Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХЯТАДЫН АМЖИЛТЫН НУУЦ

(ХЯТАДУУДЫН НАМРЫН ДУНД САРЫН ФЕСТИВАЛД ХИЙСЭН НОМЛОЛ)
THE SECRET OF SUCCESS IN CHINA
(A SERMON GIVEN AT THE CHINESE MID-AUTUMN FESTIVAL)
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, September 30, 2018

“Би чиний ажил үйлс, зовлон зүдүүр, ядуу байдлыг (гэвч чи баян).... мэднэ” (Илчлэлт 2:9).


Хятадын Христ итгэгчдийн түүх судлаач хүндэт пастор Ванг Мингдао ийнхүү хэлсэн,

Хятадын засгийн газрын мөрдөн шалгах бодлогыг үл хайхран Хятад дахь чуулган ирж буй шинэ үеийн дэлхий даяарх Христ итгэлийн хэв загварт гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно. Хятадын Христ итгэгчдийн тоо [ойролцоогоор] далан сая [одоо 160 сая], жилийн өсөлт нь 7 хувь байгаа нь дэлхий дээрх ихэнх үндэстнүүдийн Христ итгэлийн тооноос даван гарч байна. Хөгжиж буй орнууд даяарх Христ итгэгч нар шиг Хятадын итгэгчид хориннэгдүгээр зууны чуулганы нүүр царай болон [тэргүүнд эрэмблэгдэх] манлайлагч болно. (Thomas Alan Harvey, Acquainted With Grief, Brazos Press, 2002, хуудас. 159).

Давид Айкмэн Бээжин дэх Есүс номондоо ийнхүү хэлсэн,

Цаашдаа зөвхөн тоонд бус, харин Христ итгэл Европ хийгээд Хойд Америкаас шийдвэртэйгээр гарах нүүдэл ядагдаж, Хятад Христ итгэлтэй болох явц өрнөж, улмаар дэлхийн хүчирхэг гүрэн болох... оюун санааны төв болох нь маш ач холбогдолтой... Энэ үйл явц аль хэдийн Хятадын гэр чуулганы удирдагч нарын итгэл найдвар хийгээд ажил хөдөлмөрт нь эхэлсэн бизээ. (David Aikman, Jesus in Beijing, Regnery Publishing, 2003, хуудас 291, 292).

Христийн Смирна чуулганы талаарх дүрслэл нь өнөөгийн Хятадын “гэр чуулганы” хөдөлгөөнд тохиож байгаа зүйлийг яг дүрсэлдэг.

“Би чиний ажил үйлс, зовлон зүдүүр, ядуу байдлыг (гэвч чи баян).... мэднэ” (Илчлэлт 2:9).

Смирна чуулганы талаар Др Жемс О.Комбс ийнхүү хэлсэн,

Ефесын хойно орших Смирна чуулганыг хэдэн арван жил удирдсан пастор нь МЭ 155 онд тамлагдан алуулсан Поликарп юм. Түүний 90-д насанд... тэд маш их зовлонг тэвчиж, дэлхийн эд баялагаа хураалгаж байсан ч гэсэн сүнсээрээ бол баян байсан. (James O. Combs, D.Min., Litt.D., Rainbows From Revelation, Tribune Publishers, 1994, хуудас. 33).

Смирна дахь чуулган шиг Хятадын гэр чуулганы итгэмжит Христ итгэгчид аймшигтай хавчлага хийгээд “гай зовлон” эдэлж байгаа ч тэд сайнмэдээг “жилийн 7 хувийн” өсөлттэйгээр хэрэгжүүлж, сүнсээрээ үнэхээр “баян” байгаа. (Thomas Alan Harvey, адил.). Тиймээс Хятадын Христ итгэгчдийн тоо аль хэдийн “дэлхий дээрх ихэнх үндэстний Христ итгэгчдийн тооноос даван гарч байгаа.” Миний бодлоор Хятадын 160 сая итгэгчдийн ихэнх нь жинхэнээсээ өөрчлөгдсөн бөгөөд АНУ-д байгаа жинхэнээсээ Христ итгэсэн хүмүүсийн тооноос Хятадынх аль хэдийн даван гарсан. Энэ үнэхээр гайхалтай! Бид өөрсдөөсөө “Тэдний амжилтын шалтгаан нь юу вэ?” гэж асуух хэрэгтэй. Тэдний сайнмэдээний нууц нь юу вэ? Яагаад тэдний талаар ийнхүү яригдах болов.

