Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ТАМЫН ЖИЛ – СЭРГЭЛТИЙН ЖИЛ!A YEAR OF HELL – A YEAR OF REVIVAL! Доктор Р.Л Химерс Жр Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles “Аяа, Та тэнгэрийг яран доош бууж ирвэл, Оршихуйд тань уулс доргин чичрэхсэн.” (Исаиа 64:1). |
Өнөө орой бид Бичээс дэх энэ агуу ишлэл рүү буцан очиж байна. Өнгөрсөн жил Бурхан бидний маш олон залбиралд хариулсанд нь үнэхээр талархаж байна. Гэсэн ч Жон Каган үүнийг “Тамын жил” хэмээн нэрлэсэн. Би түүнтэй санал нийлэхгүй байна. Нэг талаараа түүний зөв байсан. Нэг талаас нь бодож үзвэл энэ нь Тамын жил байсан. Гэхдээ нөгөө талаараа энэ бол ивээлийн жил байсан. Жон энэ Тамын жилд дуудагдах үедээ олон өдрийн турш маш ядарсан. Бид ядарсан үедээ муу зүйлсийг боддог. Гэхдээ бид амарсан үедээ ивээлүүдээ санадаг. Бид бүгдээрээ л ийм байдаг. Бид бол хүмүүс юм. Бидний ааш зан хувирч өөрчлөгдөж байдаг. Жон ядарсан үедээ өнгөрсөн жил үзэсгэлэнтэй Жулиетай хамт Христ дотор болзсон тэр хөгжилтэй өдрүүдийн агшинаа мартсан байна. Тэд Диснейлэндэд байсан өдрөө мартсан байсан. Тэр Санта Моника дахь далайн эрэг дээр хөл нүцгэн гүйж байснаа мартсан байна. Тэд хамтдаа залбиралд нэгдэж байсан тэр жаргалтай үеэ мартсан байна. Тэр шөнө дөл өнгөртөл манай гэрт Аарон, Жак, Ноа нартай хамтдаа залбирч байсан тэр сайхан үеэ мартсан байна. Тэр бидний дунд өрнөж байсан үзэл бодлын тулаан маань бие биенээ хүндлэх байдал руу шилжиж, улмаар үүрд мөнхөд үргэлжлэнэ хэмээн миний итгэдэг ах дүүсийн нөхөрлөл дотор нэгдэж байсан талаар мартсан. Тэр надад “Би өвөө нараа ерөөсөө мэдэхгүй. Др Химерс, та миний ирээдүйд үүрд хамтдаа байх хамгийн ойрхон өвөө маань юм. Миний амьдралд оруулсан хувь нэмэрт тань үнэхээр баярлалаа. Би таныг дэмжиж, бас танд найдах болно... Бурхан таныг ерөөх болтугай! Та үүнийг хийж чаднаа, Др Химерс! – Жон Самуел Каган.” хэмээн хэлж байснаа мартсан байна.
Жон бол Бурхан доторх хүчирхэг эр хүн. Би түүнийг Эзэний арми доторх анд нөхөр адил өндөрт тооцон хүндэлдэг. Гэхдээ тэр бидэнтэй л адилхан хүн. Бид сулдан доройтох үедээ муу зүйлсийг л боддог. Гэхдээ бид амарч, сэргэгдсэн үедээ залбирлын гайхалтай үеүүдээ, нөхөрлөлөө, 2016 онд Бурханы бидэнд өгсөн гайхалтай хүч чадал, хайр энэрэл бүхэн - энэ жил нь хичнээн сайхан байсан болохыг санадаг. Бид залбирахад Бурхан бидэнд хариулсан.
“Аяа, Та тэнгэрийг яран доош бууж ирвэл, Оршихуйд тань уулс доргин чичрэхсэн.”
(Исаиа 64:1)
Заримдаа би хүртэл энэ “жил нь тамынх” юм шиг мэдрэх үе байсан. Миний сэтгэл унах үед би өөрийнхөө амьдралын хяналтаа алдаж байгаа мэт мэдрэмж төрдөг. Би нулимс асгаруулж, өөрийгөө яг үхэх гэж байгаа мэт санагдсан – Би чуулгандаа хандсан тийм айдас төрж, энэ нь миний зүрхийг шаналгасан. Надад хийгдэж байгаа хавдрын эмчилгээ намайг аймшигтай “сэтгэл санааны огцом өөрчлөлт”-д ороход хүргэсэн. Заримдаа би бүр гүн хямралд орж байсан. Үнэндээ өнгөрсөн жил сатаны хүчирхийлэл над руу байсхийгээд л давшилж байсан. Хэрвээ энэ хэцүү үеүүдэд минь Аарон Янци хамт байгаагүй бол би үүнийг давж гарах байсан гэж би бодохгүй байна. Аарон шиг дотно найзтай байна гэдэг бол Бурханы бэлэг юм! Крисайн Нгуен болон Хадагтай Лий нар шиг залбирлын дайчидтай байна гэдэг бол Бурханы бэлэг юм!
