Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЕВАНГЕЛИЗМИЙН ТЭСРЭЛТ

THE EVANGELISM EXPLOSION
(Mongolian)

Др Химерс Жр.
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2019 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, November 3, 2019

“Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно” (Ефес 2:8, 9).


Өнгөрсөн пүрэв гаргийн орой би чуулганыхаа залбирлын цуглаанд ирсэн. Би номлол хийх эсвэл үйлчлэлийг хөтлөхөөр ирээгүй. Харин би арын хэсэгт суух зууж байхдаа аврал аваагүй байсан нэгэн залууг танисан. Цуглааны төгсгөл үеэр хүмүүс өрөөнөөс гаран явж байх зуур тэр залууг ирээд миний дэргэд суухыг би хүссэн.

Би Др Д.Кеннедийн бичсэн Евангелизмын Тэсрэлт гэсэн номыг уншаад дуусаж байсан үе. Тэгээд би Др Кеннеди энэ залуугийн талаар хэлсэн зүйлийг туршиж үзье хэмээн бодсон. Энэ нь түүнд маш энгийн санагдсан. Энэ бүгдийн эцэст тэр бүх амьдралынхаа турш манай чуулганд явж байсан. Тэр тоолж баршгүй олон евангелист номлол сонсож байсан. Тэр өмнө нь аль эрт сонсож байсан агуу номлолуудаас Др Кеннедийн түүнд өгч байсан маш энгийн ойлголтуудыг яаж орхигдуулж чадаж байсан бэ? Гэхдээ миний түүнд өгч байсан Др Кеннедийн энгийн тайлбарууд нь тус болно гэж бодож байсан ч түүнээс хойш хийгээд бидний хэлснээс гаднах бусад бүх зүйлс түүнийг аврагдахад тус болоогүй.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Би түүнд ийнхүү хэлсэн, “Хэрвээ чи өнөө орой үхээд Тэнгэрийн орны үүдэнд Бурханы өмнө ирээд – тэгээд Бурхан чамд “Яагаад би чамайг Тэнгэрийн улсад орохыг зөвшөөрөх ёстой вэ?” хэмээн асуувал чи Бурханд хандан юу гэж хариулах вэ?” Тэр хэсэг хугацаанд чимээгүй байсан. Тэгээд тэр ийнхүү хэлсэн, “Би Бурханд хандаад би сайн хүүхэд байсан гэж хэлнэ.”

Ром 6:23 ийнхүү хэлдэг, “Бурханы бэлэг бол.. мөнх амь мөн.” Тэнгэрийн улс бол үнэгүй бэлэг. Энэ нь хичээл зүтгэлээр эсвэл авах ёстой зүйл биш. Тэгээд би ийнхүү хэлсэн, “Би олон жилийн турш чиний хийж байгааг боддог байсан. Би “Тэнгэрийн улсыг ‘олж эзэмшихээр’ үүний төлөө шургуу хөдөлмөрлөх ёстой, үүний төлөө хангалттай сайн байх ёстой гэж бодож байсан.

Би түүний хэлсэнд баттай итгэх хэрэгтэй байсан. Тиймээс би дээрх асуултыг дахиад асуусан: “Бурхан чамд “Яагаад би чамайг Тэнгэрийн улсад орохыг зөвшөөрөх ёстой вэ?” хэмээн асуувал чи Бурханд хандан юу гэж хариулах вэ?” Энэ удаад түүний нүдэнд нулимс хурсаныг би олж харсан. Гэсэн ч тэр өмнөх шигээ адилхан хариул хэлсэн, “Би Бурханд хандаад би сайн хүүхэд байсан гэж хэлнэ.” Энд өсвөр насаа өнгөрч яваа бүх амьдралынхаа турш манай чуулганд байсан нэгэн залуу байсан – Ням гараг өглөө, Ням гараг орой, долоо хоног дундуурх цугларалт гэх мэтээр. Гэсэн ч түүний хариулт нь тодорхой байсан – тэр сайн үйлсийн авралд итгэж байсан. Мөн түүнд Ефес 2:8,9 дахь итгэл байгаагүй!!!

