Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.
Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.
Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .
ЭМХ ЦЭГЦ ХИЙГЭЭД НОТОЛГООТОЙ
|
Өнөөдрийн үг нь С.Х Спержеоны “Танилцуулга болон Өмгөөллийн Залбирал” гэсэн номлолд тулгуурлан өгөгдөнө. Спержеоны үзэл бодлыг энгийн Англи хэл рүү товчилон хөрвүүлсэн. Мөн дээр нь Др Химерс болон Др Каган нарын тусламжтайгаар зарим үзэл санаа хийгээд Библийн эшлэлүүдийг нэмсэн.
Саяхан уншисан эдгээр үгсэд Иов Бурханыг эрэн хайж, Түүнд залбирахыг хүсэж байгаа тухай өгүүлж байна. Тэр зүгээр л нэг энгийн байдлаар Бурханд хандан ярих гээгүй. Иовын энэ илэрхийлэлд илүү гүн гүнзгий зүйлс байсан. Тэр ийм байдлаар залбирахыг хүссэн: “Түүний өмнө би хэргээ танилцуулж, амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн” (Иов 23:4) Энэ үгээс жинхэнэ залбирал – чухал залбиралын талаар сурах хоёр зүйл байна.
I. Нэгдүгээрт, чухал залбирал эмх цэгцтэй – бэлтгэлтэй байдаг.
Иов ийнхүү хэлсэн “Түүний өмнө би хэргээ танилцуулж,” (Иов 23:4)
Та нар юуны төлөө гуйх гэж байгаагаа бодож үзээрэй. Та нар яг юу хүсэж байгаагаа бодоорой. Энэ нэг зүйлд анхаарлаа хандуулаарай. Хэн нэгэн Жон Р.Райсд залбирах хүсэлт тавихад тэр хэзээч үүнийх нь төлөө залбирахыг зөвшөөрдөггүй байсан. Үүний оронд тэрээр нөгөө хүндээ үүний төлөө Бурхан өөрийг нь залбируулахаар үүрэг өгөхийн төлөө залбирах болно хэмээн хэлэх байсан. Бусдаар бол тэр ийм хүсэлтийг үнэхээр хүлээн авахгүй бөгөөд түүний залбирал жинхэнэ залбирал болж чадахгүй байх байсан. Та үнэхээр юу хүсэж байна вэ? Та яагаад үүнийг хүсэж буйгаа тодорхойлоорой? Энэ нь яагаад болохгүй байгааг ойлгох гээд үзээрэй. Энэ нь чиний хүч чадлаас гадуур байгааг бодож үзээрэй. Хэрвээ та үүнд хүсэл эрмэлзэлгүй байгаа бол Бурханаас ийм байхын төлөө гуйгаарай. Хэнэггүй залбирал нь замбараагүй байдал руу хөтөлдөг. Хэнэггүй залбирал нь үлбэгэр байдал руу хөтөлдөг. Хэрвээ та нар ямар нэг зүйлд сулбагар байдлаар ойртож байгаа бол гарцаагүй бэлэн бус байна гэсэн үг. Тиймээс залбирахаасаа өмнө өөрийгөө бэлтгээрэй. Ялангуяа хэрвээ та залбиралыг удирдах гэж байгаа бол гэртээ ч бай, чуулган дээр ч бай хамаагүй бэлтгэлгүй байдлаар бүү хандаарай. Зүрх сэтгэл чинь гарт чинь өгөгдсөн үүрэг даалгаварт бүрэн чиглэсэн байх ёстой. Таны анхаарал асуудал дээрээ бүрэн төвлөрсөн байх ёстой. Та нарт ямар нэг зүйл хэрэгтэй. Та нарт гарцаагүй ямар нэг зүйл хэрэгтэй. Гэсэн ч та нар үүнийг авч чаддаггүй. Энэ нь та нарын хир хэмжээнээс хэтэрсэн байдаг. Энэ нь хяналтаас чинь гарсан байдаг. Тиймээс та Есүсийн нэр дээр Орчлон ертөнцийн Бурханд ойртохоор хөдөлж байгаа. Та нар Бурханыг зөвшөөрүүлэхээр оролдон Түүнд ойртох болно. Бурхан зөвшөөрөхийн тулд Тэр заавал таны хэрэгцээнүүдэд үндэслэн хангах ёстой болдог. Энэ бол үнэхээр ноцтой асуудал юм. Хянамгай байдалгүйгээр ойртоно гэдэг нь байж боломжгүй зүйл. Юуны төлөө залбирч буйгаа бодоорой.
