Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХЕРОД ИОХАН ХОЁР

HEROD AND JOHN
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, November 12, 2017

“Учир нь Херод Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт шударга, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод Иоханыг сонсохдоо тээнэгэлздэг ч дуртайяа сонсдог байлаа” (Марк 6:20).


Херод хаан болон Баптист Иохан хоёрын түүх бол библи хийгээд түүхийн маш эмгэнэлтэй хэсгийн нэг нь. Баптист Иохан бол маш нөлөөтэй залуу сайнмэдээ тараагч байсан. Тэрээр Херод хааны эсрэг сөрөн зогссон - тэр бол туйлбаргүй, зориггүй, аймхай хулчгар эзэн хаан юм. Тэр Иоханыг дуулгартай дагахыг хүсдэг. Тэр Бурхантай эв найрамдалтай байхыг хүсдэг. Гэвч түүний энэ туйлбаргүй, шийдэмгий бус байдал нь түүнийг сүйрэл рүү хөтөлсөн – Херод баптист Иоханыг алаад, эцэст нь толгойг нь авахад хүргэсэн!

Би Херод хааны талаар унших бүрдээ түүнд үнэхээр харамсадаг. Тэгээд удалгүй миний уур маш их хүрдэг. Тэр бол үнэхээр өрөвдөлтэй тэнэг нэгэн байсан. Тэр авралд маш ойрхон ирсэн байсан. Гэвч тэр аврагдаж огтоос чадаагүй. Тэр өөрчлөгдөхөд маш ойрхон ирсэн байсан. Гэсэн ньч тэр там руу явсан. Ноён Гриффитийн дуулсан Херодын талаар бодох бүрдээ бие маань арзас хийдэг,

Итгэхэд одоо бараг л ойрхон байсан;
Христийг зөвшөөрөхөд бараг л ойрхон байсан;
Арайл ашиг тусаа өгсөнгүй, бараг л, гэхдээ унасан!
Харуусмаар, гашуудан уйлмаар, бараг л гэхдээ унасан!
    (“Бараг л ойртсон” Philip P. Bliss, 1838-1876).

бараг л ойрхон байсан! Харуусмаар, гашуудан уйлмаар-
Бараг л гэхдээ унасан!

Херод болон Баптист Иоханы түүх нь бидэнд Христ итгэгч нарын хэдэн чухал үнэнийг өгүүлдэг.

Нэгдүгээр, авралын үг нь та нарыг үргэлж шийдвэр гаргах байдалд хүргэдэг. Бидний хувьд “шийдвэр” гэдэг үг нь муухай санагддаг – “Шийдвэр гаргалт” гэсэн утгаараа. Гэхдээ “шийдвэр гаргалт” гэдэг бол ихэнх хүмүүс буруу шийдвэр гаргадаг учраас л зөвхөн муу болж байгаа юм! Херод зөв шийдвэр гаргаж болох л байсан. Гэтэл тэр үүний оронд тээнэгэлзсээр - Баптист Иоханы түүнд тунхагласан үнэний талд баттай зогсож чадаагүй. Иоханы номлолын талаар ихэнх хойшлуулсан зүйлс нь шийдвэр гаргахад уриалсан зүйлс нь байсан. Түүний номлолыг сонссон тэдгээр хүмүүсийг гэмшил хийгээд шийдвэр гаргахад тэрээр уриалдаг байсан. Тэрээр хүмүүс “Бид юу хийх хэрэгтэй вэ?” (Лук 3:10) хэмээн хашгирах хүртэл нь номлол хийдэг байсан. Христ ирэхэд тэр энэ л аргаараа тунхаглаж байсан. Тэр хүмүүст ердөө хоёрхон сонголт л өгдөг байсан. Энэ нь Тэнгэр улс эсвэл Там, сүйрэл уруу хөтлөх өргөн зам эсвэл амь уруу хөтлөх нарийн зам. Элсэн дээрх байшин эсвэл хадан дээрх байшин. Бурхан эсвэл мөнгө. Хүн Христийн төлөө, эсвэл Түүний эсрэг байх гэсэн аль нэг талд нь гарах хэрэгтэй байсан. Христийн номлол нь Түүний төлөө шийдвэр гаргах эсвэл Түүний эсрэг гэсэн зүйлийг шаарддаг байсан. Пентокостын өдрөөр Петр яг ийм аргаар номлол хийсэн. Петр тэднээс шийдвэр гаргахыг хүссэн. Тэгээд хүмүүс “Бид юу хийх хэрэгтэй вэ?” (Үйлс 2:37) хэмээн хэлсэн. Үйлс библийн сүүлийн бүлэгт Паулын үгэнд хүмүүсийг хоёр хэсэгт хуваасан. “Яригдсан зүйлд зарим нь итгэж, зарим нь итгэсэнгүй.” (Үйлс 28:24) Тэд шийдвэр гаргах хэрэгтэй байсан! Христ итгэлийн түүхэн дэх сэргэлт бүрд бурханлаг хүмүүс яг адилхан номлодог байсан. Тэднийг сонссон хүмүүс шийдвэр гаргах хэрэгтэй байсан!

