Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ТАШУУРДАЛТ, ДОРОМЖЛОЛ, НУЛИМАЛТ

THE SCOURGING, SHAME AND SPITTING
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.
Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 26, 2017

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.” (Исаиа 50:6).


Бид етиопын тайган амбан шиг “Энэ эш үзүүлэгч хэний тухай яриад байна вэ? Өөрийнхөө тухай ярьж байна уу, аль эсвэл өөр хэн нэгний тухай ярьж байна уу?” (Үйлс 8:34) хэмээн асууж магад. Исаиа 53 дугаар бүлэгт Эзэн Есүс Христийн талаар ярьж байгаа гэдэгт би эргэлзэх шаардлага байхгүй. Энэ эшлэл бол Есүс шавь нартайгаа Иерусалим руу явж байхдаа тэдэнд хэлж байсан эшлэл бол гарцаагүй мөн юм.

“Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд -Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав.” (Лук 18:31-33).

Харь үндэстэн Түүнийг доромжлон элэглэж, нулимж, ташуурдсаны дараа алах болно хэмээн Есүс шавь нартаа хэлсэн. Тэгээд Тэр энэ бүгд “эш үзүүлэгч нараар” бичүүлсэний дагуу болно гэсэн. Тиймээс өнөөдрийн бидний үзэх үг бол Түүний хэлсэн эдгээр үгсийн нэг хэсэг нь юм,

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.” (Исаиа 50:6).

Та нар энэ эш үзүүллэг хэрхэн үг бүрчлэн биелсэнийг хараарай. Ромын засаг дарга Понти Пилат Түүнд ял оноосон. Тэгээд Ром цэргүүд,

“...үүргэнээр титэм сүлжээд Түүний дээр тавиад, Иудейчүүдийн Хаан, мэнд хүргэе гэж тохуурхаж байв. Тэд Түүний толгойг хулсаар цохилж, Түүний өөдөөс нулимж...” (Марк 15:17-19).

Тиймээс би эдгээр эш үзүүллэгийн үгсийг нэг бүрчлэн биелүүлсэн нэгэн бол бидний Аврагч, Назарын Есүс юм гэдгийг ойлгосон,

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.” (Исаиа 50:6).

Жозеф Хартын дүрслэлийг бүгдээрээ үзье,

Есүс хичнээн тэвчээртэй байгааг хараарай,
   Энэ аймшигт газар доромжлогдож буйг!
Нүгэлтнүүд Хүчирхэг мутрыг нь хүлсэн,
   Тэгээд Бүтээгчийн нүүр лүү нулимцгаасан.

Өргөст титэм Түүний чамархайг зүсэн ороход,
   Бүхий л хэсгээс нь цус садран урссан;
Ар нуруу руу нь хүнд ташуураар ороолгосон,
   Гэвч хурц ташуур Түүний зүрх сэтгэлийг урсан.
(“Түүний Зовлон” Joseph Hart, 1712-1768; Пастор засварласан.).

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.” (Исаиа 50:6).

Энэ орой би та нар дээр шаналан зовж буй Аврагчийг танилцуулах гэж байна. Би Пилат шиг “Энэ хүнийг хар.” хэмээн хэлж байна. Зүрх сэтгэлээ эргүүлээд зовж шаналж буй Түүнийг хараарай. Түүний хэн болохыг, Түүний үлдээсэн үлгэр жишээг, мөнхийн галаас хорон муу гэмтэнүүдийг аврахаар Тэр юу хийснийг хараарай.

I. Нэгдүгээрт, Хүн болсон Бурханыг хараарай.

Бурхан энэ дэлхийн хүмүүсийн дунд амьдрахаар хүн биеийг олоод ирсэн. Тэр Исаиа 50:2-т “Би ирсэн” хэмээн хэлдэг. Бурханы Хүү Тэнгэрээс газар дэлхийд амьдрахаар бууж “ирсэн.”

