг юм.

Уг сургуулийн ойролцоо сүм тарьсны дараа би сургуулиа төгсөөд Сан Франциско орчмыг орхиод “гэр” болсон Лос-Анжелес руугаа буцсан. Би 33 настайдаа Лос-Анжелесын Баптист Табернакле чуулганыг тарисан. Энэ бол миний тав дахь гайхамшиг болсон газар.

Би Гуатемалаагаас ирсэн охин Илеана Суеллартай уулзах үед ажлын өрөөндөө ажлаа хийж байсан. Би түүнийг таньдаггүй байсан бөгөөд түүний бүх Испани гаралтай найзууд манай чуулганыг орхиод явсан. Харин би дотроо энэ бол миний хань болох эмэгтэй мөн хэмээн мэдсэн. Тэр англиар чөлөөтэй ярьж чаддаггүй, би бас испаниар ярьж чаддаггүй байсан. Биднийг гэр бүл болоход нилээд хэдэн хүн удаан хамт амьдрахгүй сална хэмээн хэлж байсан. Тэд алдсан. Бидний гэрлэлт аль хэдийн 37 жилийг ардаа орхиод байна! Хэрвээ би Хиппи охидын аль нэгэнтэй суусан бол тэд миний амьдрал болон үйлчлэлийг маань хэдэнтэй орвонгоор нь эргүүлээд орхих байсан бизээ. Тэр орой би библиэ нээгээд “Эхнэр чинь энэ байна, одоо аваад яв гэв.” (Эхлэл 12:19; хуудас. 21) гэсэн хэсгийг уншисан. Бурхан надад Түүний үгийн дотор Илеанатай гэрлээрэй гэдгийг хэлсэн. Тэр бол бүх дэлхий дээрх хамгийн төгс пасторын эхнэр!

Илеана хөл хүнд болоход манай чуулганы нэгэн эр түүний Хиппи эмч рүү очоорой гэж надад хэлсэн. Түүнийг жирэмслээд замын талдаа явж байх үед энэ эмч хэвлий дэх хэт авиан оношлогоо хийсэн. Тэгээд тэр эмч Илеана бид хоёрыг өрөөндөө дуудаад хүүхэд маш муугаар ургийн гажилттай байна хэмээн хэлсэн. Гэхдээ тэр эцсийн шийд гархаар нэг дэх өдөр буцаад ирээрэй гэж хэлсэн. Тэр орой бид орлуугаа орж явахдаа хүү маань маш аймшигтай гажилттай болж магадгүй нь хэмээн бодсон. Тэр орой “Эзэний тэнгэр элч зүүдэнд минь [надад] үзэгдэж” (Матай 1:20; хуудас. 994) хүүхдийн үнэн байдлыг надад хэлсэн. Бид уг Хиппи эмч рүүгээ очсон. Тэр биднийг сууцгаана уу гэсэн. Би “Бид суух хэрэггүй. Чи хэв авиан оношлогоогоо буруу ойлгосон байна. Бид ихэр хүүхэдтэй болох гэж байгаа” хэмээн түүнд хэлсэн. Эмч надад “яаж чи үүнийг мэдэв” гэсэн. Би хариуд нь “Тэнгэрэлч надад шөнө зүүдэнд минь ирээд хэлсэн” гэсэн. Бидний ихэр хөвгүүд эрүүл саруул мэндэлсэн. Тэр хоёр маань энэ гучин зургаан жилийн хугацаан дахь хамгийн агуу ерөөл болж байгаа! Энэ бол өөр нэг гайхамшиг байсан.

