Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХРИСТИЙН ДАХИН АМИЛАЛТЫН ГУРВАН БАТАЛГАА

THREE PROOFS OF CHRIST’S RESURRECTION
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, April 1, 2018

“Учир нь хаан эдгээр хэргүүдийн талаар мэддэг бөгөөд би түүнтэй зориг гарган ярьдаг. Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул аль нь ч түүний харааны гадна байхгүй гэдэгт би итгэж байна.” (Үйлс 26:26).


Үйлс библийн 26 дугаар бүлэгт Паулын өөрчлөлтийн талаарх гэрчлэлийг гурав дахь удаагаа Лук тэмдэглэсэн байдаг. Лук үүнийг гурван удаа дурьдсан шалтгаан нь ойлгоход тун амархан юм. Христийн үхэл амилалтаас хойш Христ итгэлийн түүхэнд элч Паулын өөрчлөлтөөс өөр чухал үйл явдал байхгүй.

Паул үгийг тунхагласан учраас баривчлагдсан байсан,

“Мөн Паулын амьд гэж зарладаг, нэгэн үхсэн хүн буюу Есүсийн талаар...” (Үйлс 25:19).

Одоо Паул Агрийп хааны өмнө гав гинжтэй зогсож байна. Агрийп өөрөө Иудей хүн байсан. Тиймээс Паул Христийн амилалтын талаарх Хуучин гэрээний номлолын тал дээр түүнд түшиглэсэн. Мөн Паул Агрийп хаан Христийн үхэл амилалтын талаар мэдэж байгааг ч хэлэн тунхагласан. Цовдлол болон дахин амилалт нь ойролцоогоор гучаад жилийн өмнө болж өнгөрсөн байсан. Бүх иудейчүүд, ялангуяа Агрийп хаан мэдэж байсан. Тиймээс л Паул ийнхүү хэлсэн,

“Учир нь хаан эдгээр хэргүүдийн талаар мэддэг бөгөөд би түүнтэй зориг гарган ярьдаг. Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул аль нь ч түүний харааны гадна байхгүй гэдэгт би итгэж байна.” (Үйлс 26:26)

“Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй.” Энэ бол тухайн үеийн Грекчүүдэд түгээмэл хэрэглэгддэг хэлц байсан. Др Гаебелейнийн тайлбарт ийнхүү тайлбарладаг,

Есүсийн үйлчлэл Палестинд өргөн дэлгэр танигдсан бөгөөд Агрийп үүний талаар сонссон л байж таараа. Есүсийн үхэл амилалтыг хүн бүр л бараг мэддэг байсан бөгөөд Христийн сайнмэдээ гурван аравны турш тунхаглагдаж байсан. Мэдээж хаан “Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй.” гэдгийг мэдэж байсан. (The Expositor’s Bible Commentary, Frank E. Gaebelein, D.D., General Editor, Zondervan Publishing House, 1981, бүлэг 9, хуудас. 554; Үйлс 26:25-27 тайлбар).

Өнөөдөр олон хүн Христийн дахин амилалт бол төдийлөн сайн танигдаагүй, хэдэн бүдүүлэг загасчдын л ярьдаг үйл явдал хэмээн боддог. Гэхдээ үүнээс өөр үнэн гэж үгүй юм! Христийн дахин амилалт Израйльд буй иудей хүн бүр мэддэг байсан зүйл бөгөөд Ромын хаанчлал даяар бараг гучаад жил яригдсан зүйл юм! Христийн дахин амилалт бол нууц зүйл байгаагүй!

“Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул” (Үйлс 26:26)

Др Ленски ийнхүү хэлсэн,

Есүсийн талаар яригдсан бүх зүйлс нь энэ үндэстний нийслэлд нь явагдсан бөгөөд Санхедрин болон [Ромын захирагч] Пилат хүртэл үүнд хамрагдан орсон бөгөөд Есүс эргэн тойрныхоо газар нутгаар алдаршисан үндэстний хэмжээний хүн байсан. “буланд үйлдэгдээгүй”... энэ нь хүн бүр ерөөсөө сонсоогүй зүгээр нэг жижигхэн хэн ч тоохгүй үйл явдал бус, харин үнэхээр агуу, чухал, олон нийтэд түгсэн, маш хол хүрсэн, Агрийд [хаан] хүртэл бүх л хаант захиргааныхаа анхаарлыг хандуулсан тийм үйл явдал байсан. (R. C. H. Lenski, D.D., The Interpretation of the Acts of the Apostles, Augsburg Publishing House, 1961 хувилбар, хуудас. 1053; Үйлс 26:26 тэмдэглэл).

“Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул” (Үйлс 26:26)

Хрисийн өстнүүд Түүнийг үхлээс амилаагүй гэдгийг батлахаар гурван аравны турш оролдсон. Гэсэн ч тэд бүтэлгүйтсэн. Тэдний хичнээн их чармайснаас үл хамаараад Есүс цовдлогдсоны дараа үхсэн хэвээр хоцорсон гэдгийг батлаж чадаагүй. Тэр үед Паул Агрийп хаанд, хэдэн мянган Иудейчүүдэд, хэдэн зуун мянган харь үндэстнүүдэд “Христ үхлээс амилсан” гэдгийг тунхаглан ярьж байсан.

Христийн амилалт бол Христэд итгэгчдийн суурь итгэл юм. Хэрвээ Христийн бие булшнаас амилан гараагүй бол Христ итгэл гэж байхгүй юм. Элч Паул өөрөө ийнхүү хэлсэн,

“Хэрэв Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон [хэрэггүй] болох юм.” (I Коринт 15:14).

Христийн өстнүүд Түүний амилалтыг няцаахаар хичнээн их чармайж байсанд гайхаад байх зүйлгүй! Гэсэн ч тэдний бүх оролдлого бүтэлгүйтсэн. Би Грег Лауриегийн олон зүйл дээр санал нийлдэггүй хэдий ч Христийн дахин амилалтын талаарх саналтай нь нэг байдаг. Грег Лаурие Христийн өстнүүдийг бүтэлгүйтүүлсэн гурван шалтгаан – Есүс Христ үхлээс амилсан талаарх гурван үйл явдалыг хэлсэн. (Greg Laurie, Why the Resurrection? Tyndale House Publishers, 2004, хуудсууд 13-24). Би үүнээс эш татаад одоо хуваалцах болно.

“Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул” (Үйлс 26:26)

I. Нэгдүгээрт, хоосон булш.

Есүсийн дахин амилалтын эхний баталгаа бол хоосон булш юм. Есүс үхсэнээс хойш гурав дахь өдөрт нь Түүний булш хоосон байсан баримт нь Түүний дахин амилалтын хүчтэй баталгаануудын нэг юм. Сайнмэдээний дөрвөн номны бүх зохиогчид Христ үхээд гурав дахь өдөртөө булш нь хоосон байсан гэдэгт бүрэн санал нэг байдаг.

Олон өөр гэрчүүд ч булш хоосон байсан тухай баримтыг баталдаг. Христийн дахин амилалтын эсрэг хуучны нэг дайралт бол Есүсийн шарилыг хэн нэгэн нь хулгайлсан гэдэг зүйл юм. Тэргүүн тахилчид,

“...цэргүүдэд их хэмжээний мөнгө өгөөд, -Та нар "Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа" гэж хэл... Тэд мөнгийг аваад, заасан ёсоор нь гүйцэтгэв. Энэ түүх иудейчүүдийн дунд энэ өдрийг хүртэл өргөн тархсан байна.” (Матай 28:12-15).

