Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
СПИРЖЕОНИЙ “БҮХ ТЕОЛОГИЙН ГОЛ УТГА”SPURGEON’S “SUBSTANCE OF ALL THEOLOGY” Доктор Р.Л Химерс Жр Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. |
Спиржеон ердөө 27 настай байсан. Гэсэн ч тэр Лондонд маш алдартай номлогч болсон байсан. Тэр Ням гараг бүрийн өглөө 30,000 хүмүүст номлол хийдэг байсан. Энэ залуу алдартай номлогч 1861 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн Пүрэв гарагт Сванси хотод очсон. Энэ өдөр бороотой байсан. Тиймээс тэрээр хоёр газарт номлол хийнэ гэдгийг хүмүүс мэдэж байна. Тэр өдөр бороо зогссон. Тэр орой энэ алдартай номлогч маань маш олон хүн цугларсан гадаа талбайд номлол хийсэн. Тэр номлол дээр нь би бага зэрэг нэмээд энэ орой би та нарт тунхаглах гэж байна. Одоо Иохан 6:37 дугаар зүйлийг гаргаарай,
“Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй” (Иохан 6:37).
Энэ эшлэлээр хэдэн мянган номлол хийх боломжтой байдаг. Энэ эцэс төгсгөлгүй – агуу үнэнийг гаргаж дуусашгүй эшлэлийн хоёр хэсгээс үнэнийг бид сурч болно.
Уг эшлэлийн “Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ...” гэсэн эхний өгүүлбэрийг өнөөдөр Калванистийн олон номлогч нар илүү сайн ярьдаг.
Нөгөө талаар “Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй” гэсэн дараагийн хэсгийг Калванистуудын хувь зохиол гэсэн зүйлийг эсэргүүцдэг Арманианчуудын номлогч нар илүү сайн номлодог.
Эдгээр хоёр төрлийн номлогчид уг эшлэлийн хоёр талыг нь хоёуланг нь зэрэг хараад явж чаддаггүй. Тэд уг эшлэлийг зөвхөн өөрийн өрөөсгөл нүдээр хардаг. Хэрвээ тэд хоёр нүдээ нээгээд харвал бүгдийг харж болох ч гэсэн харж чаддаггүй.
Энэ орой би уг эшлэлийн хоёр талыг нь харуулахаар бүхий л чадлаараа чармайх болно - .Ийм аргаар тунхаглахыг Есүс биднийг сонсоосой гэж хүсэж байсан.
I. Нэгдүгээрт, Авралын суурь тулгуур.
“Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ.”
Аврал бол бидний хийдэг ямар нэг зүйл дээр тулгуурладгүй. Энэ нь Бурханы Аавын хийдэг тэр нэг зүйл дээр тулгуурладаг. Эцэг тодорхой хүмүүсийг Эзэн Есүс Хрис болох Өөрийн Хүүд өгдөг. Тэгээд Хүү ингэж хэлдэг, “Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ.” Энэ нь Христ рүү ирдэг хүн бүр Эцэгээс Хүүд өгсөн нэгэн юм. Эцэг хүмүүсийн зүрхэнд ирэх сэдлийг хийж өгдөг учраас тэд ирдэг юм. Нэг хүн нь аврагдаад, нөгөө хүн нь аврагдахгүй байгаа шалтгаан нь Бурхан дотор байдаг – хэн нэгэн аврагдах, эс аврагдах нь өөр зүйлд байдаггүй. Аврагдсан хүний мэдэрсэн зүйл, эсвэл мэдрэхгүй байгаа зүйл дээр байдаггүй. Харин тэдний гаднах ямар нэг зүйлд – тэр бүү хэл Бурханы агуу нигүүлсэлд ч гэсэн. Бурханы хүч чадалт өдөрт аврал авсан хүн Есүс рүү ирэх хүслээр дүүрдэг. Библи энэ зүйлийг гарцаагүй тайлбарлах ёстой. Библи ийнхүү хэлдэг,
“Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ” (Иохан 1:12, 13).
Мөн библид,
“Ингэхлээр энэ нь хүсдэг, эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг ажгуу” (Ром 9:16).
