Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЗОВЛОНГИЙН ҮЕ ДЭХ УРАМШУУЛАЛТ БОЛОН АНХААРУУЛГА – ОДОО БОЛОН ИРЭЭДҮЙД!

ENCOURAGEMENT AND WARNING IN TRIBULATION –
NOW AND IN THE FUTURE
(Mongolian)

Номлолыг Доктор Р.Л Химерс Жр бичиж,
Др Кристофер Л.Каган тунхагласан
Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2019 оны 5 дугаар сарын 19-ны өдөр
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
with material by Dr. Christopher L. Cagan
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, May 19, 2019

“Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа” (Иохан 16:33).


Есүс “Ертөнцөд та нар зовлонтой байна” гэж хэлсэн. Энд гарч буй “зовлон” хэмээх энэ үг нь thlipsis хэмээн орчуулагддаг. Энэ нь “дарамт” гэсэн үгээр орчуулагдаж болно. Бид бүгдээрээ л амьдралдаа дарамт, шахалт дунд байдаг. Гэхдээ хамгийн их дарамттай тэр цаг үе хараахан ирээгүй байна. Энэ зовлонгийн үе нь Христ ертөнцийг зөвтөөр удирдахаар Олив ууланд бууж ирэхээс өмнөх долоон-жилийн турш болох юм. Эдгээр зовлонгийн жилийн хамгийн аймшигтай хэсэг нь сүүлийн гурван жил хагас юм. Христ энэ дэлхийд дахин ирэхийн яг өмнөх долоон жилд Антихрист дэлхийг ноёлох болно. Эдгээр долоон жилд Христ итгэлтэй болсон хүн бүр тарчлан зовох болно гэдгийг библи хэлдэг.

Элч Иохан эдгээр Зовлонгийн жилүүдийн Христ итгэгч нарын сүнсийг тэнгэрийн улсад харсан. Тэр ийнхүү хэлсэн,

“Бурханы үг болон өөрсдийн сахисан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сүнснүүдийг тахилын ширээн доор байхыг би харав” (Илчлэлт 6:9).

Цааш нь тэрээр,

“Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ” (Илчлэлт 7:14).

Энэ долоон жил нь Христ итгэгч нарын хувьд түүхийн бусад үеэс хамгийн аймшигтай нь байх болно. Есүс ийнхүү хэлсэн,

“Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно” (Матай 24:21).

Тиймээ, тэнд шүүрэлт байх болно. Библи ийнхүү хэлдэг,

“Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно” (I Тесалоник 4:16-17).

Гэсэн ч бид Их Зовлонгийн өмнө ч гэсэн өнөөдөр эдгээр гамшгуудаас тусгаарлагдсан хэмээн бодох ёсгүй. Өнөөдрийн үгэнд Есүс энэ үед ч гэсэн Христ итгэгчид зовох болно гэдгийг хэлж байна.

“Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.” (Иохан 16:33).

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Есүс энд хэлсэн зүйлийг бүгдээрээ анхааралтайгаар үзье. Би эхлээд уг эшлэлийн хоёрдугаар өгүүлбэр, тэгээд нэгдүгээр, дараа нь сүүлийн хэсэг гэсэн байдлаар хуваалцана.

I. Нэгдүгээрт, “Ертөнцөд та нар зовлонтой байна.”

Есүс энэ үгийг Дагалдагч нартаа хэлсэн бөгөөд энэ нь өнөөгийн Христ итгэгч бидэнд бас хамаатай юм. Христ итгэгчид махбодийн хувьд зовох болно. Элч Паул ийнхүү бичсэн,

“Мөнөөх агуу гайхамшигт илчлэлтүүдээс болж, тэрхүү шалтгааны улмаас намайг өөрийгөө хэт дөвийлгэх вий хэмээн махан биед минь өргөс өгөгдсөн юм... ” (II Коринт 12:7).

Энэ нь Паул нүдэндээ ямар нэг асуудалтай байсныг харуулж байгаа санагддаг. Энэ нь Христ итгэгчид махбодийн өвчин, шаналалын зовлон хийгээд биемахбодийн үхэл байх болно гэдгийн илэрхийлэл юм. Бид Христ итгэгч болох үед бие махбодийн өвчин хийгээд шаналалыг тойрч гарахгүй.

