Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ОДОО ӨӨРИЙГӨӨ ШАЛГА!EXAMINE YOURSELVES NOW! Доктор Р.Л Химерс Жр Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. “Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтандаа унадаггүй л юм бол....” (II Коринт 13:5). |
Коринт чуулганы хэсэг хүмүүс элч Паулын эсрэг дайралт хийсэн. Тэд өмнө нь Паулын хэлж байсан өөрчлөгдөөгүй хүмүүс байсан.Тэд Паулыг сул дорой бөгөөд жинхэнэ Элч биш хэмээн хэлж байсан. Тэд бол манай чуулганд байсан хүмүүс шиг хэсэг хүмүүс байсан – манай чуулган хуваагдах үед над руу дайрч байсан хүмүүс шиг. Лос-Анжелс хотын яг төвд энэ агуу чуулганыг байлгахын тулд бид Чөтгөртэй тэмцэлдэх хэрэгтэй байсан. Эдгээр хорон муу хүмүүсийн зарим нь Паул бол жинхэнэ Элч биш хэмээн хэлж байсан. Тиймээс Паул тэдэнд хандан “Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга” хэмээн хэлсэн. Энэ ишлэл “Өөрийгөө итгэл дотор байгаа эсхийг мэдэхийн тулд өөрсдийгөө шалга” хэмээн орчуулж болно. Хэрвээ тэд үнэхээр аврагдсан юм бол үүнийгээ мэдэхийн тулд өөрсдийнхөө зүрх сэтгэл, амьдралаа нягтлаараа хэмээн хэлсэн. “Итгэл дотор байгаа” гэдэг нь жинхэнэ Христ итгэгч байх тухай хэлж байгаа. Эдгээр хүмүүс манай чуулганыг орхих үедээ над руу дайрсан тэдгээр хүмүүстэй адил байсан. Одоо тэдний ихэнх нь ерөөсөө чуулганд явахгүй байгаа. Үлдсэн хэд нь сулбагар шинэ-евангелист чуулганд явж эхэлсэн. Хэрвээ тэдний хэн нэг нь жинхэнэ Христ итгэгч байсан гэж үзвэл би л хувьдаа маш цөөхөн нь гэж хэлнэ.
“Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал [эсвэл шалга].”
Элч Паул та нарт өөрсдийгөө шалга хэмээн хэлж байна. Тэр биднийг Христэд хандсан авралын итгэл байгаа эсэхээ мэдэхийн тулд өөрсдийгөө шалга хэмээн хэлж байна. Хэрвээ та нар одоо өөрсдийгөө шалгахгүй бол Эцсийн Шүүлтийн өдөр Бурхан та нарыг шалгах болно. Та нарын хийж байсан гэм нүгэл бүрийг Бурхан харж байдаг. Тэр та нарын зүрх сэтгэлд байгаа болон үйлдэж байсан бүхий л гэм нүглийн жагсаалт байгаа. Тэр Өөрийнхөө номноос та нарын гэм нүгэл бүрийг дуудан унших болно. Та нар үхэх үед Бурхан болон шүүлтийн өмнө зогсох болно. Одоо л та нар өөрсдийнхөө гэм нүглийг шалгах ёстой, эс бөгөөс Бурхан тэдгээр гэм нүглийг чинь шалгах бөгөөд түүний чинь төлөө зохих шийтгэлийг нь өгч, улмаар та нар “галт нуурт хаягдах болно” (Илчлэлт 20:15). Та нар үхэхээсээ өмнө өөрсдийнхөө гаднах гэм нүгэл, хэл яриа, бодол санаагаа шалгах ёстой. Та нар үхээд Тамын галаас аврагдана гэдэг бол дэндүү оройтсон хэрэг болно. Одоо “Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал.” Үхсэний дараа аврагдана гэдэг бол дэндүү оройтсон хэрэг болно. Хэрвээ та нар одоо л гэмшиж, Христэд итгэхгүй бол “гал, хүхэр дотор зовж тарчилна... тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана... өдөр ч, шөнө ч амрахгүй.” (Илчлэлт 14:10, 11). Ийм л учраас та нар яг одоо л өөрийгөө шалгах хэрэгтэй – эс бөгөөс үхсэний дараа аврагдана гэдэг бол дэндүү оройтсон хэрэг болно.
