Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ЖОРЖ ВАЙТФИЛД “НИГҮҮСЛИЙН АРГА ЗАМ,”
|
Удиртгал: Жорж Вайтфилд 1714 онд Английн Глоуцестерт төрсөн. Тэр бол нэгэн дэн буудлын эзний хүү байсан. Тэрээр хүүхэд байхдаа бага зэрэг Христ итгэлийн нөлөөлөлд байсан ч гэсэн сургуульдаа их содон хүүхэд байсан. Тэр Оксфордын Их Сургуульд ороод Жон Весли болон Чарльз Весли нартай анд болж тэдний залбирал хийгээд Библи судлалд нэгдэх болсон.
Тэр Оксфордын Их Сургуульд байхдаа дахин төрсөн. Үүнээс удалгүйгээр тэр Англи Чуулганд томилогдон очсон. Тэрээр дахин төрөлтөд зайлшгүй хэрэгтэй зүйлс гэсэн сэдэвтэй номлолоосоо болоод олон чуулганууд түүнийг хүлээж авахгүй болсон бөгөөд махбодийн дагуух пасторууд гишүүд нь энэ дахин төрөлтөд зайлшгүй хэрэгтэй зүйлс гэсэн түүний номлолд итгэгчид нь уурлах байх хэмээн айж байсан. Иймээс тэр чуулганаас хөөгдөн өөрийг нь алдартай болгосон гадаа талбайд номлоход хүргэсэн.
Вайтфилд 1738 онд Америк руу яваад тэнд асрамжийн газар байгуулсан. Дараа нь тэр өнчин хүүхдүүдийг дэмжихийн төлөө Америкийн колони улсууд болон Англи улсад очин номлол хийж, санхүү босгож байсан. Тэр Америкт байхдаа номлол хийхээр Испани, Голланд, Герман, Франц, Англи, Вэйлс, Шотланд зэрэг арван гурван улсаар Атлантын далайг хөндлөн гулд гаталсан.
Тэрээр Венжамин Франклин, Жонотан Эдвардс, Жон Весли нартай дотно найз байсан бөгөөд өөр шигээ гадаа талбайд номлол хийгээч хэмээн Веслиг ятгадаг байсан. Вайтфилд гучин мянган хүнд гадаа номлол хийснийг Венжамин Франклин нэг удаа тооцоолсон байдаг. Түүний гадаах цугларалтад үргэлж 25,000 гаруй хүн оролцдог байсан. Нэг удаа тэр Шотландын Гласговын ойролцоо нэг дор 100,000 хүнтэй цугларалтад номлол хийсэн – тэр үед тэнд өсгөгч гэж зүйл байхгүй байсан! Уг цугларалтаар арван мянган хүн өөрчлөлтийг хүлээн авсан.
Олон түүхчид түүнийг бүхий л цаг үеийн англи хэлтэй хамгийн агуу сайнмэдээ номлогч хэмээн тооцогддог. Хэдийгээр Билли Грахам өсгөгч ашиглан түүнээс их хүнд номлол хийсэн ч гэсэн Вайтфилдийн өсөлтөд нөлөөлсөн байдал нь ямар ч маргаангүйгээр агуу юм.
Вайтфилд бол 18 дугаар зууны дунд үед Америкийн мөн чанарыг хэлбэржүүлсэн хүчтэй сэргэлт болох Анхны Агуу Сэргэлтийг удирдсан гол хүн байсан. Түүнийг номлоход манай колони улсуудад сэргэлтийн гал авалзаж байсан. Энэ сэргэлтийн оргил үе нь 1740 онд Вайтфилд Нью Енгландед хийсэн зургаан долоо хоногийн аялалаар тохиосон. Ердөө дөчин тавхан хоногт тэрээр нэг зуун далан таван номлолыг Америкийн Христ итгэлийн түүхэн дэх хамгийн чухал үйл явдалын нэг болох сүнслэг тэсрэлтээр байгаа газраа орхиод ирсэн хэдэн мянган хүнд хийсэн.