Гэхдээ энэ тайлбарт олон хүмүүс итгэлтэй биш байдаг. Эрүүл ухаанаар бодож үзвэл дагалдагчид Түүний шарилыг хулгайлаагүй бөгөөд Түүнийг дахин амилсан гэдгийг ч мэдээгүй байсан. Христ баривчлагдан загалмайд цовдлогдоход дагалдагч нар аль эрт гурван өдрийн өмнө өөр өөрсдийн замыг хөөн зугтсан байсан. Эдгээр аймхай хүмүүс Есүсийн шарилыг хулгайлах эр зоригтой байсан гэдэг бол үнэхээр итгэмээргүй зүйл – тэгээд дараа нь Тэр үхлээс амилсан гэдгийг – амьдралаа золиослон байж тунхаглаж эхлэнэ гэдэг бол бүтэшгүй зүйл! Үгүй ээ, энэ бол үнэхээр хүн итгэхийн аргагүй зүйл! Эдгээр баримтууд огтоос таардаггүй. Дагалдагч нар хаалгыг нь тогших үед “иудейчүүдээс айснаас хаалгаа түгжсэн байсан.” (Иохан 20:19). Тэд шоконд орсон байсан. Тэд Түүний амилсан гэдэгт итгэхгүй байсан. Христийн дагалдагч нарын нэг нь ч Ромын засаг захиргааны эсрэг тэмцэлдэх хийгээд Есүсийн шарилыг хулгайлах итгэл эсвэл зоригтой байгаагүй. Энэ бол тоохгүй өнгөрөөж болохгүй сэтгэл зүйн нотолгоо юм.

Өөр бас нэг сэжиг бол Христийн шарилыг Түүний өстнүүд нь хулгайлсан гэсэн зүйл. Энэ таамаглалын асуудал нь Христийн өстнүүд Түүний шарилыг хулгайлах шалтгаан байгаагүй. Христ тэргүүн тахилчид болон бусад шашны удирдагч нарын шашны систем болон амьдрах аргыг нь нураах аюул учруулсан болохоор Түүний үхэлд хүргэсэн. Эдгээр хүмүүсийн сүүлчийн хүсэл нь хүмүүс Христ дахин амилсан гэж бодох вий гэдэгт байсан! Ийм л учраас эдгээр шашны удирдагч нар Түүний дахин амилалтын талаарх аливаа зүйлийг үгүй хийхээр маш урт замыг туулсан юм. Матай сайнмэдээнд тэд Ромын захирагч Понти Пилат дээр очоод ийнхүү хэлсэн талаар тэмдэглэсэн байдаг,

“Эрхэм ээ, тэр мэхлэгч амьд байхдаа "Би гурав хоногийн дараа амилна" гэж хэлж байсныг бид санаж байна. Тиймээс шавь нар нь ирж Түүнийг хулгайлан аваад, ард олонд "Тэр үхэгсдээс амилав" гэж хэлүүлэхгүйн тул гурав дахь өдөр нь хүртэл булшийг хамгаалахыг тушаагаач. Хэрэв тэгэхгүй бол сүүлчийн мэхлэлт нь эхнийхээсээ ч дор муу юм болно гэцгээлээ.” (Матай 27:63-64).

Пилат тэдэнд харуул аваад яв, “хэрхэн хамгаалахаа та нар өөрсдөө мэдэж байгаа биз ээ” хэмээн хэлсэн – тэгээд харуулуудыг булшны үүдэнд тавьж, бүх чадлаараа хамгаалсан. (Матай 27:65). Тэгээд тэд булшинд лац тавиад цэргүүдийг хамгаалуулахаар байрлуулсан. (Матай 27:66). Хачирхалтай нь эдгээр тэргүүн тахилчид хийгээд шашны удирдагч нар Христийн дахин амилалтын талаар Түүний дагалдагч нарын гаргасан итгэлээс илүү итгэлтэй байгаа мэт санагддаг!

Үнэндээ шашны удирдагч нар Христийн шарил хулгайлагдахаас хамгаалахаар маш хүчтэй арга хэмжээ авсан. Тэд Христ үхлээс амилна гэсэн амлалтыг нь худал гэдгийг батлахыг хичээсэн. Шашны удирдагч нар Христ үхлээс амилна хэмээн яригдаж байсан бүх л боломжийг үгүй хийхээр чадах бүхнээ хийсэн. Шарилыг хулгайлсан гэдэг зүйл бол Түүний өстнүүдийн хийх хамгийн сүүлийн зүйл байсан. Гэвч хэрвээ тэд шарилыг хулгайлсан бол дагалдагч нар Түүний амилалтын талаар номлох үед ямар ч эргэлзээгүйгээр үүнийг гаргаж ирэх байсан. Гэхдээ Христийн өстнүүд хэзээ ч Түүний шарилыг гаргаж ирж чадаагүй юм. Яагаад? Учир нь тэдэнд харуулах шарил нь байгаагүй юм! Шарил нь хоосон байсан! Христ үхлээс амилсан!

“Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул” (Үйлс 26:26)

Хоосон булш гэдэг бол Христийн дахин амилалтын анхны баталгаа боловч дахиад өөр баталгаа ч байгаа!

II. Хоёрдугаарт, гэрчийн нотолгоонууд.

Есүс цовдлогдох үед Түүний дагалдагчид ямар ч найдваргүй болсон. Тэдний итгэл үгүй болсон. Тэд Түүний дахиад амьдаар нь харна гэсэн ямар ч найдвар байгаагүй. Тэгээд Есүс ирсэн,

“тэдний дунд зогсож, тэдэнд -Амар амгалан та нартай хамт байх болтугай гэв.” (Иохан 20:19).

Дагалдагч нар Түүнийг амьдаар нь дахин дахин харж байсан.

“Тэр зовлон эдэлснийхээ дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж,” (Үйлс 1:3).

Элч Паул амилсан Христ байсан гэдгийг ийнхүү хэлсэн,

“Тэрээр Кефт [Петр], дараа нь өнөөх арван хоёрт үзэгдэв. Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн... Дараа нь Тэр Иаковд, тэгээд бүх элч нарт үзэгдсэн. Бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад ч Тэр бас үзэгдсэн билээ.” (I Коринт 15:5-8).

Др Жон Р.Райс ийнхүү хэлсэн,

Есүс дахин амилсаныхаа дараа хэдэн зуун хүнд бодитоор харагдсан бөгөөд дөч хоногийн турш дахин дахин тэдэнд харагдаж байсан нь хичнээн гайхалтай байсныг анхаараарай! [Үйлс 1:3] Библийн зарчим бол “хоёр эсвэл гурван гэрчийн амаар” гэдэг байсан. Энд бид хэдэн зуун гэрчийг харж байсан. Олон эрэгтэй хүмүүс нэг эсвэл хоёр гэрчийн мэдүүлгээр үхлийн ялан аван шийтгэгдэж байсан.
     Шүүх дээр чухал асуудлыг шийдэхэд ердөө арван хоёр гэрчийн мэдүүлэг л хангалттай байдаг. Энд үнэндээ Есүс үхлээс амилсаныг зөвшөөрсөн хэдэн зуун гэрчүүд байна. Гурав дахь өдөрт нь Түүний шарилыг харсан эсвэл үүнтэй зөрчилдөх ямар нэг үйл явдалыг харсан нэг ч хүн гарч ирээгүй.
     Эдгээр эрэгтэй эмэгтэй гэрчүүдийн мэдүүлэг – нүдээр харсан зүйл бөгөөд тэд Аврагчтай харилцаж, Түүнд хүрч, Түүний гар хөл дэх хадаасны ормыг мэдэрч, Түүний идэж байхыг нь харж, Түүнтэй дөчин өдрийн турш нөхөрлөсөн зүйлсийг нүдээр харсан гэрчлэл юм – энэ мэдүүлэг нь АНУ-ын Дээд Шүүх болон дэлхийн бусад улс орны шүүхэд шаарддаг нотолгооноос илүү баттай нотолгоо болдог... Энэ нотолгоо нь үүнд итгэхийг хүсэхгүй байгаа болон нотолгоог нягталж үзэлгүй үгүйсгэдэг хүмүүст л үнэхээр хүнд санагддаг. Библи Есүс “зовлон эдэлснийхээ дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж” Үйлс 1:3 гэдгийг тунхагласанд гайхах зүйл үгүй юм. (John R. Rice, D.D., The Resurrection of Jesus Christ, Sword of the Lord Publishers, 1953, хуудас. 49-50).

“Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул” (Үйлс 26:26)

Хоосон булш болон хэдэн зуун гэрчүүд нь Христийн дахин амилалтын хүчтэй нотолгоо болдог боловч дахиад өөр нотолгоо ч байгаа!