Тиймээ, 2016 онд сайн зүйлс байсан. Манай залуусын олонх нь намайг үзэн яддаг байсан. Одоо тэд намайг хайрлах болсон! Тэд надад “Пастораа, би танд хайртай шүү!” хэмээн инээмсэглэн хэлэхэд би зүрх сэтгэлийн угаас баярлан хөөрдөг.
Мөн миний үзэсгэлэнт гэргийн надад илгээсэн ил захидлыг үзээрэй. Тэр ингэж бичсэн,
Эрхэм Роберт, чиний Бурханд дуулгартай байдал болон итгэл чинь намайг Есүсийг танихад хүргэсэн. Чамгүйгээр бидний хэн нь ч энд байхгүй байх байсан... Роберт, би чамдаа бүх амь амьдрал, зүрх сэтгэлээсээ хайртай. Үргэлж хайртай Илеана.
Би түүний хайрын үгийг сонсоод зүрх сэтгэл маань догдлон хөөрч дуу алдсан! “Өө Бурхан минь, Илеанагийн төлөө баярлалаа! Надад ийм итгэмжит, хайр татам охин өгсөнд баяралаа!” Түүний хайр, түүний халамж, түүний залбиралгүйгээр би хүнд цаг үед хэзээ ч ийм зүйл хийхгүй байх байсан. Мөн би миний анхны ач охин нялх Ханнадаа Бурханд талархаж байна. Халзан толгойтой том хөгшин надаас анхандаа тэр бага зэрэг айж байсан! Харин Христмасын урьд орой тэр миний эргэн тойронд мөлхөж, би түүнийг тэвэрч, - тэр миний хамрыг үнссэн. Би амьд ахуй цагтаа хэзээ ч тэр үнсэлтийг мартахгүй!
Бид 2016 оныг харахдаа Бурханы бидэнд хийсэн бүхнийг нь мартахгүй байцгаая! Манай чуулган мөхөж байгаа мэт, би үхэж байгаа мэт, бидний ирээдүйн амьдралд ямар ч найдвар үгүй мэт зүйлс мэдрэгдэж байсан. Гэхдээ бүх зүйл өнгөрч байгаа мэт санагдаж тэр үед Бурхан бидний залбиралд хариулсан,
“Аяа, Та тэнгэрийг яран доош бууж ирвэл, Оршихуйд тань уулс доргин чичрэхсэн.”
(Исаиа 64:1)
Бурхан бидэнд хариулсан! Би “шинэ” Баптист Табернэклийн төлөө төлөвлөгөө бэлтгэсэн. Би “Залуусаа, бос” гэсэн номлол хийсэн. Биднийг дуулах үед охид, хөвгүүд маань хүчтэйгээр залбирч эхлэн, уйлж, Бурхан бидний дунд бууж ирхийн төлөө гуйсан. Тэгээд Бурхан айлчлан ирсэн. Энэ нь Др Каган өөрийн 90 настай ээжийгээ Христ рүү дагуулах үед тохиосон. Кристайн Нгуен бол залбиралын бэлэг авьяастай. Мөн хадагтай Ширлэй Лий бас залбирлын бэлэг авьяастай. Тэгээд сэргэлтийн гад бидний дунд бууж ирсэн. Хэдхэн долоо хоногт 28 хүн гэм нүглийн буруутгалд орж, тэгээд баталгаатай аврагдаж, бидний төлөө Загалмай дээр урсгасан Христийн цусаар угаагдан ариуссан.
Тэгээд бид сэргэлт дууслаа хэмээн бодсон. Гэтэл бидний буруу байсан. Бурхан бидэнтэй хамт байсаар байна! Бараг Ням гараг бүр хамгийн багадаа л нэг хүн баталгаатай аврагдах болсон. Гэнэт Арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн Христмасын өдрийн оройн цугларалтаар Др Чан номлоход дөрвөн хүн өөрчлөгдөн баталгаатай аврагдсан тийм тосолгоотой цаг болсон.
Жүди Ли
Маржори Каган
Томас Люнг
Кристайн Нгуен
Адела Менживар
Сетсуко Закамитзин
Кристина Левис
Женифер Жан
Абрахам Сонг
Байянг Чанг
Том Хиа
Виргел Никелл
Жэсон Балтазар
Емми Нуа
Тарик Чемберс
Жулие Сивилай
Минх Ву
Алисиа Закамитзин
Данни Карлос
Даниел Барахона
Аяако Забалага
Жүлета Прието
Роберт Ванг
Жозеб Гонг
Андрей Матсусака
Жессика Юн
Норрис Менживар
Найзууд аа, Бурхан биднийг орхиогүй! Тэр манай чуулганд Найм, Ес, Арав, Арваннэг, Арванхоёрдугаар саруудад дахин дахин ирсээр байна – зөвхөн Арванхоёрдугаар сард есөн хүн баталгаатайгаар аврал олсон. Жилийн турш хорин найман хүн! Босоод “Зул сарын мөргөл” дууг дуулцгаая!
