Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ӨНӨӨГИЙН ЧӨТГӨРҮҮД

DEMONS TODAY
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2016 оны 10 дугаар сарын 23-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, October 23, 2016

“Тэд нуурын нөгөө эрэг болох Герас нутагт иржээ. Түүнийг завинаас буухад тэр даруй бузар сүнстэй хүн булшнаас гарч Есүстэй учрав” (Марк 5:1-2).


Герас нутгийн чөтгөрт эзлэгдсэн хүний тухай номлож байгаа пастортай би ерөөсөө таарч байгаагүй. Билли Грам үүний талаар номлодог байсан – харин чуулганы номлогч тунхаглаж байгааг огт хараагүй. Яагаад ийм байна вэ? Миний бодлоор энэ түүх нь чөтгөрүүдийн тухай учраас тэр юм. Энэ бол Христ болон Сатаны тэмцлийн тухай юм. Энэ нь чуулганы зарим нэг эмэгтэйчүүдийг айлгадаг. Давид Мурров үүний талаар бүхэл бүтэн ном бичсэн. Энэ ном нь Хүмүүс яагаад сүмд явхыг үзэн яддаг вэ (Nelson Books, 2005) гэсэн гарчигтай. Пастор бүр энэ номыг уншаасай хэмээн би хүсдэг! Мурров насанд хүрсэн хүмүүс болон залуучууд 18-аас 29 насандаа л хамгийн багадаа цуглаанд явах дуртай байдаг хэмээн тодотгосон. (хуудас. 18) Тэрээр эдгээр насанд хүрсэн болон өсвөр залуус бол “эрсдэл хийх хандлагатай” байдаг хэмээн хэлсэн. Тэдний гол үнэ цэнэ бол адал явдал, риск, эр зориг, тэмцэл зэрэг нь байдаг. “Тэд хэдий аюултай байсан ч гэсэн эр зоригтой, овсгоо самбаатай гэдгээрээ бусдад танигдах хүсэлтэй байдаг.” Нөгөө талаараа олон эмэгтэйчүүд хийгээд ахимаг насны эрчүүд бол “аюулгүй байдлаа хангах хандлагатай” байдаг. (хуудас. 19)

Христ маш аюултай зүйлийг хийсэн. Тэр тулаанд орохдоо маш зоригтой байсан бөгөөд ямар ч риск үүрхээс айхгүй байсан. Миний бодлоор Давид Мурровын зөв гэж бодож байна. Зарим эмэгтэйчүүд болон настай эрчүүд яг ийм байдаггүй. Эд нар манай чуулгануудад үргэлж ийм уур амьсгал бүрдүүлж байгаа нь үнэхээр гамшиг юм. Үр дүнд нь Сатан хийгээд чөтгөрүүдийн талаар номлол огтоос хийгдэхгүй байдалд хүрсэн. Тэд ямарваа нэг тэмцэл хийхийг хүсдэггүй.

Олон залуус хэт Муслим шашинтан болж байгаад гайхаад байх зүйл үгүй. Тэдний удирдагчид нь шашныхаа төлөө гараад дэлхийг байлдан дагуул хэмээн уриалдаг. Тэд яг л Теннесси мужийн 24 настай залуу дөрвөн далайн цэргийг алсантай адилхан байдаг. Өнөөдөр ийм зүйл байнга давтагдаж байна. Эдгээр залуус ямар нэг итгэж найдах зүйлийг эрэх хайж байгаа. Тэд өөрсдийнхөө амьдралын утга учир хийгээд зорилгоо эрэн хайж байна!