Жене Вилкерсон машин барьдаггүй байсан. Тиймээс би орой бүр түүнийг гэрт нь хүргэдэг байсан. Нэг орой хүргэчихээд харих замд маш ширүүн бороо орж байсан. Гэнэт миний машины бензин дууссан. Би замын хажуу руу түлхэж байрлуулсан. Би их айж байсан. Тойргийн ойролцоо гарч ирсэн дараагийн машин миний машины араас орох шинжтэй ирсэн. Би дараагийн гайхамшигаа үзэхээр машинаасаа суга үсрэн гарсан. Нэгэн жижигхэн настай эр хажуугийн зогсоолын дэргэд зогсож байсан. Тэр урт загасны уургаа гаргаж ирээд бензиний савны дээд хэсэгт гогдон уургаа хүргээд, тэгээд замын хажуугийн төмөр хашааг давуулан өнөөх савтай бензинийг давуулаад гаргаад ирсэн. Тэрээр “Машиндаа наад бензинээ хий. Хурдал!” гэж хэлсэн. Би түүнд мөнгө өгөх гээд гараа хармаандаа хийсэн. Тэрээр “Яваарай! Надад мөнгө хэрэггүй! Би үүнийг орой бүр хийдэг юм!” хэмээн над руу хашхирсан. Би хөдлөх үедээ түүний “Би үүнийг орой бүр хийдэг юм!” гэсэн сүүлийн үгийг санаад үстэй толгой өрвийх шиг айдас төрсөн. Би энэ талаар бодох зуурт библийн “зарим хүмүүс үүгээрээ тэнгэр элч нарыг мэдэлгүй зочилсон юм” (Еврей 13:2; хуудас. 1304) гэсэн үгс орж ирсэн. Энэ бол тэр орой миний амийг аварсан тэнгэрэлч байсан юм!

Эдгээр гайхамшигууд болон бусад зүйлс нь Бурхан надтай хамт байна гэсэн итгэл рүү хөтөлсөн. Мөн Мариа Монсеныг аварч байсан Бурханаар хийгдсэн гайхамшигуудийг би ойлгоход энэ нь надад дөхөм болж байсан.

Гэхдээ эхлээд би өнөөгийн ихэнх евангелистуудын оюун бодолд тэнгэрэлчүүд, гайхамшигууд, болон чөтгөрүүд яагаад нэг их орон зай эзэлдэггүй талаар хэсэг ярих ёстой гэж бодож байна. Өнөө цагийн евангелистууд тэнгэрэлчүүд болон чөтгөрийн талаар бодоход маш цаг зарцуулдаг юм болоо? Др А.В Тозер өөрийнхөө “Библийн Дэлхий бол Жинхэнэ Дэлхий” хэмээх эссэндээ энэ сэдвийн талаар маш оновчтой зүйлийг хэлсэн байдаг.

Др Тозер ийнхүү хэлсэн, “Бичээсийг уншихад библийн илэрхийлж байгаа шиг дэлхий болон өнөөгийн шашинлаг хүмүүсийн бодож байгаа шиг дэлхий хоёрын илт ялгааг энгийн хүмүүс мэдэрч ойлгогдохуйц байдаг. Ялгаа нь бидний сайнд бус... Жинхэнэ дэлхийн бол хүмүүсээр дүүргэгдсэн дэлхий юм. Өнөөгийн хүмүүсийн сохорсон нүд үл үзэгдэх зүйлсийг харж чадахгүй ч гэсэн энэ нь сүнслэг бүтээлийн бодит байдлыг устгахгүй... Ганц үнэн гэх дэлхийн шинжлэх ухаан нь хоосон бөгөөд утга учиргүй гэдгийг бид зөвшөөрдөг, мартагдаж буй шинжлэх ухаан зөвхөн материаллаг зүйлстэй холбогдох үедээ л хүчин төгөлдөр болдог бөгөөд Бурханы болон сүнслэг ертөнц талаар бол юуч мэдэж чаддаггүй... Библи шинжлэх ухааны нээлт судалгааны хэрэгсэл болохуйц өөр ертөнцийн тухай маш нарийн зүйлийг өгүүлдэг... Хэрвээ бид үүнд итгэвэл бид Бурханы оршихуй болон Түүний [тэнгэрэлчүүдийн] үйлчлэлээр одоо ч гэсэн баяр хөөртэй болох боломжтой. Зөвхөн үл итгэл л бидний энэ онцгой эрхийг хулгайлан авч чадна.”