Өнөөдөр бид өөр төрлийн номлол сонсож байгаа. Ямар ч шаардах зүйл байхгүй. Зарим номлогчид хүмүүсийг нялуун байдлаар эдгэрэлд дуудаж байна. Зарим номлогчид зөөлөн хийгээд ая тухтай байдлын талаарх түүхүүдийг ярьдаг. Өөр зарим номлогчид нь нойр хүргэм Цусны төлөөсийн талаар байхгүй библи тайлбарлах номлол хийдэг. Гал нь хаачив? Тэмүүлэл нь хаачив? Манай чуулгануудаас залуус бөөнөөрөө зугтаад байгаад гайхаад байх зүйлгүй! Өнөөгийн ихэнх номлогчид элсэнп асгасан ус мэт ямар ч үнэ цэнэгүй байна – өөр сэдэв дээр дэд ерөнхийлөгч Жон Нанси Гарнерын (1933-1941) хэлсэн үгээс эш татвал. Херод болон Баптист Иоханы түүх нь бидэнд иймэрхүү төрлийн үнэ цэнэгүй үгсийг харуулдаг. Христ шийдвэр гаргахад дуудаж байгааг биднээс шаарддаг. Ингэхэд та шийдвэрээ гаргасан уу? Энэ нь чиний амьдралд нөлөөлж байна уу? Энэ нь чамайг өөрчилж байна уу?

Херод “түүнийг баяртайгаар сонсдог” байсан. Херод энэ номлогчид хайртай байсан. Тэр бүр түүний үгийг сонсох дуртай байсан. Гэсэн ч энэ нь түүнд тус болоогүй. Би хүмүүсээс миний номлол ямар агуу байсан талаар үг сонсохыг хэзээ ч сонсох дуртай байгаагүй. Би үүнээс хэзээ ч баяр хөөрийг олдоггүй. Би хэн нэгэн гэм нүгэлдээ гэмшихээр шийдвэр гаргаж, өөрсдийгөө Есүсийн өршөөлд даатгаж байгааг харахдаа л зөвхөн баяр хөөрөөр дүүрдэг. Хэн нэгэн хүн жинхэнэ өөрчлөлт хийгээд амьдралын өөрчлөлт авчирах байдлаар Есүст итгэж буй бүрэн шийдвэр гаргалт нь л надад таатай байдаг. Энэ бол Бурханаар ивээгдсэн номлол мөн эсхийг нь шалгах шалгуур болдог! Харин та нар үүгээр баяртай байна гэдгээр бус юм. Үүгээр та нарын сэтгэл санаа үймж, эсвэл та нар надад дуртай байх, миний номлол та нарт таалагдаж буй зэргээс огт хамаагүй юм. Шалгуур бол – энэ нь та нарыг бүхий л зүрх сэтгэл хийгээд бүхий л амьдралаараа Христэд итгэх яг таг үйлс гаргасан шийдвэрт хүргэж байна уу? гэдэгт юм. Нэгэн хүн ийнхүү хэлсэн, “Тэд өөр юу хийхийг хүсч байна вэ? “ Христ та нарын бүхий л амьдралыг – энэ бүгдийг!

