Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ХРИСТИЙН ЦУСАНД УГААГДСАН!WASHED IN CHRIST’S BLOOD! Номлолыг Доктор Р.Л Химерс Жр бичиж, Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь угаасан” (Илчлэлт 1:5). |
Уг эшлэлийн эхэн хэсэгт Элч Иохан залбирдаг долоон чуулганы сонсогч нартаа итгэмжит гэрч ба үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христээс “нигүүлсэл ба амар тайван байхын төлөө” мэндчилгээ байдаг. Христийн талаарх энэ тодорхойлолтыг хийсний дараа Иохан ийнхүү хэлсэн,
“Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь угаасан” (Илчлэлт 1:5).
Энэ эшлэлд Христ Өөрийнхөө цусаар “биднийг хайрласан бөгөөд биднийг угаасан” хэмээн өгүүлдэг. Өөрсдийн мэдлэгт дулдуйдсан орчин цагийн бичгийн шүүмжлэгч нар “угаасан” гэдэг үгийг “чөлөөлсөн” хэмээн өөрчилсөн. Тэд үүнийг Нестле-Аланд Грек Шинэ Гэрээний хувилбар болох Гностик-муутгасан Синатикус бичвэрийн Грек хэл дээрх нэг захидалд үндэслээд өөрчилсөн. Гэхдээ “чөлөөлсөн” гэдэг үг нь Гностикоор муу нөлөөнд орсон бүр дор Александрийн бичвэрээс үүдэлтэй. Гностикчууд хүн бүр цусаар “угаагдсан” гэх вий гэхээс үхтлээ айх л байсан! Тиймээс Гностик нөлөөнд орсон Александрчууд Грекийн нэг үгийг алга болгосон – “угаагдсан” гэдэг үгийн оронд “чөлөөлсөн” хэмээн солисон.
Др Чарльз Жон Елликот (1829-1903) бол Кебриджид Шинэ Гэрээний багш, Англи эрдэмтэй бөгөөд Шинэ Гэрээний Сайжруулсан хувилбар (RV)-ийг орчуулсан эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан нэгэн юм. Др Елликот Ellicott’s Commentary on the Whole Bible (Zondervan Publishing House)-ийг хянан засварлагчаар ажиллаж байсан. Елликот өнөөдрийн үгэнд дараах тайлбарыг хэлдэг,
Зарим [бичээст] [биднийг угаасан] гэхийн оронд [биднийг чөлөөлсөн] гэж уншигдахаар байдаг. Грек хэлэндээ энэ хоёр үг ердөө ганцхан үсгээр л зөрүүтэй байдаг. Гол үзэл санаа нь жинхэнээр уншигдахдаа “угаасан” гэсэн дээр зүйл рүү хөтлөх байсан. Иоханы тодорхой санаж байсан нэг гол санаа бол “Хэрвээ би чамайг угаахгүй бол чи надтай нэг байхгүй” хэмээсэн бидний Эзэний хэлсэн үг юм. “Угаадаг цусны” санаа нь Иоханы бодолд үргэлж орж ирдэг Христийн жадлуулсан хавирганаас урсах ус хийгээд цусаар улам тодорхой болдог. Илчлэлт 7:13, 14; I Иохан 1:7; 5:5-8 (Charles John Ellicott, M.A., D.D., Ellicott’s Commentary on the Whole Bible, Zondervan Publishing House, n.d., бүлэг VIII, хуудас 535; Илчлэлт 1:5 тайлбар).
Цааш нь Илчлэлд 7:14 ийнхүү өгүүлсэн байдаг,
“Би түүнд -Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад -Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ.” (Илчлэлт 7:14).
Энэ эшлэлээс Тэнгэрт дээл нь “Хурганы цусаар цагаан болсон” бөгөөд “угаагдсан” хүмүүс байгаа талаар тодорхой өгүүлж байгаа. Илчлэлт 7:14 зүйлийн утган нь тодорхой болсоноос хойш өнөөдрийн үг нь “угаагдсан” гэж ашиглагдах нь тодорхой:
“Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь угаасан” (Илчлэлт 1:5).
