Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




САНДЕМАНИЗМЫН ЭСРЭГ ТУЛААН

(ТУЛАЛДААНЫ ХАШХИРААН ЦУВРАЛЫН ДУГААР ГУРРАВ)

THE BATTLE AGAINST SANDEMANIANISM
(NUMBER THREE IN A SERIES OF BATTLE CRIES)
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, January 22, 2017

“Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:39, 40).


Та нар теологийн оюутан биш л бол Сандеманизм гэдэг үгийг мэдэхгүй нь гарцаагүй. Мөн энэ бол сүнсийг усгадаг тэрс үзэл юм. Энэ Сайнмэдээний номлолыг үгүй хийдэг. Энэ нь хэдэн сая хүмүүсийг Тамын мөнхийн гал руу илгээдэг. Энэ үзэл нь Роберт Сандеман (1718-1771) гэж хүнээр алдаршсан. Энэ номлолын гол санаа нь чи өөрийн оюун бодолдоо Христийн талаар өгүүлсэн Библийг хүлээн аваад аврагдана гэж сургадаг. Сандеманизм нь Христ бидний гэмийн төлөө үхээд амилсан гэдэгт итгэсэн хүн бүхэн аврагдана – Библийн эдгээр зүйлсэд итгэсэн хэн ч гэсэн өөрчлөгдсөн гэж заадаг. Өнөөдөр Сандеманизм өнөөгийн манай чуулгануудын гол алдаа болоод байна. Энэ нь олон сая хүнийг там руу илгээж байна. Энэ үхлийн аюултай тэрс үзэлд итгэдэг нилээд хэдэн хүн манай чуулганд байгаа! Хэдий би үүний эсрэг байнга номлож байгаа ч миний юу хэлж байгааг тэд сонсдоггүй. Тэд энэ үхмэл Сандеманизмын үзэлдээ итгэсээр л байгаа. Манай чуулганд өөрсдийгөө аврагдсан хэмээн боддог зургаан хүн өнгөрсөн жилээс үүнд итгэх болсон. Тэд үүнд итгэсэн учраас орхигдсон чигээрээ хоцорч там руу илгээгдэх болно. (үз:“Sandemanianism” in The Puritans: Their Origins and Successors Dr. Martyn Lloyd-Jones, Banner of Truth, 1996 хувилбар, хуудас. 170-190).

Христийн үхлийн талаар библийн хэлж буй зүйлд хэрвээ итгэвэл аврагдах болно хэмээн тэд хэлдэг. Энэ бол тэдний байр суурь. Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Энэ бол өнөө цагт бидэнд тулгараад буй асуудлуудын нэг юм.” (адил., хуудас. 177). Манай чуулганд Христэд Өөрт нь итгэхийн оронд библид Христийн талаарх хэлсэн зүйлд нь итгэж байдаг, өөрсдийг өнгөрсөн жил аврагдсан хэмээн андуурч буй хамгийн багадаа зургаан хүн байна.

Тэд Есүс загалмай дээр үхсэн гэдэгт итгэснээр аврагдана гэж боддог. Тэд библид Христийн үхлийн талаар өгүүлсэн зүйлсэд итгэдэг. Гэхдээ Библийн үгэнд итгэх нь хэнийг ч авардаггүй. Энэ номлолд үүний талаар батлах болно.

I. Нэгдүгээрт, Сандеманизм нь Христ Өөрөөр нь залруулагдаж байсан.

Есүс Фарисай нартай ярилцаж байсан. Тэдний авралын талаар үзлээр нь авч үзвэл Иудейчүүд бол Сандеманизмын үзэлтэнгүүд байсан. Есүс ийнхүү хэлсэн,

“[Та нар] Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:39, 40)

.