Тэнгэрийн улсад байгаа хүн бүр Бурхан тэднийг Христ рүү дагуулсан учраас л тэнд байгаа юм. Одоо Тэнгэрийн улсын замаар алхаж байгаа хүн бүр зөвхөн Бурхан тэднийг Өөрөө “бусдаас шилдэг болгож” (I Коринт 4:7) байгаа учраас л тийнхүү явж байгаа юм.
Бүх хүмүүс төрөлх байдлаараа Есүс рүү ирэх урилгыг эсэргүүцдэг. “Иудейчүүд болон грекчүүд бүгд нүгэл дор байдаг... Ухаардаг хүн алга. Бурханыг хайдаг хүн алга. Бүгд гажиж, цөмөөрөө хэрэгцээгүй болжээ.” (Ром 3:9, 11, 12). Есүс рүү ирэхгүй байгаа талаар хүмүүс олон шалтгаан хэлдэг. “Гэтэл уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв.” (Лук 14:18). Зарим нь Есүсийг харж чадахгүй болохоор Түүн рүү ирж чадахгүй байна гэдэг. Зарим нь Түүнийг мэдэрч чадахгүй болохоор Түүн рүү ирж чадахгүй байна гэдэг. Зарим хүмүүс одоо ч гэсэн бусад хүнээс сонссон зүйлсээ давтаж хэлсэнээр Есүс рүү ирэх гэж оролдож байна. Тэд Есүс рүү ирэхгүй байх олон шалтгааныг тоочдог. Гэхдээ Бурхан агуу нигүүлслээрээ бусдаас ялгаатай байдлыг буй болгодог. Бурхан зарим эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг Есүс рүү ирэх хүсэлтэй болгодог. “Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ.” Тэд “Таны хүчний өдөр... сайн дураараа үйлчлэх болно.” (Дуулал 110:3). Бурхан Өөрийн Ариун Сүнсний хүчээр зарим хүмүүсийг Христ рүү хөтлөн дагуулдаг. “Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм.” (I Иохан 4:19). Анд минь энэ бол сонголт юм.
Удаан хугацааны турш би үүнд итгэдгүй байсан. Гэсэн ч би яаж аврагдсан юм бол гэдэгт үргэлж гайхаж байсан. Би Хантингтон Паркийн Нэгдүгээр Баптист Чуулганд Ням гарагийн хичээлд явдаг байсан. Миний мэдэхээр тэр том ангиас зөвхөн би л одоо ганцаараа чуулганд үлдсэн байна. Миний мэдэж байгаагаар бол би л зөвхөн аврал авсан нэгэн юм. Яаж ийм байж болох вэ? Би маш аймшигтай нөхцөл байдлаас ирсэн байсан. Би чуулганд явдагаасаа болж шоолуулан доромжлуулж байсан. Би ерөөсөө цуглаанд явж байна гэдгээрээ урмын үг бусдаас сонсож байгаагүй. Гэсэн ч би зүрх сэтгэлдээ Есүсээс өөр найдвар гэж байхгүй гэдгийг мэдэж байсан. Би яаж үүнийг мэдсэн байх вэ? Миний Бүхий л Айдсын Эсрэг номыг уншаарай. Тэнд надад ямарч найдварын оч байгаагүй. Гэсэн ч би энд жаран жилийн дараа авралыг номлосоор байна! Манай ангиас нэг ч хүн, бүр Христ итгэлт хүмүүсэээс ч гэсэн жаран жилийн турш Сайнмэдээг тунхаглаж байгаа хүн байхгүй гэдгийг би мэднэ. Яаж ийм байж болох вэ?
Др Каганыг хардаа. Тэр үл итгэгчээр өсөж торнисон. Хэн ч түүнд туслаагүй. Түүнд хэн ч анхаарал тавьж байгаагүй. Гэсэн ч тэр бол миний харж байгаагүй хамгийн сайн Христ итгэгчдийн нэг. Яаж ийм байж болох вэ?
Хатагтай Салазарыг хардаа. Түүнийг нөхөр нь цуглаанд явлаа хэмээн зодож байсан. Түүний хүүхдүүд нь чуулганыг орхиж яваад Бурханд ямар ч хэрэггүй хүмүүс болсон. Гэсэн ч хатагтай Салазар ганцаар амьдралын хүндийг туулсаар байна. Гэсэн ч тэр аз жаргалтай эмэгтэй хэвээр байна. Тэр манай чуулганы залууст туслахад амьдралаа зориулж байгаа. Яаж ийм байж болох вэ?
