Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




АДАМ, ЧИ ХААНА БАЙНА?

(ЭХЛЭЛ БИБЛИЙН #89 ДЭХ НОМЛОЛ)

ADAM, WHERE ART THOU?
(SERMON #89 ON THE BOOK OF GENESIS)
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, November 27, 2016

“Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв. -Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав." (Эхлэл 2:16-17).


Бурхан анхны хүн Адамыг төгс ариун байдлаар бүтээсэн. Тэгээд түүнийг үнэхээр үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнд суулгах болсон. Цэцэрлэг дэх алив мод бүхэн нь идэж болохоор жимс ургуулж байсан. Адам гараа сунгаад л хүссэн амтат хоолоо авч чаддаг байсан. Энэ гайхалтай цэцэрлэгт түүнд ямар ч санаа зовох зүйлгүй, өштөн дайсан ч байгаагүй. Бүх л араатан амьтад хийгээд жигүүртэн шувууд нь өвсөн тэжээлтэн байсан. Тэнд хүнийг гэмтээх эсвэл хор хөнөөл учруулахаар тийм зүйл огт байхгүй байсан. Хүн өөрөө ч гэсэн өвсөн тэжээлтэн байсан тул мах идэхийн тулд амьтдыг алах ямар ч шаардлага байгаагүй. Еден цэцэрлэгт байсан бүх зүйл амар тайван байсан. Тэнд ерөөсөө бороо орж байгаагүй тул аливаа салхи шуурганаас нуугдах ч шаардлага байгаагүй. “Газар дэлхийгээс манан будан хөөрч, бүх газрын гадаргууг услав.” (Эхлэл s 2:6) Хүнд үнэхээр санаа зовох юу ч үгүй байсан. Түүнийг өвчтэй болгох ямар ч өвчин эмгэг гэж байгаагүй. Түүнд тулалдаах байх дайсан, айгаад байх араатан амьтан гэж байсангүй. Энэ бол үнэхээр төгс диваажин байсан.

Мөн Адамыг асуудалд оруулаад байх гэм нүгэл байгаагүй. Тэр төрөлх байдлаараа гэм нүгэлгүй бөгөөд ямар нэг санаа зовох сэтгэл зүйн асуудал түүнд байгаагүй. Адам өөрөө их амар тайван дотор байсан. Адам Эзэн дотор ч гэсэн амар тайван байсан. Энэ бол төгс диваажин байсан. Тэрбайтугай тэр найз эмэгтэй олно гэх ч зовлон байсангүй. Бурхан түүнийг тайтгаруулж, туслах маш үзэсгэлэнтэй, тааламжтай эмэгтэйг эхнэр болгон өгсөн. Тиймээс тэр хэзээ ч ганцаардахгүй болсон. Энэ эмэгтэй нь эхнээсээ л маш үзэсгэлэнтэй учраас түүнд зүрх шархлах, хаягдах, түүнийг хайрлахаа болих, орхих гэсэн боломж байгаагүй. Эхнэрт нь өөрийнхөө дур хүслээ хангах, Бурханд үл таалагдах ямарваа нэг тийм хэрэгцээ байх шаардлага байгаагүй тул гэм нүгэлд автах боломжгүй байсан. Энэ бол үнэхээр төгс диваажин байсан.

Бурхан өдөр бүр түүнтэй ярилцдаг тийм сайхан харилцаа байсан. Тиймээс тэр ерөөсөө сорилтод орохгүй байсан. Тэгэхэд Бурхан хилэгнэх зүйл байгаагүй учраас Адамд Бурханы уур хилэнг тайвшруулах ямар нэг зүйл хийх шаардлага байгаагүй. Тэр өөрт нь маш хайртай үзэсгэлэнтэй эхнэртэй байсан. Тэр пиг дүүрэн хоол хүнстэй цэцэрлэгт хүрээлэнд амьдарч байсан. Тэр Бурхантай эв найрамдалтай байсан. Энэ бол үнэхээр төгс диваажин байсан.

