Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЕСҮС РҮҮ ХАРААГАА ЧИГЛҮҮЛЬЕ

LOOKING UNTO JESUS
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, June 11, 2017

“Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс уруу хараагаа чиглүүлье. Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.” (Еврей 12:2).


Энэ эшлэл Христийн сайнмэдээг тайлбарладаг. Библид бидэнд өгөгдсөн жинхэнэ Христ итгэгчид юунд итгэх талаарх ойлгомжтой тодорхойлолтыг би үүнээс өөрийг санахгүй байна.

Би чадах чинээгээрээ няхуураар энэ эшлэлийг хэсэг хэсэг болгон задлан тайлбарлах үед та нар одоо энэ номлолыг маш анхааралтай сонсоорой. Энэ үг та нарын эргэлзээгээр дүүрэн харанхуй байгаа зүрх сэтгэлд Христийн гэрлийг тусган нээх болтугай.

Хүн чуулганд явж байгаа ч гэсэн харанхуйд байсаар байх боломжтой. Хүн библийг их сурсан ч эргэлзээгээр дүүрэн уншисан зүйл дотроо харанхуй байсаар байх боломжтой. Намайг тунхаглах үед Бурхан Өөрөө та нарын “зүрхний мэлмийг гийгүүлэх болтугай!” (Ефес 1:18) хэмээн би залбирч байна. Зөвхөн Бурхан үүнийг хийх үед л энэ үгийн зарим үнэнийг та нар хүлээн авах боломжтой болор болно.

Өнөөдрийн үг бидэнд гурван үндсэн үнэнийг хэлж байна.


1. Есүс таны төлөө юу хийсэн бэ

2. Таны төлөө Есүс яагаад үүнийг хийсэн бэ

3. Үүний үр ашгийг хэрхэн хүлээж авах вэ

I. Нэгдүгээрт, Есүс таны төлөө юу хийсэн бэ

“Есүс уруу хараагаа чиглүүлье... гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн” (Еврей 12:2)

Грек хэлний “тэвчсэн” гэдэг үг нь “зовлонг тэвчээртэйгээр туулах” (Strong’s) гэсэн утгатай. Есүс гэмийн төлөөх шийтгэлээс та нарын амийг аврахаар маш их зовлон зүдүүр хавчлагыг тэвчээртэйгээр туулан гарсан. Пөүл үүнийг ийнхүү тайлбарласан:

(Христ) сүнсэн дэх зовлон шаналал, зодуур, цохилтууд, өргөст үүргэний хатгуур, бие дэх ташуурын яз уралт, гар болон хөл дэх хадаасны нүх (түүгээрх нүхүүд) зэрэг бүхийл бие дэх тамлалын өвчингүүд(дагалдах зовлонгуудтай)-тэй хамт чөтгөрүүдийн үзэн ядалт хорсол эсвэл хүмүүсийн түүнд ногдуулсан шийтгэл зэрэг бүхий л чөтгөрүүдтэй хамт загалмайг тэвчин гарсан; тэр өөрийнхөө ачаанд тэвчээр алдах, мөн үүнээс болоод агшиж жижигрэх, эсвэл ухаан алдах байдал гаргаагүй. Үнэхээр тэр (Исаиа 53-д гарсан шиг) бичээсийн дагуу дийлдэшгүй төлөв даруу байдал, дуулгавартай хатуужил дотор энэ бүхнийг туулан гарсан! (Матай Пөүл, Еврей 12:2 тайлбар).

