Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




“ШИНЭ” ШИНЭ БАПТИСТ СҮМ!

THE “NEW” NEW BAPTIST TABERNACLE!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2017 оны 07 дугаар сарын 02-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, July 02, 2017

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн” (Исаиа 64:1).


Бурхан доош бууж ирвэл “[Түүний] оршихуйд уулс доргин чичирнэ.” Түүний оршихуйд үл итгэлийн уулс доргин чичирнэ. Түүний оршихуйд эргэлзээний уулс доргин чичирнэ. Түүний оршихуйд айдсын уулс доргин чичирнэ. Түүний оршихуйд бардам байдлын уулс доргин чичирнэ. Түүний оршихуйд цөхрөлийн уулс доргин чичирнэ. Түүний оршихуйд хувиа хичээсэн уулс доргин чичирнэ. Түүний оршихуйд сатаны дарамт шахалтын уулс доргин чичирнэ. Сэргэлт дунд Бурхан доош бууж ирэхэд Христийн эсрэг зогсогч бүхий л уулс доргин чичирнэ. “Бурханы оршихуйд эдгээр уулс нь [галт уулаас урсал лав адил] доргин чичрэх нь гарцаагүй!”

Жинхэнэ сэргэлтийн залбирал нь Бурханыг зүгээр явахыг нь зөвшөөрдөг бус, Бурханаас зуурна гэсэн утгатай – Иакоб бүхэл шөнийн турш залбиралаар Христтэй барилдсан шиг – тэрээр “Таны намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй” (Эхлэл 32:26) гэж хэлсэн шиг. Др Лойд Жонс сэргэлтийн залбирал гэдэг бол “Бурханаас зуураад, Түүнээс хүсэн гуйж, Түүнд тайлбарлаж, бүр хамгаа баран гуйхыг болон Христ итгэгчид ийм байдалд ирсэн үедээ л зөвхөн жинхэнэ залбиралаар залбирч эхэлдэг гэдгийг би хэлдэг” сэргэлтийн залбирал юм! (Lloyd-Jones, Revival, хуудас. 305).

Гэхдээ сэргэлтийн залбирал “Би энд байна. Намайг явуулаач” (Исаиа 6:8) хэмээн хэлсэн эш үзүүлэгч Исаиа шиг хүмүүсээс л ирэх ёстой – Бидний Бурхан болон Түүний Христэд үйлчлэхэд өөрсдийн амьдралаа өргөхийг сайн дураараа хүсдэг тэдгээр хүмүүст! Др А.В Тозер ийнхүү хэлсэн,

“Хэрвээ итгэгч хүн амьд баймаар байгаа бол тэр дахиад эр хүн болох ёстой: зөв төрлийн эрэгтэйчүүд. Тэр чанга ч ярьж зүрхэлдэггүй тэр хулчгар байдлуудаасаа татгалзах ёстой болдог... Тэр чанга хатуу эш үзүүлэгч хийгээд тамлагдаж байсан эрчүүд шиг болхоор тэмүүлэх ёстой. Тэд Бурханы хүмүүс болон эр зоригтой хүмүүс байх болно... Тэдний залбирал хийгээд хөдөлмөрөөр дамжуулаад [Бурхан] удаан хугацаанд саатсан сэргэлтийг илгээх болно.” (Dr. A. W. Tozer, We Need Men of God Again).

Энэ цагт манай чуулганд хэрэгтэй зүйл нь энэ юм – “Бурханы хүмүүс болон зоригтой хүмүүс” Бидэнд энэ дэлхийн бардам байдлыг ухаардаг, аюулгүй байдлаас илүүтэй өөрсдийгөө золиослох тийм эрчүүд хэрэгтэй. Айдсаас чөлөөлөгдсөн эрчүүд эмэгтэйчүүд, эш үзүүлэгч шиг “Би энд байна. Намайг явуулаач” (Исаиа 6:8) хэмээн хэлэх тэр эрэгтэйчүүд эмэгтэйчүүд, чин зүрх сэтгэлээсээ залбирах залуус охидууд,

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн. Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт, ус буцалгадаг гал адил Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч!” (Исаиа 64:1-2).

