Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХОЁР АДАМ-

ӨНӨӨГИЙН МАНАЙ МӨХӨЖ БУЙ ЧУУЛГАНУУД
СОНСОХ ХЭРЭГТЭЙ НОМЛОЛ
(ЭХЛЭЛ БИБЛИЙН #90 ДЭХ НОМЛОЛ)

THE TWO ADAMS –
THE KIND OF SERMON WE NEED TO HEAR
IN OUR DYING CHURCHES TODAY!
(SERMON #90 ON THE BOOK OF GENESIS)
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, December 4, 2016

“Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв. -Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав." (Эхлэл 2:16-17).


Бурхан анхны хүнийг газар шорооноос бүтээсэн. Би залуу байхдаа үүнд ерөөсөө итгэдгүй байсан. 1961 оны Есдүгээр сарын дөрөв дэх долоо хоног хүртэл би евалюцийн онолд итгэж байсан. Тэр жилийн Есдүгээр сарын 28-ны өдөр миний амьдралыг эргүүлсэн гэнэтийн том өөрчлөлт тохиосон. Энэ долоо хоногт миний бүх зүйл өөрчлөгдсөн. Тэднээс хамгийн чухал өөрчлөлт нь Библид итгэх миний байдал юм. Энэ үеэс би евалюци бол яг л Мормон, Коран мэтийн хуурамч номууд мэт ердийн нэг шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол адил худал хуурмаг зүйл болохыг ухаарсан. Энэ өөрчлөлтөөр миний оюун бодол Дарвины үзлээс Еврей болон Грек хэл дээрх үгийн хүчинд тэр чигээрээ татагдан орох болсон. Одоо би сэтгэл зүрхнээсээ “Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд ... тустай.” (II Тимот 3:16) гэдгийг мэдэх болсон. Бичээсийн үгс бүр нь Бурханы амьсгалснаар (theopneustos) байсан тул Библид ямар ч алдаа байх боломж байгаагүй – үүний үг бүх нь – Эхлэлээс Илчлэлт хүртэл – Энэ ариун библийг бичих үүрэг хүлээсэн бүх хүмүүсийн хувьд ч гэсэн! Библид, “ЭЗЭН Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ.” (Эхлэл 2:7). Тэгээд би Бурхан анхны хүнийг бүтээсэн бөгөөд хүн нэг эстээс үүсч хөгжөөгүй гэдгийг мэдэх болсон. Хүний бүтээлийн талаарх Эхлэл библийн тэмдэглэл нь үнэхээр үнэн бөгөөд евалюцийн онол бол Сатаны заль мэх гэдгийг мэддэг болсон.

Тэгээд Бурхан хүнийг тэр чигээрээ шим тэжээлтэй, амтат жимсээр дүүрэн үнэхээр гайхамшигтай цэцэрлэгт суулгах болсон. Эдгээр эрүүл мэндэд тустай мод бут, жимс жимсгэний ихэнх хэсэг нь Их Үерийн улмаас бүгд устгагдан үгүй болсон.

Гэхдээ цэцэрлэгийн дунд амийн мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод - маш чухал хоёр мод байсан. Бурхан хүнд дага хэмээн ердөө ганцхан хууль өгсөн, “Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав." (Эхлэл 2:17). Энд гарч буй мэдүүлэгч гэдэг үг нь “yada.” гэсэн үгнээс гаралтай. Энэ нь “дотно найз шиг нүдлэгдэн, тангигдсан” утгатай. (Strong) Хэрвээ тэд хориглогдсон жимснээс идвэл тэд үүндээ хорхойсох болно. Гэрлэлтээс гадуурх нэг удаагийг бэлгийн харьцаа нь хүний оюун бодолд үүрд үлддэг учраас үүнийг хийсэн хүн одоо үүндээ их сурмаг болдог. Нэг хоёр удаа тодорхой хэмжээний хар тамхи хэрэглэхэд энэ нь хүнд дахин үүнийг хиймээр мэдрэмжийг өгдөг. Түүний гэм хоргүй байдал ийнхүү үүрд мөнхөд үгүй болдог. Сайн мууг мэдүүлэгч модноос идэх нь хүний гэм зэмгүй байдлыг тэр чигээр нь үгүй хийж, улмаар эхлээд сүнслэг үхэлд, тэгээд дараа нь махбодийн үхэлд хүргэн төгсдөг.

