Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




БУРХАНЫ ХҮҮ ХРИСТИЙН БАТАЛГАА

THE PROOF OF CHRIST’S SONSHIP!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, April 15, 2017

“нь Түүний Хүүгийн тухай юм. Тэрээр махбодын хувьд Давидын удмаас төрсөн, Ариун Сүнсний хувьд үхэгсдээс амилснаар хүч чадалт Бурханы Хүү гэж тунхагдагдсан бидний Эзэн Есүс Христ юм.”
(Ром 1:3-4).


Би Др Вилбур М.Смитийн Христийн бүтээл туурвилын талаарх гайхамшигтай мэдлэг боловсрол хийгээд 1963 онд Фүүлэрийн Сургууль Библийн алдаа мадаггүй байдлаас нүүр буруулан чөлөөт үзлийг хөхүүлэн дэмждэг болсон үед уг сургуулийг шулуухан орхих болсонд нь үнэхээр хүндэлдэг. (Harold Lindsell, Ph.D., The Battle for the Bible, 1978 хувилбар, хуудас 110-112 үзэрэй). Др Смит Ром 1:4 дүгээр зүйлийн талаар маш чухал зүйлийг асуусан, “Манай агуу номлогчид яагаад итгэлийн-баталгааны талаарх энэ үгийн талаар номлол хийхгүй, эсвэл үүний талаар ядаж нийтлэл хэвлүүлэхгүй байдагт би үнэхээр гайхаж байна?” (Wilbur M. Smith, D.D., Therefore, Stand, Keats Publishing, 1981 хувилбар, хуудас. 583). Өнгөрсөн 125 жилийн турш, ялангуяа “десишинизм” гарч ирсэнээс хойш Христийн дахин амилалтын талаар бараг номлол хийгдэхгүй болсонтой холбоотой байж магадгүй гэж би боддог. С.Ж Финнейгийн үеэс номлолууд хүмүүст болон хүмүүсийн хийдэг зүйлсэд нийцүүлэх байдал эрчтэй өссөн. Өнөө үед номлогчид Бурханы зүйлсийг хойш нь тавих байдалд анхаарал хандуулах болсон. Тэгээд оронд нь хүний ажилд анхаарах болсон. Ингээд өнөөдөр евангелист Христ итгэгчид теологийн гэхээс илүүтэй хүн судлал тал руу, Христийн талаар гэхээс илүүтэй сэтгэл зүй тал руу, Христ төвтэй гэхээсээ илүүтэй хүн-төвтэй байдал руу хэлбийх болсон.

Номлол бүр бус харин Үйлс номд бичигдсэн нэг нь амилалтыг гол болгосон. Элчүүд Христийн амилалтын талаар ярихгүйгээр номлол хийж чадахгүй байсан! Энэ бол тэдний тунхагладаг Сайнмэдээний амин зүрх нь байсан. Гэхдээ өнөөдөр хэрвээ Христийн амилалт тунхаглагдах бол ердөө Амилалтын баярын Ням гарагийн өглөө л байхаар ховор зүйл болсон. Тэгээд цаашлаад бүр чуулганууд үүний мөн чанар, агуулга талаас нь бусаар тунхагладаг.

Др Майкл Хортон Христгүй Христэд итгэгчид гэсэн өөрийнхөө номондоо олон уламжлалт чуулганууд амилалтын баярын номлолдоо байнга л “Есүс тулгарсан асуудлыг хэрхэн ялан дийлсэн тухай, тэгээд сайнмэдээнийхээ оронд өнөөгийн [ардчилагч нар] шиг сэтгэл зүйн асуудал, улс төр, зан суртахууны талаар шургуулан ярьдаг.” (Michael Horton, Ph.D., Christless Christianity: The Alternative Gospel of the American Church, Baker Books, 2008, хуудас. 30). Хачирхалтай нь миний хүндэлдэг Др Р.А Торрэйгийн How to Work for Christ (Fleming H. Revell) хэмээх алдартай номонд Христийн амилалтын талаар нэг ч хэсэг байдаггүй. Др Р.А Торрэй номлогч нарт зориулсан 156 хуудас гарын авлага болсон номлол бэлтгэсэн боловч эдгээрээс ганц нь ч болтугай Есүсийн амилалтын тухай номлол байдаггүй! Мэдээж өнөөдөр байдал үүнээс бүр дор байгаа!