Тэрээр үхэх тэр үедээ Англиар ярьдаг бүхий л улсын анхаарлын төвд орж, хүндэтгэл хүлээсэн нэгэн болсон байсан. Мөн тэр Принстоны Их Сургууль, Дартмоут Коллеж, Пинсилваний Их Сургуулийг байгуулахад хувь нэмрээ ихээр оруулсан. Тэрээр Америкийн Хувьсгал гарахаас зургаан жилийн өмнө Массачусетасын Ньюбюрипортод номлол хийснийхээ дараахан өөд болсон. Жорж Вашингтон манай улсын эцэг байсан бол Жорж Вайтфилд харин бидний өвөг эцэг байсан юм.
Вайтфилдийн дараахь номлол нь орчин цагийн Англи хэл дээр хөрвүүлэгдсэн. Энэ бол яг түүний номлол боловч би өнөө цагт илүү ойлгомжтой болгохоор зарим үгийг тодотгосон байгаа.
“Тэд "Амар амгалан, амар амгалан" гэж хэлэн Миний ард түмний хугарлыг хуурамчаар эдгээв. Гэвч амар амгалан нь үгүй” (Иеремиа 6:14).
Номлол: Үндэстэнд Бурханы илгээж чадах хамгийн агуу ерөөл бол итгэмжит сайн номлогчид юм. Харин аль ч үндэстэнд Бурханы илгээж чадах хамгийн муухай хараал бол чуулгануудыг мөнгийг хайрладаг номлогч нараар удирдуулахыг зөвшөөрөх явдал юм. Хэдий тийм ч бүхий л үеүдэд тайвшруулсан номлол хийдэг хуурамч номлогчид байсаар ирсэн. Хүмүүсийг хуурахаар Библийг булингартуулж төөрөгдөлд оруулдаг тийм чуулганууд өнөөдөр олон байна.
Энэ бол Иеремиагын өдрүүдэд ч гэсэн адил байсан. Иеремиа Бурханд дуулгавартай байж тэдний эсрэг үг хэлсэн. Тэр эдгээр махбодын дагуух номлогч нарын эсрэг амаа нээн номлосон. Хэрвээ та нар түүний номыг уншвал Иеремиа шиг хуурамч номлогч нарын эсрэг хүчтэй ярьж байсан хүнийг олохгүй. Өнөөдрийн ишлэлийг агуулсан бүлэгт тэрээр хэд хэдэн удаа тэдний эсрэг дуугарсан байдаг.
“Тэд "Амар амгалан, амар амгалан" гэж хэлэн Миний ард түмний хугарлыг хуурамчаар эдгээв. Гэвч амар амгалан нь үгүй” (Иеремиа 6:14).
Иеремиа тэднийг зөвхөн мөнгөний төлөө номлож байсныг хэлсэн. Арвангуравдугаар эшлэлд Иеремиа ийнхүү хэлсэн,
“Учир нь тэд багаасаа том хүртэл бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна” (Иеремиа 6:13).
Тэд бол худалч бөгөөд хуурамчаар номлогчид юм.
Өнөөдрийн үгэнд Иеремиа тэдний худал номлолын нэгийг бидэнд харуулсан. Эш үзүүлэгч орхигдсон сүнснүүдтэй тэд хуурамчаар харьцаж байгааг харуулсан:
“Тэд "Амар амгалан, амар амгалан" гэж хэлэн Миний ард түмний хугарлыг хуурамчаар эдгээв. Гэвч амар амгалан нь үгүй” (Иеремиа 6:14).
Бурхан Иеремиад дайн болох гэж буйг хүмүүст сануул хэмээн хэлсэн. Бурхан хүмүүст гэр орон нь устгагдах гэж байгааг – энэ дайн болох гэж байгааг (Иеремиа 6:11-12 үзээрэй) тэдэнд хэлүүлэхийг хүссэн.
Иеремиа аянга цахилгаан шиг үгийг хэлсэн. Энэ нь олон хүмүүсийг айдаст автуулан тэднийг гэмшилд хүргэх ёстой байсан. Гэтэл махбодын дагуух эш үзүүлэгч хийгээд тахилч нар хаа сайгүй явж амар амгалан хэмээн хүмүүсийг хуурамчаар тайвшруулсан. Тэд Иеремиа бол хоосон чалчигч хэмээн хэлдэг байсан. Тэд дайн огтоос болохгүй хэмээн хэлсэн. Иеремиа амар амгалан байдал үгүй хэмээн хэлж байхад тэд харин хүмүүст амар амгалан хэмээн хэлж байсан.