Чөтгөр үүнийг маш сайн мэдэж байсан. Ийм л учраас тэр хүнийг хориглосон жимснээс идүүлэхээр уруу татсан. Хүн ийнхүү өөрийнхөө ариун, гэм зэмгүй байдлаа алдан үүрд мөнхөд нүгэлтэн болно гэдгийг сатан мэдэж байсан. Энэ сорилтыг өгсөн зорилго нь хүний мөс чанарыг доройтуулахад байсан. Тэр үүрд мөнхөд гэмтэн байлгахын тулд. Тэр хориглосон жимснээс идсэн тэр үедээ мөс чанар нь үгүй болсон. Тэр одоо Бурханаас нуугдах болсон. Түүний сүнс “нүгэл хилэнц дотроо үхсэн” (Ефес 2:1) Тэр махан биеийн бодол санаатай болж, Бурханы эсрэг дайсагнах болсон. (Ром 8:7). Зөвхөн сүнсээр үхээд зогсохгүй түүний махан бие нь тодорхой настай болж, эцэстээ бие махбодийн үхэлд хүрэх болсон. Үхсэн хүний хувьд тэр “Бурханы Сүнсний зүйлсийг хүлээн авах” боломжгүй болсон... одоо Бурханы үнэн нь “тэдний хувьд мунхаг явдал” (I Коринт 2:14) байх болсон.

Гэтэл хамгийн муухай зүйл нь түүний муудсан төрөлх байдал болон сүнслэг үхэл нь “Адамын дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсон” (Ром 5:19; KJV, ESV) гэсэн үгийн дагуу түүний үр удам болон дэлхий дээрх бүх хүмүүст өвлөгдөх болсон. “Тиймээс нэг алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны...адил,” (Ром 5:18) “Адамын удам дамжсан гэм гэдэг нь хүн бүрийг төрөх үед нь зүрх сэтгэлд нь гэм нүгэл хийх хандлагыг тамгалаж өгсөн байдаг... энэ дотор буй гэм нүгэл нь бүхийл жинхэнэ гэм нүглийн эх үндэс, учир шалтгаан болж байдаг; Энэ нь бидэнд Адамаас дамжин [эсвэл өвлөгдөж] ирсэн... Бид гэм хийдэг учраас гэмтэн байгаа юм биш, харин бид төрөхөөсөө л гэмийн боол болон, угаасаа л гэмтэн учраас гэм хийгээд байгаа юмаа.” (The Reformation Study Bible; 781 дүгээр хуудасны тайлбар). “Гэм нүгэлд үхсэн хүн.... гэдэг бол өөрийнхөө хүчээр өөрийгөө өөрчлөх боломжгүй байдаг.” (Westminster Confession, IX, 3).