“Үг нь Бурхан байсан... Үг нь махан бие болж бидний дунд оршин, (бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгийн цорын ганц Хүүгийн алдар) бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байсан юм.” (Иохан 1:1, 14).

“Махан биеэр илчлэгдсэн Бурхан” (I Тимот 3:16).

Эртний Христэд итгэгчид Есүсийг “Бурханы Бурхан, гэрлийн гэрэл, үнэн Бурханы үнэн Бурхан, бүтээгдээгүй эцэгтэй” хэмээн ярьдаг байсан нь зөв байж.

Үүний талаар бодоорой, тэгээд энэ бол хүмүүсийн санаанд ерөөсөө орж байгаагүй үнэхээр гайхалтай онол гэдгийг та нар ойлгох болно. Спержеон ийнхүү хэлсэн,

Энэ нь бүрэн сайн биелэлээ олоогүй ч бүхнийг дүүргэж байдаг, байсан, байгаа, цаашид ирэх, Төгс хүчит, бүхнийг мэдэгч, хаа сайгүй оршигч, үнэндээ бидний энэ муухан шороон биед өөрийгөө халхавчлан дорд болгосон эцэс төгсгөлгүй Бурхан гэдэг нь үнэхээр ер бусын зүйл байх болно. Тэр бүх зүйлсийг бүтээсэн хэдий ч өөрийгөө махан биеийн бүтээлд орохыг зөвшөөрсөн... Бидний Эзэн хүн болсон нь ямар нэг хий хоосон зүйл биш... зөвхөн хүний төрхөөр харагдах зүйл байгаагүй: “Үг нь махан бие болж бидний дунд оршин” гэсэн бүхий л эргэлзээнээс ч гүн гүнзий юм. “Надад гараа хүргээд үз.” хэмээн Тэр хэлээд, “Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм” гэсэн. (C. H. Spurgeon, “The Great Mystery of Godliness,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1979 дахин хэвлэлт, 28 бүлэг, хуудас 698).

Есүс бол гурвалтай нэгдэл бүхий холбоосоор хүний биед буй Бурхан юм. Тэр бол Үг нь махан бие болсон, Ариун Гурвалын хоёр дахь хүн, хүн болсон Бурхан юм!

Энэ нь өнөөдрийн үг нь хүний ухаанаар тайлбарлашгүй гэдгийг харуулдаг! Энд Өөрийгөө дорд болгон тарчлан зовохыг зөвшөөрсөн хүний биед орсон Бурханы тухай өгүүлж байгаа! Энэ бол хүний оюун бодлоос чанагш, хүмүүн биеийг олсон Бурхан л хэлж чадах зүйл,

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.” (Исаиа 50:6).

Энэ бол дэлхийг, түүнд оршигч бүгдтэй нь бүтээсэн Бүтээгч Өөрийнхөө нуруу руу ташуурдуулж, сахлаасаа зулгаалгахыг гэмт хүмүүст зөвшөөрч байгаа тухай юм! Энд бидний Бурхан өчүүхэн дорд нүгэлт хүмүүсээр Өөрийнхөө ариун нүүр лүү нулимахыг зөвшөөрсөн тухай байна!

Есүс хичнээн тэвчээртэй байгааг хараарай,
   Энэ аймшигт газар доромжлогдож буйг!
Нүгэлтнүүд Хүчирхэг мутрыг нь хүлсэн,
   Тэгээд Бүтээгчийн нүүр лүү нулимцгаасан.
(“Түүний Зовлон” Joseph Hart).

II. Хоёрдугаарт, бидний үлгэр жишээ Түүнийг хараарай.

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.” (Исаиа 50:6).

