Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




МӨС ЧАНАР НЬ ТАМГАЛАГДСАН

THE SEARED CONSCIENCE
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2016 оны 10 дугаар сарын 16-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, October 16, 2016

“Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг. Тэд өөрсдийн мөс чанартаа халуун төмрөөр тамгалагдан хоёр нүүр гарган худал ярьж” (I Тимот 4:1-2).


Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөн улам илүү завхран муудах болно гэдгийг библи бидэнд хэлдэг. Яг одоо бид эцсийн өдрүүдэд амьдарч байгаа гэдгийг болж байгаа үйл явдалууд батлан харуулсаар байна. Орчин цагийн орчуулгад энэ нь юутай адил талаар сонсоорой. Түүхийн энэ эцсийн цагт хүмүүс хэрхэн амьдрах болоо. Энд ингэж хэлдэг,

“Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Үнэндээ, Христ Есүс дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно. Харин муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно.” (II Тимот 3:1-4, 12-13, NIV).

Энэ бол эцсийн өдрүүдэд бидэнтэй нүүр тулах тийм аймшигтай нөхцөл байдал юм. Энэ бол өнөөдөр таны үзэж байгаа урвалт хийгээд гэм нүгэл юм. Биднийг аюултай, аймшигтай тийм цаг үед амьдарна хэмээн библи хэлдэгт гайхаад байх зүйл үгүй. Бид бэлгийн ёс бус харьцаатай цаг үед байгаад гайхаад байх зүйлгүй. Кинонууд гэхэд л маш аймшгийн, тэр чигээрээ дур тачаалаар дүүрсэн, вампир, цус алуурчид гэх мэт байгаад гайхах зүйл үгүй. Хүмүүс Халловийн, чөтгөрүүд, үхдэлд дурлах болсонд гайхах зүйл үгүй. Залуус зэрлэг догшин зүйл рүү гүйлдэж, марихуана болон хэт хөөрөлд автуулах хар тамхинд автаж байхад чуулганууд хоосрох нь гарцаагүй зүйл юм. Хэрвээ та нар Ням гараг бүр чуулганд ирдэг бол хүмүүст элэглэн дооглуулах нь гайхаад байх зүйл биш. Хэрвээ та нарыг зөв амьдарч, залбирч, библи уншиж байгааг хараад хүмүүс гажиг, хачин хэмээн бодож байвал үүнд бүү гайх. Ийм л учраас библид ““Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав.” (II Тимот 3:1).

Тэгвэл эдгээр бүхий л гэм нүгэл, үймээн самуун, аллага таллагын шалтгаан нь юу вэ? Яагаад манай улс төрчид маш хорон муу байна вэ? Яагаад хүмүүс цагдаа нарыг буудаж, байшингуудыг шатаахаар манай гудамнуудад бөөнөөрөө цугларч байна вэ? Өнөөдөр Мусулман террористуудаар үйлдэгдэж буй дэлбэрэлт хийгээд аллагуудын ард юу нуугдаад байна вэ? Та нарын үе яагаад амин хувь болон гэмт амьдралынхаа төлөө чуулганыг орхин одож байна вэ? Хариулт өнөөдрийн үгэнд байна,

“Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг. Тэд өөрсдийн мөс чанартаа халуун төмрөөр тамгалагдан хоёр нүүр гарган худал ярьж” (I Тимот 4:1-2).

Ариун Сүнс үүний талаар “тодорхой” өгүүлдэг. Энэ нь Бурхан үүний талаар маш ойлгомжтойгоор хэлдэг гэсэн үг юм. Тэр энэ чухал үнэнийг та нар мэдээсэй хэмээн хүсдэг. Бурхан маш тодорхойгоор, ойлгомжтойгоор чөтгөрүүд үнэхээр байгаа гэдгийг биднийг мэдээсэй хэмээн хүсэж байдаг. Бурхан уруу татагч [мэхлэгч] сүнсний талаар хэлдэг. Эдгээр чөтгөрүүд нь та нарыг хуурамч сургаал [чөтгөрийн номлол] руу хөтөлдөг. Эдгээр хуурамч сургаал нь хоёр нүүрт хуурамч багш нараар дамжин ирдэг. Тэд та нарын сургууль коллежид байж болно. Тэд та нарт хувьслын онолын худал хуурмагийг заадаг. Тэд та нарт хүзнийг юу ч биш, ердөө л амьтан хэмээн заадаг. Тэд Бурхан гэж байдаггүй хэмээн заадаг. Тэд та нарт туйлын үнэн эсвэл туйлын худал гэж байхгүй хэмээн заадаг. Тэд бас библи бол тэр чигээрээ алдаатай хэмээн заадаг. Тэр байтугай та нарын ихэнх эцэг эх чинь эдгээр худал хуурмагийг та нарт заадаг! Манай хотууд тэр чигээрээ гэмт хэргээр дүүрэн байгаад гайхаад байх зүйл үгүй. Та нар юунд итгэх ёстойгоо мэдэхгүй байгаад гайхах зүйл үгүй.

