Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЗАГАЛМАЙН ТУХАЙ ҮГ

THE PREACHING OF THE CROSS
(Mongolian)

Номлолыг Доктор Р.Л Химерс Жр бичиж,
Жон Самуел Каган тунхагласан
Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Бямба гарагийн орой, 2018 оны 05 дугаар сарын 27-ний өдөр
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
and preached by Rev. John Samuel Cagan
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, May 27, 2018

“Загалмайн тухай үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн”
     (I Коринт 1:18).


Манай пастор Др Химерс жар гаруй жил номлол хийж байгаа. Тэр хэдэн мянган номлол хийсэн. Одоо миний тунхаглаж байгаа номлолыг тэр бичсэн. Түүний номлолын бичвэр нь хэдэн зуугаараа манай вэбсайтад үг бүрчлэн байгаа. Эдгээр нь 38 хэл дээр орчуулагдсан. Номлолын видео бичлэг болон бичвэр нь дэлхийн 221 орноор тархсан. Дэлхий даяарх пасторууд түүний номлолыг аваад тунхаглаж байгаа. Др Химерс бол гайхамшигтай номлогч юм! Хэдий тэр туршлагатай ч гэсэн юуг номлох вэ гэдгийг шийдэх нь маш хэцүү байдаг.

“Яагаад энэ нь тийм хэцүү байдаг вэ?” хэмээн та асууж магад. Би яагаад гэдгийг нь хэлье. Ням гарагийн өглөө манай чуулганд Христэд итгээгүй олон хүмүүс байх болно. Зарим нь буддист байдлаас ирэх болно. Зарим нь Католик, эсвэл шинэ-евангелизм, жирийн нэг Христэд итгэгч, мөн нэр төдий Христэд итгэгч гэх мэт янз бүр байдаг. Зарим нь бүр ерөөсөө ямар нэг шашинтай холбогдож байгаагүй хүмүүс ирдэг. Зарим нь манай чуулганы Библийг маш сайн мэддэг боловч хэзээ ч дахин төрөөгүй, аврагдаагүй хүмүүс байдаг. Тэд бүгдээрэнд нь нэг нийтлэг зүйл байдаг. Тэд Есүс Христ рүү жинхэнээр өөрчлөгдөөгүй байх болно.

Ням гарагийн өглөөний номлол ердөө нэг цаг эсвэл түүнээс бага хугацаатай байдаг. Энэ богино хугацаанд номлол нь шашны талаарх чиний бодол бүрийг чинь өөрчлөх ёстой бөгөөд зүгээр нэг үнэн бус, жинхэнэ Христэд итгэгч шиг санагдуулдаг бус, харин цорын ганц үнэн – цорын ганц үнэн гэдгийг харуулах ёстой. Номлол нь чамайг үүнийг зөвшөөрч, бүх бодол санаа чинь өөрчлөгдөж, өөрийн чинь хуурамч санаануудаа орхиход ятгахаар оролдож, гэмийн буруутгал дор авчирч, бүх амиараа Есүс Христ рүү эргэх хүртэл чамайг өөрчлөхөд оршидог. Энэ бол том даалгавар юм! Мөн үүнийг хийхэд ердөө нэг цаг өгөгдсөн байдаг! Миний номлолын сэдэв нь жирийн нэг Сайнмэдээний номлол шиг санагдаж магад, гэхдээ энэ дотор маш их бясалгал хийгээд залбирал зориулагдсан байдаг.

Өнөөдрийн үг бол Бичээсийн ганц эшлэл. Одоо энэ цөөхөн үгнээс хэлж байгаа миний үгс та нарт тус болоосой хэмээн залбирч байна; адаглаад өнөөдөр гэртээ харихдаа миний хэлсэн зүйлээс бага ч болтугай санахын төлөө би залбирч байна, хамгийн багадаа л миний хэлсэн санаанууд та нарын мөнхийн амийн авралтын төлөө Эзэн Есүс Христ юу хийснийг болон Түүний талаар бодуулаасай хэмээн залбирч байна. Энд өнөөдрийн I Коринт 1:18 эшлэлд байна. Намайг үүнийг уншиж байхад сонсоорой.

