Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ГЭМИЙН ТАЛБАРААС ТЭДНИЙГ АЛБАДАН АВЧИР!

BRING THEM IN FROM THE FIELDS OF SIN!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2016 оны 08 дугаар сарын 7-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, August 7, 2016

“Эзэн нь боолдоо "Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир” (Лук 14:23).


Олон жилийн турш би сүнснүүдийг хэрхэн аврахаа мэддэггүй байсан. Би гээгдсэн хүмүүсийг аварч, цуглаанд хэрхэн явуулах талаар мэддэггүй байсан. Би бараг л боломжит бүхийл аргыг оролдож үзсэн. Би тараах материал өгч үзсэн. Гэхдээ тараах материал түгээснээр гээгдсэн хүмүүсийг цуглаан руу авчирч чадахгүй. Би гудамжинд номлол хийж үзсэн. Энэ бас л хүмүүсийг сүм рүү дагуулдаггүй. Би бас гудманд эсвэл хүмүүсийн гэрт нь очоод гэрчлэл хуваалцаж үзсэн. Гэхдээ эдгээрийн аль нь ч тус болоогүй. Магадгүй тэд авралын төлөөх залбирал гэж хэлж болно. Гэсэн ч тэд ч ирдэггүй. Тэд залбирсаны дараа тэднийг “дагалдуулах” аргыг оролдож үзсэн. Гэсэн нь энэ “дагалдуулах” арга нь ч тус болоогүй. Ингээд би маш их сэтгэлээр унаж, ялагдалд орсон.

Тийм хэдий ч би бууж өгөхөөс татгалзсан. Гээгдсэн хүмүүсийг аврах, чуулганд ирүүлэх ямар нэг арга байх ёстой гэдгийг би мэдэж байсан. Энэ бол өнөөдрийн бидний уншисан тэр эшлэл юм. Би үүнийг өмнө нь уншиж байсан хэдийч энэ нь гэнэт надад орж ирсэн. Яг энэ мөчид манай сайнмэдээний арга барил төрөн гарсан. Есүсийн үгс нь өрөө сүнсийг аврах бидний гарын авлага юм.

“Эзэн нь боолдоо "Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир” (Лук 14:23).

Хүмүүст очоод “гэмтнүүдийн залбирал” үйлдүүлэх – тэгээд дараа нь тэднийг чуулгандаа авчирахаар оролдохын оронд бид өөр шинэ зүйлийг хийсэн. Бид тэднийг аврах гэж оролдохоосоо өмнө чуулганд ирүүлэх талаар анхаарах болсон. Энэ нь үр нөлөөтэй байсан! Одоо бид Есүс юу хий гэж хэлсэн түүнийг л хийдэг болсон. Тэд миний номлолоор Сайнмэдээтэй нүүр тулахаас өмнө бид тэднийг “энд ирүүлэхийн тулд” албадан авчирах ажлыг хийсээр байсан.

Олон хүмүүс чуулганд ирээгүй. Гэсэн ч зарим нь ирж байсан. Тэгээд тэдний зарим нь миний номлолыг сонсоод аврагдсан. Гэхдээ тэд бол энд албадан авчирсан хүмүүс байсан бөгөөд чуулганд найзуудтай болсон. Тэд Сайнмэдээтэй нүүр тулахаасаа өмнө аль эрт энгийн чуулганд явдаг байсан.

Дээр хэлсэн шиг бидний урьсан хүн бүр цуглаанд ирээгүй. Есүсийн сургаалт үлгэрийг үзвэл ихэнхи хүмүүс ирэхгүй гэдгийг хэлдэг. 18 дугаар зүйлд ирэхгүйн тулд “уригдсан хүмүүс бүгдээрээ л шалтаг хэлж эхлэв.” гэсэн байдаг. Ихэнхи хүмүүс ерөөсөө ирэхийг хүсдэггүй. Бид чуулганд тэднийг ирэхийг “албаддаг” боловч тэдний ердөө хэдхэн нь үнэндээ ирдэг. Бид тэднээс “ирээч” хэмээн гуйдаг. Хаашаа ирээч гэж? Мэдээж, чуулган руу! Сургаалт үлгэрт тэд ирэхийг хүссэн гэж үү? Гэхдээ үнэндээ цөөхөн хүмүүс чуулганд ирэхийг хүссэн. Тэд амьтай Сайнмэдээний номлолыг сонсохыг хүссэн. Үнэндээ тэд “их зоогийг” бидэнтэй хамт барихыг хүссэн – 16 дугаар зүйлд гарсан шиг. Тэд бидэнтэй хамт баяр хөөртэй зоог идэхийг хүссэн – манай гишүүдийн нэгнийх нь бэсрэгхэн төрсөн өдрийн баярт хамтдаа оролцсон. Тэд энэ баярт оролцон цагийг маш сайхан өнгөрөөхийг хүссэн. Тэгээд бид тэднийг дараагийн Ням гарагийн цуглаандаа урих болдог.