Тэд Библи судлал болон Библид итгэснээр аврагдах болно хэмээн боддог байсан. Матай Хенри ийнхүү хэлсэн, “Тэд Бичээсийг уншин судалсанаар [мөнх амийг] олохоор хичээж байсан. Тэдний дунд “ Хуулийн [Бичээс] үгс байгаа нэгэнд мөнх амь байгаа” гэсэн түгээмэл хэллэг байсан. Хэрвээ тэд Бичээсийн хэсгийг цээжлэн... хэлж чадаж байвал тэнгэрийн улсад орох нь гарцаагүй хэмээн боддог байсан.” (Matthew Henry’s Commentary on the Whole Bible). Др Франк Гаебелейн тэд библид итгэх итгэл нь “амийг авчирах болно” хэмээн бодож байсан гэж хэлсэн. (The Expositor’s Bible Commentary). Тэд бичээст итгэж байсан боловч Есүс рүү ирэхийг хүсэхгүй байсан.

Энэ бол Сандеманизмын алдаа. Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Та нар оюун бодолдоо Библийн үгсийг хүлээн авдаг бөгөөд энэ л бүх зүйлийн хамгийн чухал нь байдаг.” (адил., хуудас. 175). “Библи Есүсийн талаар өгүүлж буй зүйлд итгэх нь тэднийг аврана хэмээн тэд боддог.” (адил).

Манай чуулгануудын хэдэн арван мянган хүүхдүүд энэ муухай номлолоор тархиа угаалгаж байна. Тэд Бичээсийн ишлэлүүдийг цээжлих талаар заалгаж байгаа. Тэгээд тэд “гараа өргөөд” – дараа нь баптизм хүртдэг! Тэд Христ рүү ерөөсөө очдоггүй! Тэд зөвхөн Иохан 3:16 дугаар зүйлд итгэж, залбирлыг даган дуурайх л хэрэгтэй байдаг. Сандеманизмын хуурамч номлолоор манай чуулганууд хэдэн сая чуулган (болон хүмүүсийг) Там руу илгээдэг. Есүс ийнхүү хэлсэн,

“[Та нар] Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:39, 40).

Манай чуулганд яг ийм бодолтой байдаг таван хүн байгаа.

Нэгэн Хятад залуу “Есүс миний төлөө үхсэн гэдэгт” би итгэсэн учраас аврагдсан хэмээн хэлсэн. Тэр Есүсийн талаар Библийн хэлсэнд итгэх нь Есүс рүү очихтой адилхан хэмээн бодсон! Тэр Сандеманизмын энэ үзэлдээ хэвээр хоцорсон.

Нэгэн залуу эмэгтэй, “Есүс бол намайг аварч чадах цорын ганц нэгэн” хэмээн хэлсэн. Тэр библи Есүсийн талаар хэлсэн зүйлд итгэж байсан боловч Есүс Өөрт нь очихгүй юм. Тэр өөрийнх нь зүрх сэтгэлд чуулганыг орхи хэмээн өгүүлж буй Чөтгөрийг сонсохоо зогсоохыг хүсэхгүй учраас өөрөө Есүс рүү очдоггүй. Тэр иймэрхүү гэмийн бодлуудаа ерөөсөө орхидгүй. Тэр Есүс бол цорын ганц Аврагч гэдэгт итгэдэг боловч орхигдсон хүмүүсийн Сатанлаг зөвлөгөөг сонсохоо больдоггүй. Тиймээс тэр Библид итгэдэг Сандеманизмдаа орхигдсон чигээрээ үлддэг боловч Есүс Өөрт нь итгэдгүй. Тэр библи Есүсийн талаар хэлж байгаа зүйлсэд итгэдэг. Гэвч тэр Есүс Өөрт нь очдоггүй. Тэр өөрийнхөө гэм нүглээс эргэхгүй байгаа тэр л үеэсээ гэм нүглээ Есүсийн цусаар угаалгахаар Түүнд Өөрт нь очихгүй байх болно. Тэр Сандеманизмын энэ үзэлдээ хэвээр хоцорсон.

Нэгэн Испани залуу Есүст итгэнэ гэдэг бол Христ загалмай дээр үхсэн гэдэгт итгэж байгаатай адилхан юм хэмээн хэлсэн. Мөн л тэр Сандеманизмд итгэдэг учраас Библийн хэлсэн зүйлсэд итгэж байгаа. Түүний төлөө Есүс загалмай дээр үхсэн гэдэг библийн үгэнд итгэх нь Есүст Өөрт нь итгэхтэй адилхан биш юм. Тиймээс тэр Сандеманизмд орхигдон хоцорсон.

