Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
БИДНИЙГ ДОРОЙТУУЛАГЧ ЧӨТГӨРҮҮДИЙГ ЯЛАХ НЬ – “ЭНЭ ТӨРӨЛ”!OVERCOMING THE DEMONS THAT WEAKEN US – Доктор Р.Л Химерс Жр “Есүсийг нэгэн айлд орох үед шавь нар нь Түүнээс - Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж аминчлан асуухад Тэр –Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна гэв”
|
Энэ орой би чөтгөрүүд хийгээд Сатаны талаар болон 1959 оноос хойш Америкт үндэсний хэмжээний том сэргэлтүүд байхгүй байгаа шалтгааныг Др Ж.А Пакер “өнөөгийн чуулганы доройтолд орсон нөхцөл байдал” хэмээн тодорхойлсон зүйлсийн талаар ярих гэж байна. Энэ үгийг би Др Мартин Лойд Жонсын номлолд үндэслэж байгаа. Ерөнхий сэдэв хийгээд санааг Др Лойд Жонсоос авсан.
“Есүсийг нэгэн айлд орох үед шавь нар нь Түүнээс -Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж аминчлан асуухад Тэр –Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна гэв” (Марк 9:28-29).
Би та нарыг эдгээр хоёр эшлэлийн талаар бодож үзээсэй хэмээн хүсэж байна. Би эдгээр эшлэлүүдийг Америк болон Барууны ертөнцийн “доройтолд орон” хашгирч буй чуулганууд – зарим талаараа манай чуулганд чиглүүлэн номлох гэж байна.
Өнөөдөр “сэргэлт” гэсэн яг энэ үгийг хүмүүс чухалд тооцохгүй байгааг би мэдэж байгаа. Тэд үүнийг талаар сонсох хүсэлгүй байгаа. Гэхдээ ийнхүү бодож байгаа тэдний шалтгаан нь Сатанаас улбаатай! Энэ сэдвээр хүмүүс бүү бодоосой хэмээн хүсдэг Сатаны нэг сэдэв бол энэ юм. Тиймээс өнөөгийн манай чуулганууд болон бүх л чуулгануудад маш хэрэгтэй байгаа энэ сэдвээр намайг ярих үед та бүхэн анхааралтай сонсохын төлөө би залбирч байна.
Энэ бол бидний хүн бүр анхааралтайгаар сонирхох хэрэгтэй сэдэв юм. Бид өнөөгийн чуулгануудын нөхцөл байдлын талаар маш анхаарахгүй л бол үнэхээр өрөвдөлтэй Христэд итгэгчид юм. Үнэндээ жинхэнэ сэргэлтийн талаар та нар сонирхохгүй байгаа бол жинхэнэ Христэд итгэгч мөн үү биш үү гэдэг чинь үнэхээр эргэлзээтэй юм! Хэрвээ чамд энэ чуулган болон бусад чуулганы талаарх анхаарал байхгүй байгаа бол чи бол үнэндээ амьд Христэд итгэгч биш юм! Дахин хэлэхэд бидний хүн нэг бүрийн анхааран сонирхох хэрэгтэй тэр зүйл бол жинхэнэ сэргэлт юм.
Тиймээс энэ талаар Марк есдүгээр бүлэгт гарч буй үйл явдалаас бодож эхэлцэгээе. Ариун Сүнс энэ үйл явдалыг Сайн мэдээний гурван ном болох Матай, Марк, Лук библид тусгахаар их анхаарал хандуулсан учраас энэ бол маш чухал үйл явдал юм. Би Маркийн хоёр эшлэлээс үүний талаар уншья. Маркийн өмнөх бүлэгт Христ Петр, Иакоб, Иохан гурвыг аваад уулан дээр гараад Хувирч өөрчлөгдсөн гайхалтай үйл явдалыг гэрчилсэн тухай гардаг. Гэхдээ уулнаас бууж ирэхэд маш олон хүмүүс үлдсэн дагалдагч нарыг нь бүчин аваад маргалдаж байгаатай таардаг! Есүстэй хамт бууж ирсэн гурав нь яг юу болоод байгааг ойлгоогүй байсан. Тэгээд тэдгээр хүмүүсээс нэгэн эр гарч ирээд хүүхэд нь чөтгөрт эзлэгдэн амнаасаа хөөс сахруулж, шүдээ хавирах байдалд хүргээд байгаа талаар Есүст хэлсэн. Тэгээд тэрээр “Тэр сүнсийг зайлуулаач гэж Таны шавь нарт би хэлсэн боловч тэд чадсангүй” (Марк 9:18) хэмээн хэлсэн. Тэд хичээсэн боловч харамсалтай нь бүтэлгүйтсэн.
