Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ЗӨВХӨН ХРИСТ ДОТОР!IN CHRIST ALONE! Доктор Р.Л Химерс Жр Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая. Тэр биднийг тастсан ч эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно. Биднийг хоёр хоногийн дараа Тэр амилуулна, Биднийг гурав дахь өдөрт Тэр босгох болно, Тэгснээр бид өмнө нь амьдрах болно.” (Хосеа 6:1,2). |
Эдгээр эшлэлийн утга нь тодорхой юм. Энэ бол Израйлийн төлөөх Бурханы сүүлчийн дуудлага. Удалгүй тэд Асирт, тэгээд дараа нь Вавилон руу цөлөгдөх болно. Тэд тастагдан, шархадсаныхаа дараа “Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая.” гэж хэлэх болсон.
Тиймээ, эш үзүүллэг биелэсэн бөгөөд тэд Вавилончуудад олзлогдсон. Эш үзүүллэг нь ирээдүйн тухай ярьдаг. Бурхан тэднийг ирээдүйд эдгээх болно. “Тэгснээр бид өмнө нь амьдрах болно.” Эдгээр ирээдүйн өдөрт Бурхан Израйлийг газар нутагт нь буцаан авчираад, аврах болно гэдгийг амласан. Бурхан энэ эш үзүүллэгийг бидний цаг үед биелүүлж эхэлсэн. Израйль 1948 онд улсаа тунхагласан. Тэр цагаас эхлээд иудейчүүд Бурханы-өгсөн төрөлх нутаг Израйль руу буцан ирж эхэлсэн. Удахгүй тэд Түүний өмнө нь амьдрах болно. “Ийнхүү бүх Израиль аврагдах болно.” (Ром 11:26). Энэ бол эдгээр эшлэлийн тайлбар юм.
Гэсэн ч үүнээс их тайлбар байгаа. Хэн нэгэн нь ийнхүү хэлсэн, “Энд нэг тайлбар байх ч гэсэн олон хэрэглээ байгаа.” Энэ эшлэлээс хоёр хэрэглээ байна.
I. Нэгдүгээрт, уг эшлэл Христ итгэгчдэд ханддаг.
Энэ эшлэл нь Христ итгэгч нарт зориулж хэлэгддэг. Маш цөөхөн Христ итгэгчид Эзэнийг тайлбаргүйгээр дагадаг. Тэд Христ итгэлийн амьдралдаа их тогтвортой байдаг. Гэхдээ Христ итгэгч бидний ихэнх нь цаг өнгөрөх тусам хүйтэн хөндий болсоор байна. Тиймээс Бурхан бид нар руу асуудал хийгээд гай зовлонг илгээдэг. Тэр асуудал бэрхшээл биднийг тастан, шархдуулахыг зөвшөөрдөг. Бурхан та нарын оюун бодол дахь амар тайвныг зайлуулдаг. Бурхан та нарыг цөхөрч, хүнд дарамтад орох байдалд хүргэдэг. Хэдий өнөө орой энэ цуглаанд сууж байгаа ч гэсэн. Яагаад Бурхан эдгээр нь та нарт тохиохыг зөвшөөрдөг вэ? Магад Бурхан та нараар хийлгэх ямар нэг шинэ зүйл байж болох талтай. Магад ирэх жил шинэ цуглааныг эхлүүлэхэд надад туслуулахаар Бурхан та нарыг бэлдэж байх талтай. Хүнийхээ хувьд бид өөрчлөлтөд дургүй байдаг. Тиймээс Бурхан биднийг өөр хариу үзүүлэх хүртэл биднийг урж тастан, шархдуулдаг. Тэр биднийг ямар ч шүтээнээс зуурсан байсан Өөрийн хаанчлалдаа биднийг илүү хэрэгтэй болгохын тулд урж тастах болдог. Др Тозер ийнхүү хэлсэн, “Бурхан хүнийг гүн шархтуулахаас нааш түүнийг агуу ихээр ерөөнө гэдэг бол үнэхээр эргэлзээтэй.” Хэрвээ та нар өөрчлөгдсөн бол Бурхан таныг устгах гээгүй байна. Харин Тэ та нарыг сэгсрэх гэж байна. Магад Тэр та нарыг сэргэлтэд хэрэглэх гэж байна!
“Биднийг хоёр хоногийн дараа Тэр амилуулна, Биднийг гурав дахь өдөрт Тэр босгох болно, Тэгснээр бид өмнө нь амьдрах болно.”
