Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ИУДАСЫН ХУДАЛ ГЭМШИЛTHE FALSE REPENTANCE OF JUDAS Доктор Р.Л Химерс Жр Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles “Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж, гучин мөнгөн зоосоо ахлах тахилч нар болоод ахлагчдад буцаан өгч, -Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд -Энэ бидэнд хамаагүй, өөрөө мэд гэв. Иудас мөнгөн зооснуудыг ариун газарт чулуудаад, явж, өөрийгөө дүүжилжээ” (Матай 27:3-5). |
Есүс Гетсемен цэцэрлэгт баригдсаны дараа, Тэр тэргүүн тахилч болон Санхедрины өмнө хүргэгдсэний дараа, хуурамч гэрчүүд Түүний эсрэг гэрчилсэний дараа, Тэрээр нүүр лүүгээ цохиулж, элэглэн шоолуулсаны дараа, Петр Түүнийг үгүйсгэсний дараа Матай 27 дугаар бүлэг эрт үүрээр эхэлж байгаа тухай гардаг.
“Өглөө эрт ахлагч тахилч нар болон олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөөд, Түүнийг хүлж, авч яваад захирагч Пилатад тушаав.” (Матай 27:1-2).
Тэд Есүсийг тэргүүн тахилчын ордоноор дагуулан явсан. Иудас энд ирсэн бөгөөд Есүсийн ойрхон зогсож байсан. Гэсэн ч Иудас Есүс рүү хандаад өршөөл хайн гуйгаагүй. Хэдий эрт үүрээр ч гэсэн тэр Есүс рүү эргэн уучлал ирсэн бол аврагдаж болох л байсан. Есүсийн хажууд загалмай дээр байсан дээрэмчин яг үхэхийнхээ өмнө аврагдсан. Яагаад Иудас өршөөл авахын тулд Есүс рүү хандахын оронд тэргүүн тахилч руу эргэсэн бэ? Миний бодлоор энд хоёр шалтгаан байна.
I. Нэгдүгээрт, Иудас аль эрт үл уучлагдах нүгэлд орсон байсан.
Есүс ийнхүү хэлсэн,
“Тиймээс Би та нарт хэлье. Хүмүүсийн аливаа нүгэл хийгээд доромжлол нь уучлагдана. Харин Сүнсний эсрэг доромжлол уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдах болно. Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч энэ үед ч, ирэх үед ч уучлагдахгүй.” (Матай 12:31-32).
Др Жон Р.Райс Иудас “үл уучлагдах гэмд унасан” санагдаж байсан, тиймээс л тэр аль эрт буруутгалд орсон байсан хэмээн хэлсэн. Др Жон Р.Райс цааш нь,
Үл уучлагдах гэм нүгэл бол Христийг маш тодорхойгоор эцсийн байдлаар бүрэн үгүйсгэж – Ариун Сүнсийг үүрд мөнхөд гомдоон өөрөөсөө зайлуулахыг хэлдэг. Ингэснээр [Ариун Сүнс] цаашид авралын төлөөх хүсэл зоригийг нь өсгөх, гэм нүглийн буруутгалд авчирах, зүрх сэтгэлд нь орших боломжгүй болдог.... Хэн нэгэн [үл уучлагдах гэм нүгэлд унахад] Ариун Сүнс түүнээс холдосноор ямар ч мэдрэмжгүй нэгэн болдог. Бурхан руу эргэх бүхий л жинхэнэ хандлага гарцаагүй зүрхэнд ажиллаж буй Ариун Сүнсний улмаас шалтгаалдаг. Хэрвээ [Ариун Сүнс] Өөрийгөө татаж авбал гэмт хүнд нүглийг нь ойлгуулж аврах өөр агент Бурханд байхгүй болдог. (John R. Rice, D.D., A Verse-by-Verse Commentary on the Gospel According to Matthew, Sword of the Lord Publishers, 1980 хувилбар, хуудас. 183; Матай 12:31-32 тайлбар).