Есүс тэр хүнээс хэдэн асуулт асуусан. Тэгээд Тэрээр дор нь тэр хүүгээс чөтгөрийг зайлуулсан. Тэгээд Христ гэртээ Дагалдагч нарын хамт харисан. Гэрт ирсний дараа дагалдагч нар Есүсээс “Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ?” хэмээн асуусан. Тэд хамаг байдгаараа л хийх гэж оролдсон. Өмнө тэд энэ тал дээр маш амжилттай байсан. Харин энэ удаад тэд үнэхээр бүтэлгүйтсэн. Гэтэл Христ зүгээр л, “Түүнээс гар” гэж хэлэхэд хүү бүрэн эрүүл болсон. Тэд “Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ?” хэмээн асуусан. Христ “Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна” (Марк 9:29) хэмээн хариулсан.
Одоо би энэ үйл явдлыг ашиглаад өнөөгийн манай чуулгануудын асуудлуудыг харуулах гэж байна. Энэ хүү бол өнөөгийн дэлхийн залуус юм. Дагалдагчид бол өнөөгийн манай чуулганууд юм. Манай чуулганууд залуучуудад туслах тал дээр уналтад байгаа гэдэг нь тодорхой биш гэж үү? Жорж Варнагын судалгаагаар манай чуулгануудад өссөн залуусын 88 хувь нь алдагдаж байгаа гэдгийг хэлдэг. Мөн дэлхийгээс маш цөөхөн залуусыг авралд авчирч байгаа, үнэхээр цөөхөн, бүр маш цөөхөн. Манай чуулганууд маш хурдтайгаар ган гачигт автан уналтад орж байгаа. Өмнөд Баптистууд нэг жилд л 1000 чуулганаа алдаж байна! Энэ бол тэдний байгаа байдал! Мөн манай бие даасан чуулгануудад ч гэсэн нэг их сайнгүй байгаа. Нөхцөл байдлыг харж байгаа хэнд ч гэсэн зуун жилийн өмнө байсан чуулгануудын талд нь ч манай чуулганууд хүрэхгүй байгаа гэдэг нь ойлгомжтой юм. Ийм л учраас Др Ж.А Пакер “өнөөгийн чуулганы доройтолд орсон нөхцөл байдал”-ын талаар ярих болсон.
Эдгээр дагалдагч нар шиг манай чуулганууд чадах бүхнээ хийж байгаа боловч бүтэлгүйтсээр л байна. Тэд энэ хүүд туслахаар оролдсон дагалдагч нар шиг үнэхээр муухайгаар бүтэлгүйтэж байгаа. Бидний асуух хэрэгтэй асуулт бол “Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ?” гэсэн зүйл юм. Энэ уналтын шалтгаан нь юу вэ?
Энэ Марк есдүгээр бүлэгт Христ яг энэ асуултад хариулсан гэж надад санагдаж байна. Өнөөдөр Христийн өгсөн хариулт дараагийн бид нарт ч гэсэн чухал хэвээр юм.
“Есүсийг нэгэн айлд орох үед шавь нар нь Түүнээс -Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж аминчлан асуухад Тэр –Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна гэв” (Марк 9:28-29).
Өнөөдрийн үгийн гурван энгийн хэсэгт хуваан үзье.
