Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ТАМ ДАХЬ ХРИСТМАС – 2016

CHRISTMAS IN HELL – 2016
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, December 18, 2016


Би өөрөөсөө “Там дахь Христмас” гэсэн энэ номлолыг хийх хэрэгтэй юу гэж асуусан. Сатан “Өө, хэрэггүй ээ! Христмасын үеэр ийм зүйлээр номлох нь таатай биш. Энэ дэндүү хатуудсан хэрэг болно.” хэмээн шивнэсэн. Миний мэдэж буй зүйлийг сатан хэлмэгц бид бүхэнд тулгараад буй доройтсон евангелизмд уусан орох байдлаар соригдож байгаагаа би мэдсэн. Бид аль эртнээс л тэдний сул дорой байдалд түшиглэж, энэ нь биднээр тунхаглагдах хэрэгтэй болсон. Үндсээр нь устга, эс бөгөөс бид Бурханы хүсэж буй дайчид байх боломжгүй болно. Бидний энэ үед Палестинийг сайнмэдээгээр байлдан дагуулахад бид дэндүү сул дорой, хулчгар байх болно.

Христмас үеэр, эсвэл өөр ямар ч цаг үед Тамын тухай тунхаглахад Сатан биднийг сүрдүүлхийг би хувьдаа зөвшөөрөхгүй. Там бол бүх л жилийн турш байж л байдаг. Үүний талаар Христмасын үеэр яагаад номлож болохгүй гэж? Тиймээс, би “Там дахь Христмас” хэмээх шилмэл номлолоо та нарт хийх гэж байна. Би энэ номлолыг сүүлийн гучин хоёр жилийн турш нилээд олон удаа номлосон. Өнөөдөр бидний мэдэх хулчгар номлогч нарын олонх нь энэ талаар номлож хэрэггүй хэмээн надад хэлдэг. Гэхдээ та нар хэрвээ Христмасаар Тамын талаар номлохгүй юм бол Христмасын утга учир нь юу болох вэ? Гэмт хүмүүсийг хүлээж буй галтай Там гэж байхгүй бол Христ мэндэлсэн өдөр гэдэг нь ямар ч утгагүй болно. Жаалхүү Есүс бидэнд Христмасын гацуур, гэрлэн тоглоомуудыг өгөхөөр Бетлехемд төрөөгүй юм. Тэр гэмтнүүдийн төлөө загалмайд цовдлогдон үхсэнээр үүрд мөнхийн Тамын галаас тэднийг аврахын тулд Бетлехемд мэндэлсэн. Ингэснээр нүгэлт хүмүүс Түүний цусаар гэмээ угаалгах боломжтой болсон! Та нар Христмасаас Тамын хэсгийг нь авчихвал энэ юуч биш, зүгээр л нэг хүмүүсийн амралтын өдөр төдий болно. Ийм л учраас өнөө өглөө би “Там дахь Христмас” гэсэн өөрийнхөө шилмэл номлолыг тунхаглах гэж байна. Энэ бол Хятад Чуулганд миний тунхагласан сүүлчийн номлол байсан бөгөөд тэд Др Тимоти Линий номлолоос нүүр буруулахаас өмнө, өнөөдөр тэдний дэмжих болсон Лаодикеанизм, зөвхөн Ням гарагийн өглөөний цугларалт гэсэн доройтол, гундалт руу халтиран орох урт хугацаа эхлэхээс өмнөх үе байсан. Др Лин эрхээ шилжүүлсэн хоёр залуу номлогч энэ номлолыг эсэргүүцсэн. Хэдийгээр 27 залуу нүдэндээ нулимс асгаруулан урагш гарч ирсэн ч гэсэн тэд энэ номлолыг үзэн ядаж байсан. Би тэдэнд хоёр цагийн турш зөвлөгөө өгч олон хүмүүс аврал авсан ч гэсэн. Эдгээр номлогчид эндээс эхлээд буруудаж, одоо ч гэсэн буруу байгаа бөгөөд Др Линий байгуулсан тэр чуулган байхаа одоо болисон. Тэнд хулчгар, эрийн хугархай болсон, юмны мөн чанарыг ойлгодгүй, Бурханаас өгөгдсөн хүч чадал, ясан дахь гал цог, жинхэнэ үг байхгүй тийм хүмүүс номлол хийдэг учраас түүний үүсгэсэн тэр чуулгантай адилхан биш болсон. Тэд тооцоогоо хийчих настай эмэгтэйчүүдэд таалагдахын тулд номлодог. Тэд залуусыг мөнхийн тамаас аврахын тулд номлол хийдэггүй.