Др Райсын “Хэрвээ чи хэтэрхий удааширвал” гэдэг дуунд Иудасын тухай өгүүлдэг!
Чи одоо болтол Аврагчийг эсэргүүцэн удааширан хүлээсээр байна,
Тэр байнга анхааруулан тэвчсээр, найрсагаар хүссээр байна,
Ийм маягаар чи хориглосон жимс идэж, Сатаны амлалт итгэж байна,
Ийм маягаар зүрх чинь хатуурч, гэм оюун бодлыг чинь сохолсон.
Тэгээд шүүлт ирэхэд хичнээн гунигтай, чи орилсон ч өршөөл үгүй.
Ариун Сүнсийг явах хүртэл чи удаашран хойрогшсон;
Авралгүй чамайг үхэл олоход ямар их харааж, гашуудах вэ,
Чи удаашран хойрогшиж, дэндүү удаан хүлээлгэсэн!
(“Хэрвээ чи хэтэрхий удааширвал” Dr. John R. Rice, 1895-1980).
Иудас “Ариун Сүнсийг явах хүртэл чи удааширсан.” Тэр үл уучлагдах нүгэлд унасан. Тэр өглөө тэр Есүс рүү эргээгүй. Түүний хувьд аврал гэдэг нь дэндүү оройтсон зүйл болсон. Дэндүү оройтсон! Дэндүү оройтсон! Үүрд мөнхөд дэндүү оройтсон!
Тэнд Эзэнийг эсэргүүцсэнээр нэгэн шугам зурагддаг
Түүний Сүнсний дуудлагыг сонсож чадахгүй тийм зураас;
Чи зөвхөн өөрт тааламжит зовлонгийн урхи руу яаардаг
Чи төлөөсийг нь тооцоолсон уу, төлөөсийг нь тооцоолсон уу?
Хэрвээ чиний сүнс алдагдах болбол чи төлөөсийг нь тооцоолсон уу?
Хэдий чи өөрийнхөө төлөө бүх дэлхийг оллоо ч гэсэн
Одоо ч чи энэ шугам дээгүүр алхаж байж магадгүй
Чи төлөөсийг нь тооцоолсон уу, төлөөсийг нь тооцоолсон уу?
(“Чи төлөөсийг нь тооцоолсон уу?” A. J. Hodge, 1923).
Ариун Сүнс та нарыг үүрд мөнхөд орхих хүртэл бүү удаашир хэмээн би та нараас гуйж байна! Тэр та нарын гэмийг илчилэх үед - Христ рүү ирээрэй. Магадгүй чамд өөр нэг боломж хэзэз ч ирэхгүй байж болно! Энэ бүхэн үүрд мөнхөд дэндүү оройтхоос өмнө Христ рүү ирээрэй хэмээн би та нараас гуйж байна!
II. Хоёрдугаарт, Иудасын “гэмшил” бол ердөө л “энэ дэлхийн харуусал” байсан.
Үг ийнхүү хэлдэг,
“Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж...” (Матай 27:3).
Энд байгаа “харуусаж” гэдэг үг нь Грек хэлний “metamelomai” хэмээх “халаглах” (Strong), “уй гашуу мэдрэх” (George Ricker Berry) гэсэн үгнээс орчуулагдсан. Гэхдээ “metamelomai” аврал өөд хөтөлдөггүй. Энэ бол Ариун Сүнсээр ирдэг гэмийн буруутгал бус, харин ердөө л нэг харуусал юм. Энэ бол зүгээр л гэм хийж байгаад баригдсандаа харамссан зүйл. Ийм төрлийн харамсал, гуниг нь ердөө л дарамт, өөрийгөө голох байдал, найдвар алдах зүйл рүү хөтөлдөг. Элч Паул ийнхүү хэлсэн,
“Бурханы хүслийн дагуух гашуудал нь үл харамсах гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж. Харин ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог.” (II Коринт 7:10).
