Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
НОАГЫН ХӨВӨГЧ АВДАРААР ДҮРСЛЭГДСЭН САЙНМЭДЭЭTHE GOSPEL PICTURED BY THE ARK OF NOAH Доктор Р.Л Химерс Жр Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй” (Исаиа 53:3). |
Энэ бол аврагдаагүй бидний хийдэг зүйл юм. Та нар Христээс нүүр буруулдаг. Та нар Христийг үзэн яддаг. Та нар Христийг хүндэтгэдгүй. Энэ бол Христийн талаарх та нарын байр суурь. Магад та би бол тийм биш гэж болох юм. Би Есүсийг ингэж бодож байгаагүй гэж бодож болох юм. Та нар өөрсдийгөө Есүст хайртай гэж боддог ч өөрсдийгөө хуурч байна. Эш үзүүлэгч Иеремиа ийнхүү хэлсэн, “Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм.” (Иеремиа 17:9) Та нар Есүст хайртай гэж хэлэхдээ өөрийнхөө зүрх сэтгэлийг зөвт байна хэмээн таамагладаг. Та нар өөрсдийнхөө зүрх сэтгэлийг үнэнч хэмээн таамагладаг ч энэ нь буруу юм. Энэ бол “бүх зүйлээс илүү хуурамч.” Та нарын зүрх сэтгэлээс илүү хуурамч зүйл гэж нэг ч байхгүй.
Та нар өөрсдийн зүрх сэтгэлээ бусдаас илүү их хуурамч биш хэмээн өөрсдийгөө тайвшруулдаг. Энэ бол та нарын зөв. Энэ талаасаа бол та нар үнэн ярьж байна. Гэхдээ та нар хүн бүрийн зүрх сэтгэл гэм нүглийн уг гарвалаараа хорон муу болсон гэдэг үнэнийг ерөөсөө анхаардаггүй. Би бүтэн зууны дөрөвний гурван жилийн турш өөр бас нэг шалтгааныг хардаг байсан. Гэхдээ энэ нь бидний гэм нүглийн уг гарвалаас юм байна гэдэг зүйл рүүгээ би буцан ирсэн. Эден цэцэрлэгт Христийн дүрээр ирэхээс өмнөх Түүний нүүрнээс Адам нуугдсан шиг миний мэдэж байгаа бүх л хүмүүс “нүүрээ Түүнээс нуусан” талаар миний мэдэх өөр ямар нэг шалтгааныг би хэлж мэдэхгүй.
“Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй” (Исаиа 53:3).
Та нар Есүсийг үнэ цэнэтэйд тооцдоггүй. Та нар Есүс чухал хэмээн боддоггүй.
Энэ эшлэл бол худлаа – би үнэхээр Есүсийг хайрладаг, маш өндөр хүндэтгэл дотор Түүнээс үнэхээр зуурч амьдардаг хэмээн төөрөгдөл дор та нар амьдардаг. Гэхдээ та нар удам дамжин ирсэн хийгээд өөрийн хувийн гэм нүглээрээ хордож гажуудсан зүрх сэтгэлээ хүлээн зөвшөөрхөөс илүүтэйгээр зүрх сэтгэлийнхээ байдалд айх хэрэгтэйг хэлдэг.
Та нарт Христийн дур булаам бишрэм байдлын талаар дотор чинь бодлууд байдаг уу? Та нар үүнээсээ дурьдаж чадах уу? Хэрвээ үүний талаар шударгаар (шударга бай) хэлж чадаж байгаа бол сонсоод тэгээд өөрөөсөө асуу - “Би Есүсийн талаар сонсохдоо ямарч утгагүй амьгүй байсан сайнмэдээ нь сэтгэл түгшээж байдаг” хэмээн хэлж чадах уу? Та нар үүнийг шударгаар хэлж чадах уу? Хэрвээ үгүй бол та нар Еми Забалага шиг Есүсийг хүндэтгэдгүй байсныг баталж байгаа юм!