Би түүнийг буруушаагаагүй. Би зүгээр л “Дараагийн хэдэн хоромд би чамд урьд өмнө огт сонсож байгаагүй хамгийн агуу мэдээг хэлье.” Тэгээд би түүнийг өөрт буй библи рүү харуулаад Ефес 2:5-ийг уншаарай гэсэн.

“Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж: Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно” (Ефес 2:8, 9).

Тэгээд би ийнхүү хэлсэн, “Библи дэх эдгээр үгсийг нарийвчлан үзье.” Энэ нь “нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм” гэж эхэлж байна. Нигүүлсэл бол бэлэг, “Энэ бол Бурханы бэлэг.” Тэнгэрийн улс бол бэлэг – мөнх амийн бэлэг. Тэгээд би Ром 6:23 дахь “Бурханы бэлэг бол... мөнх амь мөн” гэсэн үгийн хэсгээс эш татсан. Тэнгэрийн улс бол үнэгүй бэлэг. Энэ нь хичээл зүтгэлээр эсвэл авах ёстой зүйл биш. Тэгээд цааш нь би ингэж хэлсэн, ““Би олон жилийн турш чиний хийж байгааг боддог байсан. Би “Тэнгэрийн улсыг ‘олж эзэмшихээр’ үүний төлөө шургуу хөдөлмөрлөх ёстой, үүний төлөө хангалттай сайн байх ёстой гэж бодож байсан. Тэгээд эцэст нь Тэнгэрийн улс бол үнэгүй бэлэг – бүр үнэхээр үнэгүй гэдгийг олж мэдсэн! Энэ нь намайг алмайруулсан! Библи ийнхүү хэлдэг, “Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж: Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно” (Ефес 2:8, 9).”

Тэгээд би түүнд ингэж хэлсэн, “Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй” (Ром 3:23). Бид өөрсдийн оюун бодол, үг үйлдлээрээ гэм хийсэн. Бидний хэн нь ч Тэнгэрийн улсад орж чадахаар сайн байдаггүй. Бид хангалттай төгс байж чадахгүй.

Гэхдээ Бурхан бол өршөөнгүй. Тэр биднийг шийтгэхийг хүсдэггүй. Гэхдээ Бурхан бас шудрага – тийм болхоор гэм нүглийг заавал шийтгэдэг. Бурхан Өөрийн мэргэн ухаандаа гарах гарцыг харсан. Тэр биднийг аврахаар Өөрийн Хүү Есүсийг илгээснээр энэ асуудлыг шийдсэн. Есүс гэж хэн бэ? Есүс бол Бурхан-хүн. Библид бичсэнээр Есүс Христ бол Бурхан, Гурвалын Нэг юм. Библи хэлэхдээ, Есүс бол “махан бие болж бидний дунд оршин” (Иохан 1:1, 14) гэсэн. Бурхан-хүн Есүс бидний гэмийн төлөө шийтгэлийг үүрч загалмай дээр үхэн, үхлээс дахин амилж, Тэнгэрийн улсад бидэнд мөнх амь өгдөг. Есүс загалмай дээр бидний гэмийг Өөртөө үүрсэн. Христ “Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн.” (I Петр 2:24). Тэр гурван өдөр булшинд оршуулагдсан. Гэхдээ бидний төлөө орон байр бэлдэхээр үхлээс дахин амилж, Тэнгэрийн улс руу явсан. Одоо Есүс Тэнгэрийн улсаас бидэнд үнэгүй бэлэг болгон - мөнх амийг санал болгодог. Бид үүнийг яаж хүлээн авах вэ? Бид энэ бэлгийг итгэлээр хүлээн авдаг! “Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм.” (Ефес 2:8).

