Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ХРИСТИЙН ЗАГАЛМАЙTHE CHRIST OF THE CROSS Номлолыг Доктор Р.Л Химерс Жр бичиж, “Ах дүү нар аа! Та нарт тунхагласан сайнмэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүндээ зогссон. Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримталж бас дэмий хоосон итгээгүй л бол, та нар түүгээр мөн аврагдсан. Учир нь би хүлээн авснаа та нарт юуны түрүүнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үхсэн бөгөөд”
|
Энэ бол Элч Паулын Христ итгэлийн Сайнмэдээний талаар ойлгомжтой, товч тодорхойлсон. Энэ “сайнмэдээ” гэдэг нь “сайхан мэдээ” гэсэн утгатай. Паул Коринт хотын цуглаанд энэхүү Сайнмэдээг тунхагласан хэмээн хэлсэн. Тэрээр тэднийг хуурамч өөрчлөлтөд автаж, “дэмий хоосон итгээгүй л бол” (I Коринт 15:2) энэхүү Сайнмэдээгээр аврагдсан гэдгийг нь хэлсэн. Тэгээд тэр тэдэнд дамжуулсан сайнмэдээгээ дахин хэлсэн. Сайнмэдээнд гурван энгийн зүйл байгаа: (1) “Христ бичвэрийн дагуу бидний нүглийн төлөө үхсэн.” (2) “Тэр оршуулагдсан.” (3) “Бичвэрийн дагуу гурав дахь өдөртөө амилуулагдсан.” Энэ бол Сайнмэдээ. Энэ бол хэдэн зууны турш жинхэнэ сайнмэдээ тараагчид тунхагласан сайнмэдээ юм. Би анх томилогдохдоо миний томилогдсон сертификат дээр намайг “Сайнмэдээний Үйлчлэл”-д томилогдох хэмээн бичсэн байсан. Энэ нь би Сайнмэдээг тунхаглахаар томилогдож, тусгаарлагдсан гэсэн утгатай юм. “Сайнмэдээний Үйлчлэл”-д миний хийх гол зүйл бол Христийн үхэл, оршуулга, амилалтын сайнмэдээг тунхаглах нь юм. Энэ бол бүхий л пасторууд дуудагдаж, томилогдож, тусгаарлагдаад хийх зүйл нь юм. Паул ийнхүү хэлсэн, “Ах дүү нар аа! Та нарт тунхагласан сайнмэдээгээ би та нарт мэдүүлье.” (I Коринт 15:1). Гэхдээ би Сайнмэдээг тунхаглах дуудлагын талаар хэдэн зүйлийг заавал хэлэх ёстой.
I. Нэгдүгээрт, олон пасторууд номлолдоо Сайнмэдээнээс илүү өөр зүйлийг өнөөдөр хийж байна.
Улс төрийн талаар номлол хийдэг хүмүүс байна. Тэдний номлол нь улс төрийн хүрээнд юу болж байгаад үндэслэсэн сэдэвтэй байдаг. Тэд авралыг нэг их чухал биш гэж үздэг учраас үүний талаар хааяа нэг дурдах л дуртай байдаг. Тэд бол ердөө л улс төрч хүмүүс юм. Манай пастор Др Химерс гишүүн нь байсан Хятад чуулганд нилээд хэдэн жилийн өмнө пастор Др Линийг Ветнамын дайны эсрэг номлох хэрэгтэй хэмээн бодож байсан залуу байсан. Эцэст нь тэр хэдэн залуусыг аваад чуулганыг орхин явсан. Тэд Лос-Анжелс хотын ойролцоох Олл Сайнтс Епископал Чуулганд нэгдсэн. Энэ чуулган тэдэнд үнэхээр их таалагдаж байсан. Пастор Др Жорж Регас бараг Ням гараг бүр Ветнамын дайн болон бусад улс төрийн асуудлын эсрэг номлодог байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа эдгээр улс төрөөс өөр ярих юмгүй болж өссөн. Эцэст нь тэдний ихэнх нь чуулганаа орхиод дэлхий рүү явсан. Др Химерсийн мэдсэнээр тэдний хэн нь ч одоо чуулганд явахгүй байгаа. Ийм зүйл нь “хар тамхи” хэмээх нэртэй бүлгүүдэд байсаар байна. Хүмүүсийг авралд хүргэхгүй улс төрийн номлол хийдэг далавчаа тасд. Хар тамхи хэмээх эдгээр чуулган бүр номлол нь улс төр хийгээд нийгмийн зүйлсэд анхаардаг учраас хэдэн арван жилийн дараа гишүүд нь хэдэн зуун мянгаараа чуулганаа орхин явж байна.
