Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ГЕТСЕМЕН ДЭХ ХРИСТИЙН ЗОВЛОН ШАНАЛАЛ

CHRIST’S AGONY IN GETHSEMANE
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 19, 2017

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44).


Өмнө нь би “Есүсийн нулимс” гэсэн сэдвээр номлол хийж байсан. Энд дараад үзээрэй. Энэ номлолын гол санаа нь “Гетсемен цэцэрлэгт Есүс уйлсан” гэдэг зүйл юм. Би ингэж хэлсэн, “Есүс загалмайд цовдлогдохын өмнөх орой Гетсемен цэцэрлэгт зовлон шаналал дотроо цор ганцаар залбирч байсан. Гетсемений энэ түнэр харанхуйд Аврагч маань Бурханд хандан залбирахдаа хамаг хүчээ шавхасан. Еврей 5:7 үзвэл Тэрээр ‘Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн’ (Еврей 5:7) гэсэн байдаг. Тэр юунаас айсан бэ? Есүс бидний гэмийн өмнөөс загалмай руу явахаасаа өмнө энэ цэцэрлэгт үхэх вий гэдгээс айж байсан.”

Др Жон Р.Райс ийнхүү хэлсэн, “Тэр орой Есүс үхлийн аяга Өөрөөс нь өнгөрөхийн төлөө залбирсан бөгөөд ингэснээр тэр маргааш нь үхэх боломжтой болохын тулд юм.” Теологич Др Ж.Оливер Бусвелл мөн Есүс “цэцэрлэгт үхэхгүйн төлөө залбирсан нь Өөрийнхөө загалмайд гүйцэлдүүлэх зорилгыг хэрэгжүүлэх зорилгод оршиж байсан.” Др Ж.Вернон МсЖий мөн адил зүйлийг хэлсэн, “Андууд минь, Есүс Гетсемен цэцэрлэгт Өөрийгөө үхэхгүй гэсэн дуу хоолойг сонссон.” Бидний гэм нүглийг Бурхан Есүст бүрэн тохоход Тэр маш их зовлонг эдэлсэн.

Энэ номлолын уншисан нэгэн хүн надаас Есүс яагаад загалмай руу очих хэрэгтэй байсан юм бол хэмээн асуусан. Тэр яагаад цэцэрлэгт бидний гэмийн төлөө үхчихэж болоогүй юм болоо? Би түүнд энэ нь боломгүй байсан юм хэмээн хариулсан. Библий ийнхүү хэлдэг,

Судрын дагуу Христ бидний нүглийн төлөө үхсэн (I Коринт 15:3).

Христ “Судрын дагуу” үхэх хэрэгтэй байсан - kata tas graphas. Хэрвээ тэр Гетсемен цэцэрлэгт үхсэн бол Хуучин гэрээнд зөгнөгдсөн тэр Аврагч болохгүй байх байсан. Тэр зөгнөгдсөн Аврагч бус, харин зальт нэгэн болох байсан! Тэр kata tas graphas буюу “Судрын дагуу” үхэх ёстой байсан. “Судар” гэдэг бол Шинэ гэрээ хараахан бичигдээгүй байх үеийн Хуучин гэрээг хэлсэн. Есүс Гетсемен цэцэрлэгт орохынхоо өмнөхөн ийнхүү хэлсэн, “Тэр нүгэлтнүүдийн хамт тоологдсон гэж бичигдсэн нь Надад биелэгдэхийн тулд энэ бүгд нь хэрэгтэй.” (Лук 22:37). Тэр хоёр дээрэмчний дунд цовдлогдсоноор Исаиа 53:12 дугаар ишлэлийг гүйцэлдүүлж байгаа гэдгээ уг хэсгээс ишлэн хэлсэн. Хэрвээ Тэр Гетсеменд үхчихвэл Тэр Исаиа 53:12-г гүйцэлдүүлэхгүй болно; Тэр kata tas graphas буюу “Судрын дагуу” үхэж чадахгүй байх байсан.Тэр Исаиагаар зөгнөгдсөн тэр Аврагч болохгүй байх байсан!