Бүхий л ерөөл урсдаг Бурханыг магт;
Доор газар дахь бүтээлүүд нь Түүнийг магт;
Дээд тэнгэр дэх дайчид нь Түүнийг магт;
Эцэг, Хүү, Ариун Сүнсийг Магт! Амен.
(“Зул сарын мөргөл” Thomas Ken, 1637-1711).
Эмэгтэйчүүд дуулаарай! Одоо эрэгтэйчүүд! Одоо бүгдээрээ бүхий л чадлаараа чанга дуулаарай! Одоо бүгдээрээ “Миний бүх алсын харааг биелүүлээч” нэртэй сэргэлтийн дуу дуулцгаая. Үүний цээжээрээ, эсвэл хараад дуулцгаая. Энэ дууны хэсгийн 4-т байгаа. Одоо дуулцгаая!
Аврагч минь, миний бүх алсын харааг биелүүлээч, би гуйж байна,
Өнөөдөр зөвхөн Есүсийг харахыг зөвшөөрөөч;
Аймшигт хөндий дундуур ч гэсэн намайг Та хөтлөөч,
Таны гандашгүй алдар намайг хүрээлсэн.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч
Таны алдарын төлөө Миний сүнс зоригжуулаач
Таны ариун хайр, Таны төгс төгөлдөр байдал
Миний замыг дээрээс гэрэлтүүлэн дүүргээч.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
Миний сүнс Таны төгс ивээлд баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч”
Avis Burgeson Christiansen, 1895-1985)
Ах, эгч, дүүс нараа, сэргэлтийн хамгийн том хэсэг нь 2017 онд Бурханаас бидэнд ирнэ гэдэгт би итгэж байна. Үүний төлөө өдөр бүр залбирцгаая. Ирж буй жилд Бурханы оршихуй бүр их байхын төлөө мацаг барин залбирцгаая.
Одоо библиэ дэлгээд I Коринт 9:24 дүгээр зүйл үзээрэй. Энэ нь Скотфилд библи судлалын 1219 дүгээр хуудсанд байгаа. Энэ номлолын үлдсэн хэсэг нь Др Каган бэлтгэсэн,
“Уралдаанд оролцон гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ.” (I Коринт 9:24).
Одоо сууцгаана уу. Одоо библи хаагаад, анхааралтай сонсоорой.
Паул Христ итгэлийн амьдралыг гүйлтийн уралдаантай зүйрлэсэн. Тэр, “Та нар ялахын [шагналын төлөө] тулд ийнхүү гүйцгээ.” (I Коринт 9:24) хэмээн хэлсэн. Тэгээд Паул цааш нь, “Тэд муудах титмийг хүртэхийн төлөө бол, харин бид үл муудах титмийн төлөө юм.” (I Коринт 9:25) Христийн шагнал бол медаль биш. Есүс Христ Өөрийн Хаанчлалаа байгуулахаар ирэхдээ өгөх шагнал нь агуу байх болно!
Паул тамирчин хүн “бүх талаараа биеэ барих чадварт өөрийгөө дасгалжуулдаг” (25) хэмээн хэлсэн. Тамирчин хүн тарган болдоггүй. Тэр залхуурдаггүй. Тэр цагийг дэмий үрдэггүй. Элч Паул яг үүн шиг байсан. Тэр ийнхүү хэлсэн, “Би ямар ч зорилгогүй мэт гүйдэг бус, зангидсан гараараа агаар цохих мэт нударгалдаг бус,” (26) хэлсэн. Тэр бэлтгэгдээгүй боксчин мэт агаарт хий цохидог нэгэн байгаагүй. Паул өөртөө хэт найддаггүй байсан. Тэр өөрийгөө унаж болзошгүй гэдгээ мэддэг байсан. Тэрээр, “бусдад сайн мэдээг тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вий гэсэндээ...” хэмээн хэлсэн. (27)
Паул юу хүсч буйгаа мэдэж байсан. Тэр өөрийнхөө бүхий л хүчин чармайлтаа үүнд зориулж байсан. Тэр биднийг хийгээрэй хэмээн хэлж байсан бүх зүйлээрээ өөрөө үлгэр үзүүлэн амьдарсан.
“Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ.” (I Коринт 9:24).
“Та нар ялахын тулд [шагналын төлөө] ийнхүү гүйцгээ.” Өнөө орой энэ ишлэлийг дөрвөн зүйлээр би нарт хэлж өгье,
I. Нэгдүгээрт, ишлэл энэ өвөл болон хаврын төлөө өгөгдсөн.
Бидэнд тэмдэглэх гайхалтай “баярын өдрүүд” байсан. Бид Христмасын хүлээн авалт хийсэн. Христмасын урьд орой бидний Аврагчийн төрсөн өдрийг дурсан санасан. Тэгээд бид хамтдаа Христмас мэндэлсэн өдөр хамтдаа цугларсан. Др Чан яг л арслан мэт хүчтэй номлосон. Дөрвөн хүн аврал авсан! Бид Эзэний зоог барисан. Өнгөрсөн шөнө шинэ жилийн орой Сергио болон Яазмин нар хуримаа хийсэн. Өнөөдөр бол Шинэ жилийн өдөр.