Эсвэл та нар ингэж хэлж чадах уу: “Намайг Есүсийн дайсан нь байхад л Тэр миний төлөө загалмай дээр цовдлогдсон бөгөөд би Түүнд бууж өгөхийг хүсээгүй. Энэ бодол нь намайг эвдэлсэн. Христ надад Өөрийнхөө амийг өгсөн бөгөөд үүнийх нь төлөө би өөрийнхөө бүхнийг Түүнд өгөх болно... Есүс бол миний Чөлөөлөгч, миний Амралт, миний Аврагч юм. Би Христийн төлөө хэзээ ч тийм их зүйлийг хийж чадахгүй. Есүст үйлчлэнэ гэдэг нь миний баяр хөөр”? Эдгээр үгсийг та нар шударгаар хэлж чадах уу – Жон Каганы хэлсэн эдгээр үгсийг? Хэрвээ чи эргэлзэж байвал энэ нь чи өөрийгөө Есүсээс нууж байгаа болон Есүсийг өндрөөр үнэлдэггүй гэдгээ чи мэддэг учраас гэсэндээ биш үү?
Есүст хайртай юу гэдгээ шалгах өөр нэг арга бол гэм нүглийн буруутгал юм. Одоог хүртэл та нар Есүсийг эсэргүүцсэн нүглээ мэдэрсээр байвал та нар Есүс Христийг хэзээ ч хүндэтгэхгүй гэсэн үг! Есүс ийнхүү хэлсэн,
“Тэр [Ариун Сүнс] ирэхдээ нүгэлж... талаар ертөнцийг зэмлэнэ. Нүглийн хувьд, учир нь тэд Надад итгэдэггүй” (Иохан 16:8, 9).
Хэрвээ та нар Есүсийг эсэргүүцэж буй гэмдээ буруутгалд орохгүй байгаа бол энэ нь “Түүнийг хүндэтгэхгүй байгааг” харуулж байгаа тэмдэг юм. Др В.Г.Т Шедд бидэнд ийнхүү хэлсэн, “Хүн гэм нүглийн буруутгалд орохоос нааш Ариун Сүнс хүнийг энгийнээр байдлаар шинэчлэн өөрчилдөггүй.” Гэм нүглийн мэдрэмж үүнээс хүнийг Эзэнээр чөлөөлөгдөхөд бэлтгэдэг.
Та нар ингэх хүртлээ Христ хичнээн үнэ цэнэтэй гэдгийг үзэж чадахгүй
Тоглоомыг эцэст нь хүртэл тоглох
Үхлээс айхдаа
Өөрөөсөө бууж өгөх
Гэм нүглийн буруутгалд орох
Хэн нэг нь “Эдгээр нь үнэхээр хэцүү бэлтгэл байна” гэж хэлж магад. Гэхдээ энэ бол чамд хэрэгтэй бэлтгэл юм!
Есүс бол бүхий л библийн агуу загвар юм. Есүс хоёр дагалдагчидтай уулзахдаа маш удаан хугацаанд ярилцсан. Лук 24:25-27 гаргаарай. Энэ нь Скотфилд Библи Судлалын 1112 дугаар хуудсанд байгаа. Би үүнийг уншиж байх зуур босцгооно уу.
“Есүс -Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтэнгүүд ээ! Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү? гэв. Тэгээд Тэр Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.” (Лук 24:25-27).
Есүс эдгээр бүгдийг тайлбарлахад нилээд цагийг зарцуулсан. Миний Кинг Жемс орчуулгын хувилбарт Хуучин гэрээ нь 984 хуудас байдаг. Есүс Эхлэл библийн 7, 8, 9 дүгээр бүлгийг сонгохдоо Түүний талаар өгүүлдэг Ноагын хөвөгч авдарын талаар тайлбарлах байсан. Тэр Ноагын тухай, Их Үер, хөвөгч авдарын хэсэгт ирэх үедээ гарцаагүй “Өөрийнх нь тухай зүйлсийг” (Лук 24:27) тэдэнд үзүүлсэн нь гарцаагүй. Тэр ямар ч эргэлзээгүйгээр тэдэнд хөвөгч авдар Өөрийнх нь талаар ярьсаныг тайлбарласан.