Исаиа 53 дугаар бүлэг бол Христийн цовдлолтыг талаарх Хуучин гэрээний бүрэн эш үзүүллэг юм. Яг үнэндээ Англи Библид Исаиа 52:13 дугаар зүйлээс эхлээд цаашаагаа 15 зүйлээр энэ нь үргэлжилдэг. Энэ нь Христийн цовдлолтын талаар өөр нэгэн эш үзүүллэг хэлээд дараа нь дахиад өөр нэгийг өгч байдаг. Хэрвээ Есүс Гетсеменд үхсэн бол Түүний цовдлолтын талаарх эдгээр эш үзүүллэгүүдээс маш цөөхөн хэсэг нь биелэх байсан. Түүний ташуурдуулалт, ичгүүр, нулималт зэргийг эш үзүүлсэн Исаиа 50:6 биелэхгүй байх байж. Дуулал 22:16-д Түүний гар болон хөлийг хатгах тухай, эсвэл Зехариа 12:10-д “Тэгснээр тэд өөрсдийн жадалсан Намайг харна.” Гэсэн зүйлс ч биелэхгүй байх байсан. Хэрвээ Есүс Гетсеменд үхсэн бол Дуулал 22 дугаар бүлэг дэх ар араасаа цуварсан зөгнөлүүд биелэгдэхгүй байх байсан. Хэрвээ Есүс цэцэрлэгт үхсэн бол Хуучин гэрээний өөр олон бичээсүүд биелэгдэхгүй байхаар байсан. Гетсемен цэцэрлэгт Есүс “Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн” (Еврей 5:7) гэдэгт гайхаад байх зүйл огтоос алга байна. Тэр энэ цэцэрлэгт үхээд, маргааш өдөр нь Загалмай дээрх зүйлээ хийхгүй болох вий гэдгээс айж байсан! Тэр kata tas graphas буюу “Судрын дагуу” үхэх ёстой байсан. Тэр цовдлогдох үедээ Хуучин Гэрээний эш үзүүллэг бүрийг хором бүрээр нь биелүүлсэн. Хэрвээ Тэр Гетсеменд үхсэн бол эдгээр бүх эш үзүүллэгүүд биелэгдэхгүй байх байсан – Христ сударт хэлэгдсэн хүн төрөлхтөний Аврагч бус, харин зүгээр л нэг зальт этгээд болох байсан. Христ “Судрын дагуу бидний нүглийн төлөө үхсэн” (I Коринт 15:3) гэдэг нь бүтэхгүй болох байсан.Гетсемен цэцэрлэгт Тэр “Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач.” (Лук 22:42) хэмээн залбирсанд гайхах зүйл алга.

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44)

Грек хэлний “agonia” гэсэн үг нь “зовлон шаналал” хэмээн орчуулагдсан. Энэ нь “асар их сэтгэлийн дарамт, зовлон шаналал” (Vine) гэсэн утгыг илэрхийлдэг. Есүс үнэхээр их зовлон шаналал, тарчлал, аймшигтай өвдөлтийн энэ харанхуйд эдэлсэн. Энэ орой Гетсемен цэцэрлэгт Түүний эдэлсэн зовлон шаналалын талаар хэсэг хугацаанд хамтдаа бодоцгооё.

I. Нэгдүгээрт, Түүний зовлог шаналал тайлбарлагдсан.

Есүс Алгасал баяраар дагалдагч нартайгаа хамт зоог барисан. Тэнд Тэр шавь нартайгаа Эзэний зоогийг өргөсөн. Иудас тэндээс тэднийг орхиод Есүсээс урван тэргүүн тахилч нартай уулзсан. Үлдсэн хэд нь магтан дуулцгааж байгаад тэндээсээ Олив уулын бэл дэх Брүүк Кедроныг хөндлөн гараад Гетсемен цэцэрлэгийн түнэр харанхуй руу явсан. Цэцэрлэгийн захад Есүс найман дагалдагч нартаа “Намайг залбирах зуур энд сууцгааж бай.” хэмээн хэлээд цааш явсан. Тэгээд Тэр “ихэд зовж, шаналж эхлэв. Сэтгэл минь үхтлээ шаналж байна. Энд үлдээд, сэргэг бай” (Марк 14:33-34) хэмээн хэлдэг газар руу Петр, Иакоб, Иохан нарыг авч очсон. Иосеф Харт ийнхүү хэлсэн,