Адамын гэм нүгэл түүний бүхийл үр удамд (бүхий л хүн төрөлхтөнд) дамждаг болсон. Энэ үнэн бол батлагдсан зүйл юм. Өөрийнхөө дүүг алсан Адамын анхны хүүгээр энэ үнэн батлагддаг. (Эхлэл 4:8 үз.) Тиймээс та нар бол Адамын үр сад. Та нар төрөлхийн нүгэлт хүмүүс. Та нар юу ч гэж хэлээд, юу ч хийлээ гэсэн өөрсдийгөө аварч чадахгүй. Та нар өөрсдийгөө аврах юу ч хийж чадахгүй. Та нар төрөлхийн гэмт хүмүүс юм. Сүмд явлаа гээд та нар аврагдахгүй. Та нарын залбирал ч гэсэн аврахгүй. Зөв сайхан амьдарлаа гээд ч та нар өөрсдийгөө аварч чадахгүй. Юу ч – Би давтан хэлж байна – юу ч та нар хийж, хэллээ гэсэн энэ нь та нарыг аврахгүй. Хамгийн адгийн гэмтнүүдийн зарим нь миний урьд өмнө ерөөсөө мэдэж байгаагүй хүмүүс бол номлогчид юм – өдөр бүр библийг сурч байдаг тэдгээр хүмүүс. Миний урьд өмнө тааралдаж байгаагүй хамгийн дуулгаваргүй гэмтнүүдийн нэг хэсэг бол Христ итгэлт гэр бүлд төрсөн хүүхдүүд, гэтэл тэд эсэргүүцэл дор өсөж торнидог, Бурханыг эсэргүүцэж, Христийг эсэргүүцэж, эцэг эхээ эсэргүүцэж, сүмээс сурсан бүхий л зүйлээ эсэргүүцэж байдаг. Магадгүй тэд библийг үнэхээр сайн мэдэж байж болно, гэхдээ тэд үүнийгээ эсэргүүцэж байдаг. Тэд Библийг тунхагладаг номлогч нараа эсэргүүцдэг. Тэд зүрх сэтгэлдээ үнэнийг үзэн ядаж байдаг учраас эсэргүүцдэг. Чөтгөр шиг бузар муу тийм “чуулганы хүүхдүүдийг” би мэднэ. Сүмд өсөж торнисон охидууд залуусыг завхайралд уруу татаж байна. Тэгээд дараагийн Ням гарагт гэмт нүглийнхээ ичгүүр дотроо тэд яг л бяцхан тэнгэрэлч нар шиг магтан дуу дуулдаг. Эдгээр охидтой бэлгийн харилцаанд ороод үүнийгээ залуу хөвгүүдэд энэ гэм нүглийнхээ талаар гайхуулан ярьдаг “сүмийн хүүхдүүдийг” би мэднэ. Ингээд энэ зүйл нь залуу хөвгүүдийн ой ухаанд хадгалагдан, улмаар завхайрлын бодолд автан тэднийг сүйтгэх аюулд хүргэж байгаа.

Та нар, “Би үүнийг ерөөсөө хийж байгаагүй!” гэж боддог. Гэхдээ та нар үүнийг хийх талаар бодож байгаа. Та нар оюун бодолдоо бузар мууг боддог, тийм биш гэж үү? Есүс үүнийг гэм хийсэнтэй адилхан хэмээн хэлсэн!

Та нар Бурханд хайртай гэдэг, гэхдээ та нар Түүнийг дуулгавартай дагадаг уу? Та нар бүхий л зүрхээрээ Бурханыг хайрладаг уу? Та нар өдөр бүр Библийг унших дуртай юу? Та нар өдөр бүр залбирал дотор Бурхантай ганцаараа нөхөрлөх дуртай юу? Эсвэл та нар өөрийнхөө чөлөөт цагийг видео тоглох, зурагтаар спортын нэвтрүүлэг үзэхэд зориулж – энэ их цагаа залбирал болон библи уншихад зориулах талаар ерөөсөө бодож байгаагүй юу? Энэ нь та нар Бурханыг хайрладгүй – жинхэнээсээ – чи зүгээр л Бурханы хайрын тухай ярьдаг нэгэн гэдгийг чинь харуулж байгаа гэдгийг би хэлэх байна. Гэхдээ үнэндээ та нар Бурханд дургүй байдаг. Та нар үнэндээ жинхэнээсээ өөртөө л зөвхөн хайртай. Үүнийг бодоорой! Энэ үнэн биш гэж үү? Та нар үнэндээ Бурханд дургүйцдэг гэмтнүүд биш гэж үү? Та нар пастораасаа айдаггүй гэж үү? Яагаад та нар надаас айдаг вэ? Би та нарыг Бурхан болоод гэм нүглийнхээ талаар бодуулдаг учраас тэр биш үү? Энэ нь та нар надаас айдаг шалтгаан биш гэж үү?