Энэ “Там дахь Христмас” номлол бол миний дандаа номлодог хуучны шилдэг номлолуудын нэг нь гэж би үздэг. Тиймээс би та нарт энэ номлолыг шууд хийх гэж байна! Ямарч хольцгүйгээр! Өнөөдрийн үг бол Лук 16:25 юм. Энэ Скотфилд Библи Судлалын 1099 дүгээр хуудсанд байгаа. Босоод Лук 16:25-ын дараах хоёр үгийг үзээрэй.

“Хүү минь... санаач” (Лук 16:25).

Одоо сууцгаана уу.

Баян эр үхээд оршуулагдсан. Түүний сүнс тэр даруй Тамын гал руу унасан, “Тийнхүү баян байсан хүн Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж” (Лук 16:23). Баян эр Абрахамыг “алс холд” Тэнгэрийн улсад байгааг харсан. Тэр “[өөрийнхөө] хэлийг сэрүүцүүлхээр жаахан ус өгөөч; [тэр] тэнд галд амь тэмцэн байсан"(Лук 16:24) хэмээн гуйсан. Абрахам түүнд ийнхүү хэлсэн,

“Абрахам "Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад тэрчлэн Лазар ч муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна.” (Лук 16:25).

Эзэн Есүс Христ энэ түүхийг ярисан. Тэр үүнийг орхигдсон гэмтнүүдэд Тамын талаар анхааруулан хэлсэн.

Спиржеон бол бүх цаг үеийн хамгийн агуу Баптист номлогч байсан. Тэрээр өөрийг нь үхсэний дараа хүмүүс Тамын талаар номлохоосоо айдаг болно хэмээн хэлсэн. Виллиам Бүүт нэгэн цагт Авралын Армийг үндэслэгч байсан. 19 дүгээр зууны энэ хоёр агуу номлогч хоёулаа 20 дугаар зуунд Тамын тухай номлохоо болино хэмээн зөгнөж байсан. Тэдний зөв байсан – өнөөдөр бүр тэрнээс ч дор болсон! Бүүтийн бодлоор ирээдүйд хорьдугаар зуунд болох аюул нь юу болох талаар асуусан. Тэр “Тамгүй Диваажин” хэмээн хариулсан. (The War Cry, 1901 оны Нэгдүгээр сар, хуудас. 7). Бүүтийн зөгнөл биелсэн. Өнөөдөр Тамын тухай номлол гэдэг бол бараг сонсогдохгүй болсон зүйл. Гэхдээ энэ ийм байж болохгүй. Др Ж.И Пакер бол алдартай теологич. Тэр ингэж хэлсэн,

Христийн сайнмэдээ тараагчид тамын талаар [ярих] хэрэгтэй: энэ бол тэдний ажлын нэг хэсэг... Есүс болон элч нарын хэлсэнээр бие махбодийн үхлийн дараа хүний амьдрал үргэлжилдэг, энэ дэлхийд Христэд итгэлгүйгээр ирсэн тэдгээр хүмүүсийн хувьд ирээдүй нь үнэхээр муу бөгөөд аюултай бөгөөд тиймээс хүн бүр үүний талаар сонссон байх хэрэгтэй. (J. I. Packer, Ph.D., foreword to Whatever Happened to Hell? John Blanchard, D.D., Evangelical Press, 2005 хувилбар, хуудас. 9).