Тиймээ, Есүс бол бүхий л библи дэх агуу загвар бөгөөд бид хөвөгч авдарын талаар сурсанаар Түүний талаар илүү их зүйлийг сурч болно. Энд Сайнмэдээний талаар хэд хэдэн зүйлийг Есүс ямар ч эргэлзээгүйгээр “бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.” (Лук 24:25-27).
I. Нэгдүгээрт, хөвөгч авдар Христийн анхаарлыг татахуйц дүр төрхгүй гэдгийг дүрсэлдэг.
Би хэлж байсан шиг Ноагын авдар бол тийм үзэсгэлэнтэй биш бөгөөд мунхаг багш нар Ням гарагийн сургуулийн сурагч нарт дандаа маш гоё өнгө будагтай завийг үзүүлэн заадаг. Үгүй ээ! Үгүй ээ! Хөвөгч авдар бол модоор хийгдсэн асар том хар авдар байсан. Энэ нь дотор гадаргүй хар давирхайгаар будагдсан байсан. Бурхан ийнхүү хэлсэн:
Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх.” (Эхлэл 6:14).
Хөвөгч авдар нь доод тал нь тэгш хар өнгөөр будсан хайрцаг байсан. Энэ нь 152.4 метр урт байсан. Энэ нь 27.4 метр өргөн, 18.2 метр өндөр байсан. Энэ бол сэлж явахад бус, ердөө л хөвөхөд зориулагдсан. Тэгээд дотор гадаргүй муухай хар өнгөөр будагдсан байсан. Үүний дотор сайхан гээд байх зүйл юу ч байгаагүй. Энэ бол Есүсийн дүр зураг юм. Библи энэ бол Христийн тухай юм хэмээн хэлсэн:
“Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан [сүрлэг байдал] байхгүй. Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга. Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.” (Исаиа 53:2-3).
Үерээс өмнө газарт байсан энэ хөвөгч авдарыг хүмүүс харахдаа яг ийм зүйлийг тэдний ихэнх нь үзээгүй гэж үү? Энд ямарч үзэсгэлэнтэй байдал эсвэл сүрлэг байдал байгаагүй. Тэд үүнийг хүсээгүй. Тэгээд энэ нь яг л Есүс шиг хүмүүсээр үзэн ядагдаж орхигдсон. Тэгээд тэд яг л Есүсээс хүмүүс нүүр буруулан нуугдаж байсан шиг тэд ч гэсэн энэ хөвөгч авдараас нүүр буруулсан. Энэ хөвөгч авдар үзэн ядагдаж, үл хүндлэгдсэн. Хожим нь хүмүүс Христ рүү ирэхээсээ татгалзаж байсан шиг тэд ч гэсэн ийм шалтгаанаар хөвөгч авдар руу орохоос татгалзсан.
Тэд “Энэ хачин муухай хар авдар яаж биднийг аврах билээ?” гэж тэд бодсон нь гарцаагүй. Өнөөдөр ихэнх хүмүүс Христ рүү ирээд аврал авахаас ийм шалтгаанаар татгалздаг. Тэд “Бид яагаад өдөр бүр амьдралдаа, баяр хөөрөөсөө, таатай байдлаасаа үргэлж татгалзан энэ хуучин, үзэшгүй муухай хар хайрцаг руу орох ёстой” гэж хэмээн боддог. Матай хорин дөрөвдүгээр бүлгийэ гучин долоо болон дагалдах эшлэлүүд нь бидэнд ийнхүү хэлдэг:
“Учир нь Хүний Хүүгийн залран ирэх нь Ноагийн өдрүүдтэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг хөвөгч авдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй юм. Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно.” (Матай 24:37-39).