Христ итгэгчид өнөөгийн бидний уналтад орж, гэм нүглээр дүүрсэн ертөнцөд асуудал зовлон дундуур туулах болно. Элч Паул Христ итгэгч нарын туулсан зүйлсийг ийнхүү ярисан,

“...Гамшиг уу, зүдрэл үү, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэн байдал уу, аюул уу, илд үү? "Таны төлөө бид бүхэл өдөржингөө үхэж, Бид нядлагдах хонь мэт тооцогдож байв" (Ром 8:35-36).

Гэхдээ тэрээр эдгээр зовлонгуудын нэг нь ч гэсэн “Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг” (Ром 8:35a) салгаж чадахгүй гэдгийг тодорхойлсон.

“Ертөнцөд та нар зовлонтой байна” (Иохан 16:33).

Бүх л Элчүүд Христэд итгэлээсээ болоод алуулсан – Иоханаас бусад нь – буцалсан тосонд дүрэгдэж, өнгөрсөн амьдралаа түлэнхийн шархтай өнгөрөөсөн. Бүх үеийн Христ итгэгчид өөрсдийн итгэлийн төлөө зовж байсан. Фоксын Тарчлагсадын Ном бол түүхийн ттурш дахь Христ итгэгч нарын тарчлалын зовлонгийн талаар баримтыг өгүүлсэн гайхалтай ном юм. Др Паул Маршал ийнхүү хэлсэн,

Төв Америкийн ширэнгэн ойд... Хятадын хөдөлмөрийн лагерт, Пакистаны шоронд, Энэтхэгийн босогчид, Суданы тосгонуудад тоолж баршгүй итгэгчид өөрсдийнхөө итгэлийн төлөө хэлж баршгүй үнийг төлсөн байна. (адил., хуудас 160).

Суданд Христэд итгэгчид боолчлогдож байна. Иранд тэд алуулж байна. Кубад тэд шоронд хоригдож байна. Хятадад тэд үхэх хүртлээ зодуулж байна. Дэлхий даяар 60-аас илүү улс орны Христ итгэгчид зовж, ад үзэгдэж, тамлуулж, эсвэл итгэлээсээ болоод цаазлуулж байна. Дэлхий даяар 200,000,000 Христэд итгэгчид өдөр бүр цагдаа, хууль сахиулах бүлэглэлүүд, улсаас ирэх дарангуйлал, ялгаварлан гадуурхал зэргээс айн нууцаар амьдарч байна... Хэдэн зуун сая Христ итгэгчид юунд итгэж буйгаасаа болоод зүгээр л зовж байна. (Paul Marshall, Ph.D., Their Blood Cries Out, Word, 1997, back jacket).

Тэрбайтугай Барууны ертөнцөд жинхэнэ Христ итгэгчид өссөөр байгаа үл итгэгч нийгмээр гадуурхагдаж, доромжлогдож, ад үзэгдэж байна. Их дээд сургуулийн хичээл дээр Христ итгэгчид болон Библи тоглоом шоглоом болж байна. Олон Христ итгэгчид Эзэний Өдөр чуулганд Бурхандаа мөргөл хийнэ гэсэн хүслээссээ болж албан тушаал ахих байдлаа алдаж, бусад нь ажлаа хүртэл алдаж байна. Мөн үл итгэгч гэр бүлийн гишүүд нь, хорон муу нэгэн, үлбэгэр шинэ-евангелистууд жинхэнэ Христ итгэгч нарыг тохуурхан дорд үзэж байгаа. Есүс хэлсэн шиг,

“Ертөнцөд та нар зовлонтой байна” (Иохан 16:33).

II. Хоёрдугаарт, “Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ.”

Энэ бол “Христ доторх” тэдгээр хүмүүст өгсөн амлалт. “Миний дотор.” Тэр бол дотоод амар амгалангын эх булаг юм. Есүс ийнхүү хэлсэн,

“Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна...” (Иохан 14:27).

Хүн Христийг мэдэх үед дэлхийн хүмүүст байдаггүй тэр дотоод амар амгалан буй болдог. Христ “дотор” байдаг болон залбиралдаа өөрийн асуудлыг Бурханд өргөдөг хүмүүст библийн “Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь” (Филиппой 4:7) гэсэн онцгой амар амгалан байдаг. Энэ орой дэлхий даяар олон оронд байгаа Христ итгэгчид - яагаад баривчлагдан, тамлагдаж, шоронд хоригдож, цаазаар авахуулах замаар өөрсдийн хүслээр яваад байгааг дэлхий үнэндээ ойлгодгүй.