Аарон Янцийг хардаа. Тэдний гэрт сайн Христ итгэгч нэг ч байгаагүй. Гэсэн ч тэр миний харж байгаагүй хамгийн сайн Христэд итгэгч нарын нэг юм. Яаж ийм байж болох вэ?
Хатагтай Винние Чаныг хардаа. Тэр Есүсийн төлөө даруугаар далд фронтод үргэлж хөдөлмөрлөсөөр байгаа. Энэ чуулганд ямар ч охидоос илүүгээр тэр сайнмэдээнд гараад их нэрийг авч ирдэг. Юу түүнийг ийнхүү үйлдүүлж байна вэ? Яаж ийм байж болох вэ?
Жон Самуел Каганыг хардаа. Тэр чуулганы их хуваагдлын үеийг туулж гарсан. Түүний бүх найзууд эндээс явсан. Харин Жон Каган Ням гарагийн өглөө бүр номлол хийж байгаа. Гэсэн ч Жон Каган номлогч болохоор библийн сургуульд сурч байна. Яаж ийм байж болох вэ?
Хатагтай Химерсийг хардаа. Тэр миний тунхагласан Сайнмэдээг анх сонсоод л гайхамшигтайгаар аврагдсан. Түүний бүх найзууд амин хувийн амьдрал хийгээд гэм нүглийнхээ улмаас чуулганыг орхин явсан. Гэсэн ч хатагтай Химерс Бурханы хүчирхэг эмэгтэйгээр энэ бүхнийг туулан явж байна! Яаж ийм байж болох вэ? Эдгээр хүмүүсийн гайхалтай аврал болон Христ хийгээд Түүний Чуулганы төлөөх агуу итгэмжит байдлыг тайлбарлах өөр шалтгаан үгүй гэдгийг би мэднэ. Сонголт л зөвхөн цорын ганц хариулт юм! Тэд Иов шиг хэлж чадах л байсан,
“Тэр намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно” (Иов 13:15).
Миний хэзээ ч харж байгаагүй агуу Христ итгэгч бол пастор Ричард Вумбрэнд байсан. Түүний Tortured for Christ түүхийг уншаарай. Та нар үүнийг уншаад Бурханы нүдээр харахад тэр бол Билли Грахам, II Жон Паул хамба лам, эсвэл бусад 20 дугаар зууны ямарч санваартнуудаас хавьгүй илүү гэдэгтэй надтай санал нийлэх болно. Тэрээр Коммунистуудын шоронд 14 жилийн турш үхэх хүртэл тамлуулсан, үхэх хүртэл зодуулсан, солиорох хүртэл өлсгөлөнд орж байсан. Тэр Иов шиг хэлж чадах л байсан.
“Тэр намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно” (Иов 13:15).
Хэрвээ Бурхан түүнийг сонгоод Есүс Христ рүү дагуулсан Түүний агуу нигүүлсэл байгаагүй бол яаж ийм юм байж чадах вэ? Хэрвээ Христийн үгс үнэн биш байсан бол яаж ийм байж чадах вэ? Есүс Өөрөө ийнхүү хэлсэн,
“Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон” (Иохан 15:16).
“Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ.”
II. Хоёрдугаарт, Есүс рүү илгээгдсэн бүхний мөнхийн аврал.
“Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ.”
Энэ бол үүрд мөнхөд шийдэгдсэн, хүнээр эсвэл Чөтгөрөөр өөрчлөгдөх боломжгүйгээр бүрэн шийдэгдсэн. Агуу Антихрист хүртэл өөрөө “Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш” (Илчлэлт 13:8) нэр нь бичигдсэн, Есүс рүү ирж байгаа хэн нэгийг ч гэсэн зогсоож чадахгүй. Тэдний хамгийн сул дорой нь ч цагтаа Ариун Сүнсээр хөтлөгдөн Есүс рүү ирж, Христийн Цусаар дамжуулан Бурханд аюулгүйгээр хадгалагдаж, алдарын оргилд Түүний хониор Тэнгэр өөд авагдах болно!
