Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




МЯГМАР ГАРАГИЙН БИДНИЙ МАЦАГ БАРИЛТ-
ӨДРИЙН ЗӨВЛӨМЖ

NOTES ON OUR FAST-DAY ON TUESDAY
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, August 12, 2018

“Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа. Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахгүй, харин нууцаар оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууцаар хардаг Эцэг тань та нарт буцааж төлнө” (Матай 6:17,18).


Есүс “Хэрвээ та нар мацаг баривал” гэж хэлээгүйг анхаараарай. Тэр ингэж хэлээгүй, харин “Та нар мацаг барихдаа” хэмээн хэлсэн. Өнөө цагийн хүмүүст мацаг барилт нь хачин жигтэй зүйл шиг санагддаг. Заримдаа хэт – сэжигч ээжүүд хэрвээ чамайг өдөржин юм идэхгүй явбал үхэхээр хоолоо хорьж байна гэж бодох болно. Ээжийгээ бүү мэхэл. Зүгээр л түүнд хоол идэхгүй гэдгээ хэл.

Хүн бүр мацаг барих ёстой биш. Хэрвээ чамд эрүүл мэндийн асуудал байдаг бол мацаг барих эхний өдрөөсөө өмнө эмчид өөрийгөө үзүүлэх хэрэгтэй. Манай чуулганд Др Жудит Каган эсвэл Др Крейтон Л.Чан руу очиж болно. Эсвэл бүр тэдэн рүү утасдаж болно. Др Жудит Каганы утас нь (213)324-3231. Др Крейтон Л.Чаны утас нь (323)819-5153. Хэрвээ чи сахарын өвчин, цусны даралт, эсвэл өөр ямар нэг өвчтэй бол Др Жудит Каган эсвэл Др Крейтон Л.Чан руу утасдахдаа санаа зовох хэрэггүй, эсвэл цуглааны дараа тэр хоёрын хэн нэгэнтэй нь уулзаж болно. Хэрвээ тэд чамайг мацаг барьж хэрэггүй гэвэл бид мягмар гарагт мацаг барьж байх үед ч гэсэн залбиралд цаг гаргаж болно. Тэр өдөр мацаг барихгүйгээр залбиралд бидэнтэй нэгдэж болно.

Наймдугаар сарын 14-ны Мягмар гарагт бид цуглаан дээрээ мацаг барилт зарлах гэж байгаа. Та нарын хэн нь ч албадлагаар мацаг барих хэрэггүй. Хэрвээ чи мацаг барьж байгаа бол хэн ч та нарыг бүртгэхгүй. Хэрвээ чи бидэнтэй мацаг барих бол энэ нь бүрэн сайн дурынх юм. Хэрвээ үүнийг хүсэж байгаа бол хийгээрэй. Хэрвээ хүсэхгүй байгаа бол тэгэх хэрэггүй.

Энэ бол бидний хувьд анх удаагаа хэдэн сарын турш мацаг барих өдөр хийх гэж байна. Лайберти Их Сургуулийн үндэслэгч Др Елмер Л.Таунсын мацаг барилт болон залбиралын хэрэгцээ гэсэн зүйлээс би сургамж авсан. Өнөөдрийн үгэнд гарах санаа хийгээд тайлбарууд нь Др Елмер Таунсын The Beginner’s Guide to Fasting, Bethany House Publishers, 2001 гэсэн номноос нь түүвэрлэн хүргэгдэж байгаа. Энэ бол сайн ном. Хэрвээ та нар хуулбарыг нь хүсэж байгаа бол Амазон комоос захиалаад авч болно.

Др Таунсын номонд хэд хэдэн мацаг барилтын талаар байгаа. Гэхдээ бид нэг өдрийн мацаг барилт буюу “Юом Киппур Мацаг барилт” гэдгийг нь хийх гэж байгаа. Энэ бол Иудей итгэгчдээс сахихыг шаарддаг байсан нэг өдрийн мацаг барилт юм (Левит 16:29).

Өнөөдөр Христ итгэгчдээс мацаг барилтыг шаарддаггүй – гэхдээ бидэнд мацаг барих нь зөвшөөрөгдсөн. Мацаг барилт нь биднийг өөрийн зан чанар хийгээд итгэлээ босгон байгуулахад дасгалжуулдаг учраас Есүс ийнхүү хэлсэн, “та нар мацаг барихдаа” (Матай 6:16).