Др Жон Ф.Валвүүрд Грек хэлний “louō” (угаагдсан) гэдэг үг нь “luō” (чөлөөлөгдсөн) гэсэн үгнээс нэг л үсгээр илүү байдгийг тодруулсан байдаг. Др Валвүүрд эрдэмтэд Елликотын (угаагдсан) гэх урт үгийг нь илүүд үзэх дуртай байдаг нь “хуулбарлан бичигчид нэг үсэг нэмэхээс илүү орхих нь амархан” байдаг учраас тэр юм хэмээн хэлсэн. (John F. Walvoord, Th.D., The Revelation of Jesus Christ, Moody Press, 1966, тайлбар 1, хуудас 38). Энэ бол Кинг Жемс орчуулгын ач тустай байдлын нэг хүчтэй нотолгоо юм.
Лүүтэрийн “Бичээсийн аналоги” гэсэн тайлбар сургаалд бас л үнэнийг өгүүлсэн байдаг – Бичээсийн нэг хэсэг нь ижил зүйлийг өгүүлж байгаа өөр нэг сэдвээ тайлбарладаг – ялангуяа нэг номонд! Тиймээс “угаагдсан” гэсэн энэ Грек хэлний ариун байдлаар хөглөгдсөн үгээс биднийг холдуулахаар хичээгч орчин цагийн орчуулагч нарын орчуулгаас нүдээ хол байлгаж, холдох хэрэгтэй. Христэд жинхэнээр итгэгч бүр “биднийг хайрласан, өөрийн цусаар биднийг гэм нүглээс маань угаасан” Есүст “алдарыг” өргөх боломжтойд Бурхандаа талархаж байна!
Одоо яагаад энэ сэдвээр маргаад байгаад надад шалтгаан байна. Та нар гэм нүглээс “чөлөөлөгдсөн” гэдгээс гэм нүглээс “угаагдсан” гэдэг нь та нарын хувьд маш чухал юм. Та нар Бурхантай нүүр тулан уулзах гэж байна. Хэрвээ чи шүүлтэд өөрийнхөө гэм нүглийн талаар бичлэгтэйгээр Бурхантай уулзвал чи үнэхээр асуудалд орлоо гэсэн үг! Эцсийн шүүлтэд чи заавал хоосон бичлэгтэйгээр зогсох ёстой, эс бөгөөс Бурхан чамайг мөнхийн галтай Там руу илгээх болно. (Ичлэлт 20:11-15) Бурхан чиний бичлэгийг хараад тэнд гэмийн талаар ямар ч зүйл үгүйг хараад таатай байх болно. Шүүлтийн тэр өдөр чи нүглээсээ “чөлөөлөгдсөн” байх нь хангалттай байхгүй байх болно. Өө, үгүй ээ! Чиний хувьд Там дахь мөнхийн галаас аврагдах нь чи “Хурганы цусаар цагаан [болсон]” (Ичлэлт 7:14) байх ёстой. Илчлэлт 7 дугаар бүлгээс бид тэнгэрт тэд “Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ.” (Ичлэлт 7:14) гэдгийг уншидаг. Уг эшлэлээс хэрвээ бид тэнгэрт аюулгүй байж, тамаас зугтахыг хүсэж байгаа бол Христийн Цусаар заавал угаагдсан байх ёстой гэдгийг мэдэж болно. Ийм л учраас би энэ хэсэгт их ач холбогдол өгөөд байгаа юм. Чи Христийн Цусаар заавал угаагдан цэвэр болсон байх ёстой, эс бөгөөс үүрд мөнхөд Там руу явах болно. Либерал хийгээд шинэ-евангелистуудын “Библийн багш” нар “угаагдсан” гэдгийн оронд “чөлөөлөгдсөн” гэж хэлэхэд зүгээр хэмээн бодож магад. Гэхдээ миний ажил бол та нар шиг нүгэлтнүүдэд тунхаглах нь юм. Та нарт бичигдсэн гэм нүглүүд байна! Та нар заавал угаагдан цэвэрлэгдэх ёстой, эс бөгөөс Бурхан та нарыг там руу явуулах болно. Та нарын гэмийг юу угаах вэ? Есүсийн Цуснаас өөр юу ч биш!
“Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь угаасан” (Илчлэлт 1:5).
Яг одоо энд би та нарт Христийн Цус маш чухал гэдгийг хэлмээр байна! Мөнх амьдралаа хаана өнгөрөөх нь Христийн Цуснаас шалтгаална! Ямар ч тохиолдолд чи амжилттай Христ итгэгчээр амьдрах нь Христийн Цусанд л үндэслэх болно. Энд Цусны талаар зарим чухал зүйлс байна.
I. Нэгдүгээрт, цусан тахил нь цаг хугацааны эхэнд очиход хүргэдэг.
Дэлхий дээрх бүх л эртний хүмүүс цусан тахилд итгэдэг байсан. Цусан тахил өргөдгүй эртний соёлыг олно гэдэг үнэхээр хүнд. Жишээлбэл эртний Мексикийн Азтек индианчууд өөрсдийнхөө хуурамч бурхад хийгээд шүтээнүүдэд таалагдахаар 20,000 хүнийг нядлаад тахил өргөдөг байсан. Маяачууд бас ингэдэг байсан. Эрт үед номхон далайн арлуудийн бүх л үндэстнүүд цусан тахил өргөдөг байсан. Африкийн бүх л үндэстнүүд бас ингэдэг байсан. Эртний хятадууд Христээс 2000 жилийн өмнө Шанг Ти хэмээх цорын ганц Бурхандаа цусан тахил өргөдөг байсан. Хятадууд бүр эхний түүхийн эхлэлдээ ганц Бурханы талаа мэддэг бөгөөд цусан тахил хэрэгтэйг мэддэг байсан! Бүр эртний Хятадууд Бурхан болон Түүнд зориулсан цусан өргөлийн талаар бичиж байсан бөгөөд ясны хэлтэрхий болон мэлхийн яснууд сүүлийн үед малтлагаар олдсоор байна. Эдгээр эд өлгийн зүйлс нь бүр дөрвөн мянган жилээс өмнөх байсан. Энэ санаа хаанаас эхтэй вэ? Энэ нь Адам болон түүний үр удмын өргөсөн анхны тахилаас эхлээд нэг үеэс нөгөө үед дамжин ирсэн.
Мосэ Эхлэл номыг бараг түүхийн эхэнд бичсэн. Бидний анхны өвөг гэм нүгэлд унаад түүнийгээ шийдхийн тулд амьтадыг алах хэрэгтэй болсон талаар баримтыг бичиж үлдээсэн. Түүний хүү Абел Бурханд таалагдахын тулд цусан тахил өргөсөн. Түүний ах Кайн ургамалаар тахил өргөхөд хүлээн авагдаагүй. Ноа Бурханд цусан тахил өргөсөн. Абрахам бас тэгсэн. Эдгээр бүх тахилууд нь иудейчүүдэд Бурхан амьтадаар тахил өргө хэмээн хэлэхээс өмнө өргөгддөг байсан. Тэд Египетэд боол байхад Бурхан тэдэнд хургаар тахил өргөөд цусыг нь хаалганы хатавчинд түрх хэмээн хэлсэн. Бурхан тэр цусыг хараад тэднийг өнгөрөх бөгөөд тэдний гэмийн учир тэднийг шийтгэхгүй хэмээн тэдэнд хэлсэн. Энэ тухай дуу бидэнд байдаг,
Тэр цусыг Би харахдаа, Тэр цусыг Би харахдаа,
Тэр цусыг Би харахдаа, Би өнгөрөх болно,
Би өнгөрөх болно.