Дараа нь сэтгэл судлалд анхаарал хандуулдаг чуулганууд байна. Энэ өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн номлолууд нь Жоел Остийнтой адилхан байдаг. Тэд заримдаа библийн эшлэлүүдийг орхидог бөгөөд инхэнх номлолууд нь Библид суурьлаагүй байдаг. Опра Винфрей болон Др Дрью нарын ТВ-ээр явдаг номлолын сэдэв нь хэрхэн сайхан мэдрэмжтэй байж амжилтад хүрэх тухай номлодог. Нэг өдөр Др Химерс ням гараг бүр Масс-д оролцож, мөн Жоел Остийний ТВ нэвтрүүлэг үздэг Ромын Католик сүмийн нэг сувилагчтай ярилцаж үзсэн. Тэр бол Др Химерсийг хоёрдугаар шатлалын эмчилгээгээ дуусгасан тэр эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан филиппин эмэгтэй юм. Др Химерс түүн рүү харах бүрийд тэр хөмсөг зангидсан уйтгартай төрхтэй байдаг байсан. Тэр хэд хэдэн онигоо ярисан ч түүнийг ерөөсөө баярлуулж чадаагүй. Эцэст нь тэр түүний түүний шашны талаар асуутал тэр Массд явдаг бөгөөд зурагтаар Жоел Остийнийг байнга үздэг талаараа хэлсэн, учир нь энэ эмэгтэйд хэрхэн аз жаргалтай байх талаар хэлж өгсөн байсан! Номлогч нар үүн шиг хүмүүсийг сайхан мэдрэмжит автуулж, тэдний мөнхийн амийн авралын талаар өчүүхэн төдий, эсвэл бүр огт дурьдахгүй өнгөрдөг!
Гуравдугаарт, библийг эшлэл бүрээр нь заадаг хэсэг байна. Библид маш олон сэдэв байдаг тул тэд номлолдоо нэг сэдвээс нөгөө сэдэв рүү үсрэх байдлаар номлолоо явуулдаг. Өнөөдөр ихэнхи уламжлалт пасторууд ингэж номлох дуртай байдаг. Гэхдээ энэ бол үнэхээр бүтэхгүй зүйл. Энэ нь хүний амьдралыг өөрчилж чадахгүй маш их бодол, санаануудаар дүүрэн байдаг. Миний аав Др Каган аврал авахаасаа өмнө Др Жон МакАртурын чуулганд хэдэн сар явсан. Др МакАртур сонирхолтой тайлбаруудыг өгдөг боловч Др Каган авралд хүрэх ямар ч тус дэмийг олоогүй. Тэр Христ итгэлтэй болох маш их хүсэл тэмүүлэлтэй байсан хэдий ч энэ чуулганд ирээд явахдаа авралыг олоогүй юм. Эшлэл бүрээр аяладаг ийм төрлийн чуулганы ерөнхий сэдэв нь Библи судлал болон үүний зорилго нь номлол хийхэд чиглэгдсэн санаа агуулдаг. Энэ нь Библийн Христээс илүүгээр библид өөрт нь төвлөрсөн байдаг. Үүнийг Самдеманианизм хэмээн нэрлэдэг. Ийм төрлийн чуулганд явж байгаа хүмүүсийн олонх нь маш хүйтэн хөндий байдаг боловч хуучны Фарисай нар шиг маш ухаантай байдаг.