Өөрийнхөө залбиралын бэлтгэлийг хангаарай. Зарим хүмүүс залбирал гэдэг бол дахин дахин давтагдаж байдаг багцалсан хүсэлтүүд хэмээн боддог. Хэрвээ хэн нэгэн цаг үргэлж нэг зүйлийн талаар залбирч байвал тэр өөрийнхөө залбиралын талаар дахин бодохгүй байгаа хэрэг. Тэр Бурханд хандсан хүсэлтэдээ өөртөө хөрөнгө оруулах тэр завшааныг хүртэж чадахгүй байгаа юм. Зарим хүмүүс залбирал бол зүгээр л нэг хэлэгдэж байдаг шашны үгс хэмээн боддог. Гэдхээ чамин тансаг үгс нь жинхэнэ нотолгоог төлөөлөхгүй. Хэрвээ би та нараас хэсэг мөнгө зээлэх бол өөртөө үнэмшүүлэхээр зөвхөн том том яриандаа түшиглэхгүй. Хэрвээ би гэнэт л үгийн баялгаа харуулах мэт олон үг хэрэглээд байвал та юуч ойлгохгүй, харин ч миний юу хэлэх гээд байгаа санааг ойлгохгүй. Шашинлаг үгс нь цэгцтэй бодлыг орлохгүй.
Зарим хүмүүс залбиралаа Бурханд хандан хашгиран хийдэг. Гэхдээ нотолгоонд хүний дууны цараа орлуулалт болохгүй. Чанга байлаа гээд нэг зүйл нөгөө рүү хөдлөхгүй. Хэрвээ тодорхой нэг хүсэлт чамд үнэхээр чухал байхад чи эхний асуудлаа бүрэн шийдэхгүйгээр өөр нэг хүсэлт рүү маш хурдан шилжиж, тэгээд дараагийнх гэх мэтээр явах юм бол энэ нь ямарч утгагүй байдаг. Зарим хүмүүс маш ерөнхий байдлаар: “Бурхан минь ээ, чуулганыг минь ерөөгөөч, гэмтнүүдийг авраач, намайг болон гэр бүлийг минь ерөөгөөч” хэмээн залбирдаг. Гэхдээ энэ нь ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй. Энэ бол ямарч чин сэтгэл байхгүй нь нотолгоо болдог. Энэ бол бэлтгэлтэй, цэгцтэй залбирал биш.
Хэрвээ чи шүүх хурал руу очоод шүүгчид хэргээ өчих гэж байгаа бол юу хэлэх талаар бодож л таараа. Чи маш няхуур юу хүсэж буй талаараа анхаарах болно. Чи шүүгч чиний хүсэлтийг шийдвэрлэж өгөхийн тулд хэрхэн ойлгуулах талаараа бодох л болно. Мөн би чиний хэцүү асуудал болон бэлтгэлтэй байдал нь чин сэтгэлийн хүсэлт байлгахаар жор тунг нь тааруулсан тийм ярилцлага болохын төлөө мэтгэлзэх болно. Хэрвээ чи ажил дээрээ даргаасаа ямар нэг зүйлийн талаар асуух гэж байсан бол юуны талаар ярих хийгээд үүнийгээ хэрхэн илэрхийлэх талаар бодох нь гарцаагүй. Бурханд хандан залбирахдаа яг үүн шигээ хий. Бурхан руу битгий шалдар булдар байдлаар ханд. Бүрэн бус санаа агуулан Бурханд бүү ойрт. Өөрийгөө бэлд.
Нөхцөл байдлыг олон талаас нь бодож үз. Энэ нөхцөл байдал зөвхөн чамд үл нөлөөлөх бус, харин эргэн тойрны чинь хүмүүст ч гэсэн нөлөөлөхгүй байна гээд бодоод үз. Энэ нөхцөл байдал чинь Бурханы алдарт хэрхэн нөлөөлөх вэ? Энэ нөхцөл байдал нь Бурханы үйлчлэл хийгээд Түүний хаанчлалын тэлэлтэд хэрхэн нөлөөлөх вэ? Хүсэлтэндээ хариу авахгүй байх нь ямар үр дагавард хүргэх вэ? Хэрвээ Бурхан хүсэлтийг чинь соёрхох аваас юу тохиолдох вэ? Бүхий л нөхцөл байдалд олон талын өнцөгүүд байдаг. Нэг үйл явдал эсвэл хүсэлт нь зөвхөн чиний туршлагаар эхэлж, эсвэл төгсдөггүй. Энэ хүсэлт бол маш чухал. Энэ танд ч гэсэн чухал. Энэ нь магад таныг гэр бүл, эсвэл чуулган, эсвэл найз нөхдөд чинь, эсвэл бүр Бурханд ч чухал байж болно. Бурхан сонсож байгаа гэдгийг санаарай. Бурхан бол хүний дарга эсвэл шүүгчээс ч хавьгүй илүү агуу, хүчтэй юм.
