Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
НҮГЭЛТНҮҮДИЙН ТӨЛӨӨХ ТАЛХНЫ ЗАЛБИРАЛ –
|
Хэдхэн хормын өмнө Жон Самуел Каган Лук 11:5-13 уншисан. Гэхдээ би үүнийг дахиад гаргахыг хүсч байна. Скотфилд Библи Судлалын 1090 дэх хуудсанд байгаа. Энэ бол Цөхрөлтгүй Найзын Сургаалт Үлгэр. Энэ үдэш уг сургаалт үлгэрээс зарим чухал зүйлсийг би та нартай хуваалцах гэж байна.
Нэгдүгээрт, уг сургаалт үлгэрт гурван хүн гарч байгаа.
“Тэгээд Тэр тэдэнд, -Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шөнө дүлээр очиж, “Найз аа, надад гурван талх зээлдүүлээч. Найз маань холоос над дээр иржээ. Өмнө нь тавих юм надад юу ч алга” гэхэд нь” (Лук 11:5-6)
.Эхнийх нь маш их талхтай “найз” болох нэг нь. Энэ бол Бурхан Эцэг юм. Удаах нь талх гуйж буй хүн болох “найз” нь. Энэ бол талх хэрэгтэй байгаа Христ итгэгч юм. Гурав дахь найз нь Христ итгэгч дээр ирсэн хүн. Энэ бол аврал аваагүй орхигдсон хүн юм. Энэ бол талх хэрэгтэй хүн юм. Бид бол Бурхан болон орхигдсон хүмүүсийн дунд зогсож байгаа жинхэнэ Христэд итгэгчид юм. Сургаалт зүйрлэлд гарч байгаа “талх” гэдэг нь юу вэ? Өмнө нь бидний нэг хэсэг талх бол Ариун Сүнс хэмээн бодсон. Гэхдээ одоо бол би үүнийг буруу гэж бодож байна. 13 дугаар зүйлд гуйлтын хариуд Ариун Сүнс өгөгдсөн нь үнэн,
“Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу? гэв.” (Лук 11:13).
Харин одоо би “талх” бол Ариун Сүнс биш гэдгийг олж мэдсэн. Др Жон Р.Райс Лук библийн уг сургаалт үлгэрийг нэг бүрчлэн тайлбарласан (Prayer: Asking and Receiving, Sword of the Lord, 1970, хуудас 70). “Талхны” талаар Др Райс энэ бол Христ хэмээн тайлбарласан. “Тэр Өөрөө Талх юм.” (Иохан 6:35). Өмнө нь би “талх” бол Ариун Сүнс хэмээн бодсон. Гэтэл миний буруу байсан. Талх бол Христ Өөрөө юм. Шинэ гэрээнд энэ нь маш тодорхой байдаг. Бараг бүх хэсгүүдэд Есүсийг “амийн талх” хэмээн өгүүлдэг. Иохан зургаа дугаар бүлэгт Есүс юу хэлснийг сонсоорой:
“Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ.”
(Иохан 6:33).
“Би бол амийн талх байна.” (Иохан 6:35).
“Би бол амийн талх байна.” (Иохан 6:48).
“Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх байна” (Иохан 6:51).
“Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол Миний махан бие юм гэж айлдлаа”
(Иохан 6:51).
Есүс Өөрөө “амийн талх” гэдгийг бид үргэлж уншидаг.
Лук 11:6-д Христэт итгэгч “... Найз маань холоос над дээр иржээ. Өмнө нь тавих юм надад юу ч алга” хэмээн яагаад хэлэх болов? Учир нь бид “амийн талх”-ийг тэдэнд идүүлэхэд хүч мөхөсдөнө! Бидний сүнсийг аврах болон номлол хийх энэ ажилд үнэндээ тэднийг амийн талхаар хооллох хүч чадал байдаггүй! Бид Сайнмэдээг мэддэг боловч өөрсдийгөө хүч чадалгүй гэдгээ мэдэрдэг, тиймээс бид “... Найз маань холоос над дээр иржээ. Өмнө нь тавих юм надад юу ч алга” (Лук 11:6) гэдгээ мэддэг.
