Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ДР ХИМЕРСИЙН ҮЙЛЧЛЭЛИЙН 60 ЖИЛИЙН ОЙ ДЭЭРХ ГЭРЧЛЭЛ
“МИНИЙ АМЬДРАЛЫН ИВЭЭЛ”

DR. HYMERS SPEAKS ON HIS 60TH ANNIVERSARY IN MINISTRY
“THE BLESSINGS OF MY LIFE” (Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 04 дүгээр сарын 8-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, April 8, 2018


Би өөрийн амьдралын эшлэлийг уншихад босцгооно уу.

“Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна”
      (Филиппой 4:13).

Одоо сууцгаана уу.

Би үйлчлэлийнхээ жаран жилийн ойг яагаад Никсоны Номын санд хийхээр сонгосонд та бүхэн гайхаж байж магад. Та нар миний амьдралын намтарыг уншивал би ерөнхийлөгч Никсоноос амьдралынхаа эшлэлийг хэрхэн олж авсаныг мэдэх болно.

“Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна”
     (Филиппой 4:13).

Намайг хоёр настай байхад миний аав намайг орхин явсан. Би түүнтэй дахиж хэзээ ч амьдраагүй. Би 12 нас хүртлээ ээжтэйгээ л зөвхөн амьдарсан. Үүнээс хойш би нэг газраас нөгөө рүү нүүж, надтай байхыг хүсээгүй тэдгээр хамаатнуудтайгаа хамт амьдрах болсон. Би ахлах сургуулиа төгсөх хүртлээ 22 өөр сургуульд шилжин суралцаж байсан. Би үргэлж л “шинэ хүүхэд” байсан. Би бараг л өнчин хүүхэд шиг байсан. Гэхдээ хамгийн их гарз бол би эцэггүй өссөн явдал юм. Би ямар ч зөвлөх эсвэл дэмжих хүнгүйгээр өсөж өндийсөн. Гэхдээ бүхнээс аймшигтай нь надад үлгэр жишээ болчих аав байгаагүй явдал байсан. Тиймээс би түүхээс өөрийн үлгэр дуурайл болох хүнийг хайж, эр хүн ямар байх ёстойг тэндээс буй болгохоор ажиллаж эхэлсэн. Тэдгээр хүмүүс нь миний баатрууд болсон.

Би тэднийг шашингүй үзэлтэй болон Христ итгэлтэй гэсэн хоёр загвар болгон ангилдаг байсан. Миний баатрууд бол маш их саад бэрхшээлтэй нүүр тулж, түүнийгээ даван дийлсэн хүчирхэг эрчүүд байсан. Миний Христ итгэлтэй баатрууд нь Абрахам Линколн, Жон Весли, Ричард Вумбрэнд, Жон Р.Райс мэт хүмүүс байсан. Миний шашингүй үзэлтэй баатрууд бол Винстон Черчилл, Ричард Никсон байсан. Никоны намтарыг судлаач нарын нэг нь ийнхүү хэлсэн, “He was an introvert in an extrovert’s business. Итгэмээргүй байдлаар тэр маш амжилттай улс төрч болсон. Номын царайтай бүрэг ичимхий тэр элдвээр муулуулж, ялагдахаа мэдэж байсан ч – саад тотгор нь хичнээн их байсан ч үл хамааран үргэлж – дахин босдог байсан.” Үгүй ээ, тэр Христ итгэгч байгаагүй. Тиймээ, гэхдээ тэр дахин тулалдахаар үргэлж буцан ирдэг байсан. Филиппой 4:13 бол библи дэх түүний хамгийн дуртай эшлэл байсан.