“Загалмайн тухай үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн” (I Коринт 1:18).

Өнөөдрийн үг гурван гол хэсэгтэй байна: (1) загалмайн тухай үгийн талаар; (2) Загалмайн тухай үг нь мөхөгдсийн хувьд мунхаглал; (3) хүчирхэг чуулгантай болоход зөвхөн загалмайн тухай үг нь хангалтгүй

I. Нэгдүгээрт, загалмайн тухай үгийн талаар.

Элч Паул “загалмайн тухай үг” гэсэн үгсээр ямар утгыг хэлэх гэсэн бэ? “Загалмайн тухай үг” гэсэн хэллэгт нэг гол сэдэв байдаг. Эдгээр үгэнд зөвхөн нэг үнэн утгыг илэрхийлсэн утга байдаг. Цорын ганц Бурхан байдаг шиг цорын ганц Сайнмэдээ байдаг. Цорын ганц Аврагч – Есүс Христ л байдаг. Бид пост модернизмын “загалмайн тухай үг” нь надад үнэн байж болох ч чамд бол үгүй гэсэн санаанд итгэх хэрэггүй. Пост модернизм “Энэ бол чиний үнэн. Энэ бол чамд л үнэн. Гэхдээ энэ бол надад үнэн биш.” гэж хэлж магад. Энэ бол пост модернизмын утгагүй яриа юм. Библи загалмайн тухай ярихад бодит үнэний талаар ярьдаг – та нарын хүн бүхэнд хамаатай тэр нэг үнэний талаар өгүүлдэг. Чиний итгэсэн, үл итгэснээс үл хамаарч үнэн хэвээр байдаг тэр үнэн. Учир нь библид Бурхан үүний талаар ярьдаг, энэ нь чи үнэн эсвэл худал гэж бодсон эсэхээс чинь үл хамаарч үнэн байдаг. Хэдий чиний бодол санаа үүний чухлыг барьж аваагүй ч гэсэн үнэн хэвээр байдаг тэр бодит үнэн юм.

Дараагийнх нь, “загалмайн тухай үг” нь библид л зөвхөн хэлэгдсэн байдлаар бус, харин түүхэн баримтаар олддог – Есүс Христ чиний гэмийн төлөө маш ихээр зовлон эдэлж, бидний гэм нүгэл Түүний биед тохогдох үед Гетсеман цэцэрлэгт маш их зовлон шаналалаар туулсан тухай баримт. Пилатын шүүлтэд Түүнийг үхэх хүртэл нь зодсон тэр аймшигтай яргалалаар тэр туулсан. Дараа нь Түүнийг Калвари уул руу тууж явсан, тэнд Тэрээр хөл, гарандаа хадаас хадуулж, тэд загалмайг нь өргөн босгосон, тэгээд Түүнийг өлгөөтэй чигээр нь орхисон, тэнд Тэрээр бидний гэмийн төлөөсийг төлөхөөр цусаа урсгаж, үхэж байсан, ингэснээр та нар аврагдаж, зөвхөн уучлагдах бус, харин Түүний үхлээр зөвтгөгдсөн, Түүнд итгэх жирийн нэг итгэлээр л гэм нүгэлгүйд тооцогдсон.

“Загалмайн тухай үг” нь чамайг ийм юмаа гэдгийг тунхагладаг,

“тэрслэл ба махбодын хозлолоосоо болж үхсэн” (Колоссай 2:13).

Христийн үхлээс амилалтаар дамжуулан та нарт шинэ амь өгөхөөр, гэм нүглийг чинь хүчингүй болгохоор, гэмийн төлөөсийг чинь бүрэн төлөхөөр та нарын оронд Христ үхлээрээ зөвхөн орлуулалт хийсэн.