Бурхан түүнд ганцхан хууль өгсөн. Энэ бол дагаж мөрдөхөд үнэхээр амархан тийм хууль байсан. Дуулгавартай дагахад үнэхээр амархан тушаал байсан. Бурхан түүнд ийнхүү хэлсэн, “Тэгээд ЭЗЭН Бурхан тэр хүнд тушаан ийнхүү өгүүлэв. -Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав." (Эхлэл 2:16-17). Бурханы ганц шаардаж буй зүйл нь ердөө энэ байсан. Түүний хийх ёстой зүйл нь сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэхгүй байх явдал байсан. Энэ бол үнэхээр амархан тушаал байсан. Энэ бол үнэхээр төгс диваажин байсан.

Гэхдээ энэ цэцэрлэгт өөр нэгэн хүн байсан. Сатан тэнд байсан. Тэр өмнө нь Тэнгэрийн улсын тэнгэрэлч нарын нэг нь байсан. Гэхдээ тэр Бурханы эсрэг тэрслэн боссон учраас газар дэлхий рүү цөлөгдсөн. Сатан Бурханы дайсан байсан. Гэхдээ Бурхан Адамыг түүнээс хамгаалж байсан. Сатаны хувьд Бурханы зүрх сэтгэлийг шархлуулах ганц зам нь Адамыг ч гэсэн Бурханы эсрэг тэрслэх байдалд хүргэх явдал байсан.

Энэ цэцэрлэгт хамгийн чухал хоёр мод байсан. Эхнийх нь амийн мод байсан. Хэрвээ Адам энэ модны жимснээс идсээр байсан бол тэр энэ цэцэрлэгтээ үүрд мөнхөд амьдарч болох байсан. (Эхлэл 3:22). Гэхдээ хэрвээ тэр сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идвэл тэр гарцаагүй үхэх байсан. Энэ бол дагаж мөрдөх ганцхан хуультай – амийн модны жимснээс идээд үүрд мөнхөд тэндээ амьдрах боломжтой – тийм сайхан төгс диваажин байсан. Энэ хуулийн нэг сайн тал нь бол энэ байсан. Сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж болохгүй, идвэл үхэх болно. Энэ бол хуулийн нөгөө нэг муу тал нь байсан. Энэ бол үнэхээр ойлгомжтой – дагахад амархан хууль байсан. Энэ модноос идээд үүрд мөнх амьдар. Нөгөө модноос нь идвэл үхэх болно. Энэ бол дагах ёстой цорын ганц зүйлтэй – үнэхээрийн дэндүү амархан хуультай тийм диваажин байсан.

Бурхан Адамыг эхнэртэй нь хамт хамгаалж байсан учраас Сатан тэдэнд хор хохирол учруулж чадахгүй байсан. Түүний цорын ганц хийж чадах зүйл бол тэднийг сорих явдал, ялангуяа уг хуулийг зөрчүүлэх нь байсан. Сатан тэр үед мөлхөгч могой байгаагүй. Түүний хэвлээр явагч могой болсон нь хожим тэр хараагдаад тийм болсон. Харин одоо, яг энэ мөчид Сатан ямар нэг араатны байдлаар цэцэрлэгт нэвтрэн орсон. Хожим Христийн тушаалын дагуу гахайнууд руу нэвтрэн орсон сатан хийгээд түүний чөтгөрүүдтэй адилаар. Энд ямар ч байсан тэр өөрийгөө “гэрлийн тэнгэр элч” (II Коринт 11:14) лугаа адилаар илэрхийлсэн.