“Тэд "Амар амгалан, амар амгалан" гэж хэлэн Миний ард түмний хугарлыг хуурамчаар эдгээв. Гэвч амар амгалан нь үгүй” (Иеремиа 6:14).
Энэ үгэнд гарч буй үгс нь ерөнхийдөө гаднах амар тайвныг илэрхийлдэг. Гэхдээ тэдний аминд хандсан ирээдүйн илчлэл юм. Мөн би эдгээр нь хүмүүс хэдий аврагдаагүй боловч зүгээрээ сайн байна хэмээн хүмүүст хэлж буй хуурамч номлогч нарыг илэрхийлж байгаа гэдэгт би итгэдэг. Дахин төрөөгүй хүмүүс ийм төрлийн номлолд дуртай байдаг. Хүний зүрх сэтгэл гэдэг бол үнэхээр хорон муу бөгөөд худал хуурмаг юм. Хүмүүсийн зүрх сэтгэл гэдэг хичнээн хуурамч гэдгийг Бурхан мэддэг.
Та нарын олонх нь ямар ч жинхэнэ амар амгалан байдалгүй байхад өөрийгөө Бурхан дотор амар амгалан хэмээн хэлдэг! Та нарын олонх нь өөрийгөө Христ итгэгч хэмээн боддог, гэхдээ та тийм биш байдаг. Чөтгөр бол та нарт хуурамч амар тайвныг өгдөг нэгэн юм. Бурхан та нарт ийм “амар тайвныг” өгч байгаагүй. Энэ бол хүний ойлголтоос давсан амар тайван биш. Энэ бол та нарт буй хуурамч амар амгалан юм.
Бурханы жинхэнэ амар амгалан та нарт байгаа эсвэл үгүйг мэдэх нь та нарын хувьд үнэхээр чухал зүйл юм. Хүн бүр л амар амгаланг хүсдэг. Амар амгалан гэдэг бол агуу ерөөл юм. Ийм учраас хэрхэн Бурханы амар амгаланг олох вэ гэдгийг би заавал та нарт хэлэх ёстой. Би та нарын цуснаас ангид байх ёстой. Би та нарт Бурханы бүрэн зөвлөгөөг тунхаглах ёстой. Өнөөдрийн үгээс та нарт Бурхан дотор жинхэнэ амар амгалан байхын тулд юу тохиолдох ёстой хийгээд юу нь заавал өөрчлөгдөх ёстойг би харуулахыг хичээх болно.
I. Нэгдүгээрт, Бурхан дотор амар амгалан болохоос өмнө та нар Бурханы хуулийн эсрэг үйлдсэн гэм нүглээ мэдэрч, үүндээ уйлан гашуудах ёстойгоо ухаарсан байх ёстой.
Библи “Нүглийг үйлдэгч сэтгэл нь үхэх болно.” (Езекиел 18:4). Бурханы хуулинд бичигдсэн бүхнийг байнга үйлддэггүй хүн бүр хараагдсан.
Та нар зарим зүйлсийг л зөвхөн үйлдэх ёсгүй, харин бүгдийг хийх ёстой, эс бөгөөс та нар хараагдсан:
“Учир нь "Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийн дотор байнга байдаггүй хүн бүр хараагдсан" гэж бичигджээ.” (Галат 3:10).
Бурханы хуулинд бичигдсэнээр Түүний аливаа хуулийг оюун бодолдоо, эсвэл үгээр, эсвэл үйлсээр зөрчигч нь өөрийгөө мөнхийн шийтгэл оруулахад хангалттай гэсэн үг. Ердөө ганцхан ёрын муу бодол, ганцхан ёрын муу үг, ганцхан ёрын муу үйлс нь мөнхийн шийтгэлт хангалттай гэвэл та нар яаж Тамаас зугтаж чадах юм бэ? Та нарын зүрх сэтгэлд үргэлжийн амар амгалан байхаас өмнө Бурханы хуулийн эсрэг гэм нүгэлд холбогдоно гэдэг хэчнээн аймаар зүйл болохыг заавал ойлгосон байх ёстой.