“Загалмайн тухай үг” нь та нар авралыг сайн үйлсээр, эсвэл алдаг оног цуглаанд ирсэнээр олохгүй гэдгийг харуулдаг. Үгүй ээ! Үгүй ээ! Загалмайн тухай үг нь чи авралынхаа төлөө юу ч хийдэг байлаа гэсэн чиний хийдэг сайн зүйл ямар ч нэмэргүй гэдэг үнэнийг өгүүлж байдаг. “Загалмайн тухай үг” чиний хийдэг “сайн” хэмээн нэрлэдэг бүх зүйлийг чинь хуу татан хаядаг – бөгөөд чамайг аварч чадах цорын ганц зүйл бол чиний гэмийн оронд бүрэн төлөөс болохоор Есүсийн загалмай дээр хийсэн зүйлийг өгүүлдэг – ганц хүн Христ (Бурхан - хүн) чиний хийх ямар ч нэмэлт ажилгүйгээр, эсвэл чиний гаргах ямар ч “шийдвэр”-гүйгээр гэмийн төлөөсийг төлөхөөр үхсэн.

Та нар зарим нэг сайн зүйлс хийсэн гэдэгт би нэг хором ч эргэлзэхгүй байна. Би зүгээр л эдгээр сайн зүйлс нь чамайг аврахгүй гэдгийг л хэлэх гэсэн! Аврал нь Загалмай дээр хадагдахдаа та нарын гэмийн төлөөсийг төлөхөөр Өөртөө үүрсэн Ариун Гурвалын Хоёр дахь Хүн, цорын ганц Бурханы Хүү, Есүсийн үхлээр л ирдэг. Элч Паул үүнийг хэлэх үедээ үүнийг маш тодорхой илэрхийлсэн,

“Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа [харуулсан] юм. Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжуулан уур хилэнгээс ч аврагдах болно” (Ром 5:8-9).

Бурхан биднийг нүгэлтнүүд байхад л хайрласан. Христ биднийг нүгэлтнүүд байхад л гэм нүглийн маань шийтгэлийг төлөхөөр үхсэн. Тэгээд хэдий чи нүгэлтэн ч гэсэн Түүний Цусаар зөвтгөгдөж чадна.

Эзэн Есүс үүний төлөө би хамгийн даруугаар залбирч байна,
   Таны цовдлогдсон хөлийн дор Ерөөлт Эзэнийг би хүлээдэг;
Миний ариусгалын төлөө Таны урсгасан цусыг би итгэлээр хардаг,
   Одоо намайг угаагаач, би цаснаас цагаан болох болно.
Цаснаас цагаан, тиймээ, цаснаас цагаан;
   Одоо намайг угаагаач, би цаснаас цагаан болох болно.
(“Цаснаас цагаан,” James Nicholson, 1828-1896).

Таны уриалгахан дууг би сонсдог,
   Эзэн, энэ нь намайг Тан руу дууддаг
Таны ариун Цусанд угаахын тулд
   Энэ нь Калваригаас урссан.
Эзэн минь! би очиж байна, Одоо Тан руу очиж байна!
   Энэ цусандаа намайг угаагаач, намайг цэвэрлээч
Энэ нь Калваригаас урссан.
(“Эзэн минь, би очиж байна,” Lewis Hartsough, 1828-1919).

Энэ бол загалмайн тухай үг юм!

“Загалмайн тухай үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн” (I Коринт 1:18).

Гэхдээ өнөөдрийн үгэнд өөр нэг санаа байгаа.

II. Хоёрдугаарт, Загалмайн тухай үг нь мөхөгдсийн хувьд мунхаглал.

Эдгээр үгсийг сонсоорой,

“Загалмайн тухай үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал”

Энэ үгийг дахиад сонсоорой.

