Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




УРВАЛТ ХИЙГЭЭД ХРИСТИЙН БАРИВЧИЛГАА

THE BETRAYAL AND ARREST OF CHRIST
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний Өдрийн Орой, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, February 25, 2018

“Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр уруугаа илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? (Матай 26:53).


Есүс Гетсеманд гурав дахь удаагаа залбирчихаад унтаж буй дагалдагч нар руу ирээд ийнхүү хэлсэн,

“Бос, явцгаая. Харагтун. Намайг бариулагч ойртон ирлээ гэлээ.” (Матай 26:46)

Тэгээд харанхуй дундуур 300 гаруй цэргүүдтэй олон хүмүүс ойртон ирсэн,

“...цэргийн баг, ахлах тахилч нар болон фарисайчуудаас харуулуудыг нь дагуулж ирэв. Тэд дэнлүү, бамбар, зэвсэг барин [хүрч ирлээ].” (Иохан 18:3).

Иудас тэднийг дагуулан ирсэн учир нь тэрээр

“...ч мөн энэ газрыг мэддэг байжээ. Учир нь Есүс тэнд шавь нартайгаа олонтаа цугладаг байв.” (Иохан 18:2).

Иудас ирээд Есүсийг үнссэн нь Тэр Есүс болохыг цэргүүдэд мэдүүлэх зорилготой байсан. Тэр үнсэлтээр Христээс урвасан.

Есүс цэргүүдэд “Та нар хэнийг хайж байна вэ?” Тэд “Назарын Есүсийг” хэмээн хариулсан. Есүс тэдэнд “Би энд байна.” гэсэн. Тэрээр үүнийг хэлэхэд тэд ухарч “газар унацгаав.” Энэ нь Түүний хүч чадал нь Бурханы Хүү шиг байсан гэдгийг харуулдаг. Тэгээд Есүс ийнхүү хэлсэн, “Би байна гэж Би та нарт хэлсэн: Хэрэв та нар Намайг эрж байгаа юм бол энэ хүмүүсийг явуул.” (Иохан 18:8).

Тэр мөчид Петр босоод илдээ сугалаад эргэлдүүлсэн. Харанхуйд түүний илд тэргүүн тахилчын боолын баруун чихийг тасдсан. Есүс “чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв.” (Лук 22:51). Тэгээд Есүс Петрт ийнхүү хэлсэн,

“Есүс түүнд -Илдээ хуйнд нь хий. Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө. Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр уруугаа илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу?” (Матай 26:52-53).

Энэ үгээс би хоёр энгийн сургамжийг олсон.

I. Нэгдүгээрт, Христ хэдэн мянган тэнгэрэлчийг Өөрийгөө авруулахаар дуудаж чадах байсан.

Ромын нэг легион нь 6000 цэргээс бүрддэг байсан. Есүс Өөрөө Бурхан Эцэгээ дуудаж чадах бөгөөд Бурхан тэр үед нь арван хоёр легион тэнгэрэлчийг илгээж чадах л байсан гэдгийг хэлсэн. Хэрвээ Есүс эдгээр цэргүүдийн гараас мултархыг хүссэн бол Бурханыг дуудан 72,000 тэнгэрэлчүүдийг ирүүлж чадах л байсан. Др Жон Гилл үүнийг дараах байдлаар тодотгосон, “Хаадын дэд 19:35-д нэгхэн тэнгэрэлч гарч ирээд, зуун наян таван мянган хүнийг цохисон. Ийм л учраас Христ учирсан аюулаас зайлахаар ямар нэг хөдөлгөөн гаргаагүй бөгөөд Петрийн илдний хэрэгцээ гэж Түүнд байгаагүй.” (Dr. John Gill, An Exposition of the New Testament, The Baptist Standard Bearer, 1989 дахин хэвлэлт, бүлэг I, хуудас. 340).

Христийн үгс хийгээд үйлдэл нь тулгараад буй нөхцөл байдалд бүрэн тушаал дор байсан гэдгийг харуулдаг. Тэрээр “Би байна” гэж хэлэх үед цэргүүд Бурханы хүчинд автан арагш ухрахыг мэдэрсэн. Петр тэргүүн тахилчын зарц Малкусын чихийг тасдахад Христ даруй шарханд хүрч, түүнийг эдгээсэн. Одоо Христ Петрт дөлгөөхнөөр хэрвээ Тэр иймэрхүү зүйлсээр аврагдахын тулд залбирсан бол Бурхан Түүнийг хэдэн мянган хүчирхэг тэнгэрэлч нараараа аварч чадах байсан гэдгийг хэлсэн. Гэхдээ Есүс аврагдахын тулд залбираагүй юм.