Залуусаа босоод зүтгэл хийгээд хүчээрээ залбиралд өөрсдийн уруулыг зориулаач. Залуусаа босоод Бурханы Хүү Есүс Христийн төлөө өөрсдийн амиа, өөрсдийн эд хөрөнгөө, өөрсдийн амар тайвнаа золиос болгон өргөөч! Залуусаа Бурханы алдар манай чуулганд бууж иртэл, сэргэлтийн аадар бороо асгартал босоод залбиралаараа Чөтгөр хийгээд түүний албидтай бүхий л хүчээрээ тэмцээрэй! “Давшилцгаая, Христийн цэргүүдээ” Энэ дуу дууны номны эхэнд байгаа. Дуулцгаая! Босоод дуулцгаая!

Давшилцгаая, Христийн цэргүүдээ, тулаанд адил алхацгаая,
Есүсийн загалмайг өмнөө бариад явцгаая:
Тэргүүн Эзэн Христ дайсны эсрэг хөтөлнө;
Тулаан руу урагшаа, Түүний тугнууд явааг хараарай.
Есүсийн загалмайг өмнөө бариад явцгаая
   (“Давшилцгаая, Христийн цэргүүдээ,”
      Sabine Baring-Gould, 1834-1924).

Одоо сууцгаана уу.

Залуусаа би ч гэсэн залуу байж үзсэн хэдий ч одоо бол хөгширсөн. Мөн манай удирдагч нар ч гэсэн. Бид энэ чуулганыг хуваагдаж байх тэр хэцүү он жилүүдэд болон удаан хугацааны турш удирдсан. Бид энэ чуулганыг босгон байгуулж өдий зэрэгт хүргэхийн тулд өөрсдийн цаг хугацаа, мөнгө, залуу сайхан насаа зориулсан. Энэ бол чамлалтгүй амжилт. Бид үнийг нь төлсөн. Бид дэлхий даяарх интернэт үйлчлэлийн төлбөрийг төлсөн. Гэхдээ цаашид бидний залуу цагийн нулимс бидний хөмсгийг норгохгүй болох нь. Цаашид бидэнд энэ чуулганыг дараагийн шатанд гаргах хүч чадал, тэсвэр тэвчээр байхгүй болох нь. Цаашид бидэнд энэ чуулганыг дараагийн өөдлөх байдалд удирдах эрч хүч, тамир тэнхээ эсвэл зүрх зориг байхгүй болох нь. Бид энэ чуулганыг аврахаар өөрсдийнхөө залуу насны эрч хүчийг зориулсан хэдий ч цаашид “шинэ” шинэ Баптист чуулганыг бий болгох хүч чадал үгүй болсон байна. Залуучууд та нар үүнийг заавал хийх ёстой эс бөгөөс энэ нь гүйцэлдэхгүй. Үүнийг хий! Үүнийг хий! Үүнийг хий!