“Загалмайн тухай үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал...” (I Коринт 1:18)

.

Энд гарч буй “мунхаглал” гэдэг үг нь “мунхаг яриа,” “явган яриа” гэсэн утгатай. Дахин төрөөгүй хүний бодолд Христийн үхлээр гэм нүглээсээ аврагдах ёсой гэсэн утгатай номлолыг сонсох нь зөвхөн “явган яриа” төдий байдаг.

Христ нүгэлтнүүдийн гэмийн төлөөсийг төлөхөөр оронд нь үхэж байгаа тухай номлолын үнэ цэнийг мөхөгсөд олж хардаггүй. Тэд үүний үнэ цэнийг олж хардаггүй учраас үүнийг мунхаг хэрэг хэмээн бодоход хүрдэг. Энд л Ариун Сүнс ирдэг юм. Есүс ийнхүү хэлсэн,

“Тэр ирэхдээ нүгэл... талаар ертөнцийг зэмлэнэ” (Иохан 16:8).

Ариун Сүнс хүний гэмийн ухааруулахаар хүнийг заавал зэмлэдэг, эс бөгөөс хүн загалмай дээрх Христийн үхлийн үнэ цэнийг олж харахгүй болдог. Хүн Ариун Сүнсээр гэмийнхээ талаар ухаарал авахаас өмнө загалмайн тухай үг нь түүний хувьд ердөө мунхаглал төдий бодогддог. Грек хэлэнд “мунхаглал” гэдэг үгийг “moros” гэдэг үгнээс үндэстэй бөгөөд энэ үгнээс англи хэлний “moron” буюу тэнэг хүн гэдэг үг үүссэн. Загалмайн тухай үг нь хүн зүрх сэтгэлдээ Ариун Сүнсээр дамжуулан орхигдсон нүгэлтэн гэдгээ ухаарах хүртэл нь түүнд энэ нь мангар тэнэг хүний яриа шиг санагддаг.

Ийм л учраас та нар жинхэнэ Христэд итгэгч болохоор “сурч” болдоггүй шалтгаан нь юм. Аврал нь хүний мэргэн ухаанаар сураад ирдэг зүйл биш. Элч Паул хорин нэгдүгээр зүйлд үүнийг маш тодорхой хэлсэн,

“Ертөнц өөрийн мэргэн ухаанаар Бурханыг таньж мэдсэнгүй” (I Коринт 1:21).

Аврал нь ямар ч төрлийн хүний мэргэн ухаанаар сураад ирдэг зүйл биш. Заавал зүрх сэтгэлд чинь чи бол найдваргүй гэмтэн гэдгийг харуулах илчлэлт хэрэгтэй. Энэ нь тохиолдох хүртэл Христийн цовдлолт нь чиний асуудлыг шийдвэрлэх цорын ганц шийдэл хэмээн хэлэгдэж байгаа номлол нь тэнэг хүний санаатай адил сонсогддог. Чи дотроо асуудал чинь гэм нүгэл гэдгийг мэдрэхээс нааш загалмай дээрх Христийн үхлийн чухлыг хэзээ ч олж харж чадахгүй. Библи ийнхүү хэлдэг,

“Христ бидний нүглийн төлөө үхсэн” (I Коринт 15:3).

Тэр бидний нүглийн төлөөсийг төлөхөөр бидний оронд үхсэн. Библи ийнхүү хэлдэг,

“Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ” (I Иохан 1:7).

