Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




БИДНИЙ ТУЛААНЫ ЗЭВСГҮҮД

THE WEAPONS OF OUR WARFARE
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Бямба гарагийн орой, 2017 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, January 7, 2017

“Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм” (II Коринт 10:4).


Найзууд аа, бид дайн тулаан дунд байна. Энэ бол дэлхийн хүмүүс ярьдаг тэр дайн биш. Энэ Муслимуудын хэт даврагч нартай хийж буй тулаан биш. Энэ үндэстэн хоорондын дайн биш. Энэ бол өөр төрлийн дайн. Энэ бол эдгээр дайнаас илүүтэй өөр том дайн. Бид энэ тулаанд буу зэвсэг эсвэл гар бөмбөг болон тэсрэх бөмбөгөөр ялалт байгуулахгүй. Бидний өвөг эцгүүд Гитлерийн эсрэг тулаанд эдгээр зэвсгүүдийг хэрэглэж байсан. Черчиллын хэлсэн шиг Дэлхийн хоёрдугаар дайныг тэд “цус, үхэх хүртлээ тэмцэл, хөлс, нулимс”-тайгаар ялсан. Тэд маш их тэнцвэргүй байдлын эсрэг тэмцээд ялсан. Гитлерийн арми бол Америк болон Английн цэргүүд нийлснээс ч илүү их хүчтэй байсан. Хэрвээ Гитлер ялсан бол тэр бидний амьдралын хэв маягыг устгах байсан. Тэр Барууны ертөнцийн олон жилийн тэр түүх соёлыг үгүй хийх байсан. Бид яг л бөмбөгдөлтөнд өртсөн хогийн овоолго шиг - үгүйрэл сүйрэл ноёрхсон тийм аймшигтай хүчирхийллээр дүүрэн улс оронд амьдарч байх байсан. Галзуу, хэрцгий чөтгөрийн хүн Адолф Гитлер болон түүний буй болгосон Нацистуудын дайны машиний буй болгосон эзлэн түрэмгийлэгч нарыг устгахаар Черчилл, Рузвелт, манай цэргийн холбоонуудад Бурхандаа талархаж байна.

Энэ дайны талаар надад зөвхөн бүдэг бадаг зүйл л санагддаг. Миний хүүхэд насны ой ухаанд энэ нь харанхуй, аймшигтай, жихүүн байдлыг үлдээсэн. Тийм боловч өнөөдрийн үг бидэнд өөр дайны талаар өгүүлж байна. Энэ бол мах ба цусны эсрэг дайн биш. Энэ бол мах ба цусны эсрэг тулаан биш бөгөөд бүр их нуугдмал, хөнөөлтэй төдийгүй хүмүүсийн төсөөлж байгаагаас бүр илүү хүч чадалтай зүйлийн эсрэг тулаан юм. Энэ бол Сатан хийгээд түүний үй олон чөтгөрийн хүчний эсрэг тулаан юм.

Элч Паул үүнийг маш тодорхой дүрсэлдэг. Тэрээр, “Учир нь бид махан бие дотор алхдаг боловч, махан биеийн дагуу дайтдаггүй.” (II Коринт 10:3) Бид бол ердөө хүмүүс. Бид энэ дайсныг хүний аргаар дийлж чадахгүй. Энэ дийлдэшгүй хүчирхэг дайнч чөтгөрийг улс төрч, генерал, ерөнхий командлагч нар ч биш – Доналд Трамп ч биш, мах ба цусан биетэй ямар ч хүн ялж чадахгүй.

“Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм” (II Коринт 10:4).

I. Нэгдүгээрт, бид дайн дунд байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Жирийн хүмүүс дайн болоод байна гэдгийг ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Тэр гар утсаараа яг л жаахан хүүхэд шиг тоглож байдаг. Тэр хар тамхи татаж байгаа бөгөөд үүнийгээ чөтгөр хийлгээд байна гэж ерөөсөө боддоггүй. Тэр завхай эмэгтэйчүүд болон шалиг эрчүүдтэй хамт секс тоглоом тоглохоор явдаг. Түүний хувьд Др Тозерийн онож хэлсэн шиг “дэлхий өнөөдөр дайны талбар гэхээсээ илүүтэй тоглоомын талбай шиг байна” гэж санагддаг.