Сонс! “Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ.” Эцэгийн Хүүд өгсөнөөс бусад нь мөхөх болно. Хэрвээ ядаж нэг хүн алдагдах байсан бол уг эшлэл “бараг ихэнх нь” эсвэл “ганц нэгээс бусад нь бүгд” гэж бичигдэх хэрэгтэй болно. Гэхдээ энд өөр ямар нэг тодотгол оруулахгүйгээр “бүхэн” хэмээн бичсэн. Хэрвээ Христийн титмээс ганц эрдэнэс алдагдвал Түүний титэм бүхийл алдар хэмээн нэрлэгдэхгүй. Хэрвээ Христийн биеийн ганц гишүүн л мөхөлд хүрвэл Христийн бие өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болно.
“Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ.” “Гэсэн ч тэд ирэхгүй мэт санагдана.” Би иймэрхүү ямарч зүйлийг таамаглаж чадахгүй. Христ Өөрөө тэд “ирэх болно” гэж хэлдэг. Бурханы хүчний өдөрт тэд хүсэлтэй болох болно. Хэдийгээр хүн бол эрх чөлөөтэй оршин байгч боловч Бурхан тэднийг талдаа татаж, хүслээрээ Есүс рүү хөтөлж чадна. Хэн хүнийг бүтээсэн вэ? Бурхан! Хэн Бурханыг бүтээсэн бэ? Бид хүнийг Бурханы гайхамшигт хаан ширээ рүү өргөж чадах уу? Хэн жинхэнэ мастер байж, түүний зам мөрийг мэдэх вэ? Бурхан уу эсвэл хүн үү? Бурхан хүслээрээ “тэд ирнэ” гэдэг нь тэднийг хэрхэн ирүүлэхээ мэднэ гэсэн утгатай.
Одоо хатуурсан Муслимчууд хэдэн зуугаараа Есүс рүү ирж байгааг бид уншиж байгаа. Чөтгөрийн-сүнсээр Есавын үр садыг харалган болгосон Мумлим шашинтнууд урьд өмнө байгаагүй ихээр Есүс рүү ирсээр байна. “Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ.” Иймэрхүү маягаар Бурхан Иранд, Хятадад, далайн арлын улсуудад, Сатаны буулга доор буй хоригдлуудыг ч гэсэн олноор нь ирүүлж байгаа. Тэрбайтугай Финнейгийн худал сургааль Хүчит Бурханы хэмжээлшгүй алдарыг дийлж чадахгүй! Энэ бол Бичээсийн сургааль! Энэ бол Бурханы сургааль! Энэ бол сэргэлтэд үе үеийн турш дахин дахин хэрэглэж байсан сургааль юм. Хэдэн мянган Сатаны хорионд буй хүмүүсийг Бурханы хаанчлалын хүүхдээр өөрчилсөн Есүсийн Хөдөлгөөнийг ямар ч танхай балмадын хар тамхи хийгээд чөлөөт секс зогсоож чадахгүй! Мөн одоо ч Тэр үүнийг дахин хийж чадна! “Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ.”
Гэвч бас ямар ч найдваргүй болтлоо зүрх сэтгэл нь маш их хатуурсан Бурханаар сонгогдсон нэгэн байдаг гэсэн таамаглал байгаа. Тэгээд яах вэ? Хэрвээ тэр хүн сонгогдсон бол Бурханы нигүүлслээр авагдах болно. Тэрээр нулимсаа асгаруулан Есүс рүү өөрийн хүслээр очих байдалд хүргэгдэж, улмаар авралыг авах болно. Би 8 жилийн турш хичээл зүтгэлээр авралыг олхоор бүтэлгүйтэн явсан. Хэрвээ Бурхан миний хүслийг Есүс рүү татаад авчирч чадсан юм бол Тэр одоо ч хэнийг ч авчирч чадна! Найдварт хүрэхэд дэндүү хол сонгогдсон нэгэн гэж байхгүй, Бурхан Есүс рүү татаж чадахгүй, бүр Тамын үүднээс ч салгаж чадахгүй тийм сонгогдсон нэгэн гэж байхгүй! Бурхан тамгалагдсан нэгнийг гараа дэлгэн урьж, Өөрийн гараа сунган “галаас гадна” (Зехариа 3:2) татан гаргаж чадах юм.
III. Гуравдугаарт, эшлэлийн хоёрдугаар хэсгийг сонсоорой.
“Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй” (Иохан 6:37).