Бид хуучны жимийг дагаж буй гэдгийг даруй мэдрэхгүйгээр та нар манай чуулганд явж чадахгүй. Энд орж ирээд анх харах зүйл бол нилээд хэдэн уран зургийг харах болно. Тэдгээр бүх зурагнууд бол олон жилийн өмнөх номлогч нарынх – Жонатан Едвардс, Жон Бунян, Жорж Вайтфилд, Жон Весли, Мартин Лүүтэр, Спержион, Жеймс Хадсон Тэйлор, Др Жон Санг, мөн бусад хуучны хүмүүсийнх байдаг. Дараагийн нэг харах зүйл бол манай чуулганы бүх эрчүүд костюм, зангиа өмсөн ирдэг. Чуулган ийм зүйлийг шаарддаг. Хэрвээ тэдэнд зангиа болон цагаан цамц байхгүй бол бид тэдэнд түр хэрэглүүлэхээр өгдөг. Хэрвээ тэд үүнээс татгалзвал бид тэднийг дотогш оруулдаггүй. Дэндүү хатуу байна уу? Магадгүй юм, гэхдээ энэ бол хуучны арга барил бөгөөд бид үүнийг өөрчлөхийг хүсээгүй. Эмэгтэйчүүд заавал даруухан хувцас өмсөж ирэх ёстой. Энэ бол хуучны арга бөгөөд зөв зүйл юм. Др Тозер “Хуучны арга бол жинхэнэ арга” хэмээн хэлсэн шиг. Та нар зааланд орж ирэхэд төгөлдөр хуур болон аргон хөгжим хуучны магтан дуунуудыг эгшиглүүлж байх болно. Энд цуглааны турш гитар болон бөмбөр гэсэн зэмсэгүүд харагдаж үзэгдэхгүй байх болно. Бидний дуулдаг бүхий л магтан дуунууд бол хуучных юм. Энд ерөөсөө орчин цагийн хор дуу байхгүй. Цорын ганц “тусгай дуу” нь манай чуулганы ахлах үйлчлэгч бөгөөд жаран настай нэгэн хүнээр л дуулагддаг – тэр номлолоос өмнө хуучны магтан дууг дуулдаг. Мөн бид үргэлж хуучны Кинг Жеймс Библи хувилбараас номлолоо хийдэг.
Хэн нэгэн нь ийнхүү хэлж магад, “Танай чуулган гарцаагүй хөгшчүүлээр дүүрсэн байх!” Үгүй ээ, манайх тийм биш! Манай чуулганы хүмүүсийн ихэнх хэсгийг гучаас доош насныхан эзэлдэг! Тэдний хорин тав орчим хувь нь оюутнууд болон өсвөр насны хүүхдүүд эзэлдэг. Тэдний өчүүхэн бага хэсэг нь ямар нэг чуулганд багаасаа явсан байдаг. Тэдний ихэнх нь ойр орчмын их дээд сургууль болон ахлах сургуулиас сайн мэдээ тараах эрчимтэй үйлчлэлийн үр дүнгээр энэ чуулганд ирсэн.
Бидний хийдэг бүхэн, орчин үеийн чуулгануудад
тулгараад буйд итгэдэг. Бид өөрөөр сэтгэх
байдалд итгэдэг.
Бид эдгээр чуулгануудыг дуудаж байгаа ганц зам бол
тэдний хийдгээс илүү сайн Христ итгэгчдийг буй
болгох нь юм.
Бид үнэхээр тэдний хийдгээс хавьгүй илүү Христ
итгэгчдийг босгох ажлыг хийдэг.
Чи түүний нэг болохыг хүсч байна уу?
(Сэдэвлэсэн Start With Why, Simon Sinek, хуудас. 41).
Энд хэдэн сар ирээд үз, тэгээд жинхэнэ өөрчлөлтийг мэдэж ав, та нар “орчин үеийн” чуулгануудын босгодог хүмүүсээс хавьгүй илүү Христ итгэгч болох болно! Та нар хэний ч төсөөлөөгүй тэр жинхэнэ Христ итгэгч болох болно!
Өнөөдөр хуучны энэ замаар явж буй маш цөөхөн чуулган байгаа. Тэд Христ болон Элчүүдээр зааварлагдсан хуучны замыг дагадаггүй. Тэд 18 дугаар зуун болон 19 дүгээр зууны эхэн үеийн евангелистууд, эсвэл Пуританчууд, эсвэл Шинэчлэгч нарын номлодог хуучны тэр замыг дагадаггүй. Тэд Пелагиан тэрс үзэлт Чарльз Финнейгээс эхэлсэн хуурамч зам болох шинэ зам – өнөө цагийн шийдвэр гаргагч үзлийнхэн, шинэ евангелистууд, чарисматикчууд, ёс суртахуунгүй Библийн сургуулийн оюутнууд, нео-Калвинистууд (Калвинистуудын онолыг ярьдаг ч гэсэн энэ онолыг дагагч Жонатан Едвардс, Жорж Вайтфилд, Спиржеон, болон Др Лойд Жонс нарын хийж байсан шиг зүйлсийн гол санааг эрэн хайдаггүй.) эдгээр бүх гажиг дагалдагчидаар замнадаг. Би Финнейгийн эдгээр үр жимсүүдийг тайлбарлахад зориулж та нарын цагийг үрмээргүй байна. Товчхондоо бид тэднийг шинэ – евангелистууд хэмээн бүгдийг нь ангилж болно гэдгийг л хэлэх байна. Тэд өөрсдийгөө “Шинэ евангелистууд”! хэмээн нэрлэдэг. Тэдний зааж буй бүх зүйл нь шинэ учраас тэдний зөв юм. Эдгээр чуулганы бүх хүмүүс нь орхигдсон гэдэгт би итгэдгүй. Гэхдээ аврал олсон тэдгээр хүмүүс нь манай цаг үеийн цөөхөн үлдэгсэд юм. Хэрвээ та нар “хуучны евангелистууд”-ын талаар уншихыг хүсч байгаа бол Лайн Х.Мурайгын “Хуучны Евангелизм” хэмээх номын хуулбарыг худалдан аваарай. Та нар үүнийг манай номын сангаас болон Амазон комоос захиалан уншиж болно. Др А.В Тозерийн хантаазны ард талд “Хуучны зам бол жинхэнэ зам бөгөөд шинэ зам гэж байхгүй.” гэсэн үг бичээстэй байдаг –ямар ч шинэ зам чамайг жинхэнэ Христ итгэгч болоход тусалж чадахгүй. Эш үзүүлэгч Иеремиа ийнхүү хэлсэн шиг,
“Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх. Та нар сэтгэлдээ зориулан амралтыг олох болно.” (Иеремиа 6:16).