Орчин цагийн магтан дуунуудыг би шалгахад Христийн амилалтын талаар ердөө аравхан дууг л олсон. Тэдний нэгээс бусад нь бүгдээрээ хорьдугаар зуунаас өмнө бичигдсэн байна. Хоёр нь 18 дугаар зуунд, гурав нь 19 дүгээр зуунд, нэг нь 16 дугаар зуунд, нэг нь 17 дугаар зуунд, нэг нь 15 дугаар зуунд хоёр нь 8 дугаар зуунд тус тус бичигдсэн байна! Амилалтын талаар 20 дугаар зуунд Паул Радерын зохиосон “Дахин амьд” хэмээх үнэхээр сайн магтан дуу л гэхэд миний санаж байгаагаар ерөөсөө дуулагддаггүй. Босоод үүнийг бүгдээрээ хороор дуулцгаая!

Үхсэн тэр дахин амьд байна,
   Үхсэн тэр дахин амьд байна;
Хүч нь нурсан, жихүүдэс хүрэм үхэл,
   Үхсэн тэр дахин амьд байна!
(“Дахин амьд” Paul Rader, 1878-1938).

Одоо сууцгаана уу. Та нар над руу Калифорниа мужийн Лос Анжелс хотын 90015, шуудангийн хайрцаг P.O. Box 15308 гэсэн хаягаар захиа бичиж, бас Паул Радерын магтан дууны ая болон үгийг хүсч болно. Дахиад хэлэхэд, амилалтын талаар орчин цагийн магтан дуунууд байхгүй байгаа нь миний бодлоор Финнейгийн үеэс эхлээд удаан хугацааны турш бүхий л – чухал сэдэв үгүйсгэгдэж ирснийг харуулж байна. Христ бол,

“....үхэгсдээс амилснаар хүч чадалт Бурханы Хүү гэж тунхагдагдсан бидний Эзэн Есүс Христ юм.” (Ром 1:4),

Гэхдээ үүнийг хэн нэгэн нь арай ядан тунхаглаж, бид үүний талаар бараг хэзээ ч дуулдаггүй! Барууны орнуудын цуглаанууд хатаж хорчийн үгүй болж байгаад гайхах зүйл алга! Амилсан Христэд итгэхгүйгээр сэргэлт ирэх талаар болон Сайнмэдээний тал хэсэг нь орхигдон – их хэмжээгээр танагдсан учраас - амьтай номлол байх найдвар үгүй! Бурхан минь бидэнд туслаач.

Гурав дахь ертөнцийн улсууд амилсан Христийг Европ болон Америкт буй биднээс илүү ихээр онцлох хандлагатай байдгыг би олж мэдсэн. Тэнд Христ итгэгчид өсөөд, харин энд буураад байгаад гайхах зүйл алга!

Би хүүхэд насандаа Христ итгэлээ хаяхыг шаардуулж байсан [надтай хайрилцахаар оролдож байсан] хорин нэгэн настай залуутай цахим шуудангаар харилцаж байсан. “Би тусламж эрэн хашгирч байсан ч хэн ч ирээгүй бөгөөд би маш олон Христ итгэгчид шийтгэгдэж байгааг харсан... Энэтхэг, Мянмарт хүүхдүүд хавчигдан гадуурхагдаж, бөөнөөрөө хоригдож, Есүсийг орхи хэмээн цахилгаанд цохиулан тарчлуулж байсан... тэндээс амь үлдсэн хүмүүсийн нэг нь би байна” Би үүнийг уншиж байхдаа уйлсан. Америк болон Барууны улс оронд үүн шиг хүүхдүүд залуучуудыг бид хаанаас олж чадах вэ? Энэ залуу өөрөө болон бусад хүүхдүүд амилсан Христтэй учирсан хэмээн хэлсэн. Тэд амилсан Христтэй уулзаад Тэр бол Бурханы Хүү гэдгийг мэдсэн. Тиймээс хичнээн их тарчлал зовлон, цахилгаан цохиулалт эсвэл зодолт тэднийг Есүсийг орхиход хүргээгүй. Тэд Түүнийг үхлээс амилаад – амьд байгаа гэдгийг мэдэж байсан. Энэ нь тэднийг жинхэнэ Христ итгэгч болгосон! Өнөөдрийн үгэнд Элч Паулын хэлсэн үг нь энэ л юм. Христ бол,

“....үхэгсдээс амилснаар хүч чадалт Бурханы Хүү гэж тунхагдагдсан бидний Эзэн Есүс Христ юм.” (Ром 1:4),

Хороор дахиад хамтдаа дуулцгаая!