Гэхдээ гэмийн хараалаас аврагдах өөр ямар ч зам байхгүй гэдгийг Бурханы Сүнс та нарын нүдийг нээж харуулахаас нааш энэ нь хамгийн ихдээ л нэг сонирхолтой онол шиг, үлдсэн хэсэгт нь нэг тэнэг яриа шиг л санагдах болно. Чи өөрийнхөө ямар ч найдваргүй нүгэлт байдлаа ухаарах үед л зөвхөн зүрх сэтгэлээсээ магтан дуулах боломжтой болдог,

Миний хувьд сайн зүйл юу ч үгүй
   Таны нигүүлсэлд л найдан -
Би хувцасаа цагаартал угаах болно
   Калвари дахь Хурганы цусанд
Миний бүх өрийг Есүс үүрч, бүгдийг төлсөн;
   Гэмийн хүрэн улаан толбо арилсан
Тэр үүнийг цас шиг цагаан болгон угаасан.
   (“Есүс Бүгдийг Төлсөнl,” Elvina M. Hall, 1820-1899).

Гэхдээ зөвхөн загалмайн тухай үг нь бидэнд хүчирхэг чуулганыг өгдөггүй. Энэ нь намайг дараагийн сэдэв рүү хөтөлдөг.

III. Гуравдугаарт, хүчирхэг чуулгантай болоход зөвхөн загалмайн тухай үг нь хангалтгүй.

Хэрвээ чи аврагдах гэж байгаа бол загалмайн тухай үг нь чухал юм. Христ чамайг гэмээс чинь аврахаар Өөрийн Цусаа урсгаж, үхсэн газар нь загалмай дээр өрнөсөн юм. Гэхдээ зөвхөн загалмайн тухай үг нь хүчирхэг чуулганы бидэнд өгөхгүй. Ийм л учраас Христ чуулгануудад пасторуудыг өгсөн. Библид Христ “заримыг нь пасторууд... болгосон” (Ефес 4:11) тухай өгүүлдэг. Грек хэлэн “пасторыг” poimen гэдэг. Энэ нь “хоньчин” гэсэн утгатай. Есүс зарим хүмүүсийг нутгийн чуулгандаа хоньчин буюу пастор байх бэлэг авьяас өгсөн. Пастор гэдэг бол чуулганд өгөгдсөн бэлэг юм. Чуулган дахь хүмүүс бол хонин сүргийн хонь нь юм. Пастор бол чуулганы хоньчин юм. Тэр хоньдод анхаарал тавьдаг. Тэр хонийг хамгаалдаг. Тэр тэднийг удирдан дагуулж, замаа алдан төөрөхөөс нь хамгаалдаг. Энэ бол хоньчны хийдэг зүйл юм.

Энэ “пасторын” талаар өөр нэг Грек үг бол episkopos юм. Энэ үгийн утга нь “харгалзагч” юм. Кинг Жемс Библид үүнийг “бишоп” хэмээн орчуулсан. Библи ийнхүү хэлдэг, “Хэрэв хэн нэгэн нь бишоп [episkopos, харгалзагч, пастор] болохыг эрмэлзвэл, тэр сайн ажлыг хүсдэг хүн байна.” (I Тимот 3:1) Пастор чуулганыг харгалзаж байдаг. Тэр үүнийг харж байдаг. Тэр яг тэднийг мэдэж байдаг. Тэр чуулганаа манаж байдаг. Тэр чуулганыхаа талаар бодож, залбирч байдаг. Тэр чуулган нь яаж байгааг дандаа харж байдаг. Тэр ямар асуудал байгааг нь харж байдаг. Бусад хүн бодоогүй байхад пастор чуулганыхаа зам мөрийг харж байдаг. Бурханы удирдамжаар юу хийх вэ гэдгээ харж байдаг. Пастор чуулганыхаа хүмүүсийг харж – тэднийг нэг бүрчлэн анхаарч байдаг. Тэр тэднийг яаж хийж байгааг нь харж байдаг. Тэр тэдний асуудал хийгээд тулгарсан зүйлсийг харж байдаг. Тэгээд Бурханы удирдамжаар тэднийг Христ итгэлийн амьдралдаа амжилт гаргахад нь тусалдаг.