Бурханлаг гашуудал Христ доторх аврал өөд хөтлөх жинхэнэ гэмшилд хүргэдэг. Энэ II Коринт 7:10- д гарч байгаа “гэмшил” гэдэг үг нь Матай 27:3-д гарч байгаа “Иудасын харамсал” гэсэн үгнээс ялгаатайгаар орчуулагддаг. II Коринт 7:10-д гарч байгаа Грек үгийн хэлбэр нь “metanoia” – энэ нь “оюун бодлоо өөрчлөх” (Vine) гэсэн утгатай. Миний Хятад пастор Др Тимоти Лин (1911-2009) еврей болон грек хэл судлаач байсан. Др Лин “Энэ нь шинэ ‘nous,’ шинэ оюун бодол” гэсэн утгатай гэж хэлсэн. Энэ бол зөвхөн Бурхан хийж чадах хүний зүрх сэтгэл хийгээд оюун бодол дахь бүрэн өөрчлөлт юм. Др Жорж Рикер Берри (1865-1945) хэлэхдээ “metanoia” гэдэг бол “[энгийн metamelomai гэдгээс илүү] алдартай бүрэн гэмшлийн төлөөх энгийн илэрхийлэл болсон үг.” (Greek-English New Testament Lexicon). Пуритан зохиолч Ричард Бакер (1615-1691) үүнийг “өөрчлөлтийн нөлөөлөл” хэмээн нэрлэсэн – Бурхан болон гэм нүглийн талаарх оюун бодлын өөрчлөлт, юуг хайрладаг болон юуг үзэн ядах талаарх өөрчлөлт.
“Бурханы хүслийн дагуух гашуудал нь үл харамсах гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж. Харин ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог.” (II Коринт 7:10).
Бурханлаг гашуудал Ариун Сүнсээр ирдэг. Тэгээд Сүнс оюун ухааныг шинэчлэн гэмшлийг буй болгож Христ доторх аврал руу дагуулдаг.
Иудас ердөө л уйтгар гунигт автан хуурамч гэмшилд орсон. “Тэр Түүний яллагдсаныг хараад [тэр] харуусаж.” Кинг Жемс Библи үүнийг маш ойлгомжтой илэрхийлсэн. Тэр “өөртөө харууссан.” Бурхан үүнийг буй болгоогүй. Энэ бол тэрчигээрээ хүний харуусал байсан. Энэ бол “гэмшлийг төрүүлдэг бурханлаг харуусал” байгаагүй. Энэ оюун бодлын жинхэнэ өөрчлөлтийг авчирдаг “бурханлаг харуусал” байгаагүй. Энэ бол ердөө л өөртөө харууссан харуусал байсан! Зөвхөн “ертөнцийн гашуудал нь үхлийг [бий болгодог.]” Тиймээс Иудас “явж, өөрийгөө дүүжилжээ.” (Матай 27:5).
Кайн бол Иудасын төрлийн (эсвэл жишээ)нэгэн байсан. Христ Иудасыг “мөхлийн хүү” (Иохан 17:12) хэмээн нэрлэсэн. Иудас бол хүнлэг талаасаа бодвол Христийн үхэлд хариуцлага үүрэх ёстой нэгэн. “Кайн өөрийн дүү Абелын эсрэг босч, түүнийг алсан.” (Эхлэл 4:8). Скотфилдэд Кайны талаар “Кайн бол... гэмийн аливаа эдлэх зохистой ухамсар, эсвэл эвлэрүүлэгдэх шаардлагаасаа болж шаналж буй... энэ дэлхий дээрх өрөвдөлтэй нэгэн хүний төлөөлөл.” (The Scofield Study Bible; Эхлэл 4:1 тайлбар). Кайнд хэзээ ч “бурханлаг гашуудал” байгаагүй. Кайн хэзээ ч “авралд хүргэх гэмшил”-д орж байгаагүй. Тэр ердөө л өөртөө гашуудан харамссан. Кайн ийнхүү хэлсэн, “Миний шийтгэл эдэлж буйгаас маань хамаагүй их байна.” (Эхлэл 4:13). Хувь заяандаа гомдох гомдол! Эдгээр нь түүний бүх л мэдэрсэн зүйлс. Тэр зөвхөн “дэлхийн харууслыг л” мэдэрсэн. Энэ бол авралд хүргэх гашуудлын хажууд юу ч биш. Энэ зөвхөн хувь заяандаа гомдох гомдол, цаашлаад өөр бусад муу зүйлс рүү хөтөлдөг. Энэ нь Кайныг ямар ч авралгүй байдалд үлдээсэн. Та нарын зарим нь өөрийгөө гэм нүглийн буруутгалд байна хэмээн бодож байна, гэхдээ та тийм биш. Та нар зөвхөн Кайн шиг өөртөө харамсах харамсалд байгаа юм. Өөртөө харамсах харуусал гэдэг бол гэм нүглийн буруутгалд орсон гэсэн үг биш! Энэ бол “ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог.” гэдэг зүйл юм.