Эдгээр чөтгөрт эзлэгдсэн хүмүүсийн “мөс чанар нь халуун төмрөөр тамгалагдсан” тул ийм зүйлийг хийдэг. Энэ нь тэд мөс чанарынхаа хувьд шатаагдан сүйрсэн гэсэн утгатай юм. Тэдний мөс чанар нь мэдрэмжээ алдах хүртэл чөтгөрөөр түлэгдэн хуйхлагдаж байдаг. Хуйхлагдан сүйрсэн мөс чанар нь цаашид аль нь зөв болон буруу болохыг хэлж чадахгүй болтлоо байдалд ордог. Тэдний олонхийнх нь сэтгэл зүрх, оюун бодлыг чөтгөрүүд одоо бүрэн хяналтандаа байлгаж байгаа.

Эдгээр чөтгөрүүдийн зорилго нь ч гэсэн мөн адил та нарын мөс чанарыг үгүй хийхэд байдаг. Тэд та нарыг хяналтандаа байлгахыг хүсдэг. Тиймээс тэд та нарын мөс чанарыг хуйхалсанаар хяналтандаа байлгадаг.

Бурхан хүнийг бүтээх үедээ хүнд мөс чанарыг өгсөн. Тэр хүнд “амин амьсгалыг” суулгасан. Еврейгээр үүнийг “нешамах” гэдэг. Энэ нешамах нь амьтанд байдаггүй хоёр зүйлийг хүнд өгдөг – эхнийх нь Бурханыг мэдэх чадвар, дараагийнх нь сайн болон мууг ялгах чадвар.

Та нар Диснейгийн “Пинокчио” гэдэг киног үзсэн үү? Пинокчио бол модоор хийгдсэн хүүхэлдэй. Гэхдээ тэр жинхэнэ хүүхэд болохыг хүсдэг. Хүүхэлдэй хэдийч түүнд мөс чанар гэж байгаагүй. Хэдий түүнд мөс чанар байхгүй ч түүнд юу нь зөв болон юу нь буруу болохыг хэлж өгдөг бяцхан хүрэлзгэнэ байсан. Тэр хүрэлзгэнэ байхгүй үед өнөөх хүүхэлдэй үнэхээр том асуудалд ордог байсан. Гэхдээ тэр жинхэнэ хүүхэд болох үед цаашид түүнийг зааварчилах хүрэлзгэнэ хэрэггүй болдог. Тэр жинхэнэ хүүхэд болох үедээ муугаас эхлээд сайныг нь хэлж өгөх жинхэнэ мөс чанарыг өөрөө хүлээн авсан.