Өөр нэгэн Хятад залуу адилхан зүйлийг хэлсэн. Есүст итгэнэ гэдэг бол Христ загалмай дээр үхсэн гэдэгт итгэж байгаатай адилхан юм хэмээн хэлсэн. Тэр библийн хэлсэнд итгэдэг боловч Есүст Өөрт нь итгэхгүй юм. Тэр ч мөн адил Сандеманизмд орхигдон хоцорсон.

Мөн нэгэн Хятад охин Есүст итгэнэ гэдэг бол өөрийнх нь төлөө Есүс үхсэн гэдэгт итгэхтэй адилхан гэсэн. Тэр энэ нь буруу гэдгийг мэдэж байсан ч Др Каган эдгээр нь адилхан уу хэмээн асуух үед “гайхан цочирдсон.” Тэр зүрх сэтгэлдээ Есүст хэзээ ч итгэж байгаагүй учраас “гайхан цочирдсон.” Түний бүх л хийж байсан зүйл бол Библийн нэг хоёр ишлэлд итгэх явдал байсан. Тэр хэзээ ч Есүст итгэж байгаагүй, ердөө л Библийн сургаал дотор амарч байсан учраас “гайхан цочирдсон.” Тэр ч мөн адил Сандеманизмд орхигдон хоцорсон.

Та нар Доналд Трамп бол ерөнхийлөгч гэдэгт итгэж байгаа. Гэхдээ та нар түүнтэй уулзаагүй! Тэр бол ерөнхийлөгч гэдэгт итгэх нь түүн дээр очно гэдэгтэй адилхан биш. Есүсийн талаар библийн хэлсэнд итгэх болон Есүст Өөрт нь итгэх гэдгийн хооронд илэрхий том ялгаа байна. Энэ нь магад маш өчүүхэн төдий ялгаа мэт санагдаж болно – гэхдээ энэ нь тийм биш юм. Хэрвээ та нар Есүст Өөрт нь итгэхгүй бол Там руу явах болно! Есүс ийнхүү хэлсэн, “Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.” (Иохан 5:40). Библийн ишлэл хийгээд сургаалд итгэх нь хэнийг ч гэсэн мөнхийн Тамын галаас аврахгүй!

Хүмүүс яагаад үүнийгээ хийсээр байна вэ? Үүний учир нь тэд гэм нүглийнхээ илчлэлтийг хүлээн аваагүй учраас юм! Хэрвээ та нар Жон Каганы байсан шиг гэм нүглийн илчлэлт дор байвал өөрийгөө аврах юу ч хийж чадахгүй – бүр юу ч хийж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх болно. Энэ нь Есүс та нарыг аварч чадна гэдэгт итгэх нь хүртэл орно! Хэрвээ та нар гэм нүглийн илчлэл дор байвал юу ч та нарыг хангахгүй харин Есүс Өөрөө л чадах болно! Та нар ингэж хэлэх хэрэгтэй, “Миний гэмийг юу угааж чадах вэ? Есүсийн Цуснаас өөр юу ч биш.” “Эзэн минь, би очиж байна, одоо Тань руу очиж байна. Намайг угаагаач, Калварид урссан цусаараа намайг цэвэрлээч.”

II.Хоёрдугаарт, Сандеманизм бол чөтгөрүүдийнг сургаал юм.

“Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:39, 40).

Яагаад Фарисайчууд библийг судалдаг боловч Есүс рүү ирхийг хүсээгүй вэ? Учир нь тэд Сатан чөтгөрийн хүчин дор байсан. Есүс адилхан тийм хүмүүст, “Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Яагаад гэвэл та нар Миний үгийг сонсож чадахгүй байна. Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай...“ (Иохан 8:43, 44).

Би та нарт Есүсийн талаар Библийн хэлсэнд итгэх нь Есүст Өөрт нь итгэхтэй адилхан биш хэмээн хэлэх үед та нар намайг сонсдоггүй. Та нар Чөтгөрийн хяналт дор байгаа учраас ийм энгийн зүйлийг ойлгож чаддаггүй. Есүс бас ингэж хэлсэн. Тэрээр, “Та нар Миний үгийг сонсож чадахгүй байна. Та нар эцэг чинь болох диаволаас гаралтай“ (Иохан 8:43, 44). Та нар Чөтгөрт хамаардаг. Чөтгөр бол та нарын бурхан. Чөтгөр та нарын оюун бодлыг сохолсон. Учир нь Чөтгөр та нарыг Есүст итгээд аврагдахыг үнэхээр хүсдэггүй. Элч Паул ийнхүү хэлсэн,

“Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг. Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас …” (II Коринт 4:3, 4).