“Өө, энэ бол Тозер – бөгөөд тэр бол жинхэнэ теологич байгаагүй ч цор ганц ер бусын нэгэн байсныг бид мэднэ!” Тиймээс залуу библийн оюутнууд Тозерийн эш үзүүллэгийн гүн ойлголтуудад дурьдагдсан зүйлээр хулгайлагдсан.

Дараагийнх нь бол Др Вилбур М.Смит юм. Др Смит теологчдоор хэрхэн тэнгэрэлчүүд болон чөтгөрүүд үгүйсгэгдэх болсон талаар маш тодорхой зүйлийг бидэнд өгүүлсэн байдаг. Ричард Вакстер, Томас Гуудвин, Жон Овен болон Жонатан Едвардс нар өөрсдийнхөө бүтээлд тэнгэрэлчүүд болон чөтгөрийн талаарх сэдвээс татгалзсан байдаг. (удиртгал Библийн дагуух Чөтгөр судлал Меррилл Ф.Унгар, Th.D., Ph.D.).

Дараагийнх нь Др Унгер өөрөө юм. Тэр бол Жон Хопкинсийн Их Сургуульд доктор, Далласын Теологын Сургуульд библи судлалаар доктор хамгаалсан агуу судлаач байсан. Түүний Өнөөгийн Дэлхий Дэх Чөтгөрүүд хэмээх алдартай номынхоо нэгдүгээр бүлэгт Др Унгер ийнхүү хэлсэн, “Сэтгэлийн хөөрөлтэй дагалдагчид хүний хичээл зүтгэлийг шинжлэх ухааны тавцан дээр тахил болгон өргөхөөр овоорцгоосоор байна. Ингэх зуур нь Бурханы тахилын ширээнүүд натурализмаар хаягдаж, теологиос ер бусын үйл явдлууд өдөр бүрийн амьдрал болон оюун санаанаас нь арчигдах аюул нүүрлэсээр байна.”

Тэрбайтугай уламжлалт евангелист теологич Миллард Ж.Ериксон өөрийнхөө 1200 хуудас бүхий Христийн Теологи (Baker, 1985) номондоо ердөө 20 хүрэхгүй хуудсанд сайн болон муу тэнгэрэлчүүдийн талаар, түүний ердөө нэг хуудас тал дээр “Тэнгэрэлчүүдийн Номлолын Үүрэг” (хуудас. 451) гэсэн хэсгийг л зориулсан байдаг. Мөн үүндээ Паул Тиллич, Карл Барт, Рудолф Бултмэнн зэрэг зиндаа ижил либералистуудаасаа эш татан хуудсуудыг нь дүүргэсэн байдаг! Др Ериксон бүр ийнхүү хэлсэн, “Олон орчин цагийнхан... тэнгэрэлчүүдэд итгэхийг хоцрогдсон хэмээн элэглэн шоолсон байдаг” (хуудас. 437.) Хэт либерал Кларк Пиннок Др Ериксоны номын талаар “Энэ гайхамшигтай бүтээлийн талаар нарийвчлан үзэх үед шууд л миний дотор баяр хөөрөөр дүүрсэн” (гадна хавтас) хэмээн хэлсэнд бид нар гайхаад байх зүйлгүй юм. Миний хувьд бол энэ ном бол хор.

Тэнгэрэлчүүд болон чөтгөрүүдийн талаарх номлол нь өнөөгийн үйлчлэлд маш чухал гэдгийг би олж мэдсэн. Миний урт хугацааны пастор доктор Тимоти Лин өнөөгийн дэлхий дэх номлолын төвд тэнгэрэлчүүд болон чөтгөрүүдийн сургаалыг гаргаж ирсэн нь үнэхээр зөв байсан. Др Лин бол Хятадын сэргэлтийн төвөөс Америкт ирсэн судлаач юм. Тэр бол Хуучин гэрээний еврей хэлэндээ мэргэжлийн нэгэн бөгөөд Биола Их Сургууль болон Иллинойсын Деерфайлдын Тринити Евангелист Сургуульд сурсан хүн юм. Тэр Нью Американ Стандарт Библийн орчуулагч нарын нэг байсан бөгөөд миний явж байсан Хятад Баптист Чуулганд миний пастораар олон жил байсан! Др Лин Мариа Монсены Одоогийн Туламж: Бурханы Амлалтууд дээр Зогсох нь (China Inland Mission, 1960) хэмээх бяцхан номыг уншаад их баярлах байсан байхаа.

