Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ДР ЖОН САНГТАЙ ЛИБЕРАЛ СУРГУУЛЬД(ХЯТАДУУДЫН НАМРЫН ДУНД САРЫН ФЕСТИВАЛД ХИЙСЭН НОМЛОЛ) Доктор Р.Л Химерс Жр “Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?” (Марк 8:36). |
Би 1930-аад оны Хятадын агуу евангелист Др Жон Сангын амьдралын талаар уншиж байгаа. Миний номлолуудыг сонирходог хүмүүст сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс Др Сангын амьдралыг судлах явцдаа миний болон түүний амьдрал дахь зарим ялгаа хийгээд ижил төстэй байдлыг би олж илрүүлсэн.
Бага насны амьдрал
Др Сангын бага нас нь миний амьдралаас нилээд хэдэн зүйлээр ялгаатай. Тэр Христ итгэлийн гэр бүлд төрсөн. Би бол үл итгэгч гэр бүлд төрсөн. Миний аав бол худалдаачин байсан. Др Сангын аав бол пастор байсан. Др Сангын аав нь түүнийг чуулганд үйлчлэгч болгохыг хүсдэг байсан. Миний аав намайг чуулганд ажиллахыг хүсдэггүй байсан. Др Санг бол эхнээсээ л мундаг сурлагтай байсан бөгөөд хорь шүргэх насандаа Америкийн их сургуулийн доктор зэргийг 21 сар дотор авч чадсан. Харин нөгөө талаараа би бол ахлах сургуульдаа завсардаж, үүнийгээ дуусгах гэж үйлээ үзэж, Библийн сургуульд яван унаж тусан явахдаа яг сургуулиа орхихын өмнөхөн дахин төрсөн. Др Санг бол үргэлж л шилдэг оюутан байсан. Тэр баклавр зэргээ Кум Лаудед эзэмшисэн. Тэр химийн магистр зэргээ ердөө 9 сар дотор, доктор зэргээ ердөө 21 сар дотор авсан. Би дахин төрөх хүртлээ үнэхээр ядуу оюутан байсан. Би ахлах сургуульдаа бүтэлгүйтсэн, бас дээд сургуульд ороод эхэндээ бас л хичээлүүддээ унаж байсан. Тэрээр библийн сургуульд байхдаа дахин төрсөн бол би библийн сургуульд хоёр дахь удаагаа элсэн орох үедээ дахин төрсөн. Би 1961 оны 9 сарын 28-ны өдрийн өглөө 10:30 минут орчимд Биолагын Дээд Сургуульд [одоо Их Сургууль] Др Чарльз Вүүдбриджийн номлолоор дамжуулан дахин төрсөн. Др Санг Нью-Иоркын Юнион Теологын Сургуульд эхний жилдээ суралцаж байхдаа дахин төрсөн.
“Бүгдийг Есүст.” Энэ дууны номны 3 дугаар байгаа! Үүний дахилтыг дуулцгаая!
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг.
(“Бүхнийг Есүст” Mary D. James, 1810-1883).
+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД
ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.
+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
Оюутны амьдрал
Др Санг либерал Юнион Библийн Сургуульд явдаг байх үеийн хэд хэдэн зүйл нь надтай их таарч байгаа. Би дахин төрөхөөсөө өмнө үйлчлэлд дуудагдсан. Хятад хүмүүст сайнмэдээ тараах яг энэ мөчид би Др Санг шиг үүнд маш сонирхолтой болсон байсан. Жеймс Хадсон Тэйлор болон Жон Веслигийн Өдрийн тэмдэглэл зэргийг уншсаны дараа Бурхан намайг Тайванд эсвэл Хонг Конгод мишионнероор номлуулахаад дуудаж байна гэж мэдэрсэн. Би аль 1960 онд Хятад хэл сурч эхэлсэн боловч Лос-Анжелес хотод суралцаж эхлэхдээ үүнийгээ орхисон. 1961 оны нэгдүгээр сард би Лос-Анжелесын Нэгдүгээр Хятад Баптист Чуулганд хамрагдаж эхэлсэн. Би арванесөн настай байсан. Эдгээр суралцаж буй он жилүүдэд би оройгоор сургуульдаа явж, Чуулгандаа хүүхдүүдэд Ням гараг бүр номлол хийж, Ням гарагийн Сургуульд хичээл зааж, Хятад Баптист Чуулгандаа баасан, бямба гараг бүрт өөр олон үүрэг даалгавар хүлээсэн үнэхээр хүнд цагийн хуваарьтай амьдарч байсан. Би өдөр нь бүтэн цагаар ажил хийж, орой нь сургуульдаа явдаг байсан. Үнэндээ чуулганд амралтын өдрүүдэд хийдэг ажлууд үнэхээр маш хэцүү хуваарь байсан. Би долоо хоногийн долоон өдөрт бүрт 16 цагийг ажил, сургуульдаа зарцуулдаг байсан! Дэд ерөнхийлөгч Ричарьд Никсоны санал болгосон Эерэг Бодлын Хүч хэмээх Др Норман Винцент Пиалийн номыг уншиж байсан. Тэр үед би Др Пиали либерал байсан гэдгийг мэддэггүй байсан. Гэхдээ энэ номны нэг бүлэг нь надад их эерэг нөлөө үзүүлсэн. Энэ бүлэгт Др Пиали Филиппой 4:13 эшлэлийг цээжилж, үүнийг зуурч амьдар гэж хэлсэн байсан,
“Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (Филиппой 4:13).