Шинэ чуулган эхлүүлэх нь та нарын заримыг хүчирхэг Христ итгэгч болгоно гэдэгт би итгэдэг. Хүүхдүүд өсвөр насандаа хүрээд ирэхээрээ хөл гар нь өвдөхийг үргэлж мэдэрдэг. Тэд үүнийг “өсөлтийн өвчин” хэмээн нэрлэдэг. Бүү цочирд. Хоёр хоногийн дараа Тэр биднийг амилуулна, тэгээд илүү их итгэл хийгээд амийг өгөх болно! Тэр хичнээн тастсан байлаа ч Өөрийн цорын ганц Хүүгээрээ орлуулах болно! Жон Ньютон “Гайхамшигт Хайр” дууг бичсэн. Тэр мөн энэ шүлгийг бичсэн.
Би Эзэнээс намайг хүчирхэгжүүлж өсгөөч гэж гуйсан
Итгэл, хайр, болон нигүүлсэл бүрийнхээ дотор
Түүний авралыг бүр ихээр мэдэхээр
Түүний нүүрийг чин үнэнээр хайхад минь
Хэрхэн залбирахыг надад заасан нь Тэр байсан,
Тэгээд миний итгэдэг Тэр гуйлтанд минь хариулсан!
Гэхдээ энэ нь ийм аргаар өрнөсөн
Намайг бараг л арга мухардам байдалд хүргэсэн
Нэг сайхан цагт би найдаж байсан,
Миний хүсэлтэд Тэр даруй хариуна гэж
Түүний хайрын албадаж буй хүч чадлаар
Миний гэм нүглийг дарж, надад амралт өгнө гэж
Гэтэл үүний оронд Тэр миний зүрхэнд нуугдсан
Хорон муу бүхнийг надад мэдрүүлэх байдалд хүргэсэн;
Тамын хүчний уур хилэн миний сэтгэлийн
Талбар бүр рүү дайрахыг зөвшөөрсөн.
Тэгээд тэр бидэнд Бурхан юу гэж хэлснийг хэлдэг,
Эдгээр сэтгэл доторх шаналгааг Би буй болгодог,
Амин хувиа хичээсэн бардам байдлаас чинь чөлөөлөхөөр;
Мөн ертөнцийн баяр хөөрийн тогтолцоог чинь нураахаар,
Тэгээд Миний дотроос бүхнээ чи олохын төлөө юм.”
(“Би Эзэнээс намайг хүчирхэгжүүлж өсгөөч гэж гуйсан” John Newton, 1725-1807).
II. Хоёрдугаарт, уг эшлэл үл итгэгчдэд ханддаг.
Энэ орой миний та нарт өгөх гэж байгаа нь хэрвээ чи хараахан аврагдаагүй бол энэ нь чамд хандаж байгааг харуулах зорилготой хоёрдугаар хэсэг юм! Бурхан чамд хэлж байна,
“Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая. Тэр биднийг тастсан ч эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно. Биднийг хоёр хоногийн дараа Тэр амилуулна, Биднийг гурав дахь өдөрт Тэр босгох болно, Тэгснээр бид өмнө нь амьдрах болно.” (Хосеа 6:1,2).
Өөрчлөлт гэдэг бол шаналгаатай зүйл. Учир нь чи өөрчлөгдөхийг хүсдэггүй учраас шаналгаатай байдаг. Магад чи би өөрчлөгдөхийг хүсэж байна гэж хэлж болох юм – гэхдээ энэ нь худал юм. Чи магад бүр би аврагдахыг хүсэж байна гэж болох – гэсэн ч энэ ч гэсэн худал юм! Библи ийнхүү хэлдэг, “Бурханыг эрэн хайдаг нь ч алга.” (Ром 3:11). Тэгвэл яагаад зарим хүмүүс Христийг хайж эхэлдэг вэ? Хариулт нь Иохан 16:8-д Ариун Сүнс ирэхдээ “нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ.” хэмээнд бидэнд хэлдэг. “Зэмлэнэ” гэдэг нь Грек хэлний “elengkho” гэсэн үгнээс гаралтай бөгөөд - “яллах,” “алдааг нь хэлэх,” “буруутгах,” “ойлгуулах” гэсэн утагтай.