Та нар Жон Каганы хэрхэн болзох тухай номлолд үнэхээр дуртай байсан уу? Та нар тэгшхэн суугаад, маш анхааралтай сонссон. Намайг гэм нүгэл, аврал, Христийн тухай номлоход та нар огт тэгдэггүй! Та нар хэн нэгэнтэй болзох талаарх сургаал сонсох нь миний номлодог Христийн тухай – та нарыг гэмээс аврахаар Загалмай дээр үхсэн Түүний тухай номлолыг сонсохоос хавьгүй илүү сонирхолтой санагддаг. Хэрвээ та нар ийнхүү үйлддэг бөгөөд миний зөв гэдгийг мэдэж байгаа бол та нар зүрх сэтгэлдээ Христэд хандсан хайр үгүй бөгөөд эсэргүүцэгч гэмтэн гэдэг нь батлагдаж байгаа юм. Үүнийг хүлээн зөвшөөр. Та нар орхигдсон гэмтэн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдрэх хэрэгтэй. Та нар үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, эс бөгөөс та нарт ямар ч найдвар үгүй юм. Та нарт ямар ч найдвар үлдэхгүй!

“Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ.” (Сургаалт үгс 28:13).

Одоо өөрийнхөө гэмт зүрх сэтгэл дотор буй гэм нүглээ гэмш, эс бөгөөс та нар галт нуурт үүрд м өнхөд амьдралаа өнгөрөөх болно! Энэ бол үнэн. Би та нартай насанд хүрсэн хүн шиг ярьж байна. Энэ бол хөгжилтэй сайхан Ням гарагийн сургуулийн хичээл биш. Энэ бол Жоел Остийн шиг чамин сайхан үг биш. Энэ бол үг нэг бүрийг тайлбарладаг Жон МакАртурын номлол шиг биш. Энэ бол та нарыг босгон байгуулах хуучны хэв маягын тэр сургааль юм. Энэ бол Эртний сургуулийн сайнмэдээний номлол юм. Үнэндээ гэм нүгэлдээ үхсэн зүрх сэтгэлтэй та нарыг босгон байгуулахад Бурхан ашигладаг тэр номлол юм. Би та нарт хандан бүх номлогч нар ярих хэрэгтэй зүйлийг хэлж байна. Би та нарын мөнгийг хүсээгүй! Мөнгөтэйгээ хамт там руугаа яв. Би та нарын амин сүнснийг хүсч байна. Би та нарыг Есүсээр аврагдахыг хармаар байна. Бурхан та нарын нүгэлт зүрх сэтгэлийг өөрчилж, хувиргаад, Христийн Цусаар гэм зэмгүй, толбо үгүй болгохыг би хармаар байна. Ийм л зүйлийг би хүсч байгаа. Би та нарыг одоо байгаа шигээ хоёр нүүрт нэгэн шиг бус, харин аз жаргалтай Христ итгэгч байхыг хармаар байна! Хоёр нүүрт хүмүүс яг л Христ итгэгч мэт харагддаг, гэхдээ түүний зүрх сэтгэл дотор “үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж... Та нар ч гэсэн хүмүүсийн өмнө гаднаа зөвт хүмүүс мэт харагдавч, дотроо хоёр нүүрт зан болон хууль бус явдлаар дүүрэн аж.” (Матай 23:27, 28) Мөн та нар энэ байдалдаа дуртай байдаг. Та нар Христ итгэгч мэт харагдахаар бүхий л хүчээрээ чармайдаг боловч зүрх сэтгэл чинь тэр чигээрээ гэмээр дүүрэн – харин та нар өөрсдийнхөө зүрх сэтгэл рүү өнгийн хараарай! Та нарын зүрх сэтгэл хүсэл тачаал хийгээд үл итгэлээр дүүрэн. Та нарын зүрх сэтгэл Кайны зүрх сэтгэл адилд тэрслэгч юм.