Түүний залбирч байсан цэцэрлэгт тэд Есүсийн гарыг хүлсэн,
Түүнийг гудамжаар ичгүүр болгон тэд авч явсан.
Туйлын ариун, нүгэлгүй Аврагчийг тэд цохисон
Тэд “Түүнийг цовдол; Тэр яллагдах ёстой” гэж хэлсэн.
Тэр хэдэн мянган тэнгэрэлчийг дуудаж чадах байсан
Дэлхийг устгаад Түүнийг чөлөөлхийн тулд.
Тэр хэдэн мянган тэнгэрэлчийг дуудаж чадах байсан
Гэвч Тэр миний болон та нарын төлөө ганцаар үхсэн.
(“Хэдэн Мянган Тэнгэрэлчүүд” Ray Overholt, 1959).

II. Хоёрдугаарт, Христ Загалмай руу сайн дураар явсан.

Христийг цэцэрлэгт санаандгүйгээр баригдсан хэмээн бид хэзээ ч бодох ёсгүй. Тэр шөнө Есүс баригдахаасаа өмнө Өөрийг нь юу хүлээж байгааг мэдэж байсан.

Тэр дагалдагч нараа аваад Иерусалим руу явахаас өмнөх өдрүүдэд юу тохиолдох талаар тэдэнд хэлж байсан. Есүс баригдахаасаа өмнөх тэр өдрүүдэд Есүс юу хэлж байсныг Лук тэмдэглэн үлдээсэн,

“Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд -Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав.” (Лук 18:31-33).

Тэд Иерусалимд хүрэхэд юу болохыг Есүс маш сайн мэдэж байсан гэдгийг харуулдаг. Гэсэн ч тэр ямарч байсан явсан. Тэрээр зовлон шаналал хийгээд загалмайн цовдлол болох зорилгынхоо төлөө эрх чөлөөтэйгээр, сайн дураараа явсан.

Есүс хоёр ч удаа энэ цаг хийгээд энэ зорилгын төлөө ирсэн гэдгээ хэлж байсан. Тэр дагалдагч нартаа ийнхүү хэлсэн,

“Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? "Аав аа, энэ цагаас Намайг авраач" гэх үү? Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн.” (Иохан 12:27).

Мөн Есүс Ромын захирагч Понти Пилатын өмнө зогсож байхдаа ийнхүү хэлсэн, “Учир нь Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн.” (Иохан 18:37).

Есүс хүмүүсийн гэмийн төлөөх шийтгэлийг үүрэн Загалмайд үхэхээр - энэ л зорилгын төлөө төрсөн гэдгээ мэдэж байсан учраас Загалмай руу цэргүүдтэй хамт сайн дураараа явсан. Тэр тэнд баригдсан нь ямар нэг гэнэтийн эсвэл алдаатай зүйл байгаагүй. Тэр ийм зүйл болохыг бүхий л амьдралаараа мэдэж байсан. Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн.” (Иохан 12:27). “Учир нь Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн.” (Иохан 18:37).

Христ амьдралд нь хандсан Бурханы төлөвлөгөөнд дуулгавартай байн ташуурдалд болон загалмайн үхэлтэй нүүр тулахаар цэргүүдтэй хамт сайн дураараа явсан.

“харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов.” (Филиппой 2:7-8).

“Тэр Хүү нь байсан хэрнээ зовсон зүйлсээсээ дуулгавартай байдалд суралцсан. Тэр төгс болгогдсоноороо Өөрт нь дуулгавартай байдаг бүх хүнд мөнх авралын эх үндэс нь болсон” (Еврей 5:8-9).

Гетсеман цэцэрлэгт цэргүүд Түүнийг баривчлах үед Тэрээр Бурхан Эцэгтээ дуулгавартай байх үүднээс цэргүүдтэй ямар нэг эсэргүүцэл, дуу чимээ гаргахгүйгээр хамт явсан.

“Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.” (Исаиа 53:7).