“Өмнө нь тавих юм надад юу ч алга” – энэ бол миний өчил. Өнөөдөр Баптист чуулганд ирэхдээ залуучуудын мэдэрдэг зүйл бол энэ юм. Залууст хэрэгтэй зүйлсийг чуулган санал болгож чадахгүй байгааг тэд мэдэрдэг. Манай Баптист чуулгануудын ихэнх нь “орчин үеийн хэдхэн дуунаас өөр өмнө нь тавих юм тэдэнд байдаггүй” Би тэдгээрийг хичнээн их үзэн яддаг гээч! Тэдний ая нь бүгд бараг адилхан! Эдгээр магтан дуунуудад – гэмт хүмүүс Есүс өөрсдөд нь хэрэгтэй гэдгийг бодуулах ямар ч зүйл байдаггүй! Надад тэдний өмнө нь тавих юм юу ч алга! Юу ч алга! Юу ч алга! Хоосон “магтан дуу”-наас өөр юу ч алга! Юу ч алга! Юу ч алга! Өмнө нь тавих юм юу ч алга! Юу ч алга! Юу ч алга! Библийг эшлэл бүрээр нь тайлбарласан элс шороо мэт хуурай амьгүй номлол төдийнхнөөс өөр юу ч алга! Үхмэл “магтан дуу” болон нэгэн хэвийн уйтгартай Библи судлалаас өөр юу ч алга! Үүнийг та нар өөр нэг орой сонссон! Жирийн эрүүл бус залууд энэ нь тустай байж болно. Паул Радерийн “Дахин амьд” хэмээх Амилалтын баярын агуу дуу л зөвхөн амьдаар дуулагддаг. Дууг нь зөв дуулахын тулд орилж хашгиран хөлсөө гоожуулах хэрэгтэй хэмээн бидэнд ойлгогдог хагас үхмэл хүндэтгэл магтаалуудад бид дэндүү их автагдсан! Өнөөгийн манай чуулганууд орхигдсон хүмүүсийг дэлхийгээс аварч чадахгүй байгаад гайхаад байх зүйл үгүй! Бид чуулганы залуучуудаас аль хэдийн 90 хувийг нь алдсанд гайхаад байх зүйлгүй. Намайг залуу байхад тохиолдож байсан зүйлсэд гайхаад байх зүйлгүй. Манай чуулганд намайг татах юу ч байгаагүй. Тэр нь үхмэл, хуурай, хуучинсаг байсан. Намайг урамшуулчих зүйл миний анхны цуглаанд юу ч байгаагүй. Цуглаан бүрдээ би юу ч бодохгүй явдаг байсан. Есүс тэнд байгаагүй учраас миний бодолд юу ч орж ирдэггүй байсан. Миний бодлоор чуулганы бүхий л үйл ажиллагаа хэдэн настай эмэгтэйчүүдэд зориулагдсан байдалтай байсан мэт санагддаг. Тэдэнд миний өмнө тавих юм юу ч алга байсан! Зурагтаар Чарльз Стэнли эсвэл интернэтээр Паул Чаппел нарыг үзээрэй. Есүс Христ бол тэдний гэм нүгэл, ганцаардал, мөнхийн хувь заяаны хариулт хэмээн тэдний өмнө тавих юу ч байхгүй үхмэл, хуурай, сонирхолгүй зүйлс. “Найз маань холоос над дээр иржээ. Өмнө нь тавих юм надад юу ч алга!” Би Рик Варрены чуулганд байж үзсэн. Би Далласын Нэгдүгээр баптист чуулганд байж үзсэн. Би манай BBFI-ын чуулгануудад ч байж үзсэн! Тэдний “өмнө нь тавих юм юу ч алга” гэдгээ тэд хүлээн зөвшөөрөхгүй болтлоо мансуурсан санагддаг.
Хариулт нь 9 болон 10 дугаар зүйлд байна.
“Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Учир нь гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. Эцгүүд та нарын нэгээс чинь хүү нь загас гуйвал оронд нь могой өгөхгүй нь лавтай. Тийм биш гэж үү? Эсвэл хүү нь өндөг гуйвал, эцэг нь хилэнцэт хорхой өгөхгүй биз дээ? Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.” (Лук 11:9-13).