Үхсэн тэр дахин амьд байна,
Үхсэн тэр дахин амьд байна;
Хүч нь нурсан, жихүүдэс хүрэм үхэл,
Үхсэн тэр дахин амьд байна!
(“Дахин амьд” Paul Rader, 1878-1938).

Грек хэлний “тунхагдагдсан” гэдэг үг нь “тодорхой тогтоох”, “ялгаж тэмдэглэх” (Strong #3724) гэсэн утгаар орчуулагддаг. Есүс үхлээс амилсанаар Бурханы Хүү хэмээн тодорхой тогтоогдож, ялган тэмдэглэгдсэн гэсэн үг юм. 1599 оны The Geneva Bible-д “харагдсан, илчлэгдсэн” (Ром 1:4 тэмдэглэл) хэмээн хэлдэг.Христ үхлээс амилсанаар Бурханы Хүү хэмээн харагдаж, илчлэгдсэн юм,

“....үхэгсдээс амилснаар хүч чадалт Бурханы Хүү гэж тунхагдагдсан бидний Эзэн Есүс Христ юм.” (Ром 1:4),

I. Нэгдүгээрт, Есүс хэрхэн Бурханы Хүү хэмээн тунхаглагдсан бэ.

Энэ бол ерөнхийдөө Түүний сургаал байгаагүй. Тэр маш олон, тэр дундаа Уулан дээрх эрдэний сургаал зэрэг гайхамшигтай зүйлсийг заасан. Гэхдээ Түүний сургаалууд нь дангаараа Тэр бол Бурханы Хүү байсан гэдгийг баталж чадахгүй. Түүний үйлдсэн гайхамшгууд, бүр гурван хүнийг үхлээс амилуулсан явдал ч гэсэн батлахгүй. Хуучин гэрээний үед Елиа нэгэн хүүг үхлээс амилуулсан бөгөөд тэр бол Бурханы Хүү байгаагүй (I Хаад 17:17-24). Мөн Елиша ч гэсэн үхлээс нэгэн хүүг амилуулсан (II Хаад 4:32-37) ч Елиша бол Бурханы Хүү байгаагүй. Мосэ бас олон гайхамшиг, тэр дундаа Улаан тэнгисийг хуваах гайхамшиг үйлдсэн ч гэсэн тэр бол Бурханы Хүү байгаагүй. Есүс бол Бурханы Хүү гэдгийг тунхагласан ганцхан тэмдэг бол Тэр өөрийн биеэр дахин амилсан явдал юм. Есүс Өөрийнхөө амилалтыг хорон муу үеийнхэнд үзүүлэх тэмдэг байх болно хэмээн хэлж байсан,

“харин Тэр тэдэнд -Хорон муу болоод завхай үеийнхэн тэмдгийг эрж хайдаг. Гэвч эш үзүүлэгч Ионагийн тэмдгээс өөр ямар ч тэмдгийг тэдэнд өгөхгүй. Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.” (Матай 12:39-40).

 

Есүс Өөрийгөө Бурханы Хүү байсан гэдгийг тэргүүн тахилчаар хүлээн зөвшөөрүүлэн хэлүүлээд үхэлд тавигдсан. (Матай 26:63-66). Тэр Загалмай дээр өлгөгдсөн үед тэргүүн тахилч түүнийг тохуурхан ийнхүү хэлдэг,

“Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Хэрэв Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. Энэ хүн чинь "Би бол Бурханы Хүү" гэсэн биз дээ гэцгээв.” (Матай 27:43).

Гэхдээ Бурхан Есүсийг үхлээс амилуулсанаар Өөрийнхөө Хүү гэдгийг батлан харуулсан. Есүс бол,

“....үхэгсдээс амилснаар хүч чадалт Бурханы Хүү гэж тунхагдагдсан бидний Эзэн Есүс Христ юм.” (Ром 1:4),

 

Бурхан Түүний үхсэн биеийг гурав дахь өдөр нь амилуулсанаар Өөрийнхөө Хүү гэдгийг Түүгээр тунхагласан! Энэ дууг дуулцгаая!