Гэхдээ Херодтой адилхан хүмүүсийн хувьд үнэхээр харамсалтай. Тэр бараг л шийдсэн байсан. Тэр Христэд итгэхэд болон жинхэнэ Христ итгэгч болоход бараг дөхсөн байсан. Херодтой адилхан хүмүүс хичнээн харамсалтай хийгээд өрөвдөлтэй юм бэ. Та нар цуглаанд ирдэг. Та нар бидний номлолыг сонсдог. Та нарын сэтгэл хөдөлдөг. Та нар Есүст итгэх хэрэгтэй гэдгээ мэдэрдэг.Та нар Түүнд итгэхээ хэлдэг. Гэхдээ та нар үүнийгээ ерөөсөө хийдэггүй. Есүст итгэхийн оронд Түүнд өөрийгөө итгэсэн гэсэн баталгааг мэдрэхээр эрж хайдаг. Ийм зүйл хэзээ ч болохгүй! Хэзээ ч! Хэзээ ч! Яагаад үгүй гэж? Түүнд итгэхээс өмнө Түүнд итгэсэн гэдгээ яаж та нар “мэдэрч” чадах вэ? Энэ ямар ч утгатай! Есүст итгэж болох цорын ганц арга бол мэдрэмж хайхын оронд Түүнд итгэх л юм. Та нар Есүст итгэхэд ердөө нэгхэн алхамын зайнд л байна. Гэхдээ та нар ерөөсөө хийдэггүй. Та нар ямар хачин хүмүүс юм бэ. Та нар Ням гарагаас Ням гарагт цуглаанд ирдэг. Гэтэл та нар Аврагчид итгэхээс татгалздаг. Бүр цуглааны дараа бидэнтэй уулзахаар үлддэг – гэтэл та нар Түүнд итгэх санаагүй байдаг. Би та нараас асууя, “Чи Түүнд итгэсэн үү?” Та нар, “Үгүй” гэдэг. Та нар “үгүй” гэдгээ маш хүчтэй хэлдэг – би тэгээгүй гэдгээ та нар маш итгэлтэй мэт хэлдэг. Яагаад та нар тийм итгэлтэй байна вэ? Учир нь та нар ямар нэг мэдрэмж эсвэл өөр зүйлсийг хайж байдаг учраас юм! Үүнд шалтгаан байх хэрэгтэй! Гэхдээ би та нарт шууд л шудрага ярья. Та нарын хүсээд байгаа “мэдрэм” бол чөтгөр юм! Чөтгөр чиний оюун бодолд бузар сүнснүүдээ өлгөж орхидог. “Надад заавал мэдрэмж байх ёстой! Би үүнийг маш ихээр хүсч байна! “Энэ чөтгөрийн мэдрэмжгүйгээр би хэзээ ч сэтгэл ханахгүй юм байна!” Энэ мэт шивнээгээр Чөтгөр чамтай байхад чи үүгээр боолчлогддог – тэр чамд мэдрэмж өгөх болно! Тэгээд чи хэзээ ч аврагдахгүй тэр зүйлд сэтгэл чинь хууртан эзэмдүүлэх болно! Энэ “мэдрэмжийн” чөтгөр чиний хайрт, хонгор, шүтээн чинь болох болно. Чи ийм зүйлд ороход чамайг аврахаар Загалмай дээр үхсэн жинхэнэ Есүст хэзээ ч итгэх боломжгүй тийм маш хүчтэй ховсдуулсан хараалын хүлээсэнд ордог! Ингээд “мэдрэмжийн” чөтгөр нь чамайг чамайг эзлэн боолчилж Тамын гүн ангал уруу хөтлөн дагуулдаг. Би бараг л “мэдрэмжийн” чөтгөр та нар уруу шоолон инээж байгааг сонсож байна! “Одоо чи мэдсэн үү! Одоо чи мэдсэн үү! Чи бол үүрд мөнхөд Тамд миний боол байна!” Бүү инээ. Олон сая хүмүүс өөрсдөд нь Ариун Сүнс байгаа хэмээн боддог – гэсэн ч үнэндээ тэдэнд байгаа тэр зүйл нь чөтгөр байдаг. Сүнсээр дүүрэн байхын оронд тэд чөтгөрт эзлэгдсэн байдаг! Аврагдсан гэсэн баталгааг мэдрэхийг хайж байгаа хүн бүрд би сануулж байна – би сануулж байна! Та нар үнэхээр учир битүүлэг зүйлсээр тоглож байна! Та нар галаар тоглож байна! Өөрөөсөө “мэдрэмжийн” чөтгөрөө зайлуулж, чамайг аврахаар Загалмай дээр цусаа урсган үхсэн Бурханы Хүү Есүст өөрийгөө тушаа!