Энэ нь тэд найр наадамдаа идэж уухаа зогсоохыг хүсэхгүй байсныг нь бидэнд харуулдаг. Тэр үед хүмүүс баян тансаг маш удаан хугацаанд үргэлжилдэг хуримын найрт үнэхээр их татагддаг байсан тул үүнд оролцохоо болихыг хүсдэггүй байсан. Тэд дотор нь ямар ч “хөгжилтэй явдал” байхгүй хуучин хар хайрцагт - зөвхөн орохын төлөө өөрсдийн баяр наадам, “клуб”-ээр явах, бүжиглэх, ууж идэхээ яагаад орхих хэрэгтэй гэж хэмээн бодсон.
Гэхдээ мэдээж тэдний буруу байсан. Их үерийн турш бүх зүйл “хөгжилтэй”-гээр баяр хөөртэй үргэлжлэх дэлхий дээрх цорын ганц газар бол хөвөгч авдар байсан. Их ус дэлхийг бүрхэхэд Ноа болон түүний гэр бүлийнхэн амьтадыг хооллож маллахад хамтдаа ажиллан маш сайхан нөхөрлөл хийсэн.
Үерийн аймшигтай үеийн турш бүх дэлхийд байсан ганцхан чуулган бол энэ хөвөгч авдарт байсан. Тэр үед Ноа болон түүний гэрийн долоон гишүүд л цорын ганц цуглаан байсан бөгөөд тэд гайхалтай нөхөрлөл, хайр татам хүндэтгэл магтаал, бурханлаг баяр хөөрийг энэ хөвөгч авдарт өнгөрөөсөн.
Гэхдээ одоо аврагдаагүй хүмүүс манай нутгийн чуулганыг хардаг байдал биш гэж үү? Олон аврагдаагүй эцэг эхчүүд ийнхүү хэлдэг, “Эдгээр залуус яагаад энэ чуулганд маш их байхыг хүсдэг юм бэ? Юу тэднийг татаад байна вэ? Тэд архи ууж, хар тамхи хэрэглэхгүй эсвэл чуулгандаа өргөн дэлгэр найр наадам хийдэггүй. Энэ чуулганд хориотой бэлгийн харилцаа байдаггүй. Гэхдээ тэд бүхийл хугацаанд тэнд байхыг илүүд үзэж байдаг. Энэ хотын зам дагуу муухай хуучны чуулганы байранд юу болоод манай хөвгүүд охидууд байнга байхыг хүсдэг юм болоо?”
Тиймээс, та нар үл итгэгч гэр бүлийнхэн болон найз нөхөддөө ийм байдлаар хариулж болно: “Чуулган бол бидний хөвөгч авдар. Энэ нь бидний амьдарч байсан энэ ганцаардмал дэлхийд шатахаас авардаг. Одоо бид энэ Баптист чуулганд амьдардаг. Энэ чуулганд бид төсөөлж байгаагүйгээрээ илүү цэвэр, сайхан хөгжилтэй байдаг. Яагааад ганцаардаж байна вэ? Гэртээ ир – чуулган руугаа! Нэг талаараа энэ муухай хуучны сүмийн байрнаас бид энэ хүйтэн хөндий ганцаардсан дэлхийгээс ангид байх тайтгарлыг олсон. Амьд Бурханы өргөө болсон энэ нутгийн чуулганаас бидний олсон баяр хөөр, нөхөрлөл, аюулгүй байдлыг олохоор энд ирэхгүй юм уу? Бидний эдэлсэнтэй адил амар тайван хийгээд баяр хөөрийг олж нээх энэ хөвөгч авдар болон энэ чуулган руу ирээд оролцоорой.”
Тиймээ, хөвөгч авдар нь муухай, хар өнгөтэй хуучирсан зүйл, гэхдээ энэ бол баяр хөөр, нөхөрлөл, хайрын газар байсан. Гэртээ ир! Энэ үзэн ядагдсан хуучны хөвөгч авдар болсон нутгийн чуулган руу орж ирээд бидэнтэй нэгдээрэй. Та нар авралыг олоод бидэнтэй хамт баяр хөөртэй амьдралын эдлэх болно!
II. Хоёрдугаарт, хөвөгч авдар Христийн Цусыг дүрсэлдэг.
Одоо библиэ дэлгээд Эхлэл зургаадугаар бүлэн арвандөрөвдүгээр эшлэлийг гаргаарай. Бурхан Ноад ийнхүү хэлсэн:
“Чи хуш модоор өөртөө хөвөгч авдар хийж, түүн дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх.” (Эхлэл 6:14).