Энэ эшлэлийн амлалтаас зуурсан байдал нь амьдралд маань том эргэлтийг авчирсан. Өдөр бүр Филиппой 4:13 дугаар зүйлийг бясалгаснаар надад энэ зүйл бодит болж хичээл номдоо ч сайжирч, Калифорниа мужийн Дивишион Корпорэйтэд захидал хийгээд файлын өрөөнд шөнө хүнд ачаа зөөж бүтэн цагаар ажиллах хийгээд долоо хоног бүр Хятад Баптист Чуулганд олон үйлчлэлд оролцож байхад Христ надад хүчийг өгсөн. Би Калифорниа мужийн Лос-Анжелес хотод 1970 оны хавар сургуулиа төгссөн. “Бүгдийг Есүст.” Дахилтыг дахиад дуулцгаая! Босоод дуулцгаая!
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг.
Нэгдүгээр Хятад Баптист Чуулган Хойд Баптист Чуулганы харьяа байсан. Намайг библийн сургуульд заавал явах ёстой гэдэг зааварчилгааг Хойд Баптист чуулганаас үүрэг болгосон. Хэдийгээр би Калифорниагын Хатингтон дахь Нэгдүгээр Өмнөд Баптист Чуулганаас номлох эрхийг 1960 онд авсан, аль 1970 онд баклаврын зэргээ авсан байсан ч Хойд Баптист нь тэдний Библийн сургуульд явж библийн чиглэлээр гурван жилийн магистр зэрэг авахаас нааш намайг томилохыг зөвшөөрөхгүй байсан. Надад илүү уламжлалт Биолагын Талбот Теологын Сургуульд суралцах хангалттай мөнгө байгаагүй учраас би Сан Франциско хотын ойролцоох Марин Каунтид байрлах Голден Гэйт Баптист Теологын Сургуульд явахаас өөр сонголтгүй болсон. Энэ сургууль либерал гэдгийг би мэдэж байсан ч гэсэн Нэгдүгээр Хятад Баптист Чуулганы удирдагч нар энэ нь намайг хохироохгүй хэмээн хэлсэн, учир нь манай пастор Др Тимоти Линий дор би Хятад чуулганд хамрагдан түүнээс суралцаж байсан тэдгээр он жилүүдэд уламжлалт теологи хийгээд Библийн талаар илүү нарийн дэлгэрэнгүй сургалтыг тэр надад өгч байсан.
