Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ӨРГӨГДӨХ

(БИБЛИЙН ЭШ ҮЗҮҮЛЛЭГ НОМЛОЛ #3)

THE RAPTURE
(SERMON #3 ON BIBLE PROPHECY)
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2017 оны 05 дугаар сарын 7-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, May 7, 2017

“Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж…” (I Тесалоник 4:16-17).


Энэ бол библи дэх гайхамшигтай амлалт юм! Есүс дахин ирнэ! Итгэгч бүр “Есүс дахин ирнэ!” гэсэн үгийг сонсохдоо баяр хөөрөөр дүүрэх хэрэгтэй. Бичээсийн энэ хэсэг дэх библийн үгээ дэлгээтэй хэвээр нь байлгаарай.

Есүс хэдэн цагийн турш загалмай дээр хадаастай байсан. Эцэст нь Тэрээр чангаар хашгиран “Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая” (Лук 23:46) Тэр үхсэн. Тэд Түүний цогцосыг булшинд хийсэн. Тэгээд Түүний хадан булшыг лаздаад Ромын цэргүүдээр хамгаалуулах тушаал өгсөн.

Гурав дахь өдрөө Тэр үхлээс дахин амилсан. Гэхдээ Тэр Өөрийнхөө дагалдагч нарт үзэгдэхэд,

“Гэвч тэд айн сандарч, сүнс үзэгдэв хэмээн боджээ.” (Лук 24:37).

Тэгээд Есүс тэдэнд ийнхүү хэлсэн,

“Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв” (Лук 24:39).

Тэр дагалдагч нараа дагуулаад Иерусалим хотоос гараад Олив уулан дээр ирсэн. Тэр тэдэнд бүх дэлхийд сайнмэдээг тараа гэсэн.

“Тэр ийнхүү айлдсаны дараа тэднийг харж байхад нь дээш өргөгдөж үүлэнд орж тэдэнд харагдахгүй болов. Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байсан тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод, хэлсэн нь -Галилын эрчүүд ээ, юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ гэв.” (Үйлс 1:9-11).

“Тэнгэрт аваачигдсан” “энэхүү Есүс” нь дахин ирэх болно. Тэр дээш одсон! Тэр бууж ирэх болно! Тэр дахин ирнэ!

Тэр дахин ирнэ, Тэр дахин ирнэ,
Хүмүүст гадуурхагдсан тэр Есүс;
Тэр дахин ирнэ, Тэр дахин ирнэ,
Хүч хийгээд агуу алдар дор Тэр дахин ирнэ!
(“Тэр дахин ирнэ” Mabel Johnston Camp, 1871-1937).

Библи бидэнд Тэр хоёр хэсгээр хоёр үе шаттай ирнэ гэдгийг хэлдэг. Тэр хоёр дахь ирэлтээрээ Олив ууланд бууж ирээд дэлхий дээрх мянган жилийн хаанчлалаа байгуулна. Гэхдээ өнөөдрийн бидний үг нь Түүний ирэлтийн эхний хэсгийн талаар хэлж байгаа. Одоо I Тесалоник 4:16-17 үзээрэй. Бичээс дэх энэ үгсээс энэ үйл явдалын талаарх гурван зүйлийг анхаараарай.

I. Нэгдүгээрт, Эзэн Есүс агаар мандалд бууж ирнэ.

I Тесалоник 4:16-г үзээрэй.

“Учир нь Эзэн Өөрөө... тэнгэрээс бууж ирнэ.” (I Тесалоник 4:16).

Энэ бол Христ Өөрөө “тэнгэрээс” бууж ирэх тухай юм. Энэ бол Ариун Сүнс биш. Үнэндээ энэ бол ерөөсөө сүнс биш юм. Энэ бол “өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс” (Үйлс 1:11) юм. “Энэ Есүс” тэнгэрээс бууж ирнэ.

“Учир нь Эзэн Өөрөө... тэнгэрээс бууж ирнэ.” (I Тесалоник 4:16).

Амилсан Христ ийнхүү хэлсэн,

“Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв” (Лук 24:39).