Анхны хүн Адамд яг үүнийг эсрэг зүйл тохиолдсон. Адам гэм хийх үедээ жинхэнэ хүнээс эсрэгээр Сатаны хүүхэлдэй болон хувирсан. Одоо чөтгөр түүний мөс чанарыг үгүй хийсэнээр тэр Сатаны хүүхэлдэй болон хувирсан. Адам гэм хийхэд түүний мөс чанар нь хуйхлагдан цаашид зөв ажиллаж чадахаа болисон. Бурхан гэм нүглийнх нь төлөө түүнтэй нүүр тулахад тэр шалтаг тоочиж эхэлсэн. Өөрийнхөө гэм нүглийг хүлээн зөвшөөрхийн оронд Тэр Бурханаас нуугдах гэж оролдсон. Бурхан түүнийг хаана байгааг олоход Адам хийсэн гэмээ гэмшхийн оронд шалтаг тоочсон. Түүний анхны хүү Кайн аавынхаа энэ эвдэрсэн мөс чанарыг өвлөн авсан. Тэр өөрийнхөө дүүг алчихаад ерөөсөө гэм нүглээ хүлээн зөвшөөрөхгүй байсан. Өөрийнхөө гэмийг гэмших байтал өнөөх л шалтагаа тоочсоор байсан. Тэр гэм нүглээ гэмшхийн оронд гэм нүгэл нь улам ихээр нэмэгдсээр байсан. Тэгээд түүний мөс чанар нь Сатаны халуун төмрөөр хуйхлагдан үгүй болсон. “Ингээд Кайн Эзэний оршихуйгаас гарч” улмаар “хэрэн тэнүүчлэх” гэсэн утга бүхий Нод хэмээх газар суурьших болсон. Тэр өөрийнхөө гэм нүглийг гэмших ёстой гэсэн ямар ч зүйлийг мэдрэхгүй байсан. Тэр Бурханд маш их уурласан. Тэр үхэн тамд унах хүртлээ энэ дэлхийг хэсүүчилсэн бадарчин болсон. Сатан түүнийг сорисон. Сатан түүнийг дүүгээ ал хэмээн уруу татсан. Тэгээд сатан түүний мөс чанарыг хуйхалсан – ингээд түүний хувьд аврагдах гэдэг зүйл бол дэндүү оройтсон. Яг үүн шиг сатан чиний мөс чанарыг хуйхлавал чиний хувьд аврагдах найдвар тасарлаа л гэсэн үг. Чи дахиад хэзээ ч гэм буруутай гэдгээ мэдрэхээ больдог. Чиний мөс чанар устаж үгүй болдог. Тэгээд чи Есүсийн цусаар угаалгахаар хэзээ ч Түүн рүү ирэхгүй болно. Тэгээд чи үхэн там руу үүрд мөнхөд орох хүртлээ энэ дэлхийгээр хэрэн хэсүүчлэх болдог. Хэрвээ энэ өглөө энд байгаа та нар мөс чанар чинь хуйхлагдах хүртлээ гэм нүглээ үйлдсээр байвал ийм зүйл та нарт ч мөн адил тохиолдох болно. Энэ хүртэл та нар гэм нүглийн буруугаа хэзээч мэдэрч чадахгүй. Энэ хүртэл та нар Христ рүү ирээд Загалмай дээр урсгасан Түүний цусаар ариусгагдаж чадахгүй байдалд ордог. Өөрийнхөө гэм нүглийг мэдэрч чадахгүй хүн хэзээ ч аврагдаж чадахгүй юм. Тэр Бурханаас холдох болдог. Тэгээд хэзээ ч уучлагдахгүй гэм нүгэлд унадаг. Тэр яг л Кайн шиг гэм нүглийн боол болох болдог.

Би та нарт мөс чанараа Чөтгөрөөр тамгалуулахыг бүү зөвшөөр хэмээн анхааруулж байна. Мөс чанар чинь үүрд мөнхөд тамгалуулахаас өмнө гэм нүглээсээ Есүс рүү эргээрэй.

Та нар гажуудсан мөс чанартайгаар төрсөн. Яг л Кайн шиг Адамаас үүнийг өвлөн авсан. Та нар цаашдаад хүүхэд байхаасаа мөс чанараа тамгалуулдаг. Цаг үргэлж л та нар эцэг эхээ хуурч, энэ нь та нарыг улам ихээр хуйхалдаг. Та нар ямар нэг юм хулгайлах бүрдээ л хуйхлуулж байдаг. Та нар хичээл дээрээ бусдаас хуулах бүрдээ л өөрсдийгөө бүр ихээр хуйхалж байдаг. Та нар порно үзэж бүрдээ үүнийгээ садар самуун бодол санаагаараа өргөжүүлсэнээр мөс чанараа бүр ихээр муутгаж байдаг. Эцэст нь та нар ийм зүйлийг санаатайгаар үйлддэг болсон – мөс чанараа бүр их гэм нүглээр тамгалуулдаг. Хэний ч мэдэхгүй тийм гэм нүглүүд. Та нарын ээж мэдвэл нүүр хийх газаргүй болох тийм гэм нүглүүд. Та нарын мөс чанар улам бүр хуйхлагдсаар эцэст нь өөрөө хэзээ хийхгүй хэмээн бодож байсан тэр гэм нүглүүдээ үйлдэхэд хүрдэг. Гэхдээ одоо та нар эдгээр гэмийг хийдэг бөгөөд үүндээ таашаал авч байдаг – одоо эдгээр нь та нарт ямар ч асуудалгүй мэт байдаг. Та нар өөрсдийнхөө гэм нүглийг мэддэг. Би тэдгээрийг одоо энд дурьдаад байх хэрэггүй. Та нар үүндээ ерөөсөө санаа зовдоггүй. Яг үнэндээ одоо та нар гэм хийхдээ дуртай байдаг.

