Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ДАГАЛДАГЧ БОСГОХ ХРИСТИЙН АРГА

CHRIST’S METHOD OF MAKING DISCIPLES
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, July 15, 2018


Матай 10:1 дүгээр эшлэл гаргаарай. Энэ нь Скотфилд Библи Судлалын 1008 дугаар хуудсанд байгаа. Уг эшлэлийн эхний хэсгийг үзээрэй.

“Есүс арван хоёр шавиа дуудаад...”

Энд гарч байгаа “шавь” гэдэг үг нь Грек хэлний “mathétés” гэсэн үг юм. Шинэ гэрээн дэх энэ үг нь багшаасаа сурдаг, тэр багшаа дагадаг хүн гэсэн утгаар хэрэглэгддэг. Энэ нь Есүсийг дагасан арван хоёр хүнийг хэлсэн.

Христ хэрхэн арван хоёроо дуудсан хийгээд дахин төрөхөөс нь өмнө тэднийг хэрхэн дагалдуулсан талаар та нарт харуулах нь миний зорилго юм. Энэ нь өнөөгийн ихэнхи чуулганд хийгддэг арга биш. Харь хэлээр ярьдаг Пентокостоос эхлээд Фундаментал Библийн багш нар хүртэл – миний мэддэг бүгд зөрүүтэй адилхан зүйлийг хийдэг. Тэд ихэнхдээ шинэ хүнийг буланд шахаад “Чи Тэнгэрийн улс руу очхыг хүсэж байна уу?” гэсэн зүйлсийг ярьдаг. Тэд ихэнхи шинэ хүнээ “Тиймээ, би хүсэж байна” гэж хэлэх хүртэл нь шахах хандлагатай байдаг. Тэгээд сүнсийг-олзлогч нар “Надтай хамт эдгээр үгсийг хэлээрэй” гэж хэлдэг. Тэгээд өнөөх будилсан хүн “сүнсийг-олзлогч” нарын – Жоел Остийн номлолынхоо эцэст “Хэрвээ та нар энэ залбиралыг хэлбэл та нар аврагдана гэдэгт бид итгэдэг” гэсэнтэй адил үгсийг хэлдэг хүмүүсийг яг дуурайж хэлдэг. Арай дээр чуулгануудад залбирч буй хүнийхээ нэр болон утасны дугаарыг жагсаан бичсэн байдаг – тэгээд хэдэн өдрийн дараа өөрчлөлт хэмээн нэрлэгдсэн “дараагийн арга хэмжээ” авахын төлөө хэн нэгнийг илгээдэг. Миний туршлагаар ийм байдлаар жинхэнэ Христэд итгэгчийг буй болгох бараг л боломжгүй! Тэдний хамтдаа залбирсан хүмүүс ихэнхдээ авралыг олоогүй байдаг. Тэд дандаа л “сүнсийг-олзлогч” нараас нуугдах эсвэл тэд түүн рүү “зайл!” хэмээн орилдог. Тэд тэднийг “дараагийн арга хэмжээнд” хамруулах гэж оролдоход тэд олигтой хариу үзүүлдэггүй!

Энэ аргад юу нь буруу байна вэ? Энэ арга барагтай бол болдоггүй! Үнэндээ энэ нь ерөөсөө болдоггүй. Би Баптист номлогчоор жаран жил ажилласан бөгөөд энэ бол миний туршлага юм. Энэ нь яагаад “болдоггүй” юм бэ? Энэ нь яагаад шавь нарыг босгодгүй юм бэ? Энэ нь Есүс дагалдагч нартаа бодох хангалттай хугацаа өгч байсан шиг зүйлийг бидний ихэнх нь дагадгүйтэй холбоотой! Ийм л учраас тэгдэг! Та нар намайг “Эрх мэдэлтэй Аврал” гэсэн зүйлийг заадаг хэмээн бодож магад, гэхдээ би тэгдэггүй. Би Жон МакАртур болон Паул Вашер нарын заадаг зүйлийг би хийдэггүй. Би яагаад “Эрх мэдэлтэй Аврал” гэдгийг зөвшөөрдөггүй гэдгийг манай Preaching to a Dying Nation, хуудас 117-119 гэсэн номонд энэ талаар миний бичсэн зүйлийг уншаарай. Энэ номыг бүтнээр нь манай www.realconversion.com вебсайтаас үнэгүй уншиж болно. Аврал нь Есүст итгэж, Түүний Цусаар цэвэрлэгдсэнээр болдог.