Тэр дахин ирнэ, Тэр дахин ирнэ,
Хүмүүст гадуурхагдсан тэр Есүс;
Тэр дахин ирнэ, Тэр дахин ирнэ,
Хүч хийгээд агуу алдар дор Тэр дахин ирнэ!
(“Тэр дахин ирнэ” Mabel Johnston Camp, 1871-1937).

Иохан 14:3-т Есүс ийнхүү хэлсэн,

“Би дахин ирнэ” (Иохан 14:3).

Өнөөдрийн үгэн дэх үйл явдлаар Тэр дэлхий дээр ирэхгүй гэдгийг анхаараасай хэмээн би хүсч байна. Түүний дэлхий рүү ирэлт нь энэ үйл явдлаас хойш болох шал тусдаа асуудал юм. Гэвч өнөөдрийн үгэн дэх үйл явдлаар Тэр дэлхий дээр ирэхгүй гэдгийг анхаараасай хэмээн би хүсч байна. 17 дугаар зүйлийг үзээрэй. Босоод уншицгаая.

“Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж…” (I Тесалоник 4:17).

Одоо сууцгаана уу.

Өргөгпөх үеээр Христ агаар мандалд ирнэ. Дараа Тэр дэлхийд ирнэ. Библийг үгчлэн уншивал эдгээр нь хоёр тусдаа үйл явдал гэдэг нь тодорхой байдаг. Эзэн Есүс Тэнгэрээс бууж ирэх ч дэлхийн дээр “агаар мандалд” зогсох болно. Энд гарч байгаа “rapture” гэдэг үг нь баяр хөөртэйгээр зөөлгөх – авагдах гэсэн утгатай! Сансарт агаар гэж байхгүй, тиймээс дэлхийн дээгүүрх агаар мандалд Тэр орж ирсэний дараа тэндээ зогсох болно гэдгийг энэ нь харуулдаг.

“Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж…” (I Тесалоник 4:17).

II. Хоёрдугаарт, Христ дотор үхэгсэд амилах болно.

16 дугаар ишлэл ийнхүү хэлдэг,

“Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно..” (I Тесалоник 4:16).

Одоо сууцгаана уу. “Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно.” Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн,

Тэр тэнгэрээс “дуутай” хамт бууж ирэх болно. Энэ бол тушаалын дуу хоолой юм. Тэр Лазарын булшны дэргэд зогсож байхдаа “Лазараа, гараад ир” хэмээн хэлэх үедээ ашигласантай адил дуу хоолой. (J. Vernon McGee, Th.D,. Thru the Bible, Thomas Nelson Publishers, 1983, бүлэг V, хуудас. 398).

Есүс Лазарын булшинд ирээд ийнхүү хэлсэн,

“Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд -Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхий үнэр орсон байгаа гэж хэлэв.” (Иохан 11:39).

Гэхдээ тэд Есүсийг дуулгавартай дагасан. Тэд булшны амнаас чулууг зайлуулсан. Тэгээд Есүс,

чанга дуугаар -Лазар, гараад ир гэж хашхирав. Үхсэн хүн гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв.” (Иохан 11:43-44).

Энэ бол өргөлтийн үеэр Христийн гарцаагүй хийх тэр зүйл юм. Тэр яг л тэргүүн элч болон бүрээн дуу шиг чанга дуугаар тушаах болно. (McGee, адил.). Христ Лазарын булшны дэргэд үйлдсэн шиг чангаар орилоход “Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно.” Христ итгэгчдийн үхсэн цогцос булшнаасаа гар ирээд Христтэй агаар мандалд уулзахаар н амилах болно.

Жон Каган жаахан хүүхэд байхдаа өөрийгөө аврагдаагүй гэдгийг мэддэг байсан – гэтэл түүний гэр бүлийнхэн жинхэнэ Христэд итгэгч байсан. Намайг өргөлтийн тухай номлосон тэр үед энэ нь бүх л шөнийн турш түүнийг шаналгах болсон. Тэрээр надад тэр шөнө орноосоо босоод эцэг эхийнхээ унтлагын өрөө рүү очоод тэд өргөгдөн яваад өөрөө ганцаар хоцорсон байх вий гэдэг алаараа ярисан. Энэ бол сайн айдас юм. Ганцаараа хоцрох вий гэдгээс айх нь зөв айдас юм. Есүст итгэ, тэгвэл энэ айдас чинь үгүй болох болно! Библи ийнхүү хэлдэг,

Таны үхэгсэд амилж, тэдний цогцос босно. Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун. Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ. Газар нь сүнс сүгүүдийг гаргана.” (Исаиа 26:19).