Ирсэн хүмүүсийн ихэнхи нь буцан явахыг хүсдэггүй. Гэхдээ зарим нь тэгдэг. Тэгээд бид тэдэнд дахин дахин цуглаан бүр дээр Сайнмэдээг тэдэнд тунхаглахыг хүсдэг. Хэсэг хугацааны дараа тэд Сайнмэдээг ойлгож эхэлдэг. Нилээд хугацааны дараа тэдний зарим нь гэм нүглийн буруутгалд орж, тэгээд зарим нь Есүст итгэж, улмаар аврагдах болдог. Энэ орой энд буй та нарын хэд нь ийм байдлаар энэ чуулганд ирсэн бэ? Хэдий хараахан аврал олоогүйч та нарын хэд нь ийм аргаар энд ирсэн бэ? За босцгооно уу. (Тэд боссон.) Та нар харж байна уу? Манай чуулганы ихэнхи хүмүүс ийм аргаар энд ирсэн байна! Бид Христийг дуулгавартай дагадаг учраас та нар манай цуглаанд ирсэн. Тэр ийнхүү хэлсэн,

“Эзэн нь боолдоо "Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир” (Лук 14:23).

“Тэднийг авчир” – дууг надтай хамт дуулаарай!

Тэднийг авчир, Тэднийг авчир
   Гэмийн талбараас тэднийг авчир;
Тэднийг авчир, Тэднийг авчир
   Тэнүүчлэгч нэгнийг Есүс рүү авчир.
(“Тэднийг авчир,” Alexcenah Thomas, 19 дүгээр зуун).

Бид Христийн сайнмэдээний аргыг дагаснаар аажмаар бусад зүйлсийг нь ч гэсэн суралцсан. Бидний авчрахыг хүсэж буй тэр сонгогдсон хүмүүсийг авчирахад суралцсан. Эхэндээ бид хүн бүрийг авчирдаг байсан. Гэхдээ манай чуулган бол хотын төвийн цуглаан юм. Бид Лос Анжелс хотын яг зүрхэн тушаа газар байна. Энд маш олон таагүй хүмүүс дүүрэн байгаа. Зарим нь хар тамхичид. Бид тэдэнд сайн тусалж чаддаггүй. Зарим нь хөгширч өөрийнхөө замаар явж байгаа. Бид тэдэнд ч мөн адил тусалж чадахгүй. Есүсийн үед Тэр “ядуу, тахир дутуу, сохор болон хазгар доголон хүмүүсийг” (v. 21) нааш авчир гэж тэдэнд хэлсэн. Гэхдээ Есүсийн үеийн эдгээр хүмүүс нь өнөөгийн хүмүүсээс илүү их иргэншиж, буурь суурьтай тийм хүмүүс байсан. Та нар иймэрхүү хүмүүсийг чуулганд авчирч болох байсан бөгөөд тэд галзуу солиотой зүйлийг хийхгүй байх байсан. Гэхдээ өнөөгийн ихэнхи хүмүүс чуулганд авчирахад үнэхээр зэрлэг балмад, дуулгаваргүй байдаг. Тиймээс Есүс Өөрөө хүртэл сонгож авах тухай хэлсэн. Есүс дагалдагч нартаа ингэж хэлсэн,

“Есүс эдгээр арван хоёрыг явуулахдаа тэдэнд ингэж сургамжилжээ. -Харь үндэстнүүдийн замаар бүү яв. Самаричуудын ямар ч хотод бүү оч: Харин Израилийн гэрийн төөрсөн хонинууд уруу оч.” (Матай 10:5, 6).

Үүний дараа Тэр бүр нарийн сонголтын талаар тэдэнд хэлсэн. Есүс тэдэнд хүлээн авдаггүй хүмүүс болон бүр бүх хотоор нь сайнмэдээг тунхаглах гээд хэрэггүй гэж хэлсэн. Тэрээр ийнхүү хэлсэн,

“Хэн та нарыг хүлээн авалгүй, үгийг чинь үл ойшоох аваас, тэр айлаас эсвэл хотоос гарахдаа та нар хөлийнхөө тоосыг сэгсрэн унага. Үнэнээр Би та нарт хэлье, шүүлтийн өдөр Содом ба Гоморрагийн газар нь тэр хотоос илүү тэвчмээр байх болно.” (Матай 10:14, 15).

