Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ЧӨТГӨРИЙГ ХЭРХЭН ЯЛАН ДИЙЛЭХ ТАЛААРHOW TO OVERCOME THE DEVIL Доктор Р.Л Химерс Жр Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол. A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles “Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.” (Илчлэлт 12:11). |
Сатан болон түүний чөтгөрийн сүнснүүд Тэнгэрийн улсаас хөөгдсөн. Тэд одоо ч гэсэн тэнгэрлэг байдлаасаа орхигдсон. Сатаныг “агаарын хүчний ноёрхогч” (Ефес 2:2) хэмээн нэрлэдэг. Чөтгөрүүд одоо ч гэсэн “[тэнгэрлэг] газар” (Ефес 6:12) луу очих боломжтой – тэд “тэнгэрлэг” газар луу үе үе очих боломжтой байдаг. Ийм л учраас Иов 1:6 бидэнд “Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө ЭЗЭНий өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв.” гэдгийг хэлдэг. Гэхдээ тэд Агуу Гай Гамшгийн жилүүдийн эхний гурван жил хагасын хугацааны дараа ингэж чадхаа болих болно. Агуу Гай Гамшгийн жил гэдэг бол ирж буй Антихристийн дор өрнөх долоон жилийн турш үргэлжлэх Израйль болон Христ итгэгч нарын эсрэг агуу хавчлагыг хэлж байгаа. Энэ Агуу Гай Гамшгийн жилүүд нь Антихрист Израйльтай гэрээ зурсанаар эхлэх болно. (Даниел 9:27).
Агуу Гай Гамшгийн долоон жилийн дунд үед Сатан болон түүний чөтгөрүүд тэнгэрлэг газар хийгээд энэ дэлхийгээс арчигдах болно! Бид үүнийг мэднэ,
“Тэнгэрт дайн болов. Михаел болон түүний тэнгэр элч нар луутай тулалдлаа. Луу болон түүний тэнгэр элч нар тулалдаад, тэдэнд хүч дутсан бөгөөд тэдэнд тэнгэрт байх газар олдсонгүй. Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нар нь ч доош хаягдав.” (Илчлэлт 12:7-9).
Сатан үүнд маш ихээр уурлах болно. Та нарын хувьд “Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа.” (Илчлэлт 12:12) гэхийг уншисан. Чөтгөр одоо одоо байгаагаасаа илүү ихээр уурлан эхэлж байна. Израйлийн дахин төрөлт гэдэг бол эцсийн цагийн шинж тэмдэг гэдгийг тэр мэддэг. Тэр эцсийн цагийн шинж тэмдгийг ихэнхи номлогч хийгээд теологийн эрдэмтдээс илүү ихээр мэдэж байгаа. Ийм л учраас Христ итгэгчид “чөтгөрийн заль мэхийг” бүр илүүтэйгээр мэдэж байх ёстой. Ийм л учраас бид энэ үеийн төгсгөл ойртох тусам сатан болон түүний чөтгөрүүдийн эсрэг бүр илүүгээр “тэмцэлдэх” ёстой. Ийм учраас л бид “Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав.” (II Тимот 3:1) гэсэн сануулгыг хүлээн авсан. Чөтгөр аль эрт “Өөрт нь богинохон хугацаа байгааг” (Илчлэлт 12:12) мэдэж байгаа.
Зарим хүмүүс одоо бидэнд сэргэлт байх боломжгүй хэмээн сургадаг. Тэд Бурхан манай чуулгануудад сэргэлт буулгахад Сатаны хүч одоо бол үнэхээр их хүчтэй байгаа хэмээн хэлдэг.
Саяхан ерөнхий прокурор Жэй Секулов ингэж хэлсэн, “Ирак болон Сирид буй Христ итгэгч нарын хувьд энэ бол эцсийн үе юм. Тэд амьдаараа шатаагдаж, цовдлогдож, цаазаар авхуулж байна. Одоо ISIS химийн зэвсэг хэрэглэж эхлээд байна. Энэ аллага нь үнэхээр нь тэсч гарахын аргагүй юм.” Гэхдээ үүнтэй зэрэгцээд Иран, Ирак, Сири зэрэг улсуудад үргэлж агуу сэргэлтүүд болсоор байна. Ноён Секулов тэнд буй Муслимчуудын халдлагыг зогсоохын тулд түүнд мөнгө илгээх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би үүнийг ямар ч нэмэргүй гэж хэлнэ! Шал дэмий зүйл! Тэдэнд мөнгө хэрэггүй! Тэдэнд хэрэгтэй зүйл бол бид Бурханд хандан тэнд сэргэлтийг улам ихээр ирүүлхийн төлөө залбирах явдал юм! Тийм л учраас тэдэнд залбирч өгөх Христэд итгэгч нар хэрэгтэй,
“Аяа, Та тэнгэрийг яран, доош [тасралтгүйгээр] бууж ирвэл, Таны оршихуйд уулс доргин чичрэхсэн... Өөрийнхөө оршихуйд үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд Өөрийн нэрийг дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч!” (Исаиа 64:1-2).