Уламжлалт тайлбарлагч Х.С Леополд үүнийг “Үүнийг дотор талаас болон гадна талаас нь давирхайгаар нял.” (Exposition of Genesis, Baker, 1976, бүлэг 1, хуудас. 269).
Др Леополд цааш нь бидэнд хөвөгч авдар доторх давирхайгаар нялагдсан өрөөнүүдийн талаар хэлсэн.
Энд байгаа тасалгаанууд (qinnim) гэдэг үг нь мөн “үүрнүүд” гэсэн утгаар хэрэглэгддэг. Ийм учраас иймэрхүү өрөөнүүд нь олон төрлийн амьтнуудын хэрэгцээнд тохирсон байдлаар хэрэглэгддэг... Энэ бол завь байгаагүй харин эдгээр завинуудтай бараг харьцаагаараа ижилхэн маш том хөвөгч хайрцаг байсан. Энэ сав нь сэлүүрдэх эсвэл ямар нэг төрлийн жолоодлогын төрлийн зүйл огт байгаагүй. Энэ нь зөвхөн хөвөхөд л зориулагдсан. Энэ нь дотор гадаргүй “давирхайгаар” (kopher) бат бөх байдлаар хучигдсанаар ус нэвтрэхгүйгээр будагдсан. (адил., хуудас. 270).
Др Леополд цааш нь “kaphar” гэдэг үг нь “kopher” гэдэг үгнээс салаалж гарсан хэмээн тайлбарласан. (адил.).
“Kaphar” гэдэг еврей үг нь библид “эвлэрүүлэл” гэсэн утгаар орчуулагддаг. “Kaphar” гэсэн үйл үг нь “эвлэрүүлэл” гэсэн утгаар Хуучин гэрээнд далан удаа хэрэглэгдсэн.
Левит 17:11 бидэнд энэ үгийн утгыг тайлбарладаг.
“Учир нь махан биеийн амь нь цусанд байдаг бөгөөд түүнийг Би та нарт өөрсдийн чинь амийн төлөө эвлэрүүллийг тахилын ширээн дээр хийхээр өгсөн юм. Учир нь цус бол амийн төлөө эвлэрүүллийг хийдэг юм." (Левит 17:11).
Энэ “далдлах” гэсэн утгатай “kaphar” гэсэн үг нь хоёр удаа “эвлэрүүлэл” гэсэн утгаар орчуулагддаг. Есүс Христийн Цус нь бидний гэм нүглийг “далдалдаг.” Үүнийг бид Шинэ гэрээнээс маш тодорхойгоор хардаг:
"Хууль бус явдал нь уучлагдаж, Нүглүүд нь далдлагдсан хүмүүс ерөөлтэй” (Ром 4:7).
Хөвөгч авдар нь шийтгэл болсон Үерийн уснаас давирхайгаар далдлагдан хамгаалагдсан байсан. Та нар Христ рүү ирэхэд Түүний Цусаар далдлагддаг тул Бурханы шийтгэл биднийг гэмтээхгүй болдог. Бурхан Ноад ийнхүү хэлсэн, “Хөвөгч авдарт ор” (Эхлэл 7:1). Ноа дотор орсон үед тэрээр давирхайгаар далдлагдсан хануудаар хүрээлэгдсэн саванд орсон. Давирхай бол Христийн Цусыг төлөөлж байгаа. Та нар Христ рүү ирэхэд гарцаагүй Христийн Цусаар хучигддаг бөгөөд та нарын “нүглүүд нь далдлагдсан” (Ром 4:7)!
“Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ” (I Иохан 1:7).
Ийм л учраас Есүс Загалмай дээр үхсэн – тиймээс Түүний Цус бидний гэм нүглийг цэвэрлэн гэм нүглийг маань далдлах чадалтай болсон.