Гэхдээ Сайнмэдээний дөрвөн номонд хаана нь Есүс хүмүүсийг “гэмтний залбирал” хэлүүлэхэд дагуулсаныг, тэгээд тэднийг өөрчлөх дараагийн арга хэмжээндээ орж байсан нэг хэсэг ч болтугай байвал надад харуулаач. Есүс Христ ийнхүү үйлдэж байсан нэг ч хэсгийг та нар надад харуулж чадахгүй! Тэр үргэлж шууд л “арга хэмжээндээ” ордог байсан. Тэд эхлээд юу авах ёстойг нь тэргүүнд мэдэхийг Есүс тэдэнд зөвшөөрдөг байсан.

Энэ бол Есүс Христ Өөрийн хүмүүсээ авардаг арга байсан! Тэр эхэндээ дагалдагч нартаа хэцүү үнэнийг сонсох хэрэгтэйг мэддэг байсан – тэд Түүнд үнэнээсээ итгэж, аврагдахаас өмнө!

“Гэхдээ” та нарын зарим нь “хэцүү үнэн нь тэднийг айлгах болно” гэж магад. Мэдээж тийм! Хэцүү үнэн нь тэднийг ихэнхийг нь явтал нь айлгадаг! Христийн дагалдагч нарын олонх нь Түүнийг орхисон. Тэд тэднийг үлдээч хэмээн гуйгаагүй. Тэр Арван хоёртоо “Та нар ч бас явахыг хүсэж байна уу?” (Иохан 6:67) хэмээн хэлж байсан. Бүгдээрээ явна гэж байдаггүй! Үлдээд сурдаг нэг нь Христийн хадан суурь дагалдагч болон загалмайн цэрэг болох болно!

Др Исаак Ваттс 18 дугаар зууны ахимаг төрлийн евангелистуудад хандан хэлсэн байдаг. Исаак Ваттс ийнхүү хэлсэн,

Хурганы дагалдагч загалмайн цэрэг бол би,
   Би Түүний ажлаас айх уу, эсвэл Түүнийг нэр хэлэхээс ичих үү?

Хэрэв би хаанчилвал дайтах нь мэдээж, Эзэн намайг зоригжуулаач
   Би Таны үгээр хүчирхэгжин хүнд хэцүүг үүрч, зовлонгоо тэсвэрлэнэ
   (“Би Загалмайн Цэрэг үү?” Dr. Isaac Watts, 1674-1748).

Бид Христийн төлөөх цуст тулаанд шинэ хүмүүс тэргүүн эгнээнд үсрэн орохыг хүсэн хүлээж чадахгүй. Хэрвээ бид тэгсэн бол тэнэгүүд болох байсан. Гэхдээ би ийм аргаар Христэд итгэгч болоогүй. Эхлээд би загалмайг үүрдэг жинхэнэ Христ итгэгч гэдгийг сурах хэрэгтэй болсон. Би Есүс Христэд итгэхээсээ өмнө болон загалмайн цэрэг болохоосоо өмнөө хатуу дасгалжуулалт дундуур туулах хэрэгтэй болсон. Та нар ч гэсэн тэгэх ёстой!

Миний саяхан хэлсэн зүйл бол өнөөгийн ихэнх манай чуулгануудад хэрэгжидгүй! Энэ нь үнэн ч гэсэн. “Хэрэв би хаанчилвал дайтах нь мэдээж, Эзэн намайг зоригжуулаач” Энэ бол 18 дугаар зууны үеийн агуу евангелист магтан дуу бичиг ч хүний хэлсэн зүйл. Энэ бол Жорж Вайтфилд эсвэл Жон Весли нарын номлолын өмнө шагай давсан гүн цасан дунд хэдэн мянган хүний дуулсан дууны үг! Гэхдээ өнөөдөр маш олон цуглаанд та нар энэ магтан дууг дуулахыг сонсохгүй! Өнөөгийн бидний хэрэглэж байгаа дууны номонд “Христ итгэгчийн тулааны” талаар маш цөөхөн магтан дуу байдаг нь ийм л учиртай байх гэж би боддог. Исаак Ваттс “Би Загалмайн Цэрэг үү?” дууг бичсэн 18 дугаар зуунд байснаас одоо бол Христ итгэгчдийн тулаан болон хариуцлагатай дагалдагч нарын талаар уриалсан магтан дуу түгээмэл бус болсон

.