Өөрсдийнхөө зүрхийг шалгаарай. Би та нараас нэг зүйл асууя – та нар гэм нүглээ санахдаа өөрсдөд чинь үнэхээр шаналгаатай байсан тийм цаг үе байсан уу? Та нарын гэмийн дарамт чинь үүрхийн аргагүй байсан тий цаг үе байсан уу? Та нар Бурханы хуулийг бодитоор зөрчсөний улмаас Бурханы уур хилэн над дээр буух нь зохистой хэмээн хүлээн зөвшөөрч байсан уу? Та нар өөрсдийнхөө гэмийг дотор сэтгэлдээ харамсаж байсан удаа байсан уу? Хэзээ нэг өдөр “Миний хувьд гэм нүгэл маань үүрэхэд дэндүү хүнд” хэмээн хэлж чадах уу? Та нар үүн шиг зүйлсийг хэзээ нэг цагт туулж байсан уу? Хэрвээ үгүй бол өөрийгөө Христ итгэгч гэж бүү бодоорой! Та нар надад амар амгалан байгаа хэмээн хэлж болох ч үнэндээ та нарт жинхэнэ амар тайван үгүй юм. Эзэн та нарыг сэргээх болтугай! Эзэн та нарыг өөрчлөх болтугай!
II. Хоёрдугаарт, Бурхан дотор амар амгалан болохоос өмнө та нарт буруутгал маш гүнзгий болох ёстой; та нарын сүнсийг бүрэн гажуудуулсан өөрсдийн төрөлхийн нүгэлт байдлаа та нар ухаарсан байх ёстой.
Та нар өөрийнхөө бодит гэмээ гэмших ёстой. Үүндээ та нар чичрэн айх ёстой. Гэхдээ наминчлал чинь үүнээс илүү гүн явагдах ёстой. Бурханы хуулийг бодитоор зөрчсөнөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнээс илүүгээр өөрийнхөө зүрх сэтгэлд өвлөгдөн ирсэн та нарыг Там уруу илгээх төрөлх нүглээ мэдэж байх ёстой.
Өөрсдийгөө ухаантай хэмээн боддог олон хүмүүс төрөлхийн гэм гэсэн тийм зүйл гэж байдаггүй хэмээн хэлдэг. Тэд Адамын гэмийг өвлөсөн учраас Там руу тэднийг илгээж буй Бурхан бол шударга бус хэмээн боддог. Тэд өөрсдийгөө гэм нүгэлд төрөөгүй хэмээн хэлдэг. Тэд дахин төрөх шаардлага байхгүй хэмээн хэлдэг. Гэсэн ч та нар эргэн тойрон дахь дэлхий ертөнцөө нэг хараарай. Энэ хүн төрөлхтөнд Бурханы амласан диваажин мөн үү? Үгүй! Энэ дэлхий дэх бүхий л зүйл хяналтаас гарсан! Энэ нь хүн төрөлхтөнд ямар нэгэн алдаа байгаа учраас юм. Энэ бол дэлхийг ялзруулж байгаа төрөлх гэмээс юм.
Үүнийг та хичнээн хүчтэй эсэргүүцэх чинь ямар ч хамаагүй, та сэрэхэд төрөлх гэм нүглээрээ хордуулагдсан зүрх – өөрийн чинь гажуудсан зүрхэнээс буй болсон амьдрал дахь гэм нүглээ харах болно.
Аврагдаагүй хүн анх удаа сэргэхэд тэрээр “Би яагаад ийм хорон муу болсон юм болоо?” хэмээн гайхаж эхэлдэг. Тэгээд Бурханы Сүнс түүнд төрөхөөс нь л сайн зүйл байгаагүй гэдгийг түүнд харуулдаг. Тэгээд Бурханы Сүнс түүнд өөрийг нь төрөлхөөсөө л сайн зүйлгүй байсныг харуулдаг. Тэгээд тэр өөрийгөө тэрчигээрээ нүгэлтэн гэдгээ ухаардаг. Улмаар хүн Бурхан өөрийг нь шийтгэх нь зохистой болохыг эцэст нь ойлгодог. Хэдий хүн бүхий л амьдралынхаа туршид гадна талаараа ямар нэг нүгэлтэй холбогдоогүй ч жинхэнэ төрөлх байдлаараа Бурханаар шийтгэгдвэл зохилтой хичнээн хорон муу, тэрслүү болохоо ухаардаг байна.