Хэн ч өөрийг нь гээгдсэн нэгэн гэдгийг сонсохдоо баяртай байдаггүй. Гэхдээ энэ сайнмэдээний номлолд хийгдэж байх ёстой чухал зүйл юм. Чиний аврагдаагүй шалтгаан бол өөрийнхөө гэмийг мэдрэхгүй байгаа явдал юм. Ийм л учраас орхигдсон хүмүүс орхигдон, урагдан, яллагдаж, буруутгагдаж, амин хувиа хичээсэн байдал нь илчлэгдэж, Хүчирхэг Бурханы эсрэг тэрсэлж байгаа учраас Ариун Сүнсээ доош буулган ирүүлээч хэмээн Бурханаас гуйх залбирал маш их хийгдэх ёстой юм. Та нар зүрх сэтгэлдээ маш их тэрслэл хийгээд гэм нүгэлтэйгээр Эцсийн Шүүлтэд Бурханы өмнө зогсож чадах вэ? Та нар ийм номлол сонсоод дараа нь дээд давхарт байх Нөхөрлөлийн заал руу яваад найз нартайгаа хамт инээн баясаж, идэж ууж чадах вэ? Яаж та нар ганц өдөр нэг номлол уншиж, эдгээр видеоноос нэгийг нь үзэхгүйгээр бүтэн долоо хоног явж чадаж байна вэ? Та нар өөрсдийнхөө сайхан бодлууд хийгээд хатуу зүрх сэтгэлээрээ жинхэнэ Бурханыг гомдоож, уурлуулсандаа үнэхээр эмээх ёстой юм!!! Энэ бол үнэхээр ноцтой асуудал! Бүх дэлхийд үүнээс илүү ноцтой асуудал гэж байхгүй. Тамын гал таныг хүлээж байгаа бөгөөд та нар энэ номлолын дараахан нь найз нөхөдтэйгээ инээд алдан явдаг! Ийм байхад та нарт ямар ч найдвар гэж үгүй!
Жон Каганыг сонсоорой, “Би өөрчлөгдөхөөсөө өмнө яг үхэж байгааг мэдэрч байсан. Би унтаагүй. Би инээж чадахгүй байсан. Би ямар ч амар тайвныг олоогүй... Би маш их шаналж байгаа мэдрэмжээ зогсоож чадахгүй байсан. Би тэрчигээрээ цөхөрсөн байсан. Би үнэхээр ядарсан байсан. Би өөрийнхөө гэм нүгэл хийгээд намайг мэдрэг болгож байгаа өөрийгөө би үнэхээр үзэн ядаж эхэлсэн... миний гэм ншгэл төгсөшгүйгээр бүр дордсоор байсан. Би цаашид үүнийг тогтоон барьж дийлэхгүй болсон. Бурхан намайг Там руу илгээхээр шийтгэх зохистой гэдгийг би мэдэж байсан. Би асуудалдаа үнэхээр ядарсан байсан. Би өөрийн байгаа байдалдаа үнэхээр ядарсан... Надад Есүс хараахан байгаагүй байсан... Би аврагдахаар ‘хичээж’ байсан. Би Христэд итгэхээр ‘хичээж’ байсан бөгөөд чадаагүй. Би Христ итгэгч болохоор шийдвэр гаргаж чадахгүй байсан бөгөөд энэ нь намайг ямар ч найдваргүй болгож байсан.
Гэтэл үүний оронд Тэр миний зүрхэнд нуугдсан
Хорон муу бүхнийг надад мэдрүүлэх байдалд хүргэсэн;
Тамын хүчний уур хилэн миний сэтгэлийн
Талбар бүр рүү дайрахыг зөвшөөрсөн.
Миний гэм намайг Там руу түлхэж байгааг би мэдэрч байсан, тэгсэн ч би миний зөрүүд байдал нулимсаа унагахыг үл зөвшөөрөн барьж байгааг би мэдэрж байсан... Би бүх зүйл нуран унахыг зөвшөөрөх хэрэгтэй болсон!”
Жонд энэ нь яаж явагдсан бэ? Зөв үг хэлж сурсанаар биш! Өө, Бурхан минь, үгүй! Үгс түүнд хэзээ ч тус болоогүй! “Мэдэрсэнээр” биш байсан. Өө, Бурхан минь, үгүй! Мэдрэмж түүнд тус болоогүй.
Эзэн “тастсан. Тэр шархдуулсан!” Тэр Жоны зүрхийг эвдсэн! Тэр Жоныг доош ортол зодсон!
Жинхэнэ өөрчлөлт бол шаналгаатай! Та нар Хүчирхэг Бурхантай тулалдаж байна! Чи өөрийн зам мөрөө үүнээс нууж чадахгүй. Чи өөрийн аргаар үүнээс гадуур ярьж чадахгүй! Чи өөрийн аргаар үүнээс гадуур сурч чадахгүй!!!
