Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ГИДЕОНЫ АРМИ!GIDEON’S ARMY! Доктор Р.Л Химерс Жр “ЭЗЭН, Гидеонд -Мидианчуудыг Израилийн гарт өгөхөд чамтай байгаа хүмүүс хэтэрхий олон байна. Израиль “Би өөрийн гараар өөрийгөө аварсан” гэж Намайг эсэргүүцэн сайрхах вий” (Шүүгчид 7:2). |
Энэ бол энгийн нэгэн түүх. Гэхдээ энэ маш өндөр ач холбогдолтой түүх. Гидеон бол их урвалтын үед амьдарч байсан залуу байсан. Бид яг одоо эцсийн цагийн их урвалтын үед амьдарч байгаа учраас энэ нь бидний анхаарлыг тэр даруй татдаг.
I. Нэгдүгээрт, урвалт.
Израйлийн ард түмэн Бурханы нүдэнд хорон мууг үйлдсэн. Бурхан тэднийг Мидианчуудын боол болгохыг зөвшөөрөн шийтгэсэн. Тэд бол Израйлийн дайснууд байсан. Израйль ард түмэн эдгээр харь үндэстэн Мидианчуудаас ухарсан. Тэд бурхангүй Мидианчуудаас зугтан хадны ан цаваар нуугдсан. Мидианчууд Израйлийн ургацыг цөлмөн үнэхээр хүч чадалтай байсан. Тэр тэдний хонь, үхэр, илжгүүдийг дээрэмдэж байсан. Израйльчууд үнэхээр дарлуулан ямар ч найдваргүй болсон байсан. Тэгээд тэд Эзэнд хандан хашгирсан.
Тэгээд Эзэн Гидеон дээр ирсэн. Түүнийг Мидианчуудаас нуугдаж байхад нь Бурхан түүн дээр ирсэн. Бурхан Гидеонд ийнхүү хэлсэн, “Эрэлхэг хүчит дайчин минь, Эзэн чамтай хамт байна.” (Шүүгчид 6:12).
Би хойд Сан Францискогийн библийг-эсэргүүцдэг либераль сургуульд явж байхдаа эрэлхэг хүчит дайчин байгаагүй. Би зүгээр л нэг номхон дөлгөөн зантай Баптист номлогч хүү байсан. Гэвч сургуульд миний харсан зүйл нь орчин цагийн евангелизмд үнэхээр эгдүүлцэх шалтгаан болсон. Тэд Библийн Бурханд итгэдгүй байсан. Тэд Мидианчуудын хяналтад байсан – Бурханыг галзуугын номхотгох цамцанд оруулахыг хүсдэг – Бурхан тэдний амьдрал хийгээд оюун бодлыг хянахыг зөвшөөрдөггүй тэдгээр хүмүүс.
Др Давид Ф.Веллс өнөө цагийн евангилзмийн ялзралын талаар чухал номыг бичсэн. Энэ номын нэг нь: Үнэнд орон зай үгүй: Эсвэл Евангелист Теологид Юу л Болоод байна даа? (Eerdmans, 1993) Др Веллс бол ууртай хүн. Тэр ингэж хэлдэг, “Евангелист ертөнц өөрийнхөө үндсэн зарчмаа алдсан” (хуудас. 295). Евангелийн чуулганууд залуусаа жинхэнэ Христ итгэгч байхад нь ерөөсөө урамшуулдаггүй. Евангелист чуулганууд зөөлөн, сул дорой, өөрт төвлөрсөн, хувиа хичээсэн байдалтай байна – үндсэн дагалдагчид босгох талаар ярих эсвэл дуудахаас айж байгаа. Евангелист байгууллага өөрчлөгдсөн амьд чуулгантай байхыг хүссэн хэний ч эсрэг тулалдах болно. Др Веллс ийнхүү хэлсэн, “Евангелист ертөнцөд үг дуугүй дагах гэдэг бол маш хүчтэй нөлөөтэй бөгөөд эсэргүүцэгч ганц хүнийг бол маш амархан нухчин дардаг.” (хуудас 295).