Хожим нь би ерөнхийлөгч Никсон энэ эшлэлд яагаад тийм их дуртай байсныг олж мэдсэн бөгөөд би хэзээ ч түүнд дургүй болж чадахгүй болсон. Би түүнийг өөртөөгэй санаа нэгтэй хүнээр харах болсон нь тэр маш олон саадыг даван туулсан хүн юм. Би амьдралынхаа хамгийн хүнд цаг мөчид үргэлж ийнхүү боддог байсан, “Хэрвээ Ричард Никсон ийм хүнд замаар туулж чадсан юм бол би ч гэсэн үүнийг туулж чадна.” Сонины эрхлэгч Валтер Кронкайт ийнхүү хэлсэн, “Хэрвээ та нар эсвэл би Ричард Никсоны оронд байсан бол гарцаагүй үхэх байсан” Миний хувьд тэр бол шийдэмгий байдлын үлгэр дуурайл байсан. Никсон ийнхүү хэлсэн, “Хүн ялагдсан үедээ бүрэн гүйцэд дуусаагүй байдаг. Хүн орхих үедээ л бүрэн гүйцэд дуусдаг.” Түүнийг юу ч зогсоож чадаагүй. Тэр 1960 оны ерөнхийлөгчийн сонгуульд Жон Ф.Кеннедид ялагдсан. Тэр 1962 онд Калифорни мужийн захирагчид өрсөлдөөд ялагдсан. Тэр 1968 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэр Ватергэйтийн ажлаас хөөгдөж байсан. Гэхдээ тэр байнга л буцаад ирдэг. Ийм л учраас хэдий тэр Христ итгэгч биш ч гэсэн миний шашингүй үзэлтэй баатруудын нэг байсан юм.

Элч Паул ийнхүү хэлсэн,

“Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна”
     (Филиппой 4:13).

Энэ нь би толгой дахь үсээ ургуулж чадна гэсэн утгыг хэлээгүй! Энэ нь би нисэж чадна гэсэн утга агуулаагүй! Энэ нь би математиктаа дэндүү сайн болно гэсэн утгатай байгаагүй! Элч Паул бүх үүрэг албаа гүйцэлдүүлж, бүхий л саад бэрхшээлээ даван туулахдаа – түүнийг хүчирхэгжүүлэгч Христээр бүхийл бэрхшээлийг ялан дийлж чадна гэсэн утгаар хэлсэн. Үүн шиг энэ ч гэсэн миний амьдралд үнэн байна гэдгийг амьдралаасаа олж мэдсэн. Энэ үгийг өгсөн Бурханд би талархаж байна. Гэвч үүнээс илүүгээр Христээр намайг хүчирхэгжүүлсэн Бурхандаа талархаж байна!. Би дээд сургуульдаа тэнцээгүй ч гэсэн Христ намайг буцаж сургуульдаа ороод докторын гурван зэрэг авах хүчээр дүүргэж өгсөнд нь талархаж байна. Би мишионер болох гээд бүтэлгүйтсэн ч гэсэн Христ манай вебсайтаар дамжуулаад дэлхий даяарх хүмүүсийг хүчирхэгжүүлэх ажилтан болгож өгсөнд талархаж байна.

Мөн та нар миний номыг уншихдаа ноён Гриффит яагаад миний дуртай магтан дууг ганцаараа гоцлон дуулдаг болохыг ойлгох болно.

Эзэн биднийг дуудсан; зам маань магад бүрхэг ч
   Зам харгуй аюул, зовлонгоор дүүрэн
Гэвч Бурханы Ариун Сүнс цуцсаныг тэнхэрүүлнэ;
   Бид Аврагчаа дагадаг бөгөөд холдон явж чадахгүй;
Эзэн биднийг дуудсан; хэдий эргэлцэн соригдсон ч
   Аялал маань биелэх болтугай, бид баясан магтана
“Урагшилцгаая, дээш чиглэн харж аймшигт зовлонд ч
   Сионы хүүхдүүдээ өөрсдийн Хааныг дагах ёстой.
(“Эзэн ирсэн байна” Sarah Doudney, 1841-1926).

Манай хүү Роберт намайг ятгасан учраас би өөрийнхөө намтарыг бичсэн. Миний амьдрал тэр чигээрээ асуудал бэрхшээл, тэмцэл, өвдөлтөөр дүүрэн учраас би намтараа бичихэд тийм таатай байгаагүй. Эдгээр нь үнэхээр их сөрөг утгатай байсан учраас хэд хэдэн удаа би бичсэн зүйлээ хогийн сав руу чулуудмаар санагдаж байсан. Гэхдээ Жон Самуел Каган ийнхүү хэлсэн, “Др Химерс эдгээрийг бүү хогийн саванд хая. Энэ нь хэрэгтэй хүмүүстэй нэг бүлэг ч гэсэн чухал гэсэн. Ээж чинь “өөрийнхөө ивээлийг тоол” гэж хэлсэн тэр үеийг ч гэсэн хэлээрэй.” Би Жоны үгийг хүлээн аваад одоо та нарт хураангуй байдлаар өгөх гэж байгаа сүүлчийн бүлгийг бичиж дуусгасан.