Бэлгээр өгөгдсөн пасторгүйгээр чуулган амжилтад хүрэхгүй. Чуулганд олон үйл ажиллагаа явагдаж болно. Бид цуглаанууд хийж болно. Бид Ням гарагт зочдыг авчирч болно. Бид тэдэнд дууны ном, танилцуулга өгч болно. Бид тэдэнд хоол өгч болно. Бид сайн номлол дамжуулж болно – загалмайн тухай үг – бид тэгдэг. Гэхдээ загалмайн тухай үгээр л зөвхөн хүчирхэг чуулгантай болохгүй.

Юутай ч Бурхан чуулганд яагаад пасторуудыг өгсөн бэ? Сүнслэг бэлгүүдэд яагаад пасторыг бэлэг болгон жагсаалтад оруулсан бэ? Хэрвээ зөвхөн номлол хүчирхэг чуулганыг буй болгодог юм бол бидний Эзэн яагаад зүгээр л ерөөсөө пастор биш “зарим евангелистуудыг” өгөөгүй юм бэ? Загалмайн тухай үг нь ганцаараа хүчирхэг чуулганыг буй болгоход хангалтгүй гэдгийг Христ мэдэж байсан. Чуулганд пастор хэрэгтэй бөгөөд ийм л учраас Тэр “заримыг нь пасторууд... болгосон.”

Хичнээн номлол нь сайн байсан ч гэсэн пасторгүйгээр чуулган уналтад орох болно. Энэ нь сул дорой байх болно. Энэ нь асуудалд орно. Эцэст нь үхэх болно. Чуулганд хүмүүс пасторгүй бол бүдрэх болно. Тэд хүйтэн хөндий болно. Тэд өөрсдийн амьдралдаа маш том алдаа хийх болно. Тэд үнэхээр асуудалд орох болно. Яагаад?

Нэгдүгээрт, чөтгөрүүд байдаг учраас. Библи чөтгөр “хэн нэгнийг залгихаар хайж буй [архирах арслан мэт] гэтэн явдаг” (I Петр 5:8) гэж хэлдэг. Тэр хэнийг залгих гэж байна вэ? Хонийг! Гэхдээ чөтгөр чамайг үүний талаар битгий бодоосой хэмээн хүсдэг. Тэр чам руу харайгаад, тэгээд чамайг идэхийг хүсдэг - тэгээд үүнийг хийж байгаа нь Чөтгөр гэдгийг ч чи ойлгохгүй байх болно! Чөтгөр болон түүний бугууд хаа сайгүй гадуур байна – чи үүнийг мэдэх эсэхээс чинь үл хамаарч.

Хоёрдугаарт, бүх хүмүүс гэмтэй учраас. Адам Бурханд дуулгаваргүй байсан учраас бид бүгдээрээ төрөхдөө гэмийн мөн чанартай байдаг. Библи ийнхүү хэлдэг, “Учир нь ганц хүний [Адамын] дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсон.” (Ром 5:19) Хүн бүр – Христ итгэгчид ч гэсэн – гэмт чанартай байдаг. Гэм хийнэ гэдэг бол бидэнд хэвийн зүйл. Бурууг үйлдэнэ гэдэг бидэнд хэвийн зүйл. Мурфийн Хууль ийнхүү хэлдэг, “Хэрвээ алив юм буруугаар явж чадаж байвал энэ нь цаашид ч тийм л байна.” Алив юмс өөрийнөө мөн чанараасаа илүү гарна гэж байдаггүй. Тэд буруу явж байгаа бол цаашид маш амарханаар уруудан унах болно. Тэгээд тэд тэгдэг. Хүмүүс өөрийн төрөлх байдлаараа хүчирхэг Христэд итгэгч болдоггүй. Тэд амархан бүдэрдэг. Тэд амархан хөрдөг. Тэд амархан алдаа гаргадаг. Тэд тэгдэг. Эдгээрийг бий болгохоор чи шаргуу ажиллах ямар ч шаардлага байхгүй. Энэ нь өөрөө л аяндаа бий болно. Чуулганууд өөрсдөө төрөлх байдлаараа хүчирхэг болдоггүй. Тэд амархан сул дорой болдог. Тэд асуудалд амархан ордог. Ийм болоход маш амархан байдаг. Эдгээрийг бий болгохоор чи шаргуу ажиллах ямар ч шаардлага байхгүй. Энэ нь бүгдээрээ л хар аяндаа бий болно! Энэ нь ингэдэг. Ийм л учраас чуулганд пастор хэрэгтэй. Христ “заримыг нь пасторууд... болгосон.” Бурхан ийм зүйл хийсэнд нь талархаж байна!