Миний явдаг байсан сургуульд тэд намайг өөрсдийнхөө үл итгэлд нэгдүүлэхээр тэр даруй чармайж байсан. Хэрвээ намайг Библид үндэслэсэн хэвээр байвал тэд намайг Хойд Баптист Чуулганд хэзээ ч хүлээн авахгүй хэмээн хэлдэг байсан. Би тэдэнд “Хэрвээ энэ нь ийм төлөөс шаардаж байгаа бол би нэгийг нь ч хүсэхгүй байна” хэмээн хариулсан.
Би ийм шийдвэр гаргасандаа маш их зүйлээ алдсан. Би юу алдсан бэ? Надад аль эрт байсан зүйлсээ алдсан. Хойд Баптизтууд цаашид миний хүсэж байсан бүх зүйлсийг зөвшөөрөөгүй. Би урсгал чиглэлүүдийг үзэн ядаж байсан. Би сургуулиа үзэн ядаж байсан. Намайг дэмжихгүй байгаа чуулганаа би үзэн ядаж байсан. Би амьдралаа үзэн ядаж байсан. Би Есүс болон Библиэс бусад бүх зүйлээ үзэн ядаж байсан. Би шөнө ганцаараа алхадаг байсан. Би явсаар байх хэрэгтэй байсан эсвэл би галзуурах гээд байгаа мэт санагдаж байсан.
Эцэст нь нэг орой би дотуур байрандаа унтахаар зүүрмэглэж байсан. Бурхан Өөрөө намайг сэрээсэн. Дотуур байр нам гүм байсан. Ямар ч чимээ аниргүй. Би гадагшаа харанхуй руу гарсан. Би сургуулийн хажуу дахь толгод дээр зогсож байхдаа тэнгисийн тохойн усан дээгүүрх Сан Франциско хотын гэрлийг харж чадаж байсан. Салхи миний үсийг болон хувцсыг маань үлээж байсан. Би ясандаа хүртэл даарч байсан. Салхин дунд Бурхан надад, “Чи энэ оройг хэзээ ч мартахгүй. Одоо чи зөвхөн надад нийцүүлж номлох болно. Одоо чи ямар ч айдасгүйгээр сурах болно. Одоо чи зөвхөн миний төлөө ярих болно. Би чамтай хамт байх болно” гэж хэлсэн.
Тэр үед намайг номлолд дуудсаныг одоо би мэддэг. Үүнээс өмнө би бол сайн дурынх байсан. Одоо бол би Бурханаар дуудагдсан номлогч. Бүх зоригтой номлогч нар үнэнийг ярихаар Бурханд итгэхээсээ өмнө ийм асуудалтай нүүр тулгарах ёстой гэж би итгэдэг. Тэнд ямар ч сэтгэл хөдлөл байгаагүй. Ердөө ийм зүйл л байдаг, “Хэрвээ чи үүнийг хэлэхгүй бол өөр хэн ч үүнийг хүсэхгүй бөгөөд энэ нь зайлшгүй хэлэх хэрэгтэй зүйл байдаг – бусад хүмүүс үүнийг хэлэхээс айдаг, тиймээс чи үүнийг хэлэхгүй бол хэн ч үүнийг хүсэхгүй, эсвэл хамгийн багадаа л үүний талаар сайн ярихгүй байх болно.” Би эдгээр бодлыг оюун санаандаа сийлээд явсан. Др A. B Тозер “Эш үзүүллэгийн Ойлголтын Бэлэг” хэмээх эссэндээ ийнхүү хэлсэн: “Тэр Бурханы нэрийн улмаас тэрсэлдэж, илчилж, тэмцэлдэх бөгөөд Христийн улс төрчдийн томоохон хэсгээс эсэргүүцэл, үзэн ядалтыг эдлэх болно... гэсэн ч тэр амин амьсгалтай нэгнээс айхгүй юм.” Ийм л учраас Др Боб Жон III намайг “сүнс болоод төрөх байдлаараа Хуучин Гэрээний эш үзүүлэгчтэй адилхан” хэмээн хэлсэн. Энэ бүгдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл “Бүхий л Айдсын Эсрэг” гэсэн миний намтарыг уншаарай.