Эцэст нь, “магтаал”-д анхаарал хандуулдаг хэсэг бас байна. Энэ маш адармаатай хачин зүйлээр дүүрэн байдаг. Др Химерс нэг пастор найзтайгаа хүмүүс нь арслан шиг архирсан, бие биенээ самардах, бусад нь торноосоо чөлөөлөгдсөн чөтгөрүүд шиг шалаар өнхөрч, хашгирч байсан тийм хүчтэй “магтаал”-ын үйлчлэлтэй газар биеэр оролцож үзсэн. Өөр нэгэн “магтаал”-ын цуглаанд Др Химерс эхнэр, хүүтэйгээ шалаар элгээрээ хэвтэн учир зүггүй инээлдэж байхдаа гарцаагүй хиймэл шүтээнүүдэд мөргөж байгааг нь харж байсан. Тэд тэр газраас гарахдаа сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байсан юм шиг мэдрэмж төрсөн! Бас өөр нэг газар хөгжим нь чих дүлийрэм, гэрэл цацруулагчаас улаан утаа суунагласан газар орхидууд яг л янханууд шиг бүжиглэж байгааг харсан. Өөр арай бага анхаарал татахуйц “магтаал”-ын цуглаан бол хүмүүсийг ховсдох хүртэл нь нэг дууг дахин дахин давтан магтан дуулах явдал юм. Эдгээр үйлчлэлд жинхэнэ номлол хийхэд маш өчүүхэн хугацаа үлддэг. Мэдээж Христэд эдгээр чуулгануудын номлол дахь гарамгай амжилтууд байгаагүй!
Эдгээр цуглаан дээр хэлэгдэж байгаа “Христ” бол жинхэнэ Христ огтоос биш байдаг. Сайнмэдээний жинхэнэ Христ бол хүний өөрийнх нь бодит бус мэдрэмжийг өөрчлөх явдал байдаг. Др Майкл Хортон өөрийнхөө Христгүй Христчингүүд хэмээх час хийсэн номондоо ийнхүү хэлсэн,
Ихэнхдээ бид Есүс Христээр дамжин Бурхантай хийгдэх хувийн харилцааныхаа талаар ярьж болох ч үнэндээ өөртөө харилцахаас бусдаар тийм их гүн харилцаа огт байдаггүй... Есүс үнэхээр миний итгэмжит анд болдог. (Michael Horton, Ph.D., Baker Books, 2008, хуудас. 43).
Др Химерстэй уулзсан нэгэн залуу түүнд ийнхүү хэлсэн, “Надад библи эсвэл чуулган хэрэггүй” хэмээн хэлсэн. Би Христтэй хувийн харилцаатай тул эдгээр нь л надад хангалттай.” Өнөөгийн ихэнхи номлолууд өөрийн ойлголт болон мэдрэмжээр Христийг тодорхойлсон байдалдаа итгэсэн иймэрхүү төрлийн хүмүүсийг олноор буй болгож байна. Энэ бол өөр Есүс юм! Энэ бол хуурамч Христ юм! Энэ бол өнөөдрийн үгэнд гарч байгаа Паулын ярьж буй сайнмэдээ биш юм! Эдгээр төрлийн бодол, хуурамч санаанууд нь Сайнмэдээг номлолынхоо төв болгохоос илүүтэй өөр зүйлсийг болгосон тэдгээр пасторуудаас буй болдог. Элч Паул “та нарын хүлээн зөвшөөрөөгүй өөр сайнмэдээ”-ний (II Коринт 11:4) талаар ярьсан. Энэ тал дээр миний ярисан бүх зүйл бол “өөр сайнмэдээнд” төвлөрсөн байдаг. Паул өнөөдрийн үгэнд ийнхүү хэлсэн,
“Учир нь би хүлээн авснаа та нарт юуны түрүүнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үхсэн бөгөөд” (I Коринт 15:3).
Энэ бол Сайнмэдээ юм!
II. Хоёрдугаарт, Сайнмэдээний төв бол Христийн загалмай юм.
Өнөөг хүртэл миний дурьдаад байгаа номлолын төрлүүдэд Христийн загалмай төвд нь байдаггүй – гол зүйл нь байдаггүй – Христ итгэлийн суурь болдоггүй. Др В.А. Кристелл ийнхүү хэлсэн,
Номлолоос... Христийн үхэлийг авбал тэнд үлдэх юм юу ч байхгүй болдог. Номлогч цаашид “сайн мэдээ,” гэмийн уучлалын үгс гэдэг ойлголттой байх боломжгүй болно.... Эдгээр төрлийн... Христэд итгэгчдийн аль нь Шинэ Гэрээний Христэд итгэгчид вэ? Ямар ч эргэлзээгүйгээр загалмайд итгэдэг Христ итгэгчид юм. (W. A. Criswell, Ph.D., In Defense of the Faith, Zondervan Publishing House, 1967, хуудас. 67).
Элч Паул ийнхүү хэлсэн,
“Бидний Эзэн Есүс Христийн загалмайгаас өөр юугаар ч би үл сайрхана.” (Галат 6:14).