Христ сонголт хийдэг байсан учраас бид ч тийм байх ёстой. Нэгэн хүн ийнхүү хэлсэн байдаг, “Хэрвээ чи хүн бүрийг ялахыг хичээвээс чи ямарч хүнийг ялахгүй.” Бид 16-24 насны хоорон дах оюутан залууст сайнмэдээ тараадаг нь бидэнд тохирсон хамгийн сайн арга юм. Манай чуулганы ихэнхи нь энэ насны хүмүүсээс бүрдэж байгаа. Мөн бид их дээд сургуульд сурч буй хятад залуусыг бусдаас илүүтэй амархан олдог болсон. Гэсэн ч бид бусдаас багыг олж байгаа. Манай цуглаанд 20 гаруй үндэстэн ястны төлөөлөл байгаа. Гэхдээ манай чуулганы нэгдэл нь үнэндээ их сургуулийн оюутанууд (эсвэл байсан) хүмүүсээс бүрдэж байгаа. Тэд бол аль ч хамаагүй сургуулийн оюутнууд бус. Харин хар тамхинд донтоогүй яг тодорхой залуус юм. Тэд бол бидний “зорилтот бүлэг” хэмээн нэрлэдэг бүтэц юм. Бид сайнмэдээний аянаа тэдэн рүү чиглүүлдэг. Өнгөрсөн хэдэн жилд бид чуулганаа эдгээр 50 гаруй залуучуудаар нэмэгдүүлсэн.

“Эзэн нь боолдоо "Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир” (Лук 14:23).

“Тэднийг авчир” – дууг дахиад хамт дуулаарай!

Тэднийг авчир, Тэднийг авчир
   Гэмийн талбараас тэднийг авчир;
Тэднийг авчир, Тэднийг авчир
   Тэнүүчлэгч нэгнийг Есүс рүү авчир.

Сайнмэдээ тараагчид өнөөгийн хүмүүсийг аврахад үнэхээр хэцүү байна хэмээн хэлэхийг нь сонсож байгаа. Тэд жил ирэх тутам нь энэ нь бүр хэцүү болж байна гэдэг. Тэд бид бол эцсийн өдрүүдэд амьдарч байна гэдэг. Энэ нь дэлхийгээс сүнснүүдийг аврахад үнэхээр хэцүү болгож байна гэдэг. Бусад нь тэдэнтэй их сургуулийн кампус эсвэл худалдааны том төвүүдэд тааралдсан хүмүүс танихгүй хүнд ерөөсөө утсаа өгдөггүй хэмээн хэлдэг. Гэхдээ тэдний энэ үзэл нь баримтад үндэслээгүй байдаг. Тэд бидний хийж буй энэ зүйлийг амсаж үзээгүй байдаг. Их сургуулийн кампуст тааралдсан олон залуус үнэндээ өөрийнхөө нэр болон утсыг нөхөрсөг хүмүүст өгөхөд бэлэн байдгийг бид туршлагаараа мэддэг. Тэд үүнийг долоо хоног бүр хийдэг. Тэд үүнийг хорин жилийн өмнө хийх хэрэгтэй байсан юм, мөн энэ нь бүтэшгүй зүйл гэсэн номлогчдын санаа гэж би бодохгүй байна. Бид Чат,Фэйсбүүк болон бусад зүйлстэй шинэ эринд явж байгаа гэдгээ тэд ойлгодоггүй. Өнөөгийн “Мянганы” хэмээх залуус танихгүй хэдийч нөхөрсөг хүмүүст утасныхаа дугаарыг өгөх болно. Тэдний хэдэн зуун залуус манай чуулганы залуусаар дамжуулаад долоо хоног бүр үүнийг хийдэг. Гэхдээ настай хүмүүс утасны дугаараа өгөхгүй учраас та нар их дээд сургуулийн оюутан залуус руу чиглэх хэрэгтэй. Номлогчид сайнмэдээний бүхийл аргууд үнэхээр хэрэгжихгүй хэцүү, ерөөсөө болохгүй байна хэмээн боддог. Гэхдээ тэд буруу бодож байна. Есүс ийнхүү хэлсэн,

“Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ.” (Иохан 4:35).