Яг тэр үед могой ямар байдалтай харагдаж байсаныг сайн мэдэхгүй. Гэхдээ бидний мэдэж болох зүйл бол тэр хөлтэй байсан. Тэр бол Еваг ерөөсөө айлгаад байхааргүй өдөр бүр л Еден цэцэрлэгтээ хардаг байсан тийм бүтээл байсан нь гарцаагүй гэдгийг бид мэдэж болно. Мөн бид Сатан энэ амьтны биед шингэж ороод түүнийг амийг ашиглаад Адамын эхнэртэй ярьсан гэдгийг мэдэж болно. Түүнтэй энэ амьтан ярихад нэг их айж цочоод байсан зүйл байгаагүй. Тэр магадгүй энэ амьтантай өмнө нь олонтаа ярьдаг байсан байж болно. Өнөөдөр ч Сатан энэ аргаа хэрэглэсээр байгаа. Сатан тэдний оюун бодолд өдөр бүр ярьсаар тэднийг түүнээс айхаа болиулж, өөрийнхөө хүнээр хадгалсаар байдаг.

Нэгэн өдөр Ева цэцэрлэгтээ ганцаараа байж байсан. Адам хаа нэгтээ цэцэрлэгээ “арчлан сахих” (Эхлэл 2:15) зорилгоор явсан байсан. Ева цэцэрлэгийн голд сайн мууг мэдүүлэгч модыг ширтэн сууж байсан. Сатан түүн дээр ирэхэд тэр яг ингээд байж байсан. Энэ бол могой түүнд “Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?” (Эхлэл 3:1) хэмээн шивнэж байх тэр үе юм. Тэгээд могой Бурханы үгнээс асуусан. Энэ бол Сатаны өнөөдөр ч хэрэглэдэг арга юм. Сатан биднийг өнөөдөр Библи дэх Бурханы үгэнд бүү итгэ хэмээн ятгадгүй. Тэр Бурханы бидэнд хэлсэн үгэнд бүү итгэ хэмээн хичээдэггүй. Тэр биднийг пасторын хэлсэн үг болон Бурханы үгнээс тунхагласан үгэнд бүү итгэ хэмээн хэлдэггүй. Гэхдээ үүнээс илүүгээр Сатан Бурханы үгийг мушгин гуйвуулснаар Түүний хэлсэн “Чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимсийг дураараа идэж болно.” гэсэн үгийг эмэгтэйд үхлийн модноос ч гэсэн чи идэж болно хэмээн ойлгуулсан. Шекспир ийнхүү хэлсэн, “Чөтгөр өөрийнхөө зорилгын төлөө Бурханы бичээсийг ч ашиглаж чаддаг.” Энд Чөтгөр Бурханы сануулсан үгийн хоёр дахь хэсгийг нь орхигдуулсан. “Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ! хэмээн айлдав." (Эхлэл 2:17). Могой Бурханы үгийн энэ хэсгийг орхигдуулсан. Библид хоёр удаа Дэд хууль 12:32, Илчлэлт 22:19 дүгээр зүйлд “Хэрэв хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.” Хэмэн сануулсан бөгөөд Бичээсийн үгээс ямар ч үгийг орхигдуулж болохгүй гэсэн байдаг. Энэ чөтгөр өнөөдөр бүхий л ардчилагч гэх дэлхий дээрх сургуулиудад заагдаж байгаа. Үйлчлэхээр бэлтгэгдэж буй залуучууд Библийн энэ үнэн биш зүйлээр цэнэглэгдэж байгаа. Энэ худал зүйл нь миний явдаг байсан ардчилсан сургуульд ч гэсэн заагдаж байсан. Хэрвээ хүн энэ чөтгөрийн сургаальд итгэвэл энэ нь тэдний үйлчлэлийг нураадаг. Элч Паул ийнхүү хэлсэн, “Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд... тустай.” (II Тимот 3:16) Еврей болон Грек хэл дээр бичигдсэн эх утгаараа Бичээсийн үг бүр нь Бурханы амьсгалснаар байдаг. Ийм л учраас би King James Biblе орчуулгаас иш татан хэрэглэх тал дээр хатуу зогсдог. Орчин цагийн орчуулгууд Марк 9:29-өөс “болон мацаг барилт” гэсэн хэсгийг орхигдуулсан, эсвэл Исаиа 7:14 дэх “онгон” гэсэн хэсгийг “залуу эмэгтэй” хэмээн өөрчилсөн. Эдгээр өөрчлөлт нь Гностик үзэлтэй хуулбарлагч нараар завхарсан хуучны хоёр хуулбараас эх үндэс болгон орчуулагдсан гэдэгт би итгэдэг.