Их зовлонг Тэр тэвчисэн,
   Их өвдөлт бүхий сорилттой учирсан,
Өвчиндөө дасах хүртэл тэвчээр заасан:
   Хэдий жинхэнэ өвтгөм сорилт тулгараагүй ч
Өөртөө аймшигт өвдөлтийг тэсвэрлэх хэрэгтэй байсан
   Уйтгар гуниг бүрхсэн Гетсемен!
Өөртөө аймшигт өвдөлтийг тэсвэрлэх хэрэгтэй байсан
   Уйтгар гуниг бүрхсэн Гетсемен!
(“Их зовлонг Тэр тэвчисэн” Joseph Hart, 1712-1768;
      “Нүгэлтнүүдээ, Ирээрэй” аянд тааруулсан).

Матай ийнхүү хэлсэн, ”Тэр зовж, шаналж эхлэв.” (Матай 26:37). Грек хэлэндээ “Тэр зовж шаналж, маш их дарамтанд орсон” гэсэн утгатай байдаг. Үүний “маш хүнд дарамтанд” гэсэн үгийг анхаараарай. Гүүдвин хэлэхдээ Есүс зовлон шаналалдаа маш түгшүүртэй эсвэл цөхөрсөн байдалтай байсан. Энэ үгс нь “хүмүүсээс тусгаарлагдсан – хүн төрөлхтөнөөс тусгаарлагдсанаас цөхрөлд орсон хүмүүс” гэсэн утгатай байдаг. Ямар хүнд хэцүү байсан бэ! Түүний зовлон шаналалаас үүдсэн түгшүүр нь Есүсийг бараг л галзуурах байдалд хүргэхээр сүйрлийн ирмэгт авчирсан. Аврагчийн “Сэтгэл минь үхтлээ зовж байна.” (Матай 26:38) гэсэн үгнээс Матай иш татсан. Грек хэлний “ихэд зовж байна” гэдэг үг нь “бүх талаараа гутрах, гүнээ шаналах” (Strong), уй гашуугаар дүүрэх гэсэн утгатай. “Тархи толгой нь, сонсох сонсгол нь тэр чигээрээ зовлонгоор битүүрч, амьсгалах ямар ч зай завсаргүй болсон” хэмээн Гүүдвин хэлсэн. Ринекер Тэр уй гашуугаар бүрхэгдэн стресст дарамтлуулсан байсан” хэмээн хэлсэн. Есүс гүн шаналал болон уй гашууд автагдсан байсан. Марк библид Тэр “ихэд зовж шаналан, их дарамтанд орж эхлэв” (Марк 14:33) хэмээн хэлдэг. Грек хэлний “зовж шаналан” гэдэг үг нь “маш ихээр балмагдах” (Strong), “жихүүдэс хүрэм аймшгийн дарамтанд орох” (Ринекер), “ихээр дарамтлагдаж, аймшиг рүү түлхэгдэж, тэрчигээрээ айдаст автаж, айдас нөмөрч, заналхийлсэн” (Вайст). Иосеф Харт ийнхүү хэлсэн,

Бурханаар сонгогдсон бүхий л ариун хүмүүсээ ирээрэй,
   Ариутгагч цусыг мэдрэхээр хүсэн хүлээгчдээ,
Бодолд автагсдаа одоо надтай нэгдээрэй,
   Уйтгарт Гетсеменийг дуудахын тулд.