Их дээд сургуулиуд, худалдааны төвүүд, гудамж талбай тэр чигээрээ залуусаар дүүрэн байна. Гэхдээ бид тэдний араас явах хэрэгтэй. Бид тэдний араас хүчин чармайлт гарган шийдэмгий явах хэрэгтэй. Энэ хот тэр аяараа залуусаар дүүрэн байна. Ургац нь үргэлж арвин байна. Хичээлийн шинэ жил бүрд оюутнууд үргэлж өсөн нэмэгдсээр байна. Есүс ийнхүү хэлсэн,

“Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна; Тиймээс ургацын Эзэнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа гэж айлдав.” (Матай 9:37, 38).

Үүнийг дахиад дуулцгаая!

Тэднийг авчир, Тэднийг авчир
   Гэмийн талбараас тэднийг авчир;
Тэднийг авчир, Тэднийг авчир
   Тэнүүчлэгч нэгнийг Есүс рүү авчир.

Энэ бол амар ажил биш. Сайнмэдээ тараахаар яваад маш цөөхөн нэр болон утасны дугаар авчирсан хүмүүс байгааг мэдээд би маш их шоконд орсон. Сайнмэдээнд яваад зарим нь бүр ерөөсөө нэр болон утасны дугаар авчирдаггүй. Энэ нь намайг нэг орой маш их тавгүйрэхэд хүргэсэн. Үнэндээ бол ургацын талбай залуусаар дүүрэн байгаа. Есүс бидэнд Бурханд хандан “ургацандаа ажилчдыг явуулахыг” залбирар хэрэгтэй хэмээн хэлсэн. Та нарын зарим нь сайнмэдээгээр гадагшаа гардаг боловч маш цөөхөн нэрстэй ирдэг. Та нар нэрсийг авчирахаар “ажилладаггүйн” улмаас олон нэрсийг авчирдаггүй. Гээгдсэн залуус тэрүүгээр хэдэн зуугаараа байдаг. Гэхдээ та тэдний нэрийг авчирахын төлөө “ажилладаггүй”! “Ажилчин” гэдэг үг нь “хөдөлмөрчин” гэсэн утгаар орчуулагддаг.

Та нар сайнмэдээний төлөө явахдаа үүний төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй! Та шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй эс бөгөөс та нэрсгүй ирэх болно. Сүнснүүдийг аврахаар олон нэрс болон утасны дугаар авчирахын төлөө та нар шургуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Дараа долоо хоногт та нар үүний төлөө хөдөлмөрлөхийн тулд би залбирах болно! Бүү залхуур! Бүү сэтгэлээр уна! Хэн нэгэн урдуур чинь өнгөрөхийг хүлээн зүгээр л зогсохоо боль! Та нар тэдний нэрийг олохын төлөө шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй!

“Эзэн нь боолдоо "Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир” (Лук 14:23).

Үүнийг дахиад дуулцгаая!

Тэднийг авчир, Тэднийг авчир
   Гэмийн талбараас тэднийг авчир;
Тэднийг авчир, Тэднийг авчир
   Тэнүүчлэгч нэгнийг Есүс рүү авчир.

Өнгөрсөн долоо хоногийн өглөө Ноа Сонг гайхалтай номлол хийсэн. Энэ бол түүний хоёр дахь номлол юм. Гэхдээ энэ маш хүчирхэг номлол байсан! Ноа Сонг ийнхүү хэлсэн,

Залууст тулгараад буй хамгийн том асуудал бол ганцаардал юм. Энэ нь үнэн гэдгийг би мэднэ! Та нар олон хүмүүсийн дунд байж болно. Гэхдээ та нар хувьчлан нэг хүнийг жинхэнээсээ мэддэггүй. Та нар болзоонд явж болно гэхдээ энэ нь урт удаан үргэлжлэхгүй гэдгийг мэддэггүй. Та нар хайрлан дурлаж болно. Гэхдээ энэ нь удалгүй дуусгавар болдог. Та та нар дэлгүүр хоршоогоор зугаалж болно гэхдээ хэн ч чамд анхаарал хандуулж, чамайг халамжлахгүй. Та нар Фэйсбүүк эсвэл Чатаар зугаалж болно – гэхдээ чамтай холбогдож буй хүмүүс чамд анхаарахгүй гэдгийг та нар мэддэг. Тэд бол ердөө л кибер найзууд – жинхэнэ найзууд биш. Хариулт нь юу байх вэ? Хариулт нь яг энд “Шинэ” Баптист Табернаклд байна! (Ноа Сонг, “Бурхан ганцаардлыг үзэн яддаг!”).