Би бол хөгшин хүн. Би энд нэг их удахгүй. Намайг үхсэний дараа номлол хийх хүмүүс Тамын талаар номлохоос айж магадгүй. Магадгүй тэд зөөлөн үг ашиглан тэдэнд номлосноор хүмүүсийг аварч чадна хэмээн найдаж магад. Намайг амьд байгаа дээр хөгшин номлогч надаас өшөө илүү ихийг сонсоорой!

Надад буй цорын ганц шүүмжлэл бол Др Паркер Тамын тухай номлолыг зөвхөн “Христийн сайнмэдээ тараагч” нарт л үүрэг болгодогт юм. Гэхдээ элч Паул пасторууд ч гэсэн “Сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хийх” (II Тимот 4:5) ёстой гэж хэлсэн. Пасторууд ч гэсэн тамын тухай [ярих] хэрэгтэй; Энэ бол тэдний ажлын нэг хэсэг” (Пакер, адил.) Намайг үхэх үед намайг дагадаг залуучууд би тавь гаруй жилийн турш гэм, там, шүүлтийн талаар номлосон шиг байх болно гэдэгт би итгэн залбирч байгаа!

Есүс бол бидний үлгэр дуурайл юм, “Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн” (I Петр 2:21). Есүс үргэлж Тамын тухай номлож байсан бөгөөд бидний загвар юм. Есүс “Баян эр болон Лазар”-ын тухай номлохдоо хэлж байсан шиг пастор бүр зарим үед Тамын талаар тодорхойгоор онцгойлон тунхаглах хэрэгтэй бөгөөд энэ нь Христэд үнэнч байна гэсэн үг юм. Баян эр үхээд шууд там руу явсан бөгөөд тэнд галд шатаж байгаа талаар Христ ярисан. Энэ эр Абрахамаас дусал ус өгөөч хэмээн гуйсан. Абрахам ийнхүү хариулсан,

“Абрахам "Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад тэрчлэн Лазар ч муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна.” (Лук 16:25).

Уг ишлэлээс би дараах хоёр үгийг онцолж байна,

“Хүү минь... санаач” (Лук 16:25).

Одоо бол Христмас баярын үе. Манай чуулган үнэхээр гоё чимэглэгдсэн байна. Бид хуучны алдартай Христмасын дуунуудыг дуулж байгаа. Өнөө орой бид гайхалтай Христмас баярын цэнгүүн хийх гэж байна. Мөн бид ирэх Бямба гарагийн орой буюу Христмасын урьд өдөр 8:00 цагаас оройн зоогтой. Гэхдээ энэ гайхалтай, утга учир бүхий Христ мэндэлсэн баяраар бүгдээрээ Тамын талаар мартахгүй байцгаая. Там бол гэмийн үр дагавар юм. Есүс та нарыг гэмээс аврахын тулд Загалмай дээр үхэхээр мэндэлсэн, тэгээд та нар энэ аймшигтай гал руу хаягдахгүй байх болсон. Элч Паул ийнхүү хэлсэн,

“Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн” (I Тимот 1:15).

Эзэний тэнгэрэлч Иосефт ийнхүү хэлсэн,

“чи Түүнийг ЕСҮС гэж нэрлэ: Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлэв.” (Матай 1:21).

Христмасын бүхий л жинхэнэ утга нь яг энэ биш гэж үү? Есүс Тэнгэрээс доош бууж ирсэн баримт нь Христмасын жинхэнэ утга биш гэж үү? Та нар шиг гэмтнүүдийг Тамаас сэргийлж, гэмийн төлөөсийг төлж, Загалмай дээр үхэхээр Тэр доош бууж ирээгүй гэж үү?

Гэхдээ Христмасаас өмнө та нар үхвэл юу болох вэ? Ойрын өдрүүдэд үхэх хэн нэгэн өнөөдөр энд сууж байж магад. Хэрвээ Арванхоёр сарын 25-нд энэ нь та нарт тохиолдвол та нар Тамд анхны Христмасаа өргөх болно. Тэгээд энэ хүнд хэлж байсан зүйл, та нарт ч гэсэн адилхан хэлэгдэх болно,

“Хүү минь... санаач” (Лук 16:25).