Тэнд амийн Эзэн харагдаж байсан,
   Санаа алдаж, гиншиж, залбирч, айдаст автсан,
Хүн болсон Бурхан л чадах бүхнийг үүрсэн,
   Нэгийг ч үлдээхгүйгээр хангалттай үүрэх хүчээр.
(“Гетсемен, Олив - Дарамт!” Joseph Hart, 1712-1768;
      ‘Олив модны доорх тэр шөнө дунд” аяанд).

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44)

II. Хоёрдугаарт, Түүний зовлон шаналалын шалтгаан.

Энэ цэцэрлэгт Христийг зовоох болсон шалтгаан нь юу вэ? Би өмнө нь Түүний зовлон шаналал Сатаны дайралтаар ирсэн хэмээн бодож байсан. Гэхдээ одоо би үүнд итгэхээ болисон. Гетсемен дэх Түүний зовлон шаналалын талаарх зүйлд Чөтгөрийн талаар ямар нэг зүйл өгөгдөөгүй байдаг. Тэр дөнгөж үйлчлэлийнхээ эхэнд Чөтгөрөөр маш хүчтэй соригдсон. Цөлд гурван удаа “соригч Түүн рүү ирсэн.” (Матай 4:3). Гэхдээ бид Есүс тэр соригдож байх хугацаандаа “зовж шаналж, маш их дарамтанд орсон” гэсэн зүйлийг ерөөсөө олж уншаагүй. Гетсеменд Түүний хөлс нь цус болсон шиг зүйл ерөөсөө дурьдагдаагүй. Цөлд соригдох тэр үедээ Есүс Бурханы Үгнээс таарах хэсгийг иш татаад маш амарханаар Чөтгөрийг ялан дийлсэн. Гэтэл Гетсемен дэх Түүний зовлон шаналал Түүнийг үхлийн ирмэгт авчирах хүртэл тийм их байсан. Др МсЖий ийнхүү хэлсэн, “Тэр цэцэрлэгт залбирч байхдаа ‘Энэ аягыг надаас холдуулаач’ (Лук 22:42) гэсэн бөгөөд ‘аяга’ нь үхлийг хэлж байсан. Тэр Гетсемен цэцэрлэгт үхэхийг хүсэхгүй байсан.” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, Thomas Nelson Publishers, V бүлэг, хуудас 540; Еврей 5:7 тайлбар).

Гетсемен дэх аймшигт зовлон шаналал Бурхан Ааваас нь ирсэн. Цэцэрлэг дэх энэ зүйлд нь би итгэдэг,

“ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (Исаиа 53:6).

Энэ Гетсемен цэцэрлэгт Бурхан Аав “нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон ” (II Коринт 5:21) хэмээн Спиржеон хэлсэн. “Одоо Тэр ... гэмтнүүдийн оронд зогсож, гэмтнүүдийн төлөө зайлшгүй зовлон эдлэхийн тулд... гэмтнүүдээс үүдсэн хараалыг үүрэх гээд энд зогсож байна... Тэр одоо анх удаагаа магадгүй гэм нүглийг үүрнэ гэдэг нь юу болохыг ухаарсан байхаа... энэ нь бүгд Түүнд тохогдохын тулд байсан.” (C. H. Spurgeon, “The Agony in Gethsemane,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1971, XX бүлэг, хуудас. 593).

Тахилын өдөр Аарон хоёр ямааг ашигладаг байсан. Цэцэрлэгт байсан Христ бол хоёр дахь ямааг дүрсэлж байсан. Нүглийн төлөөх өргөгдөх үед хоёр дахь ямаа маш их зовлон шаналал мэдэрдэг байсан. Энэ амьтны мэдэрсэн айдас, өвдөлт бол Христийн зовлон шаналалын хэлбэр эсвэл ердөө жижигхэн дүрслэл юм. Цэцэрлэг дэх Есүсийн зовлон шаналал бол биелэлтийн эсрэг зүйл.

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44)

Эш үзүүлэгч Исаиа ийнхүү хэлсэн,

“Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. [Түүнийг хэмхэлж, Түүнийг зовлонд унагах нь Эзэний таалалд нийцэж байсан, NASV]: Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл...” (Исаиа 53:10).