Др Мартин Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Энэ бол сэргэлттэй холбоотой хамгийн гол залбирал юм! Сэргэлтэд Бурханы Сүнс айлчлахын төлөөх тусгай, яаралтай залбирал юм. Энэ [залбиралыг] хамгийн сайнаар илэрхийлсэн зүйл бол Ковперсийн магтан дуунаас өөр зүйл байхгүй гэж бодож байна, ‘Өө, тэнгэрийг яран, хурдан доош ирээч, хэдэн мянган сүнснүүдийн зүрх сэтгэлийг өөртөө аваач’... Израйлийн хүүхдүүдтэй.. учрах дайсагнасан үндэстнүүд байх бөгөөд тэдгээр дайснууд тэдний эргэн тойрон хүрээлэх болно, гэхдээ энэ нь ямар утгатай байсан бэ? Энд уулсыг донсолгох хүчтэй Бурхан байгаа бөгөөд энэ бол [бидний залбирах хэрэгтэй] зүйл юм.” (Lloyd-Jones, Revival, Crossway Books, 1994 хувилбар, хуудас. 305, 307).
Христ итгэгч нарын эсрэг Муслимчуудын хийж буй тэдгээр аймшигтай зүйлсийн талаар та нар уншаад Америкийн нэгдсэн улсын ерөнхий прокурор руу мөнгө бүү илгээ! Тэр эсвэл энэ дэлхий дэх өөр хэн ч бай яаж тэдэнд тусалж чадах вэ? Угаасаа аль эрт тэнд сэргэлт эхэлсэн бөгөөд хэдэн зуун Мусулманчууд Эзэн Есүс Христ рүү эргээд байгаа. Мөнгө бүү илгээ. Энэ нь тэдэнд огтоос тус болохгүй! Хүчирхэг Бурхан руу хүчтэй залбирал өргө. Тэр, зөвхөн Тэр л тэднийг аварч чадна. Тэдгээр шинэ Христэд итгэгчид галд шатаагдаж, цовдлогдож, цаазаар авхуулсан ч гэлээ – Бурхан Өөрийнхөө алгаа дэлгээд Тэнгэрийн улсын үүрд мөнхийн баяр хөөрдөө угтан авах болно. Мөн эдгээр тарчлан зовогчид нь хавчлага, зовлонгоороо дамжуулаад олон олон Муслимчууд тэдний амийг аврахаар Загалмай дээр цовдлогдон үхсэн Христ рүү терроризмоо орхиод эргэхэд уриалга болох болно. Хоёрдугаар зууны Христэд итгэгч нар харгис хэрцгий Ромчуудаар хавчигдан гадуурхагдаж байх үед Тертуллиан ийнхүү хэлсэн, “Зовж тарчлагч нарын цус бол чуулганы үр юм.”Маш олон Муслим хүмүүс Эзэн Есүс Христ рүү эргэж байгаа учраас Муслим удирдагч нар аль хэдийн айгаад эхэлсэн гэсэн мэдээнүүдийг бид сонсож байгаа. Агуу шинэчлэгч Лүүтэр өөрийнх нь цаг үед хавчигдаж байсан Христ итгэгч нарын талаар магтаал дуу зохисон. Энэ дуу дууны номны 7 дугаар хуудсанд байгаа.
Хана хэрэм нь огт нуршгүй Хүчирхэг цайз бол бидний Бурхан,
Хаа сайгүй орших аймшигт зовлонд ч Бидний туслагч Тэр буй.
Хуучны өстөн биднийг золигт гаргахаар чармайсаар л;
Хүч, хуурмаг нь тоймгүй Тэр харгислал, үзэн ядалтаар зэвсэглжээ,
Хөрст дэлхийд түүнтэй зэрэгцэх нэгэн үгүй.
Бид өөрийн хүчинд найдсан, бидний чармайлт талаар болж байна,
Бидний талд зогсчих Бурханы сонгосон зөвт нэгэн Хүн байсангүй.
Тэр хэн байж болох вэ гэж асуудаг уу? Энэ бол Есүс Христ юм;
Үеийн үед Түмэн цэргийн Эзэний алдар үүрд мөнхөд,
Тэр дайн тулаанд ялах нь гарцаагүй.