Хэрвээ чи ерөөсөө мацаг барьж байгаагүй бол энэ нь чамайг бүтэн өдөр хоолгүй явах нь гэсэн айдаст хүргэж магадгүй. Гэхдээ жин хасахаар хоолны дэглэм барихаас илүүгээр чамд энэ нь муугаар нөлөөлөхгүй. Нэг өдрийн мацаг барилт нь Др Жудит Каган эсвэл Др Крейтон Л.Чан нар шиг - эмч “ОК” гэсэн л бол чамд энэ нь ямар нэгэн гэмтэл учруулахгүй.

Мягмар гарагийн нэг өдрийн “Юом Киппур Мацаг барилт” нь анх удаа мацаг барьж байгаа хүнд хамгийн сайн арга юм. Та нараас мацаг барилтыг шаардаагүй. Та нар үүнийг сүнслэг дасгалжуулалтын төлөө сайн дураараа хийнэ. Чиний мацаг барилт чинь Бурхан болон та хоёрын хооронд хийж байгаа хувийн харилцаа учраас бусад хүмүүс юу гэх бол хэмээн бодохоос бүү санаа зов. Мацаг барилт нь чамайг Бурханы төлөөх залбиралын дайчин болоход тустай.

Мягмар гарагт чамайг мацаг барих үед эсэргүүцэлтэй тулгарах болно. Чөтгөр чамайг эсэргүүцэх болно. Хэрвээ чи бусдын авралын төлөө эсвэл чуулганы төлөө залбирахад Сатан чамайг эсэргүүцэх болно. Мацаг барилт гэдэг бол амар зүйл биш. Тиймээс чи мацаг барилтын аянаа эхлэхдээ энэ нь хүнд байх болно гэсэн ойлголттойгоор хий. Гэхдээ шагналууд нь агуу их юм!

Нэг өдрийн Юом Киппур Мацаг барилт нь Библид нэг нар жаргалтаас нөгөө нар жаргалт хүртэл байсан. Хэрвээ чи бидэнтэй хамт нэг өдрийн мацаг барилт хийх гэж байгаа бол урьд өдрийн нар жаргахаас өмнө (ойролцоогоор оройн 8:30) нэг хөнгөн зүйл идэх хэрэгтэй. Нэг ширхэг банана эсвэл нэг аяга буурцаг ид. Дараагийн өдөр нь өглөөний цай эсвэл өдрийн хоол бүү ид. Мягмар гарагт нар жаргах үед энд цуглаан дээр та нарт зориулсан хоол бэлтгэсэн байна. Мягмар гарагт оройн 7:00 цагаас цуглаанд ирэхээс өмнө өөр нэг банана ч юмуу нэг хөнгөн юм идээд ир. Та нар энд ирэхэд бид каш болон хавчуургатай талх бэлдсэн байх болно. Тэгээд бид хэсэг залбираад тухайн өдрийнхөө мацаг барилт хийгээд залбиралын талаарх гэрчлэлээ хуваалцах боломж олгоно, тэгээд би бага зэргийн үг хуваалцана.

