Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
БИБЛИЙН ЭШ ҮЗҮҮЛЛЭГ ЧАМАЙГ СЭРГЭЭГ!LET BIBLE PROPHECY MOTIVATE YOU! Доктор Р.Л Химерс Жр “Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул” |
Эдгээр эшлэлд Элч Паул “шүүрэлтийн” талаар тайлбарыг өгсөн. Тэгээд дараа нь уг эшлэлийг хэлсэн,
“Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул” (I Тесалоник 4:18).
Энд гарч байгаа “тайвшруул” гэсэн үгийг Грекээр “parakalěō” гэдэг. Энэ нь “тайвшруулах” болон “зоригжуулах” гэсэн утгатай. (NIV).
Одоо энд 13-17 дугаар зүйлээс эхлээд бүх эшлэлүүд байна. Энэ эшлэл эцсийн өдрүүд дэх Христ итгэгчдийн “шүүрэлтийг” үзүүлдэг. Тесалоник чуулганы итгэгчид Ромын харь үндэстнүүд хийгээд үл итгэгч Иудейчүүдээс хавчлага аван явж байсан. Тэдний зарим нь үхсэн. Тэд маш аймшигтай үхлээр үхсэн! Тесалоник дахь хүмүүс үүнээс болоод их асуудалд орсон. Тиймээс Паул тэднийг зоригжуулах зорилгоор “шүүрэлтийн” талаар хэлсэн. Др Томас Хэйл энэ “шүүрэлтийн” талаарх тайлбарыг бидэнд тайлбарлаж өгдөг:
“Христийн дахин ирэлтээр амьд байгсад нь шүүрэгдэж тэнгэр рүү авагдах болно. Тэр цагт амьд байгсад нь үхсэн тэдгээр хүмүүстэй нэгдэх болно... Тиймээс эдгээр үгсээр бие биенээ зоригжуул.” (The Applied New Testament Commentary; I Тесалоник 4:17, 18).
Би одоо энэ сэдвээр номлох гэж байна, мөн “шүүрэлтийн” талаар өмнө нь тайлбарлаж баййснаас илүү зүйлийг та нарт хэлэх болно. Энэ оройн үгийн зорилго бол Библийн эш үзүүллэг нь биднийг тайвшруулах хийгээд зоригжуулахад байдаг гол шалтгаануудын нэгийг нь харуулах зорилготой юм.
“Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул” (I Тесалоник 4:18).
I. Нэгдүгээрт, Христийн ирэлтийн тэмдэгүүд зоригжуулалт өгдөг.
Намайг залуу байхаас эхлээд дэлхий эмх замбараагүй болж эхэлсэн. Энэ бол 1960-аад он юм. Атомын бөмбөгийн хомроглон устгах айдас хэзээ ч болж магадгүй байсан. ЗХУ хэзээ ч манай хотуудад бөмбөг хаяхад бэлэн байсан. Ветьнамын дайн хүчээ аван үргэлжилж байсан. Би цэрэгт татагдаж, тэгээх ширэнгэн ойн үхэл рүү илгээгдэх вий гэхээс маш их айж байсан. Энэ дайн ямар ч эцэс төгсгөлгүй, утга учиргүй байсан. Би дээд сургуульд баклавраа дүүргэхийг хүсэж байсан. Яг энэ цагт бас үймээн самуун их байсан. Ардчилалын чуулга Чикаго хавиар болж байхад эсэргүүцэгчид маш их зүйлийг шатаан сүйтгэж байсан. Жон Ф.Кеннеди алуулсан. Тиймээс Бобби Кеннеди, Др Мартин Лүүтэр Кинг, Малколм Экс, Жорж Валласе нар хөлсний алуурчдын дайралтад өртөөд насан турш тахир дутуу болсон. Тэгээд дараа нь ар араасаа цувран хар тамхины эрин үе, Вүүдсток, Битлз болон цаашлаад, Ойрхи дорнодын соёл, Сатан болон чөтгөрийн их дайралтууд гарсан. Хиппичүүд “Энэ нь миний бодол санааг хөөрөгдсөн” гэсэн шиг. Энэ бол айдас түгшүүрээр дүүрэн тийм цаг үе байсан.