I. Нэгдүгээр асуудал бол “Энэ төрөл”
Тэд яагаад түүнийг хөөж чадаагүй вэ? Христ ийнхүү хэлсэн, “Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна.” Тэрээр нэг тохиолдол нь нөгөөгөөсөө ялгаатай гэдгийг тэдэнд хэлсэн. Өмнө нь Христ тэднийг тунхаглаж, чөтгөрийг зайлуулахаар илгээсэн – тэгээд тэд гадагшаа явж, тунхаглаж, олон чөтгөрийг зайлуулсан. Тэд маш баяр хөөртэйгээр буцан ирсэн. Тэд өөрсдөд нь чөтгөр захирагдаж байсан тухай ярисан.
Тиймээс уг хүүг тэдэн дээр авчирахад тэд өмнө хийж байсан шигээ адилхан зүйлийг хийгээд түүнд тусалж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Гэтэл тэд энэ удаад тэрчигээрээ бүтэлгүйтсэн. Эсрэгээрээ тэдний бүх л оролдлого хүүд ямар ч тус болоогүй бөгөөд тэд үүнд маш гайхсан. Тэгээд Христ тэдэнд “энэ төрөл нь” гэсэн зүйлийг ярисан. Тэдний өмнө тулгарч байсан зүйлс, хийгээд “энэ төрөл” хоёр хооронд ялгаа байсан.
Зарим талаараа асуудал нь үргэлж адилхан байдаг. Чуулганы ажил бол залуусын “нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл уруу, Сатаны эрхшээлээс Бурхан уруу эргүүлэхийн тулд юм.” (Үйлс 26:18) гэсэн үгийн дагуу тэднийг Сатан болон түүний чөтгөрүүдээс чөлөөлөх нь юм. Энэ бол бүх үе хийгээд бүх соёлд яг адилхан байдаг. Чуулганууд үргэлж л сатан хийгээд чөтгөрүүдтэй нүүр тулах шаардлагатай болдог. Гэхдээ чөтгөрүүд хоорондоо ялгаатай байдаг. Тэд бүгдээрээ адилхан биш. Элч Паул үүний талаар ийнхүү хэлсэн, “Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Ефес 2:2). Сатан бол хүч чадалтайгаар амьд хэвээр байгаа. Харин түүний дор эдгээр хүч сул чөтгөрүүд бас байгаа. Дагалдагч нар маш амархан эдгээр сул дорой чөтгөрүүдийг хөөж чадсан. Гэхдээ энд уг хүүд маш хүчтэй чөтгөр шүглэсэн байсан. “Энэ төрөл” гэдэг нь тэднээсээ ялгаатай байсан учраас маш их асуудал дагуулсан. Бидний хамгийн эхний олж мэдэх ёстой зүйл бол өнөөдөр бидний заавал нүүр тулах ёстой “энэ төрөл” гэдэг нь юу вэ гэдэг зүйл юм.
Бид “энэ төрөл” гэсэн үгсийг харж байх зуураа хэрвээ өнөөгийн пастор бүр л бидний байгаа тулаан бол сүнслэг тулаан гэдгийг ойлгож байвал би үнэхээр бахдах болно. Манай ихэнх пасторууд тэдний хийж байгаа ажил нь Сатан хийгээд тэдний ёрын муу сүнснүүдтэй хийж байгаа тулаан гэдгийг ерөөсөө боддоггүй гэдэг нь надад тодорхой байдаг. Сургуулиуд, бүр Библийн их дээд сургуулиуд ч гэсэн хүний аргад маш их анхаарал хандуулдаг. Гэхдээ тэд номлогч нарт тэдний гол асуудал нь сүнслэг ертөнцөд явагдаж байгаа гэдгийг ерөөсөө заадаггүй.
Тиймээс тэд өмнө нь амжилттай байсан тэр аргуудаа хэрэглэсээр байдаг. Өнөөдөр тэдний хуучин аргууд нь “энэ төрөлд” таарахгүй байгааг ойлгодгүй. Хүн бүр л хэрэгцээ байгааг мэдэж байгаа. Гэхдээ гол асуудал нь – яг юу хэрэгтэй вэ? гэдэгт байгаа. Өнөөдөр яг хэрэгтэй байгаа тэр хэрэгцээгээ ухаарах хүртэл дагалдагч нар энэ хүү дээр бүтэлгүйтсэн шиг бид ч гэсэн бүтэлгүйтсээр байх болно.