Тэгээд мөн Христ “гутамшгийг эс тоомсорлон” (Еврей 12:2) загалмайруу явсан. “эс тоомсорлон” гэдэг үг нь “хөнгөнөөр бодох” эсвэл “үүний талаар бага бодох” (Vine’s) гэсэн утгатай. Тэрээр энэ замыг туулахдаа та нарыг аварч Бураныг алдаршуулах талаар бодож байсан учраас агуу зовлонгийн талаар бага зэрэг л бодсон. “Гутамшгийг эс тоомсорлон.” Гутамшиг гэдэг нь “ичгүүр” (Strong’s) гэсэн утгатай. Есүс биднийг гэмийн шийтгэлээс аврахаар ичгүүрийг амсах ёстой байсан. Тэр бидний оронд ичгүүр амссанаар Эцсийн Шүүлтэл бид ичгүүрт орохгүй болсон юм. Есүс бидний өмнөөс зодуулсанаар ичгүүр амссан. Тэр бидний өмнөөс нүүр лүүгээ нулимуулж, сахлаасаа зулгаалгасан учраас ичгүүр амссан. Тэрээр уур хилэнгээр дүүрэн олон түмнээр “Түүнийг цовдол! Түүнийг цовдол!” хэмээн хэлүүлж байхдаа ичгүүр амссан. Тэрээр бүх хувцасаа тайлуулан нүцгэнээр загалмай дээр цовдлуулсанаар ичгүүр амссан.

Тэр та нарын оронд гутамшиг болж, ичгүүр амссан.

“Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон...” (I Петр 3:18).

“Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов” (Исаиа 53:6).

Та нар гэм нүглийнхээ учраас үүрэх ёстой байсан шийтгэлийг Есүс үүрсэн. Есүс та нарын оронд шийтгүүлсэн.

Есүс та нарын оронд ичгүүр амссан. Эцсийн Шүүлтэд та нарын үргэлж холбогдож байсан нүгэл бүр чинь нийтэд Бурханаар уншигдах болно. Энэ нь та нарыг бүхийл дэлхийд ичгүүр болгоно. Та нар гэм нүглийнхээ улмаас ичгүүр амсан шалдан нүцгэн зогсож байх байтал Есүс та нарын оронд Загалмай дээр нүцгэн зогссон – Хэрвээ чи Түүнд итгэсэн бол!

Энэ загалмай дээрх Есүс Христийн “орлуулалтын нөхөн төлөөс”-ийг библи заадаг! Др П.Б Фитзватер ийнхүү хэлдэг:

Түүний орлуулалт нь хэн нэгний өмнөөс эсвэл төлөөлөн хийсэн нөхөн төлөөс байсан. (Christian Theology, Eerdmans, 1948, хуудас. 426).

Энд гарч байгаа “орлуулалт” гэдэг үг нь “хэн нэгний байранд өмнөөс нь өөрөө байрыг нь эзлэх” гэсэн утгатай. (Webster’s New Collegiate Dictionary, 1960).

Энэ бол та нарын төлөө Есүс Христийн хийсэн зүйл юм! “Хэн нэгний (чиний) байранд өмнөөс нь өөрөө (Христ) байрыг нь эзлэх.” Гэмийнхээ улмаас чиний эдлэх байсан шийгэлийг Тэр авсан.

Библи ийнхүү хэлдэг:

“Христ мөн олны нүглүүдийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн” (Еврей 9:28).

“Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн” (I Коринт 15:3).

Гэмээсээ болж та нарын эдлэх шийтгэлийг Христ төлсөн. Тэр үнийг нь төлсөн.

Миний хойд эцэг хатуу хахир далайн хөгшин цэрэг байсан. Нэг удаа тэр цагдаатай тэрсэн. Тэд түүнийг шоронд хорисон. Түүнийг батлан даалтад гаргахаар манай ээж шөнө дунд Эд Галликийг дуудсан. Эд шорон руу очоод батлан даалтын төлбөрийг төлсөн. Тэд манай хойд эцгийг шоронгоос гаргасан. Тэрээр шоронгоос гараад явж байхдаа Эдийг хараад “Чи энд юу хийж байгаа юм бэ?” хэмээн хэлсэн.

