Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ТҮҮНИЙ ЦУСААР БИД ЦЭВЭРЛЭГДДЭГ!BY HIS BLOOD WE ARE CLEANSED! Доктор Р.Л Химерс Жр Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles “Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.” (Исаиа 53:3). “Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:5) |
Өнгөрсөн Ням гарагт би Христийн Цусны хэрэгцээний талаар номлол хийсэн. (“Цустай эсвэл Цусгүй”). Энэ номлолд хоёр зүйлийг чухалчилсан. Нэгдүгээрт, Христийн Цусны урсалт байхгүйгээр та нарт юу тохиолдох талаар. Хоёрдугаарт, хэрвээ та нарт Христийн Цусны урсалт байвал та нарт юу тохиолдох талаар.
Эхний хэсгийн эхэнд би хоёрхон хэсгээр Тамын талаар өгүүлсэн. Тэгээд би цаашаа зөвхөн гэмийн талаар бүх хугацааг зарцуулсан. Тэгээд би ийнхүү хэлсэн, Есүсийн цусгүйгээр “Гэмээс эрх чөлөөтэй байна гэж үгүй. Гэмээс чөлөөлөгдөнө гэж үгүй. Гэм нүглээсээ ангид байна гэж үгүй. Гэмийн уучлал гэж үгүй.” Тэгээд би цаашаа “Хэрвээ та нарт Христийн Цусны урсалт байвал та нарт юу тохиолдох талаар” хоёр дахь хэсэг рүү шилжсэн. Дараагийн бүтэн дөрвөн хуудсыг би “та нарын гэмийн арилгах,” “та нарын гэмийг уучлах,” “та нарыг гэмээс чөлөөлөх,” “та нарыг гэм нүглээс чинь ангид байлгах,” “та нарын гэмийг өршөөх,” болон “та нарыг Тэнгэрийн улсад хүргэх” Христийн Цусны гайхамшигт хүч чадлын талаар тунхагласан. Би бас Тэнгэрийн улсад байгаа тэдгээр хүмүүс “Христийн Цусаар аврагдсан” гэдгийг магтан дуулах болно гэдгийг хэлсэн. Би Фанни Кросбайн “Хурганы Цусаар Чөлөөлөгдсөн,” гэсэн дуунаас эш татсан. Спиржеоны “Цусгүй сайнмэдээ бол... чөтгөрийн сайнмэдээ юм” гэсэн үгээс эш татсан. Мөн Чарльз Веслигийн энэ дуунаас дуулсан,
Түүний цус хамгийн бохирыг ч цэвэрлэж чадна,
Түүний цус миний төлөө байсан.
(“Өө, хэдэн мянган хэлүү дуулна” Charles Wesley, 1707-1788).
Бид энэ дууг дуулсан. Тэгээд дараа нь бид “Хүч, хүч, гайхалтай ажилладаг хүч бий, Хурганы гайхалтай Цусанд” (“Цусанд Хүч Байдаг” Lewis E. Jones, 1865-1936) дууг дуулсан. Үнэндээ бид энэ дууг гурван удаа дуулсан! Дараа нь би 19 дүгээр ууны агуу номлогч Октайвиус Винсловын “Христийн өмнө өдвөг сөгдөж, та нарын мөс чанар дахь бүхий л гэм буруу уучлалууд, хамгаалалтууд, цуцлалтаар дүүрэх болно.” гэсэн үгнээс эш татсан. Тэгээд цааш нь Спержеон залууст хандаж хэлсэн “Есүст Өөрт нь ирээрэй. Тэр үнэт Цусаараа та нарын гэм нүглийг угаах болно” гэсэн үгнээс эш татсан. Тэгээд бид “Би байгаа чигээрээ” гэсэн дууны Есүсийн Цус “миний төлөө урссан” гэсэн хэсгийг дуулсан. Тэгээд номлолоо “Есүст найд, Есүс рүү оч, Есүсийн үнэт Цусаар гэм нүглээ ариусган угаалга” гэсэн үгээр төгсгөсөн. Би үүнээс илүү тодорхойгоор үүнийг яаж илэрхийлхээ үнэхээр мэдэхгүй!
Ням гарагийн өглөөний хэсэгт Жон Самуел Каган “Христийн Давуу Байдал” талаар номлол хийсэн. Каган номлолоо Колоссай 1:14 дүгээр зүйлээр төгсгөсөн,
“Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна.”