Өнөөдрийн “энэ төрөл” гэдэг нь юу вэ? “Энэ төрөл” бол чөтгөрийн Эксистентиализм /бодит байдал/ юм. Эксистентиализм нь хэрэв чи зөвхөн өөрөө туршлагаараа мэдсэн – зөвхөн үүнийг мэдэрсэн тэр л жинхэнэ зүйл гэсэн үзэл юм. Өнөөгийн хүмүүсийн бодол санаа “мэдрэмжийн чөтгөрт” сохлогдсон. Мэдрэмжийн чөтгөрийн бодил байдал та нарт хөөдөг туршлага – баталгааны мэдрэмж гэсэн зүйлс байх хэрэгтэй хэмээн хэлдэг. Чөтгөр та нарт хэрвээ чи мэдэрч байвал аврагдсан гэдэг чинь баталгаажиж байгаа юм хэмээн хэлдэг.
Эдгээр сохлогдсон хүмүүс Бурханы шүүлтэд итгэдгүй. Тэд зөвхөн мэдрэмжиндээ л итгэдэг. Тэд аврагдахад заавал мэдрэгдэх ёстой хэмээн боддог. Тэдэнд аврагдсан гэдгээ батлах мэдрэмжийн “баталгаа” хэрэгтэй байдаг. Тэдний “баталгаа” гэдэг зүйл хиймэл шүтээн юм! Тэд өөрсдийнхөө мэдрэмжид итгэхээс бус Есүс Христэд итгэдгүй! Бид хүмүүсээс “Чи Христэд итгэсэн үү?” хэмээн асуудаг. Тэд “үгүй” хэмээн хариулдаг. Тэд яагаад үгүй гэж хариулдаг вэ? Учир нь тэдэнд зөв мэдрэмж байхгүй учраас тэр юм! Тэд өөрсдийнхөө мэдрэмжүүдэд итгэснээс бус Христэд итгээгүй! Чөтгөрүүд тэдний бодол санааг сохолсон. “Энэ төрөлийн” чөтгөр зөвхөн залбирал болон мацаг барилтаар л зайлуулагддаг! Бид “энэ төрөлийн” саврыг эвдэхийн тулд заавал мацаг барих хэрэгтэй.
II. Хоёрдугаар асуудал нь тэдний аргууд бүтэлгүйтсэн.
Өнгөрсөн хугацаанд манай чуулгануудын хийж байсан зүйл үнэхээр тустай байсныг би ойлгож байна, гэхдээ “энэ төрөлд” цаашид энэ нь ямар ч нөлөөгүй болсон. Бид хуучин аргуудад тулгуурлаж байгаа учраас өөрсдийнхөө бараг бүх залуусыг алдаж, дэлхийгээс арай гэж хэн нэгнийг авралд авчирч байгаа. Энэ төрлийг буруу ойлгосон эрсдэлд би Ням гарагийн Сургуулийг буй болгох байсан. Гэхдээ энэ нь зуун жил, хорин таван жилийн өмнө бол маш үр дүнтэй байсан. Гэхдээ миний бодлоор өнөөдөр энэ бол өчүүхэн төдий л үнэ цэнэтэй. Авралын тухай тараах материалуудын талаар ч гэсэн би адил зүйлийг хэлэх байсан. Нэгэн цагт хүмүүс үнэхээр үүнийг уншаад, тэгээд чуулгануудад ирдэг байсан. Гэхдээ би аль ч пастораас, “Танай чуулганд энэ тараах хуудсыг уншаад ирсэн, тэгээд аврагдсан залуус байгаа юу?” гэсэн энгийн зүйлийг асуух байсан. Бидний энэ цаг үед “энэ төрөл” нь бидний хуучин хэрэглэж байсан аргуудад огт өөрчлөлт өгөхгүй байгаа нь маш тодорхой юм. Мөн би айл бүрийн хаалга цохиод явдаг энэ аргыг хэрэглэх байсан. Энэ нь өнгөрсөнд маш үр дүнтэйгээр ашиглагдсан, гэвч “энэ төрөлтэй” тулгарсан өнөө цагт энэ нь залуусыг чуулганд авчрахад ямар ч нэмэргүй болсон.