“Би чиний ажил үйлс, зовлон зүдүүр, ядуу байдлыг (гэвч чи баян).... мэднэ”? (Илчлэлт 2:9).

Америкт Христ итгэлийн сайнмэдээ өсөлтгүй байгаа үнэнг, бүгд л энд Христ итгэлийн сайнмэдээ үхэж байгааг хэлсээр буй үнэнг бид мэдэх үедээ Америкчууд бид тэдэнд байхгүй бидэнд буй зүйл болон тэдэнд байгаа бидэнд байхгүй тэр зүйлийн талаар маш гүнзгий бодох хэрэгтэй.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

I. Нэгдүгээрт, тэдэнд байхгүй бидэнд буй зүйл.

Тэдэнд чуулганы байр гэж байхгүй! Зөвхөн “Гурван – Өөрөө” чуулган л байртай. Харин “гэр чуулганууд” бол өсөн олширч буй бие бөгөөд тэдэнд маш цөөхөн чуулганы байр байдаг. Тэдний ихэнх хэсэгт нь бидэнд байгаа шиг тийм чуулганы байр гэж байхгүй!

Тэдэнд засгийн газрын зөвшөөрөл гэж байхгүй. Тэд байнга л Хятадын засгийн газарт хавчигдаж байдаг. Тэдэнд бидэнд байдаг шиг шашны эрх чөлөө гэж байхгүй!

Тэдэнд бидэнд байдаг шиг пасторуудыг сургах сургуулиуд гэж байхгүй. Хятад байдаг пасторуудын сургалт нь хэн нэгний гэрт болдог – бөгөөд энэ нь маш жоохон хангалтгүй зайтай. Тэд “баригдахгүйн тулд зайлсхийж” чадах тийм л багахан сургалтыг авдаг.

Тэдэнд Ням гарагийн Хичээлийн байрууд байхгүй. Тэдэнд “автобус үйлчилгээ” үзүүлэх автобуснууд ч байхгүй. Тэдэнд “Христчин ТВ” ч байхгүй. Тэдэнд “Христчин Радио” ч байхгүй. Тэдэнд Христчин хэвлэлийн байр ч байхгүй. Тэдэнд “Повер Пойнтод” зориулсан тоног төхөөрөмж ч байхгүй. Тэдэнд пасторуудаа томоор харуулах том дэлгэцтэй ТВ прожектор ч байхгүй. Тэдэнд “Христчин рок хамтлаг” ч байхгүй. Тэдэнд хөгжмүүд ч байхгүй, тэд ихэнхдээ л бүр төгөлдөр хуурч үгүй байдаг. Тэдэнд Ням гарагийн Сургуулийн хэвлэмэл материал гэж байхгүй. Тэдэнд бүр хүн бүрд зориулсан байнга хэрэглэх Библи эсвэл магтан дууны ном ч байхгүй. Үгүй, бидэнд байгаа зүйлс тэдэнд байдаггүй! Үүний оронд тэдэнд зориулсан хавчлага, зовлон шаналал л засгийн газраас нь үзүүлдэг. Заримдаа тэд зүгээр нэг итгэгч байсныхаа төлөө шоронд орох хэрэгтэй болдог. Тэнд жинхэнэ Христ итгэгч болсон хэн ч гэсэн үргэлж заналхийлэл дунд байдаг! Хятадын итгэгч нарын хавчлагын талаар www.persecution.com сайт руу ороод унш. Гэсэн ч Хятадын Христ итгэгчид сүнснүүдийг аврах ажилд үнэхээр амжилттай байгаа. Христ итгэгчдийн тоо орчин цагийн түүхийн агуу сэргэлт болон Хятад даяар маш ихээр тархаж байна!

“Би чиний ажил үйлс, зовлон зүдүүр, ядуу байдлыг (гэвч чи баян).... мэднэ”? (Илчлэлт 2:9).

Есүс Лаодик чуулганд хандан хэлсэн үг нь Америк дахь манай олон чуулгануудын байдлыг маш сайн дүрсэлсэн байгаад би айдаг,

“Яагаад гэвэл чи “Би баян, хөрөнгөжсөн тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна” (Илчлэлт 3:17).

