Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




“ТЭГЭХГҮЙ БАЙСАН Ч” –
ВАВИЛОН ДАХЬ БУРХАНЫ ХҮМҮҮС

“BUT IF NOT” - GOD’S MEN IN BABYLON
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Мягмар Эзэний өдрийн орой, 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, December 3, 2017

“Шадрах, Мешах, Абед-него нар хаанд хариулан, -Небухаднезар аа, энэ хэргийн талаар танд хариулах хэрэг бидэнд байхгүй. Нэгэнт ийм болсон бол, бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна. Хэдийгээр тэгэхгүй байсан ч, хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдтүгэй гэв.” (Даниел 3:16-18).


Тэд гэрээсээ алс хол 2400 км зайтай байсан. Мөн тэд ердөө өсвөр насны хөвгүүд байсан. Хот нь хуурамч шүтээн, архидалт, гэм нүглээр дүүрэн байсан. Тэд эцэг эхээсээ хол, бүр мэдэж байсан ч гэсэн юу дуртайгаа хийж болох л байсан! Гэхдээ тэд Бурхан тэднийг харж байгааг мэдэж байсан.

Небухаднеззар хаан Иерусалимыг эзлэх үедээ тэднийг олзлон авсан. Тэд бол тэдгээр хүмүүсийн дөрөв нь байсан. Тэд бусад хөвгүүдтэй адил байгаагүй. Тэд илүү хүчирхэг, илүү ухаалаг байсан. Тэд бол шилдгийн шилдэг - сүүний өрөм нь байсан. Тэд тамирчид байсан. Гэсэн ч тэд “А” үнэлгээтэй оюутнууд байсан. Хаан тэднийг мэргэн ухаанд сургахаар сонгож авсан. Тэд сургуулиа төгсөөд хааны тусгай зөвлөхүүд болохоор бэлтгэгдсэн.

Тэд үнэхээр залуу байсан. Судлаачид тэднийг бүгд 17 эсвэл 18 орчим настай – дөрвөн залуу байсан хэмээн таамагладаг. Тэд харь нутагт, гэрээсээ хол 2400 км зайтай газар хааны их сургуульд сурч байсан.

Ийм нөхцөл өнөөгийн залуус цагийг зугаатай өнгөрөөх бизээ! Тэд согтуурах байсан. Тэд зугаа цэнгэл нийллэгт хамрагдах байсан. Тэд энэ сургуулиас сурсан зүйлээ аваад үүнийгээ бодит оршигч Бурханыг үгүйсгэхэд уучлал болгон ашиглах байсан. Тэд яг л Лотийн өдрүүд дэх хүмүүс шиг цугаа цэнгэлд дурлагсад байх байсан. Тэд яг л Лот өөрөө Содомын сайхныг хараад нүүсэн шиг өөрсдийнхөө амьдралаас Бурханыг гаргаад явах байсан. Тэд яг л төөрсөн хүү шиг - “замбараагүй” байдлаар амьдралаа үрэх байсан. Тэд яг л Абрахам Калдее Урт байсан шиг итгэгч бус найз нараар хүрээлүүлж, бодит ертөнцийн амьдралд автан зам мөрөө алдах байсан. Тэд яг л “Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод” (II Тимот 4:10) гэсэн Паулын найз Дем шиг замаасаа эргээд амиа алдах байсан.

Харин гэрээсээ алс хол Вавилоны их сургуулийн эдгээр иудей хөвгүүд огт замаасаа хазайн унаагүй! Тэд Мосайк Гэрээн дор хоолны дэглэм барьдаг байсан. Тэд хааны дарс болон хоолоор өөрсдийгөө бузарлахыг хүсээгүй. Тэд Бурхандаа үнэнч байж, гэр бүлдээ олсон шашны зан үйлээ дагасан. Тэд яг л алс холын Хятадаас эцэг эх нь илгээн дүрвэж ирсэн хүүхдүүдтэй адилхан байсан. Эдний зарим нь манай чуулганд ирээд аврагдсанд Бурхандаа талархаж байна. Тэгээд та нар Вавилоны олзлол дах иудей хөвгүүд шиг байх болно.