“Хууль бус явдал нь уучлагдаж, Нүглүүд нь далдлагдсан хүмүүс ерөөлтэй” (Ром 4:7).
III. Гуравдугаарт, хөвөгч авдар нь дахин амилалтыг дүрсэлдэг.
Хөвөгч авдар нь дахин амилалтыг төлөөлдөг. Хөвөгч авдар нь Арарат уулан дээр Христ үхлээс амилах тэр өдөрт тогтсон.
Одоо би та нарыг өөр нэг зүйлийг анхаараасай хэмээн хүсч байна. Эхлэл наймдугаар бүлгийн арван наймдугаар зүйлийг үзээрэй:
“Тэгээд Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ” (Эхлэл 8:18).
Энэ нь Есүс Христ үхлээс дахин амилсаныг дүрслэн харуулдаг:
“Амралтын өдрийн дараа долоо хоногийн эхний өдөр үүрээр Магдалын Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв. Харагтун, маш хүчтэй газар хөдлөлт болжээ. Учир нь Эзэний тэнгэр элч тэнгэрээс буун ирж чулууг зайлуулаад дээр нь суужээ. Түүний дүр аянга лугаа адил хувцас нь цас шиг цагаан байв. Харуулууд түүнээс айн чичирч, үхсэн мэт болжээ. Тэгтэл тэнгэр элч эмэгтэйчүүдэд -Бүү ай. Загалмайд цовдлогдсон Есүсийг хайж байгааг чинь би мэдэж байна. Тэр энд байхгүй. Учир нь хэлж байснаараа Тэр амилсан. Ирэгтүн. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтүн.” (Матай 28:1-6).
Ноа хөвөгч авдарнаас гарч ирсэн шиг Христ мөн Амилалтын өдрийн өглөө булшнаас гарч ирсэн. Үүнийг “Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдээ аваад гарч иржээ” гэж хэлсэн. Энэ нь Христ итгэгчид Христтэй агаар мандалд уулзахаар өргөгдөх тэр үеийг дүрслэн харуулдаг. (I Тесалоник 4:16-17) Ноа хөвөгч авдараас гарч ирж байгаа нь Христ булшнаас гарч ирж байгааг дүрсэлдэг. Түүний араас гэр бүлийнхэн нь гарч ирж байгаа нь Христ итгэгчид өргөгдөх талаар дүрсэлж байгаа юм.
Эдгээр бүгд нь дүрслэн илэрхийлэх утга агуулдаг. Др Жон Варвик Монтгомери ийнхүү хэлсэн:
Наогын аврагдсан баримт нь – зөвхөн Бурханы нигүүлсэлээр бөгөөд ус болон [хөвөгч авдар] дундуур юм – энэ бүх үйл явдалыг хуучны чуулган Шинэ гэрээн дэх авралын зөгнөл болж дүрслэгдсэн гэдэгт хөдөлшгүйгээр итгэн дагадаг байсан. Хөвөгч авдар нь өөрөө чуулганыг төлөөлж байсан (зөвхөн санал болгосон нигүүлслийг хайж байгаа тэд л нүгэлт ертөнцийн үерээс амьд гарч чадна); Чуулганы бүтэц энэ дүрслэлээр хөдөлшгүйгээр тамгалагдсан (гэх мэт., “тулгуур” гэдэг үг нь латин хэлний “navis” буюу “завь” гэсэн үгнээс гаралтай). Эртний чуулгануудын [уран зурагнуудад] – жишээгээр газар доорх агуйг харуулдаг – хөвөгч авдар нь Бурхан Үерийн үеэр үхлийн уснаас Ноаг аварсан шиг Тэр хожмын өдөр итгэгч нарыг амилуулах байдлаар оршуулгын газар эсвэл авсыг дүрслэх байдлаар хэрэглэдэг байсан (John Warwick Montgomery, Ph.D., The Quest for Noah’s Ark, Bethany, 1972, хуудас. 284).