II. Хоёрдугаарт, тэдэнд буй бидэнд байхгүй зүйл.

Энд тэдэнд буй бидэнд байхгүй зүйлийн тухай юм. Энд тэдний амжилтын нуууц оршиж байна – бидний бүтэлгүйтлийн шалтгаан!

Тэдэнд зовлон байгаа – тиймээс загалмайгаа үүрэхэд сурдаг! Ихэнх Америкийн Христэд итгэгчид долоо хоногийн ганц орой залбирлын цуглаанд явахаар гарах хохирол эдлэхийг хүсдэггүй. Ихэнх Америкийн Христэд итгэгчид долоо хоногийн ганц орой сайнмэдээ дэлгэрүүлээр явахаар гарах хохирол эдлэхийг хүсдэггүй. Ихэнх Америкийн Христэд итгэгчид Ням гарагийн орой цуглаан руу явж тав тухаа алдахыг хүсдэггүй! Америкийн олон пасторууд жингээ хасах хэрэгтэй. Бид зарим калораа багасгахын тулд зовох хэрэгтэй. Харин Хятадын пасторууд бол туранхай байдаг. Тиймээс тэд эрх мэдэлтэй, эрч хүчтэй номлодог. Бид жингээ хасах хэрэгтэй, эс бөгөөс бид эрч хүчтэй номлож чадахгүй. Хятадад пасторууд нь номлохдоо Сүнсээр дүүрэн туранхай хүмүүс байдаг. Би Хятадын “гэр цуглаанд” номлогч нь илүүдэл жинтэй байхыг хэзээ ч харж байгаагүй. Америк хийгээд Европ даяар итгэгчид нь ган гачигт автаж, гал цог нь буурч байхад Хятадад агуу сэргэлт болж байгаад гайхах зүйлгүй! Дасгал хийхэд тодорхой хэмжээний зовлон эдэлдэг. Та нар жингээ хасах хүртэл дэглэм барьж, бага идэхэд зовох болдог! Бурханы хүсэж байгаа тэр нэгэн хүн болоход тодорхой зовлон туулна! Хятадын агуу сайнмэдээ тараагч Др Жон Санг ийнхүү хэлсэн,

Их зовлон нь их сэргэлтийг авчирдаг... Маш хэцүү нөхцөл байдлаар хурцлагдаж буй... тэдгээр хүмүүсийн төлөө Бурхан хамгийн агуу зорилгыг төлөвлөж байдаг. Илүү зовлон нь илүү ашгийг буй болгодог... Дагалдагч нарын амьдралыг чидун модтой адилтгасан: бид илүү их дарагдах тусмаа чанга хатуу болдог, илүү их тос дотроос нь шахагдан гоождог. Зөвхөн зовлон дундуур туулан явсан хүн л бусдыг ойлгон [хайрлаж], бусдыг тайтгаруулах байдлаа харуулж чаддаг. (John Sung, Ph.D., The Journal Once Lost, Genesis Books, 2008, хуудас. 534).

Есүс ийнхүү хэлсэн,

“Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” (Матай 16:24).

Дахиад Есүс ийнхүү хэлсэн,

“Би чиний ажил үйлс, зовлон зүдүүр, ядуу байдлыг (гэвч чи баян).... мэднэ”? (Илчлэлт 2:9).

Тэд Хятадад зовлон эдэлдэг! Тиймээс тэд Бурханаас сэргэлтийн ерөөлөөр баян байдаг! Манай чуулганд ч гэсэн энд бүгдээрээ өөрсдийгөө адилхан үгүйсгээд, загалмайгаа үүрээд Христийг дагацгаая – энэ хичнээн их төлөөс байхаас үл хамаараад!

Хоёрдугаарт, Тэд орхигдсон хүмүүсийн төлөө залбирахдаа нулимс асгаруулдаг! Миний мэддэг нэг дүү надад ийнхүү хэлсэн, “Хятада маш их нулимс байдаг” Тэр маш зөв хэлсэн! Тэд гэмт хүмүүсийн төлөө залбирахдаа нулимс дүүрэн байдаг. Тэд олон хүмүүсийг Христ рүү өөрчилж чадсанд гайхаад байх зүйл үгүй! Библи ийнхүү хэлдэг,

“Нулимс дуслуулан үр суулгагчид уухайн дуутай ургац хураах” (Дуулал 126:5).