Манай чуулганууд ч гэсэн адилхан олон төрлийн тоглоомууд тоглож байгаа. Манай харалган номлогч нар өөрсдийнхөө Ням гарагийн оройн цуглаанаа зогсоож байна. Ням гарагийн орой очих газаргүй, харин гэмийн харанхуй дэлхий рүү явахаас өөр замгүй болсон залуусын талаар тэд хэзээ ч боддоггүй. Эдгээр толгой нь хамуурчихсан номлогч нарт аль нь ч ялгаагүй мэт байдаг. Тэд Ням гарагийн өглөө чадлынхаа хирээр мөнгөө цуглуулж аваад – тэгээд Ням гарагийнхаа орой их зав зайтай болоод зурагт үзэх эсвэл өрөөнийхөө хаалгыг түгжээд ичих зүйлгүйгээр порно үзэх байдалд донтсон байдаг. Тэрбайтугай агуу Мүүдийгийн Библийн институт одоо архи болон тамхи хэрэглэхийг өөрийнхөө багш нартай зөвшөөрсөн байгаа. Үүнтэй адилхан Биола Их Сургууль өнгөрсөн онд ийм дүрмийг бас гаргасан. (Don Boys, Ph.D., Арванхоёрдугаар сарын 26, 2016). Хэдэн жилийн өмнө миний үүсгэн байгуулсан чуулганы пасторын хүүгийн хуримын үдэшлэгт хүмүүс бүжиглэж, архи пивоор үйлчилж байгааг хараад эхнэр бид хоёр үнэхээр гайхсан. “Пиво, Библи, Нөхөрлөл” хэмээх цугларалт Коннектикутын Оксфорд дахь чуулганд Рик Варренсын номыг судлах зорилгоор болсон. Ийм төрлийн үйл ажиллагаа Америкийн нэгдсэн улс даяарх чуулгануудад болсоор байна. (Boys, адил.)

Манай чуулгануудад Ням гарагийн өглөө нэг цаг гаруй рок хөгжим явж, - дараа нь үргэлжлээд Сайнмэдээгүй, эсвэл Христийг дурьдахгүй, сайнмэдээ дэлгэрүүлэх зорилгоор орхигдсон хүмүүсийг дагуулахгүй, гэмт хүмүүс хэрхэн аврагдах талаар заадаггүй, тийм уйтгартай, арван таван минутын, библийг ишлэл бүрээр нь тайлбарласан номлол явдаг! Тиймээ, ингэж өөрсдийгөө жинхэнэ Христэд итгэгч хэмээн бодон тоглоом наадмаа үргэлжлүүлсээр байгаа чуулганы эдгээр хүмүүс бүрэн сохорсон энэ агшинд агуу тулаан явагдсаар байна. Тэд хэзээ ч залбиралын цуглаанд явдаггүй. Тэд Сайнмэдээний номлол сонсгохоор гэмт хүмүүсийг хэзээ ч авчирдаггүй. “Тэдний дундаас гар.” Ийм төрлийн чуулганд хэзээ ч бүү яв. Хэрвээ чи аль эртнээс ийм цуглаанд явж байгаа бол шийтгэлийн өдөрт Содомоос зугтсан Лот шиг зугт.

Би одоо хөгширөн бууралтаж байна. Нэг л өдөр би энд байхгүй байх болно. Гэхдээ манай чуулганд надтай учирч байсан хүн бүрт ийм галзууралд бүү автаарай хэмээн би захиж байна. Хэзээ ч бүү авт! Хэзээ ч! Хэзээ ч! Хэзээ ч. Өнгөрсөн үед сэргэлтийг авчирсан хуучны магтан дуунуудаа хэзээ ч бүү орхи. Хэсэгхэн хугацааны өмнө Гриффитийн дуулсан хуучны хит болсон дуунуудаа бүү орхи! Энэ дууны номны 10 дугаарт байгаа. “Христийн цэргүүдээ, Урагшилцгаая.” Босоод бүгдээрээ чанга, тодорхойгоор дуулцгаая!