Энэ амар амгалан гэдэг нь Христ итгэгчдэд дотоод зөрчил, сэтгэл хөдлөлийн асуудал эсвэл биемахбодийн хууч өвчин байхгүй гэсэн утатай биш юм. Америкт олон евангелистууд амжилт, таатай нөхцөл байдал, амар тайван байдал, баяр хөөр, болон өөрийгөө хөгжүүлэх байдалд автагдсан. Эдгээр сэдвүүд нь итгэлээсээ болоод доошоо харж цаазлуулж байгаа Хятадын итгэгчдэд, эсвэл таван жил гянданд хоригдож буй Кубын итгэгчдэд, эсвэл Есүст итгэснээсээ болоод үхэлтэй нүүр тулж буй Ираны итгэгчдэд мунхаг хэрэгт тооцогдоно.

Гурав дахь ертөнцийн хавчигдаж буй Христ итгэгчдэд Есүс “Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ” (Иохан 16:33) гэсэн Түүний үг нь ямар утгатай болохыг илүү хялбар ойлгох юм. Тэдний гэм нүгэл уучлагдсан болон Бурхан тэднийг халамжилдаг гэсэн ойлголтын үр дүнд дотоодод нь тайтгарал ирж буйг амар амгалан гэж тэд ойлгодог байсан гэж би боддог.

Би одоо 2 Коринт 11:24-28 уншья. Намайг уншиж байхад Элч Паулд юу тохиолдсоныг сонсоорой. Тэр ийнхүү хэлсэн,

“Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан. Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, тэнгисийн гүнд өдөр, шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялан явахдаа, гол мөрний аюул, дээрэмчдийн аюул, нутаг нэгтний аюул, харь үндэстнүүдийн аюул, хотын аюул, говийн аюул, тэнгис дээрх аюул, хуурамч ах дүүсийн дунд байх аюул дундуур явж байсан бөгөөд хөдөлмөр болон хүнд хэцүү байдал дотор байж, олон удаа унталгүй, өлсөж, цангаж, олонтаа хоол ундгүй байж, нүцгэрч, даарч хөрч байлаа. Энэ бүгдээс гадна, би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтанд байна” (2 Коринт 11:24-28).

Ийм нөхцөл байдал дунд Паул яаж амар амгалан байна гэж хэлж чадаж байна вэ? Гэсэн ч тэр тэгсэн. Паул үүний хариултыг Филиппой 4:6,7-д хэлсэн.

“Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална” (Филиппой 4:6-7).

Паул энд “Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван” гэж ярьж байхдаа ч гэсэн маш их зовлон шаналал дундуур туулан явж байсан.

III. Гуравдугаарт, “Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.”

Та амьдралын дарамт шахалт, зовлон дундуур туулахдаа ингэж чадах эсэхдээ эргэлзэж болох юм. Үл итгэгчдийн их дээд сургууль дахь залуучууд Библи болон Христ итгэгчид хорлолтойгоор халдлагад өртөж, доромжлогдон гутаагдаж байгаа газарт ч ангиас ангидаа дамжин суух ёстой байдаг. Оюутнууд “Би ингэж чадах болов уу, Христ итгэгч байж чадах болов уу?” хэмээн боддог. “Би одоогийн энэ дарамт шахалт дундуур туулан гарч чадах болов уу? Хүмүүс миний эсрэг болох үед би үүнийг хийж чадах болов уу? Би айсан – болон надад хангалттай итгэл байхгүй үедээ би үүнд автахгүй байж чадах болов уу?”