Орхигдсон сүнснүүдийн төлөөх эмтэрсэн зүрхийг Бурхан та нарт өгөхийн төлөө залбир! (бүгд залбир).

Гуравдугаарт, тэд өөрсдийнхөө “гэр чуулгануудад” орхигдсон хүмүүсийг авчирахаар өөрийн бүх хүчээрээ бүхнийг хийдэг. Д.Л Мүүдий ийнхүү хэлсэн, “Тэднийг гүн хайрла.” Хятадад гэр чуулганууддаа хүмүүсийг авчирах арга нь энэ юм – энэ бол бид ч заавал хийх ёстой зүйл юм! “Тэднийг гүн хайрла.” Сүнсийг аврана гэдэг бол юуны түрүүн Христ дотор хүмүүсийг гүн хайрлана гэсэн үг юм – мөн нутгийн чуулган дотор. “Тэднийг гүн хайрла.” Энэ бол ардчилал биш! Энэ бол евангелизмын “амьдралын-хэв маяг” биш! Энэ бол Д.Л Мүүдий юм! Би түүнийг маш зөв хэлсэн гэж боддог. Энэ нь Хятадад хэрэгжиж байгаа – мөн энэ нь энд ч биелэх болно! “Тэднийг гүн хайрла.”

Хэрвээ бид үйлчлэлээс зугтвал бид сүнснүүдийг аварч чадахгүй. Зөвхөн зууралдсаар байгаа тэдгээр хүмүүс л амийг авардаг. Үйлчлэлийн өмнө хийгээд дараа ч орхигдсон хүмүүст нөхөрсөг байдаг тэдгээр хүмүүс л зөвхөн амийг аварч чаддаг. Чуулганд орхигдсон хүмүүсийг авчирах өөр арга гэж байхгүй! Бид “тэднийг гүн хайрлах” ёстой – яг л Хятадад хийж байгаа шиг! “Намайг Ерөөлийн Суваг Болгооч” дууг дуулцгаая! Энэ дууны номны 4-т байгаа.

Намайг ерөөлийн суваг болгооч өнөөдөр,
   Намайг ерөөлийн суваг болгооч, би залбирч байна;
Миний амь эзэмшинэ, миний үйлчлэл ерөөнө
   Намайг ерөөлийн суваг болгооч өнөөдөр,
(“Намайг Ерөөлийн Суваг Болгооч,” Harper G. Smyth, 1873-1945).

Хараахан аврагдаагүй хүмүүст хандаад хэдэн үг хэлэхгүйгээр би өнөөдрийн үйлчлэлээ өндөрлөх ёсгүй. Чуулганд ирнэ гэдэг нь чи өөрчлөгдсөн гэсэн үг биш. Библи судлал нь чамайг өөрчлөхгүй. Чи заавал гэмээ гэмших ёстой. Чи заавал Есүс Христ рүү эргэж, Түүн рүү ирэх ёстой. Тэр чиний амийг аврахаар Загалмай дээр цусаа урсган зовж шаналан үхсэн. Түүний Цусаар чи гэм нүглээ заавал угаалган цэвэрлүүлэх ёстой. Есүс рүү ирээд нүглээс, үхлээс, Тамааас аврагд. Энэ зүйл нь чиний амьдралд биелэх болтугай хэмээн би залбирч байна. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Есүс Надад Хайртай” (Anna B. Warner, 1820-1915).


ХЯТАДЫН АМЖИЛТЫН НУУЦ
(ХЯТАДУУДЫН НАМРЫН ДУНД САРЫН ФЕСТИВАЛД ХИЙСЭН НОМЛОЛ)

THE SECRET OF SUCCESS IN CHINA
(A SERMON GIVEN AT THE CHINESE MID-AUTUMN FESTIVAL)

Доктор Р.Л Химерс Жр

“Би чиний ажил үйлс, зовлон зүдүүр, ядуу байдлыг (гэвч чи баян).... мэднэ.” (Илчлэлт 2:9).

I.   Нэгдүгээрт, тэдэнд байхгүй бидэнд буй зүйл. Илчлэлт 3:17.

II.  Хоёрдугаарт, тэдэнд буй бидэнд байхгүй зүйл, Матай 16:24;
Дуулал 126:5.