III. Гуравдугаарт, Элч нарын тарчлал.

Хэрвээ дахин амилалт худал байсан юм бол Элч нарын хүн бүр үүнийг батлахаар маш их зовлонг туулсан юм бэ? Элч нар зөвхөн Христийн дахин амилалтыг үргэлжлүүлэн тунхаглаагүй, тэд үүнийг үгүйсгэхээс үхсэн нь дээр гэж үзэж байсан! Бид чуулганы түүхийг үзэж байхад элч бүхэн [Тамлуулан цөлөгдсөн - Иоханыг эс тооцон] Христ үхлээс амилсан гэдгийг тунхагласнаас болж аймшигтай үхлээр үхсэн. Др Д.Жеймс Кеннеди ийнхүү хэлсэн,

Энэ бол үнэхээр чухал баримт. Сэтгэл зүйн түүхэнд худал гэдгийг мэдсээр байж өөрийн амиа сайн дураараа үхэлд тушааж байсан хүн хэзээ ч гарч байгаагүй. Элч нар болон эртний Христ итгэгч нар ийм их зовлон, хүнд хэцүү, үгээр хэлэхийн аргагүй тарчлал эдлэхийг Бурхан яагаад тэдэнд зөвшөөрсөн юм болоо гэж өмнө нь би их гайхдаг байсан... Бидэнд өөрийнхөө нотолгоог цусаараа тамгалсан итгэмжит зан чанартай, зовсон, үхсэн гэрчүүд байгаа... Паул Литтлэ ийнхүү хэлсэн, “Хүмүүс итгэж буй зүйл нь үнэн гэсэн зүйлийн төлөө үхэх болно... Тэд худал гэдгийг нь мэдэж байвал үүний төлөө яасан ч үхэхгүй.” (D. James Kennedy, Ph.D., Why I Believe, Thomas Nelson Publishers, 2005 хувилбар, хуудас. 47).

Эдгээр хүмүүс Христ үхлээс дахин амилсан гэдгийг нотлон хэлсэнээс болж үхсэн:

Петр – олон удаа ташуурдуулж, тэгээд доош харж цовдлогдсон
  Андрей – Х хэлбэрийн загалмайд үхсэн.
    Зебедеен хүүх Иакоб – цаазаар авахуулсан.
      Иохан – буцалгасан тостой тогоонд хийлгүүлээд,
        дараа н Патмус арал руу цөлөгдсөн.
          Филип – ташуурдуулаад дараа нь цовдлуулсан
            Бартолмай – амьдаараа арьсаа [хуулуулж], дараа
              нь цовдлуулсан.
                Матай – цаазлуулсан.
                  Эзэний дүү Иакоб – Сүмийн оройгоос шидүүлсэн
                    Таддай – Нум суманд харвуулж үхсэн.
                      Марк - чирүүлж үхсэн.
                        Паул – цаазлуулсан.
                          Лук – Олив модноом дүүжлүүлж үхсэн.
                           Томас – жаданд сүлбүүлж, галт зууханд хаягдсан.
    (The New Foxe’s Book of Martyrs, Bridge-Logos Publishers,
    1997, хуудас. 5-10; Greg Laurie, Why the Resurrection?
    Tyndale House Publishers, 2004, хуудас. 19-20).

Эдгээр хүмүүс Христ үхлээс амилсан гэдгийг хэлснээс болоод аймшигтай зовлонг туулж, аймшигтай үхлээр үхсэн. Хүмүүс хараагүй зүйлийнхээ төлөө үхдэггүй! Эдгээр хүмүүс булшнаас Христ дахин амилсаных нь дараа харсан! Ийм л учраас тарчлал үхэл “Христ үхлээс амилсан!” гэсэн тэднийг тунхаглалыг зогсоож чадаагүй юм.

Петр Түүнийг эрэг дээр харсан,
Далайн эрэг дээр Түүнтэй хооллосон;
Есүс нэг үхсэн уруулаараа ийнхүү хэлсэн,
“Петр чи Надад хайртай юу?”
Үхсэн боловч дахин амилсан Тэр!
Үхсэн боловч дахин амилсан Тэр!
Хүчирхэг үхлийн хүйтэн сарвууг эвдсэн-
Үхсэн боловч дахин амилсан Тэр!
   (“Дахин Амилсан” Paul Rader, 1878-1938).