Чиний залбиралд ямар хандлага хэрэгтэй вэ? Бид бол тоос шороо төдий өчүүхэн гэдгээ санаарай. (Эхлэл 18:27). Бид хувь хүн талаасаа Бурханаас юуг ч гуйх зохисгүй хүмүүс юм. Гэхдээ Есүс Христээр дамжуулаад бид “нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очиж” (Еврей 4:16) чадах болсон. Христ дотор хийгээд Түүгээр бид Эцэгт шууд очиж чадах болсон. Хэрвээ чи Есүсийн нэрээр залбиравал Тэр Өөрийн Хүү Есүс Христийг сонсох адил чамайг сонсох болно. Хэрвээ чи Христэд итгэвэл Түүгээр дамжаад чи Бурханы хүү эсвэл охин болох болно. Энэ бол богинохон бодол бус. Чи Есүсийн учир хайрлагдан хүлээн зөвшөөрөгдсөн. Бурхан чамайг сонсох болно!
Бурханаас юуны талаар гуйх гэж буйгаа бодоорой. Юу хүсэж байгаагаа тодорхой болгоорой. Есүс биднийг залбирахдаа “Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч” (Матай 6:11) хэмээн гуйгаарай гэсэн. Өөрийнхөө дагалдагч нартаа залбиралын талаар сургахдаа Есүс “Найз аа, надад гурван талх зээлдүүлээч” (Лук 11:5) хэмээх сургаалт зүйрлэл өгсөн.
Хэрвээ та нар ямар нэг зүйлийн төлөө залбирахыг хүсэж байгаа бол энэ л зүйлийнхээ төлөө залбир. Абрахам ийнхүү залбирсан, “Ишмаел л Таны өмнө амьдраасай” (Эхлэл 17:18) Спержеон ингэж хэлсэн, “Хэрвээ чи “Ишмаел”-ийн талаар бодож байгаа бол “Ишмаел” хэмээн хэл.”
Хэрвээ та нар хэн нэгэн хүн аврагдахын төлөө залбирч байгаа бол нэрийг нь дурьдаад залбираарай. Хэрвээ чи залбиралыг удирдаж байгаа бол өөрийн бодолд буй хүнийхээ нэрийг Бурханд харуулахад л хангалттай. Гэхдээ хэлээгүй байсан ч гэлээ Бурханаас яг хэний төлөө залбирч буйгаа илэрхийлэх боломжтой хэвээр байх болно. Бурхан чиний зүрх сэтгэлдээ шивнэсэн, гасласан дуу хоолойг ч гэсэн сонсож чадна. Хэрвээ ямар нэг зүйлийн төлөө залбирч байгаа бол үүнийхээ төлөө тодорхой гуй. “Ажилд ороход минь туслаач.” “Миний өвчнийг (эсвэл хэн нэг хүний) өвчнийг эдгээч өгөөч.” “Хүмүүсийн нэрс, утасны дугаарыг олоход минь туслаач. Өнөө орой миний уулзсан хүмүүсийн зүрх сэтгэл хийгээд оюун бодлыг нээлттэй болгосноор надад нэрээ болон утасны дугаараа өгөхөд туслаач.”
Хэрвээ та нар тэдний талаар бодохгүйгээр залбирч байгаа бол та нар “дэмий үглэх” байдлаар залбирч буй хэрэг юм. Есүс ингэж хэлсэн, “Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд нар олон үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм.” (Матай 6:7) Хэрвээ та нар ямарч зүйл бодохгүйгээр тодорхой давталттайгаар, залбирлын сэдвээр – гэртээ эсвэл чуулгандаа залбирч байгаа бол та нар хоосон үгс давтаж буй хэрэг юм. Та нар яг л Католикийн эрх эсвэл Буддын майн мэгзим уншихтай адил хоосон үгс унагаж байгаа хэрэг юм.