(“Хүчирхэг цайз бол бидний Бурхан” Martin Luther, Th.D., 1483-1546).
Энэ бол яг Хятадад тохиолдож буй зүйл юм. Гадаад мишшионерууд Хятадаас Коммунист удирдаг Мао Це Дунгаар хөөгдөн гарсан. Энэ соёлын хувьсгалын үеэр чуулганууд газартай тэгшлэгдтэл шатаагдсан. Пасторууд шоронд хоригдсон. Хэдэн мянган Хятад итгэгчид хавчигдаж, алуулж, шоронд хоригдсон. Гэхдээ Бурхан тэдэнтэй хамт байсан юм. Христэд итгэгчдийн агуу сэргэл ийнхүү эхэлсэн. Коммунистууд хаа сайгүй тархаж байгаа Христ итгэгч нарыг зогсоохын тулд чадах бүхнээ хийж байсан. Гэвч тэд бүтэлгүйтсэн юм. Одоо Хятадад Христэд итгэгч 150 сая хүн байна. Хятад дахь чуулганы итгэгчид нь Америк, Канад, Европыг нийлүүлсэнээс ч их хүнтэй байна! Бурхан үүнийг Коммунист Хятадад хийсэн – Энэ Бурхан үүнтэй адил зүйлийг Ойрхо Дорнодод ч хийж чадна! Үнэндээ Тэр үүнийг хийж байгаа! Эдгээр Муслим улсуудад хэдэн арван мянган Христэд итгэгч нарыг Бурхан босгохын төлөө залбираарай! Мартин Лүүтэр хэлсэн шиг,
Эд юмс, элгэн садан, энэ үхлийн биеэ ч гэсэн тавьж явуулаарай
Энэ биеийг минь тэд алж болно: Бурханы үнэн одооч байна,
Түүний хаанчлал бол үүрд мөнхийнх.
Агуу Гай Гамшгийн үе ирэх үед жинхэнэ Христэд итгэгчдэд энэ нь гарцаагүй тохиолдох зүйл юм. Сатан тэдэн рүү харгис хэрцгийгээр дайрах болно.
Христийн дайснууд ирэх бөгөөд хэдэн мянган Христ итгэгч хүмүүсийг шоронд хийж, цаазаар авах болно. Гэхдээ тэд Сатаныг ялан дийлэх болно! Яаж?
“Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.” (Илчлэлт 12:11).
“Хурганы Цусаар.” Есүс Христийн Цус нь тэднийг үүрд мөнхийн аюулгүй байдалд оруулна. Өнөөдөр ч гэсэн Сатан та нар луу дайрахад, тэр та нарыг гунигт автуулж, итгэл найдваргүй болгох үед Христийн Цусыг санаарай. Та нар Аврагчийн Цусыг харах үед Агуу Гай Гамшгийн үед Христэд итгэгчид өргөгдөх шиг та нар өөрийнхөө харамсал болон айдас хүйдсээс авагдах болно. Бүхий л гэм нүгэл, уйтгар гунигийг зайлуулагч Бурханы Хурганы Цусаар та нар Сатаныг ялан дийлэх болно.
Мөн тэд Сатаныг ялан дийлэх болно.
“Өөрсдийн гэрчлэлийн үгээр.” Тэд өөрсдийн Аврагч Есүсийг гэрчлэх болно. Зовлон зүдүүр бол Сатаныг ялах агуу хүч юм. “Зовогчдын цус бол [үнэндээ] чуулганы үндэс юм.” Пастор Самуел Лэмб бол Хятадын шоронд хэд хэдэн удаа хоригдож байсан. Эцэст нь тэрээр ийнхүү хэлсэн, “Коммунистууд намайг баривчлахаа зогсоосон. Тэд намайг баривчлахаа зогсоосон нь намайг шоронд хийх бүрд манай чуулганууд бүр ихээр өсч байсантай холбоотой. Илүү их хавчлага гэдэг бол илүү их ерөөл гэсэн үг юм!”
Босоод магтаал дуу 8-ыг дуулцгаая.
Бидний өвөг дээдсийн итгэл одоо ч амьд байна!
Шорон гяндан, гал, сэлмийг ч үл хайхран:
Өө, бидний зүрх сэтгэл баяр хөөрөөр хичнээн булиглана вэ
Хэзээ ч гэсэн бид энэ гайхамшигт үгийг сонсдог!
Бидний өвөг дээдсийн итгэл, ариун итгэл!
Бид Танд үхэх хүртлээ үнэнч байна!
(“Бидний өвөг дээдсийн итгэл” Frederick W. Faber, 1814-1863).