Тэд намайг Голден Гэйт Библийн Сургуульд явуулсанаа зүгээр хэмээн бодож байсан ч энэ нь тийм сайн зөвлөгөө байгаагүй. Үнэхээр либерал болсон энэ сургуульд сурсан нь намайг үйлчлэлд явахаа орхиход хүртэл шууд хүчтэй нөлөөлсөн. Намайг Голден Гэйтэд явсан үед энэ сургууль үнэхээр галзуу либерад байсан бөгөөд Др Сангийн 1926 оны намар явж байсан Нью-Иоркын Юнион Теологын Сургуультай маш төстэй байсан. Юнион Библийн Сургууль нь яг л Голден Гэйт библийн сургуультай адил өнцгөөс хичээлээ явуулдаг байсан. Др Жон Сангын намтарт Юнион Библийн Сургуулийн талаар дурьдсан байгаа,
[Жон Санг] удалгүй Библи хийгээд Христ итгэлд ойртож очих нь нилээд гүн ухааны зүйл болхыг олж мэдсэн. Бүх асуудлыг хүний учир шалтгааны гэрэлд авчраад хэлэлцдэг байсан. Библи дэх шинжлэх ухаанаар батлагдаагүй алив зүйл ямар ч хэрэгцээгүй итгэл үнэмшил хэмээн үгүйсгэгдэж байсан! Эхлэл библи нь түүхэн бус бөгөөд гайхамшигуудад нь итгэж байгаа нь шинжлэх ухаан ч бус хэмээн үзсэн. Есүсийн Загалмай дээрх үхэл болон Түүний махбодийн дахин амилалтын үнэн цэнэтэй орлуулалт нь үлгэр дууриалал авах түүхэн хүнээр дүрслэгдэж байсан нь үгүйсгэгдэх болсон. Залбирал нь цаг үрсэн дэмий ажлаар тооцогдох болсон. Ийм зүйлтэй [санал нийлэхгүй] байх нь өрөвдөлтэй эсвэл эсвэл доог тохуу болох байдалд хүргэдэг байсан. (Leslie T. Lyall, A Biography of John Sung: Flame of God in the Far East, Overseas Missionary Fellowship, 1965 edition, хуудас. 29-30).
Энэ зүйлийг би яг Голден Гэйт Библийн Сургуулийн мастер зэргийн гурван жилийн сургуульд явж байхдаа заалгаж байсан.
Энэ сургуульд Др Жон Санг хүүхэд ахуй насандаа пастор ааваараа заалгаж байсан итгэл үнэмшлээ алдсан. Тэрээр Буддизм хийгээд Таоизм судалж эхэлсэн бөгөөд, Лао Цзи түүний хайж байсан амар тайвныг аврахыг зааж магад хэмээн найдаж байсан. Тэрээр Лао Цзигийн Тао Тех Чингийг орчуулж, Хятадын философичдийн нэгэн хичээл дээрээ дадлага ажил болгон танилцуулсан. Тэр бүр Буддын судрыг өрөөндөө залж эхэлсэн бөгөөд “Буддагын ярьж байгаа өөрийгөө үгүйсгэх байдлаар аврал олно хэмээн найдаж,... гэсэн ч түүний зүрх сэтгэл нь хоосон хэвээр үлдсэн.” (Lyall, адил., хуудас. 31).
Тэр ийнхүү хэлсэн, “Миний сэтгэл элсэн цөлд төөрсөн байсан. Би бүр унтаж, эсвэл идэж ч чадахаа болисон... Миний зүрх гүн хямралд орсон байсан.” (Lyall, хуудас. 31). Энд дараад Рев. Виллиам Е.Счубертийн бичсэн Др Сангын хамгийн сайн намтар болох “Би Жон Санг Санаж байна” үзээрэй, эсвэл www.strategicpress.org сайт руу ороорой.
Др Жон Сангын либерал библийн сургууль дээрээ мэдэрсэн мэдрэмж, туулсан замыг би Голден Гэйт Баптист Теологын Сургууль дээр байхдаа адилхан туулсан. Гуравдугаар курс гэхэд би тэрчигээрээ ганцаардаж, гүн хямралд орж, сайны төлөө байсан үйчлэлээ орхихоор хатуу шийдвэрлэсэн байсан. Энэ зүйл дээрх миний мэдрэмжүүд нь Жон Сангынхтай тун төстэй байсан. “Бүгдийг Есүст.” Дахилтыг дахиад дуулцгаая! Босоод дуулцгаая!
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг.
Өөрчлөлт
Гэхдээ энд нэг гол ялгаа байсан. Жон Санг хараахан дахин төрөөгүй байсан. Би жинхэнэ өөрчлөлтөө 1961 оны есдүгээр сард авчихсан байсан. Би маш тодорхой байдлаар Христ рүү ирж, Түүний Цусаар угаалган, Биола Дээд Сургуульд ирэхээс хэдэн жилийн өмнө дахин төрсөн.