Есүс уг сургаалт үлгэрээ бидний Тэнгэр дэх Эцэг “Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнсийг” өгөх хүртэл гуй, хай, тогш хэмээн төгсгөсөн. (Лук 11:13). Гуйсаар бай (Грек хэлний утга нь яг энэ юм). Хайсаар бай! Тогшсоор бай! Гуйсаар бай!
Бид үйлчлэлдээ Ариун Сүнстэй байх хэрэгтэй гэдгийг та нар харж байна. Бид Ариун Сүнс эсвэл Есүстэй хамт байх хэрэгтэй гэдэг нь тийм чухал биш мэт санадаг – бүр Есүс гарч ирэхгүй байх болно гэдэг! Тэгээд хэн ч аврагдахгүй болно! Аврагч 8 дугаар зүйлд ийнхүү хэлдэг,
“Би та нарт хэлье. Хэрэв тэр хүн анд нөхрөө гээд босож, юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно.” (Лук 11:8).
KJV хувилбар дахь “цөхрөлтгүй” гэдэг үг нь Грек хэлэндээ “ичгүүр сонжуургүй цөхрөлтгүй оролдлого” гэсэн утгаар орчуулагдсан. Цөхрөлтгүй оролдлого – гэдэг нь бид үйлчлэл бүрдээ Ариун Сүнсний хүчний төлөө залбирах хэрэгтэй гэсэн үг. Израйльчууд цөлд байхдаа хэрвээ “маннаг” шөнө хадгалах гэж оролдвол тэр нь маргааш нь өмхийрдөг байсан. Энэ өнөөдөр ч гэсэн адилхан. Бид бүхий л залбирлын цуглаан болон бүхий л үйлчлэлийнхээ өмнө “ичгүүр сонжуургүй цөхрөлтгүй оролдлого” гарган залбирахгүй бол залбирлын цуглаан болон үйлчлэлүүд нь өмхийрөх болно!
Яг Илчлэл номын Лаодик чуулганыг Есүс хаясан шиг - бид ч бас үйлчлэлээсээ Түүнийг холдуулсан. Тэд бүлээн байсан. Ямар ч гал цоггүй! Ямар ч аянгагүй! Ямар ч эрч хүчтэй дуугүй! Ердөө л Библийг эшлэл бүрээр нь тайлбарлах төдий - Номлолгүй! Үхмэл, тайлбар номлол хийхэд та нарт Ариун Сүнс байх хэрэг байхгүй! Тайлбар номлолууд хүний тархинд л хандан ярьдаг! Евагелист номлолууд зүрх сэтгэлд хандан ярьдаг! Зүрхэнд хандан! Зүрхэнд хандан! “Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрнэ.” (Ром 10:10) Зүрхэндээ – тархиндаа бус! Зөвхөн оюун бодолдоо бус! Христ зүрхэнд хандан ярьдаг ёстой, эс бөгөөс хэн ч аврагдахгүй болно – эсвэл хэн ч сэргэлт авахгүй – эсвэл хэн ч амийн талхийг амталж чадахгүй! Есүс бидний бүлээхэн евангелийн үйл ажиллагаа хийгээд Баптист үйлчлэлүүдийг шахан гаргаж байна! Шахан гаргаж байна! Шахан гаргаж байна! Шахан гаргаж байна! Есүс ийнхүү хэлдэг “Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна” (Илчлэлт 3:20). Тэр чуулганы гадаа хаалганд зогсоод яагаад хаалга тогшиж байна вэ? Учир нь бид Түүнийг шахан гаргасан учирт юм. Хэрвээ бид үйлчлэл бүрдээ Ариун Сүнс ирэхийн төлөө залбирахгүй бол тэр үйлчлэлд нь Есүс байхгүй байх болно! Ариун Сүнс ирсэн үед л зөвхөн Есүс айлчлан ирдэг – бид Ариун Сүнсийг бууж ирэхийн төлөө залбирахад л Тэр зөвхөн бууж ирдэг! Бид Түүнийг бууж ирээч хэмээн залбирахад л зөвхөн ирдэг! Бид Түүнийг бууж ирээч хэмээн залбирахад л зөвхөн ирдэг! Бидний ихэнхи үйлчлэлүүд Католик сүийн үйл ажиллагаанаас илүү гарахаар амьтай байдаггүй. Та нар үүнийг харж байгаа. Та нар үүнийг харж байгаа. Үнэндээ энэ нь Католик сүмээс ч бүр илүү үхмэл байгаа! Мөн та нар намайг зөв ярьж байгааг мэдэж байгаа!