Эдэлж буй дотоод сорилтуудад минь,
Намайг аминч, бардам байдлаас эрх чөлөөнд хүргэхээр;
Ертөнцийн баяр хөөрийн тогтолцоог эвдэхээр,
Миний дотор өөрийгөө бүрэн олохын тулд юм.
“Хүүг үнс, эс тэгвээс Тэр уурлаж, Та нар замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!” (Дуулал 2: 12).
Еми Забалагаг сонсоорой, “Би өөрийн гэмийн асуудлаасаа болоод өөрийгөө өрөвдөх байдалдаа маш дуугүй хүн байсан... Зүрх сэтгэл дэх хоосон байдал, уйтгар гунигийг юутай адил харагдахыг бүрэн тайлбарлаж чадахгүй байдаг. Бурханы харж, миний мэдэж байгаа зүйлдээ би үнэхээр зэвүүцэн ичиж байсан. Бүхнийг харагч Бурханы өмнө би үнэхээр садар самуун нэгэн байсан. Чуулганд хийж байсан миний бүх гэм нүгэл амин хувиа хичээх гэмээс үүдэлтэй байсан. Би цэвэр цэмцгэр Христ итгэгч дунд байгаа бохир заваан уяман өвчтөн шиг мэдрэмжтэй байсан. Гэсэн ч би хараахан Христэд итгэхийг хүсээгүй байсан. Есүс бол зүгээр л нэг яриа төдий... маш холын холд орших хэн нэгэн шиг... би сайхан мэдрэмж хайж байсан... миний аврагдсаныг батлах зарим нэг сайхан туршлагыг... Др Химерс Хүчирхэг Бурхантай тоглож буй орхигдсон намайг буруутгасан. Би суудалдаа суугаад айн сандарч байсан. Тэр нь би гэдгийг мэдэж байсан. Тэгээд Др Химерс эшлэлээс уншиж эхэлсэн,
“Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая. Тэр биднийг тастсан ч эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно.... Тэр босгох болно, Тэгснээр бид өмнө нь амьдрах болно.” (Хосеа 6:1,2)
.Еми ийнхүү хэлсэн, “Миний гэм нүгэл хөлгүй далай мэт гүн болсон байсан. Би үүнийг цаашид барьж чадахгүй болсон. Надад Есүс байх хэрэгтэй болсон! Надад Түүний Цус хэрэгтэй болсон!”
Эзэн “тастсан. Тэр шархдуулсан!” Тэр Емийгийн зүрхийг эвдсэн! Тэр Емийг доош ортол зодсон!
Жинхэнэ өөрчлөлт бол шаналгаатай! Та нар Хүчирхэг Бурхантай тулалдаж байна! Чи өөрийн зам мөрөө үүнээс нууж чадахгүй. Чи өөрийн аргаар үүнээс гадуур ярьж чадахгүй! Чи өөрийн аргаар үүнээс гадуур сурч чадахгүй!!!
Чи өвчтэй биш гэж үү? Чи айхгүй байна уу? Шашны хатуу шилтэйдээ бөөлжис чинь хүрэхгүй байна уу? Өө Бурхан минь, тэднийг дүрэлзэх галаас авраач!
“Хүүг үнс, эс тэгвээс Тэр уурлаж, Та нар замдаа сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!” (Дуулал 2:12).
Та нар Эзэнээр урагдсан уу? Та нар Түүний гараар бэртсэн үү? Та нар өөрсдийнхөө уйтгар гуниг болон өвчин зовлонг мэдэрж буйгаа Бурхан та нарыг хайрлаагүйн тэмдэг хэмээн мэдэрч байсан уу? Та нар хэн нэгэнд хэлж чадахгүй өвдөлт мэдэрч байсан уу? Христ Гетсеман цэцэрлэгт мэдэрч байсан Бурханд орхигдсон ганцаардлыг мэдэрч байна уу? Та нар өөртөө “Бурхан яагаад намайг орхисон бэ?” хэмээн хэлж байсан уу? Чөтгөр “Хэн ч чамайг анхаарахгүй байна. Хэн ч чамайг хайрлахгүй байна. Яагаад явсаар байгаа юм бэ?” хэмээн шивнэдэг. Би та нараас гуйя, “Чөтгөрийг бүү сонс!”
Та нар намайг сонсож болно. Би амьдралдаа ийм шаналал дундуур хамгийн багадаа зургаан удаа явсан. Аврагдахаасаа өмнө таван удаа.
“Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая. Тэр биднийг тастсан ч эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно.... Тэр босгох болно, Тэгснээр бид өмнө нь амьдрах болно.” (Хосеа 6:1,2).