Та нар үүнийг хэзээ нэг үед туулж байсан уу? Та нар үүнийг хэзээ нэг цагт мэдэрч байсан уу – Бурхан та нарыг шийтгэх нь зөв бөгөөд шудрага явдал гэдгийг? Та нар төрөлхөөс л Бурханы уур хилэнг хүртэх хүүхдүүд (Ефес 2:3) гэдгээ хэзээ нэгэн цагт зөвшөөрч байсан уу?
Хэрвээ та үнэхээр л дахин төрсөн юм бол үүнийг мэдрэх л байх байсан. Хэрвээ та төрөлх гэм нүглийнхээ жинг хэзээч мэдэрч байгаагүй бол өөрийгөө Христ итгэлтэй гэж хэзээ ч битгий бод! Жинхэнэ өөрчлөлтөд төрөлх гэм гэдэг бол хамгийн хүнд ачаа болдог. Жинхэнээр дахин төрсөн хүн бол төрөлхийн гэм нүгэл хийгээд хордуулагдсан байдлаасаа болоод үнэхээр энэлэн шаналдаг. Жинхэнээр дахин төрсөн хүн “Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?” (Ром 7:24). Энэ бол сэргэлт авсан ихэнх хүмүүсийг зовоодог зүйл юм – түүний нүгэлт зүрхэн доторх. Хэрвээ та энэ төрөлх байдал доторх дотоод гэм нүглийн асуудлаа огт ухаарахгүй байгаа бол зүрх сэтгэлдээ жинхэнэ амар амгаланг олно гэдэг бол боломжгүй зүйл юм.
III. Гуравдугаарт, Бурхан дотор жинхэнэ амар амгалан болохоос өмнө өөрийн амьдрал дахь гэм нүгэл хийгээд төрөлх гэм нүгэлдээ л зөвхөн шаналах бус, харин өөрийнхөө хамгийн шилдэг шийдвэрүүд, үүргүүд, “Христ итгэгчийн амьдрал” хэмээх зүйлсдээ ч гэсэн.
Анд минь, та нарын шашинд Бурханд харуулчихаар юу байна вэ? Та нар төрөлх байдлаараа бол зөвтгөгдөхгүй бөгөөд өөрчлөгдөхгүй. Та нар гаднах байдлын гэм нүглийнхээ төлөө хэдэн арав дахин Тамд хаягдан шийтгэгдвэл зохилтой юм. Шашинлаг итгэл үнэмшил чинь та нарт ямар сайн зүйлийг авчирах юм бэ? Өөрчлөгдөхгүйгээр та нар сайн бус зүйлийг л үйлдэж чадна.
“Махан бие дотор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй” (Ром 8:8).
Аврал олоогүй хүний хувьд Бурханы алдарын төлөө ямарч зүйлийг хийх боломжгүй юм.
Тэрбайтугай аврагдсаны дараа ч гэсэн бид хараахан бүрэн шинэчлэгдээгүй байдаг. Бидний дотор гэм нүгэл байсаар л байдаг. Бидний үүрэг хариуцлага бүрд ч гэсэн эдгээр завхарал холилдон байсаар байдаг. Тиймээс биднийг аврагдсаны дараа хэрэв Есүс Христ бидний үйлдсэн “сайн” ажлуудын дагуу л биднийг хүлээн авдаг байсан бол бидний ажлууд биднийг шийтгэх байсан. Хэрвээ бидэнд ямар нэг төрлийн хувиа бодсон, залхуу, зарим нэг зүйл дээр ёс суртахууны гажуудалтай зүйлс бидэнд байхгүйгээр бид залбирч хүртэл чадахгүй юм. Та юу гэж бодож буйг мэдэхгүй, гэхдээ миний хувьд бол ямар ч нүгэлгүйгээр би залбирч чадахгүй. Ямарч алдаа зөрчилгүйгээр би та нарт номлож чадахгүй. Би ямар ч алдаагүйгээр юм хийж чадахгүй. Надад гэмших зүйл байгаа учраас би гэмшидэг бөгөөд миний нулимс миний Аврагч Есүс Христийн үнэт цусаар угаагддаг!