Боолчлолын эх сурвалж болсон зарим номлогчид байгаа. Тэдний хийдэг зүйл нь үнэхээрийн чөтгөрийн ажил боловч хүмүүсийг өөртөө татаж, авралыг амладаг номлогчдыг би мэднэ. Тэд хүмүүсийг Христ уруу татахаас илүүгээр өөрсдөдөө гүн бат урвуулсан байдаг. Баптист Иоханыг би энэ төрөлд оруулах ямар ч учир байхгүй.

Иохан Херодын эхнэрийг завхай эмэгтэй хэмээн хэлсэн тул Херод хаан түүнийг шоронд хийсэн. Библи ийнхүү хэлдэг, “Учир нь Херод Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт шударга, ариун хүн гэдгийг мэдэж” Тэр Иоханыг ариун хүн хэмээн үздэг байсан. Тиймээс Херод Иохантай уулзахаар шорон уруу удаа дараа очсон. Үгэнд тэр “түүнийг хамгаалдаг” байсан гэдэг. Энэ нь Херод түүнийг “аюулгүй байдлыг хангаж” байсан гэсэн утгатай. Херод Иоханыг ариун хийгээд бусдаас нэг л өөр гэдгийг мэдэж байсан. Тэр “[Иоханыг] баяртайгаар сонсдог байсан. Олон хүмүүс гэгээрсэн хүнийг биширдэг шиг л тэр тийм л байсан. Тэд Гэгээн Августин шиг бурханлаг ганц нэгэн байсан гэдгийг мэдэж байсан. Тэд энэ гэгээнтний үгийг бясалган уншидаг байсан ч хэзээ ч Христэд итгээгүй, хэдий тэд Августин адил хүмүүс тэгэж хийгээрэй хэмээн хэлсэн ч гэсэн. Миний бодлоор Херод хаан Иоханыг Каталокчууд шиг гэгээнтнээр харж байсан байхаа. “Тэр түүнийг баяртайгаар сонсдог байсан.” Гэвч энэ нь түүнд тус болоогүй!

Херод Иохантай уулзахаар шорон руу явах л байсан. Энэ нь эхнэрт нь таалагдахгүй гэдгийг ч мэдэж байсан. Гэсэн ч тэр тэгсээр л байсан. Тэр тийшээ татагдаж байгаагаа мэдэрч байсан. Ямар нэг дур булаам, ямар нэг зүйл түүнийг тийшээ татаад байгааг тэр мэдэрдэг байсан. Тэр Иохантай ярилцахаар очих үедээ “тэр түүнийг баяртайгаар сонсдог байсан.” Ариун Сүнс түүнийг эш үзүүлэгч рүү удирдсан. Ийм шалтгаанаар цуглаан уруу ирдэг олон хүмүүс байдаг. Хэдий номлол нь тэднийг буруутгаж байсан ч тэд цуглаанд байх дуртай байдаг. Гэвч тэд Христэд бууж өгдөггүй. Херод бараг л авралд дөхөж ирсэн байсан. Гэсэн ч тэр ерөөсөө өөрчлөгдөөгүй. Хожим нь Херод яагаад Баптист Иоханы толгойг авахуулсан бэ? Энэ Херодыг бид яаж ойлгох вэ?