Эзэнд итгэгч хүмүүс нь дайчин цэрэг мэтээр
   Тэргүүнд явсан Эзэнийг дагаад явцгаая аа
Бидний жанжин Есүс тугаа өргөн бариад
   Тулалдаж буй дайны газарт очсоныг хараарай
Эзэнд итгэгч хүмүүс нь дайчин цэрэг мэтээр
   Тэргүүнд явсан Эзэнийг дагаад явцгаая аа

Дайсан Сатан бүгдээрээ зугтан зайлцгаах нь
   Есүсийн нэрийг сонсоод айсан учир юм
Бидний дуулахыг сонсоод там түгшин айж байна
   Ах дүү нараа магтан магтан дуулаарай
Эзэнд итгэгч хүмүүс нь дайчин цэрэг мэтээр
   Тэргүүнд явсан Эзэнийг дагаад явцгаая аа

Дэлхийн улсууд бүгдээрээ мөхөх тавилантай ч
   Есүсийн цуглаан үүрд мөнх цэцэглэх болно
Тамын эрх хүч зүрхлэн хорлож чадахгүйн учир нь
   Их Эзэн бүх цуглаануудыг хамгаалж байдаг юм
Эзэнд итгэгч хүмүүс нь дайчин цэрэг мэтээр
   Тэргүүнд явсан Эзэнийг дагаад явцгаая аа
(“Христийн цэргүүдээ, Урагшилцгаая.”
      Sabine Baring-Gould, 1834-1924).

Одоо сууцгаана уу.

“Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм” (II Коринт 10:4).

Бидний тулааны зэвсгүүд бол бие махбодийн дагуух хүний зэр зэвсэг биш. Энэ бол ер бусын зэвсгүүд юм. Бид ер бусын хүчний эсрэг тулалдаж байгаа болохоор бид ч гэсэн ер бусын зэвсгийг агсах ёстой. Бид Сатан болон түүний чөтгөрүүдтэй тулалдаж байна. Бид “чөтгөрийн заль мэхний эсрэг” (Ефес 6:11) тулалдаж байна. Христэд итгэгч бид Чөтгөрийн тогтолцоонуудын эсрэг тулалдаж байгаа. Бид арга хэрэгсэлүүд, хуурамч санаанууд, гуйвуулсан үзэл бодлуудын эсрэг тулалдаж байгаа. Аврагдаагүй хүмүүсийн ухаан бодолд Чөтгөр янз бүрийн санаануудыг оруулдаг. Библи ийнхүү хэлдэг, “Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, ... энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Ефес 6:12 NIV). Бид Чөтгөр болон түүний бугуудтай тулалдах ёстой. Бид чуулгандаа авчирч буй хүн бүрийнхээ төлөө чөтгөрүүдтэй тулалдах ёстой. Тулалдахгүйгээр чөтгөр тэднийг тавиад явуулна гэж байхгүй.

Хэрвээ чи хараахан аврагдаагүй байгаа бол яг одоо чөтгөрүүд оюун бодлыг чинь үймүүлж байгаа! Яг энэ цуглаан дээр Чөтгөр ажлаа хийж байгаа. Намайг ярьж байх энэ агшинд ч Чөтгөр өөрийнхөө худал хуурмаг, төлөвлөгөөнүүдийг та нарын оюун бодолд нөлөөлсөөр байгаа. Чөтгөр гэдэг бол “яг одоо дуулгаваргүй байгаа тэдгээр хүмүүс дээр ажиллаж байгаа сүнс” (Ефес 2:2 NIV) юм. Библи Чөтгөрийг “одоо та нарын оюун бодол хийгээд зүрх сэтгэлд ажиллаж” байгаа хэмээн хэлдэг.