Гэхдээ хэт даврагч Ислам бол хариулт биш юм! Бас чуулган дах эелдэг зөөлөн эмэгтэйлэг Христэд итгэгч нар ч гэсэн биш юм. Харин би та нарыг Есүсийг дагаачээ хэмээн уриалмаар байна. Би та нарыг Эзэн Есүс Христийн бүхнээрээ дагадаг дагалдагч байгаасай хэмээн гуйж байна! Энэ бол тулаан. Бид дайн тулаан дунд байна. Гэхдээ энэ тулаан бол махбодийн эсрэг биш юм. Энэ бол сүнслэг тулаан юм. Британий агуу номлогч Др Мартин Лойд Жонс (1899-1981) энэ тулааны талаар өгүүлсэн байдаг. Тэр ингэж хэлсэн, “Бид Христэд итгэгч амьдралд нэгдэх үеэсээ Бурхан хийгээд тамын хүчний хоорондох агуу тулааны нэг хэсэг нь болдог... Энэ дэлхий дэх бидний амьдрал бол сүнслэг тулаан юм... Сатаны улмаас” (Бурхан доторх Амьдрал Crossway Books, хуудаснууд. 105, 179). Би түүнтэй зуун хувь санал нэг байна!

Есүс болон чөтгөрт эзлэгдсэн хүн хоёрын энэ хэсэг бол маш чухал. Бурхан үүнийг Шинэ гэрээний гурван өөр хэсэгт тэмдэглэн үлдээсэн – Матай, Марк, Лукт. Энэ цагийн терроризм болон сүнслэг тулааны үед амьдарч байгаа залуусын хувьд энэ бол үнэхээр үнэ цэнэтэй хичээл болно!

Түүх нь бол үнэхээр энгийн. Есүс жижиг завиар Галил нуурыг гаталсан. Тэр энэ жижиг тэнгисийн нөгөө эрэг болон Герас нутагт ирсэн. Би эхнэртэйгээ хэдэн жилийн өмнө тэр газарт очиж байсан. Бид энэ үйл явдал болсон газрын өөрийнхөө нүдээр харсан.

“Түүнийг завинаас буухад тэр даруй бузар сүнстэй хүн булшнаас гарч Есүстэй учрав” (Марк 5:2).

Одоо би энэ залуу болон түүний Есүстэй учирсан талаар хэдэн зүйлийг гарган ирэх гэж байна.

I.Нэгдүгээрт, энэ залуу чөтгөрт эзлэгдсэн байсан.

Би чөтгөрт эзлэгдэнэ гэдэгт итгэдэг үү? Тиймээ, Би итгэдэг – бүр зуун хувь итгэдэг! Библи бидэнд энэ дэлхийд маш олон чөтгөрүүд байгааг хэлдэг. Элч Паул үгэндээ үүний талаар хэлсэн байдаг,

“Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш,.. бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Ефэс 6:12).

Тэр уг ишлэлд олон төрлийн чөтгөрийн талаар хэлсэн. Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Энд олон тооны сүнслэг чөтгөрүүд байгаа. Хэдэн мянгаараа магадгүй бүр хэдэн саяараа сүнслэг чөтгөрүүд байгаа.” (Christian Unity, The Banner of Truth Trust, 1980, хуудас. 58).

Хэрвээ та нар Сатан болон түүний чөтгөрүүдэд итгэдгүй юм бол Америкийн одоогийн гэм нүгэл хийгээд терроризм, материализмийг хэрхэн тайлбарлах вэ?

Энэ залуу чөтгөрт эзлэгдсэн байсан. Тэр чөтгөрийн хяналтад байсан. Би өөрөө ийм байдалд орсон хүнтэй холбогдож байсан. Залуучууд хар тамхи хэрэглэх эсвэл Хар шид болон Ер бусын зүйлтэй холбогдож эхлэхэд ийм байдалд орж болохыг би мэддэг.