Нэгэн үед би маш омголон пастор байсан. Би Ням гарагт гурван удаа номлол хийж чадах байдлаар цэнэглэгдсэн нэгэн байсан. Би нэг дор 1,000 хүнтэй цугларалт зохион байгуулж, тэдний гуравны нэг нь анх удаа ирсэн хүмүүс байдаг байсан. Гэхдээ одоо би далан зургаан настай хавдараас амь үлдсэн настай хүн. Гэхдээ би үүнд одоо дэндүү хөгшидөж байна. Удаан хугацааны бясалгал хийгээд залбиралаар бид цаашид хүлээж болохгүй гэдгийг би мэдсэн. Одоо л бид манай залуусыг дагуулах удирдагч нарыг бэлтгэх хэрэгтэй гэдгийг хэлдэг – одоо ч гэсэн бидэнд энд байгаад та нарт тусалж, та нарыг чиглүүлэх цаг хугацаа бидэнд байгаа ч гэсэн. Ирэх хавар би үйлчилж эхэлсний жаран жилийн ой тохионо. Жаран жилийн үйлчлэлийн дараа маш цөөхөн номлогчид л одоо үлдсэн байдаг. Миний хувьд одоо удирдахаас илүүтэйгээр доошоо буугаад чиглүүлэх тийм цаг ирснийг тодорхой мэдэрч байгаа. Тиймээс, манай чуулган Жон Самуел Каганыг үйлчлэлд томилох хэрэгтэй гэдгийг би санал болгож байгаа бөгөөд тэр энэ цаг үед манай чуулганы пастор болох хэрэгтэй! Тэр цагт би байраа тавьж өгөн чөлөөнд гарсан Пастор гэсэн албан тушаалтайгаар түүний чиглүүлэгч болно. Мөн цааш нь Ноа Сонг тэр цагт үйлчлэл хийх зөвшөөрлөө авахад Аарон Янци, Жек Нганн, Абел Прудхомме, Кию Донг Лий нарыг энэ чуулганы үйлчлэгчээр, Аарон Янцийг байнгын “үйлчлэгч нарын Тэргүүн”-ээр тус тус томилох саналыг оруулж байна. Тэгээд бид шинэ системийг хүлээн авч эдгээр сайхан залуусаас “идэвхтэй үйлчлэгч” нарыг сонгоод манай чуулганд ээлжлэн үйлчлэх байдлаар ажиллах болно. Яг энэ агшин бол уг боломжийг шүүрч аван манай чуулганы бамбарыг одоо залуустаа дамжуулах тийм цаг юм. Тэд “шинэ” шинэ Баптист чуулганыг бодитоор буй болгохын тулд биднийг удирдан дагуулах ёстой. Давшилцгаая, Христийн цэргүүдээ! Босоод хоёрдугаар бадгыг дахилттай нь хамт дуулцгаая.

Сатаны цэргүүд зугтсан ялалтын тэмдэг;
Тэгээд дараа нь Христийн цэргүүдээ ялалт руу!
Магтаалын дуунаар Тамын хүч дагжин чичирнэ;
Ах дүү нараа дуугаа өндөрсгө, дуугаа өргөн дуул!
Давшилцгаая, Христийн цэргүүдээ, тулаанд адил алхацгаая,
Есүсийн загалмайг өмнөө бариад явцгаая:

Жаран жилийн туршлагаар та нар зөвхөн залуу насаараа энэ бүгдийг гүйцэлдүүлж чадахгүй гэдгийг би мэддэг. Цэвэр Бурханы Сүнс бидэнд асгаран ирэх ёстой, эс бөгөөс та нар үүнийг хийж чадахгүй.

Хятад баптист чуулганд Др Тимоти Лин миний пастораар 24 жилийн турш ажилласан. Др Лин бол хүчирхэг залбирлын хүн байсан. Др Лин ийнхүү хэлсэн, “Залбиралын зорилго бол Бурханы оршихуйг ирүүлэхэд юм” Тэр цааш нь, “Эцсийн цагийн чуулган өсхийг хүсч байгаа бол Бурханы оршихуй зайлшгүй хэрэгтэй. Бурханы оршихуй байхгүйгээр бүхий л хичээл зүтгэлүүд дэмий хоосон болох бөгөөд амжилтад хүрэхгүй.” гэж хэлсэн. Сатан биднийг Бурханы оршихуйн хүч чадалгүйгээр өсөхгүй гэдгийг сайн мэддэг. Др Лин бид Христийн дахин ирэх тэр цагт их ойрхон байгаа бөгөөд “Сатаны дарамт бидний залбиралын эсрэг бүр хүчтэйгээр ирэх болно” хэмээн хэлсэн. (бүхий л эшлэлүүд Др Линий, The Secret of Church Growth номноос авсан). Элч Паул ийнхүү хэлсэн, “Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш”... харин Сатан болон түүний чөтгөрүүдийн эсрэг (Ефес 6:12). Харанхуйн хүчний эсрэг бид хэрхэн барилдаж чадах вэ? Паул хариултыг нь өгсөн. “Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир.” (Ефес 6:18). Хэн нэгэн залбирах үед ахлагч залбирч буй мэт залбирал бүрийн сэдвийг сонсоход оюун бодлоо хүчээр чиглүүлэх хэрэгтэй. Бүхий л хүсэлтийнхээ эцэст “Амен” гэж хэлж бай. Энэ нь удирдагчийн залбиралыг өөрийнхөө залбирал болгодог! Энэ нь бидний залбиралыг Сатаны эсрэг хүчирхэг зэвсэг болгодог! Босоод хоёрдугаар бадгийг дахиад дуулцгаая!