Өнөөдөр “энэ төрөлд” хэрэглэж байгаа тэдний арга ямар ч нэмэргүй зүйлс болох нь тодорхой байгаа. Өөрөөр хэлбэл, Христ амжилттай байсан талаараа ийнхүү хэлж байсан, “Та нар энэ тохиолдолд бүтэлгүйтсэн шалтгаан нь та нарт байгаа хүч чинь бусад тохиолдолд үр дүнтэй байсан ч одоо бол хүрэлцэхгүй юм. “Энэ төрөлийн” хүч дор байгаа энэ хүүд туслахад та нарын хүч хүрэхгүй юм.”
Бидний өмнө нь хэрэглэсэн арга өнөөдөр ямар ч үнэ цэнэгүй болсон талаар олон зүйлийг мэддэг пасторууд байгааг би мэднэ. Гэхдээ тэд Сатаны “санаануудаас – багаж хэрэгслүүдээс” (II Коринт 2:11) илүүтэйгээр арга барилын талаар тунгаан бодоход сургагдсан байдаг – тиймээс тэд хуучнаасаа дор шинэ аргуудыг ямар ч бодолгүйгээр солидог - хэрвээ бид чуулгандаа байнгын хүнтэй байлгахын тулд залуусыг авчрахаар хичээвэл үүнийг л хийдэг. Жишээ нь бидэнд залууст Эхлэл библи дээрх бүтээл бол үнэн ба хувьсалын онол нь худлаа гэдгийг “батлах” хариултыг өгөх тиймэрхүү хүмүүс байдаг. Хэрвээ бид хувьслын онолын худлыг баталж, хариултыг нь Эхлэл библиэс олоод залууст хэлчихвэл тэд өөрчлөгдөөд, дэлхийн амьдралаа орхиод чуулганд ирэх болно хэмээн боддог. Тэд өнөөдрийн асуудлаа ингэж шийднэ хэмээн иймэрхүү аргаар боддог.
Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Хүмүүс [өршөөл эрсэн] байдалдаа өөрийнхөө итгэлийг ойлгож байсан тэр үедээ яг арваннайм дугаар зууны эхэнд байсан адилхан аргатай байсан. Бидэнд зааж байсан тэдний зүйлс бол Христийн үнэнийг харуулахын тулд байсан, гэвч тэд үүнийг нь хийгээгүй. ‘Энэ төрөл’ нь цаашид ерөөсөө ил гарч ирж чадахгүй болсон.”
Өөр нэг бүтэлгүйтсэн арга бол орчин цагийн орчуулгын хэрэглээ юм. Залуус Кинг Жеймс Библийг ойлгож чадахгүй байна гэхийг бид сонсож байсан. Бидэнтэй хэрэгтэй зүйл юу вэ гэвэл орчин цагийн хэл дээрх Библи юм. Тэгээд залуус үүнийг нь уншисан. Тэгээд тэд “Энэ бол Христ итгэл” хэмээн хэлэх болно – тэгээд тэд манай чуулгануудад бөөнөөрөө ирэх болно. Гэвч энэ нь тэгээгүй. Үнэндээ яг эсрэг зүйл нь болсон. Би зөвхөн залуустай жар гаруй жил ажиллаж байна. Үнэндээ эдгээр орчин цагийн орчуулгууд нь залуусыг ерөөсөө татахгүй байгааг би мэддэг. Үнэндээ, тэдний олонх нь “Энэ нь нэг л биш байна даа. Энэ яг библи шиг сонсогдохгүй л байна даа” гэхийг сонсдог.
Би хэзээ ч орчин цагийн орчуулгаас номлож байгаагүй бөгөөд цаашид ч хэзээ ч тэгэхгүй. Цаг үргэлж л залуус манай чуулган хийгээд бидэнтэй адил дэлхийн бусад чуулганд залуус өөрчлөгдөж байгааг бид үргэлж харсаар байгаа. Эдгээр орчин цагийн орчуулгууд хичнээн үнэтэй байлаа ч гэсэн эдгээр нь асуудлыг шийдвэрлэхгүй юм. Тэд “энэ төрөл”-д таардаггүй.