Даниел эдгээр залуу хөвгүүдийн удирдагч нь байсан. Тэр бусад гурваасаа арай л ахмад байсан байхаа. Гэхдээ тэр үнэхээр жинхэнэ удирдагч байсан. Тэд бусад гурваа удирддаг байсан. Түүнд Жон Каган шиг манлайлах чадвар байсан. Ийм л болохоор би Жоныг пастор болох юм байна гэдгийг мэдэрсэн. Тэр удирдагч учраас түүнээс ахмад хүмүүс ч түүнийг дагах болно. Даниел бол залбирлын хүн байсан. Даниел зорилготой Бурханд итгэдэг залуу байсан. Тэр бас эш үзүүлэгч байсан. Тэр Небухаднеззар хаанд үг дамжуулж, хааны шүүхэд байгаа бүх хүмүүст гэрчлэгчээр орсон. Хаан Даниелд үнэхээр сэтгэл хангалуун байсан. Хаан Даниелыг ердөө хорин настай байхад нь агуу хүн болгосон. Гэсэн ч Даниел гурван найзаа мартаагүй. Тэд бол Шадрах, Мешах, Абед-него нар юм. Даниел эдгээр гурван найзаа бас Вавилоны ордонд өндөр албан тушаалд очиход нь санал болгосон.

Эдгээр гурван залуу Бурханд итгэмжит байдлын шалгалтаа бүгдийг амжилттай давсан. Одоо тэд итгэмжит байдлынхаа улмаас бүгд өндөр албан тушаалаар шагнуулсан. Та нар Бурханыг бүхний эхэнд тавихыг Тэр мэдвэл дараагийн илүү чухал ажлыг үүрэг болгон өгдөг. Тэд надад Ноа, Жак, Аарон нарыг санагдуулдаг. Тэд хэдий залуу боловч тэднийг Бурханы ажлыг хийж чадна гэдгийг бид мэддэг учраас тэднийг үйлчлэгчдээр бид томилсон. Бурхан тэднийг хүнд хэцүү шалгалтыг давах итгэмжит гэдгийг мэдсэн.

Небухаднеззар хаан улам илүү хүчирхэгжин өөрийгөө өргөмжлөх байдал нь өсч эхэлсэн. Энэ бардамнал нь хаан өөртөө зориулж маш том хөшөө хийх байдалд хүргэсэн. Энэ нь ойролцоогоор 27.4 метр орчим өндөр, алтаар хийгдсэн эсвэл бүрсэн тийм байсан.

Небухаднеззар энэ асар том өөртөө зориулсан хөшөөг “Дурагийн талд” (Даниел 3:1) босгосон. Одоо Даниел 3:4-6 үзээрэй.

“Тунхаглагч чанга дуугаар тунхаглан -Ард түмэн, үндэстнүүд болон бүх хэлтнүүд ээ, та нарт тушаал өгөгдсөн билээ. Та нар бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц сөгдөн, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөгтүн. Харин сөгдөж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаях болно гэв.” (Даниел 3:4-6).

Энэ үйл явдлын гол санаа нь Вавилоны олзлолын туршид Бурхан Өөрийн гэрээний ард түмэн Израйлд санаа тавих болно гэсэн зүйл юм. Энэ бол гол утга санаа бөгөөд гол хэлэх гэсэн зүйл. Гэхдээ энд бас өөр нэг санаа байна. II Тимот 3:16-17 “Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд ... тустай.” гэсэн үг өнөөгийн Христ итгэгчдэд өгөгдсөн. Даниел дахь энэ үг нь Христ итгэгч бидэнд ямар хэрэглээг хэлдэг вэ. Гурван еврей залуу Вавилон дахь бусад хүн бүртэй адилхан алтан шүтээнд мөргөх хэрэгтэй гэсэн тушаал авсан. Тэд бусад олон хүмүүстэй адил “сөгдөн хааны босгосон алтан хөрөгт мөргөгтүн” (Даниел 3:5) гэсэн тушаалаас болж дарамтанд орсон.

Кинг Небухаднеззар бол энд байгаа Сатаны төлөөлөл эсвэл төрөл юм. Шинэ гэрээнд Сатаныг “энэ ертөнцийн хаан” (II Коринт 4:4) хэмээн нэрлэдэг. Сатан биднийг түүнд өвдөг сөгдөн мөргөхөд уриалан дууддаг. Харин Христ бидэнд өөр байхаар дууддаг. Христ ийнхүү хэлсэн,

“Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй... Та нар Бурхан болоод эд баялагт (материаллаг зүйлсд) хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй.” (Матай 6:24).