Чөтгөр та нарыг яаж харалган байлгасаар байдаг вэ? Та нарыг Есүс рүү очуулахгүй байхаар тийм хүчийг Чөтгөр яаж өөртөө байлгадаг вэ?

1.  Олон хятад залуучууд өөрсдийнхөө аврагдаагүй Буддист эцэг эхийн хараан дор харалган байдлаар Чөтгөрт гинжлүүлсэн байдаг. Эдгээр эцэг эхчүүд та нарыг авруулахгүйн тулд бүхий л Сатаны хүч чадлыг ашиглан холдуулах болдог. Гэвч Есүс ийнхүү хэлсэн, “Эцгийгээ, эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой нэгэн биш юм.” Матай 10:37. Одоо удахгүй Хятадын цагаан сар болно. Та нарын аврал аваагүй зарим эцэг эхчүүд гарцаагүй яг цуглааны цагаар оройн хоолонд орохоор төлөвлөсөн байгаа. Тиймээс өнөөдөр та нар тэдэнд үүнийг хэл, хэрвээ тэд Бямба гарагийн орой залбирлын цуглаанаар, эсвэл Ням гарагийн хоёр цуглаанаар оройн хоолонд орох бол амжихгүй гэдгээ хэлээрэй – тэд хичнээн чамд уурлаж байсан ч хамаагүй амлалтаа сахиж, цуглаандаа ирээрэй. Аврагдаагүй Буддист эцэг эхийнхээ уур хилэн болон Сатаны атганд бүү ор. “Гэхдээ,” та нар “тэд над руу орилж чарлан уурлах болно!” гэж хэлдэг. Тэднийг орилж, чарлан уурлахыг нь зөвшөөр! Энэ нь Эцсийн Шүүлтийн өдөрт Бурхан та нараас татгалзаж байна гэхийг сонсохоос одоо тэдний дотроос орилж чарлах чөтгөрийн дууг сонсох нь хавьгүй дээр. Бурханы эсрэг тэдний нүгэлт эсэргүүцлээс өөрийгөө чөлөөл! Сатаны гав гинжээс өөрийгөө чөлөөл.