Надтай адил хүнд дарамтын байдлаасаа Др Санг Христ рүү эргэсэн бөгөөд өөрчлөгдсөн. Би аль эрт Христийг мэдэж байсан, гэхдээ би маш гүн хямарч, үйлчлэлд үргэлжлүүлэн орж чадахгүй болтлоо Чөтгөрт соригдсон.
Тэгээд нэгэн орой Бичээсийн нэгэн эшлэлийг зүүдлээд босож ирсэн.
“Энэ нь хайрлагдсан Нэгэнийхээ дор бидэнд ивээж өгсөн” (Ефес 1:6).
Би орноосоо боссон даруйдаа уг эшлэлийг тайлбар толиос хайж эхэлсэн. Бурхан надад “Энэ чамд зориулсан. Чи бол ‘хайрлагдсан Нэгэнд хүлээн зөвшөөрөгдсөн, ивээгдсэн’ нэгэн юм. Чи Миний хайрлагдсан Хүү Есүс ‘дотор’ байгаа учраас ивээгдсэн юм.” Би орноосоо суга үсрэн босож хувцсаа өмсөөд шөнөөр гадагшаа гарсан – сургуулийн хойно байдаг бяцхан толгодын орой дээр гарсан. Би Сан Францискод байхдаа тэр оройгоор дандаа явдаг. Алсад зүүн урагшаа Сан Францискогын гэрлүүдийг харж чаддаг байсан бөгөөд Тамалпайс Уулс бас баруунтайд харагддаг. Жихүүн салхи миний толгойг янгинуулж, Бурхан надтай дахиад ярих мэт санагдсан. Тэр ийнхүү хэлсэн, “Одоо чи хүмүүст нийцүүлж номлол хийхгүй. Одооноос чи Надад нийцүүлж номлох болно. Одоо бол чиний Миний номлогч.” Бурхан надад мөн чи хөгширөх хүртлээ гол ажлаа хийхгүй байх болно гэж хэлсэн. Би унтахаар буцаад явсан, өвгөртөл Бурхан намайг номлол хийлгэх юм байна гэдгийг би мэдсэн. “Бүгдийг Есүст.” Дахилтыг дахиад дуулцгаая! Босоод дуулцгаая!
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг.
Би Др Жон Санг шиг алдартай евангелист, эсвэл миний хүсэж байсан гадаад улсад мишшионер хэзээ ч болохгүй. Би Др Санг шиг ухаантай байгаагүй. Гэхдээ магадгүй та нар миний оронд тийм болж магад! Одоо би 77 настай дэндүү хөгшин болсон. Гэхдээ би одоо бусдын төлөө залбирч байна – эсвэл алс холын тэртээх Ази, дэлхийн хаа нэгтээ миний сайнмэдээний бичвэрүүд хийгээд номлолыг үзэж байгаа, миний оронд эдгээр нь тэнд зогсоод интернэтээр миний номлолуудыг номлож, тэртээ 1961 онд арван есөн насандаа хүсэн мөрөөдөж байсан зүйлийг маань гүйцэлдүүлж байгаа.
Одоо, энэ орой энд буй залууст хэлэх хэдэн үг байна. Саяхан хэвлэгдсэн Жон Сангын Өдрийн Тэмдэглэлээс Эшлэвэл Эхлэл, 2008 гэсэн номны өмнөтгөлд Малайзын Хва Янг ийнхүү хэлсэн байдаг,
Өнгөрсөн дөчин жил, эсвэл миний насанд хүрсэн амьдралын хугацаанд Азийн чуулганууд тоо болон итгэлийн хувьд өсөж байгааг би харж байна. Бурхан биднийг [дэлхий даяар] Христийг тунхаглах тушаалыг гүйцэтгэхдээ Азид гол үүрэг гүйцэлдүүлэхэд дуудаж байгааг би маш ихээр ойлгож байгаа. Гэхдээ хэрвээ Азийн чуулган энэ үүрэгтээ итгэмжит байвал Жемс Деннийн хэлсэн хийгээд Жон Сангын маш тодорхой ойлгосон тэр зүрх сэтгэлийг өөртөө тээх хэрэгтэй болно... Азийн шинэ үеийн залуу Христ итгэгчид, ялангуяа манай өнөөгийн залуучуудад гарцаагүй тодорхой мэдэж байх зүйл нь “одоогийн ёрын муу энэ үед [өөрийгөө үгүйсгэх] байдлаас маш ихээр татгалзах болно гэдгийг маш тодорхой мэдэж байх хэрэгтэй. Хэрвээ агуу Христ итгэлийн карьер байгаа бол” мөн үүний дагуу амьдрахаар зориглож байгаа бол... ялангуяа илүү залуу үеийнхэн дунд энэ байгаа бол! Христийн хаанчлал хийгээд Бурханы алдарыг дэлгэрүүлэхийн төлөө гэсэн агуу Христ итгэлийн карьертай олныг дагуулдаг энэхүү [өөрийгөө үгүйсгэх] гэдгийн агуу утгыг мэддэг тийм хөдөлгөөний хүмүүс байх болтугай. (Rev. Hwa Young, The Journal Once Lost: Extracts from the Diary of John Sung, Genesis, 2008, хуудас. xiv-xv).