Тиймээ, Ноагын зөв! Өнөөдөр хүүхдүүд ганцаардаж байна. Зөвхөн тэдний зарим нь бус. Тэд бүгдээрээ ганцаардлыг туулж байна. Тэдэн рүү зүй зохистой оч. Тэдэн рүү хандан инээмсэглээд “Сайн уу” гэж хэл. Бүү ай! Жон Каган надад “Бид тэднийг цуглаанд болж буй баяртаа урьдгаараа тэдэнд ач тустай зүйлийг хийж байгаа.” хэмээн хэлсэн. Түүний зөв байсан! Бид тэдэнд хэрэгтэй зүйлийг санал болгож байгаа учраас бид тэдэнд маш их тустай зүйлийг хийж байгаа. Тэдний ганцаардлыг эмчилэхэд хэрэгтэй зүйлсийг. Тэднийг илүү сайхан амьдралаар амьдрахад хэрэгтэй зүйлсийг. Есүс Христээр дамжуулан Бурхантай эвлэрэхэд хэрэгтэй зүйлсийг! Та нар тэдэнтэй худалдаачин шиг ярилцаж байгаа биш, тэд тэднээс ямар нэг зүйлийг салгаж авахаар хичээж байдаг. Үгүй! Үгүй! Та нар ерөөсөө худалдаачид биш! Та нар тэнд сайнмэдээний төлөө байгаа, ямар нэг зүйлийг салгахаар бус! Тэднийг хуурч мэхлэхээр бус! Тэдэнд хэрэггүй ямар нэг зүйлийг худалдахаар бус! Та нар тэдэнд ямар нэг зүйл өгөхийн тулд юм. Тэдэнд гарцаагүй хэрэгтэй зүйлийг тэдэнд өгөхийн тулд юм! Та нар тэднийг цуглаан дээрээ болдог найрт авчрахын тулд тэнд байгаа. Та нар тэднийг сайн найзаа олоход нь туслахын тулд тэнд байгаа. Та нар тэднийг Есүс Христийн талаар сонсгохын тулд – авралын үнэгүй бэлэг болон Түүний хувирашгүй хайрыг хүлээн авах болон орон гэр нь болсон чуулган руу авчрахын тулд тэнд байгаа юм!

“Эзэн нь боолдоо "Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир” (Лук 14:23).

Үүнийг дахиад дуулцгаая!

Тэднийг авчир, Тэднийг авчир
   Гэмийн талбараас тэднийг авчир;
Тэднийг авчир, Тэднийг авчир
   Тэнүүчлэгч нэгнийг Есүс рүү авчир.

Та нар сайнмэдээ тараахаар явахдаа бүү ай! Бидний санал болгож буй зүйл тэдэнд хэрэгтэй. Энэ тэдэнд зайлшгүй хэрэгтэй зүйл! Та нар тэдэнд хэрэгтэй зүйлийг хийж байгаа. Та нар тэнд тэдэнд туслахын төлөө байгаа юм. Тэдэнд хэрэгтэй зүйлийг өгөхийн төлөө. Тэднийг энд авчирч чадахын тулд тэднийг нэрсийг олохын төлөө. Ингэснээр бид тэдний ерөөсөө мэдэхгүй хайр хийгээд нөхөрлөлийг тэдэнд өгч чадна – Эцэг, Хүү, Ариун Сүнсний гайхамшигт хайр болсон Бурханы хайр – “Шинэ” Баптист Табернэклийн баяр хөөртэй, элэгсэг, халуун дулаан нөхөрлөлийг!

Талбай цайрч хураалтанд бэлэн болжээ! Одоо дараа долоо хоногт өөрсдөө сайнмэдээгээр явж нэрүүд болон утасны дугаарууд авчирцгаа! Бидэнтэй хамт Пүрэв гарагийн орой сайнмэдээгээр яв! Дахиад Бямба гарагийн орой яв! Тиймээ – дахиад Ням гарагийн үдээс хойш яв! Буцаж ирэхдээ ердөө нэг хоёрхон бус нилээд их нэрсийг аваад ир. Нилээд их нэрсийг аваад ир! Та нар үүнийг хийж чадна! Бүү ай. Та нарт залууст гарцаагүй хэрэгтэй зүйл байгаа! Яваад үүнийг хий! Яваад үүнийг хий! Яваад үүнийг хий!

“Эзэн нь боолдоо "Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир” (Лук 14:23).