2.  Та нарын олонхид нуугдмал гэмүүд байдаг учраас Чөтгөрийн гав гинж дор харалган хэвээр байдаг.
      Та нарт хэн ч мэдэхгүй хэмээн боддог – “Хэнч мэдэхгүй” хэмээн хэлдэг тийм гэм нүглүүд байдаг. Гэвч та нар буруу бодож байна. Та нарын хийсэн “нууц гэмүүдийн” талаар мэдэх хоёр хүн байдаг. Тэд хэн бэ? Та нарын нууц гэмийг мэддэг эхний хүн бол би. Би энэ дөрвөн сард үйлчлэл хийгээд 59 дэх жилдээ орж байгааг та нар мэднэ. Хүмүүс намайг оюун бодол уншигч хэмээн буруутгадаг – гэхдээ би ерөөсөө оюун бодол уншигч хүн биш. Харин би нүүр царайг уншигч юм. Чуулганы хүмүүсийн нүүр царайг 59 жилийн турш харсаны дараа та нар ямар гэм нүгэл нууцаар хийгээд байгааг ихэнхдээ л маш сайн хэлж чадна. Цагдаа нар нүүр царай унших сургалтад суудгийг та нар мэдсэн үү? Миний бодлоор манай библийн сургууль болон семинар сургалтууд залуу пасторуудад хүний нүүрийг хэрхэн унших талаар заадаг байх хэрэгтэй гэж боддог. Тиймээ, та нарын царайг хараад л ямар гэм хийгээд байгааг ч ихэнхдээ л хэлж чадна.
      Гэхдээ надаас хавьгүй илүүгээр тодорхой мэдэх өөр нэгэн хүн байна. Үнэндээ энэ хүн чиний нуугдмал гэмийг 100 хувь хэлнэ. Тэр яг одоо энд та нарыг хараад байж байна. Үнэндээ тэр чиний бүх л нууц гэм нүглийг мэднэ. Тэр хэн бэ? Та нар мэдэж байгаа – энэ бол Бурхан! Та нар Түүнээс нуугдаж чадахгүй. Тэр бол хаа сайгүй оршигч – Тэр нэг цагт хаана ч оршиж чаддаг гэсэн үг. Тэр та нар биедээ хийж буй бүрийг чинь харж байгаа. Тэр та нарын бодол бүрийг чинь мэдэж байгаа. Зүрх сэтгэлийн чинь гүнд буй нууцыг ч мэддэг. Библи ингэж хэлдэг, “ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм.” (Шастирын дэд 16:9). “ЭЗЭНий мэлмий хаа ч байдаг ба Хорон мууг хийгээд сайныг хардаг.” (Сургаалт үгс 15:3). “ЭЗЭНий мэлмий ... үргэлж үүнийг харж байдаг” – та нарын нууцаар хийсэн гэм нүгэл бүрийг. “Бурхан ЭЗЭНий мэлмий... үргэлж түүнийг тольдон байдаг билээ.” (Дэд хууль 11:12). Мөн библид Бурхан Өөрийнхөө номонд та нарын хийсэн бүх нууц гэмийг жагсаан бичиж байдаг гэж хэлсэн. Эцсийн Шүүлтийн өдөр Бурхан Өөрийнхөө номноос та нарын нууц гэм бүрийг унших болно. Түүний номууд бол маш том компютер шиг бөгөөд чиний хийсэн бүхий л нууц гэм нүглүүд бичигдэж байдаг. Та нар Эцсийн Шүүлтийн өдөр Бурханы өмнө зогсох болно. Та нар хэн ч мэдэхгүй хэмээн бодож байгаа гэм нүглийг чинь нэг бүрчлэн унших болно. Эдгээр номуудаас та нарын гэмийг уншисны дараа та нар өөрсдийгөө өмгөөлж чадахгүй болох болно. Та нар тэр гэм нүглээ санах болно. Ингээд эдгээр бүх гэм нүглийг чинь уншисны дараа та нар “галт нуурт хаягдах болно.” (Илчлэлт 20:11-14).

3.  Та нарын олонх нь зүрх сэтгэл чинь хорон муу гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй учраас Чөтгөрийн гав гинж дор харалган хэвээр байдаг. Библи ингэж хэлдэг, “Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм.” (Иеремиа 17:9) Жорж Вайтфилд (1714-1770) ийнхүү хэлсэн, “чи хичнээн их эсэргүүцлээ ч гэсэн чи сэрэх үедээ амьдралд чинь буй гэм нүгэл муудсан зүрх сэтгэлээс чинь гарч байгааг ухаарах болно... Тэр хэдий бүхий л амьдралынхаа туршид гаднаа ямар ч гэм нүгэлд холбогдоогүй ч [өөрийнх нь зүрх сэтгэлд] хичнээн их хорсол, зэвүүцэл буйг ойлгосон бөгөөд Бурхан түүнийг шийтгэх бүрэн зохистойг ухаарсан. Жулия ийнхүү хэлсэн, “Ариун Сүнс намайг үнэндээ сайн хүн биш гэдгийг илчилж өгсөн... Би үнэхээр аймшигтай, амин хувиа хичээсэн, маш бардам нэгэн байсан бөгөөд дотоод сэтгэлдээ [зүрх сэтгэл маань]... маш их ичгүүрээр дүүрэн байсан... Би өөрийгөө гэмтэй бөгөөд буруу амьдарч буйгаа мэдэрч байсан.” Тэр бол гадна талаасаа бол үнэхээр сайн эмэгтэй байсан хэдий ч зүрх сэтгэлдээ бузар муу нэгэн байсан. Тэр ингэж хэлсэн, “Би дотроо [зүрх сэтгэлдээ] үнэхээр сайн биш боловч гадна талдаа тийм бишээр харагдахыг хичээдэг байсан... Би өөрийгөө аврах ямарч боломжгүй гэдгээ хангалттай сайн ойлгож байсан... Миний нүүр нулимсаар дүүрсэн.” Тэр бүх амьдралынхаа туршид евангелист чуулганд хамрагдаж байсан боловч одоо зүрх сэтгэл нь хичнээн бузар муу болохыг ухаарсан. Тэр зүрх сэтгэлдээ өөрийнхөө гэм нүглийг ухаарах хүртэл библи түүний амьдралд ямар ч нөлөө үзүүлээгүй: тэр гэм нүглийн илчлэлтэд орох хүртлээ Есүсийн цусаар гэмээ угаалгана гэсэн ямар ч ойлголтгүй явж байсан. Тэр зүрх сэтгэл нь хичнээн муухай юм бэ гэдгийг мэдрэх хүртлээ ямарч ойлгоцгүй байсан. Евангелийн чуулганд Сандеманизмын сургаал нь түүнд Библийн үгнээс нилээд заасан боловч Бурхан түүний зүрх сэтгэлд гэм нүглийг нь илчлэх хүртэл ямар ч нөлөө үзүүлээгүй.