Энэ нь өөрөө бидэнд Сайнмэдээний үгийг авчирдаг. Есүс Өөрийн дагалдагч нартаа хэзээ Сайнмэдээг тунхаглаж эхэлсэн бэ? 1 Коринт 15:3, 4-д Сайнмэдээний энгийн баримтыг өгдөг:

“Учир нь би хүлээн авсан дараах зүйлийг та нарт дамжуулсан юм. Энэ бол хамгийн чухал хэрэг байлаа. Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, Судрын дагуу гурав дахь өдөртөө амилуулагджээ.” (I Коринт 15:3, 4).

Есүс дагалдагт нараа дагуулаад жил гаруй болсоны дараа тэдэнд Сайнмэдээг дамжуулж эхэлсэн. Энэ нь Матай 16:21, 22-д,

“Тэр цагаас эхлэн Есүс Христ шавь нартаа Өөрийн Иерусалим уруу явах, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах, гурав дахь хоног дээрээ амилах ёстойгоо илэрхийлж эхлэв. Петр Түүнийг татаж -Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй гэж зэмлэж эхэлсэнд” (Матай 16:21, 22).

Петр Есүсийг жил гаруйн хугацаанд дагаж байсан. Гэсэн ч Петр Есүсийг “алуулах, гурав дахь хоног дээрээ амилах” (Матай 16:21) ёстойгоо илэрхийлсний төлөө зэмлэсэн. Петр Есүсийн дагалдагч болсоны дараа хамгийн багадаа жил болсон ч Сайнмэдээг ерөөсөө ойлгохгүй байсан нь ойлгомжтой.

Тэр жилийн дараа Есүс дахиад дагалдагч нартаа Сайнмэдээг дамжуулсан,

“Тэднийг Галилд цугтаа байхад нь Есүс тэдэнд -Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах болно. Тэд Түүнийг алах бөгөөд Тэр гурав дахь өдрөө амилна гэхэд тэд ихэд гашуудлаа.” (Матай 17:22, 23).

Есүс хувирч өөрчлөгдсөнийг тэд аль хэдийн харсан байсныг анзаараарай. Есүс хувирч өөрчлөгдсөнийг харсаны дараа дагалдагч нар нэгэн хүүгээс чөтгөрийг зайлуулах гээд чадаагүй. Тэд яагаад чөтгөрийг зайлуулж чадаагүйгээ Есүсээс асуухад “Та нарын итгэлгүйгээс” (Матай 17:20) хэмээн хариулсан. Тэгээд Есүс дахиад тэдэнд Сайнмэдээг өгсөн, “Тэд Түүнийг [Есүсийг] алах бөгөөд Тэр [Есүс] гурав дахь өдрөө амилна гэхэд тэд [дагалдагчид] ихэд гашуудлаа.” (Матай 17:23 NKJV) Дагалдагч нар нь бас л Сайнмэдээг ойлгохгүй байсан!

Есүс дагалдагч нартаа гурав дахь удаагаа Матай 20:17-19-д Сайнмэдээг дамжуулсан. Үүнтэй адил эшлэл Лук 18:31-34 дээр байгаа,

“Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд -Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав. Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ.” (Лук 18:31-34).

Есүс дагалдагч нартаа Сайнмэдээг хоёр жилийн турш заасан боловч тэд одоо ч гэсэн үүнийг ойлгохгүй байсан.

“Шавь нар нь юу ч ойлгосонгүй. Айлдсан үг нь тэднээс нууцлагдсан байсан тул тэд ойлгоогүй ажээ” (Лук 18:34)

Сайнмэдээг хэд хэдэн удаа сонссоны дараа ч гэсэн дагалдагч нар Есүс юу яриад байгааг ерөөсөө ойлгохгүй байсан!