(“Тэр Цусыг Би Харахдаа” John Foote, 19-р зуун).
Энэ бол Египетэд Иудейчүүд боол байхад анхны Дээгүүр өнгөрсөн баярын талаар Бурханы хэлсэн зүйл юм. Бурхан тэр орой иудейчүүдэд ийнхүү хэлсэн,
“Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.” (Гэтлэл 12:13).
Өдгөө цагт ч гэсэн Иудейчүүд Дээгүүр өнгөрсний баярын тахилын цусыг санан дурсаж тэмдэглэсээр байгаа. Христ цовдлогдохын урьд орой Дээгүүр өнгөрсний баярыг Эзэний зоогоор өөрчлөн солисон. Зарим чуулганууд үүнийг Ариун Нөхөрлөл гэж нэрлэдэг. Католик болон Зүүн Ортодокс үүнийг Масс хэмээн нэрлэдэг. Гэхдээ Гурвалд итгэгч буүр чуулган үүнийг үйлддэг. Библи ийнхүү хэлдэг,
“Тэднийг зооглон байх үед Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа, хуваан шавь нартаа өгөөд, -Май, ид. Энэ бол Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархлаа өргөөд, тэдэнд өгөнгөө -Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус.” (Матай 26:26-28).
Үл итгэгч хүмүүсийн бүхий л цусан тахил нь хүний төлөө Бурханд тахил өргөх хэрэгтэй гэсэн бүдэг бадаг ой санамжаас ирсэн болохыг бид харж болно. Мөн Хуучин гэрээний Дээгүүр өнгөрсөн баяр нь Христ Загалмай дээр Аврагч болж өргөгдөх ёстой гэдэг рүү чиглэж байдаг. Мөн өнөөдөр Эзэний зоог нь Христ биднийг аврахаар загалмай дээр хийсэн зүйл рүү буцаан хандуулдаг. Христ загалмай дээр үхэж, тэгээд Өөрийнхөө Цусыг тэнд асгасан явдал нь дэлхийн бүх түүхэн дэх гол шашны үйл явдал юм!
“Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь угаасан” (Илчлэлт 1:5).
Би та нарт Загалмай дээрх Христийн Цусны төлөөс яагаад тийм чухал болохыг тайлбарлах гэж байна. Гэхдээ үүнээс өмнө өөр нэг зүйлийг би тайлбарлах хэрэгтэй байна.
II. Хоёрдугаарт, Сатан Христийн Цусыг маш ихээр үзэн яддаг.
Бидний уншидаг Илчлэлт библид,
“Бурханы өмнө ах дүүсийг маань өдөр шөнөгүй буруутгадаг тэднийг буруутгагч [Сатан] доош хаягдсан... Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ...” (Илчлэлт 12:10-11).
Сатан өөрийг нь зөвхөн Хурганы Цусаар хүн бүр ялж чадна гэдгийг мэддэг – энэ бол Бурханы Хурга болох Христийн Цус юм. Библи Сатаныг алуурчин гэж хэлдэг. Тэр чадах чинээгээрээ хүн бүрийг устгахыг хүсэж байдаг. Тийм л учраас тэр Христийн цусыг маш ихээр үзэн яддаг. Тэр хүн нэг л удаа Христийн Цустай байхад өөрийгөө ялагдана гэдгийг мэддэг. Нүгэлтнүүд Христийн Цусаар л Сатаныг ялж чадна. Сатан ийм зүйл болохыг хүсдэггүй. Тиймээс л Сатан Христийн Цусыг үнэгүйдүүлж доош хийхэд чадах бүх зүйлээ хийдэг.