Бурхантай хамт байсан тэр орой нь намайг Гидеон шиг хүнийг ойлгоход дөхөм болгосон. Бурхан түүнд ийнхүү хэлсэн, “Эрэлхэг хүчит дайчин минь, Эзэн чамтай хамт байна.” Хэдий би үнэндээ Гидеон биш ч гэсэн хамгийн багадаа л одоо би түүнийг ойлгодог. Гидеон ийнхүү хэлсэн, “Харин одоо биднийг ЭЗЭН орхиж Мидианы гарт өгчээ” (Шүүгчид 6:13)
Гидеон үүнийг хийхэд зохисгүй бөгөөд чадваргүй гэдгээ мэдэрсэн. Яг л Мосэ шиг Гидеон шалтаг тоочсон. Найзуудаа, бид энд эцсийн өдрүүдийн их урвалтын цаг үед байна. Мидианчуудын шинэ-евангелизм хэмээх хуурамч шашны эсрэг тулалдахад бид зохисгүй бөгөөд боломжгүй санагддаг. Урвалт шарвалт нь дэндүү гүнзгий. Евангелист Мидианчуудын хүч чадал нь үнэхээр агуу. Бид эдгээр урвагч нараас Бурханы Библийг болон библийг аврахад юу ч хийж чадахгүй.
II. Хоёрдугаарт, Бурханы Библи одоо ч амьд!
Бурхан ийнхүү хэлсэн, “Би бол Эзэн, Би өөрчлөгдөшгүй”! (Малахи 3:6) Тэгээд Бурханы Сүнс Гидеон дээр бууж ирсэн. Тэрээр Мидианчуудтай байлдахаар цугларсан Израйльчуудад мэдээ хүргүүлсэн.
“Дараа нь Иеруббаал (буюу Гидеон) болон түүний хамт байсан бүх ард олон эртлэн босож Хародын булгийн дэргэд хуарагнан буув. Мидианчуудын цэргийн хуаран хөндийд, тэднээс умард зүгт Морегийн толгойн хажууд байлаа. ЭЗЭН, Гидеонд -Мидианчуудыг Израилийн гарт өгөхөд чамтай байгаа хүмүүс хэтэрхий олон байна. Израиль “Би өөрийн гараар өөрийгөө аварсан” гэж Намайг эсэргүүцэн сайрхах вий. Тиймээс одоо ард олны чихэнд “Айж сүрдэж байгаа хэн боловч буц, Гилеад уулаас эртхэн холдогтун” гэж тунхагла гэв. Ингэхэд хорин хоёр мянган хүн буцаж, арван мянган хүн үлдэв” (Шүүгчид 7:1-3).
Бурхан Гидеонд “Чамтай байгаа хүмүүс хэтэрхий олон байн” гэж хэлсэн. Яваад ийнхүү хэл, “Айж сүрдэж байгаа хэн боловч буц, Гилеад уулаас эртхэн холдогтун” (Шүүгчид 7:3).
Тэгээд хорин хоёр мянган хүн буцсан. Гидеонтой хамт арван мянган хүн үлдсэн. Энэ нь бидэнд тохиолдсон зүйл юм. Бид Ле Конте Жуниор Хай Скүүлтэй уулзахад манай чуулган 1100 хүнтэй болсон. Гэвч тэдний олонх нь Есүсийн төлөө амьдралаа өргөхөөс айсан. Бусад нь “зугаа цэнгэл” – эсвэл секс – эсвэл хар тамхи гэсэн зүйлсэд уруу татагдан биднийг орхин явсан. Эдгээр орхин явсан хүмүүсийн талаар Үр цацагчийн Сургаалт зүйрлэлд Есүс тодорхойлсон байдаг. Лук 8:10-15-д энэ сургаалт зүйрлэлийн тайлбар нь байдаг. Эхний төрлийн хүмүүс нь Бурханы үгийг сонссон хүмүүс бөгөөд Чөтгөр ирээд “эд итгэн аврагдах вий хэмээн” (Лук 8:12) зүрхнээс нь үгийг булаадаг. Бид үүнийг бараг долоо хоног бүр хардаг. Тэд орж ирээд номлол сонсохын оронд iPad-аа хараад суудаг. Эсвэл тэд нүдээ аниад өөр ямар нэг зүйлийг бодож суудаг. Тэд чөтгөр ирээд тэдний зүрхнээс үгийг нь булаахыг зөвшөөрдөг тул Бурханы үг тэднийг хэзээ ч сайн болгодгүй.