Бидний хамгийн шилдэг шийдвэрүүд, шилдэг үүрэг даалгаврууд, бидний хамгийн сайн шашинууд, бидний хамгийн сайн шийдвэрүүд бол ердөө л бөөн гэм нүгэл юм. Бидний шашинлаг үүрэг даалгавар бол тэр чигээрээ гэм нүгэл юм. Та нар зүрх сэтгэлд чинь амар амгалан ирэхээс өмнө өөрийнхөө төрөлх гэм хийгээд биеэр үйлдсэн гэм нүглийнхээ төлөө л зөвхөн энэлэн шаналж болохгүй, харин өөрийн зөвт байдал, өөрийн үүрэг хариуцлага, өөрийн шашинлаг байдалдаа энэлэн шаналах ёстой. Өөрийн зөвт байдлыг эрэн хайх байдлаасаа гаргагдах тэр үеэс өмнө та нар маш гүн гүнзгий буруутгалд орох ёстой. Та нар өөрийн зөвт байдал гэж үгүй юмаа гэдгийг ерөөсөө мэдрээгүй бол та нар Есүс Христээр аврагдах боломжгүй юм. Та нар одооч аврагдаагүй байна.
Хэн нэгэн нь “За яахав, энэ бүгдэд би итгэж байна.” хэмээн хэлж болох. Гэхдээ “итгэх” хийгээд “мэдрэх” гэдэгт маш том ялгаа байдаг. Та нар өөрсөд чинь Христ байхгүй байгааг мэдэрсэн үе байгаа юу? Та нарт өөрсөд чинь сайн зүйл гэж байхгүй учраас л Христ та нарт хэрэгтэй гэдгийг мэдэрсэн үе байгаа юу? Мөн одоо та нар “Эзэн минь, миний үйлдэг хамгийн сайн шашинлаг ажлын минь төлөө та намайг шийтгэж болно.” хэмээн хэлж чадах уу? Хэрвээ та нар иймэрхүү өөрийнхөө байдлаас гаргагдахгүйгээр Бурханы доторх амар амгаланг олно гэдэг боломжгүй юмаа.
IV. Дөрөвдүгээрт, Бурхан дотор амар амгалан болохоос өмнө та нарт маш их төвөг учруулах нэг онцгой гэм байдаг. Мөн та нарын зарим нь үүний талаар бодох вий гэдгээс би айж байна. Энэ бол дэлхий дээрх хамгийн аймшигтай шийтгэл хүртэх нүгэл хэдий ч дэлхий үүнийг нүгэл хэмээн боддоггүй. Та нар “Энэ ямар гэм бэ?” хэмээн асуудаг. Энэ бол та нарын ихэнхийн боддог өөрийгөө буруугүй хэмээх тэр гэм нүгэл – энэ бол үл итгэлийн гэм юм.
Та нарт амар амгалан байхаас өмнө та нар Эзэн Есүс Христэд жинхэнээсээ итгэдгүй та нарын үл итгэлийн зүрх сэтгэл чинь үнэхээр гарцаагүй төвөг учруулах болно.
Би та нарт үнэн зүрхнээсээ хэлж байна. Та нарт Есүс Христэд итгэх итгэл Чөтгөрүүдэд байдгаас илүү байхгүй байх вий гэхээс би үнэхээр их айж байна. Чөтгөр та нараас илүүгээр Библид итгэдэг гэж би боддог. Тэр Есүс Христийн сургаалд итгэдэг. Тэр итгээд дагжин чичирдэг. Тэр өөрсдийгөө Христэд итгэгч гэх хүмүүсээс хавьгүй илүүгээр дагжин чичирдэг.
Та нар библид итгэдэг учраас эсвэл чуулганд явдаг учраас л өөрийгөө итгэдэг хэмээн боддог. Та нар үүнийг Христэд үнэнээр итгэхгүйгээр хийж болдог. Бараг л Цезарь, Агуу Александ нарын байснаас илүүгээр Христ сайн бус зүйл хийх хүн хэмээх итгэл та нарт байсан. Библи бол Бурханы үг. Бид үүнд нь талархадаг. Гэхдээ та Есүс Христэд итгэхгүйгээр үүнд нь итгэж байж болно.