МЯГМАР ГАРАГТ МАЦАГ БАРЬЖ ЗАЛБИРАХДАА ЗОРИЛГОТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ӨДРИЙН МАЦАГ БАРИЛТЫН ЗОРИЛГО НЬ БЯМБА ГАРАГИЙН ОРОЙН ТОГЛООМООР ХҮМҮҮСИЙГ ЧУУЛГАНДАА АВЧИРАХ БИДНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БУРХАН АШИГЛАХЫГ ХҮСЭН ГУЙХ ЮМ. ХЭРВЭЭ БУРХАН ЭНЭ ТОГЛООМЫГ ЕРӨӨХГҮЙ БОЛ ХЭН Ч МАНАЙ ЧУУЛГАНД ИРЭХГҮЙ БӨГӨӨД ЭНЭ ТОГЛООМ НЬ ЗҮГЭЭР Л НЭГ ЧУУЛГАНЫ “СУУРЬ МАШИНЫ” НЭГ ХЭСЭГ ШИГ НЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ҮР ЖИМС ТӨРҮҮЛДЭГГҮЙ НЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ТӨДИЙ Л БОЛНО. БИДЭНД МАНАЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХЭД ХОНОГИЙН ШИНЭ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨӨ ЗАЛБИРАХ ӨӨР НЭГ МАЦАГ БАРИЛТЫН ӨДӨР БАС БАЙГАА. ГЭХДЭЭ БИ ЭРЭГТЭЙЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮН НЭГ БҮРЭЭС МЯГМАР ГАРАГИЙН МАЦАГ БАРИЛТ, ЗАЛБИРЛААР БЯМБА ГАРАГИЙН ОРОЙН ТОГЛООМООР МАНАЙ ЧУУЛГАНД ШИНЭ ХҮМҮҮСИЙГ АВЧРАХАД АШИГЛААЧ ХЭМЭЭН БУРХАНААС ХҮСЭЭЧ ХЭМЭЭН ГУЙЖ БАЙНА. ЧИ ӨӨР ЗҮЙЛСИЙН ТАЛААР ЗАЛБИРЧ БОЛНО – ГЭХДЭЭ ЭНЭ МАЦАГ БАРИЛТЫН ГОЛ ЗОРИЛГО БОЛ ШИНЭ ЗАЛУУСЫГ МАНАЙ ЧУУЛГАНД АВЧРАХЫН ТӨЛӨӨ БЯМБА ГАРАГИЙН ТОГЛООМЫГ БУРХАН АШИГЛАХЫН ТӨЛӨӨ ЧИГЛЭХ ХЭРЭГТЭЙ. ӨӨРИЙНХӨӨ ЗАЛБИРАЛЫН ГОЛ АНХААРЛЫГ ҮҮН РҮҮ ЧИГЛҮҮЛЭЭРЭЙ – БУРХАН ЭРЧҮҮДИЙГ ТОГЛООМОНД ХҮМҮҮС АВЧ ИРЭЭД, ТЭГЭЭД НЯМ ГАРАГТ ТЭД МАНАЙ ЧУУЛГАНД ИРЭХЭД ТУСЛАХЫН ТӨЛӨӨ. ЭНЭ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ МАЦАГ БАРИН ЗАЛБИРААРАЙ. ЭНЭ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ БИДЭНТЭЙ ХАМТ ЗАЛБИРАХ ЭМЭГТЭЙЧҮҮД БИДЭНД БАС ХЭРЭГТЭЙ.

Мацаг барилтаа Даваа гарагийн орой жижигхэн хөнгөн зүйл идээд эхэлж, тэгээд маргааш нь өглөөний хоол болон өдрийн хоолооо мацаг барихаа санаарай. Мягмар гарагийн оройн 7:00-д цуглаан дээр ирэх замдаа бага зэрэг хөнгөн зүйл идээд ирэээрэй, тэгээд бид хамтдаа бага зэрэг кааш болон хавчуургатай талх идээд мацаг барих болно.

“Та нар мацаг барихдаа”... Энэ нь Есүс мацаг барилтыг зөвшөөрсөн гэсэн утгатай. Христ итгэгчид Ариун Сүнснээс чиглүүлэг хийгээд хүчийг авахаар мацаг барьдаг. Др Жон Р.Райс ийнхүү хэлсэн, “Жинхэнэ мацаг барилт нь... Бурханы бидэнд өгөхийг хүсдэг ивээлийг авахад хүргэдэг гэдгийг би мэднэ.” Спиржеон, “Христийн чуулганууд бид мацаг барилтад өөрийгөө зориулах маш агуу ивээлээ алдсан” хэмээн хэлсэн. Др Р.А. Торрей бас, “Хэрвээ бид хүчтэй залбирал хийхийг хүсвэл бид мацаг барилттай залбирал хийх хэрэгтэй.” Агуу сайнмэдээ тараагч Жон Весли, “Чамд мацаг барилт болон залбирлын ямар нэг өдрүүд байдаг уу? Хаан ширээний нигүүлслийн шуурга... болон өршөөл энэрэл бууж ирэх болно.” Миний Хятад пастор Др Тимоти Лин ийнхүү хэлсэн, “Бидний сүнслэг ойлголт бид мацаг барин залбирч эхэлмэгц л үргэлж нээгддэг юм... Би үүнийг өөрийнхөө туршлагад үндэслэн хэлж байна.”

Энэ номлолыг гэртээ харихдаа аваад яваарай. Маргааш орой хөнгөн зүйл идээд мацаг барилтаа эхлэхэд бэлдэхдээ энэ номлолыг уншаарай. Та нар Даваа гарагийн оройгоос Мягмар гарагийн орой хүртэл мацаг барихдаа санаж байх хэдэн зүйлийг энд хэлж өгье:

1. Мацаг барилтаа нууцаар үйлд (аль болох). Өөрийгөө мацаг барьж байгааг эргэн тойрны хүмүүстээ хэлээд яваад байх хэрэггүй.