Тэд өөр юуг оролддог вэ? Өө, нэг том зүйл нь бол орчин цагийн хөгжим! “Бид тохирох хөгжимтэй болж, тэгээд залуус ирээд, тэгээд Христ итгэгч болно.” Энэ үнэхээр гунигтай. Би үүн дээр тайлбар хэлэх хэрэг байна уу? Лос-Анжелст Өмнөд Баптист чуулганы түрээсэлсэн байгууламжтай бид таардаг. Пастор нь подволк өмсөж, ширээн дээрээ суудаг. Тэр үг дамжуулахаасаа өмнө цаг гаруй рок хөгжим тоглодог. Манай хүмүүсийн нэг нь үүнийг шалгахаар тийш очсон. Тэр үнэхээр балмагдсан. Тэр үйлчлэл нь харанхуй, өрөвдмөөр, ерөөсөө сүнслэг зүйлгүй байсан хэмээн хэлсэн. Тэр тэдгээр хүмүүс сүнсийг авардаггүй, бөгөөд манай залуус үйлддэг шиг цаг гарцуй залбирдаг гэдгийг төсөөлж ч чадахгүй байсан хэмээн хэлсэн. Нэг цаг юу ч биш, харин залбирал гэж үү? Үүнийг март! Тиймээс, орчин цагийн рок хөгжим “энэ төрөлиийг” ялахад бас л бүтэлгүйтсэн.
III. Гуравдугаар асуудал нь бидэнд чөтгөрийн хүчийг доош унагаж, үүнийг няцлах ямар нэг зүйл хэрэгтэй бөгөөд үүнийг хийж чадах цорын ганц зүйл бол Бурханы хүч юм!
Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Бид ‘энэ төрөл нь’ хэдий агуу ч гэсэн бидэнд хэрэгтэй зүйлс нь илүү мэдлэг, илүү ойлголт, илүү өршөөл уучлалт, [орчин цагийн орчуулга, эсвэл рок хөгжим] биш, харин Бурханы хүч эдгээрээс хавьгүй илүү хүчтэй гэдгийг ухаарах явдал юм – үгүй ээ, бидэнд хүний сүнсийг нэвтлэн ороод, түүнийг нь эвдэж, нурааж, тэгээд тэднийг шинэ болгодог тийм хүч хэрэгтэй. Энэ бол амьд Бурханы хүч юм.” Энэ нь биднийг дараагийн эшлэл рүү хөтөлдөг,
“Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж аминчлан асуухад Тэр –Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна гэв” (Марк 9:28-29).
Залбирал болон мацаг барилт. Өнөөгийн манай чуулганууд “энэ төрөлийн” Сатаны дайралтыг ялах өөр зүйл гэж нэг ч үгүй. Өнөөдөр манай чуулганууд залуучуудад хүрч чадахгүй байгаа. Бид юу хийж чадах вэ? “Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна.”
Зарим “эрдэмтэн” ингэж хэлэх байх, “хамгийн шилдэг бичээс ‘болон мацаг барилт’ гэж байдаггүй.” Гэхдээ энэ “эрдэмтэн” чөтгөрүүдийн талаар юу мэдэх вэ? Тэд манай хотын их дээд сургуулийн хотхон болон гудамжнуудаас үл итгэгч нарыг өөрчлөх талаар юу мэддэг вэ? Тэр сэргэлтийн талаар юу мэдэх вэ – яг одоо Хятадад өрнөж байгаа тэр сэргэлтийн талаар? Тэр эдгээр зүйлсийн талаар юу ч мэддэггүй. Би амьдралдаа гэм нүгэл – няцарч буй сэргэлтийг өөрийн нүдээр гурвантаа харсан. Би эдгээр гурван сэргэлтэд номлол хийх болсон талаараа бодоход үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Эдгээр нь евангелист цугларалт биш байсан. Энэ бол хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы хүч орж ирээд тэднийг эвдэж, тэднийг няцалж, тэднийг даруусгаж, Христ Есүс дотор тэднийг шинэ бүтээл болгосон тийм цаг үе байсан!