Гэхдээ “баярын өдрүүд” үргэлж болж байдаггүй. Одоо бол Нэгдүгээр сар. Дараа долоо хоногт ямар нэг баярын өдөр болохгүй. Одоо өвөл байх болно. Хүйтэн байх болно. Бороотой байх болно. Энэ тийм таатай биш байх болно. Та нар үүнийг зохицуулж чадах уу? Эсвэл та нар унаад, чуулганыг орхин явах уу? Өнөөдрийн үг “Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ” Оюун ухаандаа шагналын талаар бодоорой! Юу ч болж байсан энэ чуулгандаа явсаар байгаарай! Оюун бодлоо Христийн тухай болон энэ чуулган руу чиглүүлээрэй!
Өвөл жил бүр л болдогийг та нар мэднэ. Их үерийн дараа Бурхан Ноад хандан, “Газар дэлхий байсан цагт Тариа тарих ба ургац хураах, Хүйтэн ба халуун, Зун ба өвөл, Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.” (Эхлэл 8:22) Өвөл жил бүр л болдог. Та нар үүнийг зохицуулж чадах уу? “Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ”
Өвлийн дараа хавар ирдэг. Хаварт өөрийн гэсэн сорилтууд байдаг. Би үүнийг “Америкийн Тааламжит Машин” хэмээн нэрлэдэг. Энд энэ үед гурван өдрийн амралтын өдөр таардаг. Хүмүүс энэ үеэрээ Лас Вегас, эсвэл Сан Франциско, эсвэл хаа нэгтээ явдаг. Ухвар мунхаг хүмүүс чуулганаа орхиод явдаг. Энэ үеэр “Хаврын завсарлага” болдог. Хүмүүс хол явахыг хүсдэг. Энэ үеэр нийтийн арга хамжээнүүд болдог. Энэ үеэр гэр бүлийн өдөрлөгүүд болдог. Америкийн тааламжит машин секс болон хар тамхины гэм нүглээс илүү ихээр сүнснүүдийг устган сөнөөдөг. Та нар тамирчин шиг тэмцэх үү? Эсвэл та нар унах уу? Та нар тамирчин шиг тэмцэх үү? Та нар үргэлж цуглаандаа явсаар байх уу? Та нар чуулгандаа үлдэхээр, Сатаны сорилт бүртэй тэмцэлдэх үү? Эсвэл та нар сул дорой болж, чуулганаа орхих уу? Та нар Чөтгөрөөр соригдох үедээ чуулганыг орхиод гэм нүгэл рүүгээ урсан орох уу? “Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ”
Хэрвээ та нар Христ болон чуулгандаа анхаарвал энэ 2017 он агуу жил байх болно. Ийм ч юм, тийм ч юм хэмээн цаг хугацааг дэмий бүү үр. Цаг хугацаа өнгөрөн одох хүртэл нэг зүйлээс нөгөө зүйл хүртэл бүү өөрийгөө зовоо! 2017 оныг агуу жил болгоцгооё! Чөтгөртээ залбирлаар тэмцэцгээе. Үргэлж цуглаандаа явсаар байцгаая. Христийн төлөө тамирчин адил шагнал авцгаая!
Асуудал болон хямрал үүсгэгч байхаа больгооё. Та нар чуулганд асуудал үүсгэхээр явж байгаа биш гэдгээ шийдэцгээе. Үйлс номон дээр гардаг Христ итгэгч нар шиг “нэг санаатай” байцгаая! Хэрвээ бид тамирчин адил анхааралтай байвал - биднийг юу ч шахан гаргаж чадахгүй – бидний хувьд энэ жил агуу жил байх болно! Өвөл хаврын турш Христ болон чуулгандаа анхаарал хандуулцгаая. Тамирчин шиг байцгаая. “Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ” – ялалтад хүрцгээе! Босоод “Христийн цэргүүдээ, давшилцгаая” дуулцгаая!
Христийн цэргүүдээ, тулааан мэт давшилцгаая, урагшилцгаая
Есүсийн загалмайг өмнөө бариад явцгаая.
(“Христийн цэргүүдээ, давшилцгаая”
Sabine Baring-Gould, 1834-1924).