Би одоо та нарт аврал руу хөтлөх эртний жим – мөн мөнхийн шийтгэл рүү хөтлөх шинэ замыг харьцуулан хэлж өгье.
1. Нэгдүгээрт, эртний жим Бурхан болон Түүний алдараар эхэлдэг; шинэ зам нь хүн болон түүний хэрэгцээ, мэдрэмжээр эхэлдэг.
Тиймээ, “Шинэ замын”-хан Бурханыг дурьдаг. Гэхдээ Тэр бол бичээс дэх Бурхан биш юм. Тэр бол Библи дэх аврагч Бурхан биш. Тэр бол хэнийг аварч, хэнийг гэм нүгэлд нь орхихоо сонгодог тэр Бурхан биш. “Шинэ зам”-ын Бурхан бол элч Паулын хэлсэн Библи дэх тэр Бурхан биш,
“Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг.” (Ром 9:18).
Шинэ замынхан Бурхан хэнийг нь аврах болон хэнийг нь орхин Там руу илгээх вэ гэдгээ сонгодог тэр үнэнийг ерөөсөө ярьдаггүй. Бурханы талаар ийнхүү гэрчилж байсан хэн нэг номлогчийг хамгийн сүүлд та нар хэзээ сонссон бэ? Та нар бараг л Библи дэх жинхэнэ Бурханы талаар огтоос сонсоогүй байхаа. Библи Түүнийг “Агуу их, аймшигт Бурхан” (Дэд хууль 7:21) хэмээн нэрлэсэн. Библи Түүнийг “Аугаа, аймшигт Бурхан” (Нехемиа 1:5) хэмээн нэрлэсэн бөгөөд дахиад л Бурханыг “Хүчирхэг болоод аймшигт Бурхан минь” (Нехемиа 9:32) хэмээн дуудсан. Мөн бидэнд “Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг мөн.” (Еврей 10:31) хэмээн сануулсан байдаг. “Яагаад гэвэл бидний Бурхан шатаах гал мөн.” (Еврей 12:29).
Библид “Амьд Бурхан” (Еврей 10:31) хэмээн дуудагддаг – энэ Бурханы талаар ярьж байгаа нэг пастор эсвэл тахилчыг та нар сонссон уу? Та нар Бурхан цөөхөн хүмүүсийг аврахаар сонгож, дэлхий дээрх бусад хүн бүрийг Там руу илгээхээр үлдээдэг хэмээн номлодог хэн нэг пасторыг сонсож байсан уу? Христ ийнхүү хэлсэн, “Учир нь дуудагдсан нь олон хэдий ч сонгогдсон нь цөөхөн гэж ярив.” (Матай 22:14) Эсвэл аймшигт “амьд буй Бурханы” талаар ярихын оронд хүн бүрийг аврах нэг их чухал биш тэр өчүүхэн Бурхан – та нарт үйлчилж, та нарын хэрэгцээг л хангаж байдаг тэр Бурханы талаар ярихыг сонсож байсан уу? Та нар “Чиний тэр аймшигтай Бурханы талаар сонсохыг хүсэхгүй байна! Би энэ чуулганд дахиж ирэхгүй!” хэмээн хэлдэг. За, тэгээрээ, битгий буцаж ирээрэй! “Өөрийнхөө буй болгосон Бурханд” итгэсээр байгаарай. Гэхдээ чиний тэр өөрийн Бурхан чинь жинхэнэ Бурхан биш гэдгийг санаарай. Чи юуны түрүүнд Библи дэх “Амьд Бурханд” итгэхээс нааш хэзээ ч аврагдахгүй бөгөөд жинхэнэ Христ итгэгч болохгүй.
2. Хоёрдугаарт, шинэ зам та нарыг өөрийнхөө хэрэгцээ болон мэдрэмжийн талаар бодоход хүргэж байх зуур; хуучны жим та нарт жинхэнэ Бурхан Тамаар шийтгэх гэмийн чинь талаар бодоход хүргэдэг.