Гэхдээ дахин төрөөгүй хүмүүсийн бодол санааг хянаж байдаг бага зэрэглэлийн чөтгөрүүд байдаг. Элч Паул “дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнс” (Ефэс 2:2) талаар хэлсэн байдаг. Миний өөрийн оюун бодол чөтгөрт эзлэгдэн харалган болсон тийм үе байсан. Энэ бол өөрчлөгдөж, Эзэн Есүс Христээс аврал аваагүй хүн бүрд адилхан тохиолддог зүйл. Бид бүгдээрээ Христ биднийг аварч, дахин төрхөөсөө өмнө ийм нөхцөл байдал дунд амьдарч байсан. Жинхэнэ өөрчлөлт гэдэг бол үргэлж Сатаны хүч чадлаас гаргах үйл явц болдог!

Есүс чиний гэмийн төлөөсийг төлөхөөр Загалмай дээр үхсэн. Тэр Өөрийнхөө урсгасан Цусаар чиний зүрх сэтгэл хийгээд оюун бодлыг бүхийл гэм нүглээс чинь цэвэрлэсэн. Тэр чамд амь өгөхийн тулд үхлээс бие махбодиороо дахин амилсан – тэгээд чамайг чөтгөрийн тэр харалган байдлаас гэтэлгэсэн! Агуу номлогч, магтан дуулагч Чарльз Весли (1707-1788) үүний талаар маш сайн хэлсэн,

Тэр эзэрхсэн гэмийн хүчийг эвддэг,
   Тэр хоригдлыг эрх чөлөөтэй болгодог;
Түүний цус адгийн гэмтнийг ч ариусгаж чадна;
   Түүний цус миний тусын тулд юм.
(“O For a Thousand Tongues,” Charles Wesley, 1707-1788).

Христ гэмийн “хүчийг эвддэг.” Христ “хоригдлыг эрх чөлөөтэй болгодог.” Намайг хорин настай байхад миний төлөө Тэр үүнийг хийсэн – тиймээс Тэр бас чиний төлөө үүнийг хийж чадна! Энэ өглөө Христ өөрсдийг нь гэм нүгэл хийгээд чөтгөрийн хяналтаас чөлөөлсөн талаараа гэрчлэх ялалт байгуулсан хүмүүс байгаа. Хэрвээ энд Есүсээр аврагдсан хүмүүс байвал яг одоо босоорой! – одоо сууцгаана уу. Тэдний хүн бүрд хийсэн зүйлээ Христ та нарт ч гэсэн хийж чадна!

II. Хоёрдугаарт, энэ залуу ганцаардалд байсан.

Библид тэр “ямар нэг гэрт бус, харин хадан булшинд” (Лук 8:27) амьдарч байсан хэмээн өгүүлдэг. Эхнэр бид хоёр тэнд байсан. Бид уулын бэлд байх тэдгээр булшнуудыг харсан. Тэнд цогцоснуудыг оршуулахад зориулсан – уулын хадан хэсэгт нүх гаргасан байдаг. Библи ингэж хэлсэн байдаг,

“Тэрээр булшнуудын дунд, ууланд өдөр шөнөгүй орилж, чулуугаар өөрийгөө дэлсэнэ.” (Марк 5:5).

Олон эмэгтэйчүүд өөрсдийгөө сахлын хутгаар зүсдэг. Тэд яагаад ингэснээд тайлбарлаж чаддаггүй. Би нэгэн өсвөр насны эмэгтэй байнга өөрийнхөө гарыг ингэж зүсдэг талаарх зурагтын нэвтрүүлэг үзсэн. Сурвалжлагч түүнээс яагаад ингээд байдгыг нь асуусан. Тэр “Би мэдэхгүй. Намайг үүний хий хэмээн шахаж байдаг хүч байгааг мэдэрдэг. Би үүнийг зогсоож чаддаггүй.” гэж хэлсэн. Энэ залуу эмэгтэйд хэрэгтэй зүйл бол Есүс Христ юм! Христ энэ Сатаны боолчлолыг эвдэж чаддаг!