Энэ харгис хэрцгий үед миний зүрх сэтгэл хийгээд оюун бодол маань Христийн ирэлтийн “тэмдгүүдээр” л тайвширч байсан.
Харанхуй шөнө бидний эсрэг гэм дайрч байсан
Зовлонгийн хүнд ачааг бид үүрч байсан;
Гэвч бид Түүний ирэлтийн тэмдгүүдийг харж байна;
Бидний зүрх булиглаж, баяр хөөрийн аяга дүүрсэн!
Босоод уг магтаалын дахилтыг дуулцгаая!
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
Хүмүүст ад үзэгдсэн яг тэр Есүс;
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
Хүч чадал, агуу алдараар Тэр дахин ирж байна!
(“Тэр Дахин Ирж Байна” Mabel Johnston Camp, 1871-1937).
Одоо сууцгана уу. Энд намайг зоригжуулсан хэдэн “тэмдгүүд” байна!
1. Бурханы өгсөн төрөлх нутагтаа дэлхийн өнцөг булан бүрээс буцан ирсэн Иудейчүүдээр 1948 онд байгуулагдсан Израйль улс.
Есүс ийнхүү хэлсэн, “Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно” (Лук 21:24). “Харагтун. Миний ард түмэн... Би та нарыг Израилийн газарт авчрах болно” (Езекиел 37:12). “Олон хоногийн дараа та нар дуудагдах болно. Илднээс ангижирсан газар уруу та нар эцсийн жилүүдэд ирэх болно” (Езекиел 38:8). Хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгч Трамп Иерусалим бол Израйлийн нийслэл гэдгийг зарласан. Иудейчүүд Израйль руу буцаж ирсэн гэдэг нь бид энэ үеийн төгсгөл хийгээд Христийн дахин ирэлт рүү маш хурдтайгаар явж байгаагийн том тэмдэг юм!
Халлелүяа! Христ тун удахгүй дахин ирнэ!
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
Хүмүүст ад үзэгдсэн яг тэр Есүс;
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
Хүч чадал, агуу алдараар Тэр дахин ирж байна!
2. Христ итгэгчид болон Иудейчүүдийн хавчлага өсөж байгаа “тэмдэг.”
“Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно” (Матай 24:9). Мусулманчуудын зорилго бол Израйлийг устгаад Иудейчүүдийг алах явдал юм. Америкт чуулганыг нам дарж, Христ итгэгчдийг доройтуулахаар Америкийн Иргэний Эрх Чөлөөний Холбоо (ACLU) чадах бүх зүйлээ хийж байгаа. Энд “орлуулалтын” теологи – Библи дэх бүх амлалт Христ итгэгчдийн төлөө байдаг - гэхдээ бүхий л хараалууд болохоор Иудейчүүдэд зориулагдсан гэдэг санаа алдаршин дэлгэрч байгаа! Ийм л болохоор манай Өөрчлөгдсөн олон чуулган энэхүү гажиг Семитийн - Эсрэг үзэлтэй тэврэлдэн нэгдэж байгаа. Бурхан минь биднийг авраач!
Эдгээр нь бидний нүдний өмнө биелэгдэж байгаа учраас энэ эш үзүүллэг биднийг зоригжуулдаг! Бурхан бол төгс хүчит!
“Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул” (I Тесалоник 4:18).
Дуулцгаая!
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
Хүмүүст ад үзэгдсэн яг тэр Есүс;
Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
Хүч чадал, агуу алдараар Тэр дахин ирж байна!
Одоо сууцгаан уу.
3. Эцсийн цагийн урвалт өснө.
“Учир нь эхлээд итгэлээс салах явдал [“урвалт” – Крисвелл] гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй.” (II Тесалоник 2:3).
“Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө” (Матай 24:11, 12). Энэ нь эцсийн өдрүүд дэх итгэлгүй чуулгануудыг илэрхийлдэг. Уг гарвалаараа эцсийн-цагийн урвалт бол чөтгөрийнх юм, “Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг. Тэд өөрсдийн мөс чанартаа халуун төмрөөр тамгалагдан хоёр нүүр гарган худал ярьж” (I Тимот 4:1, 2). Эцсийн өдрүүд дэх урвалт нь Библийг үгүйсгэдэг өөрчлөгдөөгүй чуулгануудаас эхэлнэ. Чуулганыг сүйрүүлэн аврал аваагүй хүмүүсээр чуулганаа дүүргэсэн энэ урвалтын үр дүнд “шинэ теологи” болон “шинэ ёс зүй” гарч ирсэн. Ийм чуулган анх Чарльз Г.Финнейгээр эхлэн одоог хүртэл хөгжиж, одоо бараг ихэнх гол чуулгануудыг хяналтандаа оруулж, бүр уламжлалт чуулгануудад нөлөөлж эхэлсэн. Энэ “урвалт” эцэст нь Илчлэлт 17 дугаар бүлгийн “агуу янхан”-ыг буй болгодог бөгөөд “Католик шашны удирдлага дор урагшилж байгаа Христ шашны урвалт юм” (Скотфилд).
Сүүлийн үеийн судалгаанууд өсвөр насныхны ойролцоогоор 4% л ердөө насанд хүрсэн үедээ евангелист Христ итгэгч болох болно – энэ нь өнөөдрийн евангелистуудын 34% нь дараагийн хэдхэн жилийн дотор ердөө 4% хувь болтол буурна гэсэн үг юм. “Бид сүнслэг гамшиг руу чиглэн явж байна” (Dr. Jack W. Hayford, Наймдугаар сарын 16, 2006). Жон С.Дикерсоны “Их Евангелийн Уналт”-ийг үзээрэй. “Америк чуулганыг хөнөөх зургаан хүчин зүйл.” Энэ бол Дикерсоны номны гарчиг юм. Өнөөдөр Христ итгэлийн гэр бүлд өсөж байгаа өсвөр насныхны 88 хувь нь ахлах сургуулиа төгсөөд Христ итгэлээ орхиж байна. Удахгүй манай үндэстэн тэднээр удирдагдах болно – тэгээд Америк тэр чигээрээ харь үндэстэн ард түмэн болох болно!
II. Хоёрдугаарт, хэрэглээ.
Маш цөөхөн евангелистууд бидний өмнө байгаа энэ аймшигтай нөхцөл байдлын талаар ярьж байгаа. Гэхдээ тэд үүний төлөө юу хийхээ мэдэхгүй байгаа. Энд ямар ч туршлага нэмэр болохгүй гэдгийг би ухаарсан. Манай нийгэм доройтон унах болно. Манай залуус нь догшин хэрцгий болно. Төсөөлөшгүй аймшигтай зүйлс биднийг хүлээж байна.
Эртний Христ итгэгчид харгис хэрцгийгээр Ромын итгэлгүй хүмүүсээр ад үзэгдэж байсан шиг бид ч гэсэн бүх талаасаа улангассан олон итгэлгүй хүмүүсээр бүр зүйлд дайралтад өртөх цөөнх болж амьдрана гэдэгтээ заавал өөрсдийгөө бэлтгэх ёстой. Одоо I Тесалоник нэгдүгээр бүлэг тавдугаар зүйлийг гаргаарай.
“Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр очоогүй, мөн хүч...” (I Тесалоник 1:5).
Цаг хугацаа ахар богино. Чи Христ итгэлээр “тоглож,” цагийг дэмий өнгөрөөх ёсгүй. Залуусаа зөвхөн Библи судлалын үгийг бүү хүлээн ав. Жинхэнэ өөрчлөлтийг эрж хай. Жинхэнэ Христ итгэлийн амьдралыг эрж хай!
Одоо 9 дүгээр зүйл үзээрэй,
“Учир нь тэд өөрсдөө та нарын дунд бид хэрхэн орсныг болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ эргэж Бурханд хандсан тухай” (I Тесалоник 1:9).
Өөрийнхөө амьдрал дахь шүтээнүүдээсээ Бурхан руу эргэ. Өөрт байгаа бүхий л хүчээрээ амьд Бурханд үйлчил.
Цаг хугацаа ахар богино. Антихрист ирж байна. Чи Христ итгэгч гэдгээсээ болж амиа өг ч магадгүй! Өөрийнхөө шүтээнүүдээс одоо эргэ! Одоо амьд Бурханд үйлчил! Аравдугаар зүйлийг үзээрэй.
“ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэдэг Есүсийг Тэр үхэгсдээс амилуулсан бөгөөд Түүний Хүүг тэнгэрээс ирэхийг хүлээх тухай мэдүүлэв” (I Тесалоник 1:10).