Жулия охин аврагдахаасаа өмнө юу хэлж байсныг сонсоорой. “Др Химерс намайг аврал аваагүй, тиймээс уулзалтын өрөө рүү очих хэрэгтэй гэдэг байсан. Тэр үед би чуулган уруу ирэхээс айдаг байсан.” Энэ бол Чөтгөр түүний оюун бодол хийгээд зүрх сэтгэлд нь шивнэж байсан юм. Та нарын зарим нь яг одоо Чөтгөрт хууртагдаж байгаа. Та нар аврагдаагүй хэмээн би хэлдэг ч гэсэн та нар үүнийг сонсохыг хүсдэггүй. Та нар Чөтгөр болон Сатаны санааг сонсож байгаа учраас надаас аврагдаагүй гэсэн үгийг сонсохыг ч хүсдэггүй. Жулия ийнхүү хэлсэн, “Би өөрийгөө сайн хүн гэж боддог байсан бөгөөд миний амьдралд энэ л хангалттай хэмээн боддог байсан.” Тэр бүх амьдралынхаа туршид чуулганд явдаг байсан нь хангалттай сайн биш гэж үү? Яагаад Др Химерс намайг аврагдаагүй гэж хэлж байна вэ? Би сайн хүн байсан. “Би бусад хүүхдүүдийн хийдэг шиг зүйлсийг хийдэггүй байснаараа бахархадаг бөгөөд надад ямар ч буруу зүйл байхгүй хэмээн бодож байсан тэр үедээ би ...бардамнал дотор байсан.” Чөтгөр ингэж түүний зүрх сэтгэлд ажиллаж байсан.

Ийм зүйлийг та нар ч гэсэн боддог уу? Та нар өөрсдийгөө хангалттай сайн гэж боддог уу? Чөтгөр “дуулгаваргүй хөвгүүд дээр одоо ажиллаж байгаа” хэмээн Библи өгүүлдэг. Чөтгөр одоо чам дээр ажиллаж байна! Чиний оюун бодолд, чиний зүрх сэтгэлд!

Жулия ийнхүү хэлсэн, “Би өөрийнхөө чадах чинээгээр сайн байсан. Тэд надаас өөр юу хүсээд байгаа юм бэ?... цуглаан бүрийн өмнө би их зовдог байсан. Долоо хоногийн өдөр бүр нь надад маш хэцүү байсан.” Чөтгөр түүнд чи бол сайн хүн хэмээн шивнэж өөрийнхөө ажлыг түүн дээр хэрэгжүүлдэг байсан. Түүнд хэлж байгаа үг нь чамд бол аврал хэрэггүй гэсэн үг байдаг. Ингэж тэр сайн хүн байсан. Бусад хүмүүс түүнээс илүү их гэмтэй гэж бодсон. Тэдэнд аврал хэрэгтэй. Гэхдээ түүний хувьд бол шаардлаггүй! Тэр угаасаа хангалттай сайн хүн байсан. Эдгээр нь Чөтгөрөөс ирсэн шивнээ байсан. Тэр Сатаны атганд байсан. Тэр Чөтгөрийн боол байсан. Жулия Чөтгөрийн бусад хүмүүс Христийн Цусаар угаагдах хэрэгтэй, харин чи бол хангалттай сайн хүн гэсэн худал үгэнд итгэсэн учраас Чөтгөрт гинжлэгдсэн байсан. Гэхдээ тэр биш. Энэ бүгдийн эцэст тэр Ням гараг бүр цуглаанд ирэх болсон. Энэ бүгдийн эцэст тэр Библи уншиж, залбирах болсон. “Тэдний хүсэж байгаа өөр юуг би хийх вэ?” Намайг Жулияг аврагдаагүй хэмээн хэлэхэд тэр их дургүй байсан. Есүсийн Цусаар угаагдалгүй орхигдсон байсан. Гэхдээ Бурханы цуцашгүй нигүүлслээр тэр цуглаан руугаа хөтлүүлэн ирсээр байсан. Бурханы гайхалтай ерөөлөөр Эзэн түүнийг аврахаар сонгосон гэсэн Сайнмэдээний номлолыг сонсох болсон.