Өнөөдрийн үгэнд гарч буй энэ залуу ч гэсэн адилхан ганцаардсан юм! Чөтгөрүүд түүнийг гэр бүлээс нь салган Есүстэй уулзсан энэ эзгүй газар чирэн авчирсан. Өнөөдөр Америк болон Барууны орнуудад буй хамгийн том асуудал бол энэ ганцаардал юм. Ганцаардал! Ихэнхи залуустай тулгарч буй асуудлууд бол энэ ганцаардлаас үүдэлтэй байдаг. Бүр Битлзэд хамтлагт хүртэл “Энэ олон ганцаардсан хүмүүс хаанаас ирсэн юм болоо?” (“Eleanor Rigby”) хэмээх алдартай дуу хүртэл байдаг.

Филип Слатер The Pursuit of Loneliness: American Culture at the Breaking Point, Beacon Press, 2006 хувилбар) хэмээх номыг бичсэн. Ганцаардлыг мөшгөх нь хэмээх энэ номондоо зохиолч ганцаардлыг “технологын төлөөх үндэсний донтолт” хамаатай хэмээн тодорхойлдог. Ноён Слатер ийнхүү хэлсэн, “Жишээлбэл, машин Америкчуудын амьдралын харилцаанд бүхнээс илүүгээр хохирол учруулж байна. Энэ нь тэднийг хол хол тусдаа амьдрахад хүргэсэн бөгөөд үүний улмаас тэд бие биенээ танихгүй байдалд хүрсэн.” (хуудас 126, 127).

Залуус машиндаа суугаад л Санта Барбара эсвэл Беркли рүү сургуульдаа явдаг. Энэ үнэхээр амархан боловч тэд бүхий л найз нөхдөө магад үүрд мөнхөд алдаж байгаа. Их дээд сургуулийн оюутнууд маш их ганцаардалтай байгаад гайхах зүйл үгүй. Та нар “Бүгдээрээ дараа уулзая” хэмээн салдаг. Энэ нь та нар хоорондоо мессеж бичнэ гэсэн утгатай. Энэ та нарыг “уулзуулдаг уу?” Үгүй ээ, энд ямарч жинхэнэ “уулзалт” байдаггүй бүгд л утсаар явагдаж байдаг.

Гуатамала дахь миний эхнэрийн эмээ нь ямар ч ухаантай сэтгэл зүйч нараас хавьгүй ухаантай нэгэн байсан. Түүний хүүхдүүд нь гэр лүү нь залгаад холбогдох гэж их хичээдэг байсан. Тэрээр “Үгүй ээ, хэрвээ би утсаа авчихвал та нар намайг харахаар хэзээ ч ирэхгүй болчихно” хэмээн хэлдэг байсан. Би эргэн тойрондоо утаснаас салахаа болисон залуучуудыг харах үедээ маш гунигтай болдог. Машин гэдэг бол үргэлж жинхэнэ найзын орон зайг булааж байдаг.

Та нар “Тэр эмэгтэйн” гэсэн нэртэй киноны талаар сонсож байсан уу? Би үүнийг санал болгох гээгүй – энэ кинонд нэгэн ганцаардсан залуу өөрийнхөө “Саманта” хэмээх компютерт үнэхээр дурласан тухай гардаг. Би үүнийг үзээгүй. Энд садар самууныг ил цагаанаар сурталчилсан хэсэг байсан. Гэхдээ маш олон ухаалаг залуус энэ машиндаа дурласан залуугийн тухай - энэ киног үзсэн. Та нар энэ холбоосоор ороод уг киноны талаар Википедиад бичсэн өгүүллэгээс уншиж болно. Би та нарт үүнийг үз хэмээн уриалаагүй.

Америк болон Европийн орнуудын соёл дахь ганцаардал нь залуусыг боолчлох болон устгахад Сатанд хамгийн сайнаар хэрэглэгдэж байгаа зүйл юм. Дөрвөн усан цэргийг алсан залуу “компютер” хэмээх машинаар дамжуулаад мусулманчуутай холбогдон үүнийг хийсэн. Тэр маш ихээр ганцаардаж байсан! Есүстэй уулзсан энэ хүн ч гэсэн булшнууд дунд ганцаардан амьдарч байсан. Тэр чөтгөрийн хяналтад байсан. Бурхан минь бидэнд туслаач!