Түүний ариун тэргүүнд өргөст титэм өмсгөсөн,
Тэд “Хааныг хар” хэмээн элэглэн шоолсон.
Тэд Түүнийг цохиж, Түүнийг хараасан,
Түүний ариун нэрийг гутаан доромжилсон.
Тэр бүхний төлөө ганцаараа зовсон.
Тэр хэдэн мянган тэнгэрэлчийг дуудаж чадах байсан
Дэлхийг устгаад Түүнийг чөлөөлхийн тулд.
Тэр хэдэн мянган тэнгэрэлчийг дуудаж чадах байсан
Гэвч Тэр миний болон та нарын төлөө ганцаар үхсэн.

Христ Бурханд дуулгавартай байхаар Загалмай дээрх Өөрийн зовлон руу сайн дураараа явсан. “Алагдахаар хөтлөгдөх хурга шиг хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.” (Исаиа 53:7).

Тэр орой Христ цэргүүдтэй хамт “Алагдахаар хөтлөгдөх хурга шиг” яваагүй бол бидэнд юу тохиолдох байсан бол гэдгийг бодож үзээрэй. Хэрвээ Тэр тэдгээр үй олон тэнгэрэлч нарыг дуудаж, Загалмайгаас зугтсан бол юу болох байсан бэ? Та нарт болон надад юу тохиох байсан болоо?

Нэгдүгээрт, загалмай дээр бидний нүглийн төлөөх шийтгэлийг өмнөөс минь төлөх хэн ч байхгүй байх байсан. Бидний нүглийн төлөө бидний оронд үхэх, биднийг орлох хэн ч байхгүй байх байсан. Энэ нь биднийг үнэхээр аймшигтай хэцүү байдалд үлдээх байсан. Бид өөрсдийнхөө гэмийн төлөөсийг Тамын харанхуй тогоонд үүрд мөнхөд хаягдсанаар төлөх байсан.

Хоёрдугаарт, хэрвээ Христ цэргүүдтэй хамт “Алагдахаар хөтлөгдөх хурга шиг” яваагүй бол Ариун хийгээд Зөвт Бурхан болон бидний дунд зууч гэж үгүй байх байсан. Бид Эцсийн Шүүлтэд бидний төлөө Бурханд хандан өмгөөлөх хэн ч үгүйгээр Бурхантай нүүр тулах байх байсан,

“ Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс билээ.” (I Тимот 2:5).

Цэргүүд Христийг баривчлах үед Тэр Загалмай руу цэргүүдтэй хамт яваагүй бол бидэнд зууч гэж байхгүй байх байсан. Хоёр хүн асуудлаа шийдвэрлэхэд хэн нэгэн нь дундуур нь ороод эвлэрүүлнэ гэдгийг илэрхийлдэг. Бурхан болон нүгэлтний хооронд амар тайвныг сэргээж чадах цорын ганц зууч бол Есүс Христ юм. Зөвхөн Хүү Бурхан Эцэг Бурхан хийгээд гэмт хүн хоёрыг хамтад нь учруулж чадна. Хэрвээ Есүс цэргүүдтэй хамт Өөрийнхөө загалмайн үхэл рүү яваагүй бол Ариун Бурхантай эвтэй байдалд оруулахаар хэн ч биднийг авчирч чадахгүй байх байсан.

Гуравдугаарт, хэрвээ Христ цэргүүдтэй хамт “Алагдахаар хөтлөгдөх хурга шиг” яваагүй бол бид мөнх амь руу ирэх боломжгүй болох байсан. Библийн хамгийн алдартай эшлэл ийнхүү хэлдэг,

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.” (Иохан 3:16).

Цэргүүд Христийг баривчлах үед Тэр цэргүүдтэй хамт яваагүй бол Иохан 3:16 дугаар эшлэл худал болох байсан бөгөөд мөнх амийг олох ямар ч найдвар байхгүй байх байсан.

Дөрөвдүгээрт, хэрвээ Христ цэргүүдтэй хамт “Алагдахаар хөтлөгдөх хурга шиг” яваагүй бол дараагийн өдөр нь Загалмай дээр Түүний урсгасан Цус нь та нарт ямар ч ашиггүй болох байсан – та нарыг гэмээс чинь цэвэрлэхээр. Хэрвээ Тэр Бурханд дуулгаваргүй байн Загалмайгаас зугтсан бол та нарын гэмийг угаах загалмайн Цус гэж байхгүй байх байсан. Гэхдээ Христ тэр орой та нарын гэмийн төлөө цовдлогдохоор тэдэнтэй хамт явсан юм. Тиймээс Элч Паул одоо ийнхүү зоригтойгоор хэлэх болсон,

“харин Христ Есүс доторх золилтоор дамжуулан Түүний нигүүлслээр үнэгүй зөвтгөгдсөн билээ. Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав.” (Ром 3:24-25).