“Бүгдийг Есүст.” Дахилтыг дахиад дуулцгаая! Босоод дуулцгаая!
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг.
Татгалзах хийгээд өөрийгөө үгүйсгэх нь өөрчлөлттэйгээр эхэлдэг. Чи өөрийнхөө гэмийг гэмших ёстой бөгөөд өөрчлөгдөхийн тулд үүнийгээ орхих хэрэгтэй. Жон Санг агуугаар өөрчлөгдсөн учраас агуу Христ итгэгч байсан юм. Тэр маш агуугаар өөрийгөө үгүйсгэсэн учраас агуугаар өөрчлөгдсөн. Тэр өөрийнхөө тэтгэлэгийн медалууд хийгээд алтан нийгэмлэгийн түлхүүрээ далай руу хаясан. Хэдийгээр тэр химийн чиглэлээр доктор зэрэгтэй байсан ч академийн чиглэлээр явахаас татгалзан Хятад хийгээд Зүүн өмнөд Азийн хүмүүст сайнмэдээг тунхаглахаар явсан. Жон Санг өөрт нь байж болох тааламжит амьдралаас татгалзан өөрийгөө үгүйсгэсэн. Тэр өөрчлөгдөхөөс хэдхэн шөнийн өмнө Бурхан Жон Сангад ийнхүү хэлсэн,
“Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?” (Марк 8:36).
“Бүгдийг Есүст.” Дахилтыг дахиад дуулцгаая! Босоод дуулцгаая!
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг.
Чамайг хойш чангаагч ямар ч гэмийг орхи. Нэг бүрчлэн өөрийн гэмээ Бурханы өмнө гэмш. Ариун Сүнс чиний нүглийг илчлэн харуулах болтугай. Дэлхийгээс татгалз! Үүнийг орхи! Өөрийнхөө амьдрал Христийг тэргүүн байранд байлга. Есүс Христ рүү ирээд Түүний Цусаар бүх гэмээ угаалган ариус. Тэгээд бүх зүрх, сэтгэл, амьдралаараа Христийн төлөө амьдар! Бидэнтэй хамт Бямба гарагийн орой хамт байгаарай. Ням гарагийн өглөө болон орой бүр бидэнтэй хамт байгаарай. Бүх зүрх, сэтгэл, амьдралаараа Христийн төлөө амьдар! Энд дараад “Др Жон Сангын Жинхэнэ Өөрчлөлт” номыг уншаарай.
Босоод дууны номны гуравдугаарт байгаа “Бүгдийг Есүст” магтан дууг дуулцгаая.
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Бүх л миний амийн золилтын хүчнүүдэд:
Миний бүх л бодлууд, үгүүд, үйлдлүүд, Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг.
Миний хараа Есүс рүү чиглэснээс хойш бусад зүйлсээс би хараагаа салгасан;
Тиймд миний сүнсний хараа Зовдлол руу харах байдалд чиглэсэн.
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг.
Өө, ямар сүрдмээр! Ямар гайхамшигтай вэ! Алдарт Хаадын Хаан Есүс,
Намайг Түүний хайрлагдсан нэгэн хэмээн дуудагдахыг зөвшөөрөөч, Түүний далавчин дор амархыг зөвшөөрөөч.
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг.
(“Бүгдийг Есүст” Mary D. James, 1810-1883).
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Бүгдийг Есүст” (Mary D. James, 1810-1883).