Хэрвээ би та нараас Есүс Христэд итгэснээс хойш хир зэрэг удаж байна гэж асуувал та нар Түүнд үргэлж л итгэсээр байсан хэмээн хэлэх байх. Та нар Есүс Христэд хэзээ нэг өдөр ерөөсөө итгэж байгаагүй гэдэг баттай нотолгоог надад өгч чадахгүй байсан. Христэд үнэнээр итгэдэг хүмүүс Түүнд итгэдгүй байсан тэр цаг үеэ мэдэж байдаг.
Энэ бол хамгийн хөнөөлтэй төөрөгдөл учраас би энэ сэдвийн талаар илүү их ярих ёстой. Олон хүмүүс үүнд сэтгэлийн хөөрлөөр ханддаг – тэд аль эрт өөрсдийгөө итгэсэн хэмээн боддог. Нэгэн хүн өөрийн бүхий л гэм нүглээ Арван хуулийн дор жагсааж бичин пастор дээрээ очоод яагаад өөрт нь амар амгалан байхгүй байгааг асуусан тухай нэг хүнээс би сонссон. Пастор нь түүний жагсаалтыг үзээд “Алга! Чиний энэ жагсаалтаас би үл итгэлийн талаар нэг үгийг ч олсонгүй.” Хэмээн хэлсэн. Та нарт итгэл байхгүй байна гэдэг - үл итгэлийг чинь илчлэгч нь Бурханы Сүнсний хийх ажил юм. Есүс Христ Ариун Сүнсний талаар ийнхүү хэлсэн:
“Тэр... нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. Нүглийн хувьд, учир нь тэд Надад итгэдэггүй” (Иохан 16:8-9).
Эрхэм хүндэт андууд минь Бурхан та нарт Есүст итгэх жинхэнэ итгэл үгүйг чинь хэзээ нэг цагт харуулсан уу? Өөрийнхөө үл итгэлийн хатуу зүрх сэтгэлийнхээ төлөө харамсан гашуудаж байсан тийм цаг үе байсан уу? Та нар “Эзэн минь, Христэд итгэхэд минь туслаач” хэмээн залбирч байсан уу? Та нар Христ рүү очих боломжгүй гэдгийг чинь Бурхан хэзээ нэг өдөр илчилсэн бөгөөд та нар Христэд итгэхийн тулд чангаар хашгиран залбирч байсан тийм цаг үе байна уу? Хэрвээ үгүй бол та нар зүрх сэтгэлдээ амралтыг олж чадахгүй. Та нарыг үхээд ямар ч найдваргүй болохоос өмнө Есүст итгэх итгэлээр чинь Бурхан чамайг сэргээн амар амгалангаар дүүргэх болтугай.
V. Тавдугаарт, Бурхан дотор амар амгалан болохоос өмнө та нар Христийн зөвт байдалд бүрэн итгэх ёстой.
Та нар зөвхөн өөрийнхөө үйлдсэн хийгээд удамшин ирсэн гэм нүгэл, өөрийн зөвт байдлыг эрэлхийлсэн гэм нүгэл, үл итгэлийн гэм нүглээ улайгаад зогсох бус харин Эзэн Есүс Христийн төгс дүүрэн зөвт байдалд итгэхэд бэлэн байх ёстой. Та нар Христийн зөв байдлыг заавал барьж авах хэрэгтэй. Тэгээд та нарт амар амгалан ирэх болно. Есүс ийнхүү хэлсэн:
“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая” (Матай 11:28).
Энэ үг эцэж туйлдан хүнд дарамт үүрсэн бүх хүмүүст урам зориг өгдөг боловч өөр хүмүүст бол үгүй юм. Энэ амралтын амлалт нь зөвхөн Есүс Христ уруу ирээд итгэсэн хүмүүст л зориулагдсан. Бурхан дотор өмнө нь ерөөсөө амар амгалан байгаагүй хүн заавал Эзэн Есүс Христээр итгэлээр зөвтгөгдсөн байх ёстой. Та нарт Христ Өөрөө байх ёстой бөгөөд ингэснээр Түүний зөвт байдал нь та нарыг зөвт байдалд хүргэдэг.