Чи сонгох хэрэгтэй. Сатан чамайг материаллаг зүйлсэд мөргөхөд уриалдаг. Бурхан зөвхөн Түүнд мөргөхөд дууддаг. Бурхан ийнхүү хэлсэн, “Чи Надаас өөр бурхадтай байж болохгүй.” (Гэтлэл 20:3). Энэ бол арван хуулийн нэг. Эдгээр Шадрах, Мешах, Абед-него гэсэн гурван еврей залуу сонголт хийх хэрэгтэй болсон. Тэд алтан хөрөгт мөргөсөн болов уу? Эсвэл энэ алтан шүтээнд мөргөхөөс татгалзсан уу? Эдгээр залууст янз бүрийн л сонголт хийх боломж байсан. “Хааныг хүндлэн түүнд мөргөх нь бидний иргэний үүрэг” хэмээн хэлж болох л байсан. Эсвэл “Энэ бол зүгээр л хэлбэр төдий зүйл. Хэдий бид энэ шүтээнд мөргөсөн ч бид үнэн зүрхнээсээ Бурханд хайртай гэдгийг маань Бурхан мэднэ” гэж болох л байсан.Тэд мөргөчихвөл элдэв асуудалд орохгүй л байх байсан. Библи ийнхүү хэлдэг, “Хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго.” (Иошуа 24:15).

Дэлхий “баярын өдрүүд” хэмээн нэрлэдэг зүйлс рүү бид ойртохдоо бидний хүн нэг бүр энэ сонголтыг хийх хэрэгтэй болно. Та нар Сатанд мөргөхийг эсвэл Бурханд үнэнч байхыг сонгох гэж байна уу? Христмасаар чуулгандаа байх гэж байна уу? эсвэл Лас Вегас руу зугтах гэж байна уу? Шинэ жилийн орой чуулгандаа байх уу эсвэл нийллэг үдэшлэг рүү зугтах гэж байна уу? Америкийн материаллаг зүйлсийн алтан хөрөгт мөргөх үү, эсвэл Бурханы хүмүүстэй хамт чуулгандаа байх уу? Би ингэж хэлснийхээ төлөө зөөлөн нялзрай шинэ евангелистуудад хатуу шүүмжлүүлж байгаа. Тэд намайг дэндүү хатуу гэдэг. Тэд та нарыг Бурхан ба эд баялаг хоёрын дунд сонголт хийлгэн хуулийг чанд мөрдөгч болгох гэж байна гэдэг. Гэхдээ тэд намайг салаа утгатай зүйлийг хэлээгүй гэдгийг мартсан. Үүнийг би салгасан байдлаар бий болгоогүй. Христ хийсэн! Энэ бол Эзэн Есүс Христийн “Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй” хэмээн хэлсэн үг. Энэ бол “Та нар Бурхан ба эд баялагт зэрэг үйлчилж чадахгүй” (Матай 6:24) гэсэн Христийн үг юм. Бидэнд доорх үгийг хэлсэн нь Христ юм,

“Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун” (Матай 6:33).

Сайжруулсан Библи Судлалын Матай 6:33-д “Бид Бурханы дээд захиргаа болон амьдралдаа Түүнийг хамгийн эхэнд тавих зөв харилцааг буй болгохоор байдаг... Бурхан Түүний төлөө бүхнээ тавьж байгаа хүмүүсийн хэрэгцээг хангах болно.” (Матай 6:33 тэмдэглэл).

Та нарын гэр бүл хийгээд үл итгэгч найз нар чинь Христмас болон Шинэ жилийн баяраар та нарыг чуулганаас татан гаргах их ажлыг хийх болно. Хэрвээ та нар эдгээр үеүдэд Лас Вегас, Сан Франциско, эсвэл хаа нэгтээ байхаас татгалзан цуглаандаа үлдвэл тэд та нарыг “гажиг” эсвэл “хэнхэг” хэмээн хочлох болно! Та нар тэдний шүтээнүүдэд мөргөх – эсвэл энд чуулгандаа Бурхандаа мөргөхийн аль нэгийг сонгох хэрэгтэй болно! Та нар сонгох хэрэгтэй болно!