“Христ бидний нүглийн төлөө үхсэн.” Энэ бол Паулын номлолын гол сэдэв байсан. Үнэндээ тэр Коринт чуулганд хандсан “Учир нь та нарын дунд би Есүс Христ буюу цовдлогдсон Түүнээс өөр юу ч мэдэхгүй байхаар шийдсэн юм” (I Коринт 2:2) хэмээн хэлж байсан. Хэрвээ энэ нь Библийн Христ итгэл мөн бол энэ нь загалмайн Христ итгэл юм. “Номлогчдын хаан” агуу Спиржеон ийнхүү хэлсэн, “Сайнмэдээний зүрх бол чөлөөлөлт, чөлөөлөлтийн амин сүнс нь загалмай дээрх Христийн орлуулалтын золиос юм.”
Өнөөдөр олон чуулган тагтааны дүрсийг өөрсдийнхөө итгэлийн төлөөлөл болгож байгаа. Миний хувьд энэ бол алдаа юм. Тагтаа нь Ариун Сүнсийг төлөөлдөг. Гэхдээ Сайнмэдээний үгэнд Гурвалын гол хүн нь Ариун Сүнс биш. Иохан библийн арванзургаа дугаар бүлэгт Есүс хэлэхдээ Ариун Сүнс “өөрөөсөө ярихгүй” (Иохан 16:13) гэсэн. Мөн цааш нь Есүс “Тэр Намайг алдаршуулна” (Иохан 16:14) гэж хэлсэн. Ариун Сүнсний ажил бол Христэд алдарыг өргөхөөс илүүгээр Өөртөө хүмүүсийг тататх явдал биш юм. Тиймээс гол төвлөрлөө Ариун Сүнсэнд тавьсан чуулган бол Библийн дагуух үнэн чуулган биш юм. Элч Паул Христ бидний бүх л үйлчлэл, бүх л номлолоос илүү тэргүүнд тавигдах ёстой хэмээн хэлсэн.
“Тэрээр бие болох чуулганы тэргүүн: Тэр бол эхлэл, үхэгсдээс анх төрсөн нь мөн: Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд болой [Тэр бүх юмсын манлайлал болохын тулд болой]. Учир нь Бурхан, Түүний дотор төгс дүүрэн нь оршдогийг... Түүний загалмайн цусаар амар амгаланг тогтоон...” (Колоссай 1:18-20).
Бид “Түүний загалмайн цусаар” гэм нүглийн уучлал болон Бурхантай амар амгалан болдог – зөвхөн Христийн загалмайн Цусаар дамжиж!
Есүсийн цэвэрлэх хүчийг амсаж үзсэн үү?
Чи Хурганы цусаар угаалгаж байна уу?
Энэ цагт Түүний нигүүлсэлд бүрэн итгэж байна уу?
Чи Хурганы цусаар угаалгаж байна уу?
Чи сүнсийг угаагч Хурганы цусаар угаалгаж байна уу?
Чиний дээл толбогүй байна уу? Цас шиг цагаан байна уу?
Чи Хурганы цусаар угаалгаж байна уу?
(“Чи Хурганы Цусаар Угаалгаж Байна уу?”
Elisha A. Hoffman, 1839-1929).
Өө! урсгал нь үнэ цэнэтэй
Энэ нь намайг цас шиг цагаан болгодог:
Миний мэдэх өөр ийм үүсвэр үгүй
Есүсийн цуснаас өөр юу ч үгүй.
(“Есүсийн Цуснаас Өөр Юу ч Үгүй”, Robert Lowry, 1826-1899).
“Учир нь би хүлээн авснаа та нарт юуны түрүүнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үхсэн бөгөөд” (I Коринт 15:3).
Др Крисвелл ийнхүү хэлсэн,
“Юуны түрүүнд” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?” Түүний тайлбар нь цаг хугацаа өнгөрөх тусам чухал зүйлээ маш их хий гэсэн утга хэлээгүй... Христийн үхлээр [нүгэлтнүүдийн өмнөөс] бидний гэмийн өмнөөс хийсэн золиосын номлол бол Сайнмэдээний амин зүрх болсон хамгийн чухал нигүүлсэл юм. Өөр ямар ч үнэн ийм өндөр байхгүй... Ариун Бичээс дэх бүхий л агуу сургаалууд загалмай руу хөтлөгддөг.