Босоод 8 дугаар магтан дууг дуулцгаая. “Тэднийг авчир” гэсэн дуу. Энэ дуу дууны номны 8 дугаарт байгаа. Энэ дууг дуул, тэгээд үүнийг ирэх долоо хоногийн турш хий!

Сонсогтун! Энэ бол миний сонсдог Хоньчны дуу,
   Хар бараан харанхуй цөлөөс гар,
Төөрч буй хонийг дуудаж буй дуудлага
   Хоньчны хашаанаас алс холд буй.
Тэднийг авчир, Тэднийг авчир
   Гэмийн талбараас тэднийг авчир;
Тэднийг авчир, Тэднийг авчир
   Тэнүүчлэгч нэгнийг Есүс рүү авчир.

Хэн явж энэ сайхан сэтгэлт Хоньчинд туслах вэ
   Төөрсөн нэгнийг олоход нь Түүнд туслахаар?
Гээгдсэн нэгнийг хашаа руу хэн авчирах вэ
   Тэднийг хүйтнээс хамгаалах тэр газар руу?
Тэднийг авчир, Тэднийг авчир
   Гэмийн талбараас тэднийг авчир;
Тэднийг авчир, Тэднийг авчир
   Тэнүүчлэгч нэгнийг Есүс рүү авчир.

Тэдний уйлаан сонсогдох цөлөөс гарга,
   Зэлүүд өндөр уулсаас гарга;
Сонсогтун! Энэ бол Эзэн чамд тушааж байна,
   “Миний хонийг олохоор хаа байгаа газар руу нь яв”
Тэднийг авчир, Тэднийг авчир
   Гэмийн талбараас тэднийг авчир;
Тэднийг авчир, Тэднийг авчир
   Тэнүүчлэгч нэгнийг Есүс рүү авчир.
(“Тэднийг авчир,” Alexcenah Thomas, 19 дүгээр зуун).

Энэ номлол таныг илүү их нэрсийг авчирахад зоригжуулж байна уу? Өнөө орой хэрэгцээг нь харж байна уу? Та нар “Тиймээ, Др Химерс, ирэх долоо хоногт би илүү ихийг хийх болно” гэж хэлэх үү. Хэрвээ энэ таны хүсэл бол одоо суудлаасаа босоод урагшаа гараад ир. Яг одоо тайзан дээр гараад ир! Та нарыг гарч ирэх зуур (Тэд гарч ирсэн) Еми “Тэднийг авчир” аяыг тоглоно.

Жон Самуел Каган тэд хүн бүр ирэх долоо хоногт илүү олон нэрсийг авчрахад нь Бурхан туслахын төлөө залбирч өгнө үү. (Жон Каган залбирав). Одоо Ноа Сонг залбир (тэр залбирдаг). Еми энэ аяыг тоглох зуур энэ дууг дуулаад та нар суудал руугаа яваарай.

Тэднийг авчир, Тэднийг авчир
   Гэмийн талбараас тэднийг авчир;
Тэднийг авчир, Тэднийг авчир
   Тэнүүчлэгч нэгнийг Есүс рүү авчир.

Одоо сууцгаана уу. Есүс Христийн хамгийн гол ажил бол орхигдсон сүнсийг аврах нь байсан. Есүс Өөрөө “алдагдсаныг хайж, аврахаар ирсэн” (Лук 19:10) хэмээн хэлсэн.

Хэрвээ та хараахан аврагдаагүй бол би энд Есүс таныг аварч чадна гэдгийг хэлэхээр зогсож байна. Өөрийнхөө амьдралд буй гэм нүглээсээ эргэ, Есүс Христтэй “нүүр тулан” уулзахаар ир хэмээн - Ноа Сонг хэлсэн шиг. Есүс зовлон эдэлж, Загалмай дээр үхсэн. Тэр таны гэмийн төлөөсийг төлөхөөр таны оронд үхсэн. Тэр гэм нүглээс чинь чамайг цэвэрлэхийн тулд загалмай дээр Өөрийнхөө Цусыг асгаруулсан. Хэрвээ та Есүст итгэхийг хүсэж байгаа бол өнөө орой Др Кагантай уулзаарай, эсвэл түүний ажлын өрөө рүү утасдаад Др Кагантай цаг тохироорой, тэгээд тэр таныг аврал олоход тань туслах болно. Бурхан таныг бүх зүйлээр ерөөх болтугай! Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Лук 14:16-23 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Тэднийг авчир” (Alexcenah Thomas, 19 дүгээр зуун).