Хоёрдугаар төрлийн хүмүүс нь үгийг баяр хөөртэйгээр хүлээн авдаг. Гэхдээ тэдэнд Христ дотор суурьгүй байдаг. Тэд хэсэг хугацаанд өөрсдийгөө итгэгч хэмээн санадаг. Гэвч сорилтод орохоороо тэд итгэлээ орхидог.
Гуравдугаар төрлийн хүмүүс бол үгийг сонсоод өөрийн замаар явдаг хүмүүс юм. Тэгээд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт боомилуулагдан, “Тэдний үр жимс боловсрохгүй.” Др Ж.Вернон МсЖий эдгээр гурван төрлийн хүмүүс хэзээ ч аврал олоогүй хүмүүс хэмээн маш зөв хэлсэн. Тэд бол өмнө нь манай чуулганыг орхисон бүх хүмүүсийн жишээ юм. Тэдний амьдрал нь тэдний хэн нь ч авралаа олоогүй гэдгийг харуулдаг. Тэд ердөө л чуулганд ирээд бидэнтэй хамт нөхөрлөж, хөгжилдөн цагийг сайхан өнгөрүүлэхээр ирдэг. Гэхдээ тэд хэзээ ч гэмшээгүй, дахин төрөөгүй болохоор сорилтод орохоороо чуулганыг орхин оддог. Тэд бол Гидеонд туслахаар ирсэн боловч Бурханы цэрэг болохоос айснаас мэдүүлсэн тэдгээр хорин хоёр мянган хүмүүстэй адил юм! Мөн загалмайн цэргүүд!
“ЭЗЭН, Гидеонд -Мидианчуудыг Израилийн гарт өгөхөд чамтай байгаа хүмүүс хэтэрхий олон байна. Израиль “Би өөрийн гараар өөрийгөө аварсан” гэж Намайг эсэргүүцэн сайрхах вий” (Шүүгчид 7:2).
Гэсэн ч тэнд бас дэндүү олон хүн байсан. Бурхан Гидеонд ийнхүү хэлсэн, “Ард олон мөн л дэндүү олон байна. Тэднийг ус уруу дагуулан аваач. Тэнд Би тэднийг чиний төлөө шалгая.” (Шүүгчид 7:4). “Умард зүгт Морегийн толгойн хажууд” (Шүүгчид 7:1) маш халуун байсан. Израйльчууд тэнд маш их цангасан байсан. Гидеоны хүмүүсийн ихэнх нь ус руу гүйн очоод усанд дөрвөн хөллөөд усыг долоон уусан. “Амандаа гараараа ойртуулан долоогч хүний тоо гурван зууд хүрэв.” (Шүүгчид 7:6). Тэд маш их цангасан байсан учраас ихэнх нь гараараа ус руу шургалаад нохой шиг ус долоосон. Харин ердөө гурван зуун хүн л усыг гараараа аваад гарнаасаа уусан. Тэд Мидианчуудын өмнө сэрэмж алдахгүйгээр толгойгоо бөхийлгөхгүй байх ёстойгоо мэдэж байсан.
“ЭЗЭН, Гидеонд -Ус долоогч гурван зуун хүнээр Би та нарыг аварч, мидианчуудыг чиний гарт өгнө. Харин үлдсэн бүх хүнийг гэр гэрт нь хариул гэж айлдав” (Шүүгчид 7:7).
Өнөөдөр бид Гидеоны гурван зуун хүмүүсий тоогоор явах болно. Мидианчууд хөндийд “царцаа мэт олноороо ханаран байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй олон байв” (Шүүгчид 7:12). Тэр орой Бурхан Гидеоны гурван зуун хүнийг Мидианы хүчирхэг армиас аварсан. Мидианчууд амиа аврахаар зугтан явсан. Израйльчууд Мидианы ноён Ореб болон Зееб нарыг бариад толгойг нь аваад Гидеонд авчирсан. (Шүүгчид 7:25 үз). Ялалт нь Бурхантай хамт ердөө гурван зуухан цэрэг болох жижиг хэсгээр ирсэн!
Өнөө оройн энэ үгнээс бидэнд сургамж өгч байна. Өнөөдөр ихэнх чуулган тоог чухалчилдаг хүмүүсээр удирдагдаж байна. Тэд бол евангелист Мидианчууд юм. Тэд хэдэн зуун хүн цугларах нь чухал хэмээн боддог. Гэсэн ч тэд ямар ч хүчгүй байдаг. Гидеон болон түүний итгэмжит цэргүүдтэй цөөхөн хүмүүсийн талаар боддог тийм номлогчид их олон сайн зүйлийг хийж болно.
