Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХРИСТИЙН СОРИЛТ БОЛОН
САТАНЫ УНАЛТ!

THE TEMPTATION OF CHRIST
AND THE FALL OF SATAN!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, July 29, 2018


Эзэн Есүс Христ Сатантай нүүр тулсан. Матай 4:1 үзээрэй. Энэ нь Скотфилд Библи Судлалын 997 дугаар хуудсанд байгаа.

“Есүс чөтгөр-[өөр] соригдохоор цөл уруу Сүнсээр хөтлөгдөв” (Матай 4:1).

Анхааралтай үзээрэй. Сатаны анхны нэр энд “чөтгөр” гэж гарч байна. Грек хэлэндээ энэ нь “diabolos” буюу “гүтгэгч” эсвэл “гүжирдэгч” гэсэн утгатай. Тэр Есүсийг сорисон, хэрвээ Христ түүнд бууж өгвөл түүнийг тэр “гүжирдэж” болох байсан. Одоо гуравдугаар зүйлийг үзээрэй,

Соригч ирээд, Түүнд -Хэрэв Чи Бурханы Хүү мөн бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа гэв” (Матай 4:3).

Сатаны гарч байгаа хоёр дахь нэр бол “соригч” юм. Энэ нь Грек хэлний “pěirazō” гэсэн үгнээс гаралтай “сорих эсвэл “шалгах” гэсэн утгатай. Есүс Дэд хууль 8:3-с эш татсан, “Гэвч Есүс -"Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна" гэж бичигдсэн байдаг гэж хэлэв.” (Матай 4:4).

Одоо Чөтгөр өөрөө Бичээсээс эш татсан. Шекспирын хэлсэн энэ үг үнэхээр зөв байсан, “Чөтгөр өөрийнхөө зорилгын төлөө бичээсийг ч ашиглаж чаддаг.” Чөтгөр хэдийгээр яг зөвөөр хэлээгүй ч гэсэн Дуулал 91:11-12 дугаар зүйлийг эш татсан. Ер нь Еховагын Гэрчүүд болон Мормончууд шиг хуурамч шашныхан Библийн зарим эшлэлийг эш татдаг, гэхдээ тэд эш татахдаа яг зөвөөр ашигладгүй. Есүс Чөтгөрт яг зөвөөр хариулсан,

“Есүс -"Өөрийн Бурхан Эзэнээ бүү сорь" гэж бас бичигдсэн байдаг гэв.” Дэд хууль 6:16 (Матай 4:7).

Тэгээд Чөтгөр Есүсийг гурав дахь удаагаа хэрвээ Есүс түүнд мөргөвөл дэлхийн бүх хаанчлалыг Түүнд өгье хэмээн сорисон. Одоо Матай 4:10 үзээрэй,

“Есүс -Зайл, Сатан аа! "Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил" гэж бичигдсэн байдаг юм гэж хэллээ.” Дэд Хууль 6:13 болон 10:20-с эш татсан (Матай 4:10).

Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн, “Эзэн Есүс маань Сатанд хариулах бүрдээ Үгээр [Библийн] хариулсан. Уг эшлэлийн дараагийн “Тэгээд диавол Түүнийг орхиход,” (Матай 4:11) үгийг бид үзвэл [Библи] Чөтгөрт зохих хариултыг өгсөн нь тодорхой байна.” (J. Vernon McGee, Thru the Bible, Матай 4:1-11 тайлбар).

Аравдугаар эшлэлд Есүс Чөтгөрийн гурав дахь нэрийг өгснийг хараарай, “Зайл, Сатан аа...” Энэ нь Грек хэлний “Satanas” гэсэн үгнээс гаралтай “буруутгагч” гэсэн утгатай. Есүс Өөрийгөө унахгүй гэдгийг харуулахын тулд шалгагдсан. Та бид нар Эзэн Есүс Христ шиг хүчтэй биш гэдгээ мэддэг. Гэхдээ бид Түүнийг үлгэр дуурайлал болгон Түүний цэрэг, дагалдагчаар байж чадна! Христ сорилт бүрийг Бурханы Үг болох Библиэр хариулсаныг анзаараарай. Тэр ингэж хэлээгүй, “За яахав, би инэгж эсвэл тэгж бодож байна,” эсвэл “За яахав, би илүү дээр арга байгаа гэдэгт итгэж байна.” Есүс зүгээр л Чөтгөрт яг зохих хариултыг нь Библийн үгээр хариулсан. Би өөрийнхөө мастер зэргийг маш либерал Библийг-эсэргүүцдэг Сургуульд төгссөн. Надад Жон Каганы сурч байгаа сургууль шиг сайн сургуульд явах хангалттай мөнгө байхгүй учраас тэнд явахаас өөр аргагүй байсан. Би багш нарт хариултыг Библиэс эш татаад л өгч сурсан. Тэд намайг богинохон-бодолтой Фунаменталист хэмээн хочилдог байсан. Энэ нь надад огтоос дарамт болж байгаагүй! Би Есүсийг дагаж байсан. Би Түүнийг дагалдагч байсан – тэднийх биш!