II. Хоёрдугаарт, ишлэл сэргэлтийн төлөө өгөгдсөн.
Өнгөрсөн онд Бурхан манай чуулганд сэргэлтийг өгсөн – дөч гаруй жилийн дараа анх удаагаа. Бурхан энэ цугларалтад бууж ирсэн. Түүний Ариун Сүнс бидэнд илчлэгдсэн. Хэдхэн шөнийн дотор олон хүмүүс аврал олсон. Тэдний зарим нь ингэж ямар ч боломжгүй мэт санагдаж байсан. Тэд олон номлол сонсож байсан. Би тэдэнд маш олон удаа зөвлөж байсан. Тэд хүйтэн хөндий хэвээрээ л байсан. Харин Бурхан энд айлчлан ирэх үед гайхамшигт нэг өөрчлөлт болоход дараагийнх нь болоод эхэлсэн! Хамгийн агуу бэлэг бол Бурханы оршихуй бидэнд бууж ирэх явдал юм. Бид амьд Христ итгэгч гэдгийг мэдэх болсон. Бурхан бидэнтэй хамт байсан. Өө, Эзэн минь – бид Таныг агуу сэргэлтээ байнга илгээхийн төлөө хичнээн удаан хүлээсэн гээч !
Манай чуулганы залбирлын цугларалт Пүрэв, Бямба гараг бүр болдог. Та нарын олонх нь эсийн бүлгээрээ залбирах зорилгоор цуглаад сэргэлтийн төлөө залбирдаг. Намайг сэргэлтийн талаар номлол хий хэмээн хөтөлсөн Эзэнд би талархаж байна. Манай чуулганыг залбирлын чуулганаар хөтлөн дагуулж буй Бурхандаа талархаж байна. Энд бүх Америк даяар хайгаад ч олдохгүй миний мэдэх ховор эрдэнэс байна. Хэрвээ та нар эсийн бүлгээрээ залбирч байвал өөрсдийнхөө залбирлын бараг ихэнхийг сэргэлт болон сүнсийг аврахад анхаар. Эдгээр хоёр зүйлийг хийсээр бай. Энэ хоёр зүйл бол бидэнд хэрэгтэй тэр зүйл юм – Бурханы оршихуй болон сайнмэдээгээрх олон шинэ хүмүүсийн төлөө.
Бид агуу сэргэлтийг хүсэн хүлээх хэрэгтэй! Бурханы оршихуй болон сэргэлт дэх Түүний ажлыг туулж мэдсэн бид одоо илүү ихийг хүсэх хэрэгтэй. Гэхдээ би та нарт зайлшгүй анхааруулах ёстой нэг зүйл байна. Бид сэргэлт болгохын тулд хэрхэх ёстойгоо одоо мэддэг болсон хэмээн бүү бод. “Бид одоо үүнийг мэдсэн. Бид одоо юу хийхээ ойлгосон. Тиймээс дараагийн сэргэлтийг ирүүлцгээе.” хэмээн бүү бод. Хэрвээ бид ингэж л бодох юм бол дахиад хэзээ ч сэргэлтийг үзэхгүй.
Бурхан бол ямар нэг машин биш. Тэр бол Бие хүн. Тэр бол Хүчирхэг бөгөөд Төгс чадалт Бурхан. Тэр бидний залбирлаар ч тэр – ямар нэг байдлаар биднээр захирагдахгүй. Сэргэлт гэдэг бол ямар нэгэн ид шид биш. Бид ямар нэг зан үйл эсвэл бүр залбирал хийгээд л буй болгочихдог тийм зүйл биш. Чөтгөрт эзлэгдсэн хуурамч эш үзүүлэгч Чарльз Финней чуулган сэргэлтийг ирүүлж чадна хэмээн заадаг – гэхдээ түүний буруу юм. Бурхан бол сэргэлтийн зохиогч нь. Тэр зөвшөөрсөн үедээ сэргэлтийг илгээдэг.
Өнгөрсөн зун сэргэлт хэрхэн эхэлснийг санаарай. Тиймээ, хүмүүс залбирч байсан. Гэхдээ энд Бурхан сэргэлт илгээх үед ямар нэг залбиралын цуглаан болж байгаагүй. Тэнд ямар нэг номлол ч хийгдээгүй. Хүмүүс Исаиа 64:1-3 дугаар зүйлийг цээжээр хуваалцаж байх үеэр Бурхан айлчлан ирж, гэнэт л төсөөлөшгүй зүйл болсон. Тэр гэнэт, хүч чадалтайгаар айлчлан ирсэн.
Зарим цугларалтад Бурхан айлчлан ирээгүй. Хүмүүс сэргэлт өөрөө хүрээд ирэх байх хэмээн дахин дахин найдан хүлээхэд Бурханд тэнд оршин байгаагүй. Бурханы Сүнсний оршихуй үгүй үед цуглаанууд хоосон үхмэл болж байсан. Бурханы оршихуй үгүй байх үед нь би заримдаа цуглааныг хурдхан дуусгаж байсан.