III. Гуравдугаарт, Сандеманизм нь гадна талаараа зөв харагдах олон хүмүүсийг там руу илгээдэг.

Та нар хэлдэг, “Бусад хүмүүс хийдэг шиг аймшигтай зүйлсийг би хэзээч хийж байгаагүй. Би цэвэрхэн амьдарч байгаа. Би Ням гараг бүр цуглаандаа явдаг. Би бол сайн хүн.” Гэхдээ би та нарт заавал анхааруулах ёстой зүйл байна, тэр бол чи хичнээн сайн байгаад, хичнээн залбирч, хичнээн библи уншиж, Есүсийн талаар библи юу хэлсэнд хичнээн итгэсэн ч энэ нь ямар ч хамаагүй – хэрвээ чи Есүст Өөрт нь итгэхгүй бол бузар муу чигээрээ там руу илгээгдэх болно. Есүс Христ Загалмай дээр үхсэн гэдэгт итгэх нь та нарыг аврахгүй! Элч юу хэлсэнийг сонсоорой,

Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон.” (II Тимот 3:15).

Христ чиний төлөө үхсэн гэдэгт итгэх нь чамайг аврахгүй. Энэ бол зөвхөн онолын итгэл. Библи бол “Есүс Христ доторх.... аврал” руу та нарыг хөтлөхөөр өгөгдсөн. Та нар хичнээн библи мэддэг байхаас үл хамааран хэрвээ Есүст итгэхгүй л бол та нар аврал олж чадахгүй. Библийн зорилго бол та нарыг Есүст Христ рүү Өөр лүү нь хөтлөхөд оршдог!

Др А.В Тозер “Библи заадаг уу эсвэл Сүнс заадаг уу?” гэсэн эссэ нь дээ Сандеманизмын алдааны талаар гүн гүнзгий ойлголтыг өгсөн. Др Тозер ийнхүү хэлсэн,

“Чуулганууд хүүхдүүддээ библийг заадаг [ба] өдийг хүртэл амьд итгэлтэй Христ итгэгч нарыг төрүүлж огтоос чадаагүй... Тэдний шашинлаг амьдрал бол засаж залруулах хийгээд ухаалаг зан төлөвтэй байдаг хэдий ч тэр чигээрээ хэлбэр төдий байдаг. Иймэрхүү [залуус] хоёр нүүрт амьдралаасаа салж чадахгүй. Тэдний олонх нь энэ бүхэндээ [үнэхээр] нухацтай ханддаг. Тэд бол ердөө л харалган... тэд үргэлж л зүрх сэтгэлдээ жинхэнэ сүнслэг байдлаар цанган гадна талдаа хуурамч итгэлийн хуягтайгаар хүчинд автан ганцаарддаг бөгөөд тэдний юу нь болохгүй байгааг мэддэггүй.... Есүс Христ бол цорын ганц үнэн бөгөөд ердөө [Библи дэх] үгээр Тэр хязгаарлагдах боломжгүй юм.