Тиймээс бид “мацаг барилт” гэсэн үгийг хассан хоёр эртний бичээсийг хэрэглэдгүй. Гностикчууд мацаг барилтыг маш их онцгойлдог. Тэгээд Синайтикус бичээсийг хуулбарлаж байсан хүмүүс Гностикчууд энэ эшлэлийг ашиглахыг нь болиулахаар “мацаг барилт” гэсэн үгийг нь хассан. “Гностикчууд хоол сойх байдлаар мацаг барьдаг байсан.” (William R. Horne, Trinity Evangelical Seminary, “The Practice of Fasting in Church History,” хуудас. 3). Орчин цагийн “судлаачид” хуулбарлагчид эдгээр үгсийг нэмсэн хэмээн бидэнд хэлдэг. Гэхдээ тэд үүнийг арилгасан нь маш тодорхой байдаг. (The Secret History of the Gnostics: Their Scriptures, Beliefs and Traditions, Andrew Phillip Smith, бүлэг 5, хуудас1). Христ “болон мацаг барилт” гэж хэлснийг бид мэднэ. Бид яаж үүнийг мэдэж байна вэ? Бид үүнийг хоёр шалтгааны улмаас мэдэж байна. Нэгдүгээрт, дагалдагч нар өмнө нь чөтгөрүүдийг зайлуулахдаа залбирч байсан нь тодорхой. Тиймээс үүн дээр ямар нэг өөр зүйл нэмэх шаардлагатай болсон. Ямар нэг нэмэлтээр хэрэгтэй байсан тэр зүйл нь – мацаг барилт! Зөвхөн залбирал хангалтгүй байсан. Мөн удаах нь бид үүнийг туршлагаараа мэднэ. Бидний хувьд мацаг барьж өөрсдийн зүрх сэтгэлээр мацаг барилт болон залбиралд өөрсдийгөө зориулахад Бурхан ямар ажил хийдгийг бид өөрийн нүдээр харж байсан.
Одоо би Др Мартин Лойд Жонсын өөр нэгэн үгээс эш татаад дуусгах төлөвлөгөөтээй байна. Ямар гайхамшигтай номлогч вэ! Ямар агуу бодолтой юм бэ! Түүний төлөө би Бурханд хичнээн их талархадаг гээч. Өөр нэг газар тэрээр ийнхүү хэлсэн,
Бидэнд тулгараад байгаа мацаг барих асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй юу үгүй юу? гэсэн асуудал нь намайг үнэхээр гайхширалд хүргэдэг. Үнэн бол энэ бүхэл бүтэн сэдэв яг бидний амьдралаас болон бидний бүх Христ итгэлийн бодол санаанаас арчигдах мэт санагдаж байна гэж үү?
Бид “энэ төрлийг” ялан дийлж болохгүй байгаа шалтгаан нь өөр бусад ямар ч зүйлсээс илүүгээр энэ асуудал юм.
Би чуулганаа ердийн мацаг барилтад уриалан дуудах гэж байна. Үүний талаар би дараа өшөө олон зүйл хэлэх болно. Бид мацаг барьж байх үед энэ талаар та бүхэнд өөр зүйлсийг хэлэх болно. Би хэрхэн мацаг барих болон яаж үүнийг дуусгах талаар та нарт хэлэх болно.
Тэр үед залбиралын цуглаан эхлэхээс өмнө бид энэ чуулган дээрээ цуглаад, хамтдаа хоол идэх болно. Др Каган хэсэг хүмүүст хэсэг хугацаанд хүмүүс рүү утсаар яриулах болно. Бусад нь залбиралд өөрсдийгөө зориулж, Др Каган болон бид хоёр та нарын асуултад хариулах болно.
1. Бид өөрсдийн шинэ төлөвлөгөө амжилттай хэрэгжихийн төлөө залбирна.