Намайг Хятад чуулганд ахан дүүстэйгээ Шинэ жилийг хамт өнгөрөөх гэхэд манай аав үргэлж галзууртлаа уурлан над руу хашгирдаг байсан. Тэрээр “Чи гэр бүлтэйгээ Шинэ оноо угтахын оронд эдгээр хятад хүмүүстэй хамт яагаад угтах гээд байгаа юм бэ?” гэж орилдог байсан. Би түүнтэй маргадаггүй байсан. Би зүгээр л Христмас болон Шинэ жилээр цуглаандаа байсаар байдаг байсан. Би түүнийг надтай хамт чуулган уруу явья гэж урьдаг байсан. Тэр ингэхээс татгалзах бүрт нь би өөртөө “Та бол гэр бүлийг минь хагалагч нэгэн! Та бол надтай чуулганд хамт явахыг минь эсэргүүцэгч нэгэн!” хэмээн хэлдэг байсан.

Энэ хандлага нь зүгээр нэг Христэд итгэгч болон жинхэнэ Христ итгэгч хоёрын ялгааг харуулж байгааг харж болно. Хэрвээ та нар зөөлөн нялцгай шинэ евангелистуудтай холбогдвол тэдний шашин бол тохиролцоо – Чөтгөртэй хийх тохиролцоо гэдгийг чиний амьдрал дахь Бурхан чиний төлөө харуулах ажлыг хийх болно! Энэ нь чиний хувьд жинхэнэ Христэд итгэгч манай залуустай гэрлэнэ гэдэг нь үнэхээр боломжгүй гэдгийг ойлгуулна.Тэд хэзээ ч тохиролцоонд болон энэ бат итгэлээ орхино гэж байхгүй – эсвэл та нар тохиролцдог байдлаа орхин жинхэнэ Христ итгэгч болно - энгийн (нэр төдий) сайнмэдээ тараагч байхын оронд! Бид тохиролцох бодолгүй хүмүүс! Тиймээс, та нар үүнийг маш сайн хийдэг – аль алийг нь ч, эсвэл өөр чуулганд явдаг! С. С Левис үүнийг маш сайн хэлсэн, “Би итгэлээсээ урвагч Пуританчуудын дунд өөрчлөгдсөн харь үндэстнээр амьдарч байсан.” Киплинг ийнхүү хэлсэн шиг, “Зүүн бол зүүн, баруун бол баруун бөгөөд энэ хоёр нь хэзээ ч уулзахгүй” Евангелист бол евангелист, Фундаменталист бол фундаменталист бөгөөд энэ хоёр хэзээ ч уулзахгүй. Бидэнтэй нэгдээд жинхэнэ Христ итгэгч бол! Шинэ евангелизм хэмээх үхмэл хэрэггүй шашинаасаа боль! Үүнийгээ орхи! Бидэнтэй нэгдээд жинхэнэ Христ итгэгч бол!

Хүнийг сүйдлэхэд шинэ евангелистуудтай олон удаа холбогдоод байдаггүй гэдгийг та нар мэднэ. Тэдэнтэй хэдхэн сар хамт яв - тэдний сургуульд эсвэл цуглаан уруу нь - тэгээд бидэн дээр дахиад ирнэ гэдэг бол чиний хувьд Бурханы гайхамшиг болж байж л болно! Та нарын хувьд бидэн шиг бодох нь өөрчлөлтийн гайхамшиг болж байж л болно! Жорж Вернард Шоу хүмүүс Христ итгэлийг бага тунгаар хүртэх нь хүүхэд жинхэнэ зүйлийг хааяахан авдагтай л адилхан хэмээн хэлсэн. Др Куртиз Хатсон “Фундаментализмын дайсан Шинэ Евангелизм” гэдэг номыг зохиосон. Түүний зөв байсан. Тэд бол бидний дайсан юм. Бид тэдэнд найрсаг байдаг шигээ байж чадна – гэхдээ тэд үргэлж бидэн рүү довтлох болно! Яагаад? Учир нь тэд жинхэнэ Христэд итгэгч нарт дургүй байдаг, ийм л учраас тэгдэг! Би итгэлээсээ урвагч Пуританчуудын дунд өөрчлөгдсөн харь үндэстнээр амьдарч байсан! Энэ хэдэн жилийн турш би тэд миний итгэлд дургүй, миний эсрэг л ярьдаг гэдгийг л хүлээж сурсан! Та нар ч гэсэн үүнийг бас сурах хэрэгтэй – хэрвээ та нарт жинхэнэ өөрчлөлт хийгээд жинхэнэ Христэд итгэгч болохыг хүсч байгаа л бол!