Ийм учраас та нарын зарим нь чуулганд ирхийг үзэн ядаж эхэлж байгаа. Бид та нарын гэм нүглийг хэлэх үед та нар үүнийг үзэн ядаж эхэлдэг. Та нарын зарим нь намайг гэмийн тухай номлохоор үзэн яддаг. Та нарын зарим нь намайг өвчтэй болж, хатуу ширүүн номлол хийж чадахгүй болсоныг мэдээд баяртай болдог. Миний оронд Жон Каган болон Ноа Сонг номлож эхлэхэд та нар баяртай байсан. Миний оронд тэд номлож байх нь амар хэмээн та нар бодсон. Гэхдээ тэд нар надаас илүү хатуугаар та нарын гэм нүглийн эсрэг номлож байгааг харж байгаа. Одоо та нарын зарим нь энэ номлолоос зайлсхийх цорын ганц арга бол энэ цуглааныг орхих хэмээн бодож байгаа! Би та нарын хэн гэдгийг мэднэ. Тийм болхоор та нар намайг бүх зүрх сэтгэлээрээ үзэн яддаг! Та нар намайг яваасай хэмээн хүсдэг. Та нар бас Ноа болон Жон нарыг ч алга болоод өгөөсэй хэмээн бодож эхэлсэн. Чи энэ чуулганыг орхиж явахаар төлөвлөж буйгаараа өөрийнхөө мөс чанарыг бүр ихээр хуйхалж байгаа. Чөтгөр чамайг өөрийнхөө атганд бат оруулсан байна. Тэр чиний мөс чанарыг халуун төмрөөр тамгалаад эхэлсэн. Чамд аврагдахаар Есүс рүү эргэх тийм боломжтой цаг байсан байж магад. Гэхдээ та нарын зарим нь Есүсийг одоо ч гэсэн үзэн ядаж байгаа! Та нар Есүсийн нэрийг сонсохоос ч үзэн яддаг!

Та нар яаж Түүнийг ингэж ихээр үзэн ядаж чадаж байна вэ? Тэр та нарыг өөр хэн ч хэзээ ч хайрлаж байгаагүйгээр хайрладаг! Есүс Тэнгэрийн улсын алдараа орхин энд буун ирсэн бөгөөд чиний төлөө зовлон эдэлсэн. Чиний гэм нүгэл Түүний гэм нүгэлгүй сүнсэнд тохогдсон. Гетсеменд Түүний урсгасан цустай хөлс нь чамайг аврахын төлөө л байсан. Тэд Түүнийг зодож, Түүний сахлыг нь зулгааж, Түүний нүүр рүү нулимж байхад чимээгүй байсан нь чамайг л аврахын тулд тэгсэн юм. Чамайг аврахаар, эдгээхээр, чамд шинэ амьдрал өгөхөөр ийм ихээр зовлон эдлэх нэгэнг чи мэдэхгүй бөгөөд тийм хүн нэг ч байхгүй байх болно. Есүс чамд хайртай. Тэр чамайг аврах болно. Тэр чиний айдсыг үгүй хийж, сүнсийг чинь анагаар болно. Тэр чиний шархалсан дорой мөс чанарыг дахин сэргээх болно. Ийм л учраас чиний төлөө Тэр загалмай дээр үхсэн. Тэд Түүний гар болон хөлийг маш том хадаасаар хадсан. Тэр халуун нартай өдөр Загалмай дээр хадагдсан – Түүний ам нь хатсанаас хэл нь тагнаандаа наалдах хүртэл цангаж наршсан.

Есүс чамайг үзэн яддаггүй. Тэр яаж та нарыг үзэн ядах юм бэ? Тэр та нарт хайртай учраас энэ дэлхий рүү ирсэн. Тэр та нарт хайртай учраас Загалмай дээр үгээр хэлшгүй байдлаар үхэх хүртлээ зовж шаналсан. Есүс үргэлж та нарт хайртай байсан. Мөн одоо ч гэсэн Есүс та нарыг хайрладаг.