Иоханы номлолоос Херод Бурханы оршихуй болон хүчийг мэдэрч байсан. Тэр Иоханы зөв гэдгийг мэдэж байсан. Гэсэн ч тэр Христэд бууж өгөөгүй. Иоханы түүнд номлосон үгсийг тэр ойлгож байсан. Гэсэн ч тэр Христэд итгэхийг хүсээгүй. Тэр сурсаар, сурсаар байсан боловч Есүст итгэх гэж бүрэн шийдвэр ерөөсөө гаргаагүй. Тэр өөрийн амьдралаа өөрчлөхийг хүсээгүй. Тэр Херодиас хэмээх чөтгөрийн эмэгтэйгээс салж болох л байсан. Тэр өөрийн амьдрал дахь зүйлсээ өөрчилж болох л байсан. Азийн олон залуус яг үүн шиг байдаг. Эцэг эх нь тэднийг манай цуглаанд ирэхийг зөвшөөрдөг ч бидний номлодог үгсийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөггүй. Тэд биднийг дэндүү хатуу хахир хэмээн боддог. Тэдний хүүхдүүд манай цуглаанд ирдэг – гэхдээ тэд байнга араасаа чангаастай байдаг. Та нарын хувьд энэ нь үнэн биш гэж үү? Та нарын эцэг эх биднийг дэндүү хатуу хэмээн боддог уу? Тэд та нарыг энд ирэхийг зөвшөөрдөг ч та нартай ярихдаа биднийг шүүмжилдэг. Тэд та нарт цуглаанд их цагаа бүү зарцуул гэдэг. Тэд “та нар тэнд тийм удаан байх хэрэгтэй гэж үү?” гэсэн зүйлсийг хэлдэг. Тэгээд та нар эцэг эхийнхээ болон энэ чуулганы дунд зовох болдог. Та нар бидний зөв гэдгийг мэддэг, гэхдээ та нар эцэг эхтэйгээ эвтэй байхыг хүсдэг. Та нар бидний талд зогсоод Есүст итгэдгүй эцэг эхийнхээ эсрэг байхаас айдаг. Тэд Есүсийн хэлсэн үгийг мартдаг, “Эцгийгээ, эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой нэгэн биш юм.” (Матай 10:37). Херод Христ итгэгч байхыг хүссэн, гэсэн ч тэр бас эхнэр Херодиастай таалагдахыг хүссэн. Библи ийнхүү хэлдэг, “Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.” (Иакоб 1:8) Др Чарльз С.Райрэй ийнхүү хэлсэн, “Хоёр санаа өвөрлөгч хүн бол хуваагдсан сэтгэлтэй хүн юм.” (Ryrie Study Bible) Энэ Херодын алдаа биш гэж үү? Тэрээр Херодиаст нийцүүлхийг хүсч байдаа ч Христэд итгэгч болохыг хүсч байсан. Тэр бол хоёр санаа өвөрлөгч байсан. Ийм л учраас тэр жинхэнэ Христ итгэгч болж чадаагүй.