Намайг ардчилсан сургуульд явдаг байхад тэд бидэнд Revised Standard Bible авч ир хэмээн хэлдэг байсан. Гэхдээ би тэдний үгийг дагалгүй үргэлж King James Bible авчирдаг байсан. Би “шинэ” орчуулгатай библид ерөөсөө итгэдгүй бөгөөд та нар ч тэгэх хэрэггүй. Хааяа тэд King James Bible-тэй таарч байх үед би түүнээс иш татдагаас бусад өөрийнхөө хувийн библи уншлага эсвэл өөрийнхөө номлолд гол ишлэл болгож огт хэрэглэдгүй. Би King James Bible-ийг өөрийнхөө бүхий л амьдралын салшгүй нэг хэсэг хэвшмэл зүйл болгосон бөгөөд та нар ч гэсэн тэгээрэй!

Тэр өдөр цэцэрлэгт могой Еваг сорих үедээ Бурханы цэвэр үгийг гуйвуулан асуулт тавьсан. Бурхан маш тодорхойгоор энэ гэр бүлд хориотой жимснээс бүү идээрэй хэмээн хэлсэн байдаг. Гэхдээ зөвхөн бүү ид гээгүй. Бурхан тэдэнд бүү “хүр” гэсэн зүйл ерөөсөө хэлээгүй. Ева хэлсэн үгэндээ, “"Та нар түүнээс бүү ид, бас түүнд бүү хүр, тэгвэл та нар үхнэ" гэж Бурханы үгэн дээр тэр нэмсэн. Энэ нь Дэд хууль 12:32-т “Миний та нарт тушаасан болгоныг та нар дагаж мөрдөж, түүн дээр бүү нэм...” (Дэд хууль 12:32) хэмээн Бурханы хэлсэн үгийг зөрчсөн. Энэ тушаал мөн Илчлэл 22:18-д өгөгдсөн,

“Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэрэв хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас, Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно.” (Илчлэлт 22:18).

Либералчууд Бурханы үгийн нэг хэсгийг орхигдуулан гуйвуулж байдаг. Мормон мэтийн шүтэн бишрэгчид Мормоны Номондоо Бурханы үгэн дээр ямар нэг зүйл нэмсэн байдаг. Тиймээс сорилт нь Бурханы үгнээс хасах, эсвэл түүн дээр нэмэх байдлаар илэрч байсан. Коран судар гэхэд л Христийн цовдлолтыг орхигдуулдаг. Мари Бакер Еддигийн зохиолдоо Христийн шашин судлаач нар үүнийг нэмдэг шиг шүтэн бишрэгчид үүн дээр бас нэмдэг. Бурханы үгийг далдуур гуйвуулах нь бүхий л хуурамч сургаалийн уг үндэс нь болдог. Иймд Библид аливаа зүйлийг нэмэх, эсвэл хасах нь өнөө цагт Евагийн сорилтыг давтаж байгаа хэрэг бөгөөд бүхий л тэрс үзлүүдийн гол зүрх нь болдог.

Одоо Бурханы Үг рүү дайрах Сатаны гол дайралтыг Ева хүлээж авахад бэлэн болсон тийм сорилтод могой түүнийг авчирсан. Могой түүнд ийнхүү хэлсэн, хэрвээ чи хориглосон жимснээс идвэл “Та нар ерөөсөө үхэхгүй.” хэмээн хэлсэн.

“Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ. Тэгээд тэр хоёрын нүд нээгдэж, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.” (Эхлэл 3:6, 7).

Тэд Бурханы Үгийг дуулгавартай дагаагүй. Одоо тэд өөрсдийгөө чармай нүцгэн гэмтэнүүд гэдгийг мэдэх болсон. Бурханаас өршөөл эрэн гэмшин гуйхын оронд “инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.” (Эхлэл 3:7) Энэ бол яг өнөөгийн гэмтнүүдийн хийдэг зүйл юм. Тэд ямар нэг “сайн үйл” хийснээр, эсвэл “бурханлаг байдлын дүртэй” (II Тимот 3:5) байснаас өөрийгөө аврах гэж оролдсоноор өөрсдийн гэм нүглийг далдлахаар төрөл бүрийн арга сүвэгчилдэг.