Би эмнэлэгт ээжийнхээ орны хажууд сууж байсан. Энэ явдал Талархалын баяраас хэдэн долоо хоногийн дараа байсан. Бид тэр үед хүмүүсийн хүндэтгэл хүлээсэн Абрахам Линколиний талаар ярьсан бөгөөд ерөнхийлөгч Линколин баярын өдрүүдээр Талархалаа хэрхэн илэрхийлдэг байсан талаар хууч хөөрсөн. Бид Талархалын баяраар дуулдаг байсан дуугаа дуулсан.

Чи амьдралын давалгаанд хүчтэй цохигдоход
Чи цөхөрч бүдрэн бүх зүйл өнгөрлөө хэмээн бодоход
Өөрийн бүх ивээлээ тоол, тэднийг нэг нэгээр нэрлэ
Тэгээд Эзэн чиний төлөө хийсэнд чи гайхах болно,
Өөрийн ивээлээ тоол, тэднийг нэг нэгээр нь нэрлэ
Өөрийн ивээлээ тоол, Бурханы хийсэн бүхнийг хар!
Өөрийн ивээлээ тоол, тэднийг нэг нэгээр нь нэрлэ
Өөрийн бүх ивээл тоол, Бурханы хийсэн бүхнийг хар.
(“Өөрийнхөө Ивээлийг Тоол,” Johnson Oatman, Jr., 1856-1922).

Бид дуугаа дуусахад ээж маань ийнхүү хэлсэн, “Өө, Роберт бид амьдралдаа үнэхээр талархаж байх хэрэгтэй шүү.” Тэгээд бид өөрсдийнхөө ивээлийг “нэг нэгээр нь” тоолу эхэлсэн. Тэр манай Роберт болон Жон хоёрт талархаж байгаагаа илэрхийлсэнээр эхэлсэн. Тэгээд дараа нь миний хань Илеанад талархаж байдгаа илэрхийлсэн. “Роберт тэр үнэхээр надад сайн ханддаг бөгөөд үнэхээр сайн ээж, сайн гэргий шүү.” Тэр манай гэрт амьдарч байсандаа Бурханд талархасан. Тэр манай чуулганы төлөө Бурханд талархасан. Тэр манай чуулганы гишүүдэд “нэг нэгээр нь” талархаж байгаагаа илэрхийлсэн. Тэгээд би бас хэдэн талархалаа хуваалцсан. Тэгээд би хороор энэ дууг дахиад дуулсан.

Өөрийн ивээлээ тоол, тэднийг нэг нэгээр нь нэрлэ
Өөрийн ивээлээ тоол, Бурханы хийсэн бүхнийг хар.

Энэ маш орой болсон байсан. Би түүнийг үнсээд өрөөг орхин гарах үед ээж маань надад амьдралдаа хэзээ ч мартахааргүй нэг зүйлийг хэлсэн. Тэрээр, “Роберт, чи миний амьдралд тохиолдож байсан зүйлсээс хамгийн шилдэг нь шүү.” Өрөөг орхин гарахдаа нулимсаа урсган би эмнэлэгээс гудамж руу гарсан. Энэ бол би ээжтэйгээ ярисан сүүлийн уулзалт байсан. Тэр орой түүний амьралыг авах хүчтэй харвал өгсөн.

“Др Химерс эдгээрийг бүү хогийн саванд хая. Энэ нь хэрэгтэй хүмүүстэй нэг бүлэг ч гэсэн чухал гэсэн. Ээж чинь “өөрийнхөө ивээлийг тоол” гэж хэлсэн тэр үеийг ч гэсэн хэлээрэй.” Тиймээс энд миний амьдрал дахь бадарчлалд Эзэний надад өгсөн гайхалтай ивээлүүдийн нэг хэсэг нь байгаа.