Манайд яг ийм нэг ази охин байсан. Тэр өөрийнхөө Христ итгэлт бус эцэг эхдээ таалагдахыг хүссэн. Гэхдээ тэр бас Христ итгэгч болохыг хүссэн. Тэгээд тэр эцэст нь Есүс рүү бүрэн ирэх ёстой гэдгээ харах хүртлээ их зовсон. Тэрээр өөрийнхөө эцэг эхийн үгээр бус, Есүс уруу бүрэн ирэхээр шийдсэн. Тэр ингэж шийдвэр гаргахад бүрэн өөрчлөгдсөн. Тэр Есүсийг өөрийнхөө амьдралын Эзэнээр хүлээн зөвшөөрсөн. Бүх л эргэлзээ арилж, одоо тэр үнэхээр хайр татам Христ итгэгч байгаа. Харамсалтай нь Херод Баптист болон Херодайс хоёрын дунд сонголтоо хийгээгүй. Тиймээс тэр хэзээ ч жинхэнэ Христ итгэгч болоогүй. Тэр үхээд Там уруу явсан. Библи ийнхүү хэлдэг, “хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго.” (Иошуа 24:15) Та нар аврагдаагүй эцэг эх болон Христээс сонголтоо хийх ёстой. Аврагдах болон Христийн төлөөх тодорхой гэрчлэлгүй тийм өөр зам гэж үгүй. Херод хаан шиг бүү гуйвж дайв. Христ болон энэ чуулганыг сонго. Тодорхой шийдвэр гарга. “Хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго.” “Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.” (Иакоб 1:8) Есүс ийнхүү хэлсэн, “Эцгийгээ, эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой нэгэн биш юм.” (Матай 10:37).

Херод Иоханы үгийг сонсохоор явдаг байсан бөгөөд “түүнийг сонсоод олон зүйлийг хийсэн.” Тиймээ, тэр олон зүйл хийсэн. Тиймээ бүхнийг, гэхдээ хамгийн чухал нэг зүйлээ хийгээгүй. Тэр зарим гэмүүдээ орхисонд эргэлзэх зүйл алга. Тиймээ, “тэр олон зүйлийг хийсэн,” гэхдээ тэр Иоханы хийгээрэй хэмээн хүссэн нэг зүйлийг ерөөсөө хийгээгүй. Тэр хэзээ ч Христэд итгээгүй! Та нар бараг л Христ итгэлтэй болох шахсаны нэг шалтгаан энэ биш гэж үү? Бараг л, гэхдээ орхигдсон! “Олон зүйл” гэдэг бол хангалтгүй юм. Нэгэн залуу эмэгтэй ийнхүү хэлсэн, “Бурхан өөр юу хийлгэхийг хүсдэг вэ?” Миний энэ Др Мартин Лойд Жонсоос аваад номлож байгаа нь түүний номлол яг тэр хэвээрээ байгаа юм. Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Чамайг хойш нь татаад байгаа зүйл нь юу вэ? Өөрсдийгөө шалга. Мэргэн бай, тэгээд болох болтугай! ‘Олон зүйлс’ гэдэг бол [хангалтгүй.] Бурхан та нараас бүрэн дуулгавартай байдлыг хүсч байна, зүгээр [ердөө] хэдэн гэмээ орхих төдий бус, харин бүхий л хүслийг чинь.” чиний бүх амьдрал Христэд бүрэн өргөгдсөн байх ёстой! (D. Martyn Lloyd-Jones, M.D., “Missing the Mark”).

Миний хэлэхийг хүсч байгаа ердөө ганц өөр зүйл байна. 24 дүгээр эшлэлд Херодайс охиндоо Баптист Иоханыг толгойг гуй хэмээн хэлсэн. Херод гүнээ харамссан боловч “зочид байсан тул, бас амласан учир охинд татгалзахыг хүссэнгүй.” (Марк 6:26). Өө, энэ чинь байхгүй юу - өөрийн алдар нэр хийгээд бусдад таалагдах байдлаас үүдээд. Тэр зүрх сэтгэлдээ эдгээр хүмүүсийн буруу гэдгийг мэдэж байсан. Нөгөө талаасаа, тэр Иоханыг хүндэтгэдэг байсан бөгөөд түүний зөв гэдгийг мэдэж байсан. Гэсэн ч тэр нүгэлтнүүдэд бууж өгөн, Иоханы номлолоос татгалзсан. Тэр бусад хүмүүс өөрийг нь юу гэх бол гэдгээс айснаас болоод мөнх амиа алдан Там уруу явах болсон. Өө, энэ бүгд үнэхээр солиорол! Хэдий бүх дэлхий чамааар тоглоом хийж шоолж байсан ч, хэдий танай бүх л гэр бүлийнхэн чинь чамайг шашны фэн болохыг зөвшөөрсөн ч, хэдий чамайг бусдаас өөрөөр амьдарч байгааг хүн бүр хараад тэнэг гэсэн ч – ийм нөхцөлд чамайг Бурхан хүлээн авах уу? Түүний хувьд Тэр цорын ганц шүүгч!