Яагаад бусад нь буцаж ирэхгүй байна вэ? Манай чуулганд түүний дагуулж ирсэн эмэгтэй найзад нь түүний хэзээ ч буцан ирэхгүй уулзалтын өрөө рүү очих хэрэгтэй хэмээн намайг түүнд хэлэхэд тэр маш сэтгэл гонсойсон. Тэр охин Чөтгөрийн дуу хоолойг сонссон бөгөөд өөрийг нь аврагдаагүй хэмээн хэн ч, хэзээ ч хэлэхгүй хуучин цуглаан руугаа явсан. Өөр нэг охин өөрийнх нь гэмийн эсрэг миний номлолыг сонсох хүсэлгүй байсан учраас Чөтгөрийн дууг сонссон даруйдаа энэ чуулганаас зугтан явсан. Жулиягын ааваас би энэ охины гэм нь юу байсан бэ гэсэн асуултыг сонссон. Энэ бол бохир гэм байсан бөгөөд тэр үүнээсээ салахыг хүсэхгүй байсан. Тэр үнэнээс зугтсан бөгөөд магадгүй дахин хэзээ ч буцан ирэхгүй байхаа – учир нь өөрийнхөө эзэн болох Чөтгөрийг дуулгавартай дагаж байсан.

Энэ өрөөнд түүнтэй адил хүмүүс байгаа. Та нар чөтгөрт гинжлүүлсэн. Та нар өөрсдийнхөө гэм нүгэлд дуртай. Та нар порно үзэхдээ дуртай. Та нар өөрсдийнхөө бохир заваан байдалд дуртай. Та нар дотроо буй арга барилдаа дуртай. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол Чөтгөрийн боол байсаар байх болно!

Гэхдээ та нарт буй хамгийн муу гэм нүгэл бол Есүсийг эсэргүүцэх нь юм. Тэр та нарыг аварч, Өөрийнхөө Цусаар гэм нүглээс чинь цэвэрлэхийг хүсч байна. Харин та нар Есүсийн талаарх бүхий л бодлоо түлхэн гаргаад өөрийнхөө гэм нүглээ үргэлжлүүлсээр байдаг.

II. Хоёрдугаарт, бидний тулааны зэвсгүүд.

Өнөөдрийн үг, “Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм.” Чөтгөрийн эсрэг бидний ашигладаг зэвсгүүд бол ерөнхийдөө залбирал болон та нарыг аврагдаагүй хэмээн өгүүлдэг Бурханы хууль юм. Хууль нь та нарыг гэмтэн гэдгийг хэлдэг. Бидний залбирлууд гэм нүглийг буруутгах Ариун Сүнсийг ирүүлэхэд нөлөөлдөг.

Ийм л учраас бид аврагдаагүй хүмүүс гэм нүглээ ухаараасаа хэмээн бүхий л зүрх сэтгэлээсээ залбирах ёстой учир нь юм. Өнөө орой энэ чуулганд бид залбирахаас нааш аврагдахгүй тийм хүмүүс байгаа. Тэдний төлөө маш их зориг, тэвчээр, нулимс асгаруулан залбирахгүйгээр. Бид нулимстайгаар хүсэн залбирах үед л гэмт хүмүүс гэм нүглээ хүлээн зөвшөөрхийг харах болно. Нулимсгүй залбиралууд хариугаа авдаггүй. Бид Исаиа шиг залбирах ёстой,

“Аяа, Та тэнгэрийг яран, доош бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн” (Исаиа 64:1).

Бид өмнө нь огт залбирч байгаагүй юм шиг Бурханы Сүнс айлчлан ирээд аврагдаагүй хүмүүсийн гэмийг илчлэхийн төлөө залбирах ёстой. Тэдний порно үздэг гэмийг илчлэхийн төлөө. Тэдний эцэг эхээ үзэн яддаг гэм нүглийг илчлэхийн төлөө. Тэдний өөрсдийн зөв гэсэн бардам байдлыг нь илчлэхийн төлөө. Тэдний Есүсийг эсэргүүцдэг гэм нүглийг нь илчлэхийн төлөө.