Хэрвээ та нар цуглааныхаа залбиралын цагт үргэлж нэг л адил зүйлийн төлөө босож злгсоод, ямар нэг зүйлийг хэлэх байдалтай байдаг бол хариулт авна гэж горьдох хэрэггүй. Юуны талаар залбирах гэж буйгаа бодоорой. Та нар Хувь Хүн - болон Бурханаас ямар нэг тодорхой зүйлийг хүсэж байгаа. Тиймээс Бурханд хандан юу хүсэж буйгаа тодорхой хэлээрэй.
II. Хоёрдугаарт, чухал залбирал нотолгоо – учир шалтгааныг ашигладаг.
Иов ийнхүү хэлсэн, “Би... амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн” (Иов 23:4). “Миний Бурханаас хүсэж буйг Тэр яагаад надад зөвшөөрөх хэрэгтэй талаар амаа шалтгаануудаар дүүргэхсэн.” Ямар төрлийн өмгөөлөл – шалтгаан- хэрэглэгдэх вэ?
Нэгдүгээрт, Бурхан юутай адил талаарх Түүний онцлог байдлыг дурьдах. Абрахам Содомыг Бурхан устгахгүй байхын төлөө залбирсан. Тэр ингэж хэлсэн,
“Абрахам ойртон ирж, -Та зөв шударга хүнийг бузар муу хүнтэй нь хамт устгах уу? Тэр хотод зөв шударга хүн тавь байсан ч, Та тэр газрыг устгах уу? Тэрхүү тавин зөв шударга хүний төлөө тэр газрыг өршөөхгүй юү? Зөв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү? гэв.” (Эхлэл 18:23-25).
Абрахам Бурханы шүүлтийн талаар хүсэлт тавьсан. Тэр ингэж хэлж байсан, “Тэр хотод зөв шударга хүн тавь байсан ч, Та тэр газрыг устгах уу?” Энэ нь шудрага зүйл болох уу? “Зөв шударга хүний төлөө тэр газрыг өршөөхгүй юү? Үнэндээ тэр арван зөвт хүн тэнд байхад ч гэсэн хотыг Бурхан устгахгүй байхаар зөвшөөрүүлэхийн төлөө чармайн залбирч байсан. Абрахам хичнээн шургуу байсан талаар ажиглаарай. Абрахам уур хилэнг үл хайхран учир шалтгааны улмаас зоригтой хүсэн гуйж байсан. Абрахам гэм нүглийг үл хайхран өршөөл нигүүлсэлийн төлөө итгэлтэйгээр залбирч байсан. Абрахам иймэрхүү нотолгоог итгүүлэх Бурханы мөн чанарт хангалттай итгэлтэй байсан. Абрахам бол үл хүндэтгэлтэй байгаагүй. Абрахамд Бурханы зан чанарын онцлогт таарсан хүсэлт тавьж чадахуйц тийм их Түүнд хандсан хүндлэл байсан. Хэрвээ Абрахам Бурхан бол шудрага гэдэгт итгэдгүй байсан бол түүний хувьд чимээгүй байх нь ухаалаг хэрэг байх байсан. Гэхдээ Абрахам Бурхан бол шудрага гэдгийг мэдэж байсан. Тиймээс Абрахам Бурхантай маргалдаж, тайлбарлаж байсан.
Бурхан өнөөдөр ч гэсэн адилхан. Библи ийнхүү хэлдэг, “Учир нь ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй.” (Малахи 3:6) Библид, “Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна.” (Еврей 13:8.) Бурхан байсан шигээ өнөөдөр ч, цаашид ч адилхан. Хүмүүс Бурханд хандан залбирч байсныг Тэр сонсож байсан шиг та нар ч Түүнд хандан залбирч болно.