Энэ хэцүү цаг бүрд би туулан гарсан бөгөөд энэ нь намайг Бурханд бүр илүүгээр хэрэглэгдэхээр бэлтгэхэд чиглэж байсан. Цаг бүрд хэзээ ч давж чадахгүй мэт маш их өвдөлтийг мэдэрч байсан. Тэгээд Есүс надад ийнхүү хэлсэн,
Эдэлж буй дотоод сорилтуудад минь,
Намайг аминч, бардам байдлаас эрх чөлөөнд хүргэхээр;
Ертөнцийн баяр хөөрийн тогтолцоог эвдэхээр,
Миний дотор өөрийгөө бүрэн олохын тулд юм.
Анх удаа би аврагдах үед болсон. Хамгийн ойрын үед би хавдар тусахад болсон. Тэд надад “Чи хавдартай болсон” гэж хэлсэн. Тэд намайг маш ихээр тарисан. Би яг л говь цөлд ганцаар байсан Мосэ шиг байдлыг мэдэрсэн. Би шөнөжин нус нулимастайгаа өнгөрөөсөн! Би өөрийгөө дууссан хэмээн бодсон. Би тастагдсан. Би та нарын мэдэрч буйг мэднэ. Цаг бүрд би сэтгэлийн харанхуй байдал дундуур туулан гарсан нь Бурхан намайг ямар нэг шинэ зүйлд бэлдэж байсан юм. Энэ удаад энэ нь намайг шинэ чуулган эхлүүлэхэд бэлдэж байсан юм.
Эрхэм анд минь, Бурхан чамайг орхиогүй. Тиймээ, Тэр чамайг урж байна – гэхдээ Тэр чамайг эдгээх болно! Тиймээ, Тэр чамайг шархдуулж байна – гэхдээ Тэр чамайг боох болно! Тэр чамайг тастчиж, урж байгаа нь зорилготой юм – зөвхөн Христ чамд найдвар өгдөг гэдгийг мэдүүлхийн тулд юм! Амар тайванг зөвхөн Христээс олно гэдгийг мэдүүлэхийн тулд юм! Баяр хөөрийг зөвхөн Христээс мэдрэнэ гэдгийг мэдүүлэхийн тулд юм! Чиний гэмийн төлөө Тэр үхсэн гэдгийг мэдүүлэхийн тулд юм! Тэр үхлээс амилсан нь чамд шинэ амь өгөхийн тулд гэдгийг мэдүүлэхийн тулд юм!
Зөвхөн Христ дотор би найдвараа олдог; Тэр бол миний гэрэл, хүч, дуу
Хөдлөшгүй газар энэ булангийн чулуу хүчит шороон шуургаар ч ганхахгүй.
Айдас арилж, тэмцэл дуусахад хайр ямар өндөр, амар тайван ямар гүн бэ!
Бүгдэд бүгд болох миний тайвшруулагч – Христийн хайранд би зогсодог.
Махбод доторх зөвхөн Христ дор, балчир хүүхэд доторх Бурханы дүүрэлд!
Аврахаар ирсэн хайр хийгээд зөвтгөлийн бэлэг тэднээр доромжлогдсон.
Есүсийн үхсэн загалмай дээр Бурханы уур хилэн номхорсон;
Бүх л гэм нүгэл Түүнд тохогдсон – Христийн үхэлд би амьдардаг.
Энэ газарт Түүний бие тавигдаж, дэлхийн Гэрэл харанхуйгаар таслагдсан;
Тэгээд ивээлт өдөр тэсэрч гарсан, Булшнаасаа Тэр дахин амилсан!
Ялалт дотор Тэр зогсоход намайг зуурсан гэмийн хараал хүчингүй болсон;
Би Түүнийх бөгөөдТэр минийх – Гайхалтай Христийн Цусаар холбогдсон.
(“Зөвхөн Христ Дотор” Keith Getty, Stuart Townend, 2001).
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Зөвхөн Христ дотор” (Keith Getty and Stuart Townend, 2001)
ЗӨВХӨН ХРИСТ ДОТОР! IN CHRIST ALONE! Доктор Р.Л Химерс Жр “Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая. Тэр биднийг тастсан ч эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно. Биднийг хоёр хоногийн дараа Тэр амилуулна, Биднийг гурав дахь өдөрт Тэр босгох болно, Тэгснээр бид өмнө нь амьдрах болно.” (Хосеа 6:1,2). (Ром 11:26) I. Нэгдүгээрт, уг эшлэл Христ итгэгчдэд ханддаг. II. Хоёрдугаарт, уг эшлэл үл итгэгчдэд ханддаг, Ром 3:11; |