Тэгээд Каган ийнхүү хэлсэн, “Түүний Цус та нарын гэмийн төлөөс болно. Өөрийгөө Түүний өршөөлд өг. Тэр л зөвхөн Өөрийнхөө Цусаар та нарыг гэмээс чинь чөлөөлж чадна. Өнөөдөр та нар Есүст итгэхийн төлөө би та нарын төлөө залбирах болно.” Каганы номлолын дараа Гриффит бидний гэмийн төлөөх Христийн Цусны золилтыг магтсан “Өө, Ариун Дагшин Тэргүүн, Одоо шархаджээ.” магтууг дуулсан. Өө, мөн миний Ням гарагийн оройн номлол дээр Гриффит “Энд Усан оргилуур байна” хэмээх Виллиам Ковперийн дууг дуулсан – энд ийнхүү өгүүлдэг,
Энд цусаар дүүрсэн усан оргилуур байна,
Иммануелийн судаснаас урссан;
Энэ урсалт руу нүгэлтнүүд шумбан орсон,
Гэм нүглийн бүхийл толбууд нь цэвэрлэгддэг.
Хэдий гэм нүглийг цэвэрлэх Есүсийн Цусны талаар энэ бүх номлол, магтан дуу үүнийг сонссон аврагдаагүй олон хүмүүсийн сэтгэлийг огтоос хөдөлгөөгүй! Огтоос үгүй! Оройн номлол дараа нэгэн охин надтай уулзахаар ирсэн. Би ийнхүү хэлсэн, “Өвдөг сөгдөөд Есүст итгэ.” Тэр над руу маш ууртай хараад “Үгүй!” хэмээн хэлсэн. Би үүнд бат итгэж болох байсан! Тэр яагаад надтай уулзахаар ирсэн бэ? Тэр над руу ирсэнээр аврагдана гэж бодсон юм болов уу? Би маш гайхсан! Тэгээд нэгэн залуу над дээр ирсэн. Тэр нулимс асгаруулан тул би түүнийг гэм нүглээ улайж байна гэж бодсон. Гэтэл үгүй байсан. Тэр зүгээр л миний номлолд хүчтэйгээр дурьдагдсан Тамын тухай сонсоод тийш явахаас айсан байсан! Тэр Там руу явахаасаа айж байсан! Ийм зүйл болсон! Тэр өөрийнхөө гэм нүглийн талаар ямар ч зүйлийг дурьдаагүй. Тэгээд тэр Есүсийн Цус хийгээд гэм нүглийг цэвэрлэх хүчнийх нь талаар – нэг ч үг – бүр ганц ч үг хэлээгүй! Бүр ганц ч үг хэлээгүй – Ням гарагийн өглөө нь Жон Каганы номлолоос эхлээд орой нь миний номлол хүртэл - хэдий бүх л өдрийн турш Есүсийн Цусны арисгах хүчний талаар тэр сонссон боловч. Хэдий гэм нүглийг цэвэрлэх Есүсийн Цусны тухай дуунууд сонссон ч юу ч дурьдаагүй. Тэр яг л бүх л өдрийн турш Есүсийн Цусны хүчний ариусгалын талаар ерөөсөө ганц ч үг сонсоогүй юм шиг байсан – тэр ганц ч үг санахгүй байсан!
Тэр охин хором төдий ч гэсэн гэм нүгэлд нь хандсан Есүсийн хайр хийгээд зориулсан золиосынх нь талаар бодохгүйгээр ууртайгаар ирсэн юм болоо? Тэр залуу гэмийг ариусгах Есүсийн Цусны талаар ганц ч үг хэлэхгүйгээр – Тамаас айгаад ирсэн юм болоо? Хариулт нь өнөөдрийн үгийн эхэнд байна,
“Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов... Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй” (Исаиа 53:3).
Анд минь, Есүсийг үзэн ядаж, түүнийг эсэргүүцэхээ зогсоох нь орхигдсон нүгэлтнүүдэд нигүүлслийн гайхамшиг болно. Орхигдсон нүгэлтнүүд Есүсээс нүүр буруулахаа зогсоохоо болих – гэмийг нь ариусгаах Түүний асгасан зориулалтыг хүндлэх гэдэг бол Ариун Сүнсний хийх ажил юм.