Үнэхээр энэ нь Гетсемен цэцэрлэгт эхэлсэн!

Бусдын гэм нүглийн төлөөх шөнө дунд байсан,
   Уй гашууны Хүн хөлс нь цус мэт болсон;
Хэдий Тэр цөхөрч өвдөглөн байсан ч
   Өөрийнхөө Бурханд орхигдоогүй.
(‘Олив модны доорх тэр шөнө дунд” William B. Tappan, 1794-1849).

“‘Бусдын гэм нүглийн төлөөх шөнө дунд байсан’, Уй гашууны Хүн хөлс нь цус мэт болсон” Др Жон Гил ийнхүү хэлсэн, “Одоо тэр шархдаж, өөрийнхөө эцэгээр зовлон шаналалд хаягдсан; түүний зовлон одоо эхэлж байна, тэд энд дуусгахгүй, харин загалмай дээр дуусгахын төлөө... тэр өөрийн хүмүүсийн гэмийн ачааг үүрэхээр ‘маш хүнд дарамтад’ орсон, тэнгэрлэг уур хилэнгийн мэдрэмж дотор тэр маш дарлуулан зовлонгоор дүүрсэн... тэр ухаан алдан, живж, үхэх шахсан... түүний сүнс болон бие махбодь нь биенээсээ салах хүртэл.” Загалмай дээр. (John Gill, D.D., An Exposition of the New Testament, The Baptist Standard Bearer, 1989 дахин хэвлэлт, I бүлэг, хуудас, 334).

Энэ бол Гетсеменд “ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (Исаиа 53:6) гэсэн зүйл юм. Иосеф Харт ийнхүү хэлсэн,

Тэнд [Бурханы Хүү] миний бүх гэмийг үүрсэн,
   Энэ нигүүлсэлд нь бид итгэж болно;
Гэвч Түүний мэдэрсэн аймшигт зовлонгууд
   Тэсч тэвчихэд дэндүү их байсан.
Хэн ч Таны энэ зовлонг мэдэрч чадахгүй
   Уйтгар гуниг бүрхсэн Гетсемен!
Хэн ч Таны энэ зовлонг мэдэрч чадахгүй
   Уйтгар гуниг бүрхсэн Гетсемен!
(“Их зовлонг Тэр тэвчисэн” Joseph Hart, 1712-1768;
      “Нүгэлтнүүдээ, Ирээрэй” аянд тааруулсан).

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44)

 

Зовж буй Бурханы Хүүг хараарай,
   Амьсгаадан гиншиж, цустай хөлс урсгаж буй!
Дуусашгүй гүн тэнгэрлэг [ивээл,]
   , Таны хайр ямар агуу вэ!
(“Таны танигдаагүй шаналалууд” Joseph Hart, 1712-1768;
      ‘Олив модны доорх тэр шөнө дунд” аяанд).

“ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (Исаиа 53:6).

 

Гетсемен цэцэрлэгт Христ Өөртөө бидний нүглийг үүрсэн, тэгээд маргааш өдөр нь Тэр “Өөрийнхөө биен дээр” бидний гэм нүглийг Загалмайг үүрсэн. Бидний гэм нүгэл Түүний хөлсийг цус болтол нь бяцлан дарсан!

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44)

Тиймээ, Тэр бидний нүглийг Загалмай дээр Өөрийн бие дээрээ үүрсэн.

“Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр [Загалмай дээр] биедээ үүрсэн.” (I Петр 2:24).

Гетсемен цэцэрлэг рүү яваад миний болон та нарын төлөө Есүс юу хийснийг хараарай. Та нар бол гэм нүглийнхээ төлөө Там руу илгээгдэх зохилтой хүмүүс. Гэвч Есүс тэдгээр гэмүүдийг Өөртөө үүрээд цэцэрлэг дэх амьд там руу явсан, тэгээд та нарын бүхий л нүгэл хилэнцийн шийтгэлийг төлөхөөр Загалмай руу явсан.