Эхлэл 5:1, 3 дугаар зүйл Адамын гэм нүгэл бүхий л хүн төрөлхтөнийг доройтуулсан болохыг батлан харуулдаг. Ийм л учраас та нар зүрх сэтгэлдээ үхмэл юм. Эхлэл 5:1 үзвэл “Бурхан хүнийг бүтээхдээ Бурханы дүр төрхөөр бүтээсэн” (Эхлэл 5:1) болохыг бид хардаг. Гэтэл Адам тэрсэлж гэм хийснээр өөрийнхөө ариун, гэм зэмгүй байдлаа алдсан. Тэгээд бид цааш нь Адам “өөрийнхөө төрхтэй, өөрийнхөө дүртэй адилхан хүү төрүүлж,” (Эхлэл 5:3) гэсэн хэсгийг уншидаг. Адам Бурхантай адилхан бүтээгдсэн хэмээн хэлэгдэж байх үедээ гэм нүгэлд унаагүй – Бурхан шиг гэм нүгэлгүй байсан! Харин тэр гэм нүгэл хийсний дараагаас нүгэлтэн болж, төрөлх байдлаараа гэмтэн болсон тул “өөрийнхөө дүртэй адилхан хүүтэй болсон” (Эхлэл 5:3) хэмээн гардаг.

Та нар ч гэсэн Адам тэрслэн гэм хийсэнтэй адил төрөлх байдлаараа гэмтнүүд бөгөөд – төрөхдөө Адамын дүртэй адилхан байдлаар мэндэлдэг. Та нар бол төрөлх байдлаараа гэмтнүүд юм. Та нарын эцэг эх ч гэсэн төрөлхийн гэмтнүүд юм. Та нарын сургууль, ажил дээрх таньдаг бүх хүмүүс чинь төрөлх байдлаараа гэмтэнгүүд. Тэд өөрсдийн хорон муу зүрх сэтгэлээ өөрчлөх нэг ч зүйлийг хийж чадахгүй тийм засаршгүй гэмтнүүд юм. “Юу?” “Чи миний ээжийг нүгэлт хүн” гэх гээд байна уу? Тиймээ! Түүний зүрх сэтгэл та нарынх шиг тэрслэгч, гэм нүгэлтэй, эсвэл Адамын бусад үр садтай адил юм. Бүхий л хүн төрөлхтөн бол эвдэрсэн бөгөөд үхэл бүх хүмүүст ирсэн. Энэ бүх зүйл Адамын гэм нүглийн улмаас болсон. Марк сануулга авч байсан. Түүнд дуулгаваргүй байх ямар ч шалтгаан байгаагүй. Марк өөрийгөө үхэх бөгөөд тэр огтоос төрөөгүй бусад хүмүүсийг ч гэсэн доройтуулахыг тэр маш сайн мэдэж байсан. Адам цэвэр ариун хүн байсан шиг Марк гэм нүглээсээ болоод чөтгөр болсон! Бүх л саруул ухаантай хүмүүс зургаан сая Иудейчүүдийг хомроглон устгасан Гитлерийг үзэн яддаг. Гэхдээ түүнийг Адамтай харьцуулбал Гитлер бол тэнгэрэлч адил гэм зэмгүй юмаа. Гитлер зургаан сая хүнийг алсан. Гэхдээ Адам бүхий л хүн төрөлхтөнийг алсан юм! Хэдэн тэрбум, живаа хүнийг тэр алсан! Адам та нарын зүрх сэтгэлийг бузартуулсан. Адам та нарыг сүмд явдаг хоёр нүүртэн болгосон – тэр та нарыг зүрх сэтгэлээ өөрчилж чадахгүй хоёр нүүрт нэгэн болгосон – хоёр нүүртнүүд Тамд явахад бэлтгэгдсэн – гэм нүглийг өвлөн авсан учраас там руу явах зохистой тэр хүмүүс юм, мөн сүүлийн Адам болох Есүс – тэднийг аварч чадах цорын ганц Түүнийг эсэргүүцсэн учраас юм. Анхны хүн Адам та нарт тэрслэл болон нүгэлт зүрх сэтгэлийг өгсөн. Сүүлийн Адам болох Христ бол та нарт шинэ зүрхийг өгч чадах цорын ганц хүн юм. Зөвхөн Христ л та нарын чулуун зүрхийг зайлуулаад, “та нарт махан зүрхийг өгнө” (Езекиел 36:26) Босгон байгуулалт гэж үүнийг л хэлдэг. Шинэ төрөлт гэж үүнийг л хэлж байгаа.