Шинэ евангелист библид жинхэнээр итгэдгүйг та нар харж байгаа. Тэд үнэхээр тэдний зүрх бол “хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй” гэдэгт итгэдгүй – энэ нь тэд Иеремиа 17:9-д итгэдгүй гэсэн үг юм. Тэд өөрсдийгөө бусад шиг муу биш гэж боддог бөгөөд бусад хүмүүс шиг муу биш учраас өөрсдийгөө диваажин уруу явна гэж боддог. Энэ нь тэд “Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж” (Лук 18:14); “ Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч. Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж” (Дуулал 139:23, 24) гэсэн библийн үгсэд итгэдгүй гэсэн утгатай. Шинэ евангелистууд гэм нүглийн буруутгалд ордоггүй учир нь тэд библийг чухалд тооцдоггүй. Тэд өөрсдийгөө зөвтгөдөг болохоор өөрчлөгдөж чаддаггүй. Тэд зөвхөн итгэлээс урвагч Пуританчууд л байж болдог. Др А.В Тозер ийнхүү хэлсэн, “Дэлхийд хамгийн бодит ном бол Библи юм. Бурхан бол жинхэнэ, тиймээс гэм ч, тиймээс үхэл хийгээд гарцаагүй там руу хөтлөх гэм нүгэл ч гэсэн.” (Born After Midnight).

Эдгээр залуус шинэ евангелистууд байгаагүй. Тэд ямар нэг бодит бус Бурхан болон гэмийн шийтгэл гэсэн хуурамч зүйлсээр бохирдоогүй байсан. Шадрах, Мешах, Абед-него нар библид – итгэдэг чанга хатуу - фундаменталистууд байсан. Тэд Бурханаас эмээхүй дотор дагжин чичирдэг байсан. Тэд Бурханд дуулгаваргүй байх болон хааны хөрөгт мөргөснөөс амьдаараа галд шатах нь дээр хэмээн үнэхээр Бурханаас эмээдэг байсан. Библи ийнхүү хэлдэг, “ЭЗЭНээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн.” (Сургаалт үгс 1:7) Харин шинэ евангелистууд Бурханаас айдаггүй. Библид “Тэдний нүдний өмнө Бурханаас эмээх айдас үгүй" (Ром 3:18). Өөрийгөө шалгаад үз. Та нар эдгээр хөвгүүд шиг Бурханаас айдаг уу? Эсвэл “Өөрийнхөө үзэмжээр Бурханаас айхгүйгээр” байна уу? Хэрвээ Бурханаас эмээхгүй байгаа бол та шинэ евангелист юм. Та Бурханаас айдаг байх ёстой! Библиэс та нар орхигдсон гэдгийг сонсдог! Энэ нь та нарыг шаналгаж байна уу? Энэ нь та нарыг Тамын айдсаар шөнө хар даруулж байна уу? Хэрвээ ийм зүйл байхгүй бол та шинэ евангелистуудад баригдан хордсон байна гэсэн үг. Энэ бол хор! Та Бурханы уур хилэнгээс айдаг байх ёстой!

Хаан тэдэнд “Харин та нар мөргөхгүй бол дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Ямар бурхан миний гараас та нарыг аварч чадах билээ?” гэж хэлсэн. Эдгээр гурван залуу өөрчлөгдсөн хүмүүс байсан. Тэд Эзэнээс айж байсан. Тэд Эзэнд итгэж байсан. Тэд олон жилийн өмнөөс Вавилончуудын гэм нүгэлтэй тохиролцдоггүй байдалд сурсан байсан. Тэд зөвхөн Бурханы өмнө зогсож сурсан!

Даниел шиг зоригло,
   Ганцаар сөрөн зоригло!
Зорилгодоо хөдлөшгүйгээр зоригло!
   Үүнийг танигдах болтол нь зоригло!
(“Даниел шиг зоригло” Philip P. Bliss, 1838-1876).

Босоод дуулцгаая!

Даниел шиг зоригло,
   Ганцаар сөрөн зоригло!
Зорилгодоо хөдлөшгүйгээр зоригло!
   Үүнийг танигдах болтол нь зоригло!