Цусаар дүүрсэн нэгэн шанд буй
   Иммануелын судаснаас урссан;
Энэ цусны гүнд нүгэлтнүүд шумбан орсон,
   Өөрсдийн бүхий л гэм буруугын толбыг арилгасан.
(“Нэгэн Шанд Буй” William Cowper, 1731-1800).

Та нар Христ рүү ирээд итгэх үү? Тэр гэм нүглийн чинь төлөөсийг төлөх болно. Тэр чиний зууч болоод Бурхантай эвлэрэх байдалд авчирах болно. Та нар мөнх амьтай болно. Та нарын гэм нүглүү Бурханы тэмдэглэлээс бүгд арчигдаж, Христийн үнэт цусаар үүрд мөнхөд угаагдах болно.

Цэргүүд цэцэрлэгт Есүсийг тэр орой баривчлахад Тэрээр Эцэг Бурхандаа дуулгавартай байж, цэргүүдтэй хамт явсанд нь би үнэхээр их талархадаг. Хэрвээ Тэр Өөрийн доромжлол, Өөрийн зовлон хийгээд загалмай руу тэдэнтэй хамт яваагүй бол эдгээр гайхамшигтай зүйлсийг би та нарт санал болгож чадахгүй байх байсан.

Түүний орилсон чанга дуу өршөөл гуйсан байгаагүй
Загалмайн ичгүүрийг Тэр ганцаар үүрсэн.
Тэрээр “Энэ нь гүйцэлдлээ” хэмээн хашгирахад
Тэр Өөрийгөө үхэлд тушаасан;
Авралын гайхалтай төлөвлөгөө гүйцэлдсэн.
Тэр хэдэн мянган тэнгэрэлчийг дуудаж чадах байсан
Дэлхийг устгаад Түүнийг чөлөөлхийн тулд.
Тэр хэдэн мянган тэнгэрэлчийг дуудаж чадах байсан
Гэвч Тэр миний болон та нарын төлөө ганцаар үхсэн.

Одоо би та нараас асууя, дэлхийн нүглийг зайлуулагч Бурханы Хурганд та итгэх үү? Та Түүнийг маш удаан эсэргүүцсэн. Олон удаа та нар Аврагчийн эсрэг зүрхээ хатууруулсан. Энэ орой та Түүнд бууж өгөх үү?

Өө, Түүнийг доромжилж байсан бүдүүлэг цэргүүд шиг бүү бай! Түүнийг нулимж, Түүнд итгэхээсээ татгалзан эсэргүүцэж байсан тэргүүн тахилч шиг бардам хатуу бүү бай! Цаашид тэдэн шиг бүү байгаач хэмээн би та нараас гуйж байна! Та нар тэдэн шиг дэндүү удаан, бүр хангалттай удаан байсан! Жирийн итгэлээр зүрх сэтгэлээ Есүс өгөөрэй. Та “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга” (Иохан 1:29) болсон Есүст итгэх үү?


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Хэдэн Мянган Тэнгэрэлчүүд” (Ray Overholt, 1959)


УРВАЛТ ХИЙГЭЭД ХРИСТИЙН БАРИВЧИЛГАА

THE BETRAYAL AND ARREST OF CHRIST

Доктор Р.Л Химерс Жр

“Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр уруугаа илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? (Матай 26:53).

(Матай 26:46; Иохан 18:3, 2, 8; Лук 22:51)

I.   Нэгдүгээрт, Христ хэдэн мянган тэнгэрэлчийг Өөрийгөө авруулахаар дуудаж чадах байсан, Хаадын дэд 19:35.

II.  Хоёрдугаарт, Христ Загалмай руу сайн дураар явсан, Лук 18:31-33;
Иохан 12:27; 18:37; Филиппой 2:7-8; Еврей 5:8-9; Исаиа 53:7;
I Тимот 2:5; Иохан 3:16; Ром 3:24-25; Иохан 1:29.