Ийм л учраас чи энд ирээд Библи үзэх нь чамд маш чухал юм. Өөр чуулган эсвэл Библи Судлал руу бүү яв. Бүлгийг удирдаж байгаа хүн нь Библи сайн мэдэхгүй байж магадгүй бөгөөд та нарыг Христийн дагалдагчаар өсгөж чадахгүй байж болно. Хэрвээ чи энд явсаар байвал бид чамд Бурханы цэвэр Үгийг заах бөгөөд чи олон чухал эшлэлийг цээжлэх болно. Энд өнөөдөр чиний цээжлэх нэг үг байна,

“Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Таны үгийг би зүрхэндээ хадгалсан” (Дуулал 119:11).

Одоо Бурханы үг болох Библиэс Сатан хаанаас ирснийг та нар үзээсэй гэж би хүсэж байна. Зарим олиггүй шинэ-евангелистууд Сатаны талаар мэдэх нь тийм чухал биш гэж хэлж магадгүй. Гэхдээ хэрвээ чи Христийн дагалдагч болохыг хүсэж байгаа бол Чөтгөрийн талаар зарим зүйлсийг заавал мэдэх ёстой! Исаиа 14:12-15 гаргаарай. Энэ нь Скотфилд Библи Судлалын 726 дугаар хуудсанд байгаа. Одоо бүгдээрээ босоод намайг үүнийг чангаар уншихад та нар аяархан уншаарай.

“Аяа, Үүрийн хүү, Лүсифер. Чи яаж тэнгэрээс унав аа? Үндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа! Учир нь чи зүрхэндээ "Би тэнгэр уруу гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна. Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно" гэсэн. Гэвч чи Үхэгсдийн орон уруу, нүхний хамгийн гүнд хүртэл хаягдана.” (Исаиа 14:12-15).

Одоо сууцгаана уу.

Энэ 12 дугаар зүйлд Чөтгөрийг “Лүсифер” хэмээн дуудсан. Энэ нь еврейгээр “гялбаат цолмон” гэсэн утгатай. Зөвхөн Чөтгөрийн “Гялбаат цолмон” гэсэн нэрийг мэдэх нь хожим та нарт маш их тус болох болно. Зарим хуурамч итгэгч хийгээд Пентокост бүлгийн хүмүүс “гялбаат цолмон” гэдгийг Ариун Сүнс хэмээн боддог. Үгүй ээ! Үгүй ээ! Энэ бол Сатан! Энэ бол Лүсифер! Библийн II Коринт 11:14-д, “Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг” гэсэн байдаг. Та нар хэн нэгний толгой дээр гэрэл байхыг харвал энэ нь Сатан юм! Энэ бол Бурхан биш! Энэ нь Ариун Сүнс биш! Энэ бол “гэрлийн тэнгэрэлч болон хувирсан” Сатан юм. Өнөөдөр хүмүүс үхээд, Тэнгэрт очоод, тэгээд дэлхийд буцаад ирсэн тухай алдартай номууд байдаг. Тэд бараг ихэнх нь Тэнгэрт “гэрэл” харсан тухай ярьдаг. Үнэндээ эдгээр тохиолдол бүр нь Сатанд хууртагдсан байдаг – тэд Сатаныг харсан бөгөөд үүнийг Бурхан хэмээн боддог! Гэхдээ энэ нь боломжгүй. Христ бидэнд ийнхүү хэлсэн,

“Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй” (Иохан 1:18).

Хэрвээ тэд үнэхээр “гэрэл” харсан бол тэр нь Бурхан биш юм! Энэ бол нэг бол Лүсифер (Сатан) эсвэл түүний чөтгөрүүдийн нэг юм! Хэзээ ч Бурхан биш!

Исаиа 14:12 руу эргээд оч. Лүсифер тэнгэрээс газарт хаягдахдаа “үндэстнүүдийг дордуулагч” болсон. Лүсифер анхандаа Тэнгэр дэх хүчирхэг тэнгэрэлч байсан. Гэхдээ Лүсифер Хүчирхэг Бурханы байрыг эзлэхээр оролдсон учраас Тэнгэрээс хаягдсан. Намайг Исаиа 14:13-15 уншиж байх зуур анхаараарай. Босцгооно уу.

“Учир нь чи зүрхэндээ "Би тэнгэр уруу гарна. Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно. Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна. Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно" гэсэн. Гэвч чи Үхэгсдийн орон уруу, нүхний хамгийн гүнд хүртэл хаягдана.” (Исаиа 14:13-15).