Өнөөдөр жинхэнэ итгэгчид хэт туйлширсан шүтэгч мэт доромжлогдож байгаа. Хүмүүс чи Есүсийн төлөө дэндүү их зүйл хийж байна хэмээн хэлэх болно. Тэд чамайг Ням гарагийн нэг цагийн хүндэтгэлийн цуглаанд оролцох амар хялбар шашинлаг байдал эсвэл бүр хэзээ ч бүү чуулганд яв хэмээн уриалах болно. Хэрвээ чи зөвхөн Христийг дагахаа боливол баяр хөөртэй болох болно хэмээн хэлдэг. “Загалмайгаа үүрэх хэрэггүй. Зовж шаналан, тарчлах хэрэгцээ байхгүй” хэмээн тэд хэлдэг. “Энэ бүгдийг март. Зүгээр л үүнийгээ орхиод бидэн шиг замаар яв.” Тэд чамд дарамт шахалт үзүүлдэг. Есүс ийнхүү хэлсэн шиг, “Ертөнцөд та нар зовлонтой байна.”

Гэхдээ Христ ийнхүү хэлдэг, “Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан.” Намайг Ром 8:35-39 уншихад сонсоорой.

“Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, зүдрэл үү, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэн байдал уу, аюул уу, илд үү? "Таны төлөө бид бүхэл өдөржингөө үхэж, Бид нядлагдах хонь мэт тооцогдож байв" Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг. Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна.” (Ром 8:35-39).

Чи Христэд ирэхэд Тэр эзэмшилдээ авдаг. Тэр чамаас зуурч, чамайг алдран явахыг хүсэхгүй. Чи Христэд ирсэн үедээ Түүнээс зуурах шаардлага байхгүй. Тэр чамаас зуурах болно!. Чи дахин төрсөн тэр мөчөөс Христ дотор үүрд мөнхөд аюулгүй юм. Гурав дахь ертөнцөд яг бодит баримтаар 200 сая хүн Христ итгэлийнхээ төлөө сайн дураараа зовж байгаа нь Христ Өөрийн дагалдагч нараасаа зуурсан бөгөөд Тэнгэр улсын найдваргүйгээр тэднийг мөхөөхгүй гэдгийн баталгаа нь юм. Христ рүү ирээрэй, Тэр бүхий л авралын болон бүхий л сахин хамгаалах ажлаа хийх болно! Номлолын өмнө Нганн ийнхүү дуулсан шиг,

Есүст итгэгч сүнс амар амгалангийнхаа төлөө түшдэг
   Би Түүний дайснууд руу зугтахгүй, Би зугтахгүй.
Бүх л үхэгсдийн орон ганхуулах гэж оролдсон ч энэ сүнс
   Би хэзээ ч, үгүй бүр хэзээ ч, хэзээ ч урвахгүй.
(“Энэ Суурь ямар Найдвартай юм вэ,” ‘
      K’ in Rippon’s ‘Selection of Hymns,’ 1787).

Энэ номлолын гарчиг нь “Зовлонгийн үе дэх Урамшуулал болон Анхааруулга – Одоо болон Ирээдүйд” юм. Энэ орой би та нарыг урамшуулж байна. Гэхдээ би та нарт мөн анхааруулгыг өгөх ёстой. Одоо бидний туулж байгаа асуудал нь өөр бусад газарт туулж байгаа хүмүүстэй харьцуулахад маш жижиг зүйл юм. Гурав дахь ертөнцөд Христ итгэгчид Есүст итгэснийхээ төлөө зодуулж, шоронд орж, тамлуулж, алуулж байгаа. Америк дахь бидний амьдрал тэнд болж буй амьдралтай харьцуулахад амралтын газар юм. Ирээдүйн жилүүдэд энд Христ итгэгчдэд улам бүр хүнд хэцүү байх болно. Дарамт бүр их муу болох болно. Чи жинхэнэ итгэгч байсныхаа төлөө ажлаа, гэрээ, мөнгөө алдаж магадгүй. Эдгээр нь өөр улсуудад одоо тохиолдож байна. Чиний найзууд болон хамаатнууд чинь чиний эсрэг байж магад. Зовлонгийн талаар Есүс ийнхүү хэлсэн, “Ах нь дүүгээ, эцэг нь хүүхдээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхээ эсэргүүцэн босож, тэднийг ална. Та нарыг Миний нэрийн төлөө бүгд үзэн ядах болно. Харин эцсийг хүртэл тэвчсэн хүн аврагдах болно” (Марк 13:12, 13). Яг одоо өөр улсуудад эдгээр нь тохиож байна. Эдгээр долоон жилээс өмнө хэрвээ хүмүүс чамайг эсэргүүцэж байвал бүү гайхаарай.