Би саяхан л залуухан байсан. Би ганцаараа байсан! Надад мөнгө байгаагүй! Намайг дэмжих хэн ч байгаагүй! Др Грийн намайг ажиглаад ийнхүү хэлсэн, “Хэрвээ чи Библийг-эсэргүүцэгч багш нарын таалалд нийцүүлхээ зогсоогоогүй бол хэзээ ч Хойд Баптист чуулганы пастор болохгүй байх байсан.” Бурханы төлөө би зогсоход суралцсан. Дээд сургуульд байхдаа би өөрийнхөө аргаар ажилласан. Би долоо хоногийн долоон өдөрт өдөр бүр 16 цаг ажилласан – дээд сургууль болон коллежийн төлбөрөө өөрөө төлөхийн тулд. Би хүмүүсээс илүүгээр Бурханаас эмээхэд суралцсан. Др Грийн ийнхүү хэлсэн, “Хэрвээ чи Библийг-эсэргүүцэгч багш нарын таалалд нийцүүлхээ зогсоогоогүй бол хэзээ ч Хойд Баптист чуулганы пастор болохгүй байх байсан.”

Би түүний нүд рүү цэх хараад ийнхүү хэлсэн, “Хэрвээ энэ нь хичнээн их төлөөстэй байлаа ч гэсэн би нэгийг нь ч хүсэхгүй!” Би нэгийг ч хүсэхгүй хэрвээ энэ нь хичнээн үнэтэй байлаа ч гэсэн!

Даниел шиг зоригло,
   Ганцаар сөрөн зоригло!
Зорилгодоо хөдлөшгүйгээр зоригло!
   Үүнийг танигдах болтол нь зоригло!

Надад ямар нэг аюулгүй холбоо сүлжээ байгаагүй. Миний кареер дууслаа л гэж би бодож байсан. Би дөрвөн жилийг дээд сургуульд, гурван жилийг библийн сургуульд дэмий үрлээ дээ гэж бодсон. Гэхдээ би үүндээ ийнхүү санаа зовохоо болисон. Би Библийн төлөө зогсох хэрэгтэй байсан! Би чуулганд хэзээ ч пастор болохгүй байсан ч гэсэн би зогсох хэрэгтэй байсан! Тэд намайг асаасан зуух руу шатаахаар шидэх байсан ч гэсэн! Хэдий би чуулганд хэзээ ч явахгүй байсан ч гэсэн!

Энэ нь хичнээн их төлөөстөө гэсэн ч – Би нэгийг нь ч хүсэхгүй! Би айж байсан уу? Мэдээж би айж байсан! Гэхдээ өнгөрсөн долоо хоногт би намтараа бичиж дуусгасан. Миний –Бүхий л Айдсын Эсрэг- хэмээх бяцхан номонд эдгээр нь бичигдсэн!

Олон алдартай агуу номлогчид миний номонд талархал илэрхийлсэн. Тэдний үгс миний номны хавтсанд байгаа! Баптист Библи Нөхөрлөлийн хуучин захирал Др Билл Монрое ийнхүү хэлсэн, “Химерс бол орчин цагийн Вавилон - Лос-Анжелес хотын төв дэх орчин цагийн Даниел юм –. Түүний түүхийг уншаарай, би ерөөгдсөн шиг та нар бас ерөөгдөөрэй!”

Луйзиана Баптист Их Сургуулийн захирал Др Нил Вийвэр – Химерс бол “өөрийнхөө итгэл үнэмшлийн эсрэг бүхий л сөрөг зүйлстэй тулалдахдаа огтоос айдаггүй. Энэ бол миний сайн анд болох Др Р.Л Химерс Жр юм.” хэмээн бичсэн.

Ровлингс Сангийн гүйцэтгэх захирал Др Жон Ровлингсийн хүү Др Херберт М.Ровлингс Химерс бол жинхэнэ Америк хүн хэмээн хэлсэн! Мөрөөдөгч! Түүний амьдралаас бусдыг Христийн төлөө байхад уриалсан түүний тэсвэр тэвчээрийг бид хардаг.”

Калифорниагын Санта Анагын пастор Др Дан Давидсон ийнхүү хэлсэн, “Др Химерсийн замд тохиолдсон... тэр олон саадууд бусдад тохиолдсон бол ихэнх хүмүүсийг үйлчлэлээс нь болиулах байсан бизээ – харин Др Химерс эдгээрийг бүгдийг ялан дийлсэн!”