Агуу Гай Гамшгийн үед дэх Христ итгэгчид Христийн төлөө үхэхэд бэлэн байдлаараа Сатаныг ялан дийлэх болно. “Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.” Хэдий тэд Христийн төлөө үхэх хэрэгтэй байсан ч гэлээ өөрсдийн амиа хайрлаагүй юм. Энэ бол хэрхэн Сатаныг ялах арга юм! Босоод бүгдээрээ 8 дугаар дууг дахиад дуулья,
Бидний өвөг дээдсийн итгэл одоо ч амьд байна!
Шорон гяндан, гал, сэлмийг ч үл хайхран:
Өө, бидний зүрх сэтгэл баяр хөөрөөр хичнээн булиглана вэ
Хэзээ ч гэсэн бид энэ гайхамшигт үгийг сонсдог!
Бидний өвөг дээдсийн итгэл, ариун итгэл!
Бид Танд үхэх хүртлээ үнэнч байна!
Бидний өвөг дээдэс харанхуй шоронд гинжлэгдсэн
Гэсэн ч зүрх сэтгэл дотроо эрх чөлөөтэй байсан;
Тэдний үр садын хувь тавилан хичнээн жаргалтай вэ
Хэрэв тэд таны төлөө үхсэнтэй адил байвал!
Бидний өвөг дээдсийн итгэл, ариун итгэл!
Бид Танд үхэх хүртлээ үнэнч байна!
“Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.” (Илчлэлт 12:11).
Одоо Сатаныг ялан дийлж буй хүмүүс бол өөрсдийн амьдралдаа өнөөдөр энэ үгсээр амьдарч байгаа хүмүүс юм. Бид манай чуулганд Бурхан сэргэлт илгээхийн төлөө 42 жилийн турш залбирч байсан. Гэтэл ерөөсөө сэргэлт ирэхгүй байсан. Шалтгаан нь надад маш тодорхой байсан. Хүмүүс хэсэг хугацаанд ирээд, тэгээд гэм нүгэл рүү гээ буцаад явцгааж байсан. Иймэрхүү дахин төрөөгүй хүмүүс яаж сэргэлтийг биеэр үзэж чадах билээ? Энэ бол боломжгүй юм. Жилээс жилд л тэд гэмт, амин хувиа хичээсэн амьдрал руугаа буцахаар чуулганыг орхин явцгааж байсан. Эцэст нь тэд ингэж явхаа болисон. Тэгээд үр дүнд нь бидний зарим хүүхдүүд жинхэнээсээ дахин төрж эхэлсэн. Тэгээд аажмаар өшөө олон хүмүүс ирсээр байсан бөгөөд удалгүй тэд ч дахин төрцгөөсөн. Эцэст нь хараахан дахин төрөөгүй дөрөв, эсвэл таван “чуулганы” хүүхэд үлдсэн. Тэгээд эцсийн эцэст Бурхан бидний залбиралд хариулсан. Биднээс ёс бус нь зайлуулагдахад Бурхан бидэн рүү сэргэлтийг илгээсэн юм.
Нэгэн охин зүрх сэтгэлийн угаас, үнэнээр сэргэлт ирхийн төлөө залбирч эхэлсэн. Тэгээд эмэгтэйчүүдийн нэг нь үүнд нэгдэн нулимс асгаруулан сэргэлтийн төлөө залбирсан. Яг энэ үеэр ч гэсэн гурван залуу сэргэлтийн төлөө надтай хамт залбирахаар манай гэрт ирсэн. Эцэст нь бараг ихэнхи дэлхийлэг орхигдсон хүмүүс зайлуулагдахад бидний залбиралд хариулт ирж эхэлсэн. Хэдхэн долоо хоногийн дотор 24 хүн дахин төрсөн! Тэд гэм нүглийн маш том буруутгалд орсон. Тэд Есүс дээр ирэх үедээ уйлцгааж, хашгиран чаралж байсан. Гэтэл бидний энэ цаг үед бараг тохиолддоггүй зүйл болж 80 гаруй насны хоёр эмэгтэй тэднээс дахин төрсөн. Тэдний арван гурав нь их дээд сургуулийн оюутнууд байсан. Тэдний нэг нь Хойд Баптист чуулганы орхигдсон нэгэн байсан. Тэр аль эрт өөрийгөө аврагдсан хэмээн надтай хэдэн сарын турш маргаж байсан хүн юм. Харин тэр энэ сэргэлтийн жилд жинхэнээсээ дахин төрсөн юм! Бид өмнө нь ийм богино хугацаанд 24 хүн аврагдаж байхыг ерөөсөө хараагүй юм. Цугларалтын үеэр бидний хүн бүр Бурханы оршихуйг мэдэрч чадсан. Тэдний бараг тал хувийг нь хэдэн долоо хоногт багтаан би баптизм хүртээх болно.