Хоёрдугаар зууны эхний хагаст Жастин Мартир ийнхүү хэлсэн:
Үерийн үеэр зөвт Ноа болон бусад нь болох түүний эхнэр, гурван хүү нь, хүүхдүүдийнх нь гурван эхнэр бүгд нийлээд найман хүн энэ өдрийн бэлэг тэмдэг болсон бөгөөд найм гэдэг нь тоо хэдий ч эхний Христ үхлээс амилсан тэр анхны хүчийг илэрхийлдэг. Одоо Христ “бүх бүтээл бүрийн анхдагч” болсон гэдэг нь Ноа гэр бүлийнхэнтэйгээр хамт усан дээгүүр модоор хийсэн хөвөгч авдараар хөвж аврагдсан шиг Загалмайн гайхамшиг болсон мод, итгэл, ус гэсэн зүйлээр шинэ төрөлтийг авчирсан Тэр өөр нэг хүн төрөлхтөний тэргүүн гэсэн шинэ утгыг илэрхийлдэг. (Justin Martyr, Dialogue with Trypho, cxxxvii, 1-2).
Эртний Чуулганууд бүрэн Сайнмэдээ нь Ноагын хөвөгч авдарыг дүрсэлж байгаа гэдэгт итгэдэг байсан. (1) Энэ бол нүд хийгээд оюун санааг татаад байх зүйлгүй онцгүй хөвөгч авдар байсан. Тиймээс Христ хүмүүсийн анхаарал татахуйц байгаагүй бөгөөд сайнмэдээ нь мунхаг мэт санагддаг. (2) Хөвөгч авдар нь дотор гадаргүй зузаан давирхайгаар хучигдан далдлагдсан байсан. Энэ нь өөрчлөгдсөн нэгнийг Христийн Цус далдлахыг дүрсэлдэг бөгөөд Бурхан түүний гэмийг харж чадахгүйн тулд юм. (3) Хөвөгч авдар Арарат уулан дээр тогтсон бөгөөд Ноа үүнээс амьд гарч ирсэн. Энэ нь Христ амилалтын өдрийн өглөө үхлээс амилаад булшнаас гарсан гэдгийг дүрсэлдэг.
Өөр нэг зүйл байна. Хөвөгч авдар уулын орой дээр тогтсон. Энэ нь Христ гурав дахь тэнгэрт Бурханы хот Сион уулан дээр өргөгдсөн гэдгийг дүрсэлдэг. Христ одоо Бурханы баруун гар талд дээр Тэнгэрт заларч байгаа. Христ рүү ирээд аврал аваарай. Христ рүү ирээрэй гэм нүгэл чинь Түүний цус болох “давирхайгаар” далдлагдах болно. Христ рүү ирээрэй, та нар Тэнгэр лүү орох боломжтой болно. Ноа болон түүний гэр бүлийнхэн Үерээс зугтсан шиг та нар Тамаас зугтах боломжтой болно. Ноа хөвөгч авдар руу ирсэн шиг та нар Христ рүү ирэх ёстой!
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Ноа Сонг эшлэл уншина: Матай 28:1-6
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Цусаар аврагдсан” (S. J. Henderson, 19 дүгээр зуун).
үндэс НОАГЫН ХӨВӨГЧ АВДАРААР ДҮРСЛЭГДСЭН САЙНМЭДЭЭ THE GOSPEL PICTURED BY THE ARK OF NOAH Доктор Р.Л Химерс Жр “Бид нүүрээ Түүнээс нуу сан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй” (Исаиа 53:3). (Иеремиа 17:9; Иохан 16:8, 9; Лук 24:24-27)
I. Нэгдүгээрт, хөвөгч авдар Христийн анхаарлыг татахуйц дүр төрхгүй гэдгийг дүрсэлдэг, Эхлэл 6:14; Исаиа 53:2-3;
II. Хоёрдугаарт, хөвөгч авдар Христийн Цусыг дүрсэлдэг, Эхлэл 6:14; Левит 17:11; Ром 4:7; Эхлэл 7:1; I Иохан 1:7. III. Гуравдугаарт, хөвөгч авдар нь дахин амилалтыг дүрсэлдэг, Эхлэл 8:18; Матай 28:1-6; I Тесалоник 4:16-17. |