Есүст итгэх нь Тэнгэрийн улсын үүдийг нээдэг. Итгэл бол зүгээр нэг оюун бодлын хүлээн зөвшөөрөл төдий биш. Чөтгөр болон бугууд ч гэсэн Есүсийг бурхан хэмээн итгэдэг. Гэхдээ тэд аврагдахгүй. Итгэл бол эрүүл мэнд, мөнгө, хамгаалалт, гарын авлага гэх мэт - энэ амьдрал дахь зүгээр нэг олоод авчихдаг зүйл биш, - энэ амьдрал дахь хийх хэрэгтэй зүйлсүүд нь өнгөрөн одох болно.

Библийн дагуу итгэл бол зөвхөн Есүст итгэх юм. Христ биднийг Тэнгэрийн улсад авахаар ирсэн, тиймээс бид мөнхийн амьдралтай байж чадна! Библи ийнхүү хэлдэг, “Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана” (Үйлс 16:31.)

Хүмүүс зөвхөн хоёр зүйлийн нэгд нь л итгэдэг – өөрсдөдөө эсвэл Есүс Христэд гэсэн. Би хангалуун сайхан амьдрахын тулд өөрийн хичээл зүтгэлдээ л итгэж байсан. Тэгээд би өөртөө итгэхээ болиод, оронд нь Есүст итгэх хэрэгтэйг ойлгосон. Би ингэж хийсэн – тэгээд Есүс надад мөнх амийн бэлгээ өгсөн. Энэ бол “үйлсийн бус,” бэлэг байсан.

Энэ нь сандал дээр хэрхэн ажиллахыг би нарт харуулья. Хэрвээ чи энэ сандал дээр суувал энэ нь чамайг түшиж тулна гэдэгт итгэж байна уу? (тийм).

Гэхдээ одоо энэ нь намайг одоо түшиж тулахгүй байна – учир нь би үүн дээр суугаагүй байна. Би энэ сандалд бат итгэлтэй болохын тулд би яаж үүнийгээ батлах вэ? Тиймээ, сууж үзээд л мэднэ!

Энэ бол Есүс дээр бидний зайлшгүй хийх ёстой зүйл юм. Тэр чамайг Тэнгэрийн улс руу оруулна гэдэгт нь Түүнд түшиглэх ёстой юм. Чи “Би Бурханд хандаад би сайн хүүхэд байсан гэж хэлнэ” гэж хэлсэн. Чиний хариулт дахь цорын ганц хүн нь хэн байсан бэ? (чи).

Энэ үгийг хэлж байхдаа чамайг Тэнгэрийн улсад аваачих нь хэн байсан бэ? (Зөвөө, чи байсан).

Чи мөнх амийг авахын тулд өөртөө итгэхээ зогсоох хэрэгтэй бөгөөд үүний оронд Есүст итгэ. (хоосон сандал дээр суу).

Энэ нь ойлгомжтой байсан уу? Одоо чамаас Бурханы асууж буй зүйл нь энэ байна, - “яг одоо чи мөнх амийн бэлгийг хүлээн авах хүсэлтэй байна уу?” (тиймээ, би хүсэж байна).

Би одоо залбирья, “Та миний найзад мөнх амийн бэлгээ яг одоо өгөөч хэмээн би залбирч байна.”

Одоо Есүс энд байгаа бөгөөд Тэр чамайг сонсож байгаа. Хэрвээ чи үнэхээр мөнх амьтай болохыг хүсэж байгаа бол Есүст хэлээсэй хэмээн би хүсэж байна. Миний чамд өгсөн үгийг давтаад хэл, гэхдээ үүнийгээ Есүст хэл,

“Есүс ээ, яг одоо би танд итгэхийг хүсэж байна. Би бол гэмтэн. Би өөртөө болон өөрийн зөв гэсэн зүйлдээ итгэж ирсэн. Эзэн Есүс минь, одоо би Танд итгэхийг хүсэж байна. Би одоо Танд итгэж байна. Та миний гэм нүглийн төлөө үхсэн гэдэгт би итгэж байна. Есүсээ, одоо би Танд итгэж байна. Би өөрийн сайн зүйлс болон гэм нүглээсээ эргэж байна. Би Танд итгэж байна. Би мөнх амийн бэлгийг хүлээн авч байна. Есүс, Таны нэр дээр. Амен.”