Та нарт нэг пастор эсвэл тахилч та нар үнэхээр маш их нүгэлтэй хүн гэдгийг чинь хэлж байхыг сонссон уу? Та нарын энэ зүрх гажсан, бохир заваан уу? Та нарын энэ “зүрх бүх зүйлээс илүү хуурамч... эдгэршгүй өвчтэй” юу? (Иеремиа 17:9). Та нар жинхэнээсээ өөрчлөгдөхөөс нааш “мөнх шийтгэлд... орох” уу? (Матай 25:46). Эсвэл хүн бүр, тэрбайтугай Гитлер хүртэл Диваажин руу явна хэмээн заадаг Фүүлэр сургуулийн номлогч Роб Белл нар шиг пасторыг сонсож байсан уу? Тиймээ, тэр ингэж хэлсэн! (Хайр ялдаг) уу? Хэрвээ Фүүлэр Теологын Сургуульд ямар нэг сайн зүйл байсан бол тэд өөрсдийнхөө олгосон зэргийг хүчингүй болгоод, хүмүүст мөнгийг нь буцааж өгөх байсан.
Та нар “Эелдэг зөөлөн номлогчтой, өөрт нийцсэн тэр чуулганыг би хүсч байна. Миний гэм нүглийн эсрэг номлол хийж, намайг там руу явна хэмээн хэлдэг энэ хуучны чуулган руу би дахиж очихгүй!” гэдэг. За, тэгээрээ, өөрийнхөөрөө хийгээрэй, биднийг орхиорой. Яваад Жоел Остеений эелдэг жаахан “гэмтний залбирал”-д итгээрэй – өөрийнхөө ТВ шоуны дараа бүр “Хэрвээ чи энэ залбирал үйлдвэл даруй дахин төрнө гэдэгт би итгэж байна.” хэмээн хэлдэг. Дураараа яваарай, тэгээд түүнд итгээрэй. Гэхдээ түүн шиг номлогч нарыг би өөрсдөө та руу явж буй хуурамч эш үзүүлэгчид, зальтай номлогчид хэмээн нэрлэдэг! Миний ингэж хэлснийг тэдэнд хэлээрэй, бас номлолын хуулбар болон видео бичлэгийг тэдэнд үлдээгээрэй!
3. Гуравдугаарт, эртний жим та нарт онцгойлон зүрх сэтгэлийн гүн дэх нууц гэмийн чинь талаар бодоход хүргэдэг; шинэ зам та нарт өөрийг чинь сайн хүн гэсэн мэдрэмж төрүүлдэг.
Жонатан Едвардс (1703-1758) ийнхүү хэлсэн, “Төрөлх хүнд зөвхөн өөрийн хайр л [байдаг.]” (“Хүн гэдэг бол Үнэхээр Ёрын муу бөгөөд Хор хөнөөлтэй адгуус юм.”). Өөрийн – хайр, гэхдээ Бурханы төлөөх хайр бус. Хэн нэгний төлөөх хайр бус, харин өөрийнхөө төлөөх – тийм л учраас Жонатан Едвардсын хэлсэн шиг та нар бол “үнэхээр Ёрын муу бөгөөд Хор хөнөөлтэй адгуус юм” Яагаад та нар ийм байдаг вэ? Учир нь та нар гэмт мөн чанарыг(жинхэнэ гэмийг) бүхий л хүмүүсийн эцэг Адамаас өвлөж авсан! Ийм л учраас та нар өөрийгөө л хайрладаг. “Үгүй ээ, Үгүй ээ!” хэмээн хэн нэгэн нь хэлээд “Би нөхөртөө хайртай” гэдэг. Үнэхээр тийм үү? Тэгвэл яагаад чи өдөр шөнөгүй түүнийг буруутгаж, түүнд гомдоллодог юм бэ? Үнэн гэвэл чи зөвхөн өөрийгөө хайрладаг учраас л тэр юм!
Үүн дээр алдаа бүү гарга, та нар Бурханыг хайрладгүй. Та нар чуулганд зөвхөн найз нартайгаа уулзахаар ирдэг. Хэрвээ найз нарын чинь нэг нь энэ чуулганыг орхивол чи ч бас орхидог. Энэ нь чиний хоёр нүүртэн болохыг баталдаг! Чи хичнээн Христэд хайртай, Түүнд итгэж байна хэмээн хэлж байснаас чинь үл хамааран чи өөрийгөө хуурч байсныг чинь батлан харуулах болно. Бүхий л хугацаанд чи хуурамч Христ итгэгч байсан. Чи өөрийгөө Христ итгэгч мэтээр дүр эсгэн харуулдаг байсан. Чи худлаа инээмсэглэж, нөхөрсөг мэт харагдах боловч Христэд итгэгч биш юм. Олон хүмүүс Халловеений баяраар өөрийнхөө дүрийг хувиргадаг шиг чи өөрийнхөө дүрийг Христ итгэгч мэтээр хувиргадаг! Үгүй ээ, үнэндээ та нар Христийг хайрладгүй. Чи зөвхөн өөрийгөө хайрладаг. Зөвхөн өөрийгөө! Зөвхөн өөрийгөө! Зөвхөн өөрийгөө! Библи, “Эцсийн өдрүүдэд... хүмүүс өөрсдийгөө хайрлагчид,” (II Тимот 3:1, 2). гэж хэлдэг. Ийм л учраас та нарт библи унших цаг байдаггүй. Залбирах цаг гардаггүй. Сайнмэдээ тараах цаг гардаггүй – гэхдээ та нарт видео тоглоом тоглох – ТВ үзэх болон бузар муу порно үзэх маш их, бүр их цаг байдаг. Бямба гараг болон Ням гарагийн орой чуулганд ирэх цаг байдаггүй – гэхдээ кино үзэх маш их цаг байдаг! Та нар яагаад ийм байдаг вэ? Учир нь чи зөвхөн өөрийгөө хайрладаг! Бурханыг хайрладгүй! Есүсийг хайрладгүй! Зөвхөн өөрийгөө хайрладаг. Үүнийг зөвшөөр! Үүнийг одоо зөвшөөр! – эс бөгөөс чи огтоос гэмшихгүй бөгөөд Христэд итгэснээр жинхэнэ Христ итгэгч болохгүй.
