Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ПЕТР ХЭРХЭН ДАГАЛДАГЧ БОЛСОН БЭ

HOW PETER BECAME A DISCIPLE
(Mongolian)

Номлолыг Др Кристофер Л.Каган бичиж;
Др Р.Л Химерс Жр тунхагласан
Text by Dr. Christopher L. Cagan;
preached by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, September 1, 2019

“Иоханы хэлснийг сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд -Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, түүнийг Есүс уруу авчрав. Есүс түүн уруу хараад, Симонд -Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (грекээр Петр) гэж нэрлэх болно гэлээ.” (Иохан 1:40-42; Скотфийлд 1116 хуудас).


Энд Петр анх удаа Есүстэй уулзсан. Түүний жинхэнэ нэр бол Симон. Есүс түүнд “хад” гэх утга бүхий “Петр” гэсэн нэрийг өгсөн. Андрей түүний дүү байсан. Петр загасчин байсан.

Андрей, Петр хоёр загасчилдаг байсан Галил нуураас холгүйхэн нэгэн жижигхэн тосгонд амьдарч байсан. Амьдрал нь үнэхээр хэцүү, загасчилна гэдэг бол биеийн хүч их шаарддаг хүнд ажил байсан. Есүс Петрийн хадам эхийг эдгээснийг харвал тэр гэрлэсэн байсан. Петр Есүстэй уулзах үед 30 орчим настай байсан. Тэр дагалдагч нараасаа хамгийн ахмад нь байсан.

Галил нуурын загасчид бол хүдэр чийрэг эрчүүд байсан. Загасчлах ажил бол маш их биеийн хүч шаарддаг. Галил нуурт гэнэт л догшин салхи дэгддэг учраас тэд айдастай нүүр тулах хэрэгтэй болдог байсан. Эдгээр шуурга нь жижигхэн завинуудыг давалгаагаараа нөмрөн олон эрчүүдийг живүүлдэг байсан.

Петр фарисай бол биш байсан. Тэр иудей хүнийхээ хувьд заримдаа синагог руу явдаг байсан. Тэр фарисай нар шиг тууштай гишүүн байгаагүй. Гэхдээ Петр бусад загасчидаас ялгаатай нь зүрх сэтгэлийнхээ гүнд өөрийгөө гэмтэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг байсан. Хожим нь тэр Есүст “Эзэн, би нүгэлт хүн тул надаас холдооч!” (Лук 5:8; хуудас. 1078) гэж хэлж байсан.

Ийм учраас Петр ямар нэг шашны хүн шиг эсвэл сайн Христ итгэгч шиг эхлээгүй юм. Тэр бол хатуу ширүүн зантай нэгэн байсан. Тэр загасчин байхын тулд ширүүн дориун байх хэрэгтэй болдог. Тэр “чуулганы хүн” шиг бүрэн сургагдсан хүн байгаагүй. Түүний үг яриа бохир заваан, зан ааш нь хүнд гарын хүн байсан. Тэр бол маш их алдаа зөрчилтэй нүгэлт нэгэн байсан.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Одоо та бодоорой, энэ хүнийг Христ рүү дагуулахаар оролдож үзэж байна гэж. Петр шиг бүрэн бэлтгэгдэж сургагдаагүй, “чуулганы биш хүн.” Тэр цуглаанд яагаад ирэх хэрэгтэйгээ ойлгохгүй. Тэр хэдэн цагаар видео тоглоом тоглох, эсвэл дэлхийн найзуудтайгаа ууж идэх нь асуудал гэж бодохгүй. Түүний таньдаг бүх хүмүүс нь яг түүнтэй адилхан хүмүүс. Түүнд өөрийнх нь гэм нүгэл байдаг. Түүнд өөрийнх нь буруу үзэл бодлууд байдаг. Түүнд өөрийнх нь асуудлууд байдаг. Түүнтэй маргалдаад бид түүнийг Христ рүү авчрахгүй. Түүнд Есүсийн талаар ярихын оронд. Түүнд Есүс чиний төлөө юу хийснийг хэлж өг. Түүнтэй нөхөрсөг бай. Энэ нь чамайг түүнтэй хамт чуулганд ирэх боломжтой үндэслэл болно. Петр бол сургагдаагүй бөгөөд дэлхийд гээгдсэн нэгэн байсан.