Нэгэн шүүмжлэгч нэг удаа Чарльз Хаддон Спиржеонд ийнхүү хэлсэн, “Таны бүх номлол маш адилхан” гэхэд дэлхийд-цуутай Лондонгын номлогч ийнхүү хариулсан, “Тиймээ, би үгээ библийн хаанаас ч авсан энэ нь шууд л загалмай руу гулсаад [чигэрээрэ явдаг] явчихдаг. Орлуулалтгүйгээр уучлал байхгүй, цус асгаралтгүйгээр чөлөөлөлт үгүй, өрийн төлөөсгүйгээр эвлэрүүлэл гэж байхгүй...
Христийн үхлийн төлөөсийн номлол бол Шинэ гэрээний шийдвэрлэх онцгой сургаал юм. Энэ нь биднийг бусад бүх л шашнаас ялгаж өгдөг. Христ итгэлийн үг бол чөлөөлөлтийн нэг чухал зүйл юм. Үүний гол зорилго бол хүнийг гэмийн боолчлол хийгээд шийтгэлээ буцаан авах явдал юм... Энэ бол авралын Сайнмэдээний хамгийн эхний, бүгдээс дээгүүрх бидний гэмийг Христээр өршөөх Бурханд байгаа сайнмэдээний тунхаглал юм. (W. A. Criswell, Ph.D., In Defense of the Faith, адил,. хуудсууд. 68-70).
III. Гуравдугаарт, Христийн загалмай биднийг гэм нүглээс авардаг.
Мусалман шашинтнууд Есүст итгэдэг – өөрийнхөө бодлоор. Тэд Түүнийг “Isa” хэмээн дууддаг. Коран сударт бүр Түүнийг онгон эмэгтэйгээс төрсөн гэдэг. Мөн бүр Түүнийг Тэнгэр рүү өргөгдсөн гэж хэлдэг. Зарим мунхаг хүмүүс энэ нь хангалттай гэж боддог. Гэхдээ Мусалман ертөнц дэх хэдэн зуун залуус Коран дахь “Isa” Есүсээс татгалзаж байгаа. Өнөөдөр тэднээс олонх нь урьд хожид байгаагүй ихээр Библийн Есүс рүү тусламж хайн явж байна. Тэд Христ итгэлийн Есүст итгэхээр ихэнхдээ байнга хавчлага зовлонг туулж байгаа. Тэд бидний Есүст итгэхээр хэдий тарчлал эдэлж байгаа ч гэсэн яагаад зовлонгоор яваад байна вэ? Би та нарт учрыг нь хэлье! Коран сударт гардаг Есүс нь бидний гэмийн төлөө загалмай дээр үхээгүй байдаг – ийм л учраас тэгдэг! Коран судар хэлэхдээ Есүс биднийг аврахаар загалмай дээр үхээгүй гэж хэлдэг! Гэхдээ Коран тэдэнд яаж гэм нүглээсээ уучлагдах талаар хэлдэггүй. Энэ нь тэдэнд сайныг үйлд, сургаалыг дуулгавартай дага гэдэг боловч хэрхэн гэм нүглээсээ уучлагдах хийгээд Бурханы хүүхдээр хүлээн зөвшөөрөгдөх талаар хэлдэггүй. Коран өөрөө Есүс загалмай дээр үхсэн гэдгийг үгүйсгэдэг учраас энэ талаар юу ч хэлж чаддаггүй! Бидний Есүс л зөвхөн тэдэнд “Түүний загалмайн цусаар амар амгаланг тогтоон.” (Колоссай 1:20) гэсний дагуу Бурхантай эвлэрэл өгч чадах учраас тэд Есүст итгэхээр маш их зовлонг туулдаг.
Чи Христийн загалмайд итгэх хавчлага дундуур туулж чадах уу? Чи өөрийн амиа “Түүний загалмайн цусаар” дамжуулан Бурхантай эвлэрэл болгохоор эрсдэл гаргаж чадах уу? Тэд тэгж чаддаг. Тэд өдөр бүр тэгдэг. Чи загалмай дээр чамайг аврахаар Христийн урсгасан Цусаар дамжуулан гэм нүглээ уучлуулахаар Муслимын үзэн ядалтын гал дундуур явж чадах уу? Тэд чаддаг. Тэд өдөр бүр тэгдэг.