Жонатан С.Дикерсон Их Евангелийн Уналт (Baker Books) гэсэн гарчигтай ном бичсэн. Тэр статистик гаргасан. Өнөөдөр залуусын зөвхөн 7 хувь л Христ итгэгч байхыг хүсэж байгаа. Ирэх хорин жилд Евангелист Христэд итгэгч нарын дөчин таван нь байхгүй болно. Энэ нь удахгүй залуу евангелистуудын тоо удахгүй 7 хувиас “4 хувь эсвэл бүр бага болтол - шинэ дагалдагчид нэмэгдэхгүй л бол” унах болно. (Dickerson, хуудас. 144)
Өнөөдөр яагаад чуулганд залуучуудын тоо ийм их уналттай байна вэ? Тэд амьд Христэд итгэгч нараар удирдуулахгүй байгаа учраас ийм байгааг би ойлгосон. Бидний зорилго юу вэ? Энэ чуулган дахь бидний зорилго бол Христ дотор бүх л боломжоороо залууст хүрч туслах явдал юм. Бид энд Гидеоны арми шиг залуусын бүлгийг бэлтгэж байгаа. Бид залуусыг манай чуулганд ирээд Есүс Христийн дагалдагчид болоход нь тусалж байгаа. Христийн армид бидний бүртгүүлэхийг хүсэж байгаа хувь хүмүүс бол залуус юм. Тэд бол ямар нэг шинэ хийгээд хүч чадал сорисон зүйлийг хийхэд бэлэн байдаг залуус хүмүүс юм. Есүс ийнхүү хэлсэн,
“Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч Намайг дага” (Марк 8:34).
Есүсийг дагахаар юугаа ч зориулсан хамаагүй тийм зүйлийг хүсэхгүй байгаа хүмүүс бол зайлуулагдах ёстой. Яг л нялх хүүхдүүд шиг хайр халамжийг хүсэж байдаг тэдгээр хүмүүсийг би “авагчид” хэмээн нэрлэдэг. Эдгээр “авагчид” бол өөрийгөө үгүйсгэхийг хүсдэггүй. Тэд Есүсийн төлөө юу ч өргөхийг хүсдэггүй. Хэрвээ чи байнга л чуулганаараа арчлуулахыг хүсэж байгаа бол энэ тийм газар биш.
Миний хань Илеана ердөө арван зургаахан настай байхдаа энэ чуулганд ирсэн. Тэр ердөө гуравхан долоо хоног дотор өөрөө замаа олоод чуулганд ирдэг болсон. Ердөө гурван долоо хоногийн дараагаас түүнийг хэн нэгэн авах шаардлагагүй болсон. Төд удалгүй л тэр манай чуулганы ажилтан болсон. Тэр 17 настай байхдаа л утсаар ярьдаг ажилтай болсон. Тэр ердөө 19-хөн настай байхдаа надтай гэрлэсэн. Тэр хоёр ихэр хүүгээ төрүүлээд эхний ням гарагтаа л тэднийг авчирсан. Миний хүү Леслие төрснөөсөө хойш хэзээ ч чуулганыг тасалж байгаагүй. Весли бүх амьдралынхаа туршид нэг удаа л өвдсөний улмаас ирж байгаагүй. Өөр бусад эмэгтэйчүүд энэ арай дэндүү хэмээн хэлдэг. Тэд ердөө хамар шуухтинах төдий л хүүхдүүдээ гэртээ байлгадаг. Гэхдээ манай эхнэрийн зөв бөгөөд бусдынх буруу юм. Тэдний бараг ихэнх хүүхдүүд нь өөрийн амьдралыг хөөгөө чуулганаа орхисон. Өнөөдөр манай хоёр хүү цуглаан бүрд байсаар байгаа. Миний эхнэр Христийн дагалдагч учраас тэд энд байгаа юм. Удахгүй жаран насны ойд нь хүндэтэл үзүүлэх гэж байгаа Др Крейгтон Л.Чан манай эхнэр Химерсийн талаар ийнхүү хэлсэн, “Түүний манай чуулганд анх ирэхээс нь би мэднэ. Тэр алдагдсан сүнснүүдийн төлөө зовж, Христийн төлөө их хайраа зориулан байсан, байсаар байгаа энэ чуулганд. Тэр [өсвөр насандаа] л манай чуулганы үйлчлэлд амьдралаа өргөж, эргэж буцалтгүйгээр байсан... Залуусаа хатагтай Химерсийг өөрсдийнөө үлгэр жишээ болго. Хэрвээ та нар түүний жишээг дагавал манай чуулганд гэрэлт гайхамшигтай ирээдүй хүлээж байна.”