Бурханы үйлчлэгч адил Есүс гэмтнүүдэд Өөрийнхөө нурууг ташуурдах, сахлыг нь зулгаах, нүүр лүүгээ нулимуулах зэргийг зөвшөөрсөн. Тэр газрыг хуваан Корагийн гэрийг унагасан шиг, эсвэл Елиа галаар бүхнийг шатаасан шиг тэдэнд хандаж чадах л байсан. Гэсэн ч Тэр “тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй.” (Исаиа 53:7).

“Учир нь та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. Тэр нүгэл үйлдээгүй, Түүний аманд ямар ч заль мэх олдоогүй. Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа.” (I Петр 2:21-23).

Магад бид өөрийн амьдрал болон мөнгөө Бурханд өргөхийг хүсч болно, гэхдээ бид дайралт, гүтгэлэгт өртөх үедээ дургүйцэх адил зүйлийг мэдэрдэг. Гэтэл Есүс Өөрийгөө хамгаалахгүйгээр хамгийн адгийн гэмтнүүдээр элэглэн шоолуулж, зальт этгээд хэмээн тэднээр доромжлуулах явдалыг сайн дураараа хийсэн. Найз нөхөд, хамаатан садангууд маань биднийг хоёр нүүртэн хэмээн доромжилж, Христ итгэгчээр амьдарсны маань төлөө хорон муу зүйлийг ярих үед бид ямар хариу баридаг вэ? Есүс цовдлогдохоосоо өмнөхөн хуурамч гэрчүүдээр яллагдах үедээ юу ч хэлэлгүй (Матай 26:63) “амар тайван байдлаа хадгалсаныг” бид санах хэрэгтэй. Пилат Түүнд “Тэд Таны эсрэг хичнээн олон зүйл гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу?” хэмээн хэлэхэд Есүс “түүнд нэг ч үг хэлсэнгүйд захирагч ихэд гайхжээ.” (Матай 27:13-14) гэсэн.

Бид “Христийн Сүүлчийн Сорилт” хэмээх гутаан доромжилсон киноны эсрэг жагсаал хийн Есүсийг өмгөөлж байхдаа энэ нь хичнээн хэцүү болохыг сурч мэдсэн. Хуурамч гэрчүүд гарч ирээд намайг Еврей үндэстний эсрэг тэрс үзэлтэн хэмээн буруутгасан. Энэ бол тэр чигээрээ худал байсан. Би еврей хүмүүс болон Израйль улсад бүх зүрх сэтгэл, оюун ухаанаараа хайртай бөгөөд үргэлж тийм л байдаг. Гэвч нэг насны минь анд Есүсийг өмгөөлсний төлөө миний эсрэг зогсох үед чимээгүйгээр эдгээр буруутгалд зовж шаналхыг би сурсан. Хорин жилийн турш би өөрийгөө өмгөөлөн маш цөөхөн зүйл хэлсэн. Зөвхөн сүүлийн үед л эдгээр хуурамч буруутгагч нарын эсрэг манай чуулганы гэрчүүдийг хамгаалах зорилгоор би тодорхой байр сууриа илэрхийлэх болсон. Есүс ийнхүү хэлсэн,

“Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хавчин, доромжилж, нэрийг чинь хорон муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ! Тэр өдөр баярла, баясан цовхч. Юу гэвэл тэнгэр дэх та нарын шагнал агуу билээ. Учир нь тэдний эцэг өвгөд эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.” (Лук 6:22-23).

Аврагчийн маань эдгээр үгс хэцүү бэрх цагт надад агуу тайвширал болдог. Энэ дэлхий биднийг Есүсийн нэрийн төлөө буруутгах үед бид маш хурднаар өөрсдийгөө хамгаалах хэрэггүй гэж боддог. “Христийн Сүүлчийн Сорилт” киноны эсрэг жагсаалын үеэр нэгэн хүн яг миний нүүр лүү нулимсан. Би тэнд мэдээний камерын өмнө нүүрэндээ нулимуулсан шүлс нь урссан байдалтайгаар гарсан. Есүс “доромжлол, нулималтаас нүүрээ” нуугаагүй байдлаас нь би өшөө авах талаар сураагүй. Би хожим нь ч гэсэн энэ хүнд хамгийн сайнаар хандахаар хичээсэн. Үнэхээр өрөвдөлтэй хүн! Хожим нь тэр бусдад хорлогдон үхсэн. Түүний төлөө болон гэр бүлийнх нь төлөө миний урсгасан нулимс болон уй гашууг Бурхан мэднэ.