Манай чуулганы пастор бол Др Химерс. Тэр жар гаруй жил үйлчилж байгаа. Бурхан хэдэн зуун хүнийг Христэд авчрахаар түүнийг ашигласан. Тэр олон жил хүмүүст зөвлөгөө өгсөн. Тэр хүмүүст анхаарал халамж тавьдаг. Тэр манай чуулганыг зовлон зүдгүүр дундуур хөтлөн дагуулсан. Тэр манай чуулганыг аймшигтай хагарал дундуур авч гарсан. Бурхан манай чуулганыг босгоход, бидэнд анхаарал тавихад, биднийг хамгаалахад, биднийг үлдээхэд пасторыг маань ашигласан. Др Химерс бол зүгээр нэг жирийн пастор биш. Тэр бол үнэхээр гайхамшигтай пастор! Бидний пастораар Др Химерсийг өгсөнд Бурхандаа талархаж байна!

Таны хувьд яах вэ? Та бол пастор биш. Гэхдээ та түүнд тусалж болно. Та нар ямар нэг буруу зүйл байгааг харвал түүнд хэлж болно. Манай чуулганы деконууд болон удирдагч нарын хувьд бүгд ингэдэг. Та нар пастортай туслахаар энд байж байна. Зүгээр л хараад суугаад байж болохгүй. Пастор мэддэг хэмээн бүү төсөөл. Хэрвээ чи гарцаагүй буруу ямар нэг зүйлийг харж сонссон бол пастортаа хэл.

Та нарын зарим нь огт Христэд итгэгч биш. Та нар Есүст итгэдгүй. Та нарын гэм нүгэл Түүний Цусаар угаагдаагүй. Таны хувьд яах вэ? Та нар Христээр аврагдах хэрэгтэй. Тэр чиний гэмийн төлөө загалмай дээр үхсэн. Тэр чиний гэмийг угаахаар Өөрийн Цусаа урсгасан. Тэр чамд амь өгөхөөр үхлээс амилсан. Хэрвээ чи Есүст итгэх талаар бидэнтэй ярилцахыг хүсвэл бусад нь дээшээ хоол руу явах хооронд эхний хоёр эгнээнд ирээд суугаарай. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
     “Цовдлогдсон Нэгний Цусаар Аврагдсан” (S. J. Henderson, 1902)


ЗАГАЛМАЙН ТУХАЙ ҮГ

THE PREACHING OF THE CROSS

Номлолыг Доктор Р.Л Химерс Жр бичиж,
Жон Самуел Каган тунхагласан

“Загалмайн тухай үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн”
      (I Коринт 1:18).

I.   Нэгдүгээрт, загалмайн тухай үгийн талаар, I Коринт 1:18а;
Колоссай 2:13; Ром 5:8-9.

II. Хоёрдугаарт, Загалмайн тухай үг нь мөхөгдсийн хувьд мунхаглал,
I Коринт 1:18б; Иохан 16:8; I Коринт 1:21; 15:3; I Иохан 1:7.

III. Гуравдугаарт, хүчирхэг чуулгантай болоход зөвхөн загалмайн тухай үг нь хангалтгүй, Ефес 4:11; I Тимот 3:1; I Петр 5:8; Ром 5:19.