Манай дараагийн үг нь хэдий та нар өнөөг хүртэл Есүс болон Түүний аврах Цусыг эсэргүүцэн үзэн ядаж байсан ч Есүс та нарыг аврахаар юу хийсэн талаар өгүүлдэг,
“Гэвч Тэр [бидний] нүглийн төлөө хатгагдан, [бидний] гэмийн төлөө бяцарчээ... Түүний [шархаар бид] эдгэрсэн” (Исаиа 53:5)
Өнгөрсөн Ням гарагийн орой би номлолоо эхлэхээс өмнө Спиржеоны цуглаанд явдаг байсан хоёр залуу эмэгтэйн талаар гэрчлэлийг уншиж өгсөн. Түүний эхнийх нь ийнхүү хэлсэн,
Тэр Спержеоны номлол сонсох хүртлээ зүрх сэтгэл нь хатуу хэвээр байсан. Өөрийнхөө гэм нүглийн шийтгэлээс тэрээр маш их айж эхэлсэн. Тэр цуглаанд ирсээр байсан боловч хэдэн сарын турш цөхөрсөн хэвээр байсан. Тэгээд тэр Есүсийн хайрын тухай Спержеоны номлол сонссон. Тэр Есүс болон Түүний цусны төлөөст итгэн баярлан хөөрсөн. Тэр зөвхөн Есүст итгэн аврагдсан.
Хоёр дахь эмэгтэй нь ийнхүү хэлсэн,
Тэр Спержеоны номлолыг сонирхох үүднээс сонсохоор ирсэн. Тэр айдастайгаар цуглаандаа хоцорсон. Тэрээр ингэж хэлсэн, “Түүний номлолыг сонсохоор хэзээ ч очихгүй байхыг би хүссэн. Би дахиж хэзээ ч очихгүй байхаар шийдсэн. Гэхдээ хэрвээ би үүнээс холдвол маш их гуниг мэдэрч байсан. Хэрвээ би түүний үгийг сонсохоор ирвэл гуниглаж, бас би холдон явахад ч гэсэн гунигтай хэвээр байсан. Эцэст нь би Христэд итгэж, Түүн дотор амар амгалан болон тайван байдлыг олсон. Би өөр зүйлсээс амар амгаланг хайхаа болих хүртэл Христийг олж чадаахгүй, харин Есүсээс хайхад олсон. Эхэндээ би бүх л боломжит зүйлсээс хайж байсан. Харин би Христ болон Түүний бүхнийг аврах Цусийг олох хүртлээ ямар ч зүйлээс тайвшралыг олж чадаагүй.”
Чөлөөлөгдсөн! Хамтдаа энэ дууг дуулцгаая!
Чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, Чөлөөлөгдсөн Хурганы цусаар;
Чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, Түүний хүүхэд болох би үүрд мөнхөд.
(“Чөлөөлөгдсөн” Fanny J. Crosby, 1820-1915).
Дахиад дуулья!
Чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, Чөлөөлөгдсөн Хурганы цусаар;
Чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, Түүний хүүхэд болох би үүрд мөнхөд.
Биднийг авардаг Есүсийн Цус бол жирийн нэгэн Цус биш. Үйлс 20:28-аас Есүсийн Цус хичнээн агуу болхыг сурсан. Паул Ефес чуулганы ахлагч нарт ийнхүү хэлсэн,
“Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдаж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар”
Та нар Кинг Жемс Библи үүнийг буруу орчуулсан гэж бодож байна уу? Тэгвэл одоо Нью Интернэшнл Библийг үзээрэй,
“Бурхан Өөрийн цусаар худалдаж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар харгалзагч болгосон.”
Магадгүй одоо ч гэсэн ойлгохгүй байна уу. Тэгвэл би та нарт Нью Американ Стандарт орчуулгаас хэлье,
“Бурхан Өөрийнхөө цусаар худалдан авсан Бурханы чуулганыг хариул.”