Есау бол Иудасын төрлийн (эсвэл жишээ)бас өөр нэгэн байсан. Иудас Христээс урваад гучин мөнгөн зоос авсантай адил Есау бол өөрийнхөө ууган байх эрхийг аяга шөлөөр худалдсан нэгэн. Скотфилд тайлбарт “Есау бол дэлхий дээрх өрөвдөлтэй хүний төлөөлдөг.” (Эхлэл 25:25 адил). Есау ивээлээ алдсанаа мэдээд “бархиран уйлж, эцэгтээ -Эцэг минь, намайг ерөөн адислаач! Намайг ч бас тэгээч!” (Эхлэл 27:34) гэсэн. Есау бас л Иудас, Кайн нар шиг “дэлхийн уй гашууд” автсан. Тэр хэзээ ч авралд хүргэх бурханлаг гашуудалд” ороогүй. Тэр Иудастай л адилхан өөртөө харамсан гашуудсан. Мөн Иудастай адил Есау ийнхүү хэлсэн, “би дүү Иаковаа ална" (Эхлэл 27:41). Еврей номонд, “хоолны төлөө ууган хүүгийн эрхээ худалдсан Есав шиг сүсэггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил. Тэр дараа нь ерөөлийг өвлөхийг хүссэн боловч гологдсон билээ. Учир нь тэр нулимс унаган ерөөлийг хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зайг олоогүй гэдгийг та нар мэднэ.” (Еврей 12:16-17). Тэр “хэдийгээр үнэхээр нулимс унаган эрэн хайсан ч гэмшлийг” жинхэнээр хэзээ ч олж чадаагүй. Тиймээ, Есау нулимс асгаруулан уйлж байсан. Гэхдээ эдгээр нь гэм нүглийн буруутгалаар ирсэн нулимс байгаагүй. Тэдгээр нь ердөө л өөртөө харамсах харууслын нулимс байсан. Хэрвээ хүмүүс иймэрхүү байдлаар өөртөө харамсавал гэмийн буруутгалд ерөөсөө ирэхгүй юм. Та нарт зевхөн “ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог.” гэсэн зүйлс тохиох болно. Тийм болохоор та нар хэзээ ч аврал олж чадахгүй!
Та нар Кайн, Есау, Иудас шиг биш гэдэгт би найдаж байна. Та нар гүн гүнзгий гэм нүглийн буруутгалд ирнэ гэдэгт би итгэж байна. Та нар Кайн шиг “гэмийн аливаа эдлэх зохистой ухамсар, эсвэл эвлэрүүлэгдэх шаардлагаасаа болж шаналж буй... энэ дэлхий дээрх өрөвдөлтэй нэгэн хүний төлөөлөл.” биш байгаасаа гэж би найдаж байна. Та нар Есау шиг мөхлийн хүүхэд бүү байгаасай хэмээн би найдаж байна. Та нар өөрийнхөө амин сүнсийг энэ дэлхийн зүйлсийн төлөө бүү худалдаасай хэмээн би найдаж байна. Та нар Иудас шиг хэдхэн мөнгөн зоосоор Христээс урвасан тийм нэгэн бүү байгаасай хэмээн би найдаж байна!