Гэсэн ч Есүс тэдэнд дахиад “Хоёр хоногийн дараа Дээгүүр Өнгөрөх баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тушаагдана” (Матай 26:2) гэж хэлсэн.

Сайнмэдээг дахин дахин сонссоны дараа одоо Иудас тэргүүн тахилч нарын төлөө Есүсээс урвахаар шийдсэн! (Матай 26:14, 15)

Дахиад нэг удаа Есүс тэдэнд Сайнмэдээг дамжуулсан. (Матай 26:31,32) Гетсеман цэцэрлэгт Петр болон бусад дагалдагч нар унтахаар явсан. Хамгаалагч нар Есүсийг баривчилхаар ирэхэд Петр сэлмээ сугалаад хамгаалагч нарыг алахаар оролдсон. “Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав.” (Матай 26:56)

Одоо бид дагалдагч нарын арван нэг өөрчлөгдөн дахин төрсөн сүүлчийн хэсэг рүү ирж байна. Иудас өөрийгөө дүүжлээд, дахин төрөлтийг хэзээ ч хүлээн аваагүй. Дахин амилсан Есүс Дагалдагч нартайгаа уулзсан. Тэр тэдэнд Өөрийнхөө шархыг үзүүлсэн, (Лук 24:46)

“Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв” (Лук 24:45).

Энд гарч байгаа дахин төрөлтийн эхэнд Есүс Сайнмэдээг ойлгуулахаар “Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв.” (Лук 24:45) гэсэн.

Одоо Иохан 20:21-22 дугаар зүйл үзээрэй. Энд дагалдагч нарын дахин төрөлтийн талаар байдаг. Дахин амилсан Есүс тэдэн дээр хүрч ирээд,

“[Есүс] дахиж тэдэнд -Амар амгалан та нартай хамт байх болтугай. Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ гэв. Үүнийг айлдаад, Тэр тэдэн уруу үлээн -Ариун Сүнсийг хүлээн авагтун.” (Иохан 20:21, 22).

Тэд Ариун Сүнсийг хүлээн аваад, эцэст нь дахин төрсөн!

Хуучны тайлбарлагч нар үүнтэй санал нэг байдаг. Лук 24:45 талаар Матай Хенри болон ялангуяа Жон Чарльз Еллиотт нарын тайлбарыг унших хэрэгтэй. Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн, “Эзэн дагалдагч нар руу үлээгээд “Ариун Сүнсийг хүлээн авагтун” хэмээн хэлэх үед эдгээр хүмүүс өөрчлөгдсөн [дахин төрсөн] гэдэгт би хувьдаа итгэдэг. Үүнээс өмнө тэдэнд Ариун Сүнс оршидгүй байсан... Есүс Христ тэдэн рүү мөнхийн амийг үлээсэн.” (J. Vernon McGee, Thru the Bible, Иохан 20:22 тайлбар).

Др Томас Хэйл үүнийг маш тодорхой хэлсэн, “Дагалдагч нарын амьдралд Ариун Сүнсийг үлээж өгсөн нь маш чухал үйл явдал байсан. Учир нь үүний дараа тэд дахин төрсөн юм... Энэ бол тэд жинхэнэ бүрэн итгэлийг хүлээн авсан үйл явдал юм. Энэ бол тэд сүнслэг амийг хүлээн авсан үйл явдал юм.” (Thomas Hale, M.D., The Applied New Testament Commentary, Иохан 20:22 тайлбар, хуудас. 448).

Хоёр шалтгааны улмаас Христийн дагалдагч нарын шинэ төрөлтийн талаар сургаалыг би та нарт өгч байна.

1. Эхлээд энэ нь дасгалжуулалтаар дагуулах орчин цагийн дахин төрөлтийн санааг засварлахад. Оршино. Энэ нь үнэндээ өнөө цагийн манай бүх чуулгануудад хэрэглэгдэж байгаа арга.