“Шинэ” зам гэдэг бол гарцаагүй бидний итггэдэг - хуучин замын эсрэг байдаг. “Шинэ” зам та нарыг чуулганы үүд рүү хөтөлдөг бөгөөд богинохон гэмтнүүдийн залбирал хийлгэхэд хүргэдэг. Тэгээд тэд даруй чамд усан баталгаа хийдэг! Олон Баптистууд намайг ингэж хэлсний төлөө үзэн ядах болно, гэхдээ би та нарт үнэнийг хэлэх ёстой. Тэд чамд чадах чинээгээрээ маш хурдан баптизм хүртээдэг бөгөөд үүний дараахан нь чи “шийдвэр” хэмээн нэрлэдэг зүйлийг хийдэг. Тэд цугларалт бүрдээ үргэлж л яагаад дандаа баптизм хүртээдэг вэ? Тэд Есүст хайртай учраас үүнийг хийдэггүй! Тэд библид итгэдэг учраас үүнийг хийдэггүй! Тэд зөвхөн өөрсдөдөө хайртай учраас л үүнийг хийдэг! Тэд ерөөсөө чиний талаар анхаарал тавьдаггүй. Тэд хичнээн олон хүнд усан баталгаа хийлгэсэн гэдэг тоонд л анхаарч байдаг. Мэдсээр байж ийнхүү үйлддэг пасторууд өөрсдөө аврагдаагүй хүмүүс гэж би боддог! Миний ингэж хэлснийг тэдэнд хэлээрэй, бас номлолын хуулбар болон видео бичлэгийг тэдэнд үлдээгээрэй!
“Би үүнд дургүй. Намайг Бурханд хайргүй хэмээн хэлэхэд чинь би дургүй. Би зөвхөн өөртөө л хайртай хэмээн хэлэхэд чинь би дургүй. Би энэ чуулганд дахин ирэхгүй!” хэмээн та нар хэлдэг. За, дахиж битгий ирээрэй. Гэхдээ энэ өвгөн номлогч та нарт бүхийл үнэн болох үнэнийг хэлсэн шүү, өөр юуч биш, зөвхөн үнэнийг – та нарын талаарх! Та нар юуч гэж хэлсэн, юуч хийсэн бай би үүнийгээ ерөөсөө зогсоохгүй. Зарим залуус “Таны номлол дэндүү хатуу учраас би найз нараа авчирч чадахгүй байна.” гэж хэлдэг. Үгүй ээ, хайртууд минь, энэ бол шалтгаан биш- та нар үүнийг мэдэж байгаа! Та нар тэдний амь насанд санаа зовохгүй байгаа учраас энд авчирдаггүй! Та нар тэдний аминд ерөөсөө санаа тавьдаггүй – учир нь та нар зөвхөн өөрийгөө хайрладаг учраас юм! Нүүрэндээ буй энэ муухай хувирлаа арилгаад миний хэлж байгаа зүйлсийн талаар бод! Энэ бол аврагдаагүй найз нараа авчирах хэрэгтэй чиний мэдэж байгаа яг тэр газар юм! Яагаад? Учир нь энэ хавьд найз нарыг чинь авралд хүргэх миний мэдэж буй цорын ганц газар бол энэ юм! Ийм л учраас! Хэрвээ чи өөртөө хайртай шигээ тэдэнд хайртай бол чи тэдэнд хандан, “Надтай хамт чуулганд явья! Энэ маш чухал! Энэ бол хуучны арга барилтай газар! Гэхдээ энэ бол Лос-Анжелс хотын төвийн хамгийн сайн чуулган бөгөөд чи бид хоёр шиг залуусаар дүүрэн цуглаан” гэж хэлэх болно. Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгч бол чи үүнийг л хэлэх болно. Гэхдээ чи ийм байдаггүй. Чи бол ердөө л хуурамч нэгэн! Зүгээр л өөрийгөө хайрладаг нэгэн. Ердөө л орхигдсон өөр нэгэн.