Би та нарт утас болон компютераасаа татгалз хэмээн хэлэх гээгүй. Харин би “Эдгээр машинууд чамайг хяналтандаа оруулахыг бүү зөвшөөр! Цуглаанд байгаа - зарим нэг жинхэнэ найзаа олох хүртлээ энэ компютераасаа холд” гэдгийг л хэлэх гэсэн. Энэ булшинд буй хүний талаар дууг сонсоорой,

Гэр бүл, найз нөхдөөс нь чөтгөрийн сүнс түүнийг холдуулсан,
   Булшнууд дунд тэрээр гаслан шаналах болсон;
Тэр өөрийг нь эзэмдсэн чөтгөрийн хүчинд автан өөрийгөө зүссэн,
   Тэгээд Есүс ирээд түүнийг боолчлолоос чөлөөлсөн.
Есүс ирэхэд соригчийн хүч нуран унасан;
   Есүс ирэхэд асгарсан нулимс арилсан.
Тэр алдар дотроо амьдралын харанхуй хаалтыг авдаг,
   Есүс ирээд зогсоход бүхий л зүйл өөрчлөгдөхийн төлөө.
(“Тэгээд Есүс Ирсэн” Oswald J. Smith, 1889-1986;
      Аяыг Homer Rodeheaver, 1880-1955).

Залуучуудаа би нарыг манай чуулганд ирээчээ хэмээн ятгаж байна. Энд Ням гарагийн өглөө оройд байгаарай. Мөн Бямба гарагийн орой ч гэсэн бидэнтэй хамт энд байгаарай! Бид чиний найз байх болно- гэдгийг би амлаж байна! Амен!

III. Гуравдугаарт, энэ залуу Есүсээс айж байсан.

Библид түүний талаар ингэж өгүүлдэг,

“Тэгээд чанга дуугаар хашхиран -Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Танд би ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ” (Марк 5:7).

Тэр Есүсээс айж буйгаа мэдэрч байсан. Өнөөдөр ч гэсэн энэ нь залуучуудад алилхан. Хэдий та нар айж байж болох ч Есүс болон энэ чуулган та нарт тусалж чадна! Та нар магад амлалт өгөхөөсөө айж болно. Та нар магад амралтын өдөр бүрээнр бидэнтэй хамт олон цаг өнгөрөөх нь хэмээн айж болно. Миний цорын ганц хэлж чадах зүйл бол энэ нь намайг маш гунигтай болгодог. Та нарын айдас Сатанаас ирж байгааг би мэдэж байгаа. Яагаад тэр ийнхүү үйлдэж байна вэ? Хэрвээ та нар бидэнтэй нэгдээд Есүс дээр ирвэл Сатан та нарыг өөрийн савраас алдах учраас тэр юм.

Би 19 настайдаа орой ганцаараа Лос Анжелс хотын гудмаар алхан явж байсан. Миний арван жилийн найзууд бүгд холдон явсан. Би ганцаар үлдэн маш ихээр ганцаардаж байсан. Нэгэн Бямба гарагийн орой Олвера гудамж хавиар би алхаж байсан. Би Хятад хороолол дундуур маш хурдан алхаж байсан. Тэгээд би Иел гудам руу баруун эргэсэн. Энэ гудамжны төгсгөлд нэгэн сүм байхыг би харсан. Энэ бол Хятад Бапист Сүм байсан. Би хаалгыг нь тогшиход Лорна Лум хэмээх залуухан эмэгтэй хаалга нээн надтай ярилцсан. Тэр намайг маргааш нь болох Ням гарагийн цуглаандаа тэр газарт урисан. Би маргааш нь тэнд очсон. Үүнээс хойш би олон жилийн турш тэнд явах болсон. Би тэнд байхдаа Есүстэй уулзсан. Би тэнд Лорна, Мурфи Лум зэрэг өөрийнхөө жинхэнэ үүрдийн найз нөхдөө олсон.