Миний гэрчлэл бол Жон Каганыхаас тэс эсрэг юм. Гэсэн хэдий ч энэ нь ерөнхийдөө бол адилхан. Жон гэм нүгэлдээ бардаж, хүмүүсийг зовлон шаналалд унагаж байхдаа баяр хөөртэй байсан. Би хэзээ ч гэм нүгэлдээ бардаж байгаагүй бөгөөд хүмүүсийг зовоохоор хэзээч ч оролдож байгаагүй. Жон Бурханыг үзэн ядаж байсан хүмүүсээр өөрийгөө хүндлүүлж байсан – өөрөөр хэлбэл тэр бол аврагдаагүй чуулганы хүүхэд байсан. Би чуулганы хүүхдүүдэд дургүй байсан бөгөөд аль болох тэднээс хол байхыг хичээдэг байсан. Жон гэм нүглийн буруутгалд хэдэн долоон хоногийн турш байсан. Харин би ийм байдалд бараг долоон жилийн турш зовсон. Жон муу хүүхэд байхыг хүсэж байсан. Харин би сайн хүүхэд байхыг хүсэж байсан. Энэ талаасаа бол бидний гэрчлэл бол тэр чигээрээ өөр юм.

Гэхдээ хоёр зүйлээрээ бид гарцаагүй адилхан. Бид хоёр хоёулаа өөрийгөө аврахаар чармайсан боловч чадаагүй юм. Жон ингэж хэлсэн, “Би ердөө л өөрийгөө Христэд өгхийг хүсэхгүй, мөн би Христэд итгэгч болж чадахгүй байсан учраас энэ нь намайг ямар ч итгэл найдваргүй болгосон.” Энэ бол яг миний мэдэрсэнтэй адилхан байсан. Жон гэмийн буруутгалд хэдэн долоо хоногийн турш байсан. Би ийм байдалд долоон жилийн турш байсан. Жон хэлэхдээ “Би хэзээ ч өөрөө Есүс рүү ирж чадахгүй байх байсан” учраас Бурхан түүнийг Христ рүү хөтөлсөн гэсэн. Энэ ч гэсэн яг надад бас тохиолдсон. Жон муу байхыг хүсэж байсан. Би сайн байхыг хүсэж байсан. Гэхдээ бид хоёр хоёулаа өөртөө найдаж байсан бөгөөд бидний хэн нь ч Христэд найдахгүй байсан.

Би сайн байхаар хичээсэн. Би сайн жаал байхаар хичнээн их хичээснийг Бурхан мэдэж байгаа. Би Ням гарагийн өглөө бүр чуулганд явдаг байсан. Би Ням гарагийн орой бүр чуулганд явдаг байсан. Би пастор болхын тулд амар хялбар амьдралаас татгалзсан. Би 17 настай байхдаа л номлол хийхэд өөрийгөө зориулсан. Би 19 настайдаа Баптист номлол хийх зөвшөөрлөө авч байсан. Хэдхэн сарын дараа л би Хятад хүмүүс явдаг чуулганы мишшионер болхоор явж байсан. Хүн бүр л намайг үнэхээр сайн жаал хэмээн бодож байсан. Гэхдээ тэд миний үнэн байдлыг ерөөсөө мэддэггүй байсан. Тэд миний зүрх сэтгэл хичнээн муухай байсныг мэддэггүй байсан. Есүс Лук 18 дугаар бүлэгт сайн үйлсээрээ аврагдахаар оролдож байсан Фарисай нартай би адил байгааг тэд мэддэггүй байсан. Би яг л Хятад хүүхэд шиг байсан. Гэхдээ зүрх сэтгэлийн гүнээс минь би бол зүгээр л гэмтэн гэсэн зүйлийг хэлж байгаа мөс чанараа зогсоох тийм хангалттай сайн хүн байгаагүй. Ердөө л Есүсийг огтоос хайрлаж байгаагүй бохир заваан гэмтэн байсан. Есүс над дээр ирсэн тэр өглөөнөөс эхлээд л би Тэр надад хайртайг мэдэх болсон. Би үүнийг өмнө нь ерөөсөө мэддэггүй байсан. Би дотроо өөрийгөө чуулганы хүүхдүүдээс хавьгүй дээр хэмээн бодож байсан – гэтэл үнэндээ би тэднээс бүр илүү муу байсан. Надад шашинлаг байдал бол байсан ч үнэндээ би Есүсийг ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээд эцэст нь Тэр над руу ирсэн. Би өөрөө хэзээ ч Түүн рүү ирж чадахгүй байх байсан. Хэдийгээр миний мөс чанар маань энэ бүгд худлаа хэмээн хэлж байсан ч би өөрийгөө хангалттай сайн хүн хэмээн бодож байсан. Тэгээд л Есүс над дээр ирсэн. Үнэндээ би Түүнээс намайг авраач хэмээн гуйгаагүй. Харин Тэр үүнийг тэгсэн ч гэсэн хийсэн. Тэр над дээр ирээд намайг Өөр рүүгээ дагуулсан. Тэр Өөрийнхөө ариун Цусаар намайг угаан цэвэрлэсэн.