Мөн бид тэдэнд хуулийг тунхаглах ёстой. Чөтгөрийн эсрэг бидний тулааны гол зэвсгүүд бол залбирал болон хуулийг тунхаглах нь юм. Жулиягын төлөө Ням гарагаас Ням гараг хүртэл би хуулийг номлосон. Тэр ийнхүү хэлсэн, “Др Химерс бараг л миний гэмийн эсрэг шууд номлож байгаа юм шиг эхэлсэн. Тэр хүүхдүүд эцэг эхийнхээ эсрэг хэрхэн гэм хийж [байгаа] талаар номлосон бөгөөд би тэсэлгүй уйлсан. Энэ бол Бурханы надад илчилж эхэлсэн [гэм] байсан. Би [үнэндээ] эцэг эхийнхээ эсрэг тэрсэлсэн маш аймшигтай хүүхэд байсан. Энэ бол аавынхаа эсрэг далдуур үзэн ядалтын үйлс байсан. Ариун Сүнс намайг ерөөсөө сайн хүн биш гэдгийг надад илчилж өгсөн. Би үнэхээр сайн хүн байгаагүй. Би хүмүүсийн харж байгаа шиг мөн өөрийнхөө бодож байгаа шиг тийм сайн хүн байгаагүй. Би бол маш аймшигтай, хувиа хичээсэн, маш бардам, сэтгэлийн гүн дотроо өөрөөсөө ичдэг тийм нэгэн байсан. Хэдий би үүнийг хүртэх гавьяагүй ч надад гарцаагүй хэрэгтэй зүйл бол өршөөл байсан. Би гэм нүгэл болон буруугаа мэдэрч байсан. Над шиг ийм худалч гэмтнийг хэн уучилж чадах билээ?” Залбирал болон хуулийг номлох зэвсгүүд л түүний дээр буй Чөтгөрийн хүчийг устгаж байсан. “Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм.” (II Коринт 10:4). Сатаны хана хэрмүүд бол үнэхээр хүчтэй. Энэ бол Сатаны шоронд та нарыг хориж байдаг зүрх сэтгэлийн чинь дотор буй цайз хэрмүүд юм. Энэ зэвсэг бол Сатаны шоронгийн хана хэрмийг нурааж, та нарыг чөлөөлөх Бурханы хүч юм.

Тэр гэм нүглийг хүчийг нураан устгадаг,
   Тэр хоригдлуудыг эрх чөлөөтэй болгодог.
Түүний цус хамгийн мууг ч цэвэр болгож чадна,
   Түүний цус надад тустай.
(“Өө, хэдэн мянган хэлтнүүдэд,” Charles Wesley, 1707-1788).

Чиний хана хэрэм юу вэ? Юу та нарыг Чөтгөрийн шоронд хориод байна вэ? Порно юу? Хар тамхи уу? Би цуглаанд ирж, библи уншиж, залбирч байгаа тул надад аврагдах шаардлага байхгүй, би бол хангалттай сайн гэсэн бодлууд уу? Энэ нь Чөтгөр та нарыг өөрийнхөө хана хэрэм – шорондоо та нарыг цоожлон хорисоор байгаа арга биш үү?

Манай хүмүүс Жулияг эрх чөлөөтэй болгохын төлөө залбирч өгсөнд Бурхандаа талархаж байна! Намайг номлол бүрдээ түүний аврагдаагүйг дурьдаж, хуулийн талаар номлол хийлгүүлсэн Эзэндээ талархаж байна.

“Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм” (II Коринт 10:4).

Миний номлолуудын нэгний дараагаас Жулия намайг харахаар ирдэг болсон. Тэр ингэж хэлсэн, “Есүс миний оронд Загалмай дээр үхэж, [Бурханы] шийтгэл над дээр буухгүйн тулд Түүн дээр буусан хэмээн Др Химерс надад хэлсэн. Одоо би яагаад надад Есүс болон Түүний Цус хэрэгтэй гэдгийг йлгосон... Миний гэм нүгэл [Түүний Цусаар] бүрэн угаагдахын төлөө Есүс надад хэрэгтэй байсан. Миний амьдралд ямар ч гэм байсан хамаагүй Есүс намайг аврахуйц тийм ихээр надад хайртай гэж Др Химерс хэлсэн. Тэр намайг Есүст итгэ гэсэн. Тэгээд би цаашид ердөө ингэж байж чадахгүй болсон. Миний нүүр нулимсандаа норж, би Христэд итгэхэд бэлэн болсон байсан... Өвдөг сөгдөөд Христэд итгэсэн. Би өөрийнхөө зөвт байдалд бус, харин Христэд итгэсэн. Би итгэлээ Христэд болон Түүний Цусанд тавьсан... Би цаашид өөрийнхөө чадах чинээгээр сайн байх гэдэг болон бардам зангаараа явах гэсэн зүйлдээ түшиглэхээ болисон. Би Есүст итгэсэн бөгөөд Тэр намайг аварсан!