Хэдэн жилийн өмнө Др Химерс пастор Вурмбрэндийн сэтгүүлээс Индонезын залуу муслим охины царайг харсан. Тэр Есүст итгэсэн үед нь муслимчууд нүүр рүү нь хүчил цацсан. Түүний нүүр одоо үгээр илэрхийлэхийн аргагүй аймшигтай болсон. Гэсэн ч тэр инээмсэглэж байсан. Тэд түүнийг үргэлж инээмсэглэж байдаг гэсэн. Түүний хувьд Христийн загалмайг олохоос өөрийнхөө нүүрийг алдах нь илүү үнэ цэнэтэй гэж үзсэн! Яагаад? Учир нь,
“Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үхсэн бөгөөд” (I Коринт 15:3).
Миний гэм – өө, энэ талаар бодоход гайхалтай жаргалтай,
Миний гэм нэг хэсэг нь бус харин тэрчигээрээ -
Загалмай дээр хадагдаж, би цаашид үүрэхгүй,
Эзэнийг магт, Эзэнийг магт, Өө, сэтгэл минь ээ!
(“Энэ Бол Миний Сэтгэлийн Булаг,” H. G. Spafford, 1828-1888).
Тиймээ, Христ Тэнгэр рүү өргөгдсөн. Гэхдээ Коран ч үүнийг хэлдэг! Хэрвээ чамд загалмайгүйгээр Тэнгэр өөд өргөгдсөн Есүс байвал – чамд аврал үгүй юм. Чамд заавал загалмай байх ёстой! Энэ загалмай дээр чиний гэмийн төлөөсийг Есүс төлсөн. Загалмайгүйгээр гэмийн төлөөс хийгээд Бурхантай эвлэрэл гэж байхгүй юм. Зөвхөн загалмайн Христ л чамайг гэмээс аварч чадна! Ариун Цусаа урсгасан загалмайн Христ л зөвхөн чамайг бүхий л гэмээс чинь цэвэрлэх болно. Тиймээ,
“Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үхсэн бөгөөд” (I Коринт 15:3).
Тарчлал амссан хэдэн сая итгэгчид ийнхүү хэлсэн, “Загалмайн Христийн төлөө би өөрийгөө өгөх болно! Загалмайн Христийн төлөө би өөрийнхөө гар, хөлийг зориулах болно! Загалмайн Христийн төлөө зэрлэг амьтад ч биеэ өгөх болно! Загалмайн Христийн төлөө бүх амьдралаа би өгөх болно!”
Тэд харгислагч нарын ширүүн илдэнд өртсөн,
Арслангийн цустай зогдор;
Тэд тэдний хүзүүн дээр үхлээ мэдэртэл бөхөлзсөн
Тэдний цувааг хэн дагах вэ?
(“Бурханы Хүү Тулаан руу Урагшилдаг,” Reginald Heber, 1783-1826).
Тэд Христийн загалмайгаар гэм нүгэл нь уучлагдах хийгээд цэвэрлэгдэх нь илүү дээр үнэ цэнэтэй гэж хэлсэн.
Чи Христийг хүлээн авах уу? Энэ өглөө одоо Түүнд итгэх үү? Чи Др Ваттс “Эзэн, энд би бууж өгч байна, энэ миний хийж чадах бүх зүйл” хэмээн хэлсэн шиг хэлж чадах уу? Чи “Намайг гэмээс аврахаар үхсэн Христийн загалмайд би бууж өгөхөд бэлэн байна” хэмээн хэлдэг. Биднээс бусад нь дээшээ гараад хоолондоо ороорой. Тэд дээш явж байх зуур та нар эхний хоёр эгнээнд ирээд суугаарай. Би та нартай Есүст итгэх талаар ярилцах болно. Энэ өглөө Христэд хэн нэг нь итгэхийн төлөө би залбирч байна. Амен.
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Хуучны Модон Загалмай” (George Bennard, 1873-1958)
ХРИСТИЙН ЗАГАЛМАЙ THE CHRIST OF THE CROSS Номлолыг Доктор Р.Л Химерс Жр бичиж, “Ах дүү нар аа! Та нарт тунхагласан сайнмэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүндээ зогссон. Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримталж бас дэмий хоосон итгээгүй л бол, та нар түүгээр мөн аврагдсан. Учир нь би хүлээн авснаа та нарт юуны түрүүнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үхсэн бөгөөд”
I. Нэгдүгээрт, олон пасторууд номлолдоо Сайнмэдээнээс илүү
II. Хоёрдугаарт, Сайнмэдээний төв бол Христийн загалмай юм,
III. Гуравдугаарт, Христийн загалмай биднийг гэм нүглээс авардаг, |