Та нар Ноа Сонг шиг байдалтай болж байсан уу? Тэр ингэж хэлсэн, “Би Бурханы өмнө зөвт гэдгээ мэддэг байсан. Би Др Каган руу гэм нүглээ илчлэхээр, миний бузар буу хуурамч зүрх сэтгэлийн талаар ярилцахаар түүн рүү очсон. Ариун Сүнс надад намайг хичнээн өрөвдөлтэй гэмтэн байсныг харуулсан. Би гэм нүглээсээ болоод үнэхээр шаналж, Бурханы нигүүлслийг хүртэх ямар ч гавьяагүй гэдгээ мэдэрч байсан... Др Химерс номлол хийж байхдаа ‘Төгс итгэл аврал авчрахгүй. Есүс л авардаг!’ хэмээн хэлж байсан. Үнэндээ Есүс тэнд үргэлж байсныг би харахгүй үнэхээр харалган байсан. Миний хийх ёстой зүйл бол итгэх нь л байсан. Др Химерс надаас хэрвээ чи Христэд итгэвэл хэмээн асуухад нь би “Тиймээ” хэмээн хариулсан. Др Химерс “Хэдий сая сая нь ирсэн ч, энд нэг өрөө байсаар байна, загалмай дээрх чиний төлөөх өрөө байна” гэсэн дууг дуулж байсан. Би Есүс дээр бүхийл гэм нүгэл, буруутгалтайгаа очсон, тэгээд Есүс намайг хөөж явуулаагүй. Яг тэр мөчид Түүн дотор би амралтыг олсон! Ямар гайхалтай өршөөлийн аврагч вэ! Би өөрийгөө үнэхээр бохир заваан дорд гэдгийг мэдэрч байсан ч Есүс намайг татаж босгоод аварсан. Есүс миний гэмийн төлөө Загалмай дээр цусаа урсгасан бөгөөд миний төлөөх Түүний хайрыг би хэзээ ч мартахгүй.” Үүнийг бичсэн залуу бол Ноа Сонг юм. Тэр өөрийгөө пастор болгохоор бэлтгэж байгаа. Түүний аав нь манай www.sermonsfortheworld.com сайт дахь бүхий л видео бичлэгийг хятад хэл рүү орчуулдаг. Ноа Хятад болон Индонезид номлол хийхээр хэдэн долоо хоногоор явах гэж байгаа!

Найз нар минь, Есүс авардаг гэсэн зүйлд итгэхээ болихгүй юм уу? Та нар шууд л Есүс рүү очоод зөвхөн Түүнд итгэхгүй юм уу? Есүс чиний Шийтгэлийн номонд бичигдэн хутгалдсан бүхий л гэм нүглийг угаах болно. Тэр Өөрийнхөө цусаар чамайг ариусгах болно. Тэр чамайг аврах болно. Тэр чамайг аврах болно. Тэр одоо чамайг аврах болно! Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме судраас уншина: Иохан 5:39-46.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
      (“Загалмай дээр чиний төлөөх өрөө бий” (Ira F. Stanphill, 1914-1993).


үндэс

САНДЕМАНИЗМЫН ЭСРЭГ ТУЛААН

(ТУЛАЛДААНЫ ХАШХИРААН ЦУВРАЛЫН ДУГААР ГУРРАВ)

THE BATTLE AGAINST SANDEMANIANISM
(NUMBER THREE IN A SERIES OF BATTLE CRIES)

Доктор Р.Л Химерс Жр

“Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:39, 40).

I.    Нэгдүгээрт, Сандеманизм нь Христ Өөрөөр нь залруулагдаж байсан, Иохан 5:39, 40.

II.   Хоёрдугаарт, Сандеманизм бол чөтгөрүүдийнг сургаал юм,
Иохан 8:43, 44; II Коринт 4:3, 4; Матай 10:37; Шастирын дэд 16:9; Сургаалт үгс 15:3; Дэд хууль 11:12; Илчлэлт 20:11-14;
Иеремиа 17:9.

III.  Гуравдугаарт, Сандеманизм нь гадна талаараа зөв харагдах олон хүмүүсийг там руу илгээдэг, II Тимот 3:15.