Өнөө орой Др Чаны жаран насны ойг тэмдэглэж эхэлсэнээс эхлээд би бас тэр ч гэсэн Христийн дагалдагчийн гайхалтай үлгэр жишээ гэдгийг хэлэх ёстой. Тэр бол манай чуулганы пастор хүн. Тэр хүүхэд байхдаа маш өвдөмтгий байсан. Тэр хүүхэд насныхаа ихэнх хугацааг эмнэлэгт шилэн хоргонд өвчний улмаас байдаг байсан. Тэр эмч болохоор сурч байхдаа өсвөр насандаа манай чуулганд ирсэн. Бусад эмч нар түүнийг гучин нас хүртэл амьдарч чадахгүй хэмээн хэлдэг байсан. Тэр чуулган анхаарал тавихыг хүссэн тийм нэг жижигхэн хүн байж болох байсан. Гэвч тэгээгүй! Тэр чуулганы ажилд өөрийгөө зориулан Христийн дагалдагч болсон. Тэд түүнд өөрийгөө бүү хүчил, эсвэл гуч хүрэхгүй үхэх болно шүү хэмээн хэлдэг байсан. Гэхдээ Христийн ажил нь Др Чаныг үнэхээр хүчирхэгжүүлсэн. Тэр тэдний төсөөлж байсан наснаас даруй гучин жилээр илүү хүчтэй, сайн амьдралаар амьдарч байна.Тэр загалмайгаа аваад Есүсийг дагасан. Одоо тэр энэ индэр дээр жаран насыг наслаад Бурханы хүчит хүнээр сууж байна!
Энэ орой би Менсиа, хатагтай Салазар, мөн амралттай байгаа Вен Гриффит нарын талаар та нарт ярьж бас болно. Мөн энэ барилгыг худалдан авахад зориулж бидэнд маш их мөнгийг зээлсэн эхнэр нөхөр Виргел Никэллын талаар ч ярьж болно. Ноён Никелл бол 75 настай бөгөөд саахарын өвчтэй – гэсэн ч тэр Лхагва гарагийн орой, Ням гарагийн өглөө орой бүрд энд чуулгандаа ирэхийн тулд нэг цаг машинаа бариад ирдэг. Эсвэл би та нарт удахгүй миний оронд энэ чуулганы пастор болох хүндэт Жон Самуел Каган хэмээх гайхалтай залуугын талаар ярьж болно. Эдгээр бүх хүмүүс бол Есүсийн дагалдагч болон загалмайн цэрэг болсон хүмүүс юм.
Миний пастор Др Тимоти Лин ийнхүү хэлсэн, “Бага гэдэг бол олноос дээр... Ням гараг бүр вандан сандалууд дүүрч болох ч, харин залбирлын цуглаанд маш цөөхөн хүмүүс үлддэг нь үнэн юм... Бид үүнийг эрүүл гэж хэлж чадахгүй.” (The Secret of Church Growth, хуудас. 39).
Библи үзээрэй. Тэндээс ““Бага гэдэг бол олноос дээр” гэдгийг та нар дахин дахин харах болно. Есүс 11 хүнийг аваад дэлхийг өөрчилсөн нь Түүний хүмүүс Түүний улмаас Түүний төлөө үхэхэд бэлэн хүмүүс байсанд юм. Чуулганы түүхээс бид адилхан зүйлийг харж болно. Пентокостын өдөр ердөө 120 хүн л төлөөлж байдаг. Орчин цагийн мишшион хөдөлгөөнийг ердөө цөөхөн Моравиан Христэд итгэгчид ноцоосон байдаг. Агуу Сэргэлтийг гарын хуруунд тоологдохоор маш цөөхөн Методистууд эхлүүлсэн. Хятадын цөмд сайнмэдээ дэлгэрүүлэхээр ердөө хэдхэн хүмүүс Жемс Хадсон Тэйлорыг дагасан байдаг.