Тэдэнд хандан одоо тэднийг дуудах Бурханы дууг сонсоод “Эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ... Гэтэл ЭЗЭН Бурхан хүнийг дуудаж, -Чи хаа байна вэ?” (Эхлэл 3:8, 9) гэсэн. Др В.А Крисвелл ийнхүү хэлсэн,

Бурханы ерөөс хэлж байгаагүй хамгийн харамсалтай үг бол “Адам аа, чи хаа байна вэ?” гэсэн нь юм. [Үүнээс өмнө] энэ хоёр Бурхантай тэнгэрлэг хүсэл мөрөөдөлтэйгээр уулздаг байсан... Бурхан тэдэнтэй уулзахаар ирдэг байсан цаг нь үргэлж л гайхалтай, баяр хөөрийн тийм сайхан цаг байсан. Тэдэнд ямарч айдас байгаагүй. Харин одоо [тэд гэм нүгэлд унасан.] Адам айж байсан. Хоёулаа ичих болсон. Тэгээд Бурхан хоолой зангируулан “Өө, Адам аа, чи хаана байна вэ, чи юу хийчих нь энэ вэ?” хэмээн дуудах болсон. Энэ сэтгэл шимширүүлсэн асуултын хариулт бол гэм нүгэл, ивээл, эвлэрүүллийн бүхий л түүх юм. (W. A. Criswell, Ph.D., Basic Bible Sermons on the Cross, Broadman Press, 1990, хуудас. 55).

Бурхан өнөөдөр таныг “Өө, гэмт хүн ээ, чи хаана байна вэ?” хэмээн дуудаж байна.

“Гэтэл ЭЗЭН Бурхан Адамыг дуудаж, -Чи хаа байна вэ?” (Эхлэл 3:9).

Эргэцүүлэлт

Одоо би та нарт энэ үг болон номлолын талаар хэдэн асуултыг өгье. Өнөө орой та нар хаана байна вэ?

1. Та нар Бурханаас нуугдаж байна уу? Гэмшихээс зайлсхийж, Христэд очихоос татгалзаж буй бүхий л хүмүүс бол Бурханаас нуугдаж буй хэрэг юм. Та ийм байгаа юм биш биз? Ариун Сүнс таныг дуудаад байхад та Бурханаас нуугдаж байна уу? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз?

2. Та нар Библид түшиглэхэээс татгалзснаараа Бурханаас нуугдаж байгаа юм биш биз? Сатан танд Бурханы үг бол зүгээр л нэг хуучирсан ном хэмээн шивнэн итгүүлж байгаа юм биш биз? Энэ нь та нарын итгэх ёсгүй зүйл мөн үү? Тэр та нарт очоод байх Тэнгэрийн улс гэж байхгүй, айгаад байх Там гэж үгүй хэмээн хэлсээр байна уу? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз?

3. Та нар өөрийгөө зөв, ёс зүйтэй амьдралаар амьдарч байгаа гэж боддог уу? Та нар надад гэмшээд байх гэм нүгэл, Христийн эвлэрүүллээр аврагдах шалтгаан гээд байх зүйл үгүй, хангалттай зөв хэмээн өөрийгөө бодож байна уу? Энэ худал үгийг Сатан чамд хэлдэг үү? Энэ нь чиний итгэдэг зүйл мөн үү? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз?

4. Сэргэлтээр Бурхан айлчлан ирсэн үед та нар өөрийнхөө оюун бодол хийгээд хорон муу сэтгэл зүрхэн дэх гэм нүглээ мэдэрч байсан уу? Та нар эргэн тойронд чинь гэм нүгэлдээ гашуудан уйлж буй хүмүүсийг харсан уу, тэгээд тэднийг сул дорой эсвэл тэнэг мангар хэмээн бодсон уу? Одоо ч гэсэн тэгэж бодож байна уу? Эдгээр гэмшин уйлж хүмүүсийг тэнэг хэмээн бодуулж байгаа нь Сатан биш гэж үү? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз?