Юуны түрүүнд ээж маань аврагдсанд би Бурхандаа талархаж байна. Тэр наян настай байсан бөгөөд би түүнийг хэзээ ч аврагдахгүй байхдаа хэмээн бодож байсан. Би Нью-Иоркод хэдэн чуулгануудад номлол хийгээд хань Илеана болон хоёр хүүтэйгээ явж байсан. Би өрөөндөө хойш урагш холхин ээжийгээ аврагдахын төлөө залбирч байсан. Тэгээд гэнэт л би тэр аврагдах болно гэдгийг мэдсэн. Би хуучны хүмүүсийн хэлдэг шиг “эцэст нь хүртэл залбирсан.” Би Др Каган руу утасдаад, түүнийг ээж дээр минь очоод Христ рүү дагуулаад өгөөч хэмээн гуйсан. Өмнө нь тэр хэзээ ч түүнийг сонсдоггүй байсан. Гэхдээ энэ удаад тэрээр Есүст итгэсэн. Энэ яг л бүх жинхэнэ өөрчлөлтүүд шиг гайхамшиг байсан. Тэр өдөр ээж маань тамхи татах болон архи уух байдлаа зогсоосон. Архичин хүн гэнэт уухаа зогсооход тэр хүнд тайвшруулах эм өгөхгүй бол татах аюултай хэмээн эмч нарын зөвлөхийг сонсож байсан. Гэхдээ тэр ерөөсөө тэгээгүй. Энэ бол гайхамшиг байсан. Тэр дахиж хэзээ ч ямар нэг тамхи татаагүй, архи уугаагүй. Тэр библийг бүтнээр нь хэд хэдэн удаа уншиж, надтай хамт долоо хоногт дөрвөн удаа цуглаанд ирдэг байсан. Түүний дуртай долдугаар сарын 4-ны баярын өдрөөр би түүнд баптизм хүртээсэн. Ээжийнхээ авралд би Бурхандаа үнэхээр талархадаг.

Хоёрдугаарт, би өөрийнхөө гайхалтай хань Илеанадаа талархаж байна. Тэр миний удирдаж байсан хуримын үеэр ирсэн. Хуримнаас өмнө Иохан 3:16 дугаар зүйлээр богинохон номлол хийсэн. Энэ бол Протестант чуулганд анх удаа түүний сонссон номлол байсан. Тэр урилгыг хүлээн авч гарч ирээд даруй аврагдсан! Анх удаа би түүнээс надтай гэрлээч хэмээн гуйхад тэрээр “үгүй” хэмээн хариулсан. Би хүнд цохилтод орсон. Орландо болон Ирене Вазкүйз (энэ орой энд байгаа) нар Пуерто Рико руу тэдэнтэй хамт явья хэмээн намайг урисан. Би явсан, гэхдээ би Илеанагын талаар бодсоор байсан. Тэр бас намайг бодсоор байсан. Тэр хэлэхдээ, “намайг дахиад гуйна гэдэгт найдаж байна” хэмээн бодож байсан. Би тэгсэн, энэ удаад тэр “за” хэмээн хариулсан. Бид гэр бүл болоод гучин таван жил болсон байна. Би өхөөрдөм жижиг ханийнхаа төлөө өдөр бүр Бурхандаа талархадаг! Тэр надад “Роберт, би чамд бүх зүрх сэтгэлээрээ хайртай. Үргэлж хайрладаг шүү. Илеана” гэсэн захидал бичсэн. Тэр бол Сургаалт үгс 31 дээр гардаг ухаалаг эмэгтэйтэй адилхан. Та бүхний бүх л хийх ёстой зүйл бол энэ бүлгийг уншаад миний янаг амраг Илеанагын талаар мэдэж авах юм. Би түүнийгээ үргэлж зүрхэндээ нандигнар болно. Түүний аав нь энэ орой энд ирсэн байна. Тэр энд оролцохын тулд хаа байсан Гуатемалагаас хол зам туулан ирсэн. Куеллар танд баярлалаа! Мөн түүний ах дүүс болон гэр бүлийнхэн ч бас ирсэн байгаа. Баярлалаа Ервин!

Гуравдугаарт, би Роберт болон Жон хоёр хүүдээ Бурханд талархаж байна. Тэд бол ихэр бөгөөд одоо гучин дөрвөн настай. Тэд хоёул Нортрич дэх Калифорниагын Их Сургуулийг төгссөн. Роберт маш үзэсгэлэнтэй солонгос бүсгүй Жинтэй гэрлэсэн. Түүний аав ээж нар болон түүний ах нь бас эхнэртэйгээ энд ирсэн байна. Ирсэнд баярлалаа! Роберт болон Жин хоёр маань Ханна, Сара гэсэн хоёр охинтой. Бурхан надад ийм өхөөрдөм хоёр сайхан ачийг хайрласанд талархаж байна.