Арван есдүгээр зууны сүүл хийгээд хорьдугаар зууны эхэн үед Христийн Цус руу дайралт хийхээр Др Харри Емерсон Фосдик, Др Нелс Ферре нар шиг олон теологчин либералчуудыг уруу татахаар хөдөлсөн. Др Ферре ийнхүү хэлсэн, “Христийн цус цаашид тахианы цуснаас ч илүү хүчгүй болсон.” Др Фосдик Цусны золилтыг “мал нядалгааны газрын шашин” хэмээн хочилсон. Христийн Цусны эсрэг хилэнтэйгээр ярьдаг ийм хүмүүс – сатан ингэж хийлгэхээр хүссэн ятгалгад автсанаас хойш юм.
Гэхдээ хорьдугаар зууны сүүлийн хагаст Сатан Христийн Цусн эсрэг өөр нэг замаар дайрч эхэлсэн. Тэр хуучинсаг үзэлтэй евангелист хүмүүсээр Христийн Цусыг доош хийхэд ятгаж эхэлсэн. Америкчуудын хамгийн хайртай сонсох дуртай радио Библийн багш Др Ж. Вернон МсЖий энэ чөтгөрийн хандлагыг анхааруулж эхэлсэн. Илчлэлт 1:5 дахь өнөөдрийн үгийн тайлбарт Др МсЖий ийнхүү хэлсэн,
Зарим хүн өнөөдөр хийж байгаа шиг би Христийн Цусыг үл ойшоох байдлыг зөвшөөрөхгүй.
Би одоо ч гэсэн ийм утгатай дуунд дуртай,
Тэнд цусаар дүүрсэн булаг байна
Иммануелын судаснуудаас урссан;
Тэгээд гэмтнүүд энэ урсгал дотор шумбан орсон,
Өөрсдийн бүх гэм буруугын толбоо арилгасан;
Др МсЖий Христийн Цусыг үл ойшоодог Р.В Тиеме, Жон МакАртур, тэрбайтугай “Цусгүй өргөл бол төгс нийцтэй байсан” (Charles C. Ryrie, Th.D., The Ryrie Study Bible, Moody Press, 1978; Эхлэл 4:3 тайлбар) хэмээн Кайны өргөлийн талаар хэлсэн Чарльз С.Рирай нар шиг тийм хүмүүст анхааруулж байсан нь ойлгомжтой байна. Би Др Рирайгын тайлбарыг уншаад үнэхээр нүдэндээ ч итгэхэд хэцүү байсан. Бас Варрен Виерсбе Рирайгын хэлсэн энэ үгэнд “баяр хүргэсэн” байхыг уншихдаа бас дахиад гайхсан! (Warren W. Wiersbe, 50 People Every Christian Should Know, Baker Books, 2009, хуудас 207). Энэ бүгд нь надад либерализмын хазаалтуудын өөр нэгэн санаа нэгдэл болж байгаа мэт санагддаг. Бид либерал эрдэмтдийн баталгааг хайх байдлыг зогсоох хэрэгтэй - давталтыг!
Эдгээр хүмүүс Аврагчийн Цусны үнэхээр чухлыг ойлгоогүй юм шиг санагддаг! Олон хүн тэднийг дагаж, тэдний номлолд Цусны чухлыг дурьдсан зүйл цаашид байхгүй болсон. Миний хувьд энэ бол эцсийн-цагийн маш аюултай хууралт юм. Хэрвээ бид Сатан Христийн Цусыг үзэн яддаг, худалч хулгайч гэдгийг бодол санаандаа тээж байвал үүнд бүдрэхгүй юм! Амен. Бүх пасторууд Христийн үнэт Цусны талаар үргэлж номлож байх хэрэгтэй! Эцэст нь Библи үүний талаар юу гэдэг бол энэ юм,
“...Христийн үнэт цусаар,” (I Петр 1:19).
III. Гуравдугаарт, Христийн Цус биднийг золидог.
I Петрийн бүхий л хэсэг ийнхүү хэлдэг,
“Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн өөрсдийн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус, харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн.” (I Петр 1:18-19).