Та нарыг гэмээс цэвэрлэх Есүсийн Цус нь жирийн Цус биш гэдэг нь эндээс бид тодорхой харж байна. Бид гэм нүглээсээ “Бурханы Цусаар”-р аврагдсан. Есүс Христ бол Гурвалын Хоёрдугаар Хүн юм – Бурханы Хүү. Бурхан болсон хүн. Хүний биеэр ирсэн Бурхан. Тиймээс Түүний Цусыг “Бурханы Цус” гэж нэрлэх нь маш зөв юм. Ийм л учраас агуу Спиржеон ийнхүү хэлсэн, “Христийн Цус ариусгаж чадахгүй гэм нүгэл гэж байхгүй.” Чарльз Весли үүнийг маш сайхан хэлсэн,
Тэр цуцлагдсан гэмийн хүчийг эвддэг
Тэр хоригдогсдыг чөлөөлдөг;
Түүний цус хамгийн бохирыг ч цэвэрлэж чадна,
Түүний цус миний төлөө байсан.
(“Өө, хэдэн мянган хэлүү дуулна” Charles Wesley, 1707-1788;
“Өө, над руу нээгээч” аянд).
Үүнийг дуулцгаая!
Тэр цуцлагдсан гэмийн хүчийг эвддэг
Тэр хоригдогсдыг чөлөөлдөг;
Түүний цус хамгийн бохирыг ч цэвэрлэж чадна,
Түүний цус миний төлөө байсан.
Та нар гэмгүй гэж өөрийгөө бодож байна уу? Чарльз Весли аврагдахаасаа өмнө байсан шиг та нарыг цэвэрхэн гэдэгт би эргэлзэж байна. Тэр долоо хоногт хэд хэдэн удаа хоолноос татгалзан мацаг барисан. Та тэгдэг үү? Тэр тасралтгүйгээр хэдэн цагаар залбирдаг байсан. Та тэгдэг үү? Тэр бүр Америкийн индианчууд руу мишионероор явж байсан. Та тэгэх үү? Тэр зүрх сэтгэлдээ ч бохир байхыг зөвшөөрдөггүй байсан. Тэр Спиржеоны цуглаан дахь охины хэлсэн шиг байсан,
Би өөр зүйлсээс амар амгаланг хайхаа болих хүртэл Христийг олж чадаахгүй, харин Есүсээс хайхад олсон. Эхэндээ би бүх л боломжит зүйлсээс хайж байсан. Харин би Христ болон Түүний бүхнийг аврах Цусийг олох хүртлээ ямар ч зүйлээс тайвшралыг олж чадаагүй.”
Та ингээгүй гэж үү? Та нар янз бүрийн зүйлийг оролдож үзсэн. Гэвч энэ нь та нарт амар тайвныг өгөөгүй – Тэгсэн үү? Тэгсэн үү? Мэдээж үгүй! Та нар хэзээ ч амар тайвныг олохгүй. Хэзээ ч амар тайван үгүй! Хэзээ ч амар тайван үгүй! Та нар бусад ямар ч зүйлийг хайхаа зогсоож Есүсийн бүхнийг аврах Цусны хэрэгцээг зөвшөөрөх хүртлээ хэзээ ч амар тайвныг олохгүй ээ!
Мөн нөгөө охин нь ийнхүү хэлсэн,
Тэр цуглаандаа ирсээр байсан боловч хэдэн сарын турш гунигтай хэвээр байсан. Тэгээд [эцэст нь] тэр Спиржеоны номлолыг сонсоод Есүс болон Түүний Цусны золиосонд итгэн баяр хөөрөөр дүүрсэн. Тэр зөвхөн Есүст итгэж аврагдсан.
Би өөр зүйлсээс амар амгаланг хайхаа болих хүртэл Христийг олж чадаахгүй, харин Есүсээс хайхад олсон. Эхэндээ би бүх л боломжит зүйлсээс хайж байсан. Харин би Христ болон Түүний бүхнийг аврах Цусийг олох хүртлээ ямар ч зүйлээс тайвшралыг олж чадаагүй.”
Библи ийнхүү хэлдэг,
“Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна.”
Тэгээд Жон Самуел Каган ийнхүү хэлсэн, “Түүний Цус та нарын гэмийн төлөөс болно. Өөрийгөө Түүний өршөөлд өг. Тэр л зөвхөн Өөрийнхөө Цусаар та нарыг гэмээс чинь чөлөөлж чадна. Өнөөдөр та нар Есүст итгэхийн төлөө би та нарын төлөө залбирах болно.”
“Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов... Бид нүүрээ Түүнээс нуусан... “Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ... Түүний [шархаар бид] эдгэрсэн.” (Исаиа 53:3, 5)
“Цус урсгахгүйгээр ямар ч уучлал байхгүй ажээ.” (Еврей 9:22). Гэвч Бурхандаа талархаж байна, учир нь “Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.” (I Иохан 1:7). Өө, энэ орой Чарльз Еллиоттын (1789-1871) үгс та нарын үг байх болтугай. Тэр ийнхүү хэлсэн,
Би байгаа чигээрээ өөрийгөө зөвтгөлгүйгээр ирсэн
Гэхдээ Таны цус миний төлөө урссан;
Тэгээд та надад Өөртөө ирэхийг тушаасан,
Өө, Бурханы Хурга, Би очиж байна! Би очиж байна!
Арван таван насандаа Жон Самуел Каган ийнхүү хэлж байсан,
Би ямар ч амар тайвныг олж чадахгүй байсан... Би шаналж байгаа мэдрэмжээ зогсоож чадахгүй байсан... Би тэмцэлдэх байдалдаа үнэхээр ядарсан, би байсан бүхэндээ үнэхээр залхсан... Би аврагдахаар хичээсээр байсан. Би Христэд найдахаар хичээсээр байсан ч чадахгүй байсан. Би ерөөсөө л өөрийгөө Христэд өгөхийг хүсэхгүй байсан. Би Христэд итгэгч болохоо шийдэж чадахгүй байсан бөгөөд энэ нь намайг ямар ч найдваргүй болгож байсан... Есүс миний төлөө амиа өгсөн байсан. Есүс миний төлөө загалмайд үхэхээр явсан байсан... Энэ бодол намайг нураасан. Би энэ нь тэр чигээрээ үргэлжлэхийг зөвшөөрсөн... Надад Есүс хэрэгтэй байсан. Энэ мөчид л би Түүнд бууж өгч, итгэлээр Түүн рүү очсон... зүрх сэтгэлээсээ, Тэр намайг аварсан хэмээн Христэд зүгээр л түшиглэсэн! Тэр Өөрийнхөө Цусаар миний гэмийг угаасан! Надад өнөөх мэдрэм хэрэггүй болсон. Надад Христ байсан! Христэд итгэх тэр мөчид миний сүнснээс миний гэм нүгэл авагдаж байгаа мэт мэдрэмж надад төрсөн. Би гэмээсээ эргээд зөвхөн Есүс рүү харсан! Есүс намайг аварсан... миний найдвар Есүст түшиглэж, Тэр Намайг өөрчилсөн... Тэр надад амь хийгээд амар тайвныг өгсөн... Христ над дээр ирсэн учраас би Түүнийг орхихгүй... Тэр Өөрийнхөө Цусаар миний гэмийг угаасан.
Би байгаа чигээрээ өөрийгөө зөвтгөлгүйгээр ирсэн
Гэхдээ Таны цус миний төлөө урссан;
Тэгээд та надад Өөртөө ирэхийг тушаасан,
Өө, Бурханы Хурга, Би очиж байна! Би очиж байна!
Би байгаа чигээрээ хүлээлгүйгээр ирсэн
Миний сүнс нэг хар толбо хүртэл цэвэрлэгдтэл,
Толбо бүрийг арилгаж чадах Таны Цус руу,
Өө, Бурханы Хурга, Би очиж байна! Би очиж байна!
Би байгаа чигээрээ Таныг хүлээн автал ирсэн
Урьж, уучилж, цэвэрлэн туслах хүртэл,
Учир нь Таны амлалтад би итгэдэг,
Өө, Бурханы Хурга, Би очиж байна! Би очиж байна!
Толбо бүрийг арилгаж чадах Таны Цус руу,
Өө, Бурханы Хурга, Би очиж байна! Би очиж байна!
Та нар Есүс рүү ирээд, Түүний үнэт Цусаар бүхий л гэм нүглээ угаалгахыг хүсэж байна уу? Хэрвээ та Есүс рүү ирэхийг хүсэж байвал бид таны төлөө залбирч өгөхөөр хүлээж байна. Бусад нь оройн хоол идэхээр дээш гарах хооронд та энд эхний хоёр эгнээнд ирээд суугаарай. Амен.
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Цовдлогдсон Нэгэний Цусаар Аврагдсан” (S. J. Henderson, 1902).