Шүүх хуралд өмгөөлөгчид үргэлж өмнөх түүхийг дурьдаж байдаг. Өмнөх түүх нь ижилхэн нөхцөлд хөндөгдөж буй жишээг өмнө нь хэрхэн хүлээн зөвшөөрсөн талаарх үйл явдал юм. Та нар библи уншихдаа эсвэл Библийн номлол сонсохдоо юу уншиж, юу сонсож байсанаа санаарай. Бурхан урьд нь хэрхэн юу хийж байсан талаар бодоод Бурхан өнөөдөр юу хийж чадах вэ гэдгээр нь хүсэлтээ тавиарай. Бурхан чиний амьдрал юу хийж ирсэн талаар анхаарлаа хандуулаарай. Үүнийг Бурхан ирээдүйд юу хийж чадах загвар болгоорой. Бурхан чиний эргэн тойронд буй хүмүүст юу хийж ирсэнийг санаарай. Есүс Өөрийнхөө Дагалдагч нарт хараад залбир хэмээн хэлсэн. Ямарч холбоогүй мэт санагдаж байсан зүйл Бурханы зам гаргасан хүч чадлаар дамжуулан хариултаа авсан залбиралд холбоо тогтоо. Энэ нь Бурханы мөн чанартай хэрхэн зохицох талаар бод. Өнгөрсөнд Бурхан юу хийсэнийг сана. Бурхан хэн гэдгийг хэл. Библи дэх агуу залбирлын хүмүүс шиг адилханаар Бурханд хандан залбир.
Хоёрдугаарт, Бурханы оршин буйг дурьдаж болно. Елиа Баалын эш үзүүлэгчидтэй тэмцэлдсэн. Бурхан тэдгээр хуурамч эш үзүүлэгч нарт хариу өгөөгүй. Харин Елиа түүний өөрийнх нь тахилыг хүлээн авахын төлөө Бурханд хандан залбирсан. Тэр ийнхүү залбирсан,
“Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та бол Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг, мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч. Надад хариу өгөөч, ЭЗЭН минь. ЭЗЭН минь Та Бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд надад хариу өгөөч гэж залбирав.” (Хаадын дээд 18:36-37).
Елиа “Бидэнд Та Өөрийгөө жинхэнэ Бурхан гэдгийг харуулаач” хэмээн залбирсан. Тэгээд Бурхан гуйлтанд нь хариулсан. Бурхан Тэнгэрээс гал илгээж Елиагийн өргөлийг шатаасан.
Хэдэн жилийн дараа Елиа Тэнгэрт аваачигдсаны дараа түүний шавь Елиша ийнхүү залбирсан, “Елиагийн Бурхан, ЭЗЭН хаана байна вэ? гэв.” (Хаадын дэд 2:14). “Бурхан минь, хаана байна вэ?” Елишагын төлөө Бурхан Өөрийгөө түүнд харуулж Иордан голыг хоёр хэсэгт хуваасан. Бурхан Өөрийгөө жинхэнэ гэдгээ харуулсан.
Гуравдугаарт, Бурхан Өөрийнхөө Үгэнд итгэмжит байхын төлөө - Бурханы амлалтыг дурьдаарай. II Самуел 7 дугаар бүлэгт Бурхан Натан зөнчөөр дамжуулан Бурханы сүмийг барих хүн нь Иерусалимд түүний хаан ширээнд суух хүү нь байх талаар хийгээд Израйльчууд үүрд мөнхөд байх талаар Давидад амласан. Давид Бурханд хандан ийнхүү хэлсэн,
“Учир нь Та Өөрийн ард түмэн Израилийг Өөртөө зориулан үүрд мөнхөд ард түмнээ болгон тогтоов. ЭЗЭН минь, Та тэдний Бурхан болов. Тиймээс одоо, ЭЗЭН Бурхан минь, Та Өөрийн боол болон гэрийнх нь талаар хэлсэн үгээ үүрд баталж, Өөрийн хэлсний дагуу үйлдэгтүн. Таны нэр мөнхөд дээдлэгдэж, "Түмэн цэргийн ЭЗЭН бол Израилийн Бурхан" хэмээн хэлэгдэх болтугай. Таны боол Давидын гэр Таны өмнө тогтох болтугай. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан Та Өөрийнхөө боолд нэгэн илчлэлт өгч, "Би чамд гэр барьж өгнө" гэж айлдсан билээ. Тийм учраас боол тань Танд энэ залбирлыг залбирах урам зоригийг олов. Эзэн БУРХАН минь, Та бол Бурхан бөгөөд Таны үгс үнэн юм. Та энэ сайн зүйлийг Өөрийнхөө боолд амласан билээ. Тиймээс одоо боолынхоо гэрийг ерөөх нь Таны таалалд нийцэх болтугай. Энэ нь Таны өмнө үүрд мөнхөд үргэлжлэх болтугай. Учир нь Эзэн БУРХАН минь, Та айлдсан билээ. Таны ерөөлөөр боолын тань гэр мөнхөд ерөөгдөх болтугай гэв.” (II Самуел 7:24-29).