Одоо бид хамгийн хүнд хэсэг рүү ирлээ. Өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрчилж чадахгүй хүн яаж үүрд мөнхөд аврагдах вэ? Та нар заавал босгон байгуулагдах ёстой. Босгон байгуулалт гэдэг бол үнэхээрийн чухал онол юм. Одоо үүний талаар ярьж байгаа номлогч нарыг би сонсоогүй. Манай чуулганууд мөхөж буйд гайхах зүйлгүй! Энэ “босгон байгуулалт” гэдэг нь зүрхийг өөрчилж, үхлээс амь руу шилжүүлдэг Бурханы ажлыг илэрхийлж байгаа юм. Хүн Адамын хүүхдээс Бурханы хүүхэд болон өөрчлөгдөх тэр үйл явдал, Ариун Сүнсний удирдлагаар шинэ зүрх сэтгэлтэй болох сүнслэг шилжилт болох “дахин төрөлтийн” босгон байгуулалт руу Христ биднийг дуудсан. Босгон байгуулалт гэдэг бол зөвхөн Бурханы үйлс бөгөөд Адамаас өвлөгдөж ирсэн үхмэл зүрхийг дахин амьтай болгож буй Түүний үйлс юм. Та нар босгон байгуулагдахаас өмнө зүрх сэтгэл чинь үхмэл байгаа учраас шинэ төрөлт та нарт хэрэгтэй.

Залуу хүмүүсээс миний өмнө нь ерөөсөө сонсож байгаагүй тийм гэрчлэл бол Жон Каганых юм. Түүний гэрчлэлийг уншисан нэгэн хүн надад ийм зүйл арван таван настай хүүгээс гарахааргүй тийм зөв гэрчлэл байсан хэмээн хэлсэн. Тэр хүн эсвэл намайг үүнийг бичсэн, эсвэл дор хаяж намайг үүнийг нь засварлаж, зарим нэг зүйлийг нэмсэн байхаа хэмээн намайг гоочилсон. Гэхдээ Жон одоо надтай хамт индэр дээр зэрэгцээд сууж байна. Би үүнийг бичээгүй, эсвэл ямар нэг байдлаар үүнийг засварлаагүй – эсвэл түүний аав Др Каган үүнийг хийгээгүй гэдгийг тэр баталж чадна. Үүнийг ердөө уншаад, эсвэл уншиж байхыг нь сонсоод аврагдсан хүмүүс бидэнд байгаа.

Анхны Адам дахь хүний үхмэл зүрх орвонгоороо эргүүлэгдэх хэрэгтэй бөгөөд сүүлийн Адам болох Христээр энэ нь дахин амьд болгогдох хэрэгтэй. Энэ зүйлийг элч Паул маш тодорхой хэлсэн,

“Тиймээс нэг [Адам] алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ийнхүү нэг [Христ] зөвт үйлээс болж бүх хүмүүс амийн зөвтгөлд хүрэв.. Учир нь ганц хүний [Адамын] дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсоны адил түүнчлэн ганц Хүний [Христийн] дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно.” (Ром 5:18, 19).

Тэгээд Элч Адам болон Христийг харьцуулдаг,

“Тийнхүү "Анхны хүн Адам амьд сэтгэл болсон" гэж бичигджээ. Сүүлчийн Адам [Христ] нь [амь өгөгч] сүнс болов.” (I Коринт 15:45).