“... Найз маань холоос над дээр иржээ. Өмнө нь тавих юм надад юу ч алга.”
(Лук 11:6).
Шөнө дөлөөр энэ хүний гуйж байгаа “талх” нь юу вэ? Тэрээр хөршийнхөө хаалгыг тогшихдоо юуг хүссэн бэ? Түүний хайж байсан талх, түүний тогшиж байсан талх, түүний гуйж байсан талх бол Есүс Өөрөө байсан. Эдгээр гэмтнүүдэд хэрэгтэй юм өөр юу байж чадах вэ? 13 дугаар эшлэлийн төгсгөлд Есүс ийнхүү хэлсэн, “тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй” (Лук 11:13). Скотфилд тайлбар энд гол хэсгийг орхигдуулдаг. Залбирлын дайчин өөртөө Ариун Сүнсийг гуйгаагүй. Ариун Сүнс орхигдсон найзынх нь зүрх сэтгэлийг нээж, Есүс рүү хөтлөхөөс нааш тэр хэзээ ч Есүст итгэхгүй тэр найзынхаа төлөө тэр Ариун Сүнсийг гуйн залбирсан!
“... Найз маань холоос над дээр иржээ. Өмнө нь тавих юм надад юу ч алга.”
(Лук 11:6).
Үнэндээ хэрвээ Бурхан та нарын залбиралд хариулт болгон Ариун Сүнсийг өгөхгүй бол орхигдсон гэмтнүүдэд өгөх ямар ч зүйл ерөөсөө та нарт байхгүй байх болно! Др Жон Р.Райс үүнийг яг онож хэлсэн,
Есүс шавь нартаа үнэхээр сэргэлтийг авчирдаг, гэмүүдийг нь илчилдэг, тэднийг өөрчилдөг, Бурханы хүнд мэргэн ухаан, хүч, манлайлал өгдөг... Ариун Сүнсний төлөөх... залбирлын тухай дагалдагч нартаа зааж байхдаа ... энэ сургаалийн төгсгөлд Есүс яг тохирсон үгсийг хэлээгүй! Бид гэмтнүүдийн төлөөх талхны төлөө залбирахдаа бидэнд Бурханы Ариун Сүнс... үнэхээр хэрэгтэй хэмээн боддог. (Rice, адил., хуудас. 96).
Одоо би та нарын аврал аваагүй хүмүүст хандан ярьж байна. Сургаалт үлгэрт байгаа талх бол Есүс Христ юм. Эзэн Есүс Христ бол чамд бүхнээс илүү хэрэгтэй! Манай чуулганы үйлчлэлд оролцож байгаа чам дээр Ариун Сүнс бууж ирэхээс нааш та нар хэзээ ч гэм нүглийн буруутгалд өртөхгүй. Есүс ийнхүү хэлсэн,
“Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ.”
(Иохан 16:8).
Бид Ариун Сүнс бууж ирээд орхигдсон гэмтнүүд адил та нарыг зүрх сэтгэл дэх аймшигтай гэм нүглээ мэдэрч, хатуурсан зүрх сэтгэлийнхээ гүн дэх зүйлийг мэдрүүлхийн төлөө залбирч байгаа. Хэрвээ Ариун Сүнс та нарт ерөөсөө үүнийгээ мэдрүүлэх зүйл хийхгүй байгаа бол та нар Христ үнэхээр хэрэгтэй гэдгийг хэзээ ч мэдэрч чадахгүй.
Тэгээд дараа нь бид мөн Бурханы Сүнс та нарыг бүрэн авралд хүргэх Христ руу дагуулахын төлөө залбирах ёстой. Аврагч ийнхүү хэлсэн,
“Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй.”
(Иохан 6:44).
Тиймээс, бид Бурханы Сүнс та нарыг Есүс рүү дагуулахын төлөө залбирах ёстой, учир нь зөвхөн Есүс л та нарыг Там болон гэм нүглээс аварч чадна.