Сатаны цэргүүд зугтсан ялалтын тэмдэг;
Тэгээд дараа нь Христийн цэргүүдээ ялалт руу!
Магтаалын дуунаар Тамын хүч дагжин чичирнэ;
Ах дүү нараа дуугаа өндөрсгө, дуугаа өргөн дуул!
Давшилцгаая, Христийн цэргүүдээ, тулаанд адил алхацгаая,
Есүсийн загалмайг өмнөө бариад явцгаая:

Мөн манай гол залбирал бол Бурхан бидний ажил дээр айлчлан ирэхийн төлөө байх ёстой – Бурханы оршихуй хүчирхэг сэргэлттэй хамт бууж ирэхийн төлөө!

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн” (Исаиа 64:1).

Бурхан доош бууж ирвэл “[Түүний] оршихуйд уулс доргин чичирнэ.” Түүний оршихуйд үл итгэлийн уулс доргин чичирнэ! Түүний оршихуйд эргэлзээний уулс доргин чичирнэ! Түүний оршихуйд атаархалын уулс доргин чичирнэ! Биднийг хооронд нь хагаралдуулдаг уулс Түүний оршихуйд доргин чичирнэ. Мөн Түүний оршихуйд бие биенээ хайрлах гүн хайр доргин чичирнэ! Бидний Бурханы эсрэг болон Түүний Христийн эсрэг зогсодог уулс галт уулаас урсал лав адил хайлан урсах бөгөөд бидэн рүү гал адил урсан сэргэлтийг авчирах болно! Манай чуулганд хүчтэй сэргэлттэй хамт Бурханы оршихуй айлчлан ирэхийн төлөө өдөр бүр чармайн залбираарай хэмээн би та нарыг ятгаж байна! Сэргэлтийн залбирал нь Бурханыг зүгээр явахыг нь зөвшөөрдөг бус, Бурханаас зуурна гэсэн утгатай – Иакоб “Таны намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй” (Эхлэл 32:26) гэж хэмээн залбирсан шиг. Др Лойд Жонс сэргэлтийн залбирал гэдэг бол “Бурханаас зуураад, Түүнээс хүсэн гуйж, Түүнд тайлбарлаж, бүр хамгаа баран гуйхыг... Христ итгэгчид ийм байдалд ирсэн үедээ л зөвхөн [жинхэнэ залбиралаар залбирч эхэлдэг]” (Lloyd-Jones, Revival, хуудас. 305).

Та нарын зарим нь магадгүй сэргэлтийн талаар дахин залбирахыг хүсэхгүй байгаа! Өнгөрсөн жилийн “хүрсэн сэргэлт” биднийг тийм сайн болгоогүй хэмээн бодож байж болох юм! Гэхдээ та буруу бодож байна! Өнгөрсөн жил бидэнд зөвхөн сэргэлтийн “хүрэлт” л ирсэн боловч үр дүнд нь юу болсоныг хараарай – Жон Каган тэрслэхээ зогсоож Сайнмэдээг тунхаглахад өөрийгөө зориулах болсон! Бид шинэ пастортай болсон – тэр энэ сэргэлтийн “хүрэлтээр” гарч ирсэн! Аарон Янци, Ноа Сонг, Жек Нганн нар өнгөрсөн жилийн сэргэлтийн “хүрэлтээр” гарч ирсэн! Ирэх намар бид урьд өмнө хийж байгаагүй ихээр гурав дахин их хүнд баптизм хүртээх гэж байна! Эдгээр шинэ төрөлтүүд хаанаас буй болсон бэ? Өнгөрсөн зун Бурханы бидэнд илгээсэн багахан сэргэлтийн “хүрэлтээр” буй болсон! Босоод хоёрдугаар бадгийг дахиад дуулцгаая!