Лхагва гарагийн орой нэгэн аврал аваагүй охин надад би дахиад таны үгийг сонсохгүй, учир нь та маш их хашгирах юм хэмээн хэлсэн. Би түүнд, “Чи энд олон жилийн турш явсан бөгөөд одоо ч гэсэн орхигдсон, эсэргүүцсэн хэвээр байна. Би бүр илүү их хашгирах хэрэгтэй гэдэг талаар одоо бодож байна!” гэж хэлсэн. Тиймээ, бүр чанга – чангаар – өшөө чангаар. Хэрвээ чи хурдны авто замаар сохор хүн алхаж буйг харвал чангаар орилохгүй гэж үү?” “Наад хурдны замаасаа холд, эсвэл чи үхлээ шүү!” Ийм л учраас би орилдог – учир нь би та нарын амийг хайрлаж байна. Ерөөсөө орилдоггүй номлогч нар бол та нарыг ерөөсөө хайрладгүй гэсэн үг. Тэд зөвхөн чиний мөнгийг л хүсдэг! Та нар Бурханыг болон өөрийгөө хичнээн гэм нүгэлтэй, амин хувиа хичээсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хүртлээ жинхэнэ өөрчлөлтийг мэдэрч чадахгүй. Чи зүрх сэтгэлийнхээ гүн дэх гэм нүгэл болон нуугдмал гэм нүглээ илчлүүлэх зайлшгүй шаардлагатай. Чи Давид шиг мэдрэх хэрэгтэй, “Миний нүгэл үргэлж миний өмнө байдаг.” (Дуулал 51:3). Энэ бол авралын эртний жим юм. Чи заавал гэм нүглийн буруутгалд орох ёстой, эсвэл чи хэзээ ч бүх гэм нүглийг чинь цэвэрлэхээр Загалмай дээр Өөрийн Цусаа урсгасан, чиний гэмийн төлөө Христ үхсэн тэр хэрэгцээг харж чадахгүй юм.
4. Дөрөвдүгээрт, хуучны жим өөрийгөө шалгахад зориулагдсан; шинэ зам бол гэмийн амьдрал руугаа буцах болон чуулганыг орхих хүртлээ чуулганы эргэн тойронд зүгээр л тоглож байдаг.
Өнөөдрийн үг бидэнд “Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал.” (II Коринт 13:5) хэмээн хэлж байна. Энэ бол эртний жим юм. Өөрийнхөө үнэхээр аврагдсан эсхийг мэдэхийн тулд өөрийгөө шалга. Жонатан Едвардс ийнхүү хэлсэн, “[Чи] зөвхөн гэм нүглийн буруутгалд орсон мэт дүр эсгээгүй гэдгээ харахаас гадна, гэм нүгэлдээ зохистой шаналж буйг үз. Мөн түүнчлэн гэм нүгэл [чамд] ядаргаатай болж, [чиний] зүрх сэтгэл уярам зөөлөн болж, ухаарч буйг хар.”
Энэ бол чиний мэдрэх ёстой зүйл, эс бөгөөс чи хуурамч өөрчлөлтийг авсан гэсэн үг. Та нарын зарим нь бусад хүний өөрчлөгдсөн талаарх гэрчлэлийг сонсон уншиж байсан байхаа. Эдгээр сонсож, уншиж байсан өөрчлөлтийн гэрчлэлүүдийг та нар цээжилсэн байдаг. Шейла Нганнсийн гэрчлэлийг уншаад, эсвэл Жоны хүчирхэг гэрчлэлийг ердөө сонсоод л цээжилчихсэн, тэгээд түүгээр өөрчлөгдсөн төдий хүмүүсийн гэрчлэлийг уншиснаа би тарт хэлж чадна. Та нар ердөө бага зэрэг гэм нүглийн буруутгалд орж, тэгээд тэдний хэлсэн гол зүйлсийг хуулж авсан л байдаг! Та нарт жинхэнэ өөрчлөлт байдаггүй, зөвхөн жинхэнэ өөрчлөлтийг авсан хэн нэгнээс нэг хэсгийг нь цээжилсэн байдаг. Би одоо Жон Каганы гэрчлэлийн ихэнх хэсгийг унших гэж байна. Намайг уншиж байхад өөрийгөө шалгаарай. Жон Каганы гэрчлэлийг уншиж байхад “Энэ нь надад яг тохиолдсон уу? Эсвэл би зөвхөн түүний хэлснийг хуулбарласан уу?” гэдгийг өөрөөсөө асуугаарай. Үг бүрийг нь анхааралтай сонсож, өөрөөсөө энэ нь надад үнэхээр тохиолдсон уу хэмээн асуугаарай. Хэрвээ энэ нь чамд тохиолдоогүй бол чи худлаагаар өөрчлөгдсөн байна. Тэгээд чи бусдын л адил их удахгүй, эсвэл хожим манай чуулганыг орхих болно. Чамд жинхэнэ өөрчлөлт хэрэгтэй, эс бөгөөс Чөтгөр чамайг авахаар ирэх үед чи энэ чуулганыг орхих болно.