Одоог хүртэл та нар зөвхөн Сайнмэдээг сонссон. Та нарын гэмийн шийтгэлийн төлөө Загалмай дээр Есүс үхсэн гэдгийг л та нар зөвхөн сонссон. Та нар Бурханы нүдэнд зөвтгөгдөж, гэм нүгэл чинь Есүсийн Цусаар угаагдана гэдгийг л та нар зөвхөн сонссон. Та нар Есүс үхлээс амилсан гэдгийг л зөвхөн сонссон. Мөн та нар Тэр тэнгэрт амьд бөгөөд та нарын төлөө залбирдаг гэдгийг л зөвхөн сонссон. Та нар эдгээр үнэнийг зөвхөн сонссон ч, харин ерөөсөө өөрийнхөө хувийн амьдралд эдгээрийг туулж мэдээгүй. Хэрвээ та нар ердөө ням гарагаас ням гарагт цуглаанд ирж суугаад эдгээрийг зүгээр л дахин дахин сонссоор байвал эдгээр гайхалтай үнэнийг хэзээ ч өөрийн биеэр амталж чадахгүй. Эдгээр үнэнийг сонсохоос илүү зүйл та нарт тохиолдох ёстой, эс бөгөөс та нар хэзээ ч аврагдахгүй!
Ариун Сүнс заавал бууж ирээд гэм нүглийг чинь мэдүүлэх ёстой. Ариун Сүнс заавал бууж ирээд та нарыг Есүс рүү дагуулах ёстой. Ариун Сүнс заавал бууж ирээд амьд оршигч Христтэй тэнгэрлэг учралыг өгөх болно. Аврагч руу хөтлөгдөх нь чиний хувьд гайхамшиг болох болно. Дахин төрөх нь чиний хувьд гайхамшиг болох болно. Мөн зөвхөн Бурханы Сүнс л чиний амьдралд гайхамшгийг бүтээх болно. Хэрвээ Ариун Сүнс та нарын сүнслэг хэрэгцээг хангахаар ирэхгүй, хэрвээ Ариун Сүнс манай үйлчлэлд байхгүй, хэрвээ Тэр байхгүй бол бид ердөө ийнхүү хэлэх болно,
“... Найз маань холоос над дээр иржээ. Өмнө нь тавих юм надад юу ч алга.”
(Лук 11:6).
Ийм л учраас бид та нарын авралын төлөө залбирдаг. Ийм л учраас бид үргэлжлүүлэн хайсаар байдаг. Ийм л учраас бид үргэлжлүүлэн тогшисоор байдаг – Бурхан Тэнгэрийг нээж та нарыг хувиргаж, өөрчилж, мөнхий амьдрад өгөхийн тулд Өөрийнхөө Сүнсийг доош илгээхээс нааш бид ийнхүү үйлдсээр байх болно! “Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй” (Лук 11:13). Бид та нарын төлөө залбирч байгаа. Бурхан та нарын гэмийг илчлэх, гайхамшигтай өөрчлөлтийг мэдрүүлхийн тулд Христ рүү та нарыг дагуулахын тулд Өөрийнхөө Сүнсийг илгээхийн төлөө гуйж байна! Христ Өөрийнхөө Цусаар та нарын нүглийг угаана. Христ та нарыг Өөрийнхөө зөвт байдлаар хувцаслаж, Бурханыг хайрлан гэмийг үзэн ядах зүрхийг өгөх болно. Тэр та нарын чулуун зүрхийг зайлуулж, махан зүрхийг өгөх болно! “Таны төлөө би залбирч байна” дууг дуулцгаая!
Таны төлөө би залбирч байна, Таны төлөө би залбирч байна,
Таны төлөө би залбирч байна,
Би таны төлөө залбирч байна.
(“Би таны төлөө залбирч байна” S. O’Malley Clough, 1837-1910).
Өнгөрсөн Ням гарагт бид Ариун Сүнсний төлөө залбирсан. Бүгд яваад би Др Кагантай үлдсэн. Тэгээд Том Хиа ирээд аврагдсан – учир нь бид Ариун Сүнс ирэхийн төлөө залбирсан! Амен, Амен!
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Жон Самуел Каган эшлэл уншина: Лук 11:5-13.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Би таны төлөө залбирч байна” (S. O’Malley Clough, 1837-1910).