5. Жон Каган унтаж ч чадахгүй гэм нүгэлдээ шаналж байгааг сонсоод түүнийг жаахан юмтай байхаа хэмээн бодож байсан уу? Та түүнийг ямар ч шаардлагагүй зүйлд, зүгээр л нэг гэм нүгэлдээ шаналж байгаа тэнэг жаахан хүүхэд хэмээн бодож байсан уу? Сатан таныг Жон Каган бол дэндүү их сэтгэл хөөрөлтэй хэмээн бодогдуулахад хүргэсэн үү? Чиний аминд энэ зүйл хэрэггүй гэж үү? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз?

6. Жинхэнэ сэргэлтэд та нар гэм нүглийнхээ эсрэг тэмцэлдэж, гэм нүгэлдээ үнэхээр энэлэн шаналах хэрэгтэй болдог хэмээн намайг хэлэх үед та нар Сатаны дуу хоолойг сонссон уу? Миний хэлсэн үгийг эсэргүүцэж, өөрийнхөө явж буй замаа ОК хэмээн бодсон уу? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз?

7. Намайг үүнийг хэлхийг сонсоод өөрийнхөө хийсэн гэмийг өчүүхэн төдийгүй Тамд унахаар сүртэй зүйл биш хэмээн бодож байсан уу? Сатан энэ бодлыг толгойд чинь оруулахад та нар түүнд итгэсэн үү? Та нар өөрсдийнхөө гэмийг Бурхан авч хэлэлцэхгүй тийм өчүүхэн хэмээн бодож байна уу? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз?

8. Та нар орхигдсон найз нартайгаа нөхөрлөсөөр л байна уу? Та нар Христэд итгэдгүй найз нартайгаа байсаар байхад ч Бурхан та нарыг ивээж, аврах болно хэмээн бодсоор байна уу? Та нар Библид “Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм.” (Иакоб 4:4) гэснийг сонсоод дэлхийн найз нараа орхисон уу? Эсвэл та нар найз нартай байх нь ОК хэмээн бодсон уу? Сатан зүрхэнд чинь үүнийг хийсэн үү? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз?

9. Та нар таньдаг – эсвэл бүр энэ чуулганы хэн нэгэнтэй сексийн харилцааны талаар бодхоо үргэлжлүүлсээр байна уу - Сатан та нарт тэдний талаарх тачаалын хүсэл хийгээд бодлууд чинь зүгээрээ хэмээн хэлж байсан уу? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз?

10. Та нар видео тоглоомыг хэдэн цагаар тоглох нь байдаг л зүйл хэмээн бодож байсан уу? Эсвэл Сатан та нарт энэ бол ердөө л хохирол учруулахгүй хөгжилтэй цаг хэмээн хэлсэн үү? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз?

11. Та нар пастор надаас айдаг уу? Яагаад та нар надаас айж байна вэ? Намайг дэндүү хатуу учраас уу? Миний хэлсэн эсвэл хийсэн зүйлсээс ямар нэгэн алдаа олсон учраас уу? Та нар Бурханаас нуугдаж байгаа учраас Сатан та нарыг надаас айхад хүргэж байна уу, тиймээс миний төгс бус байдлыг буруутгахад хүргэж байна уу? Жон Каган өнөө өглөөний номлолдоо миний талаар “Пасторынхаа төлөө Бурхандаа талархаж байна!” гэсэн үгийг та нар хэлж чадах уу? Та нар “өөрсдийн чинь сүнсний төлөө анхаарч” байгаа надад хайртай юу? – эсвэл өөрсдийн чинь нууцлаг амьдрал чинь буруудах вий хэмээн Бурханаас нуугдсан Адам шиг Бурханы үгийг тунхаглагч надаас айж, надаас нууцлагдмал гэм нүглээ нуусаар байна уу? Сатан та нарыг надаас айхад хүргэж байна уу? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз? (Еврей 13:17)