Энэ нь надад Есүсийн хийсэн зүйлийг сануулдаг. Гэм нүглийнхээ улмаас Тамд шийтгэгдэх бидний төлөөсийг Тэр төлсөн. Бид Загалмайг хараад ингэж хэлдэг, “Чи энд юу хийж байгаа юм бэ?” Хариулт нь – Тэр чиний төлөөсийг төлж байна – Бурханы шорон болох Тамаас гаргахын тулд! Одоо өөрийнхөө итгэлийг Есүст тавиарай!

II. Хоёрдугаарт, таны төлөө Есүс яагаад үүнийг хийсэн бэ.

“Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө” (Еврей 12:2).

Есүс загалмай руу сайн дураараа явсан. Тэр ямар ч үед үүнээс зугтан гарах хангалттай хүч чадалтай байсан. Гэсэн ч “хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.” (Исаиа 53:7) Яагаад Тэр бидний гэмийн төлөөсийг төлөхөөр Загалмай руу хүлцэнгүйгээр явсан бэ? Тэр үүнийг “Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө” (Еврей 12:2) хийсэн.

Нэгдүгээрт, Тэнгэрийн улс руу орох баяр хөөр байсан. Тэр загалмай дээр үхсэн даруйдаа Тэнгэрийн улс руу орох болно гэдгээ мэдэж байсан. Тэр Өөрийнх нь дэргэд байсан дээрэмчинд “Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно” (Лук 23:43) гэж хэлсэн.

Хоёрдугаарт, Тэр та нарыг тэнгэрийн улс руу орохыг харахдаа баяр баясгалантай болно гэдэгтээ итгэж байсан. Тэрээр өөрчлөгдсөн дээрэмчинг харахдаа ямар их баяр хөөрийг мэдэрсэн болоо! Мөн та нарыг харахдаа Тэр ямар баяр хөөрийг мэдрэх болоо.

Өчигдөр би Христ рүү дагуулсан эрчүүдээсээ хэдийг нь харсан. Тэдний нэг нь манай үйлчлэгч нарын ахлагч юм. Өөр нэг нь пасторын туслах. Дөчөөд жилийн өмнө Христ рүү хөтөлсөн эдгээр хүмүүсийг харахдаа би үнэхээр баяр хөөрөөр дүүрдэг. Мөн энэ нь Тэнгэрийн улсад Христтэй учирахад тохиолдох баяр хөөр юм. Ийм л учраас Тэр Өөрийг нь цовдолхийг тэдэнд сайн дураар зөвшөөрсөн – “Олон хөвгүүдийг алдар уруу авчрахдаа” (Еврей 2:10).

Ийм л учраас Есүс “бидний итгэлийн зохиогч бөгөөд төгсгөгч” юм. Тэр бидний дотор итгэлийг зохиож, Тэр биднийг төгс болгон биднийг хамгаалдаг. Аврал бол тэр чигээрээ Христ юм!

III. Гуравдугаарт, үүний үр ашгийг хэрхэн хүлээн авах вэ.

“Есүс уруу хараагаа чиглүүлье... Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм” (Еврей 12:2).

Үйлс библи дэх элч нар Христ Тэнгэрт өргөгдөж Бурханы баруун талын сэнтийд заларсан талаар ямарч тайлбаргүйгээр шууд тунхагладаг байсан. Өнөөгийн бид нар энэ өргөгдсөн талаар элч нар тунхаглаж байсан шиг хийх хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Ингэж бодох болсон миний шалтгаан гэвэл:

1. Эцгийнхээ баруун гарын хүндэт суудалд Христ өргөгдсөнийг тунхаглах нь Христ болон Эцэг хоёр бол хоёр тусдаа – ялгаатай – бие даасан Хүмүүс гэдгийг маш тодорхой харуулдаг. Гурвалын талаарх Библийн сургааль өнөөдөр бүдгэрсээр байна. Энэ чухал зүйлийн талаар олон тэрс үзэлт модалистууд /Бурхан бол гурван төлөвт шилжиж байдаг нэг л хүн хэмээн номлодог тэрс үзэл.. орч/ мэддэггүй.