Рев. Рожер Хоффмэн ийнхүү бичсэн, “Би энэ номыг уншаасай хэмээн өндрөөр үнэлж байна. Та номлогч эсхээс үл хамааран энэ ном та нарыг зоригжуулан итгэлийг чинь өсгөх болно.”

Др Роберт Л.Саннер ийнхүү хэлсэн, “Хэдий бүхий л тэрс зүйлс түүний эсрэг байсан ч гэсэн үнэний төлөө өөрийн хүслээр зогсох байгаа энэ хүнийг би хүндэлдэг. Роберт Лесли Химерс Жр бол Христ итгэгчдийн үлгэр жишээ юм.”

Баруун Өмнөд [Өмнөдийн] Баптист Теологын Сургуулийн алдартай агуу захирал Др Пэйж Паттерсон ийнхүү бичсэн, “Бүхий л Айдсын Эсрэг бол Сайнмэдээний итгэмжит номлогч Роберт Л.Химерс Жр-ийн итгэмээргүй, гайхалтай түүх юм. Энэ номыг уншаарай, та нар ерөөгдөх болно.”

Боб Жонсийн Их Сургуулийн захирал Др Боб Жонс III ийнхүү бичсэн, “Түүний амьдралын намтар нь яг л Хуучин гэрээний эш үзүүлэгч... байна гэдгийг илэрхийлдэг... Миний аав болон би бахархалтайгаар өөрсдийгөө Др Р.Л Химерс Жр-ийн найзууд гэдэг.“

Др Крейтон Л.Чан ийнхүү бичсэн, “Энэ номыг уншаарай, та нарт тулгараад байгаа айдас жигүүр ургаад цонхоор нисэн одох болно! Та нар Др Химерсийн амьдралаас хүч чадлыг олох болно. Энэ номыг уншаарай! Энэ та нарт урам зориг өгнө.”

Индонезийн Др Еди Пурванто ингэж бичсэн, “Бурхан хүнтэй байхад тэр ялагдах боломжгүй. Др Химерс бол үхлийн олон тулаанаас амь гарсан баатар юм.”

Би цаашаа бүр ихийг уншиж чадах ч гэсэн энэ нь хангалттай. Би өөрийгөө баатар гэж боддоггүй. Би бол зүгээр л Шадрах, Мешах, Абед-него нартай адил жирийн хүн. Библийг эсэргүүцэгч ардчилагч нарын өмнө бөхийхгүйгээр Бурханаасаа эмээн хүндэтгэдэг, Холливуд Есүс уруу дайрах үед бөхийгөөгүй жирийн л нэг эр хүн, Америк дахь ТВ мэдээний нэвтрүүлэг, эсвэл Лос-Анжелес Таймс, эсвэл Ричард Оливас нарын өмнө бөхийхийг хүсээгүй жирийн л нэг эр хүн. Яг л Шадрах, Мешах, Абед-него нартай адил!

Энэ талаар та нарт хариулт өгөхдөө бид болгоомжилдоггүй. Энэ хэргийн талаар танд хариулах хэрэг бидэнд байхгүй. Нэгэнт ийм болсон бол, бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна. Хэдийгээр тэгэхгүй байсан ч (Ха! Ха! – Энэ л байхгүй юу даа!) “Хэдийгээр тэгэхгүй байсан ч, хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдтүгэй” Ноён Мануел Менсиа миний өрөөний ширээн дээр байгаа шаазанг надад өгсөн. Энэ шаазан дээр ноён Менсиа бидний Вавилон дахь баатруудын хэлсэн дараахь үгсийг бичсэн, ХЭДИЙГЭЭР ТЭГЭХГҮЙ БАЙСАН Ч! Бурхан биднийг аварч чадна. ХЭДИЙГЭЭР ТЭГЭХГҮЙ БАЙСАН Ч – Хэдий бид шатаж үхэх байсан ч, “хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдтүгэй”