Бурхан та нарт юу хэлдэг вэ. Түүний Хүү Есүст итэхийг. Тэгээд энэ садар самуун дэлхийгээс чи эргэж байгаагаа – өөрийнхөө бүх амьдралаа тэр чигээр нь Есүс Христэд өгч байгаагаа гэр бүлийнхэнд, найз нөхдөд, бүх дэлхийг харуул!

Христ зөв хийгээд үнэн гэдгийг нэг л удаа чи мэдсэн бол өөрийгөө бүрэн Түүнд өгөхөөс нааш чи хэзээ ч амар тайвныг олохгүй. Өрөвдөлтэй Херод! Иоханы толгойг авсаны дараа түүний амьдрал ямар аймшигтай байсан болоо! Иохан түүний амьдралыг зовоон тарчлаах болсон. Херод Есүсийн талаар сонсоод Иоханыг үхлээс амилж хэмээн бодож байсан. Шөнөөр зүүдэнд нь Иохан түүнийг зовоон тарчлаах болсон! Тэр Иоханы толгой тавигдсан төмөр цар таваг өөр рүү нь чиглэн ирж байгаагаар зүүдэлсэн. Хэдий чи үнэнээс татгалзсан ч үүнийг үгүй хийж чадахгүй. Энэ нь чамайг үргэлж зовоон шаналгах болно. Энэ та нарт амралт хийгээд амар тайвныг үзүүлэхгүй. Херод Иоханы талаар – “Өө, Иохан, би яагаад чамайг сонсоогүй юм болоо? Өө, Иохан, би яагаад өөрийнхөө амийг гаргуунд гаргачихсан юм болоо? Өө, Иохан, би яагаад бусад хүмүүс юу гэж бодох болоо хэмээн их айж байсан юм болоо? Өө, Иохан, би ямар тэнэг байсан юм бэ?” хэмээн хар дарж зүүдэлсэн биз ээ.

Энэ бол Иоханы толгойг авсаны дараах Херодын амьдралын дүр зураг. Хэрвээ чи дэлхийг орхих шийдвэр гаргахгүй, Есүс Христэд итгээд өөрийгөө Түүнд өгөхгүй бол энэ нь чиний амьдрал болох бөгөөд бүр ч их аймшигтай байх болно. Би та нарыг айлгахаар оролдсон хэмээх шүүмжлэлээс айхгүй. Би гарцаагүй та нарыг айлгахаар хичээх болно. Хэрвээ Есүс Христийн гайхамшигтай хайр нь та нарыг татахгүй байгаа бол би та нарыг Есүс Христгүй аймшигт зүйлээр бүхий л чадлаараа айлгах болно. Мөнхийн ял, мөнхийн гаслан, үгээр хэлэхийн аргагүй шаналал. Бүхнийг орхиод бүхийл зүрхээрээ Христийг хүлээн авах байдлыг хийгээгүй бүх л хүмүүсийг энэ зүйл хүлээж байгаа. Христ бас та нарыг гэмээс чинь аврахаар хийхийг хүсч байгаа тэр зүйл та нарын амьдралд биелэх болтугай. Христ уруу итгэлээр ирээд юу ч байсан хамаагүй Түүнд итгээрэй – тэгээд та нар аврагдах болно. Өөр зам гэж үгүй. Амен. Жон Каган гарч ирээд хэн нэгэн нь Есүст бүхий л амьдралаа өгөхийн төлөө залбирч өгөөрэй.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Бараг л ойртсон” (Philip P. Bliss, 1838-1876)