Өнөөдрийн үгийн талаарх номлолдоо Спиржеон ийнхүү хэлсэн, “Хэдий хүмүүс та нарыг үзэн ядаж, эсэргүүцэн доромжилж байсан ч үүнийг үүрд мөнхийн алдарт хүрэх арга хэмээн үзэж та нар өөрийгөө дорд, бүр дорд болгох ёстой.” (“The Shame and Spitting,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1972 дахин хэвлэлт, 25 бүлэг, хуудас. 431).

Эдгээр ёрын муу өдрүүдэд хүмүүс биднийг Есүсийн дагалдагч байсны төлөө доромжилж, элэглэн шоолох үед Есүсийн үзүүлсэн үлгэр жишээг хүн бүр санацгаая. Спержеон ийнхүү хэлсэн,

Та нар тэр чигээрээ өвчтэй зовлонтой байна уу...? “Цохигчдод нуруугаа өгсөн” Есүс тэдний талаар бүхнийг мэддэг. Та нар гүжир гүтгэлэгээс... зовж байна уу? “Тэр доромжлол, нулималтаас нүүрээ халхлаагүй.” Та нар бусдаар шоолуулж... байсан уу? Бурханлаг байдлынхаа төлөө ичгүүр сонжуургүйгээр элэглэн шоолуулж байсан уу? Тэд амнаасаа хичнээн муухай ариун бус үгсийг та нар луу чулуудсаныг та нар мэдэж байгаачлан Есүс ч гэсэн та нарыг өрөвдөн ойлгож байгаа. Та нарын зүрх сэтгэлийг шархлуулсан хүчтэй өвдөлт бүрийг та нарын Эзэн өөртөө үүрсэн... (Спержеон адил.).

Есүс хичнээн тэвчээртэй байгааг хараарай,
   Энэ аймшигт газар доромжлогдож буйг!
Нүгэлтнүүд Хүчирхэг мутрыг нь хүлсэн,
   Тэгээд Бүтээгчийн нүүр лүү нулимцгаасан.

III. Гуравдугаарт, гэмтнүүдийн оронд зогссон Түүнийг хараарай.

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.” (Исаиа 50:6).

Есүс Өөрөө үйлдсэн алив гэм нүглийн төлөөх энэ өвдөлтөөр зовоогүй юм, Түүнд ямар нэг гэм нүгэл байгаагүй.

“Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.” (Исаиа 53:5).