Мариа Монсен (1878-1962) бол Хятадын Хойд болон Төв хэсэгт гуч гаран жилийн турш мишшионер хийсэн Норвеги эмэгтэй юм. Түүний Сэргэлт номыг уншвал энэ үеэр тэр сэргэлтэд Бурханаар ашиглагдаж байсан байна. Энэ сэргэлт нь маш их хүчтэй сэргэлт болсон Газар доорх Чуулганы агуу сэргэлтийн эхний хэсэг нь болж өгсөн. Энэ нь өнөөдрийг хүртэл Хятадад үргэлжилсээр байна – өнгөрсөн 100 жилийн хамгийн агуу сэргэлт. Одоо би та нарт түүний Одоогийн Туламж: Бурханы Амлалтууд дээр Зогсох нь хэмээх түүний номноос уг сэргэлтийн талаар хэдэн зүйлийг хуваалцья.

Дуулал 146:9
“ЭЗЭН харийн хүмүүсийг хамгаалдаг.”

Мариа Монсен ийнхүү хэлсэн, “Бид хоёр хоёулаа шинэ хүмүүс байсан бөгөөд Хятадын далайн эргийн хотод газардсан... Бурханы хүүхдүүдэд ямарч санамсаргүй зүйл тохиодоггүй... тэд биднийг хаашаа хүргэх вэ? гэж асуухад, бид хаашаа явах гэж байгаагаа ч тэдэнд хэлж чадахгүй байсан. Тэр хүмүүсийн хажууд явах зуураа шаналал дотроо бид чимээгүй залбирсаар байсан... Нэг залуу гэнэт маш бөглөрөлтэй змаар хөндлөн гулд дайраад гарч ирсэн. Тэр надтай ярьж эхэлсэн. Түүний юу яриад байгааг би ерөөсөө ойлгоогүй! Тэр нуруундаа шуудай үүрсэн байсан. Тэр түүнийгээ газарт шидэлсэн. Бид түүнийг шуудан зөөгч байна гэж ойлгосон. Гэхдээ тэр биднээс юу хүсээд байгаа юм болоо? Боодолтой захидлууд бөөн бөөнөөрөө газраар нэг тарсан. Эцэст нь тэр хайж байсан нэгэн захиагаа олсон... Тэрээр инээмсэглээд түүнийгээ намайг үзээрэй хэмээн сунгасан. Би бидэнтэй уулзахыг хүсээд бүтэлгүйтсэн нэгэн мишшионерын хаяг болон нэрийг уншисан! Бид дараагийн гудамын нөгөө тал руу эргэн удалгүй хүрэх газраа ирсэн. Бид хөлсний хүмүүстээ төлбөрийг нь төлчихөөд, өөрсдийнхөө өрөөг хараад талархан нүд минь нулимсаар дүүрсэн. Эзэн бидэнд хийнэ гэж амласан шигээ л бидний Хятадад ирэх замыг ерөөж өгсөн!

Хожим нь шуудан ч залуу Христ итгэгч байсныг бид мэдсэн. Гэхдээ тэр бидэнд туслахаа яаж мэдсэн юм болоо? Хариулт нь одоог хүртэл тайлагдаагүй. Ухааралдаа тайлбар олоогүй тэр газар итгэл нь Бурхантай тохиролдог бөгөөд Бурхан шууданч залууд бидэнд туслах хэрэгтэй гэдгийг хэлсэн гэдэгт бид итгэдэг. Үүний дараахан удаагүй би библийн нэгэн эшлэл уншисан. Энэ бол миний хувьд амьд үг байсан. Энэ нь харь оронд амьдрах миний ирээдүйд итгэл найдварыг минь өсгөсөн. “ЭЗЭН харийн хүмүүсийг хамгаалдаг.” (Дуулал 146:9; хуудас. 670 Скотфилд).