Миний удаах хүү бол Английн алдартай номлогчийн нэрнээс өөртөө авсан Жон Весли юм. Роберт Жон хоёр маань манай чуулганы цугларалтад үргэлж оролцдог. Весли бол залбиралын гэр юм. Тэр хэдэн цагийн турш библи уншиж, залбирч байдаг. Тэр бол сайн Христ итгэгч бөгөөд миний сайн найз юм. Би хоёр хүүгээрээ үнэхээр ерөөгдсөн. Тэд бол эхнэр бид хоёрт ирсэн үгээр хэлшгүй ерөөл юм.

Би Др Кристофер Каганы төлөө Бурхандаа талархаж байна. Тэр бол надад хэзээ ч байгаагүй ах минь юм. Тэр бол миний дотны анд, хамгийн сайн хамтран зүтгэгч. Бид бие биенээ маш их хүндэтгэдэг тул хэзээ ч бие биенийгээ товчилсон нэрээр нь дууддаггүй. Хэдий бид хоёулахнаа байсан ч гэсэн би түүнийг Др Каган, тэр намайг Др Химерс хэмээн дууддаг. Бурхан надад ийм ухаалаг, итгэмжит андыг өгсөнд нь үнэхээр талархадаг. Бид бие биенээ сайн ойлгодог. Бид хоёр хоёулаа дотогшоо талдаа хүмүүс бөгөөд бид хоёулаа ганцаарчилсан библи судлал хийгээд залбиралд их цаг зарцуулдаг. Тэр бол илүү шинжлэх ухаанч, математик талаасаа сэтгэдэг. Би арай далдын, зөн билгийн талдаа байдаг. Гэсэн ч бид хамтдаа ажилахад төгс зохицон ажилладаг. Бид бол яг л Холмес, Ватсон эсвэл Жонсон, Босвел нар шиг хамтран зүтгэгчид юм. (зарим хүмүүс хуучны хошин шогийн жүжигчин “Лаурел, Харди эсвэл Абборт, Костелло” нартай адилтгадаг.)

Би бол шинийг санаачлагч, тэр бол нэгтгэн дүгнэгч. Би бол уран зохиолч талдаа. Тэр бол математикч талдаа хүн. Тэр намайг удирдагч хүн гэж үздэг. Би түүнийг үнэхээр ухаалаг хэмээн үздэг. Бидний хамтын ажиллагаа бидний хоёуланд маань ивээл болдог. Би Др Кристофер Каганы төлөө Бурхандаа талархадаг.

Би Жон Самуел Каганы төлөө Бурхандаа талархадаг. Тэр бол доктор бөгөөд Каганы ууган хүү юм. Жон бол энэ чуулганыг удирдаж байгаа залуу хүн. Өчигдөр тэр Баптист үйлчлэлд томилогдсон. Тиймээс одоо тэр Хүндэт Жон Самуел Каган болсон! Тэр бол үнэхээр сайн номлогч бөгөөд зөвлөгч юм. Би түүнийг үйлчлэл дэх миний “хүү” хэмээн үздэг. Тэр одоо Биола Их Сургуулийн Талбот Теологын сургуулийн хоёрдугаар курс. Тэр маш ухаантай. Түүний аав нь хоёр сэдвээр доктор, ээж Жуди нь эрүүл мэндийн доктор болохоор үүнд гайхаад байх явдал байхгүй. Жон бол онц сурлагтай оюутан. Тэрээр теологоор доктор хамгаалах төлөвлөгөөтэй байгаа. Тэр 24 насандаа Энэтхэг, Доминиканы БНУ, африкийн гурван үндэстэнд сайнмэдээний номлол хийсэн. Тэр ням гараг бүрийн өглөө цуглаандаа номлол хийдэг. Бид пүрэв гараг бүрийн үдээс хойш хамтдаа теологи болон чуулганы үйлчлэлийн талаар цаг гарган хэлэлцдэг Би Бурханд Жоны төлөө талархадаг. Тэр миний араас манай чуулганы пастор болохоор дагалдаж байгаа. Тэр бол миний найз. Энэ их энгийн байгаа биз.