МИНИЙ ГЭРЧЛЭЛ
2009 оны Зургаадугаар сарын 21
Жон Самуел Каган
Христийн надад хийсэн зүйл хичнээн агуу болохыг үгээр хэлэх аргагүй бөгөөд би өөрийнхөө аврагдсан тэр үеийг маш тов тодорхой санаж чаддаг. Би аврагдахаасаа өмнө би маш их уур уцаартай, үзэн ядалтаар дүүрэн нэгэн байсан. Би нүгэл хилэнц дотроо бардамнаж, хүмүүсийг шаналган зовоож байгаадаа баярлан хөөрч, Бурханыг үзэн яддаг тэдгээр хүмүүстэй нэгэн тал болж байсан. Бурхан миний хэзээч төсөөлж чадхааргүй арга замаар ажиллаж эхэлсэн. Миний дахин төрөхийн өмнөх долоо хоногуудад би үнэхээр үхэх мэт мэдрэмжийг авч байсан: Би ерөөсөө унтаагүй, инээж чадахгүй, ямар ч амар тайвныг олж чадахгүй байсан. Манай чуулганд сайнмэдээний цугларалтууд болж байсан бөгөөд би пастор болон аавыгаа огт хүндлэлгүйгээр тэднийг элэглэн шоолж байснаа маш тодорхой санадаг. (Жон аврагдаагүй байдалд байхдаа яг л миний дээр дурьдсан намайг чанга орилж ярилаа хэмээн буруутгаж байсан охинтой адилхан байсан).
Тэр үед Ариун Сүнс миний гэм нүглийг маш тодорхойгоор буруутгаж эхэлсэн хэдий ч миний бүхий л хүсэл Бурхан хийгээд өөрчлөлтийн талаарх бүх бодлыг эсэргүүцэн зогсож байсан. Би маш шаналж буй мэдрэмжээ зогсоож чадахгүй ч гэсэн үүний талаар бодохгүйг хичээж байсан. (Хэрвээ чи маш ихээр шаналж буйгаа мэдрэхгүй бол чи хэзээч аврагдахгүй!)
Др Химерс номлож байхад миний бардам байдал үүнийг аль болох эсэргүүцэж, сонсохыг үл хүсэн чармайж байсан хэдий ч сүнс дотроо би бүхий л гэм нүглээ үнэхээр их мэдэрч байсан. Би номлол дуусах хүртэл хором бүрийг тоолж байсан ч пастор номлосоор байсан бөгөөд миний гэм нүгэл эцэс төгсгөлгүйгээр улам бүр доройтож эхэлсэн. Би цаашид ташуурыг өшиглөж чадахгүй болж аврагдах хэрэгтэй болсон! Намайг урагшаа урих үед ч би эсэргүүцсээр байсан ч би цаашид үүнийг тогтоон барьж чадахгүй болсон. Би бол байж болох хамгийн их гэмтэй нэгэн бөгөөд Бурхан намайг Там руу илгээн шийтгэх зохистой гэдгийг би мэдэж байсан. (Энэ бол чамд хэрэгтэй чухал мэдрэмж. Жонатан Едвардс та нар үүнийг мэдрэх хэрэгтэй, эс бөгөөс та нар хэзээ ч аврагдахгүй гэж хэлсэн.) Би тэмцэлдсээр маш их ядарч, өөрт байсан бүхэндээ ч гэсэн үнэхээр цөхөрсөн байсан. Пастор надад Христ рүү очоорой хэмээн зөвлөн хэлэхэд нь би үнэхээр хүсээгүй. Миний бүхий л гэм намайг яллах тэр агшинд ч би Есүсийг хүсэхгүй хэвээр л байсан. Би аврагдаж чадахгүйгээр Там руу явахаас өөр аргагүй юм байна гэх мэдрэмж төрж байсан яг тэр үе бол миний мэдэрч байгаагүй хамгийн муухай үе байсан. Би аврагдахаар “хичээж”, Христэд итгэхээр “чармайж” байсан ч би ердөө л өөрийгөө Христэд өгөхийг хүсч чадахгүй, би Христэд итгэгч болохоо шийдэж чадахгүй байсан тул ерөөсөө болохгүй байсан бөгөөд энэ нь надад ямар ч найвдаргүй болсон гэсэн мэдрэмжийг төрүүлж байсан. Миний зөрүүд зан нулимсыг минь садран урсахыг хориглож буйг мэдэрч байсан ч миний гэм нүгэл намайг Там руу түлхэж байгааг бас мэдэрч байсан. Би яг ийм зөрчил дунд гацчихсан. (Хуучны номлогчид үүнийг “Сайнмэдээний хавчилт” гэж нэрлэдэг). Миний гэм нүгэл намайг там руу хөөж байгааг би мэдэрсэн. Мөн миний зөрүүд зан нулимс асгаруулахыг хориглож байсан. (Чанга хөвгүүд нулимс унагадгүй. Тэр бол чанга хүүхэд байсан. Гэхдээ түүнийг уйлах хүртэл Бурхан шахаж, Сайнмэдээний хавчилтаар түүнийг хавчисан.)