2. Энэ нь дагалдагч босгох Хистийн аргыг бидэнд заадаг: чи эхлээд тэдэнд заа, тэгээд дараа нь тэдний өөрчлөлтийн төлөө ажиллах. Энэ нь Навигаторуудын The Lost Art of Disciple Making номонд бчичгдсэнээс тэс эсрэг байдаг. Миний бодлоор уг номонд буруу хэлсэн. Есүс тэднийг дахин төрөхөөс нь өмнө дагалдагч болох талаар зааж байсан.


Агуу Захирамждаа Есүс биднийг “дагалдагч болго” (Матай 28:19, 20 NASB) хэмээн тушаасан.

“Иймээс явж, бүх үндэстнийг [дагалдагч болгогтун, NASB] Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” (Матай 28:19, 20).

Миний эрдэмт пастор Др Тимоти Лин ийнхүү хэлсэн,

“Энд буй ‘дагалдагч болгогтун’ гэсэн үйл үг нь захиран тушаах төлөвтэй үг... Өөрөөр хэлбэл, [энд] буй “явж” гэдэг үг нь тушаах төлөвийн бус, харин ‘дагалдагч болгогтун’ гэдэг нь тийм утгатай. Энэ бол Агуу Захирамжийн гол санаа юм.” (The Secret of Church Growth, хуудас. 57).

Христ бидэнд “дагалдагч болгогтун” гэдгийг илүү үгчлэн орчуулбал - “бүх үндэстэнд заа” гэсэн утгатай үгийг тушаадаг – В.А Крисвелл. Үнэндээ Нью Американ Стандарт Библи үүнийг “дагалдагч болгогтун” гэсэн утгаар хэлдэг.

Сургалтад эхний гурван зуун жилд шинэ хүмүүс баптизм хүртэхээс өмнө дасгалжуулалт эхлээд заагддаг байсан зүйл хэрэгждэг байсан. Христийн түүх судлаач Др Филип Счафф ийнхүү хэлсэн, “Энэ сургалтын үргэлжлэх хугацаа эаримдаа хоёр жил, заримдаа гурван жилээр явж байж зүгширдэг байсан.” Хипполитус бол МЭ 217-235 онд Ромын Харгалзагчаар ажиллаж байсан. Тэрээр ийнхүү хэлсэн, “Үгийг сонсогч байлгахаар [тэдэнд] гурван жилийг зарцуулцгаая. (The Apostolic Tradition of Hippolytus, II хэсэг)

Энэ дасгалжуулалтын үе нь баптизмаас өмнө болж байсан. Үйлс библид Элч Паул дагалдагч нараа хэрхэн бэлтгэж байсан талаар хоёр жишээ байдаг. Барнаб Паулыг Антиохт авчирсан.

“Ийнхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж, олон хүнийг сургажээ” (Үйлс 11:26).

Паул Лустр, Икониум, Антиох хотуудад дахин дахин адилхан зүйлийг хийж байсан,

“Дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж, үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан, -Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ” (Үйлс 14:22)

.

Др Счафф ийнхүү хэлсэн, “Чуулган харь үндэстэн дунд байсан... чуулган [хүмүүсийг] баптизм хүртээлгэхээр тусгай багш нараар бэлтгэхийн чухлыг ойлгосон байсан... анх шатнаас төлөвшилт рүү хөтөлхөөр. [Суралцагид] нь үл итгэгч нар хэмээн үзэгдэхгүй ч гэсэн хагас-Христэд итгэгчид [дагалдагчид хараахан болоогүй] хүмүүс гэж үздэг байсан. (History of the Christian Church, бүлэг 2, хуудас. 256). Др Счафф энэ арга нь мишшионерын байгаа газруудад “одоо ч тохиолддог” хэмээн хэлсэн. (адил., хуудас. 255).