Сатаны цэргүүд зугтсан ялалтын тэмдэг;
Тэгээд дараа нь Христийн цэргүүдээ ялалт руу!
Магтаалын дуунаар Тамын хүч дагжин чичирнэ;
Ах дүү нараа дуугаа өндөрсгө, дуугаа өргөн дуул!
Давшилцгаая, Христийн цэргүүдээ, тулаанд адил алхацгаая,
Есүсийн загалмайг өмнөө бариад явцгаая:

Одоо сууцгаана уу.

Өнгөрсөн жил бид сэргэлтийн үйлчлэлээ хаах үед би та нарт бидэнд сэргэлтийн “хүрэлт” л боллоо, гэхдээ энэ жил бид Бурханы оршихуй агуу ихээр асгарсан булагтай болох болтугай гэж хэлсэн. Ийм зүйл тохионо гэдгийг би жаран жилийн үйлчлэлийн туршлагаасаа мэдэж байсан. Мэдээж аадар бороо орохоос өмнө та нарт сэргэлтийн “хүрэлт” байж болно! Үнэндээ энэ нь Хятад чуулганд тохиолдсон юм. Энэ бол сэргэлт ирдэг зам юм. Нэгдүгээрт - хүрэлт! Хоёрдугаарт – аадар бороо! Би амьдралынхаа турш гурван агуу сэргэлтийг харсан! Үүнийг Бурхан манай чуулганд энд дахиад хийнэ гэдгийг би мэднэ! Удирдлагадаа эдгээр залуусыг томилсоноор л манай чуулган хүчирхэг болчихгүй гэдгийг би мэдэж байгаа бөгөөд бидний дунд Бурханы ариун оршихуйн хүч чадал бууж ирэхийн төлөө бид залбирахгүй л бол “шинэ” шинэ Баптист чуулганыг бид үзэхгүй гэдгээ ч бас мэднэ!

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн” (Исаиа 64:1).

Одоо босоод магтаал дуу 3-ыг дуулцгаая, “Хуучны Хүч” Паул Радерын зохиосон 1879-1938.

Таны ивээлийн төлөө бид цугларлаа, бид Бурхан хүлээнэ;
Биднийг хайрлагч Түүнд итгэнэ, Өөрийн Цусаар биднийг гаргасан.
Бид бүхний зүрхэнд Сүнс хайраар урсан хайлж орж байна,
Хуучин цагийн хүчээрээ бидний дээрээс үлээж байна.

Таны хүчийг бид магтана, бид таны гайхалтай нигүүлслийг магтана;
Та амласнаараа бидэнд ирээч, Өө, ирээч, Өөрийнхөө байрыг эзлээч.
Бид бүхний зүрхэнд Сүнс хайраар урсан хайлж орж байна,
Хуучин цагийн хүчээрээ бидний дээрээс үлээж байна.

Таны өмнө биднийг гуйлтад бөхийлгөж, сүнс маань итгэлээр сэргэнэ
Ариун Сүнсний амлалтын гал ирэх хүртэл итгэлээр бид залбирна
Бид бүхний зүрхэнд Сүнс хайраар урсан хайлж орж байна,
Хуучин цагийн хүчээрээ бидний дээрээс үлээж байна.
   (“Хуучин цагийн хүч,” Paul Rader, 1879-1938).