Скотфилд Библи Судлалын 726 дугаар хуудасны доод хэсгийг үзээрэй. Энд “уг 12-14 дүгээр зүйл нь мэдээж Сатаныг хэлж байгаа... Энэ гайхалтай эшлэлүүд дэлхий дээрх гэм нүглийн эхлэлийг харуулдаг. Лүсифер ‘Би тэгэх болно‘ гэж хэлэхэд гэм эхэлсэн. Одоо Илчлэлт 12:9 үзээрэй. Энэ нь Библийн хамгийн сүүлийн 1341 дүгээр хуудсанд байгаа. Намайг уншихад дагаад уншаарай.

“Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нар нь ч доош хаягдав” (Илчлэлт 12:9).

Энд гарч байгаа “Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан гэгддэг эртний могой” нь агуу том луу болох Сатан Лүсифер юмм. Ихэнх орчин цагийн эрдэмтэд дэлхийн эцсийн цагт өөр нэг Сатаныг хөөх цаг байгаа гэдэг. Бидний Исаиа 14 дүгээр зүйлээс үзсэнтэй адилхан доош хаялтыг эдгээр эшлэл бидэнд тайлбарлаж өгдөг. Аль ч тохиолдолд энэ нь Сатан хаанаас ирснийг харуулдаг. Мөн энэ 9 дүгээр зүйлээс бид “Түүний хамт тэнгэр элч нар нь ч доош хаягдав” гэдгийг мэддэг. Ингэж чөтгөр болсон эдгээр эсэргүүцэгч тэнгэрэлчүүд Есүстэй нүүр тулсан талаар Библи өгүүлдэг. Энэ талаар Илчлэлт 12:9-д өөр нэг анхаарал татсан хэсэг байгаа, “бүх ертөнцийг мэхлэгч Сатан.”

Хэдийгээр Винстон Черчилл Христийн чуулганд-явдаг нэгэн биш байсан ч Чөтгөр байдгийг ухаарсан байсан. Дэлхийн II дайнд Гитлерийн ард чөтгөр байж, чөтгөрүүд нь Германчуудыг хүчирхэгжүүлж байсныг Черчилл мэдэж байсан. Черчилл үүнийг мэдэж байсан учраас л Гитлертэй энх тайвны хэлэлцээр хийгээгүй юм. Лорд Халифахс шиг бусад хүмүүс болон “энх тайвныг тогтоогчид” Гитлертэй энх тайвны хэлэлцээр хийж болно гэж бодож байсан. Гэхдээ Черчилл энэ дэлхийн чөтгөрийн хүчнүүдийг мэдэж байсан учраас энэ нь зогсоогдох ёстой бөгөөд эс бөгөөс Черчиллийн хэлсэн шиг “Христ итгэлийн нийгэм” гэдэг зүйл төгсөх болно гэдгийг мэдэж байсан.

Христийн дагалдагчийн хувьд бид тэмцэх ёстой зүйл бол энэ юм. Манай хамтрагч пастор Рев. Жон Каган бидний дайсан – Чөтгөр – талаар өнөө орой 6:15-д номлох болно. Бид та бүхэнд оройн сайхан халуун хоол бэлдэх бөгөөд та нар пастор Жоны номлолыг сонсохоор ирээрэй. Өнөө орой 6:15-д ирнэ гэдэгт итгэж байна!

Одоо босоод Лүүтэрийн агуу магтан дуу “Хүчит цайз бол Бидний Бурхан” хамт дуулцгаая. Энэ нь та нарын магтан дууны нэгдүгээрт байгаа. Босоод үүнийг дуулцгаая!

Хамгаалалт нь хэзээ ч унахгүй хүчит цайз бол бидний Бурхан
   Үхлийн бузар муу цутгалдсан үер дунд ч бидний туслагч нь Тэр
Бидний эртний дайсан биднийг уй гашууд унагахаар чармайсаар л
   Түүний заль мэх, хүч нь агуу бөгөөд хорсол зэвүүцлээр дүүрэн
Ертөнцөд түүнтэй зэрэгцэх хэн ч үгүй.

Бид өөрийн хүчинд найдвал чармайлт нь үр дүнгүй болох байсан,
   Бурханы Хүний өөрөө сонгосон зөвт Хүн бидний талд байгаагүй,
Тэр нь хэн байх талаар асуусан уу? Христ Есүс, Энэ бол Тэр юм;
   Үеэс үед мөнхөд хэвээр Түүний нэр Эзэн Бурхан,
Тэр тулаанд гарзаагүй ялах ёстой.
   (“Хүчит цайз бол Бидний Бурхан” Martin Luther, 1483-1546).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Хүчит цайз бол Бидний Бурхан” (Martin Luther, 1483-1546).