Биднээс бүү ай! Есүсээс бүү ай! Бидэнтэй нэгдээрэй, бид та нарт сайн бүхнийг хийх болно! Бидэн рүү буцаад ир, энэ нь та нарын амьдралыг хавьгүй илүүгээр өөрчлөх болно. Хэрвээ та нар дараагийн амралтын өдрүүдэд бидэнтэй дахин нэгдвэл – мөн Есүс дээр ирвэл – өнөөдрөөс эхлээд хэдэн мянган жилийн турш бидэнд талархах болно!

Есүс Герасын энэ хүний чөтгөрүүдийг хөөн зайлуулсан. Есүс түүнийг аварсан! Тиймээ, тэр Есүс Христээр дамжуулан авралаа олсон!

Тиймээс өнөөгийн хүмүүс ч Аврагчийг олох боломжтой,
   Тэд шунал тачаал болон гэм нүглээ захирч чадаагүй;
Тэдний шархалсан зүрх нь уйтгартай ганцаардалд тэднийг үлдээсэн,
   Тэгээд Есүс Өөрөө ирээд дотор нь нутагласан.
Есүс ирэхэд соригчийн хүч нуран унасан;
   Есүс ирэхэд асгарсан нулимс арилсан.
Тэр алдар дотроо амьдралын харанхуй хаалтыг авдаг,
   Есүс ирээд зогсоход бүхий л зүйл өөрчлөгдөхийн төлөө.

Христ та нарыг Сатанаас чөлөөлж чадна! Христ та нарт амьдрал хийгээд хүч чадлыг өгч чадна! Христ чиний амьдралыг өөрчилж чадна! Есүс Христ рүү очих замыг бид харах боломжийг өгөөч! Буцаад ирээч, бид тэр замыг үзүүлэе! Хэн нэгэн нь “Би чөтгөрүүд болон Сатанд итгэдгүй” хэмээн хэлж магад. Энэ ч яахав. Би тэдэнд итгэдгүй тийм цаг надад ч байсан. Гэхдээ энэ нь хамгийн гол зүйл биш. Хамгийн гол зүйл бол Есүс та нарт хайртай гэдгийг болон бид ч бас та нарт хайртайг мэдрэх нь хамгийн чухал юм! Энэ бол үүрд мөнхийн андуудаа олох тэр газар юм. Энэ бол та нар хайрлагдах хийгээд хүлээн зөвшөөрөгдөх тэр газар юм! Итгэлээ Буррханы цорын ганц Хүү Христэд тавиарай, Тэр та нарыг үүрд мөнхийн шийтгэлээс Загалмайн үхлээрээ дамжуулаад аврах болно. Амен!


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме судраас уншина: Матай 8:28-34.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Тэгээд Есүс ирсэн” (Үг Dr. Oswald J. Smith, 1889-1986;
Ая Homer Rodeheaver, 1880-1955).


үндэс

ӨНӨӨГИЙН ЧӨТГӨРҮҮД

DEMONS TODAY

Доктор Р.Л Химерс Жр

“Тэд нуурын нөгөө эрэг болох Герас нутагт иржээ. Түүнийг завинаас буухад тэр даруй бузар сүнстэй хүн булшнаас гарч Есүстэй учрав” (Марк 5:1-2).

I.   Нэгдүгээрт, энэ залуу чөтгөрт эзлэгдсэн байсан Ефес 6:12; 2:2.

II.  Хоёрдугаарт, энэ залуу ганцаардалд байсан, Лук 8:27; Марк 5:5.

III. Гуравдугаарт, энэ залуу Есүсээс айж байсан, Марк 5:7.