Бид өглөөний цуглаанаа дасгалжуулах хичээл болгон өөрчлөх гэж байгаа. Манай чуулганууд өөрсдийн хүүхдүүдээ алдаж байгаа болон гаднаас ирсэн залуусаа элсүүлэхэд бүтэлгүйтэж байгаа нь үнэндээ өнөөдөр дэлхийн, харь хүмүүс дунд байгаа залуусаа Христ итгэлийн амьдралаар амьдрах хийгээд дахин төрөлтийг авахаас нь өмнө дасгалжуулах ёстой гэдгийг ерөөсөө ухаарахгүй байгаа тэр замыг чуулганууд дагаад байгаа учраас ийм байж магад хэмээн би итгэдэг. Өмнөд Баптист чуулган жил бүр ердөө “хагас Христ итгэгч” – хэзээ ч дасгалжуулаагүй 200,000 гишүүнээ алдаж байгаа! Жон С.Дикерсон евангелийн залуу Христ итгэгчдийн тоо удахгүй 7 хувиас “4 хувь эсвэл бүр бага болтол - шинэ дагалдагчид нэмэгдэхгүй л бол” унах болно гэж хэлсэн.” (The Great Evangelical Recession, хуудас. 314).

Энэ бол бидний зорилго! Бидний зорилго бол залуус Христ дотор өөрсдийн хамгийн дээд боломждоо хүрэхэд нь туслах явдал юм. Бид энд залуусыг манай чуулганд ирээд Есүсийн дагалдагч болж, дахин төрж, Есүсээс сурж, тэгээд бусдыг Түүнд итгэж, дахин төрөхөд нь авчрах ажилд оролцдог болоход нь туслахаар байгаа!

Сонгогдсон залуус ямар нэг шинэ хийгээд хүч чадал сорисон зүйлийг хийхэд бэлэн байдаг. Жинхэнэ Христэд итгэгчийн сорилтод байхыг хүсдэггүй тэдгээр хүмүүс өөрсдийгөө зайлуулагдахад хүргэх болно.Бид ийм зүйл болоосой гэж хүсэхгүй байгаа боловч бид туршлагаараа тэд ийм байдалд хүрдэгийг мэддэг! Тэд явах үед сэтгэлээр унахыг бүү зөвшөөрөөрэй. Есүс “Олон дуудагдах хэдий ч цөөхөн нь сонгогдсон” гэж хэлснийг санаарай. Зөвхөн дахин төрсөн жинхэнэ дагалдагч л үлдэх болно!

Бидний Бурхан одоо ч амьд бөгөөд хүчтэй гэдгийг дэлхийд батлахаар хамтдаа урагшилцгаая. Өмнө нь бид олон алдаа гаргаж байсан. Гэхдээ бид өөрсдийнхөө алдаа болон туршлагаар ач тусыг олж байгаа. Бид алдаагаа амжилт руу эргүүлсэн. Өнөөгийн урвалтын хорон муу цагт чуулганы хүчирхэг дагалдагч нарыг бүтээхээр дараагийн шинэ алхам хийхдээ улам илүү их амжилтыг харах болно. Бид хэзээ ч зогсохгүй, хэзээ ч үгнээсээ буцахгүй, хэзээ ч бууж өгөхгүй гэдгийг сана. Манай сайн чуулган агуу чуулган болох хүртэл бид хэзээ ч зогсохгүй – энэ нь залуусыг зоригжуулж, тэднийг дахин төрсөн дагалдагчдийн хүчирхэг арми болоход хүргэдэг! Одоо босоод дууны номон дахь зургаадугаар дуу “Би Загалмайн Цэрэг үү?” Dr. Isaac Watts (1674-1748) дуулцгаая.

Хурганы дагалдагч загалмайн цэрэг бол би,
Би Түүний ажлаас айх уу, эсвэл Түүнийг нэр хэлэхээс ичих үү?

Бусад нь шагнал авахаар тулалдаж, цуст далайд сэлж байх зуур
Би цэцгэн хээт амар тайван орноосоо тэнгэр өөд өргөгдөх ёстой юу?

Надтай тулах дайснууд үгүй гэж үү? Би энэ үерийг сөрөхгүй гэж үү?
Энэ нүгэлт ертөнц намайг Бурханд, нигүүсэлд хүргэх найз гэж үү?

Хэрэв би хаанчилвал дайтах нь мэдээж, Эзэн намайг зоригжуулаач
Би Таны үгээр хүчирхэгжин хүнд хэцүүг үүрч, зовлонгоо тэсвэрлэнэ
   (“Би Загалмайн Цэрэг үү?” Dr. Isaac Watts, 1674-1748).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Би Загалмайн Цэрэг үү?” (Dr. Isaac Watts, 1674-1748).