Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
УУЧЛАГДАХГҮЙ ГЭМ-
|
1. Нэгдүгээрт, уучлагдахгүй гэм гэж юу вэ?
Шинэчилсэн Библи Судлалд Ligonier Ministries, 2005) ийнхүү хэлдэг,
“Уучлагдахгүй гэм гэдэг бол... ‘Сүнсний эсрэг тэрслэл юм.’ Энэ тэрслэл нь зүрх сэтгэлийн хүсэл, үйлдэх мэт ойлголтууд, хэл яриа зэрэг нь биелэл болсон үйлдэл юм. Ялангуяа Есүсийг эсэргүүцэгч нарын талаарх Түүний хэлсэн үгсэд тэдний дунд үйлдэгдсэн сайн ажлуудын хүч чадал нь Бурханаас бус, харин чөтгөрөөс байсан. Есүс хэл яриагаар үйлдэгдэх бусад гэм нүгэл болон бусад ерөнхий гэмүүд болох тэрслэл хийгээд бусад гэм нүглүүдийн хоорондох ялгааг мэддэг. Библи цус холилдох, аллага, худал хэлэх хийгээд Эзэний дагалдагчдыг ‘алж хядна гэж заналхийлэн’ (Үйлс 9:1) явж байсан Паулын хийсэн чуулганы эсрэг хавчлагыг ч гэсэн Бурхан уучилсан талаар өгүүлдэг.
Уучлагдахгүй гэм нүглийн бусад гэмээс ялгарах онцлог нь Ариун Сүнсний харилцаанаас үүдэн гардаг. Гэмтнүүдийн оюун ухааныг гэрэлтүүлэх (Ефес 1:17-18), сайн мэдээг гэрчлэх, заах (Иохан 14:26), сүнснүүдийг гэмшил хийгээд [Христэд] итгэхэд уриалахыг Ариун Сүнс гүйцэтгэдэг. Сүнс зөвхөн Бурханы үгийг тайлбарладгүй, харин үүнийг хүлээн авахуулахын тулд оюун бодлыг нээж өгдөг... Түүний энэ нөлөөллийг мэдсээр байж байнга эсэргүүцэн гэрлийн эсрэг зогсоход өнөөх ёрын муу гэм нүгэл нь арилашгүй хор хөнөөл бүхий санаатай гэм болдог. Ингээд хариуд нь Бурханаас зүрх нь хатуурч эхэлдэг бөгөөд гэмшил хийгээд итгэлээс холддог. (Еврей 3:12, 13) Энэ тохиолдолд Бурхан хүний шийдвэрийг тэр чигээр нь зөнд байхаар зөвшөөрдөг. Бурхан үүнийг хөнгөн гоомойгоор, эсвэл ямар нэг учир шалтгаангүйгээр хийдэггүй, гэхдээ Түүний хайрын эсрэг гомдол маргаантай байвал тийнхүү хариу үзүүлдэг.
Уучлагдахгүй гэмтэй холбоотой бусад эшлэлүүд Еврей 6:4-6; 10:26-29; болон I Иохан 5:16, 17-д гардаг. Эдгээр нь энэ гэм нь боломжтой гэдгийг харуулдаг... Есүс ийнхүү хэлсэн, ‘Аливаа нүгэл’ ‘аливаа доромжлол’ нь уучлагдана, харин УУЧЛАГДАХГҮЙ ГЭМ! - зөвхөн энэ гэм л уучлагдахгүй гэсэн.
Др Хенри С.Тиессен Introductory Lectures in Systematic Theology (Eerdmans, 1949) хэмээх номондоо ийнхүү хэлсэн,
“Сүүлчийн зөрүүдлийн [хатуурал] гэм нүглүүд. Сүнс өөрийгөө хатууруулах болон олон янзаар Бурханаас ирэх нигүүлсэлд найрсаг бусаар хандах байдлын түвшинд хүрэхээр гэм нүглийнхээ түвшинд хүрэн тогтдог. Сүүлчийн зөрүүдлийн [хатуурал] гэдэг бол Ариун Сүнсийг эсэргүүцэх гэм бөгөөд тэнгэрлэг нөлөөг хүлээн авах байдлыг зогсоосноор сүнс үл уучлагдах байдалд ордог.” (хуудас. 270).
II. Хоёрдугаарт, уучлагдахгүй гэмийн жишээнүүд.
1. Кайн, Эхлэл 4:3-7, 11-12, 16.
2. Ноагын өдрүүд дэх хүмүүс, Эхлэл 7:16 – “Эзэн түүний араас хаасан.”
(Матай 24:37-38; II Peter 2:5 үзээрэй.)
3. Содомын хүмүүс, Эхлэл 19:12-15, 24, 26.
4. Фарао, Гэтлэл 7:14; 7:22; 8:15; 8:19; 8:32; 9:35; 10:17-20; 11:10.
5. Есау, Еврей 12:16-17.
6. Кадеш-Барнеа дахь Израйль, Еврей 3:7, 8, 10-12.
7. Нэгэнт гэгээрүүлэгдсэн хүмүүс, Еврей 6:4-6.
8. Баян залуу удирдагч, Матай 19:22; Ром 1:28-32.
9. Иудас, Матай 27:3-5.
Бидэнд гээгдсэн хүү эсвэл охин буцаж ирээд өөрчлөгдсөн тухай байдаггүй. Үүнээс илүү чуулганыг орхиж яваад хожим нь аврагдсан хэн нэгэн ерөөсөө байхгүй. Бид үүнд бүрэн итгэлтэй байж чадахгүй ч гэсэн тэдний ихэнх нь уучлагдахгүй гэмтэй холбогдсон гэж бодож байна. Еврей 6:4-6.
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.