2. Мягмар гарагийн оройн мацаг барилтад Исаиа 58:6 дугаар зүйлийг цээжил.

“Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?” (Исаиа 58:6).

3. Мягмар гарагт мацаг барихдаа анхааралтайгаар хэд хэдэн удаа Матай 7:7-11 уншаарай.

“Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл, загас гуйхад нь түүнд могой өгөхгүй биз дээ? Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?” (Матай 7:7-11).

4. Наймдугаар сарын 18-ны Бямба гарагт сагс тоглоход манай эрчүүд залуусыг аврахын төлөө залбираарай.

5. Хоёр цаг тутамд 1 аяга усыг ихээр уугаарай. Хэрвээ чи кофе эсвэл цайг өдөр бүр уудаг байсан бол үүнийгээ (сүү эсвэл чихэргүйгээр) бас ууж болно. Хэрвээ чи толгой эргэлт мэдрээд байвал хүйтэн Спрайт эсвэл Севен-ап (нэг эсвэл хоёр) лааз ууж болно. Хүч тамирын ундаа битгий уугаарай!.

6. Хэрвээ эрүүл мэндийнхээ талаар ямар нэг асуулт байвал мацаг барихаасаа өмнө Др Жудит Каган эсвэл Др Крейтон Л.Чан нартай ярилцаарай. Тэдний утсыг дээр би хэлсэн байгаа.

7. Даваа гарагийн орой бага зэргийн хөнгөн зүйл идсэний дараа мацаг барилтаа эхлээрэй. Мягмар гарагийн орой хөнгөн юм идсэнээр мацаг барилтаа дуусгаарай – тэгээд Мягмар гарагийнхаа орой 7:00 цагт цуглаандаа ирээд хөнгөн хоол идээрэй.

8. Мягмар гарагийн өөрсдийнхөө залбиралыг ирэх Бямба гарагийн сагс тоглоход манай эрчүүд хүмүүсийг амжилттайгаар авчрахад анхаарлаа хандуулахыг санаараа.


Хэрвээ та нарт ямар нэг асуух зүйл гарах эсвэл ямар нэг хүндрэл учирвал Др Химерс над руу (818)352-0452 дугаар руу хэзээ ч хамаагүй залгаарай эсвэл манай эхнэр Химерс рүү (818)645-7356 залгаад надтай ярьж гэж хэлээрэй.

Та нарын мацаг барилт хийгээд залбирал чинь амжилттай байхын төлөө би залбирах болно! Өөр нэг хэлэх зүйл бол: Хэрвээ та мягмар гарагт ажил хичээлтэй бол эдгээр сэдвийн дагуу чимээгүйгээр тасралтгүй залбираараа. Мягмар гарагт энэ номлолыг өөртөө хадгалаад эдгээр (дээрх) 8 зүйлийг мартахгүйн тулд дахин дахин уншаараа. Бурхан таныг бүхнээр ивээх болтугай!

Доктор Р.Л Химерс Жр
Филиппой 4:13

Босоод магтаал дуу 4, “Залбирахыг минь Заагаач” дуулцгаая.

Залбирахыг минь заагаач, Эзэн, залбирахыг минь заагаач;
Энэ бол миний өдрөөс өдөрт дэх зүрхний минь хашгираан;
Би Таны хүсэл, Таны замыг мэдэхийг хүсэж байна;
Залбирахыг минь заагаач, Эзэн, залбирахыг минь заагаач;

Залбирлын хүч, Эзэн, залбирлын хүч,
Энд дэлхийд гэм, зовлон, санаа алдалт байна,
Хүмүүс орхигдож, үхэж, сүнснүүд алга болж байна;
Өө, надад хүчийг өгөөч, залбирлийн хүч!
Залбирахыг минь заагаач, Эзэн, залбирахыг минь заагаач;
Та бол өдрөөс өдөрт миний үлгэр дуурайл;
Та бол миний Батлан Даагч, одоо болон үүрд;
Залбирахыг минь заагаач, Эзэн, залбирахыг минь заагаач;
   (“Залбирахыг минь заагаач” Albert S. Reitz, 1879-1966).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Залбирахыг минь заагаач” (Albert S. Reitz, 1879-1966).