Эдгээр хүмүүс аймхай хулчгар байдлаас аймшигтай тарчлалаас айхгүй болтлоо итгэмээргүйгээр өөрчлөгдсөн – Учир нь тэд булшнаас амилсан Христийг харсан юм!

Томас өрөөнд Түүнийг харсан,
Түүнийг Багш болон Эзэн хэмээн дуудсан,
Хадаас болон сэлмээр үүссэн
Нүх сорви руу нь хуруугаа хийсэн.
Үхсэн боловч дахин амилсан Тэр!
Үхсэн боловч дахин амилсан Тэр!
Хүчирхэг үхлийн хүйтэн сарвууг эвдсэн-
Үхсэн боловч дахин амилсан Тэр!
   (Paul Rader, адил.).

Паул Райдерийн энэ агуу магтан дууг дахин дуулахаар манай чуулганууд сураасай гэдгийг би хичнээн их хүсэж байна гээч! Хэрвээ та нар над руу хүсэлтээ илгээвэл бби аяыг нь илгээх болно. Др Р.Л Химерс рүү P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 хаягаар бичээрэй – тэгээд Паул Райдерийн “Дахин Амилсан” дууны аяны хүсэлт гэж.

Христийн дахин амилалтын талаар илүү их зүйлийг бид гаргаж чадах ч энэ нь та нарыг итгүүлэхгүй. Зарим хүмүүс Христ үхлээс дахин амилсаныг нь харсан ч гэсэн “эргэлзсээр” (Матай 28:17) байсан. Та нар Христ рүү итгэлээр ирэх ёстой. Өмнө нь ч оршиж байсан Христ ийнхүү хэлсэн,

“Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.” (Иеремиа 29:13).

“Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч,” (Ром 10:10).

Би амилсан Христтэй Биола дээд сургуулийн (одоо Их Сургууль) танхимд Фүллерийн Теологын Сургуулийг либерализмд автаж буй учраас 1957 онд орхин гарсан Др Чарльз Ж.Вүүдбриджийн номлолыг сонссоны дараа 1961 оны 9 сарын 28-ны өглөө 10.30-д учирсан. (Harold Lindsell, Ph.D., The Battle for the Bible, Zondervan Publishing House, 1978 хувилбар, хуудас 111 үзээрэй). Одоо чи дахин амилсан Христийн талаар өшөө ихийг мэдэж болно - хэрвээ чи “Нарийн хаалгаар орохыг хичээ.” (Лук 13:24) гэж хэлсэн Түүний талаар өшөө ихийг мэдэхийг хүсэж байвал. Чи Христ рүү ирэхэд гэм нүгэл чинь цагаатгагдан Түүний Цусаар угаагдана – тэгээд Түүний дахин амилалтаар дамжуулан дахин төрөх болно. Чи Христ рүү удахгүй ирээсэй гэдэг нь миний залбирал юм! Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Зөвхөн Христ дотор” (Keith Getty, Stuart Townend, 2001)


ХРИСТИЙН ДАХИН АМИЛАЛТЫН ГУРВАН БАТАЛГА

THREE PROOFS OF CHRIST’S RESURRECTION

Доктор Р.Л Химерс Жр

“Учир нь хаан эдгээр хэргүүдийн талаар мэддэг бөгөөд би түүнтэй зориг гарган ярьдаг. Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул аль нь ч түүний харааны гадна байхгүй гэдэгт би итгэж байна.” (Үйлс 26:26).

(Үйлс 25:19; I Коринт 15:14)

I.   Нэгдүгээрт, хоосон булш, Матай 28:12-15; Иохан 20:19;
Матай 27:63-64, 65, 66.

II.  Хоёрдугаарт, гэрчийн нотолгоонууд, Иохан 20:19; Үйлс 1:3;
I Коринт 15:5-8.

III. Гуравдугаарт, Элч нарын тарчлал, Матай 28:17; Иеремиа 29:13;
Ром 10:10; Лук 13:24.