Иов ном бол Хуучин гэрээний маш эртний ном. Энэ нь Мосэ Эхлэл номыг бичихээс өмнө бичигдсэн. Иов энэ өргөлтийн талаар ярьж байсан.

“Арьс минь устгагдсан хойно ч би махан биеэрээ Бурханыг харах болой. Түүнийг би өөрөө харах бөгөөд Түүнийг, өөр хэнийг ч биш миний нүд үзэх болно. Миний зүрхэн дотор үүнийг л хүсэн хүлээж байна!” (Иов 19:26-27).

Мөн Элч Паул ч гэсэн энэ өргөлтийн талаар зөгнөн хэлсэн. Тэрээр,

“Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, бүрээн эцсийн дуугаар тийм болно. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах уруу амилуулагдаж…” (I Коринт 15:52).

Өнөөдрийн бидний үгт,

“Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно..” (I Тесалоник 4:16).

Одоо та нар аль тэртээ 3,520 жилийн өмнө Иовын үе дэх үхсэн жинхэнэ итгэгч нар олон жилийн дараа яаж биеэ олж, амилж чадах вэ хэмээн гайхаж магад. Энэ нь яаж ингэж чадах вэ? Элч Паул үүнийг удаан хугацаанд байсан үхсэн цогцос I Коринт 15:51-д “нууц” буюу Грек эх хэлэндээ бидний оюун ухаан бүрэн ойлгож чадахааргүй “musterion” хэмээн нэрлэсэн. Шулуухан хэлэхэд энэ бол гайхамшиг юм. Та нар Бурханд итгэдэг үү, тийм биш гэж үү? Үнэндээ бид библийн нэг хуудаснаас эхлээд дараагийн хуудас хүртэл Бурханы үйлдсэн олон гайхамшгийг хардаг. Энэ бол Бурханы агуу гайхамшигуудын нэг нь юм,

“Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно..” (I Тесалоник 4:16).

Үүнийг бид ухаанаараа ойлгохгүй, гэхдээ тийм байлаа ч энэ бол үнэн.

“Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно..” (I Тесалоник 4:16).

III. Гуравдугаарт, амьд буй Христэд итгэгчид тэдэнтэй хамт авагдана.

17 дугаар зүйл үзээрэй.

Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж…” (I Тесалоник 4:17).

Тэр цаг үед дэлхий дээр амьдарч буй жинхэнэ Христэд итгэгчид “агаар мандалд Эзэнтэй уулзахаар” үхсэн Христ итгэгч нартай хамт авагдах болно. Агаар мандалд Эзэнтэй уулзахаар эхлээд үхсэн Христ итгэгчид “авагдаж”, тэгээд дараа нь амьд жинхэнэ Христэд итгэгч нар “авагдах болно.” Библи энэ бүхэн болох болно хэмээн бидэнд хэлдэг,

“Ингэхдээ нүд ирмэхийн зуур” (I Коринт 15:52).

Энэ бүгд нүд ирмэх төдийд маш хурдан тохиох болно! Үхсэн Христ итгэгч, тэгээд амьд Христ итгэгч нар “агаар мандалд Эзэнтэй уулзахаар...хамтдаа авагдах” болно гэсэн. Библи дэх ямар гайхамшигтай амлалт вэ! Христ итгэгч нарт зориулсан ямар гайхалтай найдвар вэ!

Өө, баяр! Өө, цэнгэл! Бид үхэлгүйгээр явна,
Өвчингүй, гуниггүй, айдасгүй, уйлаангүй.
Бидний алдрын Эзэн рүү үүлэн дундуур авагдана,
Есүс “Өөрийнхөө эзэмшлийг” цуглуулахад.
   (“Христийн дахин ирэлт” H. L. Turner, 1878).