Бурханы оршихуйг алдах нь маш амархан. Сатан бол үргэлж байж байдаг. Харин Бурхан байхгүй байх боломжтой. Бурханыг цөхөрлөө баран байж хүсэн хүлээхгүй бол Бурхан ирэхгүй. Хэрвээ бид “баярын өдрүүд” болон энэ амьдралын зүйлсэд сэтгэл хангалуун байвал Бурхан бидэнтэй хамт байхгүй байх болно. Хэрвээ бид Бурханыг хамт байхыг хүсэхгүй бол Тэр бидэнтэй хамт байх боломжгүй. Гэвч Тэр бидэнтэй хамт байсаар байна. Би энэ номлол дээр өчигдөр орой шөнө дүл хүртэл ажиллаж байсан. Утас маань дуугарсан. Вүүдий гэм нүглийн буруутгал дотроо нулимс асгаруулан уйлаж байсан. Би Др Чаныг сэрээгээд Вүүдийн гэр лүү явуулсан. Вүүдий энэ шөнө 2 цагт дахин төрсөн – энэ оны хамгийн сүүлийн өдөр 29 дэх өөрчлөлт шөнийн 2 цагт тохиосон! Босоод Зул сарын мөргөл үйлдэцгээе!
Гэхдээ хэзээ ч бат хэмээн найд – үүнийг баталгаатай зүйл хэмээн бүү бод – Бурхан бидэнтэй хамт байх хэрэгтэй гэж. Бурхан сэргэлтийг илгээх ёстой хэмээн хэзээ ч бүү бод. Самсон шиг “урьдын адил гарч явья” хэмээн бүү бод, “харин Эзэн түүнийг орхисныг тэр мэдсэнгүй” (Шүүгчид 16:20). Бурханы гайхамшигаар Иерихог эзэлсэн Израйльчууд дараа нь бүр жижигхэн хотыг эзлэхээр төлөвлөсөн шиг бүү бай. Тэд ийнхүү хэлсэн, “Бүх хүмүүс явах шаардлаггүй... тэдгээр цөөхөн хүмүүсийн төлөө... тэд Айн ард түмнээс зугтсан.” (Иошуа 7:3, 4). Өнөөдрийн үг бидэнд, “Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ” гэж байна. Дуулал библид, “Нулимс дуслуулан үр суулгагчид баяр хөөртэйгээр ургацаа хураах болно.” (Дуулал 126:5) Энд “Мэдлэгээр үр суулгагчид баяр хөөртэйгээр ургацаа хураах болно.” гэж хэлээгүй. Энд “Өөртөө итгэлтэйгээр үр суулгагчид баяр хөөртэйгээр ургацаа хураах болно.” гээгүй. Үгүй ээ, Нулимс дуслуулан үр суулгагчид баяр хөөртэйгээр ургацаа хураах болно гэсэн. Хүч чадал нь зөвхөн Бурханд байдаг гэдгийг мэдэхийн тулд бүгдээрээ илүү их сэргэлтийн төлөө залбирцгаая. Бурхан айлчлан ирэх хүртэл залбирцгаая – гэсэн ч Өө, Бурхан минь, Чөтгөртэй тэмцэлдэхэд бидэнд туслаач, Та илүү их хүчээр айлчлан ирэх хүртэл залбирлаар тэмцэцгээе! Бид Таныг дахин айлчлан ирээсэй хэмээн залбирна! Айлчлан ирээч хэмээн бид залбирч байна! Сэргэлтээр ирээч! Босоод “Христийн цэргүүдээ, давшилцгаая” дуулцгаая!
Христийн цэргүүдээ, тулааан мэт давшилцгаая, урагшилцгаая
Есүсийн загалмайг өмнөө бариад явцгаая.
III. Гуравдугаарт, ишлэл сүнсийг аврахын төлөө өгөгдсөн.
Чуулгандаа угаасаа л байгаа –доторх- хүмүүсийг л тогоон дотроо хайх нь амархан байдаг. Заримдаа ингэх нь зөв байдаг. Гэхдээ одоо бол бид зайлшгүй гадаа байгаа тэр орхигдсон хүмүүс рүү явах хэрэгтэй. Бид сүнсийг аврахад анхаарлаа хандуулах хэрэгтэй! Бид яг л тамирчин шиг илүү олон нэрүүд хийгээд утасны дугаарыг авхын төлөө тэмцэлдэх хэрэгтэй. Бид яг л тамирчин шиг илүү олон хаягдсан хүмүүсийг дотогш нь авчрахаар тэмцэлдэх хэрэгтэй. Хэрвээ бид тэднийг дотогш авчрахаар тэмцэлдэхгүй бол Бурхан бидэн рүү байнга сэргэлт явуулахаа зогсоох болно. Надад хэлэх олон зүйл байгаа ч гэсэн энд хүрээд зогсоё. Др Чан Вүүдийн төлөө тэмцсэн. Тэр түүнийг өөрийнхөө гэр авчирсан. Тэр Вүүдийгийн төлөө өдөр шөнөгүй гуйсан. Тэгээд Вүүдийн над руу утасдан утасны цаанаас уйлж байсан. Би Др Чан руу утасдаж, түүнийг нойрноос нь сэргээсэн бөгөөд тэр Вүүдийг оны хамгийн сүүлийн өдрийн орой хоёр цагт Христ рүү хөтлөн дагуулсан!