Үхсэн тэр дахин амьд байна,
Үхсэн тэр дахин амьд байна;
Хүч нь нурсан, жихүүдэс хүрэм үхэл,
Үхсэн тэр дахин амьд байна!

II. Хоёрдугаарт, Есүс яагаад Бурханы Хүү хэмээн тунхаглагдсан бэ.

Пристоны Теологын Сургуулийн професороор удаан ажилласан Др Чарльз Ходже (1797-1878) ийнхүү хэлсэн,

Христ амилах хүртэл түүнийг Бурханы Хүү гэсэн нотолгоо хараахан бүрэн болоогүй байсан буюу элч нарт бүрэн танигдан илэрхийлэгдээгүй байсан... Амилалтаар л тэр бол Бурханы Хүү байсан гэдэг нь нотлогдсон... [Бичээс дэх] [олон] хэсэгт Христийн амилалт бол Христийн бүхий л сургаал үнэн гэдгийг батлах шийдвэрлэх гол баталгаа болдог бөгөөд түүний шаардлагуудад нийцдэг... Христ нээлттэйгээр өөрийгөө үхлээс амилсан Бурханы Хүү хэмээх тунхаглал нь Бурханы шаардаж байгаа бүхий л нийцтэй байдалтай түүний тунхаглалын үнэн Бурханы тамгаар батлагдсан. Тэр үхлийн хүчин дор байсаар байсан уу, ийм байдлаар Бурхан түүнийг Өөрийнхөө Хүү гэсэн шаардлагад нийцэхгүй хэмээн үл хүлээн зөвшөөрөх [үгүйсгэх] байх байсан; гэхдээ тэр түүнийг үхлээс амилуулсанаар түүнийг нийтэд Чи бол Миний Хүү хэмээн хэлж таниулж, энэ өдөр Би чамайг ийнхүү тунхаглаж байна гэсэн. (Charles Hodge, Ph.D., A Commentary on Romans, The Banner of Truth Trust, 1997 хувилбар, 20-21 хуудас; Ром 1:4 тэмдэглэл).

Иймээс Христ бол Бурханы Хүү гэсэн баталгаа нь Түүний амилалтаар өгөдсөн бөгөөд Түүний сургаалуудаас гадна бүгдээр батлагдсан.

Др Вилбур М.Смифт амилсан Христийн баталгааг ийнхүү хэлсэн,

… Христийн бүх л хэлж ярьж байгаа зүйл нь үнэнд түшиглэсэн байдаг. [Тэрээр] булшнаасаа амилан гарсанаас хойш [Тэр тэгэх болно хэмээн зөгнөсөн] энэ зөгнөл биелэлээ олсон бөгөөд бидний Эзэний хэлсэн бүх зүйл гарцаагүй биелэх болно гэж би үргэлж санагдах болсон... Бидний Эзэн Түүнд итгэсэн бүхэн мөнхийн амьтай болох болно, Түүнд итгэхээс татгалзсан хэн ч гэсэн үүрд мөнхийн шийтгэлд орох болно хэмээн хэлэх үедээ үнэнийг ярьж байсан... Бид хэзээ ч Амилсан Христийг ойлгож чадахгүй бөгөөд Түүний амнаас гарах аливаа үгс үнэн гэдэгт эргэлзэх хэрэггүй (Smith, Therefore Stand, адил., 418-419 хуудас).

Есүс дагалдагч нартаа ийнхүү хэлсэн,

“-Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав” (Лук 18:31-33).

Есүсийн Лук 18:31-33-д зөгнөсөн зүйл чухамдаа үг бүрчлэн биелсэн. Тэр шоглуулж, зодуулж, нулимуулж, ташуурдуулж, Загалмайд цовдлогдсон. Өөрийнхөө талаарх Есүсийн зөгнөлийн бүрэн биелэлт нь Түүний хэлсэн аливаа үгс нь үнэн гэдгийн баталгаа болдог. Тэр бол

“....үхэгсдээс амилснаар хүч чадалт Бурханы Хүү гэж тунхагдагдсан бидний Эзэн Есүс Христ юм.” (Ром 1:4),

“Үхсэн тэр дахи амьд байна.” Үүнийг дуулцгаая!

Үхсэн тэр дахин амьд байна,
Үхсэн тэр дахин амьд байна;
Хүч нь нурсан, жихүүдэс хүрэм үхэл,
Үхсэн тэр дахин амьд байна!