Гэнэт хэдэн жилийн өмнө тунхаглагдаж байсан “Христэд бууж өг! Христэд бууж өг!” гэсэн номлолын үгс миний оюун бодолд харван орж ирсэн. Яг энэ мөчид би Түүнд бууж өгсөн бөгөөд итгэлээр Есүс рүү очсон. Яг энэ мөчид би өөрийгөө үхүүлхийг зөвшөөрөх хэрэгтэй гэх шиг зүйлийг мэдэрсэн бөгөөд тэгээд Христ надад амь өгсөн! Тэнд ямар ч үйлс эсвэл хүсэл мөрөөдөл миний оюун бодолд байгаагүй ч миний зүрх сэтгэлд Христ дотор зүгээр л амар тайван оршиж, Тэр намайг аварсан! Тэр Өөрийнхөө Цусаар гэм нүглийг минь угаасан! Яг тэр агшинд би Христийг эсэргүүцэхээ зогсоосон. Миний хийх ёстой бүхий л зүйл бол Түүнд итгэх явдал байсан нь надад маш тодорхой мэдэгдэж байсан; Миний хувьд энэ бүхэн дууссан яг тэр агшинг би хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь зөвхөн Христ байсан юм. Би бууж өгөх хэрэгтэй болсон! Тэр үед ямар нэгэн бие махбодийн мэдрэмж эсвэл хурц гэрэл байгаагүй, надад ийм мэдрэмжийн хэрэгцээ ч байгаагүй, надад Христ л байсан! Христэд итгэсэн тэр үед миний гэм нүгэл надаас зайлуулагдсан мэт мэдрэмж төрсөн. Би өөрийнхөө гэм нүглээс эргэж, би зөвхөн Есүс рүү харсан! Есүс намайг аварсан.
Жоны гэрчлэлийг сонссоны дараа энэ та нарт үнэхээр тохиолдсон уу? Хэрвээ тэгээгүй бол та нарт жинхэнэ өөрчлөлт гарцаагүй хэрэгтэй. Та нарт хэн нэгнээс хуулбарласан бус, харин жинхэнэ өөрчлөлт хэрэгтэй. Жинхэнэ өөрчлөлтийг авахын тулд юу хийх ёстой вэ? Нэгдүгээрт, өөрийнхөө зүрх сэтгэл хичнээн бузар булай болох талаар бод, чи үнэхээр гэмшиж чадаагүй их гэм нүгэлтэй, тэгээд Есүст итгэ. Та нар зөвхөн үгийг сурсанаар биднийг зальдах гэж оролддог их гэмтэй. Би зөв үү? Тэгээд чи үнэхээр өөрийнхөө зүрхэн дэх гэм нүглээс болон амьдралаас эргэх ёстой. Чи заавал Есүс рүү ирэх хэрэгтэй бөгөөд чиний төлөө Загалмай дээр урсгасан Цусаар гэм нүглээ угаалгах хэрэгтэй. Наашаа бууж ирээд тайзны өмнө ирээрэй, бусад хүмүүс дээшээ хоолондоо явж байх зуур бид чиний төлөө залбирч, чамд зөвлөгөө өгөх болно. Одоо ирээрэй. Энд яг одоо ирээрэй! Амен.
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Абел Прудхомме ишлэл уншина: Дуулал 51:1-3.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Эртний жим” (Civilla D. Martin, 1866-1948).
ТОВЧЛОЛ ОДОО ӨӨРИЙГӨӨ ШАЛГА! EXAMINE YOURSELVES NOW! Доктор Р.Л Химерс Жр “Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал. Эсвэл Есүс Христ та нарын дотор байгааг та нар өөрсдөө мэддэггүй юм уу? Та нар үнэхээр шалгалтандаа унадаггүй л юм бол....” (II Коринт 13:5). (Илчлэлт 20:15; 14:10, 11; Иеремиа 6:16) 1. Нэгдүгээрт, эртний жим Бурхан болон Түүний алдараар эхэлдэг; шинэ зам нь хүн болон түүний хэрэгцээ, мэдрэмжээр эхэлдэг, Ром 9:18; Дэд хууль 7:21; Нехемиа 1:5; 9:32; Еврей 10:31; 12:29; Матай 22:14. 2. Хоёрдугаарт, шинэ зам та нарыг өөрийнхөө хэрэгцээ болон мэдрэмжийн талаар бодоход хүргэж байх зуур; хуучны жим та нарт жинхэнэ Бурхан Тамаар шийтгэх гэмийн чинь талаар бодоход хүргэдэг, Иеремиа 17:9; Матай 25:46. 3. Гуравдугаарт, эртний жим та нарт онцгойлон зүрх сэтгэлийн гүн дэх нууц гэмийн чинь талаар бодоход хүргэдэг; шинэ зам та нарт өөрийг чинь сайн хүн гэсэн мэдрэмж төрүүлдэг, II Тимот 3:1, 2; Дуулал 51:3. 4. Дөрөвдүгээрт, хуучны жим өөрийгөө шалгахад зориулагдсан; шинэ зам бол гэмийн амьдрал руугаа буцах болон чуулганыг орхих хүртлээ чуулганы эргэн тойронд зүгээр л тоглож байдаг, II Коринт 13:5. |