Др МсЖий ийнхүү хэлсэн, “авагдах” гэдэг Грек үг нь “harpazō,” буюу “яаравчлан шүүрэх, ухасхийн авах, өргөх, эсвэл хөөрүүлэх” гэсэн утгатай. (хуудас 399 адил). Тэгээд Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн,

Энэ ямар бахадмаар, гайхалтай, тайвширал өгсөн зүйл вэ! Үхсэн [Христ итгэгчдийн] биес дээш өргөгдөнө. Тэгээд тэр үед амьд байгаа хэн ч гэсэн агаар мандалд Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт дээш авагдах болно. Тэгээд бид үүрх мөнхөд Эзэнтэй хамт байна. Үнэндээ Тэр Өөрийнхөө хаанчлалыг байгуулах үедэ бид Түүнтэй хамт буцаж ирээд дэлхийд хаанчлах болно. (адил.).

Христ биднийг Тэнгэр лүү авахаар агаар мандалд буцан ирэхэд жинхэнэ Христ итгэгч бүрийг гайхалтай ирээдүй хүлээж байна!

Эдгээр зүйл тохиоход та нар бэлэн үү? Та нар бэлдэж байгаа юу? Тэгээд яг одоо аврагдсан тэдгээр хүмүүс л Эзэнтэй уулзахаар авагдах болно. Чи аврагдсан уу? Бидний гэмийн төлөө Загалмай дээр Есүс үхсэн. Тэр үхлээс амилж, та нарын бүхий л гэм нүглийг угаан ариусгахаар Өөрийнхөө цусаа тэнгэр рүү авсан. Гэхдээ та нар заавал Христэд бууж өгөн, зөвхөн Түүнд итгэх хэрэгтэй. Хэрвээ та нар зүгээр л итгэлээр Христэд найдвал Тэр Өөрийнхөө цусаар та нарын бүхий л гэмийг угаах бөгөөд та нар аврагдаж бэлэн болно.

“бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж…” (I Тесалоник 4:17).

Тэгээд та нар бидэнтэй хамт ийнхүү дуулж чадах болно,

Өө, баяр! Өө, цэнгэл! Бид үхэлгүйгээр явна,
Өвчингүй, гуниггүй, айдасгүй, уйлаангүй.
Бидний алдрын Эзэн рүү үүлэн дундуур авагдана,
Есүс “Өөрийнхөө эзэмшлийг” цуглуулахад.
Өө,Эзэн Есүс минь хичнээн удаан, хичнээн удаан,
Түүнээс өмнө бид талархалаа өргөнө,
Христ дахин ирнэ! Халлелүяа!
Халлелүяа! Амен. Халлелүяа! Амен.
   (“Христийн дахин ирэлт” H. L. Turner, 1878).

Дараагийн долоо хоногт энэ чуулган руу буцан ирээд Сайнмэдээг дахиад сонсоно гэдэгтэй итгэлтэй бай. Есүс та нарт хайртай! Түүнд итгээрэй, Тэр Загалмай дээр урсгасан Цусаараа бүхий л гэмийг чинь угаах болно! Амен!


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Ноа Сонг эшлэл уншина: I Коринт 15:51-54
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Есүс дахин ирнэ” (John W. Peterson, 1921-2006).


үндэс

ӨРГӨГДӨХ

(БИБЛИЙН ЭШ ҮЗҮҮЛЛЭГ НОМЛОЛ #3)
THE RAPTURE
(SERMON #3 ON BIBLE PROPHECY)

Доктор Р.Л Химерс Жр

“Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж…” (I Тесалоник 4:16-17).

(Лук 24:37, 39; Үйлс 1:9-11)

I.   Нэгдүгээрт, Эзэн Есүс агаар мандалд бууж ирнэ, I Тесалоник 4:16a; Үйлс 1:11; Лук 24:39; Иохан 14:3; Илчлэлт 19:11-16; Матай 24:27-31; Зехариа 14:4-5; I Тесалоник 4:17.

II.  Хоёрдугаарт, Христ дотор үхэгсэд амилах болно, I Тесалоник 4:16b; Иохан 11:39, 43-44; Исаиа 26:19; Иоб 19:26-27;
I Коринт 15:52, 51.

III. Гуравдугаарт, амьд буй Христэд итгэгчид тэдэнтэй хамт авагдана,
I Тесалоник 4:17; I Коринт 15:52.