Тэр үхлээс амилах болно хэмээн хэлснээрээ яг амилсан бөгөөд Тэр дараах үгийг хэлэхдээ ч гэсэн үнэнийг хэлсэн гэдэгт бид итгэлтэй байж болно,

“Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй. ” (Матай 18:3)

.

Эдгээр үгс нь амилсан Бурханы Хүүгийн амнаас гарсан үг учраас бид үүнд маш нухацтай хандах хэрэгтэй. Та нар өөрчлөгдсөн үү? Та нар өөрийгөө өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байна уу? Бурханы Хүү та нарт хэрвээ өөрчлөгдөөгүй бол “тэнгэрийн хаанчлалд орж” чадахгүй гэдгийг хэлж байна. Өө, та нар өөрийнхөө өөрчлөлтийн талаар хичнээн нухацтай бодох хэрэгтэй юм бэ! Өөрсдийгөө өөрчлөгдсөн гэдгийг хичнээн болгоомжтойгоор нягтлах хэрэгтэй юм бэ!

Амилсан Бурханы Хүү мөн ийнхүү хэлсэн,

“Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.” (Иохан 14:6).

Түүний хэлсэн үгийг хэр нухацтай сонсох хэрэгтэй вэ! Түүн рүү очоод аврагдахын төлөө хичнээн их хүсэлтэй байх хэрэгтэй вэ! Мөн өөрсдийн оюун бодлоо бүх л мухар сүсэг, хуурамч шашны үзэл санаанд тавихдаа, зөвхөн Есүст түшиглэхдээ хичнээн болгоомжлох хэрэгтэй вэ – Тэр “Надаар дамжихгүйгээр Эцэгт хүрэх нэг ч хүн байхгүй” хэмээн хэлсэн.

Мөн амилсан Бурханы Хүү ийнхүү хэлсэн,

“Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй.” (Иохан 6:37).

Өө, та нар Түүн рүү “орохын тулд” хичнээн хичээх хэрэгтэй вэ! (Лук 13:24). Есүс рүү очихдоо хичнээн болгоомжтой, бодолтойгоор очих хэрэгтэй вэ. Түүний хэлсэн үгийг санаарай,

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.” (Матай 11:28).

Амилсан Бурханы Хүүг сонсоосой хэмээн бид залбирч байна. Та нар шууд Түүн рүү очоод Загалмай дээр урсгасан Цусаар нь гэм нүглээсээ угаагдахын төлөө – Түүний амилсан амиар аврагдахын төлөө бид залбирч байна. Түүний хэлсэнд итгэгтүн! Та нарт хийгээрэй хэмээн Түүний хэлсэн даруйд шууд Түүн рүү ирээд аврагдаарай – Тэр бол

“....үхэгсдээс амилснаар хүч чадалт Бурханы Хүү гэж тунхагдагдсан бидний Эзэн Есүс Христ юм.” (Ром 1:4),

Үхсэн тэр дахин амьд байна,
Үхсэн тэр дахин амьд байна;
Хүч нь нурсан, жихүүдэс хүрэм үхэл,
Үхсэн тэр дахин амьд байна!


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Ноа Сонг эшлэлээс уншина: Лук 18:31-34.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Есүст чи нэг л - гологдоход Мөндөр!” (John Bakewell, 1721-1819).


үндэс

БУРХАНЫ ХҮҮ ХРИСТИЙН БАТАЛГАА

THE PROOF OF CHRIST’S SONSHIP!

Доктор Р.Л Химерс Жр

“нь Түүний Хүүгийн тухай юм. Тэрээр махбодын хувьд Давидын удмаас төрсөн, Ариун Сүнсний хувьд үхэгсдээс амилснаар хүч чадалт Бурханы Хүү гэж тунхагдагдсан бидний Эзэн Есүс Христ юм.”
(Ром 1:3-4).

I.   Нэгдүгээрт, Есүс хэрхэн Бурханы Хүү хэмээн тунхаглагдсан бэ,
I Хаад 17:17-24; II Хаад 4:32-37; Матай 12:39-40; 26:63-66; 27:43.

II.  Хоёрдугаарт, Есүс яагаад Бурханы Хүү хэмээн тунхаглагдсан бэ,
Лук 18:31-33; Матай 18:3; Иохан 14:6; 6:37; Лук 13:24;
Матай 11:28.