Нэг нь надаас “Пастор аа, та яагаад дандаа Есүсийн Цусны тухай ярьдаг юм бэ?” хэмээн асуусан. Энэ бол маш энгийн зүйл. Түүний Цус нь би өөртөө зориулаад хийж чадаагүй зүйлийг миний төлөө хийж өгсөн юм. Тэр Өөрийнхөө Цусаар миний нүгэлт сүнсийг ариусгах хүртэл угааснаар намайг хайрлах хайраа харуулсан.

Есүс чамд ч гэсэн хайртай. Тэр чам руу ирэх болно. Есүст итгэ, тэгвэл чиний гэм нүгэл, мөс чанар, эргэлзээ, сорилт бүр чинь Түүний цэвэр ариун Цусаар цас шиг цагаан болон угаагдах болно – Учир нь Тэр чамд хайртай учраас тэр юм!

Би хэзээ ч хэн нэгэнд хайрлуулж байгаагаа мэдэрч байсангүй. Би бол хаягдмал хүүхэд байсан. Манай аав намайг хоёр настайд минь орхисон. Би арван хоёр настай үеээсээ ээжтэйгээ амьдрах боломжгүй болсон. Би намайг авахыг хүсээгүй тэдгээр хүмүүстэйгээ амьдарч байсан. Хэн ч намайг хүсээгүй. Энэ нь намайг хүйтэн хөндий Фарисай болгож байсан. Би тэд бүгдээс хавьгүй дээр байхыг хүсэж байсан! Би өөрийгөө Христэд итгэгч болгохыг хүсэж байсан!

Гэхдээ би тэгж чадаагүй! Би хичээгээд л хичээгээд л байсан! Гэхдээ л би чадаагүй. Би аврагдаагүй байсан – би шашин дотроо төөрсөн байсан! Гэхдээ Есүс намайг хайрлаж байсан. Гэнэт л би Тэр надад хайртайг мэдсэн. Тэгээд Тэр над дээр ирээд миний сүнсийг Өөрийнхөө Цусаар аварсан. Хэрвээ тэр над шиг хоёр нүүртнийг аварч чадсан юм бол Тэр энэ өглөө энд буй та нарыг ч гэсэн аварч чадна. Тэр та нарт хайртай. Тэр та нарын зүрх сэтгэл хийгээд амьдралд чинь буй - бүхий л гэм нүглийг угаах болно. Тэр та нарт хайртай. Тэр та нар дээр ирэх болно. Тэр Өөрийнхөө Цусаар та нарыг цэвэрлэн ариусгах болно. Тэр та нарт хайртай учраас ингэх болно гэдгийг би мэдэж байгаа. Амен.

Аврагч надад “Үнэндээ чиний хүч мөхөс гэхийг сонсдог;
   Дорой хүү минь, сэргэг байж залбир, Надаас өөрийн бүхнээ ол”
Есүс бүх төлөөсийг төлсөн, Миний бүхийл зүйл Түүнийх;
   Гэмийн улаан хүрэн нь цас шиг цагаан болтол Түүгээр угаагдсан.

Эзэн, үнэндээ би одоо Таны хүч хийгээд зөвхөн Таныг л олсон,
   Уяманы шархыг өөрчилж, чулуун зүрхтнийг хайлуулах чадалт.
Есүс бүх төлөөсийг төлсөн, Миний бүхийл зүйл Түүнийх;
   Гэмийн улаан хүрэн нь цас шиг цагаан болтол Түүгээр угаагдсан.

Миний хувьд надад сайн зүйл үгүй ч Таныхаа нигүүлслээр нийцсэн
   Калварийн Хурганы Цус миний дээлийг цагаан болгон угаах болно.
Есүс бүх төлөөсийг төлсөн, Миний бүхийл зүйл Түүнийх;
   Гэмийн улаан хүрэн нь цас шиг цагаан болтол Түүгээр угаагдсан.
(“Есүс бүх төлөөсийг төлсөн” Elvina M. Hall, 1820-1889).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Аарон Янци судраас уншина: II Тимот 3:1-8
Номлолоос өмнө ноён Ноа Сонг гоцлол дуулна:
      (“Есүс бүх төлөөсийг төлсөн” (Elvina M. Hall, 1820-1889).