Анд найз минь Есүс Христ бидний гэмийн шийтгэлийг төлөхөөр Загалмай дээр үхсэн. Есүс Христ Өөрийнхөө ариун Цусыг та нарын гэмийг угаахын төлөө асгаруулсан. Есүс Христ үхлээс амилсан. Тэр дээр Тэнгэрт та нарын төлөө залбирч байгаа. Зөвхөн Түүнд итгэ. Зөвхөн Түүнд итгэ. Одоо зөвхөн Түүнд итгэ. Тэр та нарыг аврах болно. Тэр та нарыг аврах болно. Тэр та нарыг одоо аврах болно!

Нүгэлт эмэгтэй фарисай Симоны гэрт Есүс дээр хүрч ирсэн. Библи ийнхүү хэлдэг,

“Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Тэр эмэгтэй Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирч, Түүний хөлд, ард талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов” (Лук 7:37-38).

Энэ эмэгтэй хотдоо нүгэлтэн гэдгээрээ танигдсан байсан. Хүмүүс түүнийг үнэхээр их нүгэлтэй гэдгийг мэддэг байсан. Тэр маш муу нэртэй байсан. Тэр Есүсийг хооллож байх зуур Түүнд гэтэж очоод Түүний хөлийг тослоод, тэгээд Түүний хөлийг үнссэн. Тэр Есүс рүү ирсэн.

“эмэгтэйд -Нүгэл чинь уучлагдсан гэлээ. Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо -Нүглүүдийг хүртэл уучилдаг энэ хүн хэн гээч вэ? гэлцлээ. Есүс тэр эмэгтэйд хандаж -Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.” (Лук 7:48-50).

Тэр үнэхээр их гэмтэй байсан. Гэхдээ тэр ямар нэг байдлаао Есүс рүү ирсэн. Тэр Түүн рүү ирээд Түүний хөлийг үнссэн. Тэгээд Тэр түүнд хандан “Нүгэл чинь уучлагдсан” хэмээн хэлсэн. Түүний бүхий л хийсэн зүйл бол Есүс рүү ирсэн. Гэсэн ч энэ нь хангалттай байсан! Түүний нүгэл уучлагдаж тэр авралыг олсон!

Аврагдахын тулд та нарын хийх хэрэгтэй бүх зүйл бол энэ эмэгтэйн хийсэнтэй адил зүйл юм. Тэр зүгээр л Есүс рүү ирсэнээрээ аврагдсан. Мөн Есүс та нарт хэлж байна,

“...бүгд Над уруу ир. Би та нарыг амраая” (Матай 11:28).

Хэрвээ та яг одоо энэ өглөө Есүс рүү ирвэл Библийн цаг үед Тэр хүмүүсийг аварч байсан шигээ тэр таны гэмийг уучилан амийг чинь аварна. Хэрвээ та Түүн рүү рвэл тэр таныг аврах болно. Тэр загалмайд урсгасан цусаараа та нарын бүхий л гэм нүглйиг арилгах болно. Тэр та нарыг Өөрийнхөө зөвтгөлөөр хувцаслах болно. Тэр та нарыг аврах болно. Та нарын бүх л хийх ёстой зүйл бол Түүн рүү ирэх нь юм. Тэр яг одоо Тэнгэрийн улсад Бурханы баруун гар талд амьд байгаа. Та нар Түүн рүү очихыг хүсч байна уу? Нэгэн хуучны дуу ийнхүү өгүүлдэг,

Уй гашуу харанхуйн дарлалаас намайг гэтэлгэгч
   Есүс ээ, би очиж байна, Есүс ээ, би очиж байна:
Таны эрхчөлөө, баяр хөөр, гэрэл рүү
   Есүс ээ, би Тань руу очиж байна-
Таны хайранд оршихоор би өөрөөсөө гарч
   Цөхрөлөөс гарч дээшээ өргөгдөхөөр,
Тагтаа адил жигүүр дээрээ дээшээ,
   Есүс ээ, Би Та нь руу очиж байна.
(“Есүс ээ, би очиж байна,” William T. Sleeper, 1819-1904).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Ноа Сонг эшлэл уншина: Исаиа 64:1-4
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Өө Эзэн, Өөрийнхөө ажлыг сэргээгээч” (Albert Midlane, 1825-1909).