Чи алтаар золигдоогүй. Бурхан чамайг мөнгөөр авраагүй. Бурхан чамайг чуулганд хичнээн их мөнгө өгсөн гэдгээр чинь авраагүй. Бид “Христийн үнэт Цусаар” аврагдсан.
Золилт гэдэг нь хэн нэгнийг боолоос худалдан авах гэсэн утгатай. Есүс “амиа олны төлөө золиос болгон өгөхөөр” (Матай 20:28) ирсэн гэж хэлсэн. Есүс дэлхийн хүмүүсийн гуравны хоёр нь боолчлолд орохыг зөвшөөрсөн тухай тайлбарлахаар ирээгүй. Тэр үед эртний Британи, Испани, Африк – хаа сайгүй газраас үндэстэн бүрд л боолууд байсан. Дэлхийн овог аймаг бүрд л боолын нийгэм нэгэн цагт байж байсан. Түрүүхэн миний дурьдсан Иудейчүүд гэхэд л Египетэд 400 жилийн турш боолчлогдсон.
Элч Петр чамайг боолчлолоос Өөрийнхөө Цусаар худалдан авдаг хэмээн хэлсэн. Тэр чамайг юунаас худалдан авдаг вэ? Гэмийн боолчлолоос. Лос-Анжелсд хэдэн сая хүмүүс гэмийн боолоор амьдарч байна! Тэд тамхинд гогдуулдаг – тэгээд үүнийгээ орхиж чаддаггүй. Тэр порнод дэгээдүүлдэг, тэгээд үүнийг үзэхээ больж чаддаггүй. Та нар бол энэ нүглийн боолууд юм! Гэхдээ Библи Христ чамайг чөлөөлж чадна гэж хэлдэг. Тэр чамайг өөрийн чинь эсэргүүцэгч үл итгэлийн зүрх сэтгэлээс чинь зольж чадна. Энэ бол хамгийн хэцүү зүйл гэж би боддог. Христ чамайг өөрийн чинь хорон муу үл итгэлийн зүрхнээс чинь зольж чадна! Өөр олон зүйл байна, гэвч миний цаг дуусаж байна! Чиний бүх аврал чинь Христийн Цусан дээр суурилсан байдаг! Виллиам Ковперийг сонс,
Түүнээс хойш итгэлээр би урсгал харсан
Таны шархны урсгалууд урсан ордог,
Золилтын хайх миний гол сэдэв юм
Тэгээд намайг үхэх хүртэл байх болно.
Тэнд цусаар дүүрсэн булаг байна
Иммануелын судаснуудаас урссан;
Тэгээд гэмтнүүд энэ урсгал дотор шумбан орсон,
Өөрсдийн бүх гэм буруугын толбоо арилгасан;
(“Тэнд Булаг Байна” William Cowper, 1731-1800;
“Гайхамшигт хайр” аянд).
Мөн Фанни Кросби ийнхүү хэлсэн,
Золигдсон, золигдсон,
Хурганы цусаар золигдсон;
Золигдсон, золигдсон,
Түүний хүү би үүрд мөнхөд!
(“Золигдсон” Fanny J. Crosby, 1820-1915).
IV. Дөрөвдүгээрт, Христийн Цус чамайг бүхий л гэмээс цэвэрлэж чадна.
Есүс хэн гэдгийг бүү март! Тэр зүгээр нэг хэн нэгэн биш! Чиний мэддэг хэнд ч гэсэн чамайг гэмээс чинь цэвэрлэж чадах цус байдаггүй. Гэхдээ Есүс зүгээр л нэг гудманд явж байдаг нэгэнтэй адилгүй. Өө, үгүй ээ! Есүс бол Бурханы мөнхийн Хүү, Ариун Гурвалын хоёр дахь Хүн, “жинхэнэ Бурханы жинхэнэ Бурхан.”
“Бүх юм Түүгээр бий болсон. Бий болсон юмсаас Түүнгүйгээр бий болсон юмс нэг ч байхгүй” (Иохан 1:3).