2. Гурвал дахь тусдаа Хүмүүс болох Бурхан Эцэг болон Хүү Есүсийг тусад нь салгаж үзэхгүй байх үед библийн эвлэрүүлэл, цагаатгал, зөвтгөл гэсэн агуу сургаалиуд үндсэндээ утгаа алдах болно. Христийн зуучлагчийн ажил дээш өргөлтөөр дамжин тодорхой илэрхийлэгддэг.

3. Десишинизм нь дээш өргөлтийг тунхагласнаар засагдах болно. Христийн өргөгдсөн гэдэг рүү хүмүүс эргэхэд бүхийл төрлийн Десишинизм засагдана.


Нэгэн удаа би Фарисай болон Татвар хураагчийн тухай (Лук 18:9-14) нэгэн пастор гайхалтай номлол хийж байснийг би сонсож байсан. Тэр бараг л бүхий л төрлийн десишинизмын талаар илчлэн ярьж, “гэмтний залбирал” хийснээр, урагш гарч ирсэнээр, цуглаанд явсанаар... хүн авралд хүрдэггүй гэдгийг харуулсан. Тэгээд тэр “та нар Есүст итгэх ёстой” хэмээн хэлсэн. Би “Төгс!” хэмээн бодсон. Гэтэл дараа нь тэр “Есүст итгэнэ гэдэг бол та нарын гэмийн төлөө Тэр үхсэн гэдэгт та нар итгэх нь юм” хэмээн хэлсэн. Би “Өө, үгүй ээ! Тэр Есүст Өөрт нь итгэх тухай энэ сургаалийг буруу ойлгон төөрөлдсөн байна.” гэж бодсон!

Энэ номлогч гээгдсэн нүгэлтнүүдийг дээш өргөгдсөн Христ – Бурханы баруун гар тал дахь – Тэнгэрийн улсад буй Түүн рүү дээшээ хараарай хэмээн өөрөөр сургаалиа төгсгөсөн бол үнэхээр төгс номлол болох байлаа хэмээн маш их хүссэн!

“Есүс уруу хараагаа чиглүүлье... Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм” (Еврей 12:2).

Энэ бол бидний харах газар! Энэ бол бидний итгэх хүн! Энэ бол хэрхэн аврагдах тухай юм!

“Эзэн Есүст итгэгтүн. Чи... аврагдана” (Үйлс 16:31).

Хар тэгээд амьдар, анд минь, амьдар!
Одоо Есүс рүү хар, тэгээд амьдар!
Энэ нь Түүний үгэнд бичигдсэн, халлелүяа!
Энэ бол чи зөвхөн “хараад амьдрах” нь юм
(“Хар тэгээд амьдар” William A. Ogden, 1841-1897).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Ноа Сонг эшлэл уншина: Иохан 12:28-32.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Хар тэгээд амьдар” (William A. Ogden, 1841-1897)


үндэс

ЕСҮС РҮҮ ХАРААГАА ЧИГЛҮҮЛЬЕ

LOOKING UNTO JESUS

Доктор Р.Л Химерс Жр

“Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс уруу хараагаа чиглүүлье. Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.” (Еврей 12:2).

I.   Нэгдүгээрт, Есүс таны төлөө юу хийсэн бэ - “загалмайг тэвчиж, гутамшгийг эс тоомсорлосон,” I Петр 3:18; Исаиа 53:6;
Еврей 9:28; I Коринт 15:3.

II.  Хоёрдугаарт, таны төлөө Есүс яагаад үүнийг хийсэн бэ – ““Тэр
Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө,”
Исаиа 53:7.
1. Тэнгэрийн улс руу орох баяр хөөр, Luke 23:42.
2. Та нарыг тэнгэрийн улс руу орохыг харах баяр баясгалан, Еврей 2:10.

III. Гуравдугаарт, үүний үр ашгийг хэрхэн хүлээн авах вэ – “Есүс уруу хараагаа чиглүүлье... Бурханы сэнтийн баруун гарт
заларсан юм.” Үйлс 16:31.