Есүс ийнхүү хэлсэн, “Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.” (Лук 19:10). Цааш нь Христ дахиад, "Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир.” (Лук 14:23) гэсэн. Есүс үхлээс амилсаныхаа дараа ийнхүү хэлсэн, “Иймээс явж, бүх үндэстнийг [дагалдагч болгогтун.]” (Матай 28:19). Др Жон Райс ийнхүү хэлсэн, “Христийнхний зорилго хийгээд чармайлт болох хамгийн чухал зүйл бол гарцаагүй сүнсийг аврах явдал юм.” (The Golden Path to Successful Personal Soul Winning, Sword of the Lord Publishers, 1961, хуудас. 55). Тэр зөв хэлсэн!
Чуулганы хамгийн гол ажил хэрэг бол сүнсийг аврах явдал гэдгийг хэзээ ч битгий мартаарай! Энэ хотын орхигдсон залуусыг авчрахын тулд тэмцээрэй!Одоо энд байхгүй өшөө олон хүнийг авчрахаар тэмцээрэй! Др Чан Вүүдийг авруулахын тулд түүнийг байлдан дагуулсан шиг тэмцээрэй! Гараад их дээд сургуулиас, худалдааны төвүүдээс тэдний нэрсийг, утсыг аваад ирээрэй. Сайнмэдээг сонсгохын тулд тэднийг чуулганд авчраарай. Бид уулзах бүрд хамгийн багадаа нэг нэрийг авч ирээрэй. Др Чан Вүүдийг хандсан шиг тэднийг хайрлан халамжлаарай. Тэд ирэх үед нь сайн таньж мэдээрэй. Тэд аврагдах хүртэл тэднийг энд үлдээхээр чадах бүхнээ хийгээрэй – тэгээд тэд аврагдах учраас энд бидэнтэй үлдэх болно!
Өнөөдрийн үг, “Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ” гэж байна. Паул ийнхүү хэлсэн, “Би ямар ч зорилгогүй мэт гүйдэг бус, зангидсан гараараа агаар цохих мэт нударгалдаг бус,” (I Коринт 9:26). Паул хагас дутуу хайнга ажиллаж байгаагүй. Тэр цагаа дэмий үрээгүй. Тэр “зангидсан гараараа агаар цохих мэт нударгалдаг бус,” харин оюун бодлоо сүнсийг аврахад зориулсан. Энэ бол сүнснүүдийг аврах нэг арга юм!
“Тэд муудах титмийг хүртэхийн төлөө бол, харин бид үл муудах титмийн төлөө юм.” (I Коринт 9:25) Христийн шагнал бол медаль биш. Есүс Христ Өөрийн Хаанчлалаа байгуулахаар ирэхдээ өгөх шагнал нь агуу байх болно! Энэ бол Др Чан Вүүдийг Христ рүү хэрхэн дагуулсан нэг арга юм. Тэднийг нааш нь авчраарай. Др Чаны жишээг дагаарай!
Өөрсдийнхөө цаг хугацаа, хичээл зүтгэлийг сүнснүүдийг аврах ажилд хандуулцгаая! Энэ жил хүмүүсийг энд авчирцгаая. Зөвхөн өөрийнхөө найзууд болон өөрийгөө л зөвхөн бодохгүй байцгаая. Зөвхөн болзох талаар л бодохоо больцгооё. Гээгдсэн хүмүүсийг авчрах ажлыг гол зорилгоо болгоцгооё. Орхигдсон нэгнийг аврахад анхаарцгаая. Лазрын туяа шиг анхаарлаа хандуулья. “Зангидсан гараараа агаар цохих мэт тодорхойгүй,” хоёрдмол сэтгэлээр үүнийг бүү хийгээрэй. Гол анхаарлаа өөр зүйлд хандуулаад, үүнийг зүгээр л нэг хажуугаараа амжуулдаг ажил шиг бүү хандаарай. Бид ийм аргаар хүмүүсийг авчирч чадахгүй. Өнөөдрийн үг, “Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ” гэж байна. Өшөө олон залуусыг энд авчрахын тулд Чөтгөртэй залбирлаар тэмцэцгээе! Босоод “Христийн цэргүүдээ, давшилцгаая” дахиад дуулцгаая!
Христийн цэргүүдээ, тулааан мэт давшилцгаая, урагшилцгаая
Есүсийн загалмайг өмнөө бариад явцгаая.
IV. Дөрөвдүгээрт, ишлэл одоо ч аврагдаагүй чиний төлөө өгөгдсөн.
Хараахан аврагдаагүй та бүхэнд хэлэх ёстой хэдэн үг надад байна. Өнөөдрийн үг “Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ” гэж байна. Энэ бол танд зориулсан ишлэл.
Өнөөдрийн үг “Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ” гэж байна. Намайг номлож байхад зүгээр л битгий суугаад бай! Христ ийнхүү хэлсэн, “Авралын “нарийн хаалга” болох Христ рүү Өөр лүү нь орохыг хичээ.” (Лук 13:24) Та нар хичээж байгаа юу? Бүхий л чадлаараа хичээж байна уу? “Орохыг хичээ” гэсэн үг нь “Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ” гэдэгтэй адилхан утгатай юм. Хэрвээ та нар сүнсэндээ үнэхээр анхаарч байвал Бурхан та нарыг Христ рүү хөтлөх болно. Гэхдээ та нар авралын төлөө хичээхгүй бол аврагдана хэмээн горьдох ч хэрэггүй.