Энэ бол эдгээр хүмүүсийг гэм нүглээс нь цэвэрлэхээр загалмайд урсгасан Христийн Цус руу тэднийг хөтлөн дагуулж, тэдэн дээр Өөрийн Сүнсээ цутгасан Бурханд талархах үнэхээр аз жаргалтай мөч байх болно. Дараагийн Бямба гараг гэхэд та нарт Бурхан юу хийж өгсөн талаар гэрчлэл хуваалцахаар бэлэн байгаарай!
Энэ он дуусахаас өмнө өшөө хэдэн жинхэнэ өөрчлөлтүүд болж магад гэж би бодож байна. Бидэнд өнгөрсөн орой өөр нэг төрөлт ирсэн. Бид энэ 2016 оныг анх удаа Бурхан манай чуулганд сэргэлтийг илгээсэн жил хэмээн үргэлж санаж байна гэдэгт би эргэлзэхгүй байна.
Гэхдээ бид чуулган дандаа сэргэлт дотор байх ёстой хэмээн бодож болохгүй. Бурхан үүнийг дахиад хийхэд магадгүй хэдэн сар, эсвэл бүр хэдэн жил ч байж болно. Энэ хооронд бид Өөрийнхөө Сүнсийг агуу ихээр асгасан Бурханд заавал талархал өргөж байх ёстой. Бид байнгын сэргэлт дунд амьдрахаар оролдож огт болохгүй, эс бөгөөс бид урам хугарч гуниглах болно. Чуулган үргэлжийн сэргэлтэд дунд байна гэдэг боломжгүй зүйл юм. Бид өөрсдийгөө дандаа уураг, витаминаар сэргээвэл юу болох вэ! Энэ нь биднийг задралд хүргэж дэлбэлэх болно. Тиймээс бүгдээрээ хэсэг хугацаанд сэргэлтийн төлөөх байдлаа зогсоож, эдгээр 24 хүний авралын төлөө зүгээр л Бурханд талархал өргөн явцгаая. Ирээдүйд үүнээс ч илүү агуу өөр нэгэн сэргэлтийг Бурхан илгээнэ гэдэгт би итгэж байна. Гэхдээ үлдэж буй хэдэн жилд Бурханы хүч чадал хийгээд Христийн Цусны төлөө баярлан амьдарцгаая. Одоо Агуу Гай Гамшгийн үе дэх Христэд итгэгч нар шиг эдгээр дахин төрсөн хүмүүс “[Сатаныг] Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд үхэн үхтлээ амиа хайрлаагүй юм.” (Илчлэлт 12:11) гэсэнтэй адилаар амьдрахын төлөө бүгдээрээ залбирцгаая. Одоо Бурхан сэргэлтийг илгээсэн талаарх дууг бүгдээрээ босоод хамтдаа дуулцгаая. Энэ дууны хуудасны 8 дугаарт байгаа.
Аврагч минь, миний бүх алсын харааг биелүүлээч, би гуйж байна,
Өнөөдөр зөвхөн Есүсийг харахыг зөвшөөрөөч;
Аймшигт хөндий дундуур ч гэсэн намайг Та хөтлөөч,
Таны гандашгүй алдар намайг хүрээлсэн.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч
Таны алдарын төлөө Миний сүнс зоригжуулаач
Таны ариун хайр, Таны төгс төгөлдөр байдал
Миний замыг дээрээс гэрэлтүүлэн дүүргээч.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
Миний сүнс Таны төгс ивээлд баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх алсын харааг биелүүлээч”
Avis Burgeson Christiansen, 1895-1985)
Хэрвээ та одоо ч гэсэн авралаа олоогүй бол гэм нүглээ гэмшээрэй хэмээн би та нараас гуйж байна – тэгээд Христ рүү эргэж, Түүнд итгэн Загалмай дээр Түүний ургасан цусаар гэм нүглээсээ цэвэрлэгдэх болтугай. Та нар өөрийгөө гэмтэн гэдгийг заавал мэдрэх ёстой. Тэгээд дараа нь та нар Загалмайд урсгасан Түүний цусаар гэм нүглээ угаалгахаар Есүст итгэх ёстой. Амен.
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
Номлолоос өмнө ноён Абел Прудхомме судраас уншина: Илчлэлт 12:7-12.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Хүчирхэг хэрэм бол бидний Бурхан” (Martin Luther, 1483-1546)