Миний залуу найз нар минь, та нар намайг номлохыг олонтай сонссон. Би та нараар үнэхээр их бахархадаг! Би хаана ч явсан авралыг авсан та танаар үнэхээр онгирдог. Гэхдээ та нарын зарим нь хараахан аврагдаагүй байгаа. Та нар шинэ-евангелизмын дөнгө гинжээ тайлан хаях ёстой! Та нар Есүс рүү очих ёстой. Та нарын төлөө үхсэн Аврагчид өөрийгөө тушаах ёстой. Өөрийгөө Есүст тушаа. Тэр та нарыг аварч чадна. Тэр та нарын гэмийг уучилж, та нарт шинэ амьдрал өгч чадна. Та“Тэр намайг аврахгүй байхаа” гэж магад. Би эдгээр еврей залуучуудын үгээр та нарт хариу хэлье, “Хэдийгээр тэгэхгүй байсан ч, Сатан, үүнийг мэдтүгэй, бид чиний бурхдад үйлчлэхгүй, мөн биднийг сорихоор чиний босгосон материаллаг байдлын алтан хөрөгт мөргөхгүй!”

Тэд яаж ийм итгэлтэй байж чадсан болоо? Хэрвээ тэд өөрсдөдөө найдсан бол Чөтгөр тэд хичнээн сул дорой гэдгийг нь сануулах л байсан. Гэхдээ тэд өөрсдийн хүч эсвэл өөрсдийн боломжид итгээгүй юм. Тэд Христэд (Тэр зууханд тэдэнтэй хамт байсан) итгэсэн. “Христэд итгэ” гэдгийг та нар “Энэ нь надад хэрэгтэй бүх зүйл үү?” хэмээн хэлж болно. Тиймээ, энэ нь чамд хэрэгтэй бүх зүйл. Надад итгэх ямар ч зүйл байхгүй тийм үе маш олон байсныг би мэднэ. Би үнэхээр сул дорой, хэнд ч хэрэггүй гэдгээ мэдэрдэг байсан. Гэхдээ би хичнээн сул дорой байсан ч гэсэн Христ үргэлж намайг аварч байдаг. Эдгээр сул дорой, сорилтын үеүдэд Христ үргэлж аюулгүйгээр хамгаалж ирсэн. Агуу Спиржеон ийнхүү хэлсэн, “Хэрвээ та нар Христэд итгээд тэгээд буруутгалд орвол би та нартай хамт буруутгалд орох болно. Миний хувьд авралын найдвар маань зөвхөн Христэд байдаг. Би Есүст итгэдэг бөгөөд Тэр бол миний хүч, миний аврал юм.” Та нар “Тэр намайг аврахгүй байж магад” гэж болно. Энэ бол Чөтгөр юм. Түүнийг бүү сонс! Есүс Өөрт нь итгэсэн нэг ч сүнсийг гээгдүүлэхгүй. Есүст итгэсэн нэг ч сүнс гээгдэхгүй! Мөн Тэр хэзээ ч хүсэхгүй.

Түүнд итгэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бол шөнө орондоо орохтой л адил юм. Ор маань намайг даана гэдэгт би итгэдэг. Би хэвтээд амардаг. Энэ бол Есүст итгэх арга юм. Христ рүү ор. “Маш өндөр, хүчтэй шуурган дунд ч” Түүнд итгэ. “Амийн чинь эргэн тойронд зам өгөхөд” Түүнд итгэ. “Би сайхан хүрээ бүхий зүйлд итгэж зүрхлэхгүй, харин бүхий л байдлаараа Есүсийн нэрд түшиглэнэ.” Есүст түшиглэнэ. Өөрийгөө орой болоход оронд тушаадаг шиг өөрийгөө Түүнд тушаа. Энэ ор та нарыг унагаахгүй. Есүс та нарыг бүдрүүлэхгүй. Шөнө орондоо найддаг шиг Түүнд итгэ. Хичнээн хэцүү цаг үе байсан ч гэсэн Тэр чамайг дэмжих болно. Би үүнийг амьдралаараа мэдсэн. “Хэдийгээр тэгэхгүй байсан ч, хаан минь, бид таны бурхдад үйлчлэхгүй, мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдтүгэй” Христэд итгэ! Христэд итгэ! Тэр чамайг аврахаар чиний оронд зовж шаналан үхсэн. Түүнд итгээрэй, Тэр амьдралын “маш өндөр, хүчтэй шуурган дунд ч” та нарыг дэмжих болно! Бүхий л сорилт болон айдас дунд. Ямар ч нөхцөл байдал, бүр өөрөө үхэж байсан ч Есүс та нарыг унагаахгүй!


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Даниел шиг зоригло” (Philip P. Bliss, 1838-1876).