Би Ноа Сонгын төлөө Бурхандаа талархадаг. Тэр бол бас нэг “номлогч хүү” юм. Ноа одоо дээд сургуулийн ажлаа дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд тэгээд сурахаар төлөвлөж байгаа. Тэр Жон Кагантай хамтраад сайн баг бүрдэх бөгөөд манай чуулганыг ирээдүйд авч явах хүмүүс юм.

Би Ноа, Аарон Янци, Жак Нганн нартай бас Бурханд талархадаг. Тэд бол саяхан манай чуулганд шинээр томилогдсон үйлчлэгч нар юм. Аарон бол он жав мэт найз. Тэр намайг ердөө нэг жижигхэн дэгдээхэй мэт үздэг. Тэр бол миний дотно найзуудын нэг юм. Жак Нганн гэрлэсэн бөгөөд хоёр хүүтэй. Магад чиний мэдэхгүй нэг зүйл энд байгаа. Би хараахан дуусаагүй байгаа. Ирэх жил Жак Нганны гэрт цоо шинэ Хятад чуулганыг тарьж байх болно.

Жон Каган, Ноа Сонг, Аарон Янци, Жак Нганн, Бен Гриффит нар бол миний залбирлын хамтрагч нар юм. Бид лхагва гараг бүрийн орой манай гэрт залбирахаар цуглардаг. Эдгээр хүмүүсийн төлөө би Бурхандаа талархадаг. Эдгээр хүмүүс намайг хүнд хэцүү цагуудыг, ялангуяа хавдарын хүнд эмчилгээгээ давахад маш их тусалсан.

До Чан, хатагтай Салазар болон “39”-дөө би үнэхээр Бурхандаа талархадаг. Др Чан бол манай туслах пастор бөгөөд манай сайнмэдээ болон манай утсаар харилцах хэсгийг хариуцан ажилладаг. Хатагтай Салазар манай Испани дахь үйлчлэлийг хариуцдаг. Манай “39” бол манай чуулган хуваагдсан тэр хүнд үед дампуурлаас аварсан итгэмжит хүмүүс юм. Би тэдний хүн нэг бүрд нь Бурхандаа талархадаг. Абел Прудхомме бол чуулганы хуваагдлыг зогсоосон жинхэнэ эр хүн бөгөөд түүний төлөө би Бурхандаа талархадаг. Мөн би Виржел, Беверли Никел нарын төлөө Бурхандаа талархаж байна. Энэ хос бол манай чуулганы байрыг худалдаж авахад ихэнхи мөнгийг зээлж өгсөн хүмүүс юм. Тэд биднийг дэмжсэн зүйлдээ хэзээ ч эргэлзэж байгаагүй. Тэд одоо бол манай хүндэт гишүүн хүмүүс юм.

Манай чуулганы залуусын тавин тав орчим хувь нь гучаас доош насны залуусаас бүрддэг. Би залуустай хамтарч ажиллаж байгаадаа үргэлж талархалтай байдаг. Одоо байгаа энэ бүрэлдэхүүн бол миний амьдралдаа хэзээ ч үзэж байгаагүй хамгийн шилдэг нь юм. Бидэнд гайхалтай үйлчлэлийн баг байгаа. Бидэнд томилогдсон үйлчлэгч байгаа бөгөөд бид хоёр жил тутам тэднийг ээлжлүүлдэг. Аарон Янци бол үйлчлэгч нарын байнгын удирдагч бөгөөд тэр хэзээ ч ээлжийн хуваарьт орохгүй. Эдгээр хүмүүсийнхээ төлөө Бурхандаа талархаж байна.

Манай чуулганы ахимаг настай хүмүүс бидний хийж буй бүхийл зүйлд маш их дэмжлэг үзүүлдэг. Тэд цуглаан бүрд оролцдог. Тэд манай чуулганыг босгон байгуулахын төлөө хүнд хүчир ажил хийж, байнга залбирч байдаг. Би Монтебеллод шинэ Хятад цуглаан тарих ажил хийх зуураа Жон Каган болон түүний аавд ням гарагийн цуглааны үйлчлэлээ даалгахдаа айх зүйл огт байдаггүй. Би тэдэнд бүрэн итгэдэг. Би ням гараг бүрийн орой энэ эх болсон цуглаандаа ирээд номлох болно.