2. Бид шинж хөвгүүдийн “сүрэг” болон шинэ охидуудын “сүрэг”-ийн төлөө залбирна. Энэ “сүрэг” нь Бямба, Ням гарагийн өглөө, Ням гарагийн орой ирдэг дагалдагч болох сонирхолтой тав эсвэл зургаан хүмүүс байгаа.
3. Бид бас манай чуулган дахь өөрчлөлтийн төлөө залбирах болно. Ялангуяа бид “энэ төрөл”-ийн төлөө анхаарал хандуулан залбирах болно – мэдрэмжийн араас хөөцөлддөг хүмүүсийг боолчилдог чөтгөрүүдийн эсрэг залбирна.
Одоо би ингээд л Есүсийн талаар ярихгүйгээр цуглааныг дуусгахгүй ёсгүй. Бидний бүх хэрэгцээ бол Түүнийг олоход чиглэдэг. Еврей библид ийнхүү дурьдсан,
“Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэр элч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг” (Еврей 2:9).
Бурханы Хүү Есүс нүгэлтнүүдийн оронд тэдний өмнөөс үхсэн. Тэр мах болон ястайгаар бодит биеэр чамд амь өгөхөөр үхлээс амилсан. Чи Есүст бууж өгсөн тэр мөчид загалмай дээрх Түүний үхлээр гэм нүгэл чинь хүчингүй болно. Чи Аврагчид өөрийгөө өгсөн тэр мөчид Христийн гайхамшигт Цусаар чиний гэм нүгэл Бурханд бичсэн зүйлсээс үүрд мөнхөд арчигдан цэвэрлэгдэх болно. Чамайг Эзэн Есүс Христэд итгэж, Түүгээр гэмээсээ аврагдахын төлөө бид хичнээн залбирах билээ. Амен, мөн дахиад Амен. Одоо бүгдээрээ босоод магтан дууны номон дахь дөрөвдүгээр дууг дуулцгаая.
Хамгаалалт нь хэзээ ч унахгүй хүчит цайз бол бидний Бурхан
Үхлийн бузар муу цутгалдсан үер дунд ч бидний туслагч нь Тэр
Бидний эртний дайсан биднийг уй гашууд унагахаар чармайсаар л
Түүний заль мэх, хүч нь агуу бөгөөд хорсол зэвүүцлээр дүүрэн
Ертөнцөд түүнтэй зэрэгцэх хэн ч үгүй.
Бид өөрийн хүчинд найдвал чармайлт нь үр дүнгүй болох байсан,
Бурханы Хүний өөрөө сонгосон зөвт Хүн бидний талд байгаагүй,
Тэр нь хэн байх талаар асуусан уу? Христ Есүс, Энэ бол Тэр юм;
Үеэс үед мөнхөд хэвээр Түүний нэр Эзэн Бурхан,
Тэр тулаанд гарзаагүй ялах ёстой.
(“Хүчит цайз бол Бидний Бурхан,” Martin Luther, 1483-1546).
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Эрт-Цагийн Хүч” (Paul Rader, 1878-1938).
БИДНИЙГ ДОРОЙТУУЛАГЧ ЧӨТГӨРҮҮДИЙГ ЯЛАХ НЬ – “ЭНЭ ТӨРӨЛ”! OVERCOMING THE DEMONS THAT WEAKEN US – Доктор Р.Л Химерс Жр “Есүсийг нэгэн айлд орох үед шавь нар нь Түүнээс - Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ? гэж аминчлан асуухад Тэр –Энэ төрөл нь зөвхөн залбирал болон мацаг барилтаар л гарч чадна гэв” (Марк 9:28-29). (Марк 9:18) I. Нэгдүгээр асуудал бол “Энэ төрөл,” Үйлс 26:18; Ефес 6:12; 2:2. II. Хоёрдугаар асуудал нь тэдний аргууд бүтэлгүйтсэн, II Коринт 2:11. III. Гуравдугаар асуудал нь бидэнд чөтгөрийн хүчийг доош унагаж, үүнийг няцлах ямар нэг зүйл хэрэгтэй бөгөөд үүнийг хийж чадах цорын ганц зүйл бол Бурханы хүч юм! Еврей 2:9. |