Хэрвээ чи гэм нүгэлтэй чигээрээ магадгүй энэ Христмасаар бус, харин хэзээ нэг өдөр, магадгүй бүр таны бодож байсанаас бага хугацаанд явбал гал дүрэлзэж буй энэ газарт анхны Христмасыг өнгөрөөх болно. Тамд анхны Христмасаа өнгөрөөх үедээ та юуг санах вэ?

I. Нэгдүгээрт, үгүйсгэж байсан номлолоо санах болно.

Та өөрийнхөө оюун бодлыг холдуулахад хэрхэн сурч байснаа санах болно. Та номлолуудыг хэрхэн унтрааж байсанаа санах болно. Үүнийг бүр зуршил болгосон байсанаа санах болно. Эхэндээ номлолууд сэтгэлийг чинь зовоодог. Эдгээр нь та нарыг мөнхийн зүйлсийн талаар бодуулахад хүргэдэг. Харин цаг хугацаа өнгөрөхөд Чөтгөрийн хувьд зүрх сэтгэлээс чинь үгсийг “зайлуулахад” амархан болсон байдаг. (Матай 13:19 үзээрэй). Есүс ингэж хэлсэн,

“Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бөгөөд тэд итгэн аврагдахгүйн тулд диавол ирж, тэдний зүрхнээс үгийг зайлуулдаг.” (Лук 8:12).

Сатаны хувьд эхэндээ ингэж хийхэд хэцүү байдаг. Харин хэдэн сар өнгөрөхөд Сатаны энэ заль мэх таныг өлхөн хуурдаг болсон байх бөгөөд номлол бүрийн турш үхлээ дуудсан унталтаар назгайрч эхэлдэг. Эцэст нь та нарын мөс чанар маш ихээр хуйхлагдаж, Христийн хэлсэн шиг зүрх сэтгэл чинь юуг ч хүлээн авахгүй болдог,

“Яагаад гэвэл та нар Миний үгийг сонсож чадахгүй байна.” (Иохан 8:43).

Та сонсохдоо маш хайнга болж, Бурханы үгийг сонсохдоо маш дүлий болдог тул “Бурхан тэднийг завхарсан сэтгэлтэй нь зөнд нь орхиж” (Ром 1:28) гэсэн үгийг сонсоход хүрдэг.

“Хүү минь... санаач” (Лук 16:25).

Охин минь, санаач! Тамд чи олон номлолыг санах болно. Чи энэ шатаж буй нүхэнд анхны Христмасаа өнгөрөөх үедээ яг энэ номлолыг ямар ч эргэлзээгүйгээр санах болно! Тамд чи үгүйсгэж байсан номлолуудаа санах болно. Чи “Өө Бурхан минь, би яагаад энэ хөгшин номлогчийн үгийг сонссонгүй вэ? Өө Бурхан минь, одоо энэ дэндүү оройтжээ! Үүрд мөнхөд – дэндүү оройтжээ. Би тамд шатаж байна. Яагаад, өө яагаад, би түүнийг хуучны номлогч нарыг сонсож бай хэмээн надад сануулахад нь сонссонгүй вэ?” хэмээн хашгирах болно.

II. Хоёрдугаарт, Бурханы Сүнсийг үгүйсгэж байснаа санах болно.

Тамд өөрийнхөө анхны Христмасаар Ариун Сүнс чиний гэм нүглийг буруутгаж байсан тэр үеийг чи санах болно. Есүс ийнхүү хэлсэн,

“Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ.” (Иохан 16:8).