Эзэн Есүс Христ Тэнгэрээс бууж ирэхээсээ өмнө бүх дэлхийг бүтээсэн. Тэр бол Цусаараа чамайг нүглээс цэвэрлэж чадах нэгэн юм – чамайг Тэнгэрт оруулахад хангалттай цэвэр болгох! Элч Иохан ийнхүү хэлсэн,
“Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ” (I Иохан 1:7).
Өнөөдрийн үг ч гэсэн ижил зүйлийг хэлдэг,
“Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь угаасан” (Илчлэлт 1:5).
Энэ нь чамд тохиолдохыг чи хүсэж байна уу? Чи Сатаны савраас аврагдах дуртай байна уу? Христийн Цус үүнийг хийж чадна! Чи гэмээсээ золигдох дуртай байна уу? Христийн Цус үүнийг хийж чадна! Чи бүх гэмээ угаалган цэвэршээд бидэнтэй хамт баяр хөөртэйгээр Тэнгэр рүү явах дуртай байна уу? Христийн Цус үүнийг хийж чадна!
Гэхдээ чи хийх ёстой нэг зүйл байна. Христийн Цус эдгээр зүйлсийг чамд хийхээс өмнө чи гэм нүглээсээ эргэх ёстой. Энэ бол хамгийн эхний зүйл. Чи гэм нүглээсээ эргэх ёстой. Тэгээд хоёрдугаарт, Есүс итгэх ёстой. Түүн рүү итгэлээр ирээд Түүнд итгээрэй. Хэн нэгэн нь чамд “Ингээд л болоо гэж үү?” хэмээн хэлж магад. Тийм! Тэгээд л болоо! Тэгээд Түүний Цус нүгэл бүрийг чинь цэвэрлэж, Бурхан Эцэгтэйгээ хамт баяр хөөртэй нөхөрлөх байдал руу авчирах болно! Чи гэмээсээ эргээд Есүст итгэхийг хүсэж байна уу? Ноён Гриффит гоцлон дараах дууны дахилтийг дуулахыг сонсоорой. Гриффит та энэ дуугаа битгий хэт хурдан дуулаарай.
Миний золилт мөнгөөр ч, алтаар ч олдоогүй,
Миний өчүүхэн амийг аль ч баян аварч чадахгүй;
Миний үндэс суурь бол зөвхөн Загалмайн цус юм,
Миний Аврагчийн үхэл намайг одоо бүтэн болгосон.
Би золигдсон, гэхдээ мөнгөөр бус,
Би худалдагдсан, гэхдээ алтаар бус;
Есүсийн цусны үнээр худалдагдсан,
Үгээр хэлшгүй хайрын үнэт төлбөр.
(“Мөнгөөр ч, Алтаарч бус” Dr. James M. Gray, 1851-1935).
Хэрвээ чи Есүст итгэх талаар бидэнтэй ярихыг хүсэж байгаа бол бусад нь хоолондоо явахаар дээш явах үед эхний хоёр эгнээнд ирээд суугаарай. Амен.
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Мөнгөөр ч, Алтаарч бус” (Dr. James M. Gray, 1851-1935)
ХРИСТИЙН ЦУСАНД УГААГДСАН! WASHED IN CHRIST’S BLOOD! Номлолыг Доктор Р.Л Химерс Жр бичиж, “Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь угаасан” (Илчлэлт 1:5). (Илчлэлт 7:14) I. Нэгдүгээрт, цусан тахил нь цаг хугацааны эхэнд очиход хүргэдэг, Гэтлэл 12:13; Матай 26:26-28. II. Хоёрдугаарт, Сатан Христийн Цусыг маш ихээр үзэн яддаг,
III. Гуравдугаарт, Христийн Цус биднийг золидог, I Петр 1:18, 19;
IV. Дөрөвдүгээрт, Христийн Цус чамайг бүхий л гэмээс цэвэрлэж чадна, |