12. Пастортоо эхэлж хэлэхгүйгээр үерхэх тийм үнэнч найз залуу, эсвэл бүсгүйг та нар хүсэн тэмүүлж байсан уу? Чуулганаа удирдаж байгаа пастортаа та нар итгэж байсан уу? Эсвэл Адам цэцэрлэгт нуугдсан шиг та нар түүнээс нуугдаж байсан уу? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз?

13. Бид та нараас “Христэд итгэхийг хүсэж байна уу?” хэмээн асуух үед амийг чинь барьчихдаг тийм зүрх сэтгэл дэх харанхуй зүйлс байдаг уу? Үүнийг Сатан та нарт хэлдэг биш үү? Есүсийг эсэргүүцэхийн тулд Сатан та нарт юу ч бүү хэл, тэгвэл чи уучлагдах болно хэмээн хэлж байсан уу? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз?

14. Та нар чуулганд буй хэн нэгэнд атаархаж байна уу? Тэд магтаал өргөж байхад чи тэгэхгүй байгаадаа атаархадаг уу? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз?

15. Урилга ирэх үед энд ирэхдээ та нар татгалздаг уу? Та нар Библид, “Мунхагийн нүдэнд зам нь зөв мэт: харин зөвлөгөөг сонсдог нэгэн нь мэргэн юм.” гэхийг уншаад эсэргүүцдэг үү? Та номлолын эцэст өгдөг зөвлөлгөөг хүлээн авахаас татгалздаг тэр мунхаг шиг нэгэн мөн үү? Энэ оройн гэм нүгэл чинь энэ биш биз?


Энэ жилийн манай чуулганы сэргэлтээр Христэд итгэхэд чинь саад болоод байгаа саяын эсвэл өөр бусад гэм миний дурьдсан гэм нүглүүд байна уу? “Өө, Адам аа, чи хаана байна вэ?” Чиний гэмийн талаар Бурханы хэлж буй энэ дуу хоолойг та нар сонссон уу? Тэгээд та нар Адамын “Би таны дууг сонсоод... би айсан... тэгээд би нуугдсан” гэсэн шиг байна уу? Би та нарыг Бичээсийн хоёр ишлэлийг өгөөд орхиж байна.

“Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хаягч хүн хайр энэрлийг хүртэнэ.” (Сургаалт үгс 28:13).

“Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биетэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.” (I Иохан 1:7).

Одоо бүгдээрээ босоорой. Гэм нүглээсээ эргэж, Эзэн Есүс Христэд итгэж – Түүний ариун цусаар бүхий л гэмээ угаалгахад бэлэн байгаа хэнд ч гэсэн Др Каган, Жон Каган болон би зөвлөгөө өгөхөөр индрийн өмнө зогсож байх болно. Бид магтаал дуу 7 дуулж байх үеэр суудлаа орхиод энд ирээрэй. Одоо 7 дугаар дууг дуулаарай.

Аврагч минь, миний бүх алсын харааг биелүүлээч, би гуйж байна,
   Өнөөдөр зөвхөн Есүсийг харахыг зөвшөөрөөч;
Аймшигт хөндий дундуур ч гэсэн намайг Та хөтлөөч,
   Таны гандашгүй алдар намайг хүрээлсэн.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.

Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч
   Таны алдарын төлөө Миний сүнс зоригжуулаач
Таны ариун хайр, Таны төгс төгөлдөр байдал
   Миний замыг дээрээс гэрэлтүүлэн дүүргээч.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.

Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
   Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
   Миний сүнс Таны төгс ивээлд баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч”
      Avis Burgeson Christiansen, 1895-1985)


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Ноа Сонг судраас уншина: Эхлэл 3:8-10.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Эзэн минь, би очиж байна” (Lewis Hartsough, 1828-1919;
найрал дуунд зориулсан.)