Тамд өөрийнхөө анхны Христмасыг өнгөрөөж байхдаа чи Бурханы Сүнс чиний зүрх сэтгэлийг уярааж байсаныг санах болно. Түүний Сүнс чамайг айлгаж байсаныг санах болно. Чи хэрхэн нулимс асгаруулан уйлж байсанаа санах болно. Гэхдээ чи бас Түүний зэмлэлийн ажлыг хэрхэн үгүйсгэж байснаа, Ариун Сүнс чамаас холдох хүртэл чи хэрхэн Христийг эсэргүүцэж байснаа санах бөгөөд Бурхан чиний талаар ингэж хэлсэн,

“[Тэр] шүтээнүүдтэй нэгджээ: Түүнийг зөнгөөр нь орхи.” (Хосеа 4:17).

Др Жон Р.Райс үүний талаар ингэж тайлбарласан,

Шийтгэлд орох нь ямар гунигтай вэ, чи өршөөл үгүй эргэн санана
   Сүнс холдох хүртэл чи хөдөлж ядан, саатсар байсан,
Хэрвээ үхэл итгэлгүй чам дээр ирвэл хичнээн ичгүүртэй, гунигтай вэ
   Чи хөдөлж ядан, саатсаар маш удаан хүлээсэн!
(“Хэрвээ чи хэт удвал” Dr. John R. Rice, 1895-1980).

“Хүү минь... санаач” (Лук 16:25).

Тамд өөрийнхөө анхны Христмасыг өнгөрөөх үедээ Бурханы Сүнсний зэмлэлийг хэрхэн эсэргүүцэж байсанаа, мөн “Сүнс чамайг орхих хүртэл чи хөдөлж ядан, саатсар байснаа,” (Райс, адил.) чи санах болно.

“Хүү минь... санаач” (Лук 16:25).

Охин минь, санаач! Хөшиг бууж, гэрэл үгүй болж, сүнс чинь гал руу шумбан орох үед – Хүү минь, санаач! Охин минь, санаач! Чи үгүйсгэж байсан номлолуудаа санах болно. Чи эсэргүүцэж байсан Бурханы Сүнсийг санах болно.

III. Гуравдугаарт, чи үл хүндэтгэж байсан Аврагчаа санах болно.

Үгүй! Христийг хүндэтгэдэг хэмээн надад бүү хэл! Үүний талаар худал бүү хэл! Чи Түүнийг хүндэтгэдгүй! Ерөөсөө тэгж байгаагүй! Библи та нарыг Христийг үзэн ядаж, доромжилдог хэмээн хэлдэг. Библи ингэж хэлдэг,

“Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов... Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.” (Исаиа 53:3).

Хэрвээ чи Христийг хүндэтгэдэг байсан бол Түүнийг эрэн хайх байсан. Хэрвээ чи Христийг хүндэтгэдэг байсан бол Түүн рүү “[бүх хүчээрээ ] орохыг хичээх” (Лук 13:24).байсан. Чи ямар хичээл зүтгэл гаргасан бэ? Чи Лүүтэр шиг цаг гаруй залбирч байсан уу? Чи Бунян шиг сүнсийг аврахаар тэмцэл дундуур явсан уу? Чи Вайтфилд шиг хэдэн долоо хоногоор мацаг барьж байсан уу? Чи Весли шиг өөрийгөө удирдсан уу? Чи Спиржеон шиг Христийг олохын тулд цасан шуурганаар явж байсан уу? Би та нарт хэлье, чи ерөөсөө тэгж тэмцээгүй! Нэг л өдөр, чи тамд байхдаа Христийг олохын тулд үнэхээр залхуу байснаа санах болно!

“Хүү минь... санаач” (Лук 16:25).

Охин минь, санаач! Чи үүнийг тамд санах болно! Чи Есүс Христийг үнэнээр эрэн хайгаагүй, Түүнийг үнэхээр хүндэлж байгаагүйгээ санах болно. Есүс ийнхүү хэлсэн,

“Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.” (Иеремиа 29:13).