Миний бүхий л амьдрал манай чуулганы хүмүүс дунд эргэлдэж байдаг. Тэд бол миний “хамаатан садангууд” юм. Миний хувьд ийм гайхалтай өнөр өтгөн гэр бүлийн тэргүүн байна гэдэг бол маш их баяр хөөрийг авчирдаг. Есүс ийнхүү хэлсэн,

“Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно гэж хэллээ” (Иохан 13:35).

Би нэгэн болсон явдлыг ярихаас нааш энэ үгээ дуусгах илүү сайн арга олж чадахгүй байна. Би Марин Коунти дахь Нээлттэй Хаалга Чуулганд номлож байхдаа би үргэлж Сан Франциско руу баасан, бямба гарагуудын орой залуусаасаа баг аваад явдаг байсан. Тэд замаараа өнгөрөхдөө би гудманд номлол хийдэг байсан. Бид үргэлж л хотын хойд далайн эрэг рүү явдаг байсан. Энэ бол хүмүүс нь хар тамхи хэрэглэдэг, хэд хэдэн газар тайчих үзүүлбэр болж байдаг маш завхайрсан газар байсан юм. Би байнга л “Едений Цэцэрлэг”!!! хэмээх тайчих урлаг үзүүлдэг газрын урд явган хүний зам дээр номлодог байсан.

Нэгэн орой хэсэг хүүхдүүд нэгэн залууг над дээр авчирсан. Тэр надад маш үнэтэй хар тамхинд донтсон тухайгаа хэлсэн. Тэрээр үүнээсээ салмаар байгаа надад хэлсэн. Би түүнтэй ярих үедээ тэр үнэнээсээ ярьж байгааг мэдсэн. Тэр орой дуусаад би түүнийг миний машинд суу гэж хэлээд гэртээ түүнийг аваад ирсэн. Би түүнийг гал тогоондоо оруулан хаалгыг нь цоожлоод унтахаар өрөө рүүгээ явсан.

Хэдэн өдрийн турш тэрээр гал тогооны шалан дээр сууж байх зуураа маш хүнд тулаан дундуур гарсан. Эцэст нь тэр ямар ч байсан тайвширч, хэрвээ гитар байвал өгөөч хэмээн надаас гуйсан. Надад түүнийг авчирах хүүхдүүд байсан. Тэр хоёр өдрийн турш шалан дээр суугаад балбасан. Тэгээд дараа нь тэр магтан дуу өгөөч гэсэн. Бид түүнд нэгийг авчирсан бөгөөд тэр магтан дуунуудын нэг дээр шинэ ая зохиогоод эхэлсэн. Би уг залуугийн жинхэнэ нэрийг нь мартсан. Би үргэлж түүнийг ХТД буюу хар тамхинд донтогч хэмээн дууддаг байсан!

Тэгээд нэг өдөр ХТД надад “үүнийг сонсдоо” хэмээн хэлсэн. Тэр гитараа аваад магтан дуугаа дэлгээд Алберт Мидлэйний (1825-1909) “Өөрийн Ажлаа Сэргээгээч” гэсэн магтан дууг өөрийнхөө аянд тоглосон. Үнэхээр гайхалтай байсан! Бид өнөөдөр ХТД-ын зохиосон аяаар уг дууг дуулцгаая!

Өө Эзэн, Өөрийн ажлаа сэргээгээч! Та хүчит мутраа дэлгээч
Үхсэнийг босгох дуугаар ярьж, Өөрийн хүмүүст сонсгооч
Сэргээгээч! Сэргээгээч! Тэгээд сэргээгч бороог асгаач;
Алдар нь бүгд Таных; Ивээлүүд нь биднийг байх болно.
   (“Өөрийн Ажлаа Сэргээгээч,” Albert Midlane, 1825-1909).

Би Лос-Анжелст гэртээ ирэхдээ ХТД-оос холбоо тасарсан. Амьдрал үргэлжилсээр эцэст нь бидний өнөөдөр байгаа энэ байранд манай чуулган байрлах болсон. Нэг орой утас маань дуугарсан. Би ажлынхаа өрөөнд ороод “Байна уу” хэмээн хариулсан. Утасны цаанаас “Сайн уу, Др Химерс, би ХТД байна” гэсэн. Би “Хэн гэнээ?” гэж асуусан. Тэр “ХТД байна, та санаж байна уу? Хар тамхинд донтогч – ХТД” гэсэн. Би бараг л ухаан алдах шахсан. Би бараг л гучин жил түүний дууг сонсоогүй! Би “Чи хаана байна?” хэмээн асуусан. Тэр “Би Флоридад. Би гэрлэсэн. Би хоёр сайхан хүүхэдтэй, бас сайн эхнэртэй болсон. Мөн би чуулганыхаа Ням Гарагийн цуглаанд багшилж байгаа.” гэж хэлсэн.