Ямар гайхалтай гэрчлэл вэ! Одоо Жулия аврагдсан бөгөөд миний найз болсон! Тэр одоо Христэд итгэгч гэдэгт би үнэхээр итгэж байгаа. Мөн Др Каган ч гэсэн. Би удахгүй түүнд баптизм хүртээх болно.

Энэ оройн түүний үгс та нарт юм бодогдуулсан уу? Та нар өөрийнхөө хичнээн их гэмтэйгээ мэдэрсэн үү? Та нар Есүст итгэх болон Загалмай дээр Цусаа урсгасан Түүний Цусаар бүхийл гэм нүглээ угаалгах хэрэгцээгээ олж харсан уу? Есүс та нарт маш их хайртай. Та нар бууж ирээд Жон Каган, Др Каган болон надтай Есүст итгэх талаар ярилцмаар байна уу? Хүн бүр хоолоо идэхээр дээшээ өгсөж байх зуур та нар доошоо бууж ирээд надаас зөвлөгөө авч, хамтдаа залбирахыг хүсч байна уу? Хэрвээ та нар ариун цэврийн өрөө орох хэрэгтэй бол орчихоод хүрээд ирээрэй – эсвэл бид дуулж байх зуур шууд хүрээд ирээрэй. Хоол өгсөндөө Бурхандаа баярлалаа, мөн өнөө орой Есүст итгэх хүн бүрийг ивээх болтугай! Амен!

Босоод дууны номны арваннэгдүгээр дууг дуулцгаая. “Миний бүх алсын харааг биелүүлээч” дуулцгаая. Энэ дууны номны арванэгдүгээрт байгаа. Бид дуулах зуур та нар доошоо буугаад ирээрэй, тэгвэл би та нарт зөвлөж, та нарын төлөө залбирч чадна.

Аврагч минь, миний бүх алсын харааг биелүүлээч, би гуйж байна,
   Өнөөдөр зөвхөн Есүсийг харахыг зөвшөөрөөч;
Аймшигт хөндий дундуур ч гэсэн намайг Та хөтлөөч,
   Таны гандашгүй алдар намайг хүрээлсэн.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.

Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч
   Таны алдарын төлөө Миний сүнс зоригжуулаач
Таны ариун хайр, Таны төгс төгөлдөр байдал
   Миний замыг дээрээс гэрэлтүүлэн дүүргээч.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.

Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
   Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
   Миний сүнс Таны төгс ивээлд баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч,”
       Avis Burgeson Christiansen, 1895-1985)

Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Жон Самуел Каган судраас уншина: II Коринт 10:3-5.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
      (“Христийн цэргүүдээ, давшилцгаая” Sabine Baring-Gould, 1834-1924;
1, 2, 3 дугаар бадаг болон дахилт).


үндэс

БИДНИЙ ТУЛААНЫ ЗЭВСГҮҮД

THE WEAPONS OF OUR WARFARE

Доктор Р.Л Химерс Жр

“Учир нь бидний байлдааны зэвсэг бол махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм” (II Коринт 10:4).

(II Коринт 10:3)

I.   Нэгдүгээрт, бид дайн дунд байгаагаа хүлээн зөвшөөрөх
хэрэгтэй, Ефес 6:11, 12; Ефес 2:2.

II.  Хоёрдугаарт, бидний тулааны зэвсгүүд, Исаиа 64:1.