Хүү минь, санаач! Охин минь, санаач! Чи Есүсийг хичнээн үл хүндэтгэж байснаа, Түүний санал болгосон авралыг хичнээн их эсэргүүцэж байснаа мөнхийн галд чи санах болно. Намайг ийм номлол хийхэд хичнээн их үзэн ядаж байснаа санах болно. Эдгээр царайлаг залуучууд та нарыг гэмээ гэмшээд, Христ рүү ир хэмээн тушаахын оронд та нарыг өөрсдөдөө татах Библийн гоё хичээлүүдийг заагаасай хэмээн хичнээн их хүсэж байснаа санах болно! Тиймээ, намайг үхэхэд та нарын зарим нь үнэхээр их баярлах болно гэдгийг би мэднэ. Гэхдээ та нарт анхааруулах намайг энд байхгүй болсон ч гэсэн чи Там руу явах болно. Агуу Др Жон Р.Райсыг сонсоорой,

Чи Түүнийг ямар ч хүндлэлгүй хүлээж, хурдан эсэргүүцсэн,
   Чиний зүрх үнэхээр хорон муу, маш ихээр гэм үйлдсэн;
Өө, хэрвээ Бурханы тэвчээр барагдаж, Ариухан сүнсийг гомдоовол;
   Хэрвээ Тэр дахин чамайг дуудалгүй орхиход чамд шийтгэл ирнэ.
Шийтгэлд орох нь ямар гунигтай вэ, чи өршөөл үгүй эргэн санана
   Сүнс холдох хүртэл чи хөдөлж ядан, саатсар байсан,
Хэрвээ үхэл итгэлгүй чам дээр ирвэл хичнээн ичгүүртэй, гунигтай вэ
   Чи хөдөлж ядан, саатсаар маш удаан хүлээсэн!
      (“Хэрвээ чи хэт удвал” Dr. John R. Rice, 1895-1980).

Хэрвээ чи урилгаар урагш ирвэл, би Тамын талаар нэг ч үг хэлэхийг хүсдэггүй. Би зөвхөн чиний гэм нүгэл болон Есүсийн тухай л зөвхөн ярьдаг. Зөвхөн Есүс чиний гэмийг уучилж чадна. Зөвхөн Есүс л Өөрийнхөө ариун цусаар гэм нүглийг чинь угааж чадна. Есүст ирээд, Түүгээр дамжуулан бүхий л гэм нүглээсээ аврагдаарай.

Чи урагш гарч ирэхдээ Есүсийн талаар бодохгүй байна гэдэг бол үнэхээр аймшигтай хэрэг юм. Би номлолдоо Бурханы хангалтын талаар дурьдахад та нар хангалтын талаар ярьдаг. Би номлолдоо сонгуулийн талаар ярихад та нар сонгуулийн талаар л ярьдаг. Би номлолдоо Сатаны талаар дурьдахад та нар Сатаны талаар ярьдаг. Хэрвээ би гэмийн үндэс, эсвэл үр нөлөөтэй дуудлагын талаар дурьдахад та нар тэдгээр зүйлийн талаар ярьдаг. Хэрвээ би Тамын тухай номловол та нар юуны тухай ярих бол!

Миний номлолууд үргэлж л Есүсийн талаар байдаг хэдий ч бид Есүс Христийн Өөрийнх нь талаар яриулж чадахгүй. Бид та нарыг Есүсийн талаар бодуулж чадахгүй. Та нар Түүнийг гадуурхан эсэргүүцдэг (Исаиа 53:3). Гэтэл гэмээс чинь та нарыг аварч чадах хэн ч байхгүй. Иосеф Харт (1712-1768) ийнхүү хэлсэн, “Аргаа барсан нүгэлтнүүдэд сайныг хийж чадах хэн ч үгүй, харин Есүс л, хэн ч үгүй, харин Есүс л чадна.” (“Нүгэлт та нар ирээрэй”)