Бурхан бол Хүнд Цаг дахь Цайз юм.

Одоо бид гадны хүмүүсийн-эсрэг үзлийн үеийг мэдэрч байгаа. Үл итгэгч нар гадаад хүмүүс хаана байна тэнд дандаа сиймхий байдаг хэмээн өөрсдийн үзэн ядалт болон зэвүүцлээ бидэнд илэрхийлдэг болсон. Бидний үзэн яддаггүй хэсэг нь бидэнтэй нөхөрсөг байдлаа илэрхийлэхээс айдаг байсан.

Гэнэт нэгэн согтуу цэрэг надтай таарсан. Тэр дөнгөж нэг бүтэн шил дарс уучихсан байсан. “Зогс, зогс” хэмээн өнөөх согтуу эр орилсон. “Би энэ сүйх тэргэнд суумаар байна. Би энэ гадаад эмэгтэйг хамгаалах болно.” Айдас намайг нөмрөөд л авсан! Тэгээд би библид хичнээн олон удаа “бүү ай” гэсэн үг гардаг билээ хэмээн бодогдсон. Би даруй айдсаас чөлөөлөгдсөн. Согтуу цэрэг намайг чиглэн “зогс” хэмээн хашгирсаар гүйн ирсэн. Жолооч дуулгавартайгаар зогссон. Би намуухнаар “Эзэн, Та бол хүнд цаг дахь цайз юм. Надад Таны тусламд одоо хэрэгтэй байна” хэмээн залбирсан. Яг түүний дараахан согтуу эр замын хажууд суучихсан. Би жолоочид цааш хөдлөхийг тушаасан. Илжиг бараг анх удаа маш хурдтайгаар давхисан. Өнөөх цэрэг хажуугийн зоогийн газар ороод дахиад нэг том шилтэй дарс уусан. Би түүнийг над руу дайрна хэмээн тооцоолж байсан. Тэгээд би бүхэл арми сохор болоод айдаст автсан талаар (Хаадын дэд 6) библийг санасан. Библийн энэ түүхийг санаад би “Эзэн, түүнийг намайг харахгүй болгож өгөөч” хэмээн залбирсан. Өнөөх цэрэг хэдэн сав үүрээд явж буй хүмүүс рүү дайрсан. Дараа нь тэр хэдэн үнэт шилэн эдлэл авч яваа хүмүүс рүү дайрсан. Эдгээр шилнүүд нь бүгд түүний улмаас хагарсан.

Эдгээр солиотой дайралтынхаа дараа өнөөх цэрэг буцаад бидэн рүү ирсэн. Гэхдээ тэр над руу ганц ч үг чулуудаагүй. Эцэст нь тэр хажуугийн зам руу гүйж яван дахин бидэнд ерөөс харагдаагүй. Тэгээд би Дуулал 34:7, “ЭЗЭНий тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, Тэднийг авардаг” (хуудас. 614 Скотфилд) гэсэн эшлэлийг санасан.

Ирэх Ням гарагийн орой би та бүхэнд Мариа Монсен хэрхэн Бурханы илгээсэн “галан баганаар” хамгаалагдаж байсан талаарх өөр олон зүйлийг хуваалцаж магадгүй. Хятадад Боксын Бослого хэмээх эсэргүүцлийн хөдөлгөөний муу үр дагавараар маш аймшигтай харгислал явагдан олон эмэгтэйчүүд хүчирхийлэл, аллагад өртөж байхад энэ ганц бие эмэгтэй зөвхөн Бурханаар хамгаалагдаж байсныг санаарай.