Эш үзүүлэгч Иеремиа ийнхүү хэлсэн, “"Хэрэв чи хүнтэй гүйгээд ядарсан бол чи морьтой яаж уралдаж чадах билээ? Хэрэв чи амар амгалангийн оронд унаж байвал чи Иорданы шугуйд яах билээ?” (Иеремиа 12:5) Тиймээ, чи одоо зарим асуудал дундуур явж байгаа. Гэхдээ чи өнөөдөр чамд тулгарч буй жаахан дарамтыг давж гарч чадахгүй бол асуудал бүр муудах тэр үед чи яах болж байнаа? Хэрвээ чи өнөөдрийн амралтын газар шиг байдалдаа Христ итгэлээрээ амьдарч чадахгүй бол шуурга ирэх үед яах болж байнаа? Би та нарыг одоо хүчтэй Христ итгэгч байгаарай хэмээн ятгаж байна. Хэрвээ одоо чи ингэж чадаж байвал хожим ч гэсэн хүчирхэг Христ итгэгч байж чадна. Би шинэ итгэгч байхдаа пастор Ричард Вурмбрэндийн Христийн төлөө Тамлууагчид номыг уншисан үедээ энэ талаар бодож байсан. Энэ бол зүгээр нэг уншихад зориулсан ном биш. Энэ нь миний амьдралыг өөрчилсөн. Христэд итгэгч байна гэдэг үргэлж амралтын газар байна гэсэн үг биш. Энэ хүнд хэцүү байх болно. Энэ бол хэцүү. Тиймээ, “Зоригтой байгтун” (Иохан 16:33) Гэхдээ мөн төлөөсийг нь тооц. (Лук 16:33 үз.) Христтэй үүрд мөнх амьдрахыг хүсэж байгаа хүний хувьд энэ бол маш их үнэ цэнэ юм.

Одоо би энэ орой итгээгүй байгаа хүмүүст хэдэн үг хэлэх ёстой. Есүс чамд хайртай. Тэр чиний гэмийн төлөөсийг төлөхөөр Загалмай дээр үхсэн. Тэр гэмийг чинь арилган угаахаар Өөрийн Цусаа урсгасан. Тэр чамд амь өгөхөөр үхлээс амилсан. Хэрвээ чи Түүнд итгэвэл үүрд мөнхөд аврагдах болно. Гэхдээ Есүст итгэнэ гэдэг нь зүгээр л нэг хэдэн үг хэлэх төдий зүйл бишээ. Есүст итгэнэ гэдэг нь Есүст итгэхийг л хэлж байгаа. Тиймээ, хүнд хэцүү цагийг туулах хэрэг гарна. Тиймээ, чи зовж магадгүй. Гэхдээ энэ нь чамд үнэ цэнэтэй байх болно. Чи Есүсийг мэдэх болно. Хэрвээ чи Христэд итгэвэл үүрд мөнхөд Христтэй хамт амьдрах болно. Хэрвээ чи Есүст итгэх талаар надтай ярилцахыг хүсэж байгаа бол эхний хоёр эгнээний суудалд ирээд суугаарай. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө Жак Нганн гоцлол дуулна:
“Энэ Суурь ямар Найдвартай юм вэ”(‘K’ in Rippon’s ‘Selection of Hymns,’ 1787).


ЗОВЛОНГИЙН ҮЕ ДЭХ УРАМШУУЛАЛТ БОЛОН АНХААРУУЛГА – ОДОО БОЛОН ИРЭЭДҮЙД!

ENCOURAGEMENT AND WARNING IN TRIBULATION –
NOW AND IN THE FUTURE

Номлолыг Доктор Р.Л Химерс Жр бичиж,
Др Кристофер Л.Каган тунхагласан

“Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа” (Иохан 16:33).

(Илчлэлт 6:9; 7:14; Матай 24:21; I Тесалоник 4:16-17)

I.   Нэгдүгээрт, “Ертөнцөд та нар зовлонтой байна,” II Коринт 12:7;
Ром 8:35-36.

II.  Хоёрдугаарт, “Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ,” Иохан 14:27; II Коринт 11:24-28; Филиппой 4:6-7.

III. Гуравдугаарт, “Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа,” Ром 8:35-39; Марк 13:12, 13; Иеремиа 12:5; Лук 14:28.