Гетсемен цэцэрлэгт чиний нүглүүд Есүст тохогдсон. Энэ цэцэрлэгт Есүс газар унаж, биеэс нь цустай хөлс чийхран урсаж гарах хүртэл чиний нүглийн ачаа түүнийг хэмхчин дарж байсан. Тэд Түүнийг баривчлан аваад нүүр нүдгүй зодсон. Тэд Түүний сахлаас нь татан, зулгааж зовоосон. Түүний хавирганаас урагдан татагдах хүртэл нуруу руу нь ташуурдах шийтгэлийг Пилат гаргасан. Тэд Түүний гар болон хөлийг загалмайд цовдолсон. Цэргүүдийн нэг нь Түүнийг хажуу уруу нь жадлахад “цус, ус гоожсон.” (Иохан 19:34). Есүс чиний гэмийн төлөөсийг төлж, гэм нүглийг чинь Өөрийнхөө Ариун Цусаар цэвэрлэхийн тулд ийм аймшигтай, өвдөлт, зовлон дундуур туулан гарсан! Библид “Христ бидний нүглийн төлөө үхсэн.” (I Коринт 15:3) гэсэн байдаг

.

Өө, гэм нүглийнхээ талаар бодооч! Өө, чамайг гэмээс аврахаар зовлон эдэлж, цусаа урсгаж, амиа өгсөн Есүсийн талаар бодооч. Гэмийг чинь угааж, уучилж чадах цорын ганц Есүсийн талаар бодооч! Өөрийнхөө гэмийн талаар бодооч! Өөрийг чинь аварч чадах цорын ганц Түүний талаар бодооч! Одоо Есүс рүү ирээрэй! “Аргаа барсан нүгэлтнүүдэд сайныг хийж чадах хэн ч үгүй, харин Есүс л, хэн ч үгүй, харин Есүс л чадна; Аргаа барсан нүгэлтнүүдэд сайныг хийж чадах хэн ч үгүй, харин Есүс л, хэн ч үгүй, харин Есүс л чадна.”

Миний зүтгэл амралт өгч чадахгүйг мэднэ,
   Миний нулимс үүрд мөнхөд урсаж болно,
Гэмээ наминчлахаар юуг ч хийж чадахгүй;
   Зөвхөн Та, Та л аварч чадна.
(“Үеүүдийн Хад, Миний төлөө хагарсан”
      Augustus Toplady, 1740-1778).

“Аргаа барсан нүгэлтнүүдэд сайныг хийж чадах хэн ч үгүй, харин Есүс л, хэн ч үгүй, харин Есүс л чадна.” Энгийн итгэлээр Түүн рүү ирээрэй! Нэгэн зуутын дарга Загалмайн доор өөрийнх нь гэмийн төлөө үхэж буй Есүсийг хараад зогсож байсан. Тэр Христийн хөлд сөгдөж, Түүнд итгэсэн. Түүнийг алсан энэ хүн яг тэр үедээ Есүсээр аврагдах болсон! Есүсийг алсан энэ хүн “Энэ хүн үнэхээр Бурханы Хүү байсан байна.” (Марк 15:39) хэмээн хашгирсан. Энэ хүн Христэд итгэгч болсон гэж ярьдаг. Яг энэ хүн шиг та нар Есүс рүү ирээд итгэхгүй юм уу? Есүс та нарт хайртай, Тэр та нарыг аврах болно.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме судраас уншина: Лук 16:19-25.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Хэрвээ чи хэт удвал” Dr. John R. Rice, 1895-1980)


үндэс

ТАМ ДАХЬ ХРИСТМАС – 2016

CHRISTMAS IN HELL – 2016

Доктор Р.Л Химерс Жр

“Хүү минь... санаач” (Лук 16:25).

(Лук 16:23, 24, 25; II Тимот 4:5; I Петр 1:21;
I Тимот 1:15; Матай 1:21)

I.    Нэгдүгээрт, үгүйсгэж байсан номлолоо санах болно,
Матай 13:19; Лук 8:12; Иохан 8:43; Ром 1:28.

II.   Хоёрдугаарт, Бурханы Сүнсийг үгүйсгэж байснаа санах болно, Иохан 16:8; Хосеа 4:17.

III.  Гуравдугаарт, чи үл хүндэтгэж байсан Аврагчаа санах болно, Исаиа 53:3; Лук 13:24; Иеремиа 29:13; Иохан 19:34;
I Коринт 15:3; Марк 15:39.