Түүний дүү Андрей Петрт Есүсийн тухай ярисан. “Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд -Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд,” (Иохан 1:41; хуудас. 1116). Петр анх удаа Есүсийн талаар сонсоод дагалдагч болоогүй.

Энэ маш чухал. “Десишинизм” талаарх Др А.В Тозерын эссэ дээрээ хүмүүсийг “нүгэлтний залбирал” үйлдүүлсэнээр ихэнхдээ жинхэнэ Христ итгэгчид, жинхэнэ дагалдагчид болгодгүй гэдгийг тодорхой хэлсэн байдаг. Петр Есүсийн талаар анх удаа сонсоод “шийдвэр” шууд гаргаагүй. Тиймээ, Петр сонирхож байсан. Тэр өшөө олон зүйл сонсохыг хүсэж байна. Гэхдээ Петр Есүсийн дагалдагч болон дагахаар шийдсэн, Иохан Баптист баривчлагдсаны дараа хүртэл ч дараа нь тэгээгүй.

“Иоханыг хоригдсоны дараа Есүс Галилд ирж, Бурханы сайн мэдээг тунхаглан, -Тэр үе биеллээ оллоо. Бурханы хаанчлал ойрхон байна. Гэмшиж, сайн мэдээнд итгэгтүн гэж байлаа. Есүс Галил нуурын эргээр явж байхдаа нуурт тор тавьж буй Симон, Симоны дүү Андрей нарыг харав. Тэд загасчид ажээ. Есүс тэдэнд -Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчид болгоё гэж айлдав. Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа.” (Марк 1:14-18; хуудас. 1046).

Та нарын Христ рүү дагуулахаар оролдож буй хүн нэг бүр – Христийн дагалдагч болох эсвэл үгүй юу гэсэн шийдвэр гаргах цэг дээр ирэх болно. Энэ бол тэмцэл. Энэ бол тулаан. Тэр чамтай хамт хэдэн долоо хоног эсвэл хэдэн сар цуглаан дээр ирсэн үед ч гэсэн энэ нь дуусдаггүй.

Үүнийг мэдэхгүй байна гэдэг бол сайнмэдээнд Крейгтон Чаныг маш үр дүнгүй байдалд юу хүргэсэн бэ гэдгийг мэдэхгүйтэй адил. Олон шийдвэр гаргагч нартай адил тэр Сайнмэдээний түүхий “баримтууд”-ыг ойлгох үедээ өөрсдийгөө “дотор” байна гэж боддог. Тэд жинхэнээр сүнсийг аврана гэдэг үргэлжилсэн тулаан гэдгийг ойлгодгүй. Тийм л учраас жинхэнээр сүнсийг аврах нь мэргэн ухааныг шаарддаг: “Мэргэн хүн сэтгэлийг байлдан дагуулна.” (Сургаалт үгс 11:30; хуудас. 680). Энэ эшлэл мөн “Сэтгэлийг байлдан дагуулдаг нь мэргэн хүн юм” хэмээн орчуулагдаж болно. Др А.В Тозер мэргэнээр ийнхүү хэлсэн,

“Бүх авралыг хоёр тохиолдолын нэг рүү нь чихэх гэж оролддогоороо шуурхай Христ итгэгч нарын талыг баримтлагч нар бүхийл байгальд явагддаг хөгжлийн хуулийг харуулдаг. Тэр зовлонгийн ариусгах үр дүн, загалмайгаа үүрэх, амьдралд дуулгавартай байх гэдгийг үгүйсгэдэг. Тэд сүнслэг дасгалжуулалтын хэрэгцээ, төлөвшилд хөтөлдөг уламжлалт ёс заншлын хатуу дэгийн зайлшгүй байдал, дэлхий, чөтгөр, махбодьтойгоо хийх тулааны хэрэгтэй байдлын хэрэгцээг тоодоггүй.” (‘Шуурхай Христ Итгэгч’-ийн Үл Зохицол).

Петр их “чуулганы хуваагдалт”-ийн турш шалгагдсан байсан. Бусад нь орхин явсан. Петр орхиж явахгүйгээр шийдсэн. Тэр бусадтай нийлээд хамт явахаар шийдээгүй.