Бурханы Хүү – Ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэх ирж буй Есүсийг Тэнгэрээс ирэхийг хүлээ. Пасто Вурмбрэндийн “Христийн төлөө Тарчилсан” зохиолыг уншаарай. Христийн төлөө зовохыг хүлээж байгаа хүн шиг амьдар. Орхигдсон дэлхийгээс гар. Тиймээ, орхигдсон найзуудаа чуулганд урь. Гэхдээ хэрвээ тэд ирэхгүй бол халуун чулуу шиг тэднийг хая. Тэгээд манай чуулган дахь аврагдсан хүүхдүүдийг найзаа болго. Залбиралд хамтдаа цуглар. Сайнмэдээгээр гарахаа тэдний нэрийг аваад ирээрэй. Бурханы төлөө амьдар! Христийн төлөө амьдар! Чуулганы төлөө амьдар! Цаг хугацаа ахар богино. Шүүлт ирж байна! “Өөрийн Бурхантай уулзахад бэлтгэ.” Энэ нь дэндүү оройтохоос өмнө одоо үүнийг хий! Чарльз Студдын зөв байсан –
Зөвхөн ганц амьдрал,
Энэ нь удахгүй өнгөрөн одно.
Зөвхөн Христийн төлөө хийсэн зүйлс л
Үүрд мөнхөд байх болно!
Өөрийгөө Христэд өг – ард байгаа юуг бүү зуур. Есүс чамд хайртай! Есүс чамд хайртай! Есүс чамд хайртай!
Дууны хуудсан дахь 5 дугаар дууг гаргаарай.Босоод үүнийг дуулцгаая! Үүнийг дуулцгаая! Үүнийг дуулцгаая!
Есүсийн нэр Итгэгчдийн чихэнд хичнээн сонсголонтой вэ!
Энэ нь түүний гунигийг арилгаж, шархыг эдгээж, айдсыг нь хөөдөг.
Түүний айдсыг нь хөөдөг.
Эрхэм нэр, миний хадан суурь, миний бамбай, хоргодох газар
Нигүүлслийн дуусашгүй булагтай Миний хэзээ ч ганхахгүй эрдэнэс!
Нигүүлслийн дуусашгүй булагтай!
Есүс! Миний Хоньчин, Ах, Найз, Миний Эш үзүүлэгч, Тахилч, Хаан,
Миний Эзэн, миний Амь, миний Зам, Миний Төгсгөл,
Миний магтаалыг хүлээн авагч. Миний магтаалыг хүлээн авагч.
Миний зүрхний зүтгэл сул дорой, хамгийн халуун бодол ч хүйтэн,
Гэхдээ Таныг тэрчигээр нь харахад Таныг магтахаас өөр аргагүй.
Таныг магтахаас өөр аргагүй.
Амьсгал бүрээрээ эцэс хүртэл Таны хайрыг тунхаглах болно,
Миний үхмэл сүнсийг Таны нэрийн аялгуу Сэргээх болтугай,
Миний үхмэл сүнсийг сэргээгээч.
(“Есүсийн Нэр Хичнээн Сонсголонтой вэ” John Newton, 1725-1807;
Аянд “Сүр Хүчит Агуу Хаан Ширээний Сэнтий”).
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Христийн Дахин Ирэлт” (H. L. Turner, 1878).
БИБЛИЙН ЭШ ҮЗҮҮЛЛЭГ ЧАМАЙГ СЭРГЭЭГ! LET BIBLE PROPHECY MOTIVATE YOU! Доктор Р.Л Химерс Жр “Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул.” I. Нэгдүгээрт, Христийн ирэлтийн тэмдэгүүд зоригжуулалт өгдөг. 1. Бурханы өгсөн төрөлх нутагтаа дэлхийн өнцөг булан бүрээс буцан ирсэн Иудейчүүдээр 1948 онд байгуулагдсан Израйль улс,
2. Христ итгэгчид болон Иудейчүүдийн хавчлага өсөж байгаа “тэмдэг”, Матай 24:9. 3. Эцсийн цагийн урвалт өснө, II Тесалоник 2:3;
II. Хоёрдугаарт, хэрэглээ, I Тесалоник 1:5, 9, 10. |