Манай чуулганд хэдэн сарын өмнө аймшигтай хуваагдал явагдаж байхад би хавдрын эсрэг эмчилгээ болон үе мөчний өрөвсөл маань эхлээд баруун хөл, дараа нь зүүн хөл болон өвдөгт минь нөлөөлж, намайг шаналгасан хүн өвчний улмаас би маш сульдаж ядарсан байсан. Та нарын ихэнх нь мэддэг шиг би гүн хямрал болон толгой эргэх өвчнөөсөө болоод их зовж байгаа, энэ нь жинхэнээсээ өнчин болсоноос үүдэлтэй хүүхэд насны шарх болон жаахан хүүхэд байхаасаа л хүнд архичид дунд амьдарсан тэр муу нөлөөнөөс болоод буй болсон нь тодорхой зүйл юм.

Чуулганы хуваагдал болоход энэ чуулганд би цаашид ингээд үргэлжлүүлээд байх боломжгүй боллоо хэмээн маш их айж байсан. Энэ муухай хуваагдлын үеэр би гайхалтай амар амгаланг мэдэрсэн тэр үед миний амьдралд гайхамшигтай зүйл тохиосон байж болох юм. Гэхдээ би Филиппой 4:11,12-ийн Паулын дараах үгсээр амар тайвныг мэдэрсэн,

“Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би ямар ч нөхцөл байдалд байсан сэтгэл хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд өлсгөлөн болон цатгалан байх, дутагдах, элбэг байхын аль алины нууцад би суралцсан.” (Филиппой 4:11, 12; хуудас. 1260).

Би орой бүр Пастор Вурмбрэнд, Др А.В Тозер, сүүлийн үед хадагтай Мариа Монсений номуудыг уншихад цаг гаргаж байсан. Хэдий миний хайрт гэргий Илеана хол Израйльд байсан ч гэсэн би яг л нялх хүүхэд шиг орой бүр амар тайван унтаж байсан. Тиймээс энэ орой би та нарт итгэлтэйгээр, хэрвээ та нар Эзэнийг хүлээж байгаа бол та нар ч гэсэн их амар тайван дотор байж чадна гэдгийг хэлмээр байна. “ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн. Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун. Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.” (Дуулал 27:14; хуудас. 611.)

Би сэтгэлдээ бид Сан Габриел Валлид маш хүчтэй чуулганыг босгон байгуулж чадна гэдэгт итгэж байгаа. Бурхан бидэнтэй хамт байгаа – Түүний үүрд мөнхийн мутар дотор! Амен. Бүгдээрээ босоод “Тэр Намайг Хөтөлдөг” дууг дуулцгаая.

Тэр намайг хөтөлдөг, Өө ерөөлт үгс! Тэнгэрлэг тайвшралын үгс зовлон дахь баясгалан.
Би юу ч хийсэн, хаана ч байсан намайг хөтөлж байдаг нь Бурханы Үг юм.
Тэр намайг хөтөлдөг, Тэр намайг хөтөлдөг! Тэр Өөрийн Үгээрээ намайг хөтөлдөг;
Түүний Үгээр би хөтлүүлэхийн тулд Түүний итгэмжит дагалдагч би байх болно.

Заримдаа гүн уйтгарт автсан үед, заримдаа Едений бөхийлт тэнийх үед,
Далайн хүчит давалгаан их усан дунд ч намайг хөтөлдөг нь Түүний Үг юм.
Тэр намайг хөтөлдөг, Тэр намайг хөтөлдөг! Тэр Өөрийн Үгээрээ намайг хөтөлдөг;
Түүний Үгээр би хөтлүүлэхийн тулд Түүний итгэмжит дагалдагч би байх болно.

Эзэн, би өөрийн гараар Таниасаа зуурч байна, хэзээ ч чалчихгүй, эсвэл гомдоллохгүй;
Хичнээн ихийг үзсэн ч би жаргалтай, Та миний Бурхан болж, намайг хөтөлснөөс хойш
Тэр намайг хөтөлдөг, Тэр намайг хөтөлдөг! Тэр Өөрийн Үгээрээ намайг хөтөлдөг;
Түүний Үгээр би хөтлүүлэхийн тулд Түүний итгэмжит дагалдагч би байх болно.
(“Тэр Намайг Хөтөлдөг” Joseph H. Gilmore, 1834-1918; засварласан Dr. Hymers).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.