Дэлхийгээс гараарай. Дэлхийн хуурмаг эрдэнэс хийгээд түүн доторх гэм нүглээс зугтаарай. Гэм нүглээс зугтаад Христ рүү ирээрэй. Бурханы Сүнс та нарыг дуудах үед та нарын зүрх сэтгэл өөрсдийнхөө гэм нүглийн төлөөх хүнд ачаа дарамтаас шаналж, Есүс рүү ирээд Түүний Цусаар бүхий л гэм нүглээ угаалган цэвэр ариун болоорой! Энэ бүхэн үүрд мөнхөд оройтхоос өмнө яг одоо Есүс рүү ирээрэй!
Тэгээд шүүлт ирэхэд хичнээн гунигтай, чи орилсон ч өршөөл үгүй.
Ариун Сүнсийг явах хүртэл чи удаашран хойрогшсон;
Авралгүй чамайг үхэл олоход ямар их харааж, гашуудах вэ,
Чи удаашран хойрогшиж, дэндүү удаан хүлээлгэсэн!
(“Хэрвээ чи хэтэрхий удааширвал” Dr. John R. Rice, 1895-1980).
Нэгэн залуу манай хүндэт Др Каганд нэг удаа ийнхүү хэлсэн, “Ийм үедээ би хэзээ ч Христ итгэгч болохгүй байх байсан.” Тэр үнэхээр зөв хэлсэн! Та нар гэм нүглийн буруутгалд ирэхгүй бол та нарын бүхий л сурч судалж байгаа болон залбирч байгаа зүйлс ямарч нэмэргүй. Зөвхөн үүний дараа л та нар Есүс рүү эргэх болно. Нэгэн эмэгтэй ийнхүү хэлсэн, “Би өөрийгөө тэр чигээрээ нь үзэн ядаж эхэлсэн.” Энэ бол “гэмшилд ирүүлж, авралд хүргэх бурханлаг гашуудал” юм. Өөрийн нүгэлт зүрхээ “үзэн ядаж” буйгаа мэдэрсэний дараагаас энэ эмэгтэй Христ руу хөтлөгдөн өөрчлөгдөх болсон. Бурханы Сүнс та нарыг “ам болгон таглагдаж, ... Бурханы өмнө буруутгагдах” (Ром 3:19) тэрхүү өөрийгөө “үзэн ядах байдал руу” оруулах болтугай. Бурханы Сүнс та нарыг Өөрийнхөө цусны эвлэрүүллээр гэмээс чинь авралд хүргэхээр Есүс рүү хөтлөх болтугай. Амен.
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Ноа Сонг ишлэл уншина: Матай 27:3-5.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Хэрвээ чи хэтэрхий удааширвал” Dr. John R. Rice, 1895-1980).
үндэс ИУДАСЫН ХУДАЛ ГЭМШИЛ THE FALSE REPENTANCE OF JUDAS Доктор Р.Л Химерс Жр “Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж, гучин мөнгөн зоосоо ахлах тахилч нар болоод ахлагчдад буцаан өгч, -Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд -Энэ бидэнд хамаагүй, өөрөө мэд гэв. Иудас мөнгөн зооснуудыг ариун газарт чулуудаад, явж, өөрийгөө дүүжилжээ” (Матай 27:3-5). (Матай 27:1-2) I. Нэгдүгээрт, Иудас аль эрт үл уучлагдах нүгэлд орсон байсан, Матай 12:31-32. II. Хоёрдугаарт, Иудасын “гэмшил” бол ердөө л “энэ дэлхийн харуусал” байсан, II Коринт 7:10; Матай 27:5; Иохан 17:12; Эхлэл 4:8, 13; Эхлэл 27:34, 41; Еврей 12:16-17; Ром 3:19. |