“Үүнээс болж Түүний дагалдагчдаас олон хүн зайлан явж, цаашид Түүнтэй хамт явсангүй. Тэгээд Есүс арван хоёртоо -Та нар бас явахыг хүсэж байна уу? гэхэд, Симон Петр Түүнд -Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна. Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн” (Иохан 6:66-69; хуудас. 1124).

Есүс арван хоёрт, “Та нар бас явахыг хүсэж байна уу?” “Гэхэд, Симон Петр Түүнд -Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна.” (Иохан 6:67, 68). Энэ үгэнд хоёр зүйл маш чухал байна.

1. Тэдгээр орхиж явсан хүмүүс дахиж хэзээч сонсогдоогүй! Би 61 жилийн үйлчлэлээс чуулганы хуваагдлаар явсан хүмүүс хэзээ ч хүчирхэг дагалдагч болоогүйг олж мэдсэн. Тэгж явсан хүмүүсээс нэгийг нь ч би олж хараагүй.!

2. Хэрвээ Петр эдгээр “орхигч” нартай явсан бол магадгүй хэзээ ч дахин төрөхгүй байх байсан байхаа.

“Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь хэрэв тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэднийг бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм.” (I Иохан 2:19; хуудас. 1322).

“Юу гэвэл, тэд та нарт "Өөрсдийн бурханлаг бус хүсэл тачаалаа дагадаг элэглэн дооглогчид эцсийн үед гарч ирнэ" гэж хэлж байсан. Энэ хүмүүс хагарал гаргадаг бөгөөд зөвхөн зөнгөөрөө байдаг. Тэдэнд Сүнс алга.” (Иуда 18, 19; хуудас. 1329).

Эдгээр орхигсод нь Христ итгэгч нарын дасгалжуулалтын үнэн байдлыг ойлгоогүй гэдгийг харуулж байна. Жинхэнэ өөрчлөгдсөн дагалдагч гэдэг бол библийн хэд гурван эшлэл цээжлэх эсвэл хэд хэдэн онол номлолд итгэхээс давсан ойлголт юм. Дагалдагч бэлтгэх нь үлдэх шийдвэр ч гэсэн ордог; мөн “гадна гараад” тэнд ямар ч үр ашиг байхгүй учраас орхино гэдэг нь утгагүй зүйл юм. Петр үүнийг ойлгож байсан – гэхдээ тэр хараахан өөрчлөгдөөгүй байсан!

Сэтгэлийг байлдан дагуулна гэдэг бол том төсөл гэдгийг чи ойлгож байгаа гэж би бодож байна! Энэ ердөө л нэг нэр цуглуулах эсвэл хэн нэгнээр залирал үйлдүүлэх тухай биш юм. Энэ бол амьд хүний сэтгэлийн төлөөх амьд тулаан юм!

Өөрчлөлт болон дагалдагч бэлтгэх нь Есүс гэж хэн бэ гэдгийг илчлэн харуулахаас илүү зүйл юм!

“Тэр -Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэсэнд, Симон Петр -Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв. Есүс түүнд хариуд нь -Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм.” (Матай 16:15-17; p. 1021).

Бурхан Аав Петрт Есүс хэн байсныг (илчлэн) харуулсан. Бурхан Петрт Есүс үнэндээ хэн бэ гэдгийг харуулсан. Гэсэн ч Петр хараахан өөрчлөгдөөгүй байсан!!! Олон хүмүүс түүнийг тэнд өөрчлөгдсөн хэмээн боддог. Гэхдээ тэд эндүүрч байна!

Яг үүний дараа Есүс үнэндээ хэн байсныг Петрт харуулсаны дараа – тэгээд Петр Сайнмэдээг эсэргүүцэн эхэлсэн!!!

“Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо илэрхийлж эхлэв. Петр Түүнийг татаж -Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй гэж зэмлэж эхэлсэнд, Тэр эргэж Петрт -Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэлээ.” (Матай 16:21-23; хуудас. 1022).

Петр Сайнмэдээг эсэргүүцсэн. Тэр бүр Есүсийн Загалмай үүрэх болон үхлээс амилах тухай хэлсэн үгийг нь эсэргүүцсэн. Тэр Сайнмэдээг эсэргүүцсэн! Тиймээс хүн олон жилийн турш Есүсийн дагалдагч байж, бичсээр, тулалдсаар байж болдог. Гарцаагүй!