Зөвхөн (сүүлийн Адам) Христ үхсэн зүрхтэй гэмтнийг амь руу хөтөлж чадна. Христ гэмийн боол болсон зүрхийг Бурханыг хайрладаг зүрх болох шинэ зүрхээр өөрчилдөг. Бурханы Сүнс та нарын нүгэлт зүрхийг зэмлэх үед (Иохан 16:8) энэ ажил эхэлдэг. Тэгээд Бурханы Сүнс та нарт Христийг харуулдаг. (Иохан 16:14, 15) Эцэст нь Бурхан та нарыг Христ руу дагуулдаг. (Иохан 6:44) Эдгээр гурван үе шат Жон Каганы босгон байгуулалтын гэрчлэлд илэрхийлэгддэг. Эхний хэсэгт Жон Адамаас өвлөж авсан ёрын муу зүрхнийхээ талаар ярьдаг. Хоёр дахь хэсэгт Бурхан Жоныг хэрхэн зэмлэж байгаа болон түүндээ хичнээн их энэлэн шаналж байсан тухайгаа тэр ярьдаг. Тэр ийнхүү хэлсэн, “Би өөрийгөө үзэн ядаж, гэм нүглээ үзэн ядаж эхэлсэн бөгөөд энэ нь надад ямар зүйл мэдрүүлж байгааг мэдсэн.” Гуравдугаар хэсэгт Жоны гэмтэй зүрх нь хэрхэн миний номлолыг үзэн ядаж байсан хийгээд Христийг эсэргүүцэж байсан тэрслэлийг тэр хэлдэг. Дөрөвдүгээр хэсэгт Христ түүнийг гэмээс нь аврахаар Загалмай дээр зовсон тухай бодсон талаараа хэлдэг. Энэ бодол нь түүний зөрүүд хүслийг нурааж, эцэст нь Христ дотор амралтыг олсон. Эцсийн хэсэгт, Жон өөрчлөгдсөн талаараа “Христ Өөрийн амиа миний төлөө өгсөн бөгөөд Тэр намайг өөрчлөхийн тулд, үүний төлөө би өөрийн бүхий л зүйлээ Түүнд өгсөн.” Гэж хэлсэн. Тиймээ! Тэр хөгийн хөвгүүн байсан! Харин одоо Бурханы эр хүн юм!

Дараа сард Жон Каган Баптист үйлчлэлд ороход өөрийгөө бэлдэхээр теологын сургуульд явах гэж байгаа.

Та хэн ч байсан – та үхмэл зүрхтэй орхигдсон нэгэн бөгөөд Адамын гэм нүгэлд гинжлүүлсэн учраас үхсэн хүн юм. Хэрвээ та нар үүнд дуртай бол Есүс Христ та нарын цорын ганц найдвар юм – Түүний хувд зөвхөн Тэр л Чарльз Веслид үйлдсэн шиг “гэмийн хүчийг эвдэж, хоригдол нэгнийг эрх чөлөөтэй болгож чадна.” Христ дотор зүрх сэтгэлийг чинь өөрчлөх хийгээд Өөрийн Цусаараа зүрхийг чинь ариусгах хүч байдаг. Түүнд итгэ, Тэр та нарыг аврах болно.

Хэрвээ та нар Есүсээр дамжуулан гэм нүглээсээ аврагдах талаар бидэнтэй ярихыг хүсвэл Др Каган, Жон Каган бид гуравтай уулзаарай. Ноён Гриффит “Есүс дотор” гэсэн гурван бадагтай дууг хоёр удаа дуулах үед ирээд бидэнтэй ярилцаарай.

Би шал дэмий хэдэн мянган удаа хичээсэн
   Миний айдас арилж, итгэл минь өсхийн төлөө
Гэвч надад юу хэрэгтэйг Библи хэлдэг,
   Үргэлж зөвхөн Есүс л юм.

Миний сүнс харанхуй, миний зүрх төмөр-
   Би харж, мэдэрч чадахгүй байна;
Гэрлийн төлөө, амийн төлөө би тэмцэх ёстой
   Энгийн итгэл дотор Есүс рүү.

Зарим нь шоолж, зарим нь буруутгасан ч,
   Гэм нүгэл, ичгүүртэй ч гэсэн би явах болно;
Түүний Нэрийн улмаас би Түүн рүү явах болно,
   Бүх нэрнээс дээгүүрх нэр бол Есүс юм.
(“Есүс дотор” James Procter, 1913).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Ноа Сонг судраас уншина: Ром 5:17-19.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Есүс дотор” (James Procter, 1913).