Одоо би чиний төлөө залбирья. “Есүсээ, миний найзын залбирсаныг Та сонсож байгаа. Тэр өөрийн сүнсэндээ ‘Чиний нүгэл уучлагдсан’ ‘Надад итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болно’ хэмээх Таны дуу хоолойг сонсоосой хэмээн би залбирч байна. Есүсийн нэрээр би залбирч байна. Амен.”

Одоо та нарыг Иохан 6:47 дугаар зүйлийг чангаар уншаасай хэмээн хүсэж байна.

“Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Итгэдэг хүн мөнх амьтай.”

Мэдрэмжээ бүү дага. Есүст Христэд итгэхээр байршуулсан энгийн итгэлийн үйлсээр. Энэ зөв үү?

Өөрийнхөө авралын төлөө одоо хэнд чи итгэж байна? (Есүс Христ).

Авралын итгэл гэдэг бол мөнхийн авралын төлөө Есүст итгэнэ гэсэн утгатай. Энэ чиний дөнгөж сая хийсэн зүйл мөн үү? (тийм).

Есүс үүнийг хийсэн болгон мөнх амьтай болно гэж хэлдэг. Энэ чиний дөнгөж сая хийсэн зүйл мөн үү? (тийм).

За одоо, хэрвээ чи өнөө орой унтаж байгаад үхээд, Бурхан яагаад чамайг Тэнгэрийн улс руу оруулна гэж асуувал чи юу гэж хэлэх вэ? (Мөнх амийн төлөө би Есүст итгэж байна).

Найзаа, хэрвээ чи сая хийсэн залбирлаа үнэхээр хийсэн бол Есүс чиний нүглийг уучилж, яг одоо чи мөнх амь байгаа!

Чамайг өдөр бүр Иоханы сайнмэдээнээс нэг бүлэг уншаасай хэмээн би хүсэж байна. Иоханы сайнмэдээ 21 бүлэгтэй. Чи өдөрт нэг бүлгийг уншаад гурван долоо хоног дотор Иоханы сайнмэдээг уншаад дуусгах болно.

Өнөө орой чамд тохиолдсон зүйлийнхээ талаар хэн нэгэнд хуваалцаасай хэмээн би хүсэж байна. Энэ хүн чинь хэн байж болох вэ? (миний ах).

Өнөө орой чи Есүс итгэсэн гэдгээ ахдаа хэлэх үү? (тийм).

Одоо ирэх ням гарагт чамайг чуулганд авч явахаар би танайд очихдоо баяртай байх болно. Ням гарагийн өглөө би чамайг очоод авч болох уу? (тийм). Хэрвээ тэрнээс өмнө надтай ярих хэрэг гарвал над руу залгаж болно. Энэ миний утасны дугаар.

Одоо жаахан хүлээгээрэй, чиний сүнсийг аварч, чамд мөнх амийг өгсөн Есүст бид талархах нь зүйтэй. (залбирал).

Одоо чамайг Ефес 2:8,9 дүгээр зүйлийг чангаар уншаасай гэж би хүсэж байна.

“Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж: Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно” (Ефес 2:8, 9).

Дэлхий даяар хэдэн мянган хүн энэ энгийн аргаар жинхэнээсээ аврагдаж байгааг санаарай. Хэдий тэд эргэлзэж байсан ч, цуглааны дараа инээмсэглэж байсан ч гэсэн ядаж Иоханы сайнмэдээг өдөрт нэг бүлэг унших амлалтыг авч байгаарай. Хэрвээ чи тэднийг мад тавьж чадаагүй бол дахин ярилцах өөр боломжийг хайх хэрэгтэй.

Энэ номлолыг гэртээ аваад очоорой. Тэгээд үүнийг оюун ухаандаа хоногшитол эхнээс нь дуустал уншаарай. Нэг их удалгүй үүнийг найз нар эсвэл хамаатан садан дээрээ хэрэглээд үзээрэй. Тэр үүнийг үнэхээр сонирхож, чамтай хамт чуулганд ирэхээр зөвшөөрөхөд чи үнэхээр баярлаж магад.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.