Петр өөрийгөө маш хүчирхэг Христ итгэгч байсан хэмээн онгирч байсан. Тэр Христ цовдлогдохын яг урьд орой Түүнд хандан ийнхүү хэлсэн, “Би хичнээн Тантай хамт үхэх ёстой болсон ч, Таныг үгүйсгэхгүй” (Матай 26:35; хуудас. 1038). Гэсэн ч ердөө хэдхэн цагийн дараа Петр Есүсийг гурвантаа үгүйсгэсэн!

Петр хараахан ялаагүй байсан! Есүс Гетсемани цэцэрлэгт баригдах үед тэрээр Түүнээс биеэ аван зугтсан. Тэр Христийг гурван удаа олны өмнө үгүйсгэсэн. Петр бусад дагалдагч нарын нэг нь байсан – гэсэн ч түүний тулаан хараахан дуусаагүй байсан. Тэр хараахан ялалтад хүрээгүй байсан. Тэр арайхан “дотор” нь ороогүй байсан!

Энэ нь Есүс үхлээс амилж, Петр эцэст нь өөрчлөгдөх хүртэл байгаагүй. Энэ нь Иохан 20:22-д тэмдэглэгдсэн,

“Үүнийг айлдаад, [Есүс] тэдэн [Петр болон бусад нь] уруу үлээн -Ариун Сүнсийг хүлээн авагтун.” (Иохан 20:19-22; хуудас. 1144).

Тайлбарлагч Жож Елликотт бидэнд ийнхүү хэлсэн, Элч Иохан “үхлээс амь руу дуудагдсанаар тэд шинэ сүнслэг бүтээл болсон тэр агшин нь тэдний ирээдүйн амьдралд хэрхэн нөлөөлсөнийг санаж байсан” (Eлликоттын Бүрэн Библийн Тайлбар). Мөн мэдээж Др Ж.Вернон МсЖий хэлэхдээ Есүс үхлээс амилсан тэр орой Петр дахин шинэчлэгдсэн нь түүний дахин амилалт юм! (Thru the Bible Иохан 20:22 үзээрэй).

Энэ бол Петр бүрэн Есүст итгэсэн үе юм. Удалгүй тэр гурван мянган хүн аврагдсан Пентекостын үеэр номлож байсан зоригтой Элч болсон. Хожим тэр Христийг үгүйсгэхээс илүү Түүний төлөө үхсэн. Гэхдээ энэ бүхэн болохоос өмнө Петр буруу замаар будаа тээж, унаж будилж, тэмцэлдэх, ухаарах зэрэг замыг туулсан.

Сэтгэлийн байлдан дагуулна гэдэг бол хамгийн чухал, хүнд тулаан болохыг та бүхэн эндээс харж байна уу? Энэ нь зөвхөн утсаар дуудах эсвэл залбирах төдийгөөр хэмжигдэхгүй. Энэ бол эрэгтэй эсвэл эмэгтэй хүмүүсийн амьд-сэтгэлийн төлөөх амьд-тулаан юм. Энэ нь чиний залбиралыг шаардана. Энэ чамаас мэргэн ухаан шаардана. Энэ чамаа хүч чармайлт шаардана. Энэ чамаас цаг хугацаа шаардана. Хэрвээ чи бүх амьдалынхаа турш нэг сэтгэлийг байлдан дагуулсан бол ерөөлтэй хүн юм. Чи их зүйлийг хийсэн байна. Чи сайн ажилласан байна. Чамайг үүнийг хийхэд нээлттэй байхын төлөө би залбирч байна.

Энэ нь дагахад дэндүү урт зам шиг санагдаж байна уу? Энэ нь үнэхээр хэцүү, удаан зүйл шиг санагдаж байна уу? Есүс ийнхүү хэлсэн, “Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог.” (Матай 7:14; хуудас. 1004).

Гэхдээ энэ үгэнд гарч буй Петрийн өөрийнх нь хэлсэн сүүлийн үгийг бидэнд өгөөч. Эдгээр үгс нь Петр цовдлогдохоосоо өмнө хэлсэн сүүлчийн үг юм,

“Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөрт аль алинд нь Түүнд алдар байх болтугай.” (II Петр 3:18; хуудас. 1320).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.