Исаиа 53-ын энэ эшлэл бидэнд Есүсийн зодуулалт, ташуурдуулалт , мөн түүнчлэн Түүний үхэл бол гэмтнүүдийг аврахын төлөөх хэрэгтэй зүйл байсан. Есүс бидний гэмийг Өөр дээрээ авсан. Мөн Библи бидэнд Бурхан “нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.” (II Коринт 5:21) гэсэн. Есүс зовлон эдлэх үедээ гэмт биднийг аврахын тулд, бидний шийтгэлийн төлөөсийг төлөхийн тулд, бидний гэмийн төлөө зовлон эдэлсэн юм. Гэм нүгэл гэдэг бол хамгийн муу боломжтой зүйл. Гэм нүглийг ташуурдах ёстой. Гэм нүглийг нулимавал зохилтой. Гэм нүглийг цовдолбол зохилтой. Есүс бидний нүглийг Өөртөө хүлээн авсан учраас ташуурдуулах шаардлагатай болсон. Тэр нулимуулах хэрэгтэй болсон. Тэр ичгүүрт орох хэрэгтэй болсон. Хэрвээ та нар Бурхан гэмийн талаар юу боддог бол гэдгийг мэдэхийг хүсч байгаа бол ар нуруу луугаа ташуурдуулсан, сахлаасаа зулгаалуулсан, миний болон та нарын гэмийн тахил болж байх үедээ цэргүүдээр нүүр лүүгээ нулимуулсан Түүний Хүүг хараарай. Хэрвээ бид нар гэм нүглийнхээ улмаас ташуурдуулж, зулгаалгуулж, нулимуулж байгаа бол үүнд гайхаад байх зүйл байхгүй. Гэтэл билний гэмийг үүрсэн Тэр бол Бурханы Хүү байсан юм. Есүс бидний оронд зогссон бөгөөд “Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл.” (Исаиа 53:10). Хэдийгээр яллалтаар бидний гэм зөвхөн Есүс дээр тохогдсон ч Загалмай дээр энэ бүгд төлөгдөхөөс өмнө Тэр маш их өвдөлт болон ичгүүрийг туулахад хүргэсэн.

Өнөөдрийн үгийн “Цохигчдод Би нуруугаа өгч” гэсэн хэсгийг ажиглаарай. Есүс сахлыг нь зулгааж, нүүр лүү нь нулимж буй тэдгээр цохигчдод сайн дураар Өөрийгөө өгсөн. Тэр Загалмай дээр үхэхээр Өөрийгөө өгсөн. Хэн ч Түүнийг бидний гэмийн төлөө үх хэмээн хүчлээгүй. Тэр үүнийг сайн дураараа хийсэн. Бурханы Хүү сайн дураараа бидний өмнөөс хараал хүртэж, бидний оронд гэмийн төлөөсийг төлсөн – ингэснээр бид Бурханаас өршөөл хүртэж, Түүний хувьд зөвт хэмээн тооцогдох болсон.

Та нар үүнийг сонсоод гайхахгүй байна гэж үү? Бурханы Хүү зодуулж, зулгаалгуулж, алгадуулж байсныг та нар санаж байна уу, мөн та нар гайхширал, сэтгэл түгшилт, талархалаар дүүрэхгүй байна гэж үү? Тэнгэрийг үүлээр бүрхүүлдэг Тэрээр доромжлол, нулималтаас нүүрээ халхлаагүй. Уул нуруудын ар өврийг бүтээсэн Тэр Өөрийнхөө нурууг ташуур тасчин хуу татахаас хамгаалаагүй. Дэлхийг бүслүүрээр нь ороодог Тэр Өөрийнхөө бүтээсэн хүмүүсээр Өөрийгөө гинжлүүлэн боолгуулсан. Тэнгэрэлч нар Түүнийг магтан агуу магтаалын аялгуу өргөж байхад Тэр загалмай дээр хадагдах нь боломжтой мэт санагдах уу? Түүний гар болон хөл дэх хадаасны сорви үүрд мөнхөд байх нь бид Тэнгэрт Түүнийг харахдаа бидний төлөө Тэр юу хийснийг мартуулахгүйн тулд байх гэж би таамагладаг. Гэмтнүүдийн шүлс Түүний ариун хазраар урсаж байхад сахлыг нь зулгаан татсан гэмтнүүдийг санахгүйгээр алдарын тэр өдөр Түүний эрхэм царайг би хэрхэн харж чадах билээ!

Есүс хичнээн тэвчээртэй байгааг хараарай,
   Энэ аймшигт газар доромжлогдож буйг!
Нүгэлтнүүд Хүчирхэг мутрыг нь хүлсэн,
   Тэгээд Бүтээгчийн нүүр лүү нулимцгаасан.