Би баяр хөөрөөр дүүрэн инээсэн! Би тэр орой харихдаа замын турш дуулсан! Би яг л 60 жилийн өмнө үйлчлэлд орсондоо баярласан шиг баяр хөөрөөр дүүргэсэн тийм цагтай минь адил байсан. Энэ бүхний эцэст би зовж шаналах нь зохистой байсан! ХТД шиг залуусыг босгосон нь намайг бүрэн баяр хөөрөөр дүүрэсэн!

Авралд ирсэн бүхий л залуучуудаа бодохоор өвчин шаналал замхаран алга болдог. Миний үйлчлэлийн жаран жил надад аз жаргалтай цаг үеүүдийг надад өгч байсан. Би юуны ч төлөө үйлчлэлээ худалдаагүй!

Би үргэлж л хэсэг хугацааг Сайнмэдээг тайлбарлахад зориулах ёстой байдаг. Есүс нэг л гол шалтгааны улмаас Тэнгэрээс доош бууж ирсэн – Тэр бидний гэмийн шийтгэлийг төлөхөөр Загалмайд үхэрээр ирсэн. Тэр Амилалтын баярын өдөр маш, ястайгаар биеэрээ амилсан. Тэр биднийг бүхий л гэмийг Өөрийнхөө үнэт Цусаар угаахаар цусаа урсгасан. Тэр бидэнд Өөрт нь итгэ, тэгээд гэм нүглээсээ угаагдах болно гэж хэлсэн.

Би төгс байснаараа авралаа олох гэж их хичээсэн. Би Фарисай байсан. Гэхдээ 1961 оны Есдүгээр сарын 28-ны өдөр Биола Дээд Сургууль дээр би Есүст итгэсэн. Намайг Христэд авчирсан дуу бол энэ юм:

Миний хоригдсон сүнс удаан хэвтэдэг
   Гэмийн хүлээс ба төрөлхийн харанхуйд түгжигдсэн.
Таны нүд хурдан туяагаа цацруулахад
   Газраас дүрэлзэх галтай адил гэрэлтэн би боссон
Миний гинж тасарч, миний зүрх эрх чөлөөтэй болсон.
   Би босоод урагш гараад Түүнийг дагасан.
Гайхамшигт хайр! Яаж ийм байж чадах вэ
   Миний Бурхан, Та миний төлөө үхэх ёстой гэж үү?
(“Ийм Байж болох уу?”, Charles Wesley, 1707-1788).

Есүс бол Бурханы биелэл байсан. Тэр миний төлөө үхсэн. Би түүнийг шинэ аргаар бодсон. Би Христэд итгэсэн. Та нар Есүст итгээд аврагдах нь миний залбирал юм. Тэгээд Библид – итгэдэг цуглаанд яваад Есүс Христийн төлөө амьдраарай.

Та бүгдэд хандаж би хэлэхэд, “Бурхан миний бүхий л дутмаг байдал хийгээд айдсын эсрэг намайг ерөөсөн шиг Эзэн та нарыг ерөөх болтугай.” “Миний хүүхдүүд үнэн дотор алхахыг сонсохоос илүү баяр хөөр гэж надад үгүй.” (III Иохан 4). Амен.

Одоо би эрхэм Жон Каганыг энэ үйлчлэлийг өндөрлүүлээч хэмээн үйл ажиллагааг шилжүүлэх гэж байна. (Жон Др Химерс болон түүний гэргийн төрсөн өдрийг зарлан хоёр торт задалж, тэгээд “Төрсөн өдрийн мэнд хүргэе” дууг дуулсан.)


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө Жон Весли Химерс бичээс уншина: Дуулал 27:1-14
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
      “Есүс Загалмайг Ганцаар Үүрэх Ёстой Байсан уу?”
      (Thomas Shepherd, 1665-1739; эхний болон сүүлийн бадаг)/
                “Эзэн ирсэн байна” (Sarah Doudney, 1841-1926; сүүлийн хоёр бадаг).