Өөрийн хамгийн сайнаа Христэд өгөхийг хүсдэггүй тэдгээр хүмүүс зайлуулагдах ёстой. Нялх хүүхэд адил үзэгдэхийг хүсэж байдаг тэдгээр хүмүүс зайлуулагдах ёстой. Өөрсдийн амар тайван байдлаас гарахыг хэзээ ч хүсдэггүй тэдгээр хүмүүс зайлуулагдах ёстой. Тэдгээр хүмүүс бол Христийн төлөө хэзээ ч юугаа ч зориулдаггүй үүрдийн “авагчид” юм. Хэрвээ бид дагалдагчдын чуулган байхыг хүсэж байгаа бол эдгээр “авагчидыг” явуулах ёстой, бөгөөд зөөлөн аядуу шинэ-евангелизмын Мидианчуудтай тэмцэлдэх, тэднийг өөрчлөх залуус бидэнд байх болтугай. Бид Есүс Христийн төлөө өөрийн амьдралыг зориулах тэдгээр хүмүүсийг урамшуулах ёстой. Мөн бид өөрсдийгөө нялх хүүхэд адил арчлуулахыг хүсдэг, хэзээ ч өсдөггүй тэдгээр хүмүүсийг дэмжиж ёсгүй! Бид Есүсийг дагалдагч болохыг хүсэж байгаа тэдгээр хүмүүсийг зоригжуулах хэрэгтэй бөгөөд Гидеоны үйлдсэн шиг үлдсэнийг нь гэр рүү нь явуулах ёстой!
Бүгдээрээ босоод магтан дууны номны нэгдүгээрт байгаа “Урагшилцгаая, Христийн Цэргүүдээ” магтан дууг дуулцгаая. Үүнийг дуулцгаая!
Давшилцгаая, Христийн цэргүүдээ, тулаанд адил алхацгаая,
Есүсийн загалмайг өмнөө бариад явцгаая:
Тэргүүн Эзэн Христ дайсны эсрэг хөтөлнө;
Тулаан руу урагшаа, Түүний тугнууд явааг хараарай.
Давшилцгаая, Христийн цэргүүдээ, тулаанд адил алхацгаая,
Есүсийн загалмайг өмнөө бариад явцгаая:
Хүчит арми шиг Бурханы чуулган хөдөлдөг;
Ах дүүсээ бид ариунуудын явсан замыг дагаж байна;
Бид бүгдээрээ нэг бие дотор хуваагдахгүй байгаа,
Найдвар хийгээд сургаал дотор нэг, нигүүлсэлд ч нэг.
Давшилцгаая, Христийн цэргүүдээ, тулаанд адил алхацгаая,
Есүсийн загалмайг өмнөө бариад явцгаая:
Давшилцгаая, тэгээд хүмүүсээ бидний баяр хөөрд нэгдэцгээе,
Ялалтын дуунд бидэнтэй дуу хоолойгоо нэгтгээрэй;
Христ Хаанд алдар хүндэтгэлыг чангаар өргөе;
Үүнийг бүх үе насны тоолшгүй хүмүүс ба тэнгэрэлч нар дуулдаг.
Давшилцгаая, Христийн цэргүүдээ, тулаанд адил алхацгаая,
Есүсийн загалмайг өмнөө бариад явцгаая:
(“Давшилцгаая, Христийн цэргүүдээ,” Sabine Baring-Gould, 1834-1924).
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Ноа Сонг гоцлол дуулна:
“Давшилцгаая, Христийн цэргүүдээ” (Sabine Baring-Gould, 1834-1924).
ГИДЕОНЫ АРМИ! GIDEON’S ARMY! Доктор Р.Л Химерс Жр “ЭЗЭН, Гидеонд -Мидианчуудыг Израилийн гарт өгөхөд чамтай байгаа хүмүүс хэтэрхий олон байна. Израиль “Би өөрийн гараар өөрийгөө аварсан” гэж Намайг эсэргүүцэн сайрхах вий” (Шүүгчид 7:2). I. Нэгдүгээрт, урвалт, Шүүгчид 6:12, 13. II. Хоёрдугаарт, Бурханы Библи одоо ч амьд! Малахи 3:6;
|