Энд ямар ч алдаатай зүйл байхгүй. Буруу хүн ирж чадахгүй. Хэрвээ орхигдсон гэмтэн Есүс рүү ирвэл тэр зөвт нэгэн гэдэг нь ойлгомжтой. Хэн нэгэн нь ийнхүү хэлж болно, “Би буруу замаар ирсэн хэмээн боддог.” Есүс ийнхүү хэлсэн, “Энэ нь Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй” (Иохан 6:44, 65). Хэрвээ чи Есүст огт ирээгүй бол Эцэгээс чамд хүслээрээ очих хүч өгөгдөх болно. Хэрвээ чи Есүс рүү ирвэл Тэр чамайг огт хөөж гаргахгүй. Есүсийн хувьд Өөр рүү нь ирж буй ямар ч гэмтнийг хөөн гаргах бодит шалтгаан гэж байхгүй. Есүс ийнхүү хэлдэг,
“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая” (Матай 11:28).
Энэ бол Түүний урилга бөгөөд бас Түүний амлалт юм.
Спиржеон ердөө 27 настай байсан. Энэ залуу номлогч өөрийнхөө номлолыг дараах үгсээр төгсгөсөн:
Энэ бол Есүс Христийн та нарын хүн нэг бүрд хэлсэн үг – энэ бол Сайнмэдээний урилга юм: “Есүс рүү ир, ир, ир, зүгээр л байгаа чигээрээ.” Хүмүүс “Гэхдээ надад илүү мэдрэх хэрэгтэй байна” гэж хэлдэг. “Үгүй ээ, зүгээр л байгаа чигээрээ ир.” “Гэвч би гэртээ хариад залбирахыг минь зөвшөөрөөч.” “Үгүй ээ, үгүй, зүгээр л байгаа чигээрээ Есүс рүү ир.” Хэрвээ чи Есүст Өөрт нь итгэвэл Тэр чамайг аврах болно. Өө, чамайг Түүнд найдах зориг өгөөч хэмээн би залбирч байна. Хэрвээ хэн нэгэн, “Чи бол балиар гэмтэн” хэмээн чамайг буруутгавал, “Тиймээ, энэ бол үнэн, би бол гэмтэн; гэхдээ Есүс Өөрөө надад ирээрэй хэмээн хэлсэн” гэж хариулаарай.
Өрөвдөлтэй, азгүй нүгэлтнүүд та нар ирээрэй,
Сул дорой, шархалсан, өвчтэй, гомдсон;
Есүс чамайг аврахаар бэлэн зогсож байна,
Өршөөл нигүүлсэл хүч чадалтайгаар нэгдмэл байна
Тэр бол чадамгай,
Тэр хүсэж байна, хүсэж байна,
Эргэлзээ цаашид үгүй.
(“Ирээрэй, Нүгэлт Хүмүүсээ”, Joseph Hart, 1712-1768).
Нүгэлтнүүдээ, Есүст найд, хэрвээ Есүст итгээд устгагдвал Би ч чамтай хамт устгагдах болно. Гэхдээ энэ хэзээ ч боломжгүй, Есүст итгэгч тэдгээр хүмүүс хэзээч устгагдахгүй. Есүст ирээрэй, Тэр чамайг хөөж гаргахгүй. Үүнийг чи өөрөө шийдэх гэж оролдох хэрэггүй юм. Зүгээр л Түүнд итгэ, Тэр чамд хайртай учраас чи хэзээ ч устгагдахгүй юмаа.
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө библиэс уншьна: Иохан 6:35-39.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Ирээрэй, Нүгэлт Хүмүүсээ” (Joseph Hart, 1712-1768).
СПИРЖЕОНИЙ “БҮХ ТЕОЛОГИЙН ГОЛ УТГА” SPURGEON’S “SUBSTANCE OF ALL THEOLOGY” Доктор Р.Л Химерс Жр “Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй” (Иохан 6:37). I. Нэгдүгээрт, Авралын суурь тулгуур, Иохан 6:37a; Иохан 1:12, 13;
II. Хоёрдугаарт, Есүс рүү илгээгдсэн бүхний мөнхийн аврал,
III. Гуравдугаарт, эшлэлийн хоёрдугаар хэсгийг сонсоорой,
|