Давид Бурханд хандан амлалтаа сахиач, эдгээр зүйлсийг цааш нь өвлүүлээч хэмээн залбирсан. Библид, “Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн байг” (Ром 3:4). Орчин цагийн Англи хэлний орчуулгаар бид ийнхүү хэлж болно, “Хэдий хүн бүр худалч байлаа ч гэсэн Бурхан бол үнэнч юм.” Библи, “Чиний Бурхан ЭЗЭН бол Бурхан, Тэр бол итгэмжит Бурхан. Тэр Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад мянган үеийг хүртэл гэрээгээ сахиж, хайр энэрлээ үзүүлдэг” (Дэд хууль 7:9) Бурхан Өөрийнхөө амлалтыг сахидаг. Та нар залбиралдаа Түүний амлалтыг авчираад гуйж болно. Би энэ сэдвээр дараагийн номлолдоо тунхаглах болно.
Эмх цэгц хийгээд нотолгоотой залбирал нь няхуур бодол болон бэлтгэлийг шаарддаг. Бурханаас үнэхээр юу хүсэж буй талаараа өөрийгөө тусгаарлан бэлтгээрэй. Өөрийнхөө хүсэлт үнэхээр Бурханд тулгуурласан эсэхэд маргаангүй байхаар сайн бодоорой. Уг хэрэгцээг чинь Бурхан хангах хэрэгтэй гэдгээ тодорхойлсоны дараа яагаад энэ нь гарцаагүй болох талаар өөрийнхөө оюун бодлыг чиглүүлэх хэрэгтэй. Яагаад энэ хүсэлт чухал гэж? Энэ цаг мөчид чиний хүсэлт биелэх нь яагаад чухал гэж? Ийм бодол чамд гарцаагүй бөгөөд үүрэг болохыг зөвшөөр. Чиний хүсэлт биелэхийн төлөөх хүсэл бол байшин барихад хөрөнгө оруулах болон холбоотой нотолгоо шиг шийдвэрлэх зүйл юм. Хүчтэй нотолгоо бол ямарч хөрөнгө оруулаагүй зүрх сэтгэлээс гардаг үр дүнтэй адилгүй байдаг. Хүсэлтээ олон талын өнцгөөс нь анхааралтай ажигла. Дууны хэмжээ эсвэл утга учиргүй олон үг нуршихаас зайлсхий. Ямарч бодлоггүйгээр битгий олон давтан залбир. Залбирал чинь дэндүү ерөнхий байхаас зайлсхий. Залбиралаа маш тодорхой байлга. Бурхан библид ямар ажил хийснийг дурьдсанаар өөрийнхөө залбиралыг босгон байгуул. Ижил үгийг дахин дахин майн мэгзим мэт уншиснаар Бурхан хариулах магадлал нь өсдөггүй. Гэхдээ үүний оронд эмх цэгцтэйгээр Бурханд шалтгаанаа дурьдаж, мэтгэлзэн залбир. Бурханд учираа хэл. Бурханы мөн чанарыг дурьд. Бурханы оршин буйг дурьд. Бурханы амлалтыг дурьд. Бурхан Өөрийнхөө амлалтад хүндэтгэлтэй байх болно. Бурхан чиний чин сэтгэлийн, эмх цэгцтэй, нотолгоотой залбиралыг сонсох болно.
“Түүний сэнтийд очихын тулд би, Түүнийг хаанаас олж болохыг мэддэг ч болоосой! Түүний өмнө би хэргээ танилцуулж, амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн” (Иов 23:3-4).
ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.
(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.
Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.
үндэс ЭМХ ЦЭГЦ ХИЙГЭЭД НОТОЛГООТОЙ ORDER AND ARGUMENT IN PRAYER – PART I Эрхэм Жон Самуел Каган “Түүний сэнтийд очихын тулд би, Түүнийг хаанаас олж болохыг мэддэг ч болоосой! Түүний өмнө би хэргээ танилцуулж, амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн” (Иов 23:3-4). I. Нэгдүгээрт, чухал залбирал эмх цэгцтэй – бэлтгэлтэй байдаг, II. Хоёрдугаарт, чухал залбирал нотолгоо – учир шалтгааныг
|