Хэрвээ та нар Христ рүү орохоор хичээхгүй бол хэзээ ч аврагдахгүй! Мөн та нар авралын “ялалт”-ыг олохгүй. Та нар үүнийг авахгүй. Хэрвээ та нар гэм нүглийн буруутгалгүйгээр зүгээр л урилгаар автоматаар урагш гарч ирвэл өөрчлөгдөх боломжгүй. Хэрвээ та нар өдөр бүр хэдэн цагаар видео тогловол хэзээ ч аврагдахгүй. Хэрвээ та нар компютераар порно үзсээр байвал аврагдана гэж байхгүй. Та нар сүнсээ чухалчилахгүй байгааг Бурхан харж, мэдэж байгаа. Хэрвээ та нар өөрийгөө өмөөрөх байдлаар мэдрэмж төрж байвал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Иудас болон Кайн нар өөрийгөө өмөөрч байсан. Тэд хоёул там руу илгээгдсэн. Хэрвээ та нар өөрийнхөө гэм нүглийн талаар бус, харин өөрийнхөө хувийн асуудал, мэдрэмж, айдас түгшүүрийнхээ талаар байнга бодсоор байвал хэзээ ч аврагдахгүй. Есүс бол сэтгэл мэдрэлийн эмч биш. Тэр та нарын асуудал, мэдрэмж, айдас түгшүүрийг арилгахаар үхээгүй. Тэр та нарт авралын баталгааг мэдрүүлхийн тулд үхээгүй. Тэр та нарын нүглийн төлөөсийг барагдуулахаар үхэж, ингэснээр Бурхан та нарыг шийтгэхгүйн тулд юм. Ийм л учраас “Христ бидний гэмийн төлөө үхсэн.” (I Коринт 15:3) Бодит байдалд хэрвээ та нар гэм нүгэлдээ энэлж шаналахгүй – үүний талаар хэдэн үг ч болтугай унагахгүй байгаа бол – Христийн үхэл та нарыг аврахгүй.
Христ чиний гэмийн төлөөсийг барагдуулахаа Загалмай дээр үхсэн. Тэр гэмийг чинь угаахаар Өөрийн Цусаа урсгасан. Тэр та нарт амь өгөхийн тулд үхлээс амилсан. Хэрвээ та нар Түүнд итгэвэл Тэр та нарыг өршөөх болно. Өөрийнхөө амийн төлөө тэмц. Гэм нүглийнхээ талаар бодохын тулд өөрийгөө хүчил. Христэд очихын тулд өөрийнхөө амийн төлөө тэмцээд гэм нүглээсээ аврагд! Босоод дууны номонд буй дөрөвдүгээр дууг дуулцгаая. “Миний бүх алсын харааг биелүүлээч” дууны эхний болон сүүлийн бадгийг дуулцгаая.
Аврагч минь, миний бүх алсын харааг биелүүлээч, би гуйж байна,
Өнөөдөр зөвхөн Есүсийг харахыг зөвшөөрөөч;
Аймшигт хөндий дундуур ч гэсэн намайг Та хөтлөөч,
Таны гандашгүй алдар намайг хүрээлсэн.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
Миний сүнс Таны төгс ивээлд баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч”
Avis Burgeson Christiansen, 1895-1985).
Та нарыг аврахын тулд Загалмай дээр урсгасан Христийн Цусаар гэм нүглээсээ аврагдах талаар Жон Каган, Др Каган, мөн надтай ярилцахыг хүсэж байгаа бол одоо урагшаа энд хүрээд ирээрэй.
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Христийн цэргүүдээ, давшилцгаая” Sabine Baring-Gould, 1834-1924;
1, 2, 4 дүгээр бадаг болон дахилт).
үндэс ТАМЫН ЖИЛ – СЭРГЭЛТИЙН ЖИЛ! A YEAR OF HELL – A YEAR OF REVIVAL! Доктор Р.Л Химерс Жр “Аяа, Та тэнгэрийг яран доош бууж ирвэл, Оршихуйд тань уулс доргин чичрэхсэн.” (Исаиа 64:1). “Уралдаанд оролцон гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ.” (I Коринт 9:24). (I Коринт 9:25, 26, 27) I. Нэгдүгээрт, ишлэл энэ өвөл болон хаврын төлөө өгөгдсөн,
II. Хоёрдугаарт, ишлэл сэргэлтийн төлөө өгөгдсөн,
III. Гуравдугаарт, ишлэл сүнсийг аврахын төлөө өгөгдсөн,
IV. Дөрөвдүгээрт, ишлэл одоо ч аврагдаагүй чиний төлөө өгөгдсөн, |