Түүний нүүр! Яагаад тэнгэрэлчүүдийг нулимаагүй вэ? Та нарын нүүрэнд нулимах зай байгаагүй учраас Түүний эрхэм нүүр лүү нулимсан гэж үү? Түүний нүүр! Бурхан минь бидэнд туслаач! Түүний нүүр! Тэд Есүсийн ариун нүүр лүү нулимсан! Спиржеон ийнхүү хэлсэн, “Би тэр хүн хэзээ ч бүтээгдээгүй эсвэл ийм аймшигтай гэм нүгэлтэй холбогдон амьдарч байснаас хов хоосон зүйл рүү арчигдан алга болох нь дээр хэмээн хүсэх байсан.” (адил., хуудас 428). Бурхан минь бидэнд туслаач! Тэд бидний Аврагчийн нүүр лүү нулимсан!

Хэрвээ та аврагдаагүй бол одоо Түүнд итгээрэй хэмээн гуйж байна. Чи Түүнд итгэхэд гэм нүгэл чинь төгсгөл болно, учир нь Тэр Загалмай дээр хадагдах үедээ чиний бүхий л ичгүүр хийгээд гэм нүглийг Өөртөө үүрсэн юм. Тэгээд Есүс энэ бүх гэм нүглийг чинь – Өөрийнхөө нуруун дээр, хацартаа, нүүрэндээ, Өөрийнхөө гар болон хөлөндөө авсан шархандаа аваад явсан учраас чиний шийтгэл зайлуулагдсан. Түүнд итгээрэй, тэгвэл Түүний авралын хайраар үүр мөнхөд бүхэл үеийн турш гэм нүглийн чинь төлөөх бүхий л шийтгэл зайлуулагдан, аврагдаж, зөвтгөгдөх болно! Одоо босоод Др Жон Р.Райсын “Өө, Гайхалтай Оргилуур!” магтаал дуу зургааг дуулцгаая.

Бидэнд бүх шалгуурыг давсан хайрын түүх байгаа,
   Бид нүгэлтнүүд хэрхэн аврагдаж чадахыг хэлдэг.
Энд үнэгүй уучлал байна, учир нь Есүс зовлон эдэлж,
   Калварийн модон дээр эвлэрүүллийг гүйцээсэн
Өө, өршөөл урссан ямар гайхалтай оргилуур вэ,
   Хүмүүсийн Аврагч цовдлогдсон Түүнээс ундран гарах
Биднийг аврахын тулд Түүний урсгасан үнэт цус,
   Бидний бүхий л гэм нүглийн төлөөх өршөөл нигүүлсэл
(“Өө, Гайхалтай Оргилуур!” Dr. John R. Rice, 1895-1980).

Өнөө орой та нар аврагдахын төлөө би залбирах болно. Түүний Цус та нарыг бүхий л гэм нүглээс чинь цэвэрлэх болно. Түүнд итгээрэй, та нар үүрд мөнхөд бүх үеийн турш аврагдах болно.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө Др Крейтон Л.Чан судраас уншина: Лук 18:31-33.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
      (“Калвари руу намайг хөтлөөч” Jennie Evelyn Hussey, 1874-1958).


үндэс

ТАШУУРДАЛТ, ДОРОМЖЛОЛ, НУЛИМАЛТ

THE SCOURGING, SHAME AND SPITTING

Доктор Р.Л Химерс Жр

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.” (Исаиа 50:6).

(Үйлс 8:34; Лук 18:31-33; Марк 15:17-19)

I.   Нэгдүгээрт, Хүн болсон Бурханыг хараарай, Исаиа 50:2;
Иохан 1:1, 14; I Тимот 3:16.

II.  Хоёрдугаарт, бидний үлгэр жишээ Түүнийг хараарай,
Исаиа 53:7; I Петр 2:21-23; Матай 26:63; 27:13-14; Лук 6:22-23.

III. Гуравдугаарт, гэмтнүүдийн оронд зогссон Түүнийг хараарай,
Исаиа 53:5; II Коринт 5:21; Исаиа 53:10.