Эрхэм найз минь та Христтэй гэрлэсэн үү? Есүс Христ Өөрийгөө та нарт өгсөн тийм үе байна уу? Та нар амьд итгэлээр Христ рүү ирсэн үү? Христ Бурхан та нар уруу ирээд амар тайвныг өгөх болтугай хэмээн би залбирч байна. Дахин төрөхийн тулд та нар үүнийг заавал туулах ёстой.
Одоо би Христ итгэгчдийн дотоод ертөнц болох үл үзэгдэх өөр ертөнц хийгээд нүгэлтнүүдийн зүрх сэтгэл дээр ажилладаг Бурханы талаар ярьж байна. Би яг одоо та нарт ихэд тустай гэсэн зүйлийн талаар ярьж байна. Та нар үүнд маш анхааралтай байх ёстой. Та нарын сүнс үүнийг их анхаарч байгаа. Та нарын мөнхийн аврал үүнд л үндэслэдэг.
Та нар Христгүйгээр амар амгаланг мэдэрч болно. Чөтгөр та нарыг зүүрмэглүүлэн хуурамч аюулгүй байдлаар хуурдаг. Тэр та нарыг тамд илгээх хүртлээ унтамхай байдалд байлгасаар байдаг. Тэнд та нар сэрэх хэдий ч аврагдахад дэндүү оройтсон мөнхийн гал дунд өөрийгөө олох бөгөөд аймшигтайгаар сэрэх болно. Тамд та нар дусал ус хэлийг чинь сэрүүцүүлэхийн төлөө мөнхөд хашхирах бөгөөд та нар ямар ч усыг олж чадахгүй.
Та нар Есүс Христ дотор амралтыг олох хүртлээ амралтыг бүү олоосой! Миний зорилго бол орхигдсон хүмүүсийг Аврагч руу авчрах явдал юм. Ингээд Бурхан та нарыг Есүс рүү авчрах болтугай. Тэгээд Ариун Сүнс та нарын гэм нүглийг илчилж, та нар өөрсдийн хорон муу замаасаа Есүс Христ уруу эргэх болтугай. Амен.
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Ноа Сонг эшлэл уншина:
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Өө Эзэн, би ямар бохир юм бэ” (John Newton, 1725-1807)
үндэс ЖОРЖ ВАЙТФИЛД “НИГҮҮСЛИЙН АРГА ЗАМ,” “THE METHOD OF GRACE” BY GEORGE WHITEFIELD, Доктор Р.Л Химерс Жр “Тэд "Амар амгалан, амар амгалан" гэж хэлэн Миний ард түмний хугарлыг хуурамчаар эдгээв. Гэвч амар амгалан нь үгүй.” (Иеремиа 6:14). (Иеремиа 6:13) I. Нэгдүгээрт, Бурхан дотор амар амгалан болохоос өмнө та нар Бурханы хуулийн эсрэг үйлдсэн гэм нүглээ мэдэрч, үүндээ уйлан гашуудах ёстойгоо ухаарсан байх ёстой, Езекиел 18:4; Галат 3:10. II. Хоёрдугаарт, Бурхан дотор амар амгалан болохоос өмнө та нарт буруутгал маш гүнзгий болох ёстой; та нарын сүнсийг бүрэн гажуудуулсан өөрсдийн төрөлхийн нүгэлт байдлаа та нар ухаарсан байх ёстой, Ефес 2:3; Ром 7:24. III. Гуравдугаарт, Бурхан дотор жинхэнэ амар амгалан болохоос өмнө өөрийн амьдрал дахь гэм нүгэл хийгээд төрөлх гэм нүгэлдээ л зөвхөн шаналах бус, харин өөрийнхөө хамгийн шилдэг шийдвэрүүд, үүргүүд, “Христ итгэгчийн амьдрал” хэмээх зүйлсдээ ч гэсэн, Ром 8:8. IV. Дөрөвдүгээрт, Бурхан дотор амар амгалан болохоос өмнө та нар Есүст үл итгэх гэм нүгэлдээ буруутгалд орох ёстой,
V. Тавдугаарт, Бурхан дотор амар амгалан болохоос өмнө та нар Христийн зөвт байдалд бүрэн итгэх ёстой, Матай 11:28. |