Христ итгэгч бүр байнга Гетсемен болон Загалмайн талаар тунгаан бодох хэрэгтэй. Гетсемен болон Загалмай нь салгашгүй зүйл юм. “Загалмайн үг нь ... аврагдаж байгаа бидний хувьд Бурханы хүч мөн.” (I Коринт 1:18). Христийн Гетсемен болон Загалмай дээр хийсэн ажлаар бид Бурханы төлөө амьдрах хүчийг олдог! Бид Түүний зовлон шаналалын талаар бодсоноор Христийн төлөө амьдрах эрч хүчийг олдог! Энэ амьдралын асуудлууд биднийг дарамтлах үед жинхэнэ Христ итгэгч хүн Гетсемен болон Загалмай дээр бидний гэмийн төлөөсийг бүрэн төлсөн Есүсийг дурсан санаад амар тайвныг олдог! Есүс үхлээс амилаад, үхлийг ялан дийлсэн талаар бид санан дурсахад амар тайвныг олдог!

Загалмайн дэргэдэх Бурханы Хургаа,
   Энэ үйл явдалыг миний өмнө харуулаач;
Өдрөөс өдөрт алхахад минь туслаач,
   Энэ амьдралын сүүдэр намайг бүрхэхэд
Загалмай дээр, Загалмай дээр,
   Үүрд мөнхөд миний алдар байгаач;
Миний сүнс олдон авагдах хүртэл
   Тэр голын цаана гарч амрах хүртэл
(“Загалмайн дэргэд” Fanny J. Crosby, 1820-1915).

Хараахан аврагдаагүй та нарт хандаад би хэлэхэд хэдий та нар Түүнээс нүүрээ буруулсан ч гэсэн чиний төлөө Гетсемен цэцэрлэг дэх дарамт шахалт, цусан дунд зовж байгаа Түүний талаар юу бодож байна вэ? Тэр та нарын гэмийн төлөө зовж байгаа! Та нар Түүний энэ хайрыг үгүйсгэж, хэрхэн татгалзаж байна вэ?

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44)

Зовж буй Бурханы Хүүг хараарай,
   Амьсгаадан гиншиж, цустай хөлс урсгаж буй!
Дуусашгүй гүн тэнгэрлэг [ивээл,]
   Есүс, Таны хайр ямар агуу вэ!

Есүс та нарт хайртай учраас Гетсеменд та нарын нүглийг Өөртөө авсан! Тэр та нарт хайртай учраас Загалмай дээр та нарын гэмийн төлөөсийг төлсөн!

Та нар энэ орой Түүнд итгэх үү? Та нарыг мөнхийн хайраар хайрлаж буй Түүн рүү очих уу? Зовж шаналж буй Аврагчид итгээрэй! Түүнд одоо итгээрэй! Та нарын гэм нүгэл Түүгээр уучлагдаж, та нар мөнх амьтай болно! Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө Др Крейтон Л.Чан судраас уншина: Марк 14:32-41.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Их зовлонг Тэр тэвчисэн” Joseph Hart, 1712-1768;
      “Нүгэлтнүүдээ, Ирээрэй” аянд тааруулсан).


үндэс

ГЕТСЕМЕН ДЭХ ХРИСТИЙН ЗОВЛОН ШАНАЛАЛ

CHRIST’S AGONY IN GETHSEMANE

Доктор Р.Л Химерс Жр

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44).

(Еврей 5:7; I Коринт 15:3; Лук 22:37;
Исаиа 53:12; Исаиа 50:6; Дуулал 22:16;
Зехариа 12:10; Лук 22:42)

I.   Нэгдүгээрт, Түүний зовлог шаналал тайлбарлагдсан,
Марк 14:32, 33-34; Матай 26:37-38.

II.  Хоёрдугаарт, Түүний зовлон шаналалын шалтгаан,
Матай 4:3; Исаиа 